http://www.zoofirma.ru/

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 00.00 цагаас болов. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

 

Нэг. ГАДААД ХАРИЛЦАА
1. Хуралдааны бэлтгэл ажлыг хангах тухай
2. Гадаад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

Хоёр. НЭГДСЭН ТАХИЛГЫН ТУХАЙ
3. Нэгдсэн тахилгын бэлтгэл хангах тухай, Төлөвлөгөөний төсөл
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тус тус хэлэлцлээ.

Гурав. СУРТАЛЧИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
4. Фейсбүүкийн сурталчилгаа
5. Баримтад кино хийхэд баримтлах чиглэл

Дөрөв. БУСАД
6. Батлан хамгаалахын сайдад өгсөн хүсэлтийн хариу, Хариу арга хэмжээг зохион байгуулах тухай.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
Энэ удаагийн хуралдааныг Байнгын гишүүн Анхмаа, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, С.Бямбасүрэн, Б.Бахаамаазагд, Д.Улаанцэцэг, Бумдарь, А.Долгоржав нар тасалсан байна.
Асуудлаа хэлэлцэх дуусаад Д.Жаргалсайхан хаалтын үг хэлсэн билээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол зурхай судлал бол маш чухал сэдэв бөгөөд энэ чиглэлээр судлаач ховордож буй цаг үе юм.
Зурхай бол хэн бүхний хийж чадах ажил биш, бас авьяас шаардагдана. Бид цаг заваа гарган чухал сэдвээр ярилцаж байгаа бөгөөд гол нь биднийг цаашид залгамжлах далуу үедээ зориулж энэ арга хэмжээг төлөвлөн хийж байгаа юм. Манай залуус залхуу, хойрог болохоор толгой шаардагдах зүйлд хойрго хандаж ирсэнгүй. Үүнээс илүү бэлэн “хоол” хаана байх вэ.
Одоо бидний хийж буй ажлын гүлд зорилго гурван чиглэлээр өөрчлөлтийг хийхэд чиглэж байгаа.
Нэгдүгээрт, Мөнх тэнгэрийн үзэл санааг боловсруулж, дэлэгрүүлэх зорилт, үүнийг хэн ч бидэнд хийж өгөхгүй, бид өөрсдийн хүчээр хийх ёстой ажил юм. Тэнгэр үзлийн эрдэмтэн, судлаачид, Улаач нар, шүтлэгтэн нар хамтран бүтээх их ажил юм.
Хоёрдугаарт: Цаг тоололоо зөв тооцож боловсруулж сэргээн гаргаж, дэлэгрүүлэх ажил юм. Энэ үед, энэ чиглэлээр судлаачид бараг байхгүй болсон байна. 1-2 зурхайг төөрөг судлалын чиглэлээр хөгжүүлсэн хүмүүс байгаа. Бид өнөөдөр өрнө болон дорно дахины, бас төвөд зурхайгаар цаг тоололоо хийж яваа. Бусад үндэстний орон зай, цаг хугацаа, онцлогыг тусгасан цаг тоололд бид аль хэдийнээ дасан зохицжээ. Даяаршлын эрин зуунд монголоороо үлдэх гэж зорилт тадвж байгаа бол бид үндэсний цаг тоололоо сэргээн хэрэглэх цагт тулж ирээд байна. Бид их гүрэн задрах хүртлээ өөрийн онцлог бүхий цаг тоолол, зурхайтай байсан.
Физикийн шинжлэх ухааныг ашиглан байлдааны оньсон техникүүд, ,хими, биологийн болон бактерлогийн зэвсэгүүд, гээд олон салбар дэлхийд тэргүүлэгчидтэй улс байлаа, монголчууд бид чинь. Тэр үед монголчууд 106 оронтой тоо бодож байсан гэж дурссан байдаг. Дэлхийд алдартай Мингад математикч байсан. Өвөрмонгол нэг хот түүний нэрээр нэрлэсэн байдаг. Тэр үед одон орон судлалаар монгол дэлхийд тэргүүлдэг байсан.
Гуравдугаарт: Нэгдэж, нийлж, хүчирхэг болж ажиллах зорилт юм. Нэгдэх цаг нь хараахан болоогүй байна. Хүн хүн өөрийн байгууллага байгуулж, бие дааж "цойроож" гарах сонирхолдоо хөтлөгдөн ажилласаар арваад жил өоллоо. Одоо ч үргэлжилж байна. Зөвхөн өөрөө сайн улаач болох сонирхолдоо хөтлөгдсөн залуус олон байна. Тэгээд нийгмийн ажилаас хойш сууж хар амиа бодон суусаар цаг алдаж байгаа. Хамтын зүтгэл дотроос хүссэнээ хайх тэр орон зай, цаг хугацаа үйлчилж байна. Үүнийг ойлгохгүй бол хий дэмий цагаа үрнэ. Бөө бол удмын юм, түүнийг өөрөөс өөр хүн авч явахад түн хэцүү, бараг чадахгүй болов уу. Гэж тэмдэглэн хэллээ.
ДЦХуралдайн хуралдааныг гурван удаа гишүүдийг ДЦХ гишүүнээс хасагдахаар болж байна. Энэ нь МБНЭ-ээс хасагдаж байгаа хэрэг биш, манлайлагчдын эгнээнээс хасагдаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Тиймээс тэрхүү гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж асуудлыг эцэслэн шийдвэр гаргах үндэслэлийг тодруулахыг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүүд үүрэг болголоо.
Лекцийн дараа Махбал МБНЭ-д элсэж хамтран ажиллахаар болсон. Учираа ойлгосон хүмүүс цаашид нэгдсээр байх болно.
Нэгдүгээр улирлын хуралдааны дүнгээр хэд хэдэн гишүүд хасагдах болж байна. Энэ улирлын явцад Анхмаа, Ц.Тамжид, Ш.Нямдорж, Бумдарь, Долгоржав нар нэг ч хуралдаанд суугаагүй байна. Уулзалтын дүнг үндэслэн тэдгээрийн оронд дараагийн хуралдаанд нөхөн сонголт явагдана.