http://www.zoofirma.ru/

Монгол төрийн төлөө амиа зориулсан зүтгэлтэн баатруудын цэцэрлэгт хүрээлэн Монгол Улсад байгуулахад Бат, Зүч хааны дурсгал хүндтэй байр суурь эзлэх учиртай. Тиймээс Хасагийн нутагт байх Зүчи хааны бунхан анхаарал их татдаг.

 

Арван гуравдугаар зууны монгол-кипчакын уран барилгын гайхамшигт дурсгал Зvч хааны бунхан судлаачдын анхаарлыг их татдаг юм. Чингис хааны ууган хvv Зvч, хаан эцгээсээ "Монгол морины туурай хvрэх өрнөд нутгийг мэдэж явах зарлиг сонсон, vvрэг хvлээж Хорезм, Мангышлак, Кипчак, Устюртыг эзэгнэн захирч байв. Энэ нутаг бол Казакстаны баруун, тєв, хойд хэсэг, Узбекстаны умарт нутгийг хамарсан 2 сая гаруй хавтгай дєрвєлжин километр нутаг юм. Зvч хаан одоогийн Байконурын сансрын буудлаас зvvн зvгт Жезказган хот байгаа газрын ойролцоо Сарысу голын сав нутагт төвлөрөн нутаглаж байжээ.
Ус бэлчээр сайтай, урин дулаан уур амьсгалтай, хулан, зээр, бєхєн, чоно, vнэг, хярс, тарвага элбэгтэй энэ нутагт Зvч хаан єєрийн шадар ноёд Хунан, Мvнхзvр, Хэтэ нарынхаа хамт ан авд мордон нvvдэллэн аж төрөх дуртай байв. Тэрбээр тэндхийн төмөр зэсийн баялагийг ашиглан сумны зэв, жад, зэс, гуулин эдлэл, сав, цээживч, толь vйлдэх дархцуулаар ажлыг хийлгэж байжээ. Жезказган хэмээх нь "Зэсийн дархны газар" Жезды гол нь "Зэстэй" гэсэн монгол vгнээс гаралтай домог одоо ч Хасагстанд бий.
Зvчи хааны тєвлєрєн нутаглаж байсан нутгаар Византи, Францаас Монголын нийслэл Хар Хорумд очих худалдаа, элчийн аян зам дайрч єнгєрдєг байжээ. Энэ замаар Невийн Александр Ростовын Глеб, Ярослав зэрэг оросын вангууд Хар Хорумд очиж байв.
Ууган хvv Зvчийнхээ амьдрал, хувь заяанд Чингис хаан маш их анхаарч, тал талаас нь байн байн эргэцvvлэн боддог байв. 1227 оны өвөл хаврын заагаар Зvчи хаан, одоогийн Жезказган хотоос хойхно орших газар хулан авлаж яваад 45 насандаа учир битvvлэг шалтгаанаар нас нөгчжээ.
Чингис хаан ууган хvvдээ сvрлэг сайхан бунхан бариулсаныг Бат хаан, тvvний залгамжлагчид, олон vе дамжуулан тахиж байжээ. Нэлээд хожим уг ёслолын цар хvрээ хумигдсан хэдий ч хэрэйд, Найман, Мэргид, Тэлэнгид, Тайчууд, Хонгирад угсааны казахууд бvр 1930-аад оны vед тахиж байсан мэдээ бий.
Бунхныг 1227 оны хавар эхэлж, намар барьж дуусгасан бололтой.
Хаалганы дээд хєндлєвчинд тавьсан загнаас єєр модон хєндлєвч, багана, тулгуур байхгvй, Бунхныг бvхэлд нь хєндлєвчгvй бvтцийн зарчмаар барьжээ. Хаалганы чимэглэл хээ нь нэн уран.
Бунхныг барихдаа Монгол, кипчакийн уран барилгын тухайн vеийн арга барилыг нягт хослуулжээ.
Караганда бүсийн Ултау дүүргийн Чингис хааны том хүү Зүчи хааны музей нээгджээ. Зүч хааны бунхан, эхнээсээ бидний түүх харийнханы түүх болж эхлэлийг тавьж байгаа юм. Төв азийн олон станууд монголын төрт ёст улсуудын түүхтэй зууралдан өөрийн түүх болгох гэж чармайх ажээ. Манайханы зарим ч гэсэн хэдэн бор цаасны төлөө “нүүрээ барах” явдал гаргасаар иржээ. Бусдын түүхийг өөрийн болгох оролдлого түүхэнд байсан ч ичгэвэртэй байдлаар төгсөж байв. Харин бусдын түүхийг нуух гэсэн оролдлого амжилт дагуулсаар өнөөг хүрч ирсэн. Гэвч хэр удах бол доо.

zxc1281
zxc1281
271965785_2980124798871706_3152125523220688820_n
271965785_2980124798871706_3152125523220688820_n
271937812_2980124925538360_8401921506154476759_n
271937812_2980124925538360_8401921506154476759_n
271962209_2980124802205039_1338314915761579234_n
271962209_2980124802205039_1338314915761579234_n
272042182_2980124892205030_2971997663282483705_n
272042182_2980124892205030_2971997663282483705_n
Previous Next Play Pause
zxc1281 271965785_2980124798871706_3152125523220688820_n 271937812_2980124925538360_8401921506154476759_n 271962209_2980124802205039_1338314915761579234_n 272042182_2980124892205030_2971997663282483705_n