http://www.zoofirma.ru/

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар “МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцлээ.

МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд долоон зүйлд заасан 111 арга хэмжээг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгасан ажил болгоныг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн нэг бүр хариуцан хийхээр тусгажээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран И.Болдбаатар, Ч.Дангаасүрэн, Г.Бат-Эрдэнэ, Д.Дарьчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, зайран Ц.Мөнхбаяр, У.Ганхуяг Я.Отгонбаатар нар үг хэлж санал бодлоо солилцлоо.