http://www.zoofirma.ru/

МБНЭ-ийн хамт олон монголын уламжлалт өв соёл болох тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн чиглэлээр олон сайхан улаач нарын киног дүрсэнд буулгасан билээ. Хорин нэгдүгээр зуунд монголын соёлын өвийг залгамжлан авч яваа улаач нарын бодит түүхийг кино дүрсэнд үлдээх их ажлыг хийж байгаа. Манай хамт олон нийт 190 орчим бүтээл туурьвасан. Эдгээр бүтээл бол давтагдашгүй мөн чанараараа тодорч байгаа.
Намайг урьсан уран бүтээлч бол өмнө нь гурван удаа уулзаж байсан хүмүүс билээ. Намайг очиход уран бүтээлчийн захирал, өвөрмонгол залуу, студын захирал хүлээж авсан билээ. Залуу захирал бидэнтэй хамтарч ажиллах чиглэлийн талаар саналаа тавьсан юм. Яриа харилцан ойлголцлын түвшинд өндөрлөв.


Тэдний бүтээсэн өвөрмонголын малчин гэр бүлийн тухай киног үзэж сонирхов. Тэрхүү кинонд малчин айлын дөрвөн улирлын аж байдлыг тод томруун тодорхой харуулахыг зорьжээ. Одоо болон цаашид үгүйлэгдэх олон зүйлийг авч үлдэхийг зорьсон байна. Байгалийн хүнд хэцүү нөхцөлд, тухайлбал хаврын шуурга, өвлийн цас, хүйтрэлтэй улиралд мал аж ахуйг хэрхэн эрхэлдэг тухай кино өгүүлнэ.
Шинэ жилийн золголт, цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай, малчин айл өрх гэрийнхээ галын тахилгаа хийдэг байдал, бүх нийтээр хамтарч овооны тахилгаа хийж буй заг үйлийг кинондоо тусгасан байна.
Манай малчдын байдлаас өвөрмонголын малчдын байдалд нэг зөрөө тод харагдаж байв. Тэр нь манайх бол зуны цагт нүүдлийн, отор хийж малаа таргалуулдаг бол энд суурийн нөхцөлд тэжээлээр малаа хариулдаг онцлоготой ажээ. Утгийн онцлог бүхий ялгаа харагдана.
Монголчууд бид цагаан сарын идээ, тавгаа бид ул боовоор сондгой тоогоор тавьдаг бол өвөрмонголчууд тэгш тоогоор ааруул, цагаан идээгээр засах ажээ. Цөөнгүй зүйлд малчны ижил зан үйл байгаагаас гадна олон зүйлд нутгийн ялгаа харагдана. Ийнхүү монгол зан үйлийн тухай киног тусгайлан үзвэрийн танхимд үзэж сонирхолоо.
Киноны дараа уран бүтээлчид бүтээлийн талаар тусгайлан ярилцлаа. Энэ удаа тэд хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан юм. Бидний ажил хэрэгч яриа хоолны ширээнд үргэлжлэсэн билээ. Нэг л мэдэхэд ажлын өдөр өндөрлөж, оройн бүрэнхий болж, хот өнгийн чимэглэлээ асаасан харагдана. Бидний амьдралд ч гэсэн ийм олон өнгийн билээ.

3
3
4
4
Previous Next Play Pause
3 4