http://www.zoofirma.ru/

2015 ОНД ИЙМ НЭГЭН МЭДЭЭ ГАРЧ БАЙВ.

“Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг олны танил онгод тэнгэртэй бөө нарын нэг билээ. Тэгвэл түүний бөө болсон 9 жилийн ой болж байгаа бөгөөд цахим хуудаснаа өөрийн сэтгэгдэлээ хуваалцаж, онгод чуулах өдөр хэмээн нэрийджээ. Тэрээр “Одоогоос 9 жилийн өмнө уул хангайд гарчихсан хуяг дуулга өмчихсөн хэнгэрэг хэц дэлдээд л,үл мэдэгдэх ер бусын далдын хүч биеийг минь эзэмдэж, 2 чихэнд минь өмнө хэзээ ч сонсож байгаагүй содон үг хэллэг аялгуу дуу хуур,салхины чимээ модны чичэргээ,хэн нэгэн над руу ойртох Imageмэдрэмж,хэрвээ нүдээ анивал хэзээ ч эргэж ирэхгүй ч юм шиг айдас хүйдэс, эргэн тойронд намайг тойрсон аав ээж ах эгч хамаатан садангуудын уухайн дуу нэг ойртож нэг холдоод л...

Хажуугаас 2 багшын шахаан дуу орж гараад л ганганы үнэрт мансуураад л зүрх сэтгэл огшоод омогшиж дуу минь чангарч орилж хашгирч уйлж дуулж цөхөрч шантарж аргадаж эрхэлж зовж зүдрэн байж "Тэнгэр шүтээнээ залгуулсан 9 жилийн ойн өдөр" юм.
Өдийг хүртэл дэргэд минь дэм хайрласан ээж аав,элгэн садангууд,өргөн түмэн жандагууддаа, багшаасаа сэтгэл урваагүй шавь нартаа,хамт олон найз нөхөддөө баярлалаа.Та бүгдийн минь үйлийн үр нь холуур байж,өвчингүй зовлонгүй эрүүл саруул байх болтугай. Хурай! Хурай! Хурай! Өнөөдөр онгод чуулах өдөр. Шинийн-9 Дашнямтай өдөр” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

2015 оны 5 сарын 27

Эх сурвалж: www.grandnews.mn