http://www.zoofirma.ru/

Энэ зун монгол бөөгийн хувьд нэгэн цикл хугацааны ололт амжилтын хэмжүүр, хүрсэн өндөрлөгийн тухай арвин мэдээллийн өдрүүд тохиож байна. МБНЭ-ийн удирдлагууд бүх л арга хэмжээнд оролцож үйл явцыг сонирхолоо. Манай сайтууд эдгээр үйл явдлыг сурталчилсан. Нэг нэгнээ шүүмжлэлийн нүдээр харвал олон зүйл ярих байх, тэр нь чухал бус гэдгийг онцлон тэмдэглэе.
Монгол бөөгийн байгууллагууд өнөөдөр, өөр, өөрийн өвөрмөц шинжийг харуулсан тувшинд хүрч үйл ажиллагаагаа явуулж байна. Саяхан болсон Бөөгийн фестоваль, бөөгийн байгууллага, олонлогууд, галууд ямар тувшинд хүрсэнийг харуулсан төдийгүй, одоо цаашид хэрхэх тухай эргэцүүлэн бодоход хүргэж байна. Зарим нэг авхаалжтай хүмүүс, дээр нь улс төрчид Монгол бөөг шоу болгоход түлхүү анхаарч, бид ч тэдний “эргүүлэгт” умбаж явна.

Бөөгийн фестовалийн ачаар нэг нэгнээ харж, танилцаж баярлан цэнгэж, хуягаа өмсөн жагсаж, өөрсдийн өнөөгийн хүрсэн тувшинээ илэрхийлж чадлаа. Түүнийг ашиглан төр биднийг Бөө мөргөл нь аялал зугаалгын хавсарга болгон харуулж, ая, дуу урлагын тоглолтоор чимэг нэмж нэгэн өдөр баяслаа. Одоо цаашаа дээлтэй жагсаал гэх мэтэд оролцох тухай ярилцлага өгч байна. Бөө мөргөлөөр зарим жуулчлалын байгууллагууд хэд, хэдэн удаа өөрсдийгөө сайн сурталчилахад ашиглаж чадлаа. Энэ ч зүй ёсны асуудал. Харин бөө мөргөлд юу үлдэв ээ.
Монгол бөөгийн хувьд нэгдсэн зорилго үйл ажиллагааны дор 12 жилийг туулсан “ГЭРЛИЙН ӨРГӨӨ” байгууллага ойгоо тэмдэглэлээ. Тэдний хийж бүтээсэн зүйлийг харахад бахархах сэтгэгдэл төрж байна. Байгууллага гэдэг тодорхой манлайлагч дээр тулгуурлан үйл ажилагаагаа явуулдаг. Энэ хамт олныг олон жил удирдсан Аянга удганы үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
Монголын түүхийн мартагдах шахсан “цагаан” үеийг тод томруун болгон түүхэнд ил гарган тодруулахад түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Түүнийгээ зөвхөн монгол гэж явцуурсангүй дэлхийн олон нийтэд хүргэхийг зорьжээ.
Мөн Монгол бөөг олон улсын тувшинд сурталчилахад гүйцэтгэсэн үүргийг тэдний үйл ажиллагаанаас харж болно. Гэрлийн өргөө хэмээх хамт олон Монголын гэдэг үгний салшгүй нэг хэсэг болсоныг түүхэн 12 жилийн ой харуулж чадлаа.
Мөн тэнгэрийн шүтлэгт бөө мөргөл дахин сэргэж байгаа үед энэ хамт олны бүтээлүүд багагүй үүрэг гүйцэтгэж байна.
Монгол үндэсний ухамсар, үзэл, ой санамж хурдтай сэргэж байна. Тэдний бүтээсэн арвин их сударыг олон түмэн уншиж байна. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулсаны үлдэц нь юу байв. Тэдний бүтээсэн олон судар, номууд олон түмний унших дуртэй бүтээл болон үлдэж байна.
Монголчуудыг гэгээрэлд тэмүүлсэн он жилүүдийн салшгүй хэсэг болон “Гэрлийн өргөө”-ний үйл ажиллагаа од мэт харагдаж, харанхуйд сар мэт гэрэлтэж олныг араасаа дагуулсан олон гэгээлэг бүтээл туурвих болтугай.
10 гаруй жилийн өмнө Аянга удгантай уулзаж байсан мөчөө санаж байна. Ойн арга хэмжээний үеэр мөн цөөхөн мөч ярилцаж, дурсгалын зургаа даруулав. Одоо тэрээр Монгол бөөгийн нэг төлөөлөл, ниймийн зүтгэлтэн болж өсөн төлжжээ.

2
2
3
3
4
4
Previous Next Play Pause
2 3 4