http://www.zoofirma.ru/

Монгол бөөгийн түүхэнд өөрийн өнгө төрхөө үлдээсэн, Монгол төрийн их тахилгад монгол бөөгөө гайхуулан бөөлсөн, Монгол бөөгийн дархан зайран, Бямбадоржтой Налайхын урд хөндийд учран золгож, цаг төрийн асуудлаар хүүрнэн ярилцлаа.


МБНЭ-ийн тэргүүн Д.Жаргалсайхан “Монголын минь нүүдлийн соёлын хэсгийн тасархай болсон бидний бяцхан өргөөнд АНУ, БНАСАУ зэрэг 10-аад улсын Элчин сайдууд зочилж, хүндэтгэл үзүүлж, хүрэлцэн ирж танилцлаа.
1990 оны үед насанд хүрсэн хүн амын 1 хувь бөө шүтлэгээ шүтдэг байсан бол өнөөдөр 14 хувь болтол өссөн байдаг.
1990 онд Монголд ялсан ардчилал бидэнд хүний эрхийн үнэт зүйл, шашин шүтэх эрх чөлөөг олгосон юм. Ардчилсан өөрчлөлтийн үр дүнд бид шашин шүтэх эрх чөлөө, хүний эрхийн олон амжилтад хүрсэн.
Сүүлийн жилүүдэд монголд тэнгэр үзлийг гол тулгуур болгосон олон байгууллага үүсч хөгжиж байгаа нь бөө мөргөлд чухал ач тустай юм.
Тэнгэр үзлээ шүтдэг, бөө мөргөлөө дээдэлдэг улаач нар 2012 онд МБНЭ байгуулж, тэр үеийн олон бөөгийн байгуулагууд нэгдсэнээс хойш цөөнгүй жил өнгөрлөө. 2013 онд батлагдсан “Монгол бөөгийн ёс зүй”-г хэрхэн мөрдөхөөс эхлэн бөөгийн байгууллага, галууд эргээд тархай байдалд шилжсэн. Цаг үе хувьсан өөрчлөгдөж байна.
Бие даасан байгууллага, төв байх гэсэн, өөрийн дэг жаяг, онцлогоо авч явах гэсэн, тамга тэмдэгтэй төрийн бус байгууллага олноор бий болж, цаг үе, сорилыг дуулж явна. Энэ бол зайлшгүй туулах зам юм. Тодорхой хугацааны дараа нэгдэх гэж оролдох болно. Тэр хүртэл багагүй цаг хугацаа хэрэгтэй харагдаж байна.
Тиймээс нэгдэх тухай бус, харин Зөвшилдөх уулзалтын механизмтай байх шаардлага урган гарч байна. Үүнд бас бэлтгэл ажил хэрэгтэй юм. Үүнийг зохион байгуулахад дэмжиж ажиллах хүсэлтийг” Монгол бөөгийн дархан зайран, Бямбадоржид уламжлалаа.
Монгол бөөгийн дархан зайран, Бямбадорж саналыг талархан дэмжиж байгаагаа хэллээ.