http://www.zoofirma.ru/

НН-ын найзууд шэйрлээд шэйрлээд аль болох олон хүнд хүргээд өгөөрэй.
Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавилаа.
Бүхний анхаарлыг татахуйцаар “гарчигласан” Монгол орны сүйрлийн тухай энэхүү сэдвийн гол илтгэлийг Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавилаа.
Монгол хүн л юм бол хар амиа бодохоо түр орхиод, эх орондоо санаа тавиад, сэтгэлээ чилээгээд тунгаан уншаарай!


Монголын хөрс маш эмзэг,нимгэн давхаргатайг судлаачид нь сануулсаар байтал Төр засаг нь анхаарахгүй байгаа нь тун хачирхалтай бас харамсалтай!
Түүний мэргэшсэн чиглэл нь экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний ашиглалтын нөлөөлөл. Монгол Улсад 2019 оноос хойш дөрвөн жил ажиллаж амьдарч Монгол Улсын экосистем байгаль орчныг судалжээ.
Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
1.МӨНХ ЦЭВДЭГ БАЙГААГҮЙ БОЛ МОНГОЛД ОЙ БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН
Мөнх цэвдэг байгаагүй бол Монголд ой байхгүй байх байсан. Хур тунадас орохгүй байгаа үед ойг ой хэвээр нь байлгадаг зүйл бол мөнх цэвдэг. Мөнх цэвдэг гэссэнээр ойн хомсдол эхэлж, мөнх цэвдэг багассанаар ой устаж байна.
2.БИД МОНГОЛ ОРНЫ ОЙ МОДНЫ СҮҮЛЧИЙН ҮЕИЙГ ХАРЖ БАЙНА
Бид Монгол орны ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна. Монгол орны мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болсон. Энэ янзаар цааш үргэлжилж, энэ хурдцаар явбал 2040 он гэхэд Монгол Улсын ойн 50 хувь устана. Энэ янзаар үргэлжилбэл 2040 гэхэд тэрбум гаруй модоо алдах болно.
3.НЭГ МЕТР КВАДРАТ ТУТАМ ТАВАН ТӨРЛИЙН Л УРГАМАЛ УРГАЖ БАЙНА
Монгол орны 259 суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Зургаан жилийн өмнөхөөс 30 сая илүү малтай болсон. 50 жилийн өмнө буюу 1940-1970 онд нэг метр квадрат тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо нэг метр квадрат тутамд таван төрлийн нэг наст “хогийн” ургамал ургаж байна. Их газрын чулуу Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг. Гэхдээ би тэнд өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй.
4.МАХНЫ ЧАНАР МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧ БАЙНА
Хэдийгээр холоос харахад ногоон сайхан ургамал байвч малд тэжээл болж чадахгүй, үндсэндээ мал тоож идэхгүй ургамлууд байна. Үүний үр дүнд малын махны чанар мэдэгдэхүйц буурч байна.
5.ГОЛ МӨРӨН БУЛИНГАРТАЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ХӨРС УСААР УГААГДАН ЭРГЭЖ БУЦАЛТГҮЙ АЛДАГДАЖ БАЙНА
Ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс суларч, амархан эвдэгдэж үүний улмаас борооны усаар гол мөрөн рүү орж булингартай харагдаж байгаа нь хөрс маань усаар урсан гадагш гарч бид үржил шимт хөрсөө алдаж байна. Улаанбаатарт үер болж буйн шалтгаан нь хөдөөд хөрс доройтсоны илрэл.
6.МОНГОЛ УЛС МАШ ТОМ СҮЙРЭЛ РҮҮ ЯВЖ БАЙНА
Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн талаар холбогдох байгууллагад хэлэхэд “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэж надад хэлсэн. Арал тэнгисийн жишээг авч би тэдэнд тайлбарласан. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усаар хөвөн тарьснаас болж ширгэсэн. Арал тэнгис 1977 онд 1000км3 эзлэхүүн устай байсан бол 2014 онд 75км3 болж ширгэсэн. Судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэсэн. Минийхээр Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ явж байна гэж хэлэх байна.
7.МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 90 ХУВЬД ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС ЗОГССОН
Монгол орны хөрс сул хөгжилтэй. Өнөөдөр газар нутгийн 90 хувьд хөрс үүсэх процесс зогссон. Хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг. Хөрс алдагдвал дахин хэзээ ч эргэж үүсэхгүй.
8.МОНГОЛЫН БАЙГАЛЬ ЯГ Л ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ӨВЧТӨН МЭТ БАЙНА.
Монголын байгаль яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр Монголын байгалийг сэхээнээс гаргах боломжгүй.
9.2030 ОНЫГ ӨНГӨРӨӨВӨЛ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ
Монголчуудад байгалиа сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 оныг өнгөрөөвөл ямар ч боломжгүй. Дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид, хүн ам хандлагаа өөрчилж, маш хурдан өөрчлөгдөхгүй бол хугацаа үлдсэнгүй.
10.МАЛЫН ТООГ 25 САЯД ХҮРГЭСНЭЭР ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ТЭНЦВЭРЖИХ БОЛОМЖ БИЙ БОЛНО.
Байгалиа авран хамгаалахын тулд хамгийн эхний алхам бол малын тоо толгойг багасгах явдал юм. Малын тоо толгойг 25 сая, ямаан сүргийг дээд тал нь таван сая болгон эрс бууруулах шаардлагатай. Ингэж байж л хөрс хамгаалах үүднээс бэлчээр нөхөн сэргээх боломжтой болно. Ургамалжуулах менежмент бол усны менежментийн суурь юм. Ургамал байж ус байна. Ландшафт дахь усыг хадгалах нь улс үндэстний оршин тогтнох асуудал юм. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал.
11.ГОВЬД МОД УРГУУЛНА ГЭДЭГ ШИЙДЛЭЭ ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ
Говьд мод ургуулна гэдэг шийдлээ эргэн харах хэрэгтэй. Таримал ой гүний ус үүсгэхгүй, бидний нэн хэрэгцээтэй, нөхөж баршгүй усны нөөцийг үүрд хэрэглэнэ. Биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдээхэд нөлөө үзүүлэхгүй. Хуурай бүс нутагт шинээр мод бүү тарь. Одоо байгаа ой модоо арчлах нь илүү чухал байна.
12.ОДОО ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС АЗИ ТИВД ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ГАМШИГТ ӨРТӨХ БОЛНО
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна.
Монгол орны ирээдүй ийм бүрхэг, аюулын төвшинд байгаа шүү дээ. Хэдүүлээ чимээгүй л байх уу???!!!
Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?
Жич: Торстен Хардерын багш нь Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ.