http://www.zoofirma.ru/

МБНЭ байгуулагдаад эхний хуралдаануудаар МБНЭ-ийн хэрэгжүүлэх стратегийн зорилтоо баталсан байдаг. Тэрхүү зорилт дотор Мөнх тэнгэрийн сургааль, Монгол бөө судлалыг дэлхийн төв байхаар томьёолсон билээ. Энэхүү цогцолбор нь Улаанбаатар хотын Баянзүрх хайрханы нэгэн аманд байрлахаар төсөөлөн хийсэн байдаг. Мөрөөдөх сайхан.
Мөнх тэнгэрийн цогцолбор нь дэлхийн Мөнх тэнгэрийн сургааль, бөө судлалын төв байхаар төсөөлсөн хэрэг юм. Цогцолборын газар монголчуудын амралт чөлөө цагаа өнгөрүүлэх дуртай газар нь байх юм. Цогцолборын төв хэсэгт монгол гэр-тэрэг, хажууханд монгол бүх язгуурын бөөгийн онгодын гэр, урц байхаар төлөвлөсөн.


Уулсын оройгоор явган аялалын цамхагуудтай. 100 м дутам үйлчилгээний цэгтэй. Дотор талдаа явган явах тойруу замтай. Хамгийн өндөр газарт Монголын төрийн мөргөлийн тахилгын өргөөтэй. Түүний хажууд “Өрлөг жанжин” зочид буудал байна. Олон улсын болон бөө судлалын арга хэмжээний үед зочид төлөөлөгчид байрлах болно.
“Мөнх тэнгэрийн ордон”-д гол арга хэмжээ хийгдэнэ. Мөн ордон дотор Монгол бөөгийн музей байрлана. Хуралдааны болон урлагын заалтай байна. Түүний хажуухан монгол хоолны “Боодог” төрөлжсөн зоогийн газар байна.
“Бөөгийн хүрээ төв” бол манай улаач нарын суудаг, иргэдтэй уулздаг байр билээ. Энд зөвхөн иргэдтэй уулзалт, төөргийн зан үйл л хийгдэх боломжтой. Бөөлөлт онгодын өргөө юм уу, хээрийн онгонд хийгдэх журамтай ажгуу.
“Бөө” номын өргөө бол бөө судлалын дэлхийн хэмжээний номын сан, сургалтын төв байхаар тусгасан. Дэлхийн бөө судлаачдын цуглах, судлагааны ажлын гол газар байна.
“Бөртө” зуны задгай театр бол залуусын шоу урлагын тоглолтын төв байх болно. Замын дагуу монгол брендийн барааны үзэсгэлэн худалдаа байрлана. Монгол бөө нар ингэж өөрсдийн ирээдүйг зөгнөн төсөөлж төлөвлөсөн билээ.
Анхны хөрөнгө оруулалтыг бид олж авчирсан ч “нэг нэгнээ ойлгоогүй”-гээс аманд орсон шар тосыг түлхээд гаргасан билээ. Ийм зүйлийг ойлгох хүртэл 10 гаруй жил өнгөрлөө. Бид энэ төсөөллийг биелүүлэх гэж зүтгэж байхад олон улаач нар биднийг шүүмжилж бас шоолж байсан билээ.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8 9