http://www.zoofirma.ru/

Бүгд Найрамдах Хасаг Улс 1991 оны 12 сарын 15-нд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 1992 онд НҮБ-ын гишүүн бүрэн эрхт улс болжээ. 1989 оноос Зөвлөлт Хасагийн тэргүүн болсон Нурсултан Назарбаев үргэлжлүүлэн тусгаар Хасагийн ерөнхийлөгчөөр он удаан жил ажиллаж байгаад 2019 оны 3 сард ерөнхийлөгчийн албан тушаалаа өөрийн саналаар шилжүүлсэн. 1998 онд улсын нийслэлийг Алматаас Акмола руу шилжүүлэн Астана (нийслэл) хэмээн нэрийдсэн. Улмаар Назарбаевыг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа, 2019 оны 3 сард нийслэл хотоо Нурсултан гэж нэрлэжээ.


Тусгаар тогтносноосоо хойш ганцхан ерөнхийлөгчөөр удирдуулж ирсэн, Ерөнхийлөгч гүйцэтгэх байгуулагын тэргүүн ерөнхий сайдыг томилдог.
Хоёр танхимт Улсын хурал (᠌Парламент) хууль тогтоон баталдаг. Дээд танхим нь 47 гишүүнтэй Сенат (чуулган), доод танхим нь 107 суудалтай Мажилис (хурал) байна. Тус улсад нэг нам зонхилдог. 2021 онд короновирусын цар тахлын үед Парламентийн сонгууль хийсэн бөгөөд сонгогчдын 63,3% нь Нурсултана Назарбаевийн тэргүүлдэг «Нур-Отан» (гэрэлт эх орон) ардчилсан нам-83 суудал, бусад намууд «Ак жол» (цагаан зам) ардчилсан нам-8 суудал, «Хасаг ардын коммунист (эв хамт) нам»-7 суудал авсан байдаг.
Хасаг улсын нутаг дэвсгэр их түвшинд 17, дунд шатанд 208, гуравдугаар шатанд 2740 нутаг болж хуваагддаг. 17 их нутгаа «аймақ» (монгол «аймаг»-тай нэг гарлын боловч газар нутаг гэх утгатай) гэж бичдэг. Түүний 14 нь муж (облыс), 3 нь хот (улсын ач холбогдолтой хот) байна. Гурван хотоос Байконурыг 2050 он хүртэл ОХУ түрээсэлсэн. Муж дотроо аудан (хошуу), мужийн хот болж хуваагдах бол улсын хот дотроо дүүрэгт хуваагдана.
Хасагстан олон жил нэг хүний нэг намын дарамтанд олон жил амьдарч, хүмүүсийн амьдрал нь ядарч туйлджээ. Өмнө нь ч гэсэн энэ улсад нилээд хэдэн удаа томоохон тэмцэл өрнөж байсан билээ. Тэр тэмцлүүдийг засаг нь хүчээр нухчин дарсан байдаг. Сүүлхэн хавийн жишээ гэхэд 2011 онд Жанаозен хотын нефтийн үйлдвэрийн ажилчдын эсэргүүцлийн тэмцэлд 15000 хүн оролцож 16 хүн нас барж 100 гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн албан ёсны мэдээ байдаг ч албан бус мэдээгээр 70 гаруй хүн үхэж 500 гаруй хүн гэмтсэн гэдэг.
Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch-ийн мэдээгээр Казакстанд Ковидын хязгаарлалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 5000 хүн захиргааны шийтгэлд өртөж 1600 иргэн баричлагдсан гэсэн байна. Эдгээр иргэдийн нилээд нь засгийн буруу бодлого шийдвэрийг эсэргүүцэгчид, улс төрийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн байсан гэдэг. Казакстаны Facebook-ийн идэвхтэн Альнура Ильящеваг эрх баригч нам “НУР ОТАН”-г шүүмжилсний төлөө онцгой байдлын үед хуурамч мэдээлэл түгээсэн үндэслэлээр 3 жил эрх чөлөөг нь хорьж 5 жилийн турш нийгмийн идэвхтэй үйл ажиллагааг явуулахыг нь хориглосон байна.
Энэ бүхэн Казакстан улсын системийн хямрал нүүрлэснийг харуулж байгаа хэрэг бөгөөд одоо өрнөж буй тэмцлийг юмны үнэ өссөн, ажилгүйдэл, ядуурал, авлигын эсрэг тэмцэл гэж гадны судлаачид дүгнэж байна.
Казакстан улсын ерөнхийлөгч асан Назарбаевын хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд энэ улсыг дэлхийн шилдэг 50 улсын хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гавьяатай ч нэг хүнийг тахин шүтсэн дарангуйллын дэглэм тогтоосон, гэр бүлээрээ улс орны баялгад монополь эрх тогтоон шулсан, баян ядуугийн ялгааг туйлд нь хүргэсэн, авлига коррупцийг хөгжүүлсэн, хууль бус явдал газар авахуулсан гэдгээр нь одоо түүнд зориулж Талдыкорган хотод 5 жилийн өмнө босгосон хөшөөг ард түмэн нь нурааж байна. Жагсагчдын тэмцэл эдийн засгийн шаардлагаас давж улс төрийн шинжтэй болсон байна.
Үнэхээр ч Казакстан улсын хувьд Transparency International агентлагийн мэдээгээр авлигын индексээр 180 орноос 94-т жагсаж байгаа. Казакстан улс бараг 20 сая хүн амтай ч улсын баялгийн тал хувь нь 200 хүрэхгүй баяуудын гарт төвлөрснийг КРМG судалгааны хүрээлэнгийн аналитикууд Credit Suisse Research Institute -ийн мэдээнд үндэслэн тогтоосон байна.
Энэхүү хямрал нь Төв Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн улс орнуудад бас хамаатай. АНУ-ын Exxon Mobil и Chevron зэрэг олон кампаниуд газрын тос эрчим хүчний салбаруудад олон арван тэрбум долларын хөрөнгө оруулсан, ХБНГУ-ын 400 гаруй компани мөн үйл ажиллагаагаа явуулдаг, бас дээр нь Англи,Түрк, Хятад, Арабын улсуудын зөндөөн компаниуд идэвхтэй ажилладаг бөгөөд бүгд л нь хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахаас айж байна. Ураны дэлхийн том экспортлогч орон Казакстаны үймээнээс болж өнгөрсөн 3 дахь өдөр дэлхийн зах зээлд ураны ханш шууд 8 % өслөө.
Казакстаны энэ хямрал хөрш улсууд, бүс нутагт нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж буй улсуудад ч гэсэн далим, эрсдэл үүсгэж байна. Засаг нь энэхүү тэмцлийг дарж чадахгүйд хүрч Армени, ОХУ, Беларусь, Киргизстан, Тажикистан Казакстан зэрэг орнууд багтдаг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас туслалцаа хүсч энхийг сахиулах хүчний цэрэг оруулж, нөхцөл байдлаа тогтворжуулж байна.

zxc1283
zxc1283
271974968_2981505798733606_8293200078799070802_n
271974968_2981505798733606_8293200078799070802_n
272129805_2981505808733605_3311904156658894877_n
272129805_2981505808733605_3311904156658894877_n
272043712_2981505935400259_4482773049566281803_n
272043712_2981505935400259_4482773049566281803_n
272143692_2981505868733599_3252434806132151517_n
272143692_2981505868733599_3252434806132151517_n
Previous Next Play Pause
zxc1283 271974968_2981505798733606_8293200078799070802_n 272129805_2981505808733605_3311904156658894877_n 272043712_2981505935400259_4482773049566281803_n 272143692_2981505868733599_3252434806132151517_n