http://www.zoofirma.ru/

Их газрын чулуу нь усан болор, утаат болор, хаш, мана, хайлуур жонш, гиваан, төмөр, зэс, билүү, занар, шороон будаг гэх мэт эрдэс баялагтай. Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн тагтайн нэг нь хэдэн азарга адуу багтаах зайтай, алдарт бөх “Хур харцага”-ын амьдарч байсан гэх домогт гардаг “Хур харцагын таг” юм. Хар хашаат, Үйзэнхай, Их, Таван, Тавин, Баруун ганжуурын хийд, эртний хот Тогоо тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгал олонтой юм.
Энэ нутагт байдаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий “ембүү” хад, “Лян буюу үр гуйх” хад зэргийг монголчууд зорин ирж, хүслээ шивнээд явдаг гэх баримтууд олон бий.


Ийм байгалийн өвөрмөц тогтоцтой Их газрын чулууны байрлалд Нэгдсэн их тахилгын Нарны тахилга болсон. Өглөөний наран мандах мөчид халх бөөгийн тамлага агаарт цуурайтан монгол бөөгийн нарны тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал толгойлон бөөлж эхэллээ.
Түүний араас Монгол бөөгийн тэргүүн зайран Доржпүрэв, Монгол бөөгийн тэргүүн удган Р.Маахүү, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг нар хуур манжигаар дэмжин бөөллөө.
Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байв. Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батжаргал нарандаа залбирч бөөлөх, өргөл өргөх зэрэг олон бусдад сургамж өгсөн сайхан үйл боллоо.
Тэнгэрт наран мандах мөчид давхар солонго татаж хур бороо дуслаж эхэлсэн. Толгойлж бөөлж байгаа удганаа дэмжин цугласан олон улаач нар хуур, манжигаараа дэмжиж байлаа.
Газар газраас хуран цугларсан олон улаач нарын их түрлэг хүч нэмэн нарны тахилгыг улам сүр хүч оруулж, зан үйлийг баяжуулж байлаа.

3
3
4
4
1
1
Previous Next Play Pause
3 4 1