Author: admin_shaman

  • ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ НЬ МОНГОЛЫН Ч БИШ БҮР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ГАРСАН ЗУУНЫ ХАМГИЙН ТОМ ЛУЙВАР ГЭЖ ХЭЛЖЭЭ

     

    1. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв 2 талаас хамтарч байгаа бол 2 талаас өөр, өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100% эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм.
    Нэг талаас оролцож байгаа Рио Тонто бол Монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхэлхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51% дээш хувь эзэмших ёстой. Гэтэл байгалийн эзэн улс нь 34% эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66% эзэмших гэрээ болсон өөрөө Мянганы шилдэг луйварын эхлэл юм.
    Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн авсан хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг. Монгол улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй.
    Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм.
    2. Оюутолгойн хувьцааг Рио Тинто бүрэн 100% эзэмшин ашгийг нь хүртэж байна. Яагаад Монголын тал 34% эзэмшдэг гэж та бодож магад тэгвэл үгүй юм. Учир нь Монголын тал өөрийн авах ёстой 34% ашгыг авдаггүй уг нь 2022 оноос авах байсан гэрээг өнгөрсөн жил Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусах юм.
    Өөрөөр хэлвэл Монголчууд нэг ч төгрөг хүртэхгүй өөрийн асар том ордыг гадаадын луйварчидад бэлэглэж байгаа гэсэн үг юм. Яагаад Рио тинто Оюутолгойн 100% эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай 2, 3 хан тэрбум долллар гаргах бол юу ч биш тэрийгээ ч гаргасан.
    Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлвэл тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн Монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж тэрнийхээ 34% ийг Монголчуудаар төлүүдж байгаа юм. Тэд нар 66% хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу?
    Үгүй! яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш тухайн мөнгө гарсан банканд байршсан Рио тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлвэл Рио тинто оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66% ийг шууд аваад Монголчуудад ноогдох 34% -ыг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны мөнгө хэмээн хуурч Монголчуудын авах 34% ашиг тэдний өвөрт ордог гэсэн үг юм. Ингээд нийлээд 100% ашиг тэд хүртдэг юм.
    3. Монголчууд яагаад мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр их гайхдаг. Монгол бол асар том нутагтай байгалийн асар их баялагтай улс. Ердөө 3 сая хүнтэй миний хувьд бол Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй, 2 том зах зээлийн дунд байршилтай цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ.
    Миний гарал үүсэл болон ДНК ямар нэг хэмжээгээр Монгол гэгч энэ үндэстний 13 зууны үеийн цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн үеэс хойш ямар нэг хэмжээгээр сонирхсоор ирсэн билээ. Миний хувийн бодол бол Монголчууд Оюутолгойг буцаан бүрэн өөрсдийн талд авах хууль эрхзүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Мөн уг гэрээ нь булхай луйвар хээль хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг. Хэрэв миний хувьд Монголын ЭЗ-ийг барьдаг хүн байсан бол.
    1. Оюутолгойн гэрээг цуцлан, дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдалгүй шууд олон улсад тендэр зарлан шууд зарах хэрэгтэй юм. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг төгрөг ч авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу юм.
    Мэдээж зарах үнэ бол дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум $ хүрч зарагдана. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөг авалгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум доллар бэлэн авах гэрээ болгож байгаа гэсэн үг. Мэдээж өөрийн мөнгөөр 100% худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно.
    Энэ нь Монголд ажлын байр нэмэгдэж мөн бэлэн эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх учраас Монгол улсын татварт төлөх мөнгөний хэмжээ өнөөгийн Рио тинтогийн төлж байгаа татвараас хэдэн 10 дахин их байх болно. Оюутолгойг зарсан 50 тэрбум $ оор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд л 4-5 томоохон ордыг Монгол улс 100% өөрөө эзэмшин хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн ЭЗ ердөөл 2-3 жилийн дотор нэг хүнд ноогдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой юм.
    Монгол бол дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэл хэвээрээ байгаа улс аялал жуулчлал бол уул уурхайгаас ч өндөр ашиг оруулах салбар уул уурхайгаас орж ирэх асар их мөнгийг аялал жуулчлалын салбарт оруулж яваандаа энэ салбараа тэргүүлэх салбар болгох хэрэгтэй.
    Монголчуудыг сэрээсэй мянганы аймшигтай том луйварыг зогсоож ЭЗ-аа хурдан босгоосой гэсэн бодлоор өөрийн бодож санаж явдаг зүйлсийг танд ярьлаа гэж бидний яриа өндөрлөв.

  • ДАРХАД ЯСТАН БИЙ БОЛСОН ТҮҮХ

     

    Дархад нутагт нутаглаж байсан иргэдийг Манжууд Сэлэнгэ нутгийн Хараа, Ерөө гол дагуу нутаг заан цөлөлж байжээ. Тэнд очсон Дархадуудын цаа, мал нь тогтож суурьшихгүй, хүн ард нь нутгаа санацгааж хэцүү байж гэнэ. Отгийн ахлагч гурын арьсыг битүү өвчин хийсэн хийсгэл дээл, гурын эвэртэй малгайгаа өмсөөд гөрөөсний годон гутлынхаа түрийнд булга түрийлэн Богд эзэн хаанд очиж гэнэ. Отгийн алагч Богдын өргөөнд ороод хагсуурган гаансаараа тамхилж, гутлынхаа түрийнээсээ булга гарган өгч хэлэхдээ:

    “Унагатай хүү унагаа хаяад нутаг буцаж байна.
    Хүүхэдтэй хүүхэн хүүхдээ хаяж гүйж байна” хэмээн үнэн учраа хэлсэнд, Богд хаан:
    “Тэгвэл бүгд нутаг буцаж шавь болтугай” хэмээн нутаг буцах зөвшөөрөл өгсөн гэдэг.

  • “АЛДАГДСАН” МОНГОЛ БӨӨГИЙН БИЧЛЭГИЙН ТҮҮХ

    Монгол бөө нарын бөөлөлт, ярилцлагыг багтаасан нэвтрүүлэг бүхий бүтээл нь монголдоо бус бидний соёлын өвийг өмчлөх гэж өрсөлддөг хилийн гадна өмнө зүгт, хятадын нутагт аймаг, хошуунд хэвлэгдээд, хуулбарлаад, худалдаанд гарсаныг тодотгох шаардлага гарсан. Учир нь хэвлэгдэн хувилагдан худалдаанд гарч байгаа бөөлөлтийн дүрс, зургийн ихэнх нь МБНЭ-ийн гишүүдийн бөөлөлт байсан юм. Бид соёлын өвөө хамгаалах эрх, үүрэгтэй.
    Өвөг дээдсийнхээ өвлүүлсэн соёлын өв болсон улаач нарын бүтээлийг хэн тэгээд хил давуулан бүтээл болон нийтэд худалдах болов гэж асууж, сонирхох нь зүйн хэрэг юм. Олон зуун жилийн явцад өдлөн өнөөг хүргэж ирсэн Монгол бөөгийнхөө бүтээлийг аваачаад өгчихдөг хэн байв. Энэхүү дүрсийг Хятадын хаана хэвлэсэнг тодруулсаар тодорхой эзэдтэй нь уулзсан юм.
    Өмнөд хөршид маань хэвлэгдээд гараад ирсэн бичлэгүүд худалдаалагдаж байгаа нь бодит үнэн. Яаж байгаад нэр бүхий өвөрмонголын бөө нар МБНЭ-ийн улаач нарын бөөлөөг өөрийн өмч мэт үзэж бусдад худалддаг байна?. Монголдоо, тухайлбал эх орондоо бөөг сурталчилахаар гаргасан бүтээлүүд яагаад өөр улсад худалдаалагдах болов. Бөөгөө зөв замналаар явуулахаар зөвлөлдөж, гаргасан бүтээлүүд яагаад эздийн нь зөвшөөрөлгүй худалдаанд гарав гэдэг асуудалд хэн нэг нь хариулт өгч таараа. Монголын бөө судлаачид өөрсдөө ч бүрэн судалж амжаагүй зүйлээ ийнхүү хөрш орны мэдэлд өгчээ. Энэ бол хэн дуртай хүний хийдэг ажил биш юм.
    Хятад улсад хэвлэгдэж гарсан бөөгийн материал нь олны анхаарлыг ихээхэн татаж эрэлт ихтэй борлуулалт сайтай байгаа билээ. Монголтой холбоотой юун бүтээл ийнхүү хэвлэгдэн гарав хэмээн сонирхон судалж үзвээс:
    БНХАУ-д гарч байгаа материал нийт 45 бүтээл, 1775 минутын бөөгийн дүрст бичлэг байгаа юм. Эдгээр нэвтрүүлгийн 1157 мин буюу 65,1 хувь нь Т.Дагвадоржийн Үндэсний телевизын фондод байсан өв сангийн бүтээлүүд байна. Хийсэн бүтээлийн дотор нь ангилж үзэж болно. Бүх бүтээлийн 28,8 хувь нь Т.Дагвадорж, Т.Одончимэг (Өөдөө) нарын санаачлан хийсэн бүтээл гэж үзэв. Өөр хүмүүсийн оюуны бүтээл 7,1 хувь байна.
    Кино материалын 64,1 хувь нь буюу 1138 минутын бичлэг нь МБНЭ-ийн гишүүдийн ярилцлага, бөөлөлт байна. Эдгээр бүтээлийг хийхдээ МБНЭ-ийн ДЦ-ийн хуралдайгаар хэлэлцэж, төлөвлөлт хийж, нэвтрүүлэгт оролцогч бүрээс 150 мянган төгрөг гаргуулж, нэвтрүүлэг хийгч Т.Дагвадорж, Т.Одончимэг (Өөдөө) нарт өгсөн байдаг. Монгол бөөг олон түмэнд сурталчилахадхувь нэмрээ оруулж байгаа гэж үзэж, манай гишүүд маш идэвхитэй оролцсон. МБНЭ-ээс Өмнөговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Дархан, Орхон, Булган аймагт унаа, телекамераар туслаж, зураг авалтаа хийсэн байдаг. Олон улаач нарын зүтгэл, хамт олны дэмжлэгээр нэвтрүүлгүүд бэлэн болсон.
    Гадаадад худалдаж байгаа үнэ нь 1000 юань буюу дөрвөн зуун наян мянган төгрөг, хэрэглэгчидэд чөлөөтэй зарагдаж байгаа. Эдгээр дүрсэд МБНЭ-ийн гишүүдийн бөөлөлт голлох байрыг эзлэж байна. Энэхүү их хэмжээний материалыг хуулбарлан Хятадын талд өгсөн Монголын тал хүн хэн байв, хэрхэн шилжүүлэв гэдэг тодорхой болсон асуудал.
    Монголын бөөтэй холбогдох 10 ширхэг СД багтах олон цагийн бичлэгийн БНХАУ-ын бөө судлаач зайран Чинбарс гэдэгт эрхийг нь шилжүүлсэн байна. Одоо болохоор тэднийгээ “Өвөр Монгол” нөхөр /шиг/ бүдүүлэг нэгэний хийсэн үйлдэл” хэмээн нэрлэх болов. Энэ асуудал цөөнгүй жилийн түүхтэй юм. Энэ бол Монгол Улсын соёл үнэт өв болсон бөөгийн холбоотой соёлын өвд хор хохирол учруулахуйц байдлыг цаашид үүсгэж байгаа юм. Хэн дуртай нь монгол бөөгийн өвийг эзнийх нь зөвшөөрөлгүй бусдад өгөх эрх үгүй билээ.
    Тухайн үед энэ тухай монголд цухас дурьдагдаад эхлэнгүүт сөрөг алхам хийж эхэлсэн. Энэ тухай мэдэгдсэн хүмүүсийг хятадын эрлийз хэмээн нэр хаяг өгч, бас бус дарамтлах үйлдэл хийж, өөрсдийн буруу үйлдэлээ далдлах оролдлого хийж байсан.
    Бөө нар энэ талаар тодорхой мэдээлэлгүй байсаар 2021 онтой золгож байна. Харин БНХАУ-ын Өвөрмонголын нутагт СД хэлбэрээр зарагдах болсноор монголын бөө нар тодорхой мэдээлэлтэй болж, МБНЭ нь өөрсдийн холбоотой материалыг тайлбартайгаар youtube-т тавьсан байгаа. Хэн ч үзээд дүгнэлт хийхэд чөлөөтэй болгосон.
    Монгол бөөгийн зан үйл бол монголын үнэт өвийн салшгүй хэсэг юм. Тэрхүү үнэт өвийг эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр, өөрсдөө дур мэдэн бусдад соёлын эхийг шилжүүлсэн нь нэн хортой үр дагавар дагуулж байна.
    Дэлхий нийтийн жишиг байгаа, манай зарим хуулинд заасан байдаг, соёлын өвийн “…баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх” хэмээн дэс дарааллыг нь тодорхой зааж өгснийг зөрчсөн үйлдэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөө улаач нар өөрсдийн бөөлөлтийн дүрсээ бүрэн үзэж, амжаагүй байхад бусдад эрхийг нь шилжүүлсэн байна.
    Монгол бөөгийн зан үйл бол хэдэн үеэр уламжлан ирсэн байдаг. Зөвхөн тухайн бөөгийн зөвшөөрлөөр энэхүү зан үйлийг гадагш гаргах ёстой гэж үздэг. Одооноос ингэж хэвшүүлж тогтоох нь зүйтэй юм. Монгол Улс одоогийн байдлаар гарын хэдэн хуруунд багтах бөө судлаачтай байна. Бөөгийн зан үйлд нууцлавал зохих зүйл олон байдаг. Энэхүү асуудлын цаана монголын соёлын үнэт өвөө үнэгүйтүүлэх, эсвэл цөөхөн хэдэн хүний өмч мэт бусдад худалдах том асуудлын эхлэл болж байгаа юм. Үүнийг хийж чадаж байна гэдэг бол бөө хүний хийх зүйл биш.
    Энэхүү бөөлөлтийн дүрснүүд олон мянган хувиар олшруулан бүтээл болгон сүлжээнээс гадна онлайнаар хязгаарлал тогтоолгүй, 1.5 тэрбум хүнтэй Хятадын зах зээлээр борлогдож байна. Энэ бүхнийг тооцоолбол зах зээлд санаанд багтамгүй тоо гарах нь ойлгомжтой.
    Монгол соёлын өмчийг гадны хүмүүс зарж ашиг олж байхад манай улсад үүнээс ямар ч хувь орж ирэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай асуудал билээ. Монгол соёлын өвийг үнэгүйдүүлсэн СД бүтээл нь хэдэн хувь хэвлэсэн тухай мэдээлэл хаана ч байхгүй. Ямар нэг ном хэвлэсэн бол хавтсан дээр нь төдөн хувь хэвлэв гэж заавал бичсэн байх ёстой тухайн материалд бичээгүй байна. Харин оюуны эрхийг нь бусдад шилжүүлсэн явдлыг аль ч хууль, дүрмээр зөвтгөх боломжгүй.
    10 ширхэг СД дүрс нь энэ цаг үеийн монгол бөөгийн зан үйлийн амьд бүтээл юм. Үүнийг цааш нь хэлбэрийг нь өөрчилж, ном болгох, орчуулах, эмхтгэл, эрдэм шинжилгээний бүтээл болгож байгаа.
    Хятадад монгол бөөгийн бүтээл эзнийх нь зөвшөөрөлгүйгээр олон нийтэд үзүүлж буй байдал, улаачийн бөөлөлтийн зохиогчийн эрхийг авалгүй бусдад эзэмших эрх олгосон нь үнэхээр ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм. Монголын бөөгийн өнөө цагийн материалыг гадныхан эзэмших эрхтэй болсныг ямар ч Монголын улаач хүн зөвшөөрөх аргагүй.
    Хятадад хувилан тараагдсан баримтуудыг гадаад улсад хуулбарлаж өгөөгүй нөхцөлд Монгол бөөг нутагт нь ирж үзэх, монгол бөөгийн бүтээлийн ишлэл болохыг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан.
    Энэхүү монгол бөөгийн дүрсийн эрхийг бусдад шилжүүлсэн нь нь монгол улсын соёлын өвийг эзэмших харилцааны зарчмыг ноцтой зөрчжээ. Өөрөөр хэлбэл, бүтээл нь хятадад хувилагдан худалдаанд гарсанаар бидний соёлын үнэт өв болсон бөө мөргөл нь үнэ цэнээ алдах эхлэл болж байгаа билээ. Монгол бөөд ямар ч ашиггүй байдлаар Монголын соёлын өв түгэн дэлгэрэх боломж өгсөн хүмүүсийн үйлдлийг зөвтгөх аргагүй, бөө дэлгэрч байгаа үед хамгийн эмзэг үеийн гол асуудлыг тусгасан материалыг гадаадад тараах боломж олгосонг зөвтгөх хүн гарахгүй биз ээ.
    Энэ бүхэн:
    нэгдүгээрт, манай улсын бөөг зан үйлийг өөртөө ашигтай гуйвуулах боломжийг харьд олгосон.
    Хоёрдугаарт, Монгол бөөгийн зан үйлийг үнэгүйдүүлсэн.
    Гуравдугаарт, Монгол бөөгийн зан үйлээр гадаад улс үлэмж ашиг олох болсон. Харин соёл иргэншлийн аюулгүй байдалд ямар хор хохирол учруулсныг цаг хугацаа харуулах буйз аа.
    Энэ үйлдэл бидэнд хариуцлага, сахилга бат, шударга ёсоос гадна эх оронч байхыг сануулсан хэрэг боллоо. Мөн хуульдаа ч тодорхой зохицуулалтуудыг хийх хэрэгтэйг харууллаа. Хамгийн гол нь Монголын бөөгийн зан үйлийг эрхэмлэгчдэд, эрхмүүдэд ёс зүй, эх оронч сэтгэлгээ дутмаг байгааг нүдэн дээр харуулж өглөө.
    Хэдэн хүнд санхүүгийн ашиг өгөхөөс илүү соёлын өвийн харьяалалын асуудал яригдах болно. Монголын соёлын өвийг бусдад шилжүүлсэн ноцтой үр дагавар илэрлээ. Бид үүнийг байх ёстой зүйл мэт ойлгох болж байна уу. Үгүй юм аа. Харин ч Монгол, монголоороо үлдэнэ гэдгийг хаа, хаанаа санаж тэмцэх хэрэгтэй болж байна.
    Ардчилсан тогтолцоо, шилжилтийн үе гэсэн нэр томьёоны дор бид эдийн засаг нийгмийн олон үнэт зүйлсээ булшилж, бусдад худалдсан. Түүний нэгэнд монгол бөөгийн соёлын өв багтана.
    Монгол бөөгийн уламжлалт дэг жаяг огтхон ч эзэмшээгүй мөртөө түүнийг харж үзэж явсанаа ашиглах, бусдад түгээдэг хүмүүс олон болсон. Монгол бөөгийн уламжлалт өвийг залгамжлагч нар л эзэмшигч эрхтэй гэж бодном. Өөр боломж ч маш ховор юм.
    Өвөрмонголын судлаачид бидэнд танилцуулахдаа монгол бөөгийн бүтээлүүд хувилагдаж тараагдсаныг хүлээн зөвшөөрөөд бид оюуны эрхийг нь зохих ёсоор авсан, цаашид хамтарч ном болгож гаргана гэж мэдэгдэж байсан. Тэд эдгээр материалыг ойрын хугацаанд өвөрмонгол гаргахын зэрэгцээ цаашид дэлхийн тавцанд, баруун европт түгээх болохоо ч мэдэгдээд байгаа билээ. Олон улаач нарын оролцсон бүтээлээ бид бага, багаар алдсаар өөрийн гэх нэрлэх оюуны бүтээлгүй болохын биш биз дээ-Монгол улаач нар минь ээ.
    Ийм зүйл бичлээ гээд бидний эсрэг янз бүрийн зүйл бичих, нэр хүндэд халдах нь бага хэрэг, бидэнд хохирох зүйл үгүй, нэг хүний асуудал, цаана чинь монгол бөөгийн өв санд хохирол учрах нь хамгийн харамсалтай зүйл, тэр нь нөхөн төлөгдөхгүй баялаг юм.

    МБНЭ-ИЙН ДЦ-ИЙН ХУРАЛДАЙ

    ХУВИЛАН ТАРААГДСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ
    № Сэдэв Удирдсан Оролцсон МБНЭ
    мин Д,О нарын Бусад
    мин
    1. Монгол бөөгийн ёс зүй Ч.Батболд Д.Бадарч
    2. Монгол бөөгийн ёс зүй Ч.Батболд Д.Бадарч
    3. Цаст хайрханы нэгдсэн тахилга Ч.Батболд Д.Бадарч 65
    4. Уулзалт ярилцлага Т.Дагвадорж Д.Бадарч, Бум-Очир, Ш.Сүхбат
    Б.Галаарид 125
    5. Уулзалт ярилцлага Т.Дагвадорж Д.Бадарч, Бум-Очир, Ш.Сүхбат
    Б.Галаарид 85
    6. Монгол бөөгийн ёс зүй Ч.Батболд Батсайхан 120
    7. Ярилцлага Ч.Батболд Д.Бадарч, Батсайхан, Сайхантуяа
    8. Гандан уулын нэгдсэн тахилга Ч.Батболд, Д.Бадарч, Б.Энхбаяр,Ч.Дангаасүрэн, Д.Батчулуун, Ц.Чулуунбаатар 36
    9. Монголын төв цэгт хийсэн галын тахилга Д.Бадарч, Б.Энхбаяр, Н.Хишигсүрэн 20
    10. Ярилцлага Т.Дагвадорж Монгол бөөгийн тэргүүн зайран Г.Бат-Эрдэнэ 32
    11. Ярилцлага Т.Одончимэг (Өөдөө) Д.Бадарч, Н.Хишигсүрэн 26
    12. Ярилцлага Т.Одончимэг (Өөдөө) Н.Хишигсүрэн,Зайран Б.Батжаргал 58
    13. Ярилцлага Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Энхмаа 57
    14. Ярилцлага Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн дархан зайран 43
    15. Ярилцлага
    (Монгол бөөгийн ёс зүй) Т.Одончимэг (Өөдөө) Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Д.Дарьчулуун, Ц.Отгонсүрэн, 150
    16. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул 32
    17. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн дннд удган Д.Нанжаа 38
    18. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган С.Отгондулам 40
    19. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Мялдорж 35
    20. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн 43
    21. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган Н.Туул 41
    22. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн удган Д.Болорцэцэг 36
    23. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа 34
    24. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган С.Эрдэнэчимэг 25
    25. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн Зайран Б.Тэгшээ 37
    26. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэн 42
    27. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэн 38
    28. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Зайран Б.Мөнхнасан 49
    29. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн 34
    30. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн Зайран Д.Гүн-Үйлст 50
    31. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) Монгол бөөгийн их зайран П.Батжаргал 38
    32. Ярилцлага, Бөөлөлт Т.Одончимэг (Өөдөө) “Алтан гадас” Д.Ганбаатар 13
    33. Говийн нэгдсэн тахилга Т.Одончимэг (Өөдөө) МБНЭ 13
    34. Нарны залбирал Т.Одончимэг (Өөдөө) МБНЭ 10
    35. Бөөлөлтүүд Т.Дагвадорж 34
    36. Ярилцлага, Бөөлөлт Т.Дагвадорж Ага зайран 29
    37 Хуур таталт 9
    38 Баримтат кино Мөнх тэнгэр
    39 Ярилцлагууд Анужин 39
    40 Галын тахилга 8
    41 Баримтат кино Бум-Очир Монгол бөө мөргөл 10
    42 Баримтат кино Англи хэл дээр 10
    43 Ярилцлага, Бөөлөлт Чинбат 40
    44 Ярилцлага, Бөөлөлт Т.Дагвадорж Т.Үжин удган 40
    45 Ярилцлага, Бөөлөлт Чинбат 10
    Нийт цаг 1775 мин буюу 29,5 цаг 1138 511 126
    Эзлэх хувь 64,1 28,8 7,1
    Дагвадорж, Өөдөө 1157 мин буюу 65,1 хувь нь

     

    djmedia:360
  • МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛАА ХАМГААЛАХ ЗОРИЛТ

    Өнөөдөр төр нь монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг үл тоон хандаж байгаа ч Мөнх тэнгэрийн үзлийг шүтэн бишрэгчдийн тоо нийгмийн тодорхой хэсэг бүлэг болж, нийт насанд хүрсэн хүн амын дотор 20 хувьд хүрлээ. Төр нь анзаарахгүй мэт царайлж байгаа боловч монгол үндэсний тэнгэр шүтлэгтэн нараас Монгол улсын гавьяат цолтон, төрийн дээд одонгоор шагнагдсан 30 орчим улаач нар төрөн гарлаа.
    Монгол туургатан болох ОХУ-ын буриад, Агийн буриадууд, Тува, ижил мөрний эрэгт орших Халимаг, Афганы Могол, Пакистаны Хазар, БНХАУ-ын Өвөрмонголчууд, ойн иргэд, Хөлөнбуйр, Ордос, Альшаа, Дээд монголчууд, Түвэд, Шинжань уйгарын монгол гурван аймгийн төлөөлөлтэй бид богино хугацаанд харилцаж чадсан. Эдгээр нутагт монголоос очиж бөөгийн нэр барьж ажиллагчдын тухай мэдээлэлийг бидэнд тодорхой өгдөг.
    Шаардлага тохиолдвол Монгол, Тува, Буриад, Өвөрмонголын улаач нар харилцан нэгнээ хамгаалж, хамтарч ажиллах байна. Монголын бөөгийн байгууллага монгол туургатны хэмжээнд ажиллаж чадсандаа бахархаж байна.
    Монгол бөөгийн үйлийг залгамжлагч нар өнөөдөр ёс зүйгүй авирлаж болохгүй тийм хариуцлагатай цаг үе ирээд байгааг ойлгох хэрэгтэй юм. Дэлхий ертөнц Монгол бөөг жинхэнэ чанарлаг утгаар харж байхад бид алдах эрхгүй. Тийм болохоор хариуцлага гэгчийг яарихаас өөр аргагүй болоод байна. Тос дотроосоо өтдөг гэдэг шиг, Монгол бөө нарын дотор жигшимээр, чих дэлдийлгэсэн буруу зүйл олон гарах болж, олон түмний дунд нэр хүнд унаж байна. Тэнгэр ч тэдгээрийг шийтгэж байгаа.
    Монгол бөө бол өөрийн нарийн дэг журамтай, ардын уламжлалт зан үйл, соёлын үнэт өв юм. Монгол үндэсний шүтлэг болох бөө мөргөл, соёлын өвийн үнэт зүйл, өвөрмөц онцлогоо бусдад худалдах, оюуны эрхээ шилжүүлэх, алдах явдалтай тэмцэх, хамгаалах шаардлага өнөө үед чухал зорилт болж байна.
    МОНГОЛ ДАХЬ СУДАЛГААНЫ АЖЛУУДЫН ТОЙМ
    Монгол Улс болон БНХАУ-ын хооронд хийгдсэн иж бүрэн судалгааны ажлын төслүүдийг товч танилцуулахаас эхлэх нь зүйтэй гэж үзэв. 90-ээд оноос эхэлсэн төсөлд дараахь ажлууд хамаарч байна.
    Хятад-Монголын археологийн хамтарсан шинжилгээний анги есөн жил судалгаа хийх явцдаа археологичид 12 аймагт чулуун зэвсгийн үеэс 19 дүгээр зуун хүртэл янз бүрийн үед хамаарах эртний түүхэн 140 газарт судалгаа хийжээ. Энэ хамтарсан судалгаа нь хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны бодит жишээ боллоо гэж төслийг санаачлагчдын нэг болох Монголын Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн үнэлж байна.
    Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа Соёлын асан сайд С.Чулуун нь 2012 онд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй нэгэн гэрээ байгуулж, Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй 200 орчим жилийг хамрах асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, үнэгүй шилжүүлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэлээр цуварч байна. Энэхүү гэрээнд Монголын талаас гарын үсэг зурсан С.Чулуун сайд болж, Д.Өлзийбаатар нь Төрийн шагналаар шагнагдсан ажээ.
    Монголын Архивын дурдсан хөмрөгийн бүтээл болсон ном нь Хятадад цахим худалдааны олон сүлжээгээр 2,700 ам доллараар зарагдаж байна.
    Дараа нь Монгол улс дахь Зурхай судлалын судалгааны ажлаа эхэлсэн байдаг. Монгол дахь зурхай судлалын ажил, өвөрмонгол дахь зурхай судлалын өв, уламжлагдан ирсэн бааз суурь дээр тулгуурлан хийгдэж дуусчээ. Нэг их хугацаа зараагүй нь одоогийн мөрдөж буй зурхай нь сүүлийн 30-40 сэргээн хэрэглэж буй зүйл. Монголчуудын зурхай нь нар, сарны үйл явцтай холбоотой зурхай байдаг. Цөөнх хэрэглэж байна. Тэртэй тэргүй маш замбараагүй чиг хандлагаар өрнөсөн монгол дахь зурхай судлал харин ч гадныханд бөөн олз байсан нь тодорхой. Зах зээлд шилжсэн ядуу буурай орнуудын хувьд өөрсдийн бүтээлүүдээ хямдхан үнээр худалдаад “идчихдэг”. Тэр байдал монголд өрнөсөн.
    Хятад дахь монгол судлалын төвөөс хэрэгжүүлсэн Монгол хэлний нутгийн аялгуунд хийсэн судалгааны бүтээлүүд хамаарч байна. Энэ судалгааны ажил Монголын баруун зүгийн аймгууд, голдуу олон ястаны өлгий нутаг Ховд аймаг, монголын төв хэсэг Архангай аймагт хийгдэж иржээ.
    Харин Монгол дахь соёлын өв болох бөө мөргөлийн судалгааны ажил 2000-аад оны эхнээс хамааралтай. Монгол бөө мөргөл ба Бурхан халдун дахь энерги хадгалалтын чиглэлд судалгааны ажилд эрчимтэй орсон байдаг. Бурхан халдуныг судлах явцдаа Ихсийн газартай харьцуулан судалсан бүтээл онцгой анхаарал татаж байгаа юм. Үүнийг судлахад бөө чухал үүрэгтэй байсан. Чөлөөт зах зээлд орсоноор Монголчууд үнэгүй юманд дэндүү шунахай болсон учраас замын зардал, бас бус зүйлийг нь харийн судлаачид хариуцахад тэд дороо цугларч хоорондоо өрсөлдөн бөөлөөд өгдөг байлаа.
    ӨМӨЗО-ны судлаач Үнэнч, Чингис хааны төрсөн нутаг, үйл явдал өрнөсөн газрууд, Дэлгэрхаан сумын хөдөө аралд төрийн их тайлга, тахилгыг хийж ёслон байгуулсан Гэрэлт хөшөө, түүний он цаг, тооны харилцан уялдааны тухай, Хэрлэн Тооно уулын онь, энергийн туяаны харилцан тогтолцооны судалгаанууд 13-н жил үргэлжилсэн байна. Судлаач маань тэр хавартаа Монгол бөө нарын хамт Бурхан халдунд очиж бөөлөлт хийлгэж зураг авч байхдаа харвалт өгч, эмнэлэгт очсон ч сэхээ оролгүй байсаар насан эцэслэсэн байдаг.
    Үүний дараахан Бурхан халдунд харийн жуулчинд халдсан асуудал яригдаж, хотын дарга Э.Бат-Үүл эрх, үүргээсээ халин тэднийг хамгаалсан мэдэгдэл хийж байсан. Тэгээд салбар хариуцан ажиллаж байсан Ц.Оюунгэрэл, С.Оюун нар Бурхан Халдунд аялах журам, тэр дотроо гадаадын жуулчдыг аялуулах зөвшөөрөл олгож эхэлсэн нь хууль бус ажиллагааг дэмжиж, бусармаг үйлдлүүд гарах эхлэл болсон.
    Удалгүй иргэн Ч.Чинзориг зөвшөөрөл авч, Францын улсын зургаан иргэн, тусгай тоноглогдсон судалгааны иж бүрэн хэрэгсэл, нутгийн 50 мотоциклтай залуусыг өдрийн 50 мянган төгрөгөөр хөлсөлж, Бурхан халдун харханыг ухаж, малтаж судалж эхэлсэн. Мөнгө л олдож байвал манай залуус юугаа ч өгөхөд бэлэн болсон байна. Тэднийг илрүүлж, МБНЭ-ийнхэн кино зураглал авч, баримтжуулж, төрийн холбогдох газруудад мэдэгдсэн байдаг.
    Судалгааны ажилд хяналт тавих боломж төрд л байсан. Түүнийгээ хэрэгжүүлж чадаагүй.
    Судалгааны ажлын тактик өөрчлөгдөж монгол бөө судлалыг өөрийн нутагт төвлөрүүлэн хийх болсон. Олон зуун монгол бөө нар Өвөрмонголд очиж ажилласан байна. Тэдний үйл ажиллагаа, цар хүрээ хэмжээгээ алдсан. Бөө мөн биш нь мэдэгдэхгүй олон улаач нар очиж, зан үйлээ хийх болсон. Монголоос бөөгийн мэргэжилтэй, баклавар, магистр хамгаалсан, “доктор”, “профессор”, “Дэлхийн Академич” цолтой, төрийн зайран, удган “ид шидтэй” олон бөө нар өвөрмонголд очиж олон зуун шавь босгож эхэлсэн. Өвөрмонголд олон зуун “бөө” босгож өндөр ханш тогтоосон нь мөнгө хөөгчдийн шуналыг улам хөдөлгөсөн байдаг.
    Тэдний дотроос Өвөрмонголын Улаан хад аймгийн Ар хорчин хошууны иргэн Чимэдцэрэнгийн Баяннамсрай гэгч маш богино хугацаанд тодорч, хоёрхон жилийн дотор бөөгийн өндөр дээд төрийн зайран цол хүртэж, (ийм албан ёсны цол байхгүй болно), 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 358 дугаар зарлигаар Төрийн дээд шагнал болох “Алтан Гадас” одонгоор энгэрээ мялаалгаж, нэр алдар нь түгэж, олны гайхашралыг төрүүлж байв. Түүнд өгсөн олон алдар цолонд Дэлхийн нүүдэлчдийн дээд Амин хүч судлалын Академийн Эрдмийн зөвлөлийн дарга Сүнс Д.Одгэрэл гэгч тамгаа дарж, мутраа хайрлаж олгожээ. Тэрээр Төрийн зайран хэмээх цолыг хувийн үзэмжээр олгож, мөнгөөр худалддаг. Одоо зогсоох цаг нь болсон.
    Уламжлалт бөө нараас олон хүн урагш зүглэсэнгүй. Учиртайхан хэд, хэдэн улаач нар ажилласан байдаг. Монгол бөөгийн зайран Балжир нь Өвөрмонголд найман сар тасралтгүй ажилласан байна. Түүнийг “санхүүгийн урхиар” татах арга хэрэглэсэн. Олон арван шавь босгох ажилд татан оролцуулсан. Тэрээр хүний нутагт харийн хатуу хуулийн дор ажиллах хэцүү, бас осолтой гэдгийг биеэр амссан. Отгонтэнгэрийн тахилгад толгойлж бөөлөхөө хаяад өмнө оронд ажиллаж, улмаар ёс зүйн арга хэмжээ авагдаж байсан. Гэвч сүүлийн үед теле ярилцлагад оролцохдоо МБНЭ-ийн талаар огт мэдэхгүй гэж хариулсан.
    Монгол бөөгийн соёлын өв болсон зураглал бүхий телевизийн фондоо хятадад худалдсан явдал гарав. Энэ тухай дараа нь дэлэгрэнгүй бичих учраас орхие.
    Өмнө улсад ажилласан олон улаач нар бий. Алдаагаа засна гээд олон хүнийг нэрээр нь дурьдсангүй.

    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай

  • МАРТУУЛАХЫГ ХҮСДЭГ ТҮҮХ

     

    Монголчуудад судлагдаагүй их зүйл байна. Түүний цаана түүхийн арвин их зүйл агуулагдаж байна. Монголын уламжлалт төрт тогтолцоо нь түүхийн энэ үед хэрхэн холбогдож байгааг илэрхийлэхийг хүсч байна.
    1368 онд монголын их эзэнт гүрэн мөхөж, Хятадад Мин улс байгуулагдав. 1372 онд Хятадын цэрэг Орхон гол хүртэл довтолж, 1380 онд нийслэл Хархорум хотыг сүйтгэв. 1388 онд Монгол, Мин улсын хооронд шийдвэрлэх тулалдаан болж, монголчууд дагаар оров. Энэ үеээс монголын төр хямарч, хоорондоо тэмцэлдэж эхэлсэн. Ойрад, халхын тэмцэл тэртээ тэргүй хүч алдан тамирдаж байсан монголчуудын хүчийг бүрэн барав. Энэ үеээс Манжууд олон мянган монголын элч нарыг урин залж урихдах бодлогоо эхлэв. Удалгүй урианхай монголчууд Манжид дагаар оров. 1468 онд Монгол, Чин улсын хооронд найрамдлын гэрээ байгуулсан. Даян хааны үед монгол эргээд хүчирхэгжиж эхлэв. 1551 онд Алтан хан, Мин улстай гэрээ хийв. Тэгээд дөрвөн ойрадтай байлдаж эхлэв. Монголчуудын хоорондын тэмцэл харийнханы хүсч байсан үр дүнд хүргэж байлаа.
    Монгол оронд төвдийн шар малгайтын шашин нэвтрэн орж ирэх үе буюу Түмэдийн Алтан хан, Авдай сэцэн ноён зэрэг (1368-1576) хаад ноёд Төвдийн далай лам Содномжамцтай хэлэлцэн тохирч энэ шашныг монголд оруулж ирэх тэр үе хүртэл бөөгийн шүтлэг Монгол нутагт өөрийнхөө байр суурийг хүчтэй хэвээр хадгалж байв.
    Алтан хан Хөх хотыг байгуулж, баруун зүгт Хөх нуурыг байлдан дагуулав. 1574 онд Алтан хан, Шарын шашины толгойлогч Содномжамцыг монголд авчирч шарийн шашинд элсэж, Шашины цааз тогтоов. Түүнээс хойш ан ав, цэргийн албанаас лам нарыг чөлөөлөх болов. Цэргээс зугтаасад лам болох нь ихсэв. Энэ явдал одоо ч үргэлжилж, лам нарыг цэргийн алба, эх орны бүтээн байгуулалтад биечлэн оролцохоос чөлөөлсөөр иржээ.
    1579 онд Хөх хотод шарын шашины сүм, 1583 оноос эхлэн Гүмбэн хийд, 1585 онд Эрдэнэзуу хийд, 1586 онд Байбаликын сүм, 1604 онд Амдогийн Гонлун хийд байгуулав. Абатай хаан Далай ламтай уулзаж, тус шашинд орж “Очирай хан” цол хүртэв.
    Түүхийн энэ үед манжаас гурван шаттай үлй ажиллагаа хэрэгжүүлсэн байлаа. Манжууд өвөрмонгол, ар монгол, ойрадууд эзлэх цаг мөчид монголчуудыг нэг мөр дарж авах аргаа аль хэдийн бодож төлөвлөсөн байв.
    Нутаг дэвсгэрийн хувьд Манжид ойрхон, цаг агаарын хувьд тааламжтай өвөрмонголын хэсгийг шууд захирах хэлбэрээр эрхшээлдээ байлгав. Цэргийн шуурхай хөдөлгөөн хийж аливаа эсэргүүцлийг цаг хугацаанд нь дарах, монголчуудын хөдөлгөөн бүрийг нарийн хянах боломжтой, бөө мөргөлийг өндийх оролдлогыг цаг тухайд нь илрүүлэн устгаж байв.
    Эрс тэрс уур амьсгалтай, цаг агаарын хүндрэл, зам харилцааны хувьд таагүй ар халхын нутагт зэвсэг барих чадвартай бүхнийг Манж нар хүйс тэмтрэн хядаж, дахин босохооргүй болгож, манжийн эсрэг толгой өндийлгөж болгох нөхцлүүдийг хааж байлаа. Ар халхын хэд, хэдэн газарт манжийн цэргийн хүчийг тогтмол байрлуулан байрлуулсан байлаа. Шаардлагатай гэж үзвэл цэргийн шуурхай хөдөлгөөнт бүлгүүдийг өвөрмонголын нутгаас ар халхын нутагт шуурхай оруулж, шинээр бий болсон улаач нарыг цаг алдалгүй устгаж, үндэсний үзэл санаа дахин өндийх оролдлогыг таслан шийдэж байв.
    Хамгийн алслагдмал нутаг, зам бэрхшээлтэй их тайга бүхий ойн улсад манжийн цэргийн аян дайныг хийж, тааралдсан бүхнийг хайр найргүй хядаж устгах ажиллагаа хийсэн. Энэ бүс нутгийг монголчуудын оролцоогүйгээр Манжууд, Оросууд хэлэлцэн хуваан авч, өөр өөрсдийн авсан нутагаа тохинуулах ажиллагаа хийгдэв.
    Ар халх, ойрадын эсрэг явуулсан хоёр их аян дайны үр дүнд манжууд монголчуудыг геницет түвшинд хядлага хийж устгал явууллаа. Тэр үед эзгүйрч хоосорсон уудам талд, зэрлэгшиж идээшсэн эзэнгүй мал сүргээ харан гунихарсан дуугаа монголчууд ардын аман зохиолын хэлбэрээр өнөөд уламжлан үлдээжээ. Гэтэл энэхүү гунигт дууг орчин цагийн хөвүүд, наадмын нээлтийн цэнгүүн болгож тунхаглаж, “пактлаж” байхав.
    Тэртээ тэргүй монголчуудын хоорондын тэмцэл, хүч барсан хоорондын засаглалын тэмцэл манжид түүхэн боломжийг олгосон. Тэд:
    1. Дагаар орсоноос бусад ноёд толгойлогч, тэргүүлэгч ноёдыг гэр бүлийн хамт хүйс тэмтрэн устгах, удирдагчгүй болгох,
    2. Эх оронч сэтгэлгээтэй зэвсэг барьж тэмцэх айл өрхийг бүхлээр нь хядаж үгүй хийх, дахин зэвсэг барин өндийх боломжуудыг хаах,
    3. Өмнө явуулсан нарийн судалгаанд тулгуурлан Тэнгэр шүтлэгт бөө мөргөл, төрийн гол үзэлийг түгээгч улаач нарыг нэгийг ч үлдээлгүй устгах, Тэнгэр шүтлэгийг бүрмөсөн устгах,
    4. Уул, нуур, гол мөрөн их тайгад байршсан улаач нарыг устгах, бөөг бөөгөөр нь устгах аргуудыг боловсруулан эргэж түгээх бодлого хэрэгжүүлсэн.
    Энэ бүхнийг хэрэгжүүлэхдээ эхний шатанд урвасан, худалдагдсан ноёд, албан тушаал горьдогсод, түшмэлүүд, зарим улаач нарыг ашиглан монголын уудам нутагт эрэл хайгууль явуулж, олон судар номуудыг цуглуулан судалгаа хийсэн байна. Тэр судалгаанд тулгуурлан монголчуудыг эзлэн өөрийн болгох арга хэлбэрээ сонгосон.
    Монголчуудад зан үйл, хэл ярианы хувьд ойролцоо төвдийн шашиныг монголд дэлгэрүүлж, үндсэн тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг үндсээр нь устгах бодлого явуулсан байна. Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн шүтлэгээс төвдийн шашинд юуг нь шууд авч хэрэглэх, юуг нь өөрчлөн засаж ашиглах, юуг нь цаазлан хориглох, юуг нь мартуулах вэ гэдгийг тогтоож, боловсруулан хэрэгжүүлжээ.
    Монголчуудын лидерүүд, бөө нарыг бүрэн устгав. Энэ үед хядлагад өртсөн монгол, ойрдуудын хүний тоо хэдэн зуун мянгаар яригддаг билээ. Одоо монголын удирдлагад зөвхөн манжийн бодлогыг шууд аялдан дагалдагч ноёд, ихэс үлджээ.
    XVI зууны хоёрдугаар хагасаас Манж өөрийн бодож боловсруулсан шарын шашинг Монголд дэлгэрүүлснээр хүн амын шүтлэгт томоохон өөрчлөлтууд гаргах болов. Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудын язгуур шүтлэгээс салгахаас ийнхүү эхэлсэн түүх ийм байдаг. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой олон чухал зан үйл, Мөнх тэнгэрийн шүтлэгийн олон сайхан мөн чанарыг харийн шашин өөртөө шингээжээ. Ийнхүү Манжийн төрөөс монголчуудын оюун санааны ертөнцөд харийн зүгээс эзлэх стратеги хэрэгжиж он удаан жил үргэлжилж байв.
    Манжийн төрийн бодлого амьдралд хэрэгжиж эхлэв. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар бидний олонхи нь одоо ч ойлгодоггүй харь хэл дээр номлолоо уншдаг шарын шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Монголчуудын амьдардаг газар нутгийн нэрийг төвд нэрээр солиж, лус, савдагтай харьцдаг, уламжлалыг аль болохоор сатайруулж, холдуулав. Монголчуудын учрыг нь мэдэхгүй харь хэл дээр номлолоо уншдаг, шашин монгол оронд 300 орчим жил оршин тогтнож байна. Өнөө цагт ч Монголд айлчилсан гадны шарын шашины тэргүүн нар монголчуудад шашины сургаалаа эрчимтэй монгол хэлэнд орчуулж сурталчлахыг айлдсаар байх бөгөөд одоо ч орчуулж дуусаагүй байна. Энэ шашин бол бидний биш зүйл гэдгийн бодит нотолгоо юм.
    Манжийн төрөөс явуулсан бодлого бол монголчуудыг хооронд нь зөрчилдүүлж хүчийг нь барах, улмаар гол шүтлэг Мөнх тэнгэрийн шүтлэгээс татгалзуулах асуудал байв.
    Манжийн төрөөс явуулсан нарийн судалгаанд үндэслэн Монголын Мөнх тэнгэрээ шүтдэг улаач нарыг тодотгожээ. Тэгээд тэднийг янз бүрийн арга заль, хүч хэрэглэн цуглуулж бөөнөөр нь зуу, зуугаар нь шатааж генацит хийж устгасан байна. Зарим судлаачдын тооцоолсноор Мөнх тэнгэрийн “улаач” 7000 гаруй бөөг шатааж алсан гэжээ. Тодорхой жишээ дурьдвал Ойрадын Намхайжанцаны үед Сутай хайрхан уулын нэгэн модтой жалганд 300-аад бөөг шатааж, түүн дотроос Тостогош гэдэг зайран ид шидийг үзүүлж, галд шаталгүй үлдсэн домог яриаг урианхайчууд ярьдаг бөгөөд, Сутай хайрханы нэгэн амыг бөөгийн ам гэж нэрлэдэг байна. Энэ мэтчилэн Бөөгийн нэр, түүхтэй холбоотой газрууд Монголын нутагт цөөнгүй байна. Ийнхүү Монголын олон язгуурын бөө нарыг үндсийг нь устгаж чадсан байна. Харин Алтай, Тагни, Хөвсгөл, байгалийн тайга нутгаар амьдардаг цөөнгүй “улаач” энэхүү хядлагаас зугатааж чаджээ.
    Амь өршөөгдсөн зарим “тэнгэрийн улаач” нарын хүзүүний шөрмөсийг нь таслаж, бөөлж чадахгүй, насаараа толгой гудайн явахаар болгож, эргэж ирэх боломжгүй алс холын Шанхай, Нанжин хотын ойролцоо газарт цөллөгт явуулж байлаа.
    Дараагийн шатандаа Манжийн хааны зарлигаар монгол айл бүрийн хойморт залсан шүтээн, онгодыг хураан авч овоолон шатааж, оронд нь бурханы хөргийг үнэ төлбөргүй тарааж, гэрийн хойморт нь зүүж өгдөг байжээ.
    Бөөгийн зан үйлийг үйлдэгчдийг хатуу цаазаар таслан зогсоож, ийм үйл хийлгэсэн ноёд, түшмэдүүдийг бод малаар, ард иргэдийг бог малаар торгож, тэр үеийн монголчуудын амжиргааны гол хэрэгсэл болсон эдийн засгийн хүчтэй хөшүүргийг ашигласан байна.
    Мөн бөөгийн зан үйлээс ангижруулахын тулд хэдэн мянган уул, усны нэрийг түвд нэрээр сольж, шашны зан үйлээр лус, савдагийг нь номхотгох ажлуудыг хийжээ.
    Хүнийг нь залгамж халаагүй болтол устгах бодлогыг манж нар хэрэгжүүлсэн ч бөөгийн олон мөн чанарыг таслахад чадвар тэдэнд дутсан юм. Өвөг дээдэс минь байгалийн олон нууц мөн чанарыг мэдэрч шүтлэгтээ тусгасан байсан болохоор манж нар бөө шүтлэгийг үндсээр нь устгаж чадаагүй билээ.
    Манжууд монголчуудыг шарын шашинд гүнзгий нэвтрүүлж, эрчүүдийг дийлэнх олонхийг нийгмийн идэвхтэй хөдөлмөр, эр хүний дайчин чадвараас зайлсхийж, сүм, хийдэд он удаан жил номхон хүлцэнгүй ноомой байх, улмаар эхнэр авахгүй суулган, хүн амын өсөлтийг зогсоож, нийгмийн хамарсан өвчинд нэрвэгдсээр улмаар үндэстэн мөхөж, устгах бодлого амжилттай хэрэгжиж байсан.
    Монголчуудын их хядлагын дараа өмнөх үеээ огт мэдэхгүй өсөн бойжсон олон улаачийн дараа үеийн үр удмыг лам, хуврага болгож, шашины номлолоор хүмүүжүүлэх болгов. Бага наснаас зөвхөн шашины зан үйлд суралцсан тэдэнд өвөг дээдсийн удмын онгод үе, үе буух болов.
    Хүчээр лам болгосон олны дотор хэн ч заагаагүй, бас өвлүүлээгүй байхад бөөгийн онгод орох явдал гарч байлаа. Энэ чанар бол төвд лам нарт байдаггүй чадвар байв. Шарын шашины номлолыг сурч байгаа лам нарын дотор байгалиас уламжлагдсан бөөгийн олон шид чадвар бүхий лам нар цөөнгүй төрж байлаа.
    Төвдүүд манай шарын шашин монголд хөгжихдөө өөрийн өвөрмөц шинж, чадвартай болон тархсаныг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь монгол бөөгийн чадвараас хүч нэмсэнтэй холбоотой.
    Ийм чадварлаг лам нарыг Манжийн хаанд мэдүүлэн Хувилгаан, гэгээнтэн цол олгуулах болов. Тэднийг заримыг зон олон ч шарын бөө гэж нэрлэж байлаа. Хойч үеээ залгамжлахаар тодорсон дараа үеийн бөөгийн олон зуун залгамжлагч нарыг ийнхүү Бурханы шашны “хувилгаан” болгож толруулж байлаа. Түүний нэг тод баримт бол Манжийн хаанд мэдүүлж жилд дундажаар 250 гаруй “хувилгаан” дүрийг тодруулж байжээ.
    Ийнхүү шарын шашины номлол, бөөгийн зан үйл хамтад нь эзэмшсэн бөө нар олноор төрөх болсон. Монголын бөө нар шарын шашины ном сургаалыг бөөгийн зан үйлтэй хослуулан хэрэглэдэг болов. Шарын бөө гэдэг нь бурхан шашны ном, бөө хоёр холилдсон байдаг хэмээн тайлбарладаг иргэд бий. Шарын бөө гэдэг нэр томъёог дархадын хошуу ноён Гэлэгжамц 1848 онд Дархадын хошуу нутгаас Оросын цагаан хааны шахалт шаардлагаар тасдаж авах гэж байсан аюулыг гүнзгий мэдэрч бид Тува, Орос Буриад нараас шашин шүтлэгийн хувьд ялгаатай. Бид харын бөөг бус шарын бөөг шүтдэг. Шарын бөө гэдэг нь бурхан шашны ном, бөө хоёр холилдсон байдаг хэмээн тайлбарлаж нутаг усаа аварч байсан хэмээн хөгшчүүл хуучилдаг.
    Ийм хэлбэрээр монгол, буриад бөөгийн дотор ламын шашны нөлөө нэлээд хүчтэй орж ирсэн нь одоо ч харагдаж байна. Урьд үед амьдарч байсан зарим нэг бөөгийн шавь нар бөөлөхийн өмнө дуудлагынхаа эхэнд бурханы шашны тарнийг уншиж, зул хүж асааж бөөлдөг нь одоо ч байна.
    Шарын бөө Монгол дахь буддын хутагт, хувилгаад цагаан зайран, удганы хойд дүр дуртайяа болцгоож, үүний нөлөөгөөр монголын өвөг дээдсийн цагаан онгод шарын шашныг хүлээн авах болжээ.
    Монголын бөөгийн их эртний тэнгэр үзэл санааны дор бүтээгдсэн овоо тахилгын ёс, гал тахилгын ёс зарим нэг тахилгын монгол уламжлалт тэнгэртний шүтлэгийн мөргөл тахилга, тангараг дуудлагын зүйлийг бурханы шашны зан үйлд тохируулан оруулж, зул хүж асааж бөөлдөг, дуудлагуудын өмнө шашны үг хэллэгээр чимэн олон төрлийн сан тахилгын судруудыг бүтээжээ. Шарын бөө Монгол дахь буддын хутагт, хувилгаад цагаан зайран, удганы хойд дүр болцгоож, үүний нөлөөгөөр монголын өвөг дээдсийн цагаан онгод шарын шашны бурхны сахиус орцгоох хэлбэр ч түгээмэл байдаг.
    Монголын хөгжлийн сүүлчийн 300-аад жилийн түүх нь Буддагийн шашныг сурталчилгааг ахицтай болгох зорилгоор буддын лам нар монгол өвөг дээдсийн цагаан сүлд, эзний онгод, авралын онгод, сахиусан онгод зэргийг буддагийн шашинд ч холбогдолтой мэтээр тунхаглан тайлбарлаж, монгол бөөгийн шүтлэгийн олон онгодыг буддын шашны аврал шүтээнтэй адилтгаж, Чингис хааныг маань хүртэл буддын шүтээн Важрапанын (Базарваани) хувилгаан хэмээн зарлав. Одоо ч иймэрхүү байдал ажиглагдаж Чингис хааныг маань буддын хувилгааны дүрээр зурж Төрийн ордондоо залдаг болжээ. Чухам энэ үйлдлээр шашин, шүтлэгийн ялгаа харагддаг юм.
    Манжийн хааны “буцалтгүй” тусламжаар анхны томоохон хийдийг монгол нутгийн төв хэсэгт барьж бэлэглэв. Хөгжлийнхөө оргил үед сүм хийдийн тоо 700 хүрч байсан. Баян хүн тус бүр тусгай нэг сүм барьж бурхан шүтээн их тахиж, лам хувраг залж ном уншуулж өдөр бүр хүж асаан тахилга тавьж мөргөдөг болов. Бурханы хийд байгуулж эхэлсэн нь монголчуудын оюун санааны ертөнц эзэн сууж эхэлсэнийг тунхагласан хэрэг билээ. Оюун санааны дараа төрийг эзэмших нь тодорхой байлаа. Тэр бодлого хэрэгжиж чадсан юм. Монгол төрийн толгойд шашин, төрийг хослогчийг Манжаас томилж байсан. Эхлээд шашины хэргийг богд цолтон хариуцаж, манжийн тоглоомын засгийн толгой нь болж, хэрэг дээрээ өмнө зүгээс монголчуудыг зангидан захирч байлаа.
    1905 оны үед Ойрадуудын дотор цагаан шүтлэг нэртэй бурханы лам нарын харын шүтлэгтэй бөө нарын эсрэг хийсэн тэмцэл нь бөөд хүнд цохилт өгч, халх монгол, алтайн урианхай зэрэг монголчуудын дотор бөөгийн шүтлэгийг мөхөөсөн ажээ. Харин Дархад, Тува, Цаатан, Буриад зэрэг үндэстнүүд шарын шашны лам нартай ширүүн тэмцэл хийж байсны үр дунд бөө мөргөл нь одоо болтол үлдэх шалтгаан болжээ.
    Одоо цагт зарим онгод орохдоо лам байсан гэж буудаг нь нэгэн үеийн тухайлбал 300 жилийн шарын шашинд хүчээр нэгтгэж байсан цаг хугацаатай шүтэлцээтэй хэрэг юм.

    МОНГОЛЧУУДДАА НЭГЭН ТОМ СҮРТ ЁСЛОЛЫГ ЭРГЭЭД САНУУЛАЯ.
    Манжийн хаан энэ үйл явдалд их ач холбогдол өгч, монголчууд Манжид дагаар орсоныг тунхаглан зарлаж, Манжийн хааны сүр хүчийг олны өмнө гайхуулах зорилгоор хааны ордоноос Долоннуур хүртэл замын дагуу ард олныг жагсаан сүрт ёслол хийсэн байдаг.
    Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чанхудорж, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550-иад халх ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд Долоннуурт цуглуулжээ. 1691 оны 4-р сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Манж улсаас Халхын талаар явуулсан улс төрийн бодлогын тоймыг чимэглэн өгүүлж, цаашид Халхыг хэрхэн захирахыг тодорхой дурджээ. Тус чуулганаар Манжийн төрд гавьяа байгуулсан Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулжээ. Тийнхүү Долоннуурын чуулганаар Халхыг Манжийн харьяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт асар хохирол учруулсан үйл явдал байлаа. Манжийн хааны шууд бодлогыг хэрэгжүүлэгч, Шашин төрийг хавсарган барьсан хувилгаад, богдын түүх ийнхүү эхэлсэн. Түүнд зориулсан даншиг наадам ч үүнээс эхлэлтэй.
    Манай хаад ноед ихэс лам нар манжийн хааны бодлогыг идэвхтэй дэмжиж, шар малгайтын шашны номлол сургаалийг монгол хүний оюун ухаанд суулгах талаар Занабазар, Ойрадын лам Намхайжанцан нар асар их зүйлийг хийсэн юм.
    Манжийн төрд үлэмж гавьяа байгуулж, түүний гар хөл болсон, энэхүү түүхийн гэрч болсоны хувьд, монголдоо хөл тавих эрхгүйгээр насны сүүлч хүртэл Бээжин хотод тусгай хорионд байж, Өндөр гэгээн Занабазар насан эцэслэсэн байдаг. Энэ түүх хожим дахин давтагдсан болой. Манжийн төр, шашин хоёр ийнхүү монголыг залгив.
    Одоо цагт Монголын түүхтэй холбоотой суут хүн, Чингис, Өгөөдэй, Мөнх, Бат их хаад, Монгол Улсынхаа тусгаар тогтнолынхоо төлөө амиа өгсөн өвөг, дээдсүүд, тухайлбал Лэгдэн, Галдан бошигт, Чингүнжав нарынхаа алдрыг тэмдэглэж чадахгүй байгаа атлаа юун яаран дааран тусгаар тогтнолоо бусдад худалдагсадын алдрыг тэмдэглэнэ вэ. Биднийг тэгтэл нь үндэсний бахархалтай бүхнээс салгаж чадсан.
    Тэгэхлээр бид хэний ойг хөл алдан тэмдэглэв?. Өндөр гэгээн Г.Занабазарын ойг тэмдэглэн нэг зун хоёр ч удаа даншиг наадам хийж байгаа хэрнээ ийнхүү өвөг дээдсээ үл ойшоож байгаад гайхширмаар. Даншигууд сайхан болж өнгөрлөө. Бид Өндөр гэгээн Занабазарын монголын бурхан шашинг дэлгэрүүлэх, урлаг соёл, гүн ухаан, орчуулга, боловсролыг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг үгүйсгээгүй. Түүнтэй хамт дорно дахины соёл орж ирсэн нь үнэн.
    Манжийн хааны сүнс тэнгэрээс харан баясаж, хотын дарга нар хамтран оролцож, монголын 450 гаруй сүм хийдийн 5 гаруй мянган лам нар баярлалдан гүйлдэж, хоёр мянган цагдаа хамгаалах үүрэг гүйцэтгэж, хотын нийтийн тээвэр үнэгүй үйлчилэв. Монголын гол телевиз даншигийг шууд дамжуулж, зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ тэрбумаар тооцогдохоор байна. Ингэж сүржигнэх нь тусгаар тогтнолоос илүү үзэхээр эрхэм зүйл мөн гэж үү. Харин ч улс төрийн үр дагаврыг эн түрүүн анхаарах ёстой гэж үзэж байна.
    Харин эзэн Чингис хаан энэ мэт баатруудынхаа алдрыг жил бүр тэмдэглэн наадам хийж байвал олон түмэн илүү зөвөөр ойлгох байх аа.
    Монголын феодалууд өөрийн Монгол улсын дотор харъяат албат ардын дунд шарын шашныг санаачлан дэлгэрүүлсэн нь ер ард иргэдийг зөвхөн соён гийгүүлэх хүсэл эрмэлзлэлээр биш харин юуны өмнө өөрсдийн ноёрхол эрхшээлээ бататгах, дайн байлдаанд нэрвэгдэж санал сэтгэл нь алагдаж, эсэргүүцэн тэмцэх болж эхлэсэн өргөн олон малчин ардыг тайвшруулан захирахад шарын шашныг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах тодорхой зорилготой байсан юм.
    Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна.
    Д.Жаргалсайхан
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    Ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

  • МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГИЙН ТҮҮХИЙН ХАМААРАЛ

    Мөнх тэнгэрийн сургаалийг судлах, олон түмэнд хүргэхэд эрдэмтэн судлаачдын үүрэг их байна. Өнгөрсөн үеийн түүхээс мөнх тэнгэрийн үзэл санааг арчиж, “цагаан түүх”-ийг бүтээхэд хавгүй их хүч зарцуулжээ. Монгол зан заншил, зан үйлийг эргээд дэлэгрүүлэхтэй хамт мөнх тэнгэрийн сургаал хамтдаа сэргэнэ. Үндэсний үзэл санаа эргээд сэргэх бүрт Мөнх тэнгэрийн сургааль хамтдаа дэлгэрэх болно.
    Мөнх тэнгэрийн сургаалийг түмэн олонд хүргэхэд “Тэнгэрийн улаач” нарын гүйцэтгэх үүрэг асар их юм. Тиймээс “тэнгэрийн улаач” нарын үйл ажиллагааг уламжлалт зөв жаягаар хөгжүүлэх шаардлага тулгарна. Монгол бөө нар бөөгийн ёс зүйг баримтлаж ажиллах нь тулгамдсан зорилт юм. Бидний хамтын ажиллагаа, дэвшүүлж байгаа бодлого, зорилт түүнийг хэрхэн хэргжүүлэхээс шууд хамааралтай олон асуудал хариулт хүлээж байна.
    Дэлхийн түүхэнд Төр, шашин хоёр ямагт цуг оршин тогтнож байсан, цаашид ч байсаар байна. Монгол улсад шашин шүтлэгийн байдлыг судлаж үзвээс цаг хугацааны хувьд дараах хамаралтай байна.
    Нэгдүгээр бүлэг. Монголын овог аймгуудаас Хүн, Сяньби, Жужан гүрний үе, (МЭӨ IV-III зуунаас 1180 он хүртэл). Бөө мөргөл, төрийн шүтлэг болтлоо өргөжсөн үе.
    Хоёрдугаар бүлэг. Нэгдүгээр үе. Монголын Их гүрэн байгуулагдсан ба Чингис хааны үе, (1206-1227). Энэ үед Монголын Их гүрний Төрийн шүтээн нь Мөнх Тэнгэрээ шүтлэг Бөө мөргөл байв.
    Хоёрдугаар бүлэг. Хоёрдугаар үе. Монголын их гүрэн, их хаадын үе.( 1227-1368 он хүртэл) Монголын их эзэнт улсын үндсэн шүтээн нь Тэнгэр шүтлэгт бөө мөргөл байв. Их хаад нийсэлээ харьд шилжүүлсэн гэлээ ч онгод, шүтээн, онго, тахил нь монголын төв нутагтаа байсныг тэмдэглэхийг хүсч байна.
    Гуравдугаар бүлэг. Нэгдүгээр үе. Монголчуудын хоорондын тэмцэл, хагарал, Манжид дагаар орж эхэлсэн үе, (1368-1570 он хүртэл ) Харь хэлдээр уншлагаа хийдэг Түвдийн шашин дэлэгрүүлэв.
    Гуравдугаар бүлэг. Хоёрдугаар үе. Манжийн эрхшээлд байсан үе буюу Шарын шашин төр баригч хаант засаглал болтол дэвшсэн үе (1570-1911 он хүртэл), Төрийн шашин нь Шарын шашин болж тодров.
    Дөрөвдүгээр бүлэг. Коммунист засаглалын үе. (1921-1990 он хүртэл ), Монголд шашингүйн үзлийг хүчээр дэлэгрүүлэх гэж зүтгэсэн цаг хугацаа байв.
    Тавдугаар бүлэг. Шинэ үеийн тогтолцоонд шилжих үеийн Монгол Улс, одоо цаг. (1990 хойш өнөө цаг хүртэл) Олон шашин шүтэж эхлэсэн үе, Монгол Улс дахь буддын шашныг зонхилох байр суурьтай хэмээн хүчээр тогтоох гэж оролдсон үе хамаарч байна.
    Монголын түүхийг судалж үзвээс Төр шашинаа эрхэмлэн дээдэлж шүтэж байсан үеийн түүхийн ихэнх хугацаанд Монголчууд Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг эрхэмлэн шүтэж иржээ. Сүүлийн 300-аад жил Төвдийн шарын шашинг шүтсэн, 70 орчим жил шашингүй үзэл, коммунист суртлыг дагасан үе хамаарч байна.
    XX зууны эхээр дэлхий нийтэд гарсан үзэл суртлын томоохон нөлөө өөрчлөлтийн улмаас 1921 онд Монгол улсад Ардын засаг хэмээх улс төрийн байгууллага байгуулагдан болшевик үзэл суртлын нөлөөн дор Монголчууд очсон юм. Монголын эртний уламжлалт бөөгийн шүтлэг нь энэ үед мөн л хүнд цохилтонд орсон. Хуьсгалт жилүүдэд Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 гаруй жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна. Энэ үед бөөгийн талаарх ном хэвлэлүүдийг гаргадаггүй байжээ.
    1990 оноос үндэснийхээ ухамсрыг сэрээх, үндэснийхээ уламжлалыг дээдлэх, Монгол хүний эрхэм чанар болох улс үндэстнээ гэх агуу үзэл зорилго нээгдсэн юм. Энэ үед хэдэн үеэрээ шүтаж биширч ирсэн тэнгэр шүтлэгт бөө мөргөл эргэн сэргэх сэргэлт эхэлсэн.
    1990 оноос түүхийн хувьд Монголчууд шинэ үеийн тогтолцоонд шилжих үеийг туулж яваа бөгөөд энэ үед олон шашины урсгал өөрсдийн номлолоо дэлгэрүүлэх их өрсөлдөөн өрнөсөн тэмцлийн үе байна. Одоогийн байдлаар шарын шашин шүтэх явдал эрчимтэй буурч 85 хувиас 45 хувь руу уруудаж, Иссус шүтлэгтэн нарын эгнээ нэмэгдэж 30 хувь руу дөхөж, Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг 14,6-18,0 хувь нь шүтэж байна.
    Өнгөрсөн 30 жилд шарын шашины тэргүүн нь харь газраас монголд 20 гаруй хувилгаадын нэрийг тодруулжээ. Тэд монголын дотоод хэрэгт хууль зөрчин ийнхүү дураараа оролцож байна. Жил тутам хэдэн зуун шашины лам хуврагыг гадаадад бэлтгэж байна. Монгол нутагт шашины суварга шүтээн бүтээхэд хэдэн саяар тоологдох ам доллар зарцуулж байна. Тэглээ гээд өнөөдөр шүтэн бишрэгчдийнхээ 30 орчим хувийг алдаад байна. Энэ алдаж байгаа хувийн 10 орчим нь бөө шүтлэг, 10 орчим хувь нь иссус шашинд шилжжээ.
    Энэ бүхний нөгөө талд нь Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ байнгын тасралтгүй, санхүүгийн дэмжлэг авдаг 30 гаруй шашины урсгал сүүлийн 20 жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ. Тэд түүхийн баялаг туршлагатай, зохион байгуулалттай, эдийн засгийн хүчирхэг туслалцаатай, хаана яаж ажиллахаа мэддэг, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан шашинууд юм.
    Мөнх тэнгэрийг шүтэгчдийн тоо 1990 онд 1 хувь байсан билээ. Энэ тоо 2004 он хүртэл 1,5 хувиас хэтэрсэнгүй. Гэвч сүүлийн 10 жилд жил дутам мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо жил бүр 1 хувиар нэмэгдэж байна. Энэ тооны цаана манай Мөнх тэнгэрийн “улаач” нарын гүйцэтгэж байгаа аугаа их үүрэг тодорхойлогдож байна.
    Монгол үндэсний уламжлалт мөнх тэнгэр шүтлэгт бөөгийн мөргөл жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтээн хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа эзлүүлсэн өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Бид үүнийг хүсэхгүй.
    Олон мянган “тэнгэрийн улаач” нарын үйл ажиллагааг зөв чиг хандлагаар хөгжүүлэх, зангидан удирдах төв байгууллагын үүрэг улам өсөн нэмэгдэнэ. Монгол бөө бол дэлхийн бусад орны бөө нартай олон ижил төстэй чанар байдаг боловч Төр улсынхаа төлөө ажиллаж ирсэн, түүнийхээ төлөө Тэнгэрийн зан үйл хийдэг түүхэн уламжлалтай, байгалтайгаа амин шүтэлцээтэй, баялаг үйлээрээ гоц ялгардаг үйлстэн. Нөгөө талдаа Монголын соёлын биет бус үнэт зүйлсийг хамгаалах зорилттой уялдана.
    Онгон байгал бол орчин ертөнцтэй холбогдох юугаар ч солишгүй чухал орчин. Тиймээс ч өвгөд дээдэс минь өнөөгийн бидний гарт олон чухал зүйлийг шилжүүлж өгсөний нэг нь байгаль дэлхийгээ хамгаалах үйлс юм.
    Хүн төрлөхтний өлгий нутаг монгол орныхоо түүх, газар нутгаа хамгаалах нь бидний зорилт байх болно. Дэлхий бусад газарт байхгүй олон сайхан түүхийн нотолгоо бүхий уул, ус, түүхийн дурсгалыг бидэнд үлдээжээ. Түүнийг хамгаалах нь бидний чухал үүрэг байх болно.
    Би та бүхнээр бахархаж байна. Яагаад гэвэл “Тэнгэрийн улаач” гэдэг бол хүн болгонд заяагаад байдаггүй ховор хувь тавилан юм. Энэхүү хувь тавиланг дааж амьдрана гэдэг, төр түмнийхээ төлөө зүтгэнэ гэдэг “Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны өмнө хүлээсэн нэр төртэй үүрэг мөн.
    Бидэнд бусадтай адил мөргөж залбирах сүм, хийд, мечид шаардлагагүй. Монгол хүн бүр хүнд хэцүү сорилт тулгарахад хаана ч явсан хөх мөнх тэнгэртээ хоёр гараа өргөн залбирч хүсэл соёрхолоо илгээдэг билээ. Бидэнд, айл бүрт өвөг дээдсээс өнөөг хүртэл уламжлагдан үлдээсэн онгод, шүтээн, өв сан бий, бидэнд дээд үе, өвөг дээдэс минь хамгаалан тэмцсээр өнөө бидэнд шилжүүлэн үлдээсэн онгон байгаль, хөрсөн доор нь асар их эрдэнэс баялаг байна. Одоо бидний түүхэнд үүрэг хүлээх хариуцлагатай үе ирээд байна.
    Бид их зүйлийг хийж чадаж байна. Цаашид ч их үйлсийг хийх болно. ”Тэнгэрийн улаачид” бол Мөнх тэнгэрийн үзлийг түгээгчид мөн. Энэ үзлийг дэлгэрүүлсэнээрээ монголыг монголоороо авч үлдэх их тэмцлийг манайд “Тэнгэр улаач” нар тэргүүлж явна. Тэд монголынхоо төлөө сэтгэл зүрх нь ямагт цохилж, Монгол иргэдийнхээ төлөө цаг ямагт их үйлийг хийдэг, үйл бүрээрээ Мөнхтэнгэр, онгодынхоо өмнө амь насаараа тангараг тавин ажилладаг явдаг “Тэнгэрлэг үйлстэн” юм.
    Түүхийн олон зуун жилийн турш Харийн гүрний бодлогод эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин, сурталд хүчээр дагаар орсон, Бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, Бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж бид өнөөдрийг хүрч иржээ.
    Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг билээ
    Д.Жаргалсайхан
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    Ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

     

    djmedia:359
  • МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ШҮТЛЭГИЙГ АД ҮЗЭГСЭД БА ТЭНГЭР ШҮТЛЭГТ БӨӨ МӨРГӨЛ МИНЬ

     

    Монголчуудын түүхэнд олон “цагаан үе” бий. Түүнийг нэг хэсгийг зориуд мартагнуулсан түүхийн үе эзэлдэг, тэдгээрийн нэгийг эргэн санахыг оролдоё. Судалвал олон зүйл сэргэнэ. Эдгээр үйл явдлаас нэгэн зүйлийг сэргээх шалтгаан бидэнд тохиов. Бид урд нь яагаад үүнийг бичдэггүй байв. Үүнд олон шалтгаан бий. Тэр нь голдуу монголчуудын үндэсний үзэл сэргэн мандахаас эмээх зүйлээс эхлэлтэй. Гэхдээ шинэ эрин эхэлж байна. Дэлхий нийт шинэ уур амьсгалаар амьсгалж эхэллээ. Монголчууд хэзээ ч ийм үйл явдлаас хоцорч байсангүй.
    Би түүхч биш ээ. Гэхдээ өнөөдрийн бичих зүйлээ түүхийн зарим асуудлаас эхлэх хэрэгтэй байна. Цагаан морин жил 1990 оноос Монголын мартагдсан олон төрөл зүйлийн нэг, монголын соёлын үнэт өвийн нэг бөөг сэргээн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол бөө бол гүн ухаан, шүтлэг бишрэл, зан үйл, ёс заншил, далд ухамсар зэргийг багтаасан цогц ухаан юм, нийт хүн төрөлхтөн нэгдмэл нийтлэг, үзэл суртал, гүн ухааны угшил болсон бөөгийн тэнгэрийн үзэл, даян дэлхийд нүүдэлчдийн нэгэн үзэл суртал байсан билээ. Төв Азийн нүүдэлчин морьтнууд ноёрхолоо тогтоож, эзэнт улсаа байгуулж явсан түүхийн ихэнх нь Алтайн нуруу, Орхоны хөндийгөөс эхтэй.

    Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлон бүтээсэн гэж үздэг. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм. Тийм учраас Монгол бөөг сонирхох урсгал монгол руу чиглэлээд байгаагийн нэг учиг энэ юм.
    5000 жилийн өмнө Монголын төв хэсэг Архангайн Чулуут голын хадан дээр тэнгэрийн эрхэсийн 1400 гаруй одыг дүрслэн тэмдэглэл, Хойд Цэнхэрийн агуй дахь эртний хүмүүсийн оромж, түүний ханан дээгүүрх зураг дүрс бол Монголчууд эрт цагаас эхлэн агуу их Мөнх тэнгэрийг судлан шүтэж ирсний гэрч мөн.
    Бидний Их тахилга хийсэн Монгол Улсын толгой уул Жаргалант хайрханы хажуухантай 10 орчим км үргэлжилсэн хадан дээр үлдээж зурсан арслан заан, тэмээн хяруул, тэмээ зэрэг амьтад монгол нутгаар идээшиж байсан эрт балар үеийн хүн байгалийн уудам орон зайг эзэмшин оршин сууж байсныг дүрсэлсэн бүтээл өнөөг хүрч ирсэн нь дэлхийд гайхагдах хүн төрөлхтөний гайхамшигт ГАЛАРЕЙ байлаа. Энэ чанараараа Монгол Улсын толгой уулын мөн чанарыг тодорхойлж, Монголын түүхэнд бөхөж унтралгүй үеэс үед дамжин үлдсэн соёлын нэгэн их том ололт болсон бөөгийн шүтлэгийн мөн чанарыг улам бүр тодотгосон юм.
    Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеийн нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл “Хадны ном” болох хад чулууны дүрс бүх аймагт тааралддаг бичлэгт бөөгийн шүтлэгийн болон нүүдэлчдийн аж төрөлтэй холбоотой олон сүг дүрсүүд зурагдан үлджээ. Монголын соёл цацран мандсан ба үүн дээр тулгуурлан монголчуудын тэнгэрийн үзэл, номлол дэлгэрэн Монгол бөө хөгжсөн түүхтэй.
    Хүннүгийн Луушаан шанюй Христостын оноос өмнө 170-аад оны орчим буюу эдүгээгээс 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан үндэстний Хуандид бичсэн захидалд өөрийн биеийг “Тэнгэр газрын төрүүлсэн, наран саран мандуулсан Хүннү гүрний их Шаньюуй хаан” гэжээ.
    Монгол соёлын ховор ном судрыг цуглуулан хадгалж байдаг Монгол улсын үндэсний номын санд Б.Ринчений үзэж тэмдэглэснээр, Монгол бөөгийн дуудлагыг мөнхүү есөн эрдэнээр урлан бүтээсэн нь анхных байжээ. Монгол олон аймаг нь дотроо тус тусдаа өөрийн онгон шүтээн болох хандгай, хун шувуу, морь зэрэг амьтдыг омог аймгийнхаа гарлын тэмдэг болгож, шүтэж иржээ. Энэ бүх бэлэгдэл МБНЭ-ийн логонд бий.
    Бөө судлалын түүхэн сурвалжуудыг Эртний хад чулуун дээрх сүг зураг дүрслэл, Монголчуудын судалгааны бүтээл, Дэлхийн судлаачдын бүтээл гэж ангилж байна. Дэлхийн судлаачдын бүтээлийг Эртний хятадын түүхэн сурвалж бичгүүдийн тэмдэглэл, Монгол орноор аялсан хүмүүсийн замын тэмдэглэл, Оросын эрдэмтдийн бүтээл, Японы эрдэмтдийн бүтээл, бусад гэж хувааж болох юм.
    Монголын бөөгийн шүтлэгийн тухай хамгийн эртний түүхэн дурсгалт бүтээл бол “Монголын нууц товчоо” юм. “Монголын нууц товчоо”-нд тэр үеийн бөө нарын тухай, бөөгийн тахилга, зүхэлийн тухай, бөөгийн тэнгэр шүтлэгийн тухай 60 гаруй удаа тэмдэглэж үлдээсэн байна.
    1699 онд зохиосон “Юаньши” (Юань улсын түүх)энэ зохиолд Хубилай хааны үеийн Юань гүрний тухай түүхэн баримтуудыг тусган харуулсан хоёр зуун гуч гаруй дэвтэр түүхийн ном юм. Эдгээрээс хойш бөөгийн талаар анх дагнан судалсан бүтээл бол эрдэмтэн Дорж Банзаров 1846 онд Петербург хотноо “Бөө судлал буюу Монголын харын бөө” гэсэн ном бичиж бөө судлалын эхлэлийг тавьсан юм.
    Коммунист засаглалын хаалттай үед Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх дөрвөн дэвтэр бүтээлээ Франц улсад 1956, 1963, 1975 онуудад хэвлүүлэн гаргасан нь 1924-1970-аад онуудад орон нутгаар аялан явж үлэмж хэмжээний бөөгийн дуулал, тамлагыг цуглуулсанаа тэмдэглэн авч нийтлүүлжээ. Энэ бүтээл бөө судлаач нарт үнэтэй ховор судлагдахуун болно.
    Монголчуудын үндэсний соёлын нэгэн хэсэг болсон бөөгийн доторх олон тооны зан үйлд тамлага, дуудлагууд, ерөөл магтаал зэрэг ардын яруу найраг, тууль домгийн үнэт бүтээлүүд одоо нэгэнт олдошгүйгээр устан алга болсноос үзэхэд дээрх судалгааны ач холбогдол цаглашгүй үнэ цэнэтэй нь ойлгомжтой.
    Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” номын I ботид Монголын бөө мөргөлийн яруу найргаас товчлон авч бөөгийн яруу найргийн төрөл зүйлийг жишээ баримтаар харуулжээ. Б.Содном “Монголын хар бөөгийн дуудлагын тухай” гэдэг өгүүлэлдээ бөөгийн хар шарын дуудлагуудыг тоймлон дүгнэлт хийжээ. Түүхч Ч.Далай “Монголын бөөгийн товч түүх” (1959 он) ном нь түүний Бээжингийн их сургуулийн дипломын ажлын хэмжээнд бичигдсэн бүтээл болно.
    Түүхч Ч.Далай гуай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шинжээчээр олон жил ажиласан юм. Надтай хамтран ажиллаж байсан тэр мөчөө эргэн дурсахад нэн таатай байдаг.
    Эрдэмтэн О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” (2007 он) хэмээх ном бичиж хэвлүүлсэн нь орчин үеийн бөө судлалд шинэ хуудас, шинэ үзэл санааг оруулж ирсэн юм. Миний бие эрдэмтэн О.Пүрэв гуйатай тодорхой түүхийн сэдвээр уулзаж байлаа.
    Түүхийн хариуцлагатай үед Монгол бөөг хөгжүүлэх, Тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа. Чухам энэ түүхийн захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв, 2003 онд Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагджээ. Энэ хоёр байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад нэрт эрдэмтэн Ринчен, Хөвсгөлийн зайран Дамдин, 1990-2000-ээд онд эрдэмтэн судлаач О.Пүрэв, Зайран Цэрэн Баавай, Зайран Д.Бямбадорж, Удган Д.Энхжаргал, судлаач Ш.Сүхбат, Бөөгийн төвлөрсөн төв байгуулагын хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зайран, удган Д.Батчулуун, П.Батжаргал, Д.Одонхүү, Б.Бадамсүрэн нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна.
    Ш.Сүхбатын бүтээлүүд монгол бөөгийн өмнөх түүхийг нэгтгэн дүгнэж, зан үйлийн зарим шинэ баримтуудаар баяжуулсан, бөөгийн албан ёсны анхны байгууллагыг байгуулж хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол бөөгийн нэгэн үе энэ хүний хөдөлмөр тэмцэл, үйл ажиллагаатай шууд холбогдоно. Ийм сайхан хүмүүстэй нэгэн үед хамт амьдарч, ажиллаж байгаагаа ховор завшаан гэж үзэхээс аргагүй билээ.
    Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Буриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монголын баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
    Монгол бөөг олон түмэнд ойлгуулан түгээх хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг нь Зайран Д.Бямбадорж юм. Монгол бөөгийн олон давтагдашгүй зүйлийг түгээхэд түүний амьдралын 20 гаруй жилийн хугацаа зориулагдсан байна. Монгол бөөд тэрээр өөрийн гэсэн орон зай, өнгө төрх, хэв жаягийг бүтээж эзэлсэн байна. Монгол төрийн хүндэтгэлийн ёслолд оролцож бөөлсөн өөр зайран алга байна. Түүгээрээ монголын төрд монгол төрийн бөөгийн уламжлагдан ирсэн олон зүйлийг сануулж өгсөнөөрөө түүхэн гавьяатай хүн. Бөө хүн хоёр амьдралтай. Д.Бямбадорж эгэл жирийн үедээ ч яруу найргийн их хүлэг дээр мордож, дүүлэн аялах дуртай. Түүний яруу найргын онгодоос дорны яруу найргын өнгө айзам, бөөгийн тухай хэн ч өмнө нь дурдаагүй уянга эгшигийг олж мэдэрдэг.
    Өнөөдрийг хүртэл уламжлалт бөө мөргөлөө авч яваа зайран, удган Ц.Чулуунбаатар, Б.Хүүжий, Б.Баяраа, Б.Төмжий, П.Даваадорж, Ц.Болд, Авид гээд олон арван улаачийг нэрлэж болохоор байна. Бөө маань зөв чиг голдиролоор явж байна.
    Энэ ялдамд монгол бөөгийн нэр алдраар олон жил хөлөглөсөн үр шимийг хүртэгсдэд уламжлалт шүтлэгийнхээ төлөө үлдсэн амьдрал, хөлс хүчээ зориулах цаг ирсэнийг би сануулах үүрэгтэй гэж үзэж байна.
    Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
    Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажилладаг.
    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 110 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, хэдэн мянган бөө нар байна. Гэвч төрийн бус байгууллагын төлөвшөлөө олсон, байнгын ажиллагаатай бөөгийн байгуулага байхгүй байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй.
    Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор Хар зүрхний Хөх нуурт цугларч чадав. Зарим нь олон бөө нэг дор бөөлөхийг хараад “шогширч” сууна. Гайхах хэрэггүй, муулах ч шаардлагагүй, энэ бүхэн гайхамшиг. Нэгдвэл ямар их хүч байгааг харуулснаараа энэ түүхэн үйл явдал байлаа.
    Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Хэдий чиг, чигээ харсан олон бөө нар нэгдэх нь цаг хугацаа их шаардах ажил боловч, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд манлайлагч нар нэгдэж чадах юм. Бидний зорилго амжилттай биелж байна.
    Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм.
    Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
    Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ.

    Д.Жаргалсайхан
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    Ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

  • МОНГОЛ БӨӨ 2020-30.МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТЭНГҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО

    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилга нь моннгол туургатнуудын хэмжээнд чандмалан хийсэн галын тахилгын нэг хэсэг байснаар онцлог ач холбогдолтой байлаа.
    Арга хэмжээ нь Монголын морин хуурын эгшгээр эхэлж, урлагын тоглолтоор мөнх хөх тэнгэртээ хийх залбирал үргэлжилсэн.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан үндэсний бөхийн барилдаан бага, идэр насны ангилалд боллоо. Бөхийн шагналыг уг ажиллагааг зохион байгуулж байгаа МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдлага гардуулж өглөө.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилгын нээлтийг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ. Тэрээр бидний зорилго биелэгдээгүй байгаа тул өмнөх зорилтуудаа, үгээ давтаж байгааг дурьдсан билээ. Мөн Залуучуудаа төлөөлөн Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, хорооны иргэдийг төлөөлөн нар үг хэллээ.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгыг чандмалсан хэлбэрээр гурав, гурваар гурван галд хийлээ.
    Чандмалсан 3 тахилгыг: А- Монгол бөөгийн зайран Ц.Тамжид, Монгол бөөгийн удган Д.Хүнбиш, Монгол бөөгийн зайран Ч.Гаваагүнчин, Б-Монгол бөөгийн тэргүүн удган Н.Үүрийнцолмон, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн удган Сарантуяа, В-Монгол бөөгийн удган Цэндсүрэн, удган Д.Мөнхжаргал, удган Г.Цолмон нар тэргүүлж бөөллөө.
    ҮНДСЭН ТАХИЛГА галын тахилгад Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Д.Одбаяр нар толгойлон бөөлсөн байна.
    Ийнхүү арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Б.Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Д.Одбаяр, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл нар удирдан зохион байгуулсан байна.

    djmedia:358
  • МОНГОЛ БӨӨ 2020-28. СҮХБААТАР АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАВ.

    Энэ удаа ажлын хэсэгт Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Болортунгалаг нар орсон байлаа. Баруун Уртад бид хоёр хүнтэй эхлэн уулpана гэж төлөвлөсөн байв. Нэгд хамтран ажиллахаар зорьсон зайран Б.Батмөнх, нөгөө нь бөөгийн үйл ажиллагаагаа сошиалд сурталчилаад байдаг Униа удганыхаар орж, Сүхбаатар аймгийн “Голомт” бөөгийн салбартай танилцахыг хүссэн. Манай бөөгийн хүрээлэнгүүд онгодын өргөөнд төвлөрдөг. Харин “Голомт”-ын салбар тусгайлан байгуулсан байртай байв. Бөөгийн ажлын шинэлэг хэлбэр ямар байдлаар ажил өрнөж байгаа нь сонин байсан. Тиймээс Сүхбаатар аймгийн “Голомт” бөөгийн салбарын туршлагыг сонирхосон хэрэг.
    Монгол бөөгийнхөө төлөө зүтгэж яваа бидэнд байгууллага гол асуудал биш. Хамгийн гол нь нэгдсэн үзэл санаа чухал юм. Харамсалтай нь Униа удган хөдөө явчихсан байсан учир уулзаж чадсангүй.
    Бид шууд Баруун Урт сумд амьдардаг зайран Д.Батмөнхийнд очив. Бид танилцаж ажил үйлс, зорилгоо таниулж, харилцан үзэл бодлоо солилцсон. Харилцан бие, биеэнээ олсон болохоор бид баяртай байлаа. Харилцан яриа, зорилго, эрх ашиг олон зүйлээр бид нэгдмэл байлаа. Төлөвшсөн, даруухан, ажил хэрэгч, дайчин байдал ярианы өнгөнд тодорно. Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулах ажилд шууд орсон. Зохион байгуулалтын асуудлаа тохиролцов. Аймгийн төвд улаач нартай уулзахаар зар тавьсан. Өмнө оролдож байсан болохоор хүн цугларах нь бага гэдгийг мэдэх тул нэг их санаагаа зовоосонгүй.
    Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулах хуралдаан зайран Д.Батмөнхийн гэрт нь болсон. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үйл ажиллагааны талаар танилцуулж, манай ажлын хэсгийнхэн асуултад хариулсан. Бид ирэх жил болох арга хэмжээнд бөөгийн хүрээлэнгүүд хэрхэн оролцох талаар санал бодлоо ярилцсан. Уулзалтын төгсгөлд Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар зайран Д.Батмөнхийг, Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагчаар Б.Оюунзулыг сонгож, баталгаажуулсан билээ.
    Уулзалт ярилцлагын дараа манай төлөөлөл зайран Д.Батмөнхийн онгодын өргөөнл орж хүндэтгэл үзүүлж, танилцсан билээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулагдав. Хэрхэн ажиллах нь цаг хугацаа харуулах болно.

    djmedia:357
  • Элчин сайд Клечески, Хатагтай Клечески нар

    Өчигдөр Элчин сайд Клечески, Хатагтай Клечески нар ЭСЯ-ны Сар шинийн мэндчилгээн дэх өөрсдийн хэсгийг бичүүллээ. Монгол Улсын Засгийн газраас өгч буй эрүүл мэндийн зааварчилгааг биелүүлэхийн сацуу ЭСЯ-с Монгол соёлыг хүндэтгэн дээдэлдэг уламжлалаа үргэлжлүүлж байгаадаа бид баяртай байна.
    Ambassador Klecheski and Mrs. Klecheski finished recording their part of the Embassy’s annual Tsagaan Sar greeting video yesterday. We are proud to continue our tradition of paying respect to culture while promoting the Mongolian government’s guidance on social distancing!
    #ЦахимЗолголт
    #Mongolia
    Мэндчилгээг эндээс үзээрэй / Watch the greeting here: https://www.facebook.com/USEmbMongolia/posts/5765622843463292