http://www.zoofirma.ru/

Хэрлэн ЗОРИГТБААТАР

Орос, Хятад хоёрын дунд оршдог Монгол Улс Төвөдийн буддизмын ирээдүйг тодорхойлоход гол байр суурийг эзэлдэг.
Буддын шашныг хадгалахад Монгол яагаад чухал вэ
2016 онд Далай лам Монголд айлчлах үеэрээ Далай лам, Панчен ламын дараа орох гурав дахь чухал ламд тооцогддог Жавзандамба хутагт мэндэлснийг зарласан.


Хамгийн сүүлийн буюу IX Богд Жавзандамба хутагт 2012 онд таалал төгссөн. Одоо XIV Далай лам Монголын дараагийн хутагтыг тодруулах эрх мэдэлтэй. Төвөдийн Буддизмын гурав дахь дээд оюун санааны зүтгэлтэнг тодруулах үйл явц 2016 онд эхэлсэн юм.
Хятад улс яагаад Жавзандамба хутагтыг тодруулах үйл явцад ач холбогдол өгдөг вэ
Эндээс л бүс нутгийн геополитик гарч ирж байна. 2016 онд XIV Далай лам Хутагтыг дахин төрүүлнэ гэж зарласан. Бээжин Далай ламын хойт дүрийг зарлах эрх мэдэлд үргэлж эргэлзсээр ирсэн. Оронд нь шинэ лам нарыг өөрийн нөхцөлөөр зарлахыг шаарддаг. Ингэснээрээ Бээжин коммунист үзэл суртлыг давхцуулж Төвөдийн буддизмыг бүдгэрүүлж чадна гэж үздэг. Хятад улс дараагийн Далай ламын хувилгаан дүрийг тодорхойлохыг маш их хүсэж байгаа ч Далай лам 2015 онд залгамжлагчгүй буюу хойт дүргүй байх тухай мэдэгдсэн. Хэрэв ийм зүйл тохиолдвол энэ нь Бээжингийн хувьд хар дарсан зүүд болно. Далай лам Монгол дахь дараагийн Богд Жавзандамба хутагтыг тодруулаад өөрөө дахин төрөхгүй гэвэл энэ нь Төвөд, Монголын аль алиных нь буддизмд үзүүлэх Хятадын хүчийг сулрууна.
Панчен ламыг тодруулах бүрэн эрх нь зөвхөн XIV Далай ламд байгаа тул Хятад улс Панчен ламыг сонгохыг Монгол болон Төвөдийн буддистууд хүлээн зөвшөөрөхгүй. Ингэснээр Далай ламын тодорхойлсон Жавзандамба хутагт дэлхий даяарх буддистуудын хувьд хамгийн чухал лам болох юм.
Хятад улс Монгол дахь буддизмыг хэрхэн хяналтдаа байлгах гэж оролдсон бэ
Хятад улс Шүгдэнгийн шашныг Монголд дэлгэрүүлэх замаар Монголын буддизмд ноёрхохыг хичээж байна. Шүгдэнчүүд өөрсдийгөө тус улстай түүх, шашны гүн гүнзгий холбоотой жинхэнэ монгол урсгал гэж харуулдаг бөгөөд тэдний Дорж Шүгдэн бурхан нь техникийн хувьд Төвөдийн Буддын шашны дөрвөн урсгалын нэг юм. Тиймээс XIV Далай лам дараагийн Жавзандамба хутагтыг тодруулж чадахгүй бол Хятад улс шүгдэнчүүдэд өөрийн нөлөөг бий болгосноор дараагийн удирдагчийг томилох эрхтэй болох эрсдэлт байсан юм.
Монголын төр юу хийж байна вэ
Төвөдүүдийн дургүйцэл улам бүр нэмэгдэж байгаа тул тус бүс нутагт хяналтаа чангатгах нь Хятадын Коммунист намын гол мөрийн хөтөлбөр юм. Хятад улс Төвөдийн соёлыг бут ниргэж, бүс нутагтаа эрх мэдлээ тогтоохыг хүсэж байгаа. Монголын Засгийн газрын хувьд Төвөдийн соёлыг хадгалах нь үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Тус улс Төвөдийн буддизмыг хянах тэмцлийн яг төвд байна. XIV Далай лам Х Богд Жавзандамба хутагтыг тодруулах ажлыг аль болох хурдан дуусгаж, Монголын Буддын шашны сүм хийдүүдэд Төвөдийн буддизмыг дээдлэх хууль ёсны эрх мэдлийг олгох нь бүгдэд ашигтай.
Эх сурвалж: tfiglobalnews.com