http://www.zoofirma.ru/

Дөрөв. НЭГДСЭН ИХ ТАХИЛГА, ТАХИЛГУУДАД ТОЛГОЙЛЖ БӨӨЛСӨН УЛААЧ НАРТ ДУРСАМЖ ГАРДУУЛАВ.
МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайгаас тухайн жилд болох Нэгдсэн тахилга, тахилга, зохион байгуулах арга хэмжээг тодорхойлон зарладаг.
МБНЭ-ийн Нэгдсэн тахилгуудыг дараах байдлаар ангилна.
Улсын хэмжээнд, аймгийн, сумын хэмжээнд гэж ангилна.Үүнд:
1. Монгол Улсын хэмжээнд тахих, төрийн тахилгатай, Уул, ус, газар нутаг.
2. Аймгийн хэмжээнд Нэгдэж тахиж шүтэх, Уул, ус, газар нутаг.
3. Сум орон нутгийн хэмжээнд Нэгдэж тахиж шүтэх Уул, ус, газар нутаг гэж ангилдаг.


2023 онд 6 дугаар сарын 17-нд Дундговь аймгийн Их газрын чулуунд МБНЭ-ийн зохион байгуулалтын дээд хэлбэр болсон Нэгдсэн их тахилга, 6 дугаар сарын 18-нд Онгон байгалиа хамгаалах “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилга, 6 дугаар сарын 22-нд Нарны тахилгыг Налайхын голд зохион байгуулсан, 9 дүгээр сарын 22-нд Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд багачуудаа хүндэтгэх Хүүхдийн хайрханы тахилгад толголйж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт ХҮНДЭТГЭЛИЙН ДУРСАМЖ олгосон байна. Үүнд:
Нэг. НЭГДСЭН ТАХИЛГАД
1. Нарны тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал,
2. Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан,
3. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр
4. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран
5. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн,
6. Лусын тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Пүрэвдорж
7. Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн,
8. Тэнгэрийн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Гэрэлмаа
9. Галын нэгдсэн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Гэнэнхүү
Хоёр. ШАР ТИЙРЭНГИЙН ЭСРЭГ ТАХИЛГАД
10. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
Гурав. ХАВРЫН ТАХИЛГАД
11. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Х.Майцэцэг
Дөрөв. НАМРЫН ТАХИЛГАД
12. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болд
13. Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Мягмар
14. Хүүхдийн овооны тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
15. Хүүхдийн овооны тахилгад тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Батзул,
нарт тус, тус ДУРСАМЖ олгож, гардуулсан байна.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
10
10
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8 9 10