http://www.zoofirma.ru/

Монголд төрт улсын баярыг тэмдэглэж буй өдрүүдэд хөрш улсын Өвөрмонголын нутагт хоёрдахь удаагаа аяны замд мордох өдөр тохиож билээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод бороо орж үеж бууж бужигнэж, байшин барилга үерт автагдаж байхад бид аялалаа эхэлсэн билээ.
Энэ өдөр алсын замд зоригсод галт тэргэнд дүүрэн суужээ. Өмнөх хэдэн өдөр сошиалаар вагоны билет чөлөөтэй авч чадсан боловч харин Эрээн гарах автобусны билет захиалга дууссан гэж гарч байлаа. Тэгээд галт тэрэгээр зорчин очиж газар дээр нь билетээ худалдан авар шаардлага гарч билээ.


Өглөө галт тэрэг Замын Үүдэд зогсоход автобусны билет аваагүй иргэд очерт дугаарлав. Ойрын жилүүдэд зогсоогүй удаан очерт зогсож байж үдийн үед автобусанд суулаа. Баярын урт амралтаар олон хүн өмнө зүг Хятад улсыг зорьж байлаа.
Автобус хилийн зүг хөдлөж дугаарлан явсаар хил гарлаа. Манай хилийн шалган шуурхай ажээ. Харин хятадын хил дээр удаан гэгчийн дугаарлан зогсож 17.00 цагийн үед Эрээн хотод хөл тавьлаа. Хил гараа бол автобус 1-2 хүн хоцрохыг үл тоон автобус зогсоол руу хөдөлдөг ажээ. Миний ачаа болох кино камер, үүргэвч, чемодан зогсоол дээр эзэнгүй очжээ.

Эрээний шалга нэвтрүүлэх боомтоос паспортын дардас шалгадаг цэг хүртэл өөр автобусанд сууж хилийн зааг өнгөрөв. Тэндээс таксинд сууж автовакзал орж ачаагаа олж авлаа.
Энэ удаагийн аялалд Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Зүүн тайгын нутагтай, Монгол бөөгийн их зайран Төмжий (олонд Нэргүй гэж алдаршсан)-тэй хамт явлаа.
Хэдий орой болсон боловч бөгчим халуун хөлс туслуулна. Нутгийн иргэн Баатар биднийг тосож авлаа. Энэ өдөр Эрээн хөл хөдөлгөөн их байлаа.
Хэдий орой болсон боловч бөгчим халуун хөлс туслуулна. Нутгийн иргэн Баатар биднийг тосож авлаа. Энэ өдөр Эрээн хөл хөдөлгөөн их байлаа.

Хоёр. ЗҮҮН СӨНӨД ХОШУУНД
Алсын зам туулах байсан тул өглөө эрт Эрээнээс Хувилай хааны зуны өргөөний зүг хөдөллөө. Эрээн хотоос гараад хурдны замд орлоо. Хэдхэн жилийн өмнө замаа өргөтгөж байсан бол энэ удаа чанаржуулж улам өргөн, зузаалах замын засвар хийж байгаа бололтой.
Сөнөд зүүн хошуу бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн харьяа хошуу юм. Араараа Монгол Улстай 316 км зурвасаар хиллэж, бусад талдаа аймгийнхаа Авга хошуу, Шулуун хөх хошуу, Шулуун хөвөөт цагаан хошуу, Сөнөд баруун хошуу, Эрээн хотын нутагтай хаяалдаг. Хошууны 33,469 км2 нутагт 30,000 хүн амьдардаг. Өмнө ирж байсантай харьцуулахад их цэвэрхэн суухыг эрмэлздэг болжээ. Шинээр автозам тавигдажг хотоо аажмаар өргөжин тэлж байна.
Энэ хотод амьдарч байгаа Улаачийн онгодын гэрээр зочилж билээ. Манай улаач үйл нь цэгцэрч, түмэн олондоо нэр хүндтэй болжээ.
Өвөр Монголын Сөнөд Зүүн хошууны сумнуудад хоёр жил дараалан улаан ган болж малчид хэцүүхэн байгаа бөгөөд замын дагуу хөрс өвсгүй улаанаараа байлаа. Энэ нутгийн малчид алс хол малаа тээвэрлэж тэжээхээс аргагүй байдалд орсон байна. Түмний сэтгэл нэгэн зүгт тул тэнгэр бурхан харж үзэн хур бороо хайрлах хүлээж байгаа ажээ.
Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулган БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн, Шилийн хотод болсон. Энэхүү чуулганд Дорноговь аймгаас ИТХ-ын удирдлага, Замын-Үүд сумын Засаг дарга, хил, гаалийн байцаагчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 орчим төлөөлөгч оролцожээ.
Энэ үеэрээ хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутаг хооронд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилго бүхий 7 чиглэлийн салбар уулзалт хийгдэж байсан.
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд хошуунаас санал тавьсны дагуу тус хошуу болон Сайншанд, Эрдэнэ сумын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

20230714_130838
20230714_130838
20230714_170841
20230714_170841
20230714_212245
20230714_212245
20230714_214149
20230714_214149
zxc1132
zxc1132
1
1
2
2
3
3
20230710_095148
20230710_095148
20230710_095412
20230710_095412
Previous Next Play Pause
20230714_130838 20230714_170841 20230714_212245 20230714_214149 zxc1132 1 2 3 20230710_095148 20230710_095412