http://www.zoofirma.ru/

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас Их газрын чулуунд болов. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

 

Нэг. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ОНГОДЫН МЭДЭЭЛЭЛ

1. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР өргөсөн тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатарын мэдээлэл
2. Бага газрын чулуунд хийсэн залбирал, Лус, савдагийн мэдээлэл
Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү
3. Халх бөөгийн жаягаар хийгдсэн Нарны тахилгыг толгойлж хийсэн Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргалын онгодын мэдээлэл
4. Халх бөөгийн жаягаар хийгдсэн, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайханы онгодын мэдээлэл
5. Дархад бөөгийн жаягаар хийгдсэн Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн онгодын мэдээлэл
6. Буриад бөөгийн жаягаар хийгдсэн, Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэнгийн онгодын мэдээлэл
7. Халх бөөгийн жаягаар хийгдсэн Галын нэгдсэн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Гэнэнхүүгийн онгодын мэдээлэл
8. Өвгөн долоон одны тахилга дээр бөөлсөн улаач нарын тухай,
Хоёр. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ДҮН, СУРГАМЖ
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал шүүмжлэл хэллээ.
Хуралдааны төгсгөлд Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Нэгдсэн тахилгад оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа.
Нэгдсэн тахилгыг зохион байгуулахад идэвхи зүтгэл гаргасан зарим шүтлэгтэн дэмжигчдийг Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагнав.