Author: admin_shaman

  • №41 Лигдэн-Манжийн эсрэг тэмцэл

    Нурхач Мин улсын хязгаарыг эзлэн газар нутгаа өргөтгөхөд гол анхаарлаа хандуулж, Монгол аймгуудын элдэв хатгалгад тэвчээртэй хандаж, тэднийг биедээ эзэр татах бодлого  явуулж байснаа 1623 оноос айлган сүрдүүлж, цэргийн хүчээр дагуулах бодлогод аажмаар шилжжээ.
     Лигдэн хутагт хаан харъяат улсаа тайван төрөөр нэгтгэн төвшитгэх бодлого бүтэмжгүй болж ирмэгц, дайчин төрөөр хураан захирамжлах хатуу бодлогод шилжсэн байна. Лигдэн хаан Манж нартай биеэ даан харилцахыг хориглосон цаазыг зөрчин холбоо тогтоосон, түүнтэй эе таарахгүй болсны улмаас түүний захиргааг эсэргүүцэн, бусдыг түшихээр гарч одсон мянганы Дайчин тайж нарыг өмгөөлөлдөө авч, Өвөр Халхын цэрэгтэй тулалдсан Хорчин аймагт цэрэг хөдөлгөжээ.
     Лигдэн хутагт хаан Манжийн их цэрэг айсуйг сонсоод бүслэлтээ зогсоон цэргээ татаж, яаравчлан гэдрэн буцсан байна.
     Манж нар Лигдэнгийн цэргийг ухруулсны дараа 1626 онд Монгол нутагт цөмрөн Жарууд, Баарин аймгийг довтлон эзэлж, хүн мал олныг олзолжээ.
     Манжийн цэргийн довтолгоон амжилт олохын хэрээр Монгол аймгуудын дунд тэдний нэр нөлөө өсч, монголчууд дараа дараагаар дагаар орох нь нэмэгджээ. Өвөр Халхын таван отог, Хорчин аймгаас гадна 1627 онд Найман, Аохан аймаг, 1628 онд Харчин аймаг манжид дагав.
     1626 онд Манжийн хаан Нурхач нас нөгчсөний дараа түүний суурийг залгамжилсан Абахай монгол аймгуудыг байлдан дагуулах талаар эрчимтэй бодлого явуулав. Тэрбээр 1626 оны 2 дугаар сард Харчин аймагтай харилцахаар зарчан элчийг хорлосон гэдгээр шалтаглан Цахарын Долоон аймгийн нутаг руу довтолж түм илүү хүн малыг олзлов. Үүнд хорссон Лигдэн хутагт хаан цэрэг дайчлан Харчины нутагт цөмрөн ихээхэн хүн мал олзлон авчээ. Хариуд нь Харчин, Түмэд, Ордос, Асуд, Юншээбү аймгийн ноёд, тайж нарын цэргийн хамтарсан хүчин Хөх хотын орчин сууж байсан Цахарын 40 000 цэрэг, Мин улсаас хязгаар хамгаалсны шагнал авахаар явсан Лигдэнгийн 3 000 цэргийг бут цохижэ.
     1631 онд Манжийн хаан Абахай дагаар орсон Өвөр Монголын Түшээт хан Ууба, Сүн Дүүрэн, Далай Цөхүр, Сэнгэ хошууч эхлэн Монголын их, бага ноёдтой хамтран Цахарын Лигдэн хутагт хаан болон Хятадын Мин улстай цэрэглэн байлдахад дагаж мөрдөх цаазыг хэлэлцүүлэн батлуулсан.
     Манжийн хаан Абахай энэ удаа Лигдэнг бүрмөсөн цохин устгахаар шийдвэрлэж, 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж, Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар Хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж, Хянганы давааг давжээ. Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн Манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож, Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийн, цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөх нуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаан гарсан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо, найман  хувь нь гээгдэн хоцорсон. Абахай Хөх хотод ирээд Лигдэн Хатан голыг гатлан нэгэнт гүйцэгдэхгүй хол газар хүрснийг олж мэдээд нэхэхээ зогсоож, буцах зам зуураа Лигдэн хутагт хааны харъяат үлдэж хоцорсон хүн малыг цуглуулж, Цахарын нутгийг бүрэн эзэлжээ.
     Лигдэн хутагт хаан Хөх нуурыг чиглэн явах зам зуурт Түмэд, Ордос аймгийг довтлон цохиж, Ордост байсан Чингисийн онгоны өмнө өөрийгөө Монголын их хаан хэмээн тунхаглаж, Чингисийн онгоныг хөдөлгөн авч явахыг оролдсон ажээ. Лигдэний энэ үйлдэл өөрийнх нь захиргааг эсэргүүцэж байсан Түмэд, Ордосыг гэсгээх, Хөх нуурыг эзлэн тэнд улсаа төвлөрүүлэх, Чингисийн онгоныг авч явснаар нийт монголчуудыг биедээ татах гэсэн хэрэг байжээ. Лигдэн хутагт хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж, урьд холбоо тогтоосон Түвэдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэн босохыг эрмэлзэж байсанд оршино.
     Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж, 43, настайдаа тэнгэрт хальжээ.
     Лигдэн хутагт хаан нас нөхцсөнөөр Өвөр Монголын ноёд толгойлох эзэнгүй болж, тус тусын аймгуудаа дагуулан Манжийн хаанд дагаар орж, 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Умард Алтан улсын хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ.
    Лигдэн хутагт хаан бол Чингисийн ургийн сүүлчийн их хаан,  XVII зууны эхэн үеийн Монголын түүхэнд гарсан төр, цэргийн нэр зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнолыг хамгаалан Манжийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцсэн хүн юм.
     Шинэ тулгар байгуулагдсан Умард Алтан улсын идэрмэг, зохион байгуулалт сайтай төр, цэргийн хүчний эсрэг Лигдэн тархай бутархай монгол аймгуудын хүчийг нэгтгэн сөрөн тэмцэх нь хүнд, бэрхшээлтэй зорилт байсан нь тодорхой. Хэдий тийм боловч Лигдэн хутагт хаан манж нарын хүчийг дутуу үнэлэн, цаг тухайд нь улс орныг батлан сэргийлэх ажлыг дорвитой зохион байгуулаагүй, Манжийн түрэмгийллийг Мин улстай хамтын хүчнээр сөрөн тэмцэхийн оронд Мин улсаас олох эдийн ашгийг урьтал болгосон, монголчууд бараг нийтээрээ шарын шашны шүтлэгтэн болоод байсан үед улааны шашныг илэрхий баримтлах болсноор шашин, төрийн зүтгэлтнүүд, ард олныг өөрийн эсрэг талд түлхсэн, аливаа асуудалд хатуурхан хүч хэрэглэж, дотоодын олон дайныг өдөөн, хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэж, монголчуудын хүчийг буруулсан зэрэг эндэгдэл гаргасан нь манж нар Өвөр Монголыг эзлэхэд дөхөм болжээ.

     
  • №40 XVII зууны эхэн үеийн монголчууд, манж нар өвөр монголыг эзэлсэн нь

    Тэд нар гурван том аймаг байсан бөгөөд тэдгээр нь дотроо олон жижиг аймаг, овог болон хуваагдсан ажээ. Зүрчид угсааныхны хүн ам өсөж гар урлал, газар тариалан хөгжсөнөөр тэдний үйлдвэрлэл, аж ахуйд нилээд ахиц дэвшил гарчээ.

    Тэдний дундаас Манж аймаг XVII зууны сүүлчээс мэдэгдэхүйц хүчжиж, бусад аймгуудаасаа давамгайлах болсон төдийгүй Зүрчидийн олон аймгийг Мин улсын хараат байдлаас гаргаж, тусгаар улс болохын төлөө тэмцэх болжээ.1

    1 Д.Жамсран.” XVII зууны эхний Өмнөд Монгол ба Манжийн түрэмгийлэл” ШУАМ.УБ.

    Монгол, Манжийн хоорондох худ ургийн холбоо нь Цагаан хэрмийн зүүн хойд талаар оршиж байсан нүүдэлчдийн хоёр улсын хоорондоо ойртох, харилцаагаа сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа байсан юм. Харин Манж нар худ ургийн холбоондоо дулдуйдан, Монгол аймгуудад хяналт тавих, өөрийн талд татан оруулахыг чармайх болсон ажээ. Монголын ноёд язгууртнуудад өндөр цол хэргэм, их бэлэг шан хайрлалгүй өгч байсан нь тэднийг татах нэгэн хүчтэй хэрэгсэл болж байв.

    Лигдэн хаан нийт Монголыг оройлон захирахын тулд юуны өмнө өөрийн хувь эзэмшил Цахар түмнийг өөрчлөн зохион байгуулж, найман отог бүхий Цахар түмнээ монгол уламжлалаар зүүн, төв, баруун гурван түмэн болгон хуваажээ.

    1617 онд Лигдэн хаан Авга хар нэрт ууланд нийслэл Цагаан хотыг байгуулсан1 нь тухайн үеийн Монголын улс төр, эдийн засаг, соёлын том төв болон хөгжсөн байна. Лигдэн хаан нийслэл хотыг шинээр байгуулсан нь түүний Цахараар төвлөрсөн нэгдмэл улсыг бататгаж тогтооход чиглэсэн арга хэмжээний нэг байв.

    Тэрбээр зүүн, баруун түмнийг эв эеэр засан захирах талаарх элэнц эцэг Түмэн засагт хааны бодлогыг ухаалгаар үргэлжлүүлж, Юншээбүү аймгийн Чойрус тавнангаар баруун гурван түмнийг захируулж, зүүн гурван түмнийг захирах сайдаар Өвөр таван отог Халхын Үжээд аймгийн Ширхунаг дүүрэн хунтайжийг томилжээ2. Цахар аймаг харъяаллын хувьд зүүн гурван түмэнд байх хэдий ч Лигдэн хааны мэдэлд оршиж байжээ. Цахар түмэн өлгийн аохан, найман, сөнид, үзэмин, арын зүйд, буруд, алаг, алагчууд гэсэн 8 отгоос бүрдэж байжээ.

    Тэр үед Цахар нь 100 000 гаруй хүн амтай хүчирхэг аймаг байв. Лигдэн хааны шууд захиргаанд өвөр Халхын Баарин, Жаруд, Баяуд, Үжээд, Хонгирадын таван отог байсан бөгөөд Халх болон Харчин, Хорчин, Ар Хорчин зэрэг аймгууд их хааны засаглалын зөвшөөрөн хүлээж, түүнд ёс төдий боловч захирагдаж байв. Эдгээр аймгуудын ноёд тогтоосон хугацаанд нийслэл Цагаан хотод очиж, Лигдэн хаанд бараалхан алба өргөж, хааны хамт төрийн элдэв хэргийг хэлэлцэхийн зэрэгцээ төрийн их авч хомрогод оролцдог байжээ.

    1 Уг хотын үлдэгдэл Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Хаан сүм сумын нутагт оршино. 2 Дарма гүүш.”Алтан хүрдэн мянган хигээст”. Хөх хот, 1987, тал 149

    Гэвч монголчуудыг оюун санаа, үзэл суртлын талаар нэгтгэн захирах оролдлогуудыг улс төрийн зүтгэлтнүүд сэдэн хийсээр байв.

    1639 онд Халх монголчууд Ширээт цагаан нуурын чуулганаар Түшээт ханы хөвгүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн нь монголчуудыг шашны тугийн дор нэгтгэн барилдуулах зорилго агуулж байв. Энэ үйл явдал өмнөд Монгол Манжид эзлэгдэж, тархай бутархай байсныхаа горыг амсаж байсан үед тохиосон байна.

    Өвөр Монгол Манжид эзлэгдсэн нь

    1618 онд Манж нар Мин улсын Фушунь, Хайюан зэрэг газрыг түрэмгийлсэн тохиолыг ашиглан Лигдэн хаан 1619 оны зун Цахар, Өвөр тавах халхын цэргийг өөрийн биеэр удирдан, Мин улсын Гуаннин хотыг эзлэн авба татвар авах болсон.

    Умард Алтан улс, Өвөр Монголын цэргийн хүчний хооронд болсон анхны томхон энэ мөргөлдөөн Манж нарын ялалтаар шувтарсан нь Манж нар Өвөр Монголын аймгуудын дунд нөлөөгөө хүчтэй дэлгэрүүлэн, өөртөө алхам алхмаар татах нэг нөхцлийг бүрдүүлжээ.

    1619 оны эцсээр Лигдэн хутагт хаан болон Өвөр Халхын таван отгийн ноёдын элч нар Манжийн хааны ордонд хүрэлцэн очив.

    Лигдэн хааны захидал Манжийн төрийн ордныхны хорслыг төрүүлэв. Нурхач Лигдэнгийн элчийг барьж хориод, 1620 оны эхээр хариу элч зарж захидал бариулжээ. Уг захидалд, Манжийн цэрэг Зүрчид угсааны олон аймгийг нэгтгэх, Мин улсын зах хязгаарын газар нутгийг дайлан дайнд удаа дараа ялалт байгуулсныг өргөн магтаад, Лигдэн дөчин түмэн Монголын эзэн хэмээн бардамнавч түүний мэдэлд монголчуудын тун багахан хэсэг байгаа, Цахар нь Мин улстай хийсэн дайнд ялагдаж байсан зэргийг сануулж, Мин улсын эсрэг Манж нарын хийж буй дайнд холбоотон болон оролцохыг санал болгожээ. Тухайн үеийн хүчний харьцааг бодитой үнэлсэн Нурхачийн хатуу үгтэй захидал нь Лигдэн хутагт хааны хилэгнэлийг төрүүлж, манжийн хааны элчийг барьж хориход хүргэв. Төдөлгүй Манжийн төрийн ордныхонд Лигдэн элчийг нь барьж хориход хүргэв. Төдөлгүй Манжийн төрийн ордныхонд Лигдэн элчийг нь хороосон тухай цуу үг хүрч, тэд Лигдэнгийн элчийг цаазалжээ. Тийн Умард Алтан улс, Цахарын харилцаанд ноцтой ан цав гарч, Лигдэн хутагт хаан Манж нартай элчийн харилцаагаа сэргээн хоёр улсын харилцааг эедүү болгох, манж нар Мин улсын эсрэг дайнд Лигдэнг холбоотон болгох оролдлого талаар өнгөрчээ.

  • №39 Монгол, Оросын Харилцаа

    1 Н.П.Шастина.Русско-Монгольские посольские отношения XVII века. М, 1958, стр76.

    1606 оны намар Торгуудын ноён Хо өрлөг өөрийн элч Катачай Бөрөгдүевыг Эрчис голын хөвөөн дэх Оросын Тара шивээ Эрис мөрний цутгал Тара голын эрэгт, одоогийн ОХУ-ын Омск хотоос хойш, Тюмень мужийн зүүн урд тад байжээ. Энд илгээснээр Ойрад, Оросын элчин харилцаа эхэлжээ.2 Хо өрлөг бол суугуул нутгаасаа баруун тийш нүүдэллэж байсан Торгууд аймгийн толгойлогч байв. Торгуудтай хамт Дөрвөд аймгийн зарим хэсэг нүүжээ. Өмнөд Сибирийн урдуурх тал нутгаар нүүдэллэн оршиж байсан Ойрадын тэдгээр аймгууд 80.000 орчим цэрэг эрс, 200.000 орчим хүн амтай байсан байна.3

    2 И.Я.Златкин. История Джунгарского ханства. М, 1964.стр126.

    3 С.В.Богоявленский.Материалы по истории калмыков в 1-ой половине XVII в. Исторические записки М.1939, № 5. Стр 87.

    1607 оны эхээр Оросын Т.Алексеев, Урдубай нарын элч Тара голын ойролцоо нутагладаг ойрадуудад ирж, тэднийг Оросын харъяат болохыг ихэд ятгаж шаарджээ. Мөн оны зун Ойрадын Кугонай Тубиев Тара хотод очиж, бусад 49 ноёд, тайшийн өмнөөс Оросод дагаар орох тангар өргөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

    Ойрадын ноёдын дагаар орж, эдийн алба төлөхөөр тогтсоныг Москвагийн засгийн азар дуртайяа зөвшөөрч, Сибирийн хотуудын захирагч нарт ойрадуудтай болгоомжтой харьцаж, барьцааны хүн авах, эдийн албандаа мал авч байхыг даалгасан ажээ.

    Москвагийн засгийн газар ойрадуудыг Эрчис мөрний дагуу Оми гол хүртэл нутаглах, Камышлов голын дагуу явж Сибирийн хотуудад ирж худалдаа наймаа хийхийг зөвшөөрчээ. Мөн Алтан хан болон Казак, ногайчуудын довтолгооноос хамгаалж, тусламж үзүүлэхээ амласан. Мөн үүний зэрэгцээ оросууд Ойрадын ноёдтой биечлэн хэлэлцээр хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байжээ.

    Ойрадын Оростой харилцах бодлого эрс өөрчлөгдөж, Сибирийн хот тосгод болон Оросын харъяат болсон баруун Сибирийн татаруудыг довтолж эхэлжээ. Энэ нь ойрадууд Оросын харъяанд орох хэмээсэн нь цаг зуурын шинжтэй, хүчээ бэхжүүлэх бодлого байсныг харуулж байна. 1610 онд болсон Ойрадын ноёдын нэгэн чуулганаас Оросын хаанд дагаар орохгүй, эдийн алба төлөхгүй байх шийдвэр гаргаж байжээ.1

    1 “Материалы по истории Русско-Монгольских отношений. 1607-1636”. М.1959. стр 39.

    Ойрад, Оросын худалдааны харилцаанд Бухарын худалдаачид багагүй үүрэг гүйцэтгэж байв. 1620 онд Москвад очсон Ойрадын элч төлөөлөгчдөд Оросын хаанаас олгосон жуух бичигт ойрадуудын дайсагнагч этгээдүүдээс хамгаалах хүсэлтийг хүлээн авсан тухайгаа дурдсан байдаг.

    Оросууд Ойрадтай харилцаагаа хэвийн болгох зорилгоор 1632-1635 оны хооронд Поскочин, Петров, Горбунов, Рачковский, Добрицкий нарын толгойлсон олон удаагийн элчийг илгээжээ. Түүний хариуд Ойрадын элч нар Сибирийн хотуудад очиж, яриа хэлэлцээр хийж байжээ.

    XVII зууны гучаадонд Торгууд аймгийн үлэмжхэн хэсэг Казахын талыг дайран нүүсээр Ижил /Волго-Ж.Г/ мөрний доод урсгалын газар очжээ. Торгууд, Дөрвөд аймгууд Эмба голын сав, Яик гол, Ижил мөрний доод урсгалын Ногай, Ембуилу болон Едисаны Татар нарыг түрэн, зарим хэсгийг нь нэгтгэн авчээ.

    Ийнхүү XVII зууны 30-40 онд баруун зүг нүүсэн Ойрад аймгуудын үндсэн хсэг Яик гол, Ижил мөрний хоёрын хоорондох Эмба, Илек, Иргиз голуудын сав газар болон Ижил мөрний баруун биеэр төвлөрсөн нутаглах болсон байна.

    Өгүүлэн буй үеийн Монгол, Оросын харилцааны гол эзмэг асуудал нь газар нутаг, харъяат нарын маргаан байсан юм. Монголчуудын хувьд нэгэнт түрж орж ирсэн Хаант Оросын түрэмгийллийг сөрөн зогсоож, хэвийн найрсаг харилцаа тогтоох, маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулахын төлөө байв.

    Харин Хаант Орос Монголын газар нутгийг харъяандаа оруулах хүч түрсэн бодлого баримталж, тус бүс нутгийн олон улсын харилцаанд улам бүр шийдвэрлэх үүрэгтэй болж байсан Манж чин улстай харилцах бодлогодоо завсар жийргэвч байдлаар ашиглахыг оролдож байв.

    XIV- XVI зууны соёл

    Үнэхээр XVI зууны эцсээс эхлэн монголчуудын соёл нэлээд өөдлөхтөлөвтэй болж иржээ. Тэртүүнхэн үзэгдэл нь нэг талаас улс орны дотоодын дажин самуун татарч, Эсэн, Бамтөнх даян хаан, Түмэн засагт хаан, Алтан хан, Лигдэн хаан нар Монголыг нэгтгэн төвлөрүүлэх бодлого явуулж, нөгөө талаар тэр үеийн Монголын нийгэмд шарын шашин өргөн дэлгэрч, эртний Энэтхэг, Түвэдийн соёлын ололыг Монголын тал нутагт авчран сэргээсэнтэй уялдаа холбоотой байсан ажээ.

    Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ.1

    1 “Монгол Банзрагч тавдугаар судар”, тал 17. Аюуш гүүшийн бичсэн төгсгөлийн үг.

    XVI зууны сүүлчийн хагаст хамаарах хууль цаазын бас нэг сонирхолтой дурсгал бол Английн Ливерпуль хотын музейгээс олдсон бөгөөд гагцхүү түвэд орчуулгаар хадгалагдан үлдсэн Алтан ханы хууль мөн.1 Энэ хууль нь монголчуудын хууль цаазын мэдлэгийн түүхэн уламжлалыг судлахад туйлын чухал ач холбогдолтой. Хуулийн оршил хэсэг Алтан хан, гуравдугаар далай лам Содномжамц нар бурхны шашныг Монголд дэлгэрүүлснийг товч дурдаж “Номын цааз”, “Хааны цааз” хэмээх хоёр ёсны сургаалыг товчоор томъёолон өгүүлжээ.

    1 Хуулийн түвэд эх “Zentralasiatische Studien” Bonn. 1973. № 7, тал 268-284 гэдэг сэтгүүлд анх нийтлэгдэв. Монгол орчуулгыг Ш.Бира “XVI зууны нэгэн монгол цаазын бичиг” нэрээр нийтэлсэн. ШУА-ийн мэдээ, 1975. № 3.

  • Монголчууд лалын хамгийн том эзэнт гүрний нийслэл эзэлсэн нь

    зүг хөдөлгөж, Хорезмын шинэ нийслэл Самаркандыг эзлэхээр давшив. Энэ орчны нутаг хуучин Хар Киданд харьяалагдаж байсан боловч Найманы оргодол ханхүү Хүчүлүг Хорезмтай хуйвалдан өөрийг нь ивээлдээ авсан Гүр хааныг унагаасны дараа Хорезмын мэдэлд шилжин, Мухамед нийслэлээ Ургенчээс энд нүүлгэн шилжүүлсэн байв. Хүн амын хувьд Самарканд нь султаны бүх мужийн дотроос хамгийн том нь, газар нутаг гэвэл бүх мужийн дотор хамгийн үржил шимтэйн нэгд тооцогдож байв.

    Нийслэлээ хамгаалах зорилгоор Хорезмын султан Мухамед арван нэгэн түмэн хүнээр Самаркандыг сахиулж байсны дотор зургаан түм нь түрэгүүд бөгөөд тэднийг түүний эх Турхан хатны дүү Тугай хан захиран удирджээ. Нөгөө таван түм нь иран хүмүүс агаад Султан эдгээр хүмүүсийг нийт цэргээсээ шилж авсан эрэлхэг баатрууд, тэр үеийн торгон цэргүүдэд тооцогдож байв. Үүнээс гадна, сүр бараа ихтэй, догшин дүртэй, яс том, эв эрүүл хорин заан сургаж бэлджээ. Энэ заанууд нь багана модуудыг мушгин мурийлгаж, могой шиг махиралдуулах тэнхэлтэй агаад тэдэнд өнгө өнгийн янз бүрийн төмөр хуяг нөмрүүлээд, байлдааны талбарт морин цэрэг, явган цэргийн халх бамбай болгон явуулж, тэдний халхавчин дор дайсны өөдөөс довтолгоо хийдэг байжээ.

    Түүнчлэн Самарканд хотын иргэд, хүн ам тоо томшгүй олон байв. Хотыг хэтэрхий зузаалан бэхэлсэн бөгөөд дөрвөн талд нь гаднах хориглолтын шугамыг давхар үелүүлэн байгуулж, хэрмийн ханыг өндөрлөөд, тойруулж ухсан гууг хуурай хөрсний доорх усан давхаргад хүртэл гүнзгийрүүлжээ. Дайнд нэмэр хандив болгох үүднээс ард иргэдэд гурван жилийн татвар түрээсээ урьдчилан төлөхийг Мухамед шах зарлиг болгосон байна. Зөвхөн хотын энэ бэхлэлтээс үзэхэд Самарканд нь төмрийн хайлш мэт бат бэх байсан бөгөөд хамаг жанжин, олон цэргээр хахаж ядаж байв.

    Гэвч нийт стратеги байрлал зохицуулалт, эсэргүүцэн байлдах шийдвэр зоригийн талаас нь үзэхэд Мухамед шах үхэлд хүргэх алдааг нэгэнт гаргасан байв. Учир нь Мухамедэд зарим зөвлөхүүд нь тухайлбал түүний хүү Желал-Адцин “Бүх улсын гол хүчийг Сыр-дарьяа мөрний эрэгт бөөгнүүлэн, амарсан цэргээр хол газар аялан ядарсан дайсантай байлдах маягаар монгол цэрэгтэй шийдвэрлэх тулалдаан хийх”-ийг санал болгосон авч Мухамед шахад ингэх хүсэл байсангүй, боломж ч гарсангүй. Харин цэргээ тараан хувааж, хот хэрмийг хамгаалах арга хэмжээ авч, хот бүхэн өөрийгөө хамгаалан байлдах зохион байгуулалт хийсэн байна. Ийм идэвхгүй хамгаалалтын стратеги нийт тоогоороо Хорезмийн цэргээс хавьгүй цөөн монгол цэрэгт хотуудыг тусгайлан бүсэлж, тухай бүрээ давуу хүчийг олон, нэг нэгээр нь бутцохих нөхцлийг бүрдүүлжээ.

    Чингис хааны гол замын цэрэг Самаркандруу дайралт хийж эхлэх үед монгольга бусад гурван замын их цэрэг тус тус үүргээ биелүүлээд, төв замын цэрэгтээ ирж нийлэв. Ийнхүү хүчээ бөөгнүүлээд зогсохгүй хорезмын хүн хүч эд материалыг ашиглан, дайсантай халз тулах цэргийнхээ хоол хүнсийг базаан хүчийг сэлбэв. Тэд газар газрын олзлогдогчдоос бүрдсэн хэд хэдэн том цэргийн анги байгуулсан ба салаа бүр 10 хүнтэй, салааны туг дарцагтай байв. Ийм тугаа мандуулсан салаанууд хотын хэрмийн дэргэд ирсэн нь газар тэнгэр бүрхэх мэт, хүн морь далай тэнгис бүрхэх мэт сүртэй харагдав. Чингис хаан өөрийн цэрэг болон олзлогдсон цэргийн хамт Самаркандын эргэн тойрон буудаллаад, хотыг сахин хамгаалж буй цэрэгт “монгол цэрэг ямар олон хүнтэй, олон морьтой юм бэ” гэдгийг зориуд харуулж, зүрхийг нь үхүүлэн, сүрдүүлэг хийв.

    Самарканд хотын гаднах дүүргийн Хөх сарайд хааны хээрийн ордон байрлаж, 2 өдрийн турш хаан өөрийн биеэр хотын хамгаалалт болон хэрмийн байдалтай танилцан, газар орны ажиглалт хийн, довтлон эзлэх төлөвлөгөөг боловсруулав. Энэ завсар цэрэг дайчдаа хангалттай амраажээ.

    Гурав дахь өдрийн өглөө эрт ерөнхий довтолгоо эхлэв. Хотыг хамгаалсан жанжин Албар хан хотоос цойлон гарч монгол цэрэгтэй өрсөлдөн байлдахад сум бороо шиг шаагиж,үхсэн шархдсан хүмүүс хөглөрч, ноцтой хохирол үзсэн байв. Нар шингэхэд хоёр тал тус тусын хуарандаа буцав. Дөрөв дэх өдөр үүр хаяарахад Чингис хаан мориндоо мордон цэргээ уДирдан хотыг дахин хумиж авчээ. Хотын гадна, доторх хорезм цэрэг цуглан нийлж, хуяг дуулгаа засаж, бүсээ чангалан, амь дүйсэн тулаанд орохоор зориг шулуудав. Чулуу харвагч чөдөр оньс, оньсон нум зогсоо зайгүй ажиллаж, харвасан чулуу хөндлөн гулд дүүлэн хот дотор гам хайргүй бууж байв. Хотын гаднах цэрэг хэсэг хэсгээр сэлбэгдэж, хойш алхам ч ухрахгүй байлдан үхэхээр зориг шуударсан байв.

    Гэвч Самарканд хотын бүх хаалгыг энэ үед монгол цэрэг бөглөж, хорезмын цэргийг дайны талбарт гаргахгүй саатуулах болов. Хоёр тал ана мана үзэлцэж байсан тул ялсан ялагдсаныг ялгахад бэрх байв. Хорезмын эрэлхэг зоригтой морин цэрэг хотын хаалгаар дайран гарах гэж аргаа барав. Энэ мөчид тэд заануудаа байлдаанд оруулав. Монгол цэргүүд догшин заануудаас сүрдэж зугтаасангүй, харин ч жанжид дарга нарынхаа удирдлаган дор эсрэг талын дайралтын ирийг мохоон, мэргэн харваачдын нүүр нүдгүй харвасан сум хүмүүсээ зааны хөлд үрэгдэх аюулаас зайлуулаад зогсохгүй дайсны явган цэргийн жагсаал эгнээг сарниулав.

    Заануудын биеэн дээр бөөн бөөн сум бороо мэт бууж тэсэж байхын аргагүй болоод учир зүггүй эргэж зугтаахад хүргэжээ. Заанууд энэ үед өвчин шархандаа болон жолоодож яваа эзэндээ захирагдахгүй хамаа намаагаа алдсанаас халхавчинд давшиж байлдсан хорезмын олон цэрэг дайчдыг бяц гишгэж алав. Энэ өдрийн байлдаан самаркандчуудыг сэтгэлийн гүн хямралд оруулан тэдэнд янз бүрийн гутранги сэтгэгдэл төрүүлсэн байна. Зарим том толгой лам нар монгол цэргийн шантрахгүй эр зоригийг гайхан биширч, “намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэж хээгээ бүр алдан ёс суртахууны талаас эсэргүүцэн тэмцэх бодлоосоо ухарч няцахад хүрэв.

    Хотыг хамгаалагч түрэг угсааны цэргүүд жанжид дотор “Түрэг, монгол хүн нэг угсааны болохоор хотыг эзэлсэн хойно наанатай цаанатай хандаж магад” гэсэн хувийн дүгнэлт хийж, монголчуудад түрүүлэн бууж өгөхөор шийдэв. Ийнхүү түрэг хүмүүсийн доторх зарим жанжинуудын байлдах зориг алдарчээ. Тав дахь өдрийн өглөө зарим хүмүүс эдгээр бууж өгөгчдийн төлөөлөл болж, хотын гол хаалгуудын нэг Намасхах хаалгыг сэм дур мэдэн нээж, Чингис хаанд бараалхав. Чингис хаан тэднийг зоригжуулан урамшуулж, “Бууж өгөгсдийг алахгүй” гэсэн амлалт өгсөн тул тэд хот руугаа буцав. Мөргөлийн цаг болоход тэд нийслэлээ хамгаалахад туслаач хэмээн Аллах тэнгэртээ мөргөж аврал эрэхийн оронд Самарканд хотын хаалгыг цэлийтэл нээж, монгол цэргийг хотод оруулав. Харсаар байтал монгол цэрэг яах ийхийн завгүй хотыг түйвээж, гаднах бэхлэлтийг нураав.

    Зургаа дахь өдрийн өглөө эрт, монгол цэрэг бөөн бөөнөөрөө хотод нэвтрэн орж, хотын оршин суугч эрэгтэй эмэгтэй хүмүүсийг зуу зуугаар багцалж, монгол хүнээр харгалзуулан хотоос туун гаргав. Энэ үед зөвхөн Чингис хаанд бараалхсан тэдгээр лалын шашны тэргүүн болон тэднийг аялдан дагалдагчид хотоос хөөгдөлгүй өршөөгджээ. Ингэж хамгаалагдан өршөөгдсөн хүн барагцаалвал 5 түм байв. Дараа нь монголчууд “Хотод хоргодон, нуугдагсдыг өчиггүй хорооно” гэсэн зар тараав. Монгол цэрэг нэгжлэг, дээрмийн ажиллагаагаа эхэлсэн ба газар зоорь болон энд тэнд өнцөг буланд нуугдсан хүмүүсийг олноор илрүүлсэн бөгөөд цөмийг алж устгав. Заан маллагчид 20 заанаа хөтөлсөөр Чингис хааны өмнө ирж үнэт бэлэг болгон өргөн барихын хамт, заандаа хоол тэжээл олж өгөхийг гуйв. Чингис хаан: “Заан чинь юу идэж амьдардаг амьтан бэ” гэхэд: “Хөдөө хээрийн өвч ногоо идцэг юм” гэж хариулахад “Тэгвэл сул тавьж явуул, тэд өөрсдөө хээр талаас өвс ногоогоо олж идэг” гэж зарлиг болов. Заанууд ингэж өршөөгдсөн боловч, хувхайрч гандсан хээр талд өлбөрч турж үхжээ.

    Тэр мөчид бууж өгөхийг үл хүсэн хотыг сахин хамгаалагч зарим цэргүүд дотоод хотод ухран орсон байв. Гэхдээ зарим нь үнхэлцгээ хагартал айгаад эсэргүүцэн байлдах байтугай бултан зугтаах зориг зүрхгүй болжээ. Харанхуй болмогц бууж өгөлгүй дотогшоо ухарч үлдсэн Албар хан үхлээс айдаггүй мянган баатраа авч дотоод хотоос дайран гараад, монгол цэргийн дундуур цусан зам татуулан явсаар, Хорезмын султантай нийлэхээр одов. Үүр цайснаас хойш монгол цэрэг дотоод хотыг битүү бүслэн авч ус бялхтал дүүргэсэн тугалган усан цөөрмийг эвдлэн сүйтгэв. Дотоод хот эзлэгдэхэд тэнд хориглон үлдсэн эрэлхэг зоригт мянган цэрэг лалын шашны сүмд ухран байрлаж газрын тосон гал тургигч бортого, дөрвөлжин зэвтэй сум хэрэглэн ширүүн эсэргүүцэл үзүүлэв. Монгол цэрэг хариу гал нээхдээ мөн тийм бортого хэрэглэсэн тул хориглож байсан лалын сүм юу ч үгүй шатав.

    Ийнхүү тулааны хөлд Самаркандын гадна дотор цайз тэр дороо үнсэн товрог болов. Үлдсэн оршин суугчид болон дотоод хот цайзыг хамгаалж байсан цэргүүдийг хотын гадна хөөн гаргаад, түрэг иран хүмүүсийг аравт зуутаар 2 хэсэг хуваав. Тэд монголчуудын заншил ёсоор түрэгчүүдийг цуглуулан талдаа татаж авсан бөгөөд үлдсэн 3 түмэн түрэг-ханлиг хүмүүсийг бүгдийг хороосны дотор хэд хэдэн алдарт жанжид, хорезмын 20 гаруй том эмир багтжээ. Түүнээс гадна зарим ноёд цэрэг, энгийн иргэд эмгэнэлтэйгээр амиа хорлож, амь биеэ золиослов. Хамгийн сүүлд монголчууд илд сэлмийн ирэнд өртөөгүй үлдэгсэдийг тоолж эхэлсэн бөгөөд тэдний дотроос 3 түмэн гар урчууд, уран дархан хүмүүсийг шилэн авч, Чингис хааны үр хүүхэд ургийнханд хувааж өгөв. Мөн идэр залуу хүмүүсээс 3 түмийг сонгон авч хавсрага буюу хашал цэрэг байгуулав. Бусдын амийг хэтрүүлсэн боловч золионд 20 түмэн динар төлөхийг шаардан шахав. Хорезмийн султан ялагдаагүй байхад энэ хотод 100 мянган өрх айл байсан бол улс нь мөхөснөөр хүн ам нь түүний дөрөвний нэг хувьд хүрэхтэй үгүйтэй үлдсэн байв. Ийнхүү Хорезмын нийслэл хот монголчуудын гарт орсон нь Мухамед шахын ялж дийлэх итгэл үнэмшилийг нэг мөр үгүй хийж, дайны стратегийн санаачлага эргэлт буцалтгүй Чингис хааны гарт иржээ.

  • Нацистуудын психотронын технологи

     

    фашист Герман байлаа. Энэ дэглэм нь өөрөө бослогын давалгаан дээр бүрэлдэж, Гитлер дээд хүмүүсийн нийгэм байгуулахыг тохиолдлоор оролдоогүй гэдгийг тэмдэглэх нь чухал. “Үндэсний социализмаас зөвхөн улс төрийн хөдөлгөөнийг олж харж байгаа хүн түүний юуг нь ч ойлгоогүй гэсэн үг” гэж Гитлер ярьдаг байлаа. Бүхэл бүтэн улс орны эрүүл ухаан гэмтэж, ховсчид, хар дом онцгой үүрэг бүхий Туле, Хар нар, Германы одон, Вриль зэрэг германы далдын хүчний нийгэмлэгийн гишүүд гол гол суудлыг эзэлсэн хачин дэглэмийг яагаад хүлээн авч чадав аа гэсэн ганцхан асуултыг би өөртөө олонтаа тавьсан. Гитлер параноик байсан байж болно гэхэд Геббельс, Гиммлер үүгээр өвчилсөн нь юу л бол? Гэхдээ гайхсандаа хөшихийн тулд нацист Германд анхааралтай судалж байсан германы гүн ухаантан Ланц, фон Лист нарын бүтээлийг үзэхэд л хангалттай. Тэдгээр бүтээлд “нөгөө ертөнц”-тэй харилцах аргуудыг бичсэн байдаг. Үндэсний социалистуудын толгойлогчид ямар нэгэн дээд хүчнийхэн, эсвэл зөнч зүүдэнд ирсэн эртний үндэстнүүд, эсвэл одноос ирэгч зэрэгтэй харьцах гэж оролддог байлаа. Германы нууц технологиудыг үнэндээ ийм эх сурвалжаас ухаж олсон гэлцдэг.

    Германы шинжлэх ухаан сансарт дүүлэх чадвартай пуужин, өнөөдөр бүгдээрээ нисдэг таваг гэж нэрлэдэг болсонтой төстэй нислэгийн шинэ аппарат нээсэн эсэхийг одоо хүртэл баталгаатай мэдэж чадахгүй л байна. Немцүүд өөрийн гэсэн оддын хөлгөө гараг хоорондын аялалд явуулсан, гэтэл угтан хараагүй үйл явдал болж уг хөлөг болзсон хугацаандаа эргэж ирэлгүй байж байгаад дөнгөж саяхан газардсан гэсэн нийтлэл үе үе гарч байна. Америкчууд өнгөрсөн цагаас ирсэн гитлерчүүдийг тэр дор нь барьж найдвартай нуусан, харин хөлгийг нь ямар нэгэн “Ангар-18”-д судалж байна ч гэх шиг.

    Нисдэг тавагны тухайд бүр 1943 оны эцэс, 1944 оны эхээр Люфтваффын техникийн академи үнэхээр ийм төхөөрөмж бүтээснийг нүдээр харагсдын нотолгоо бий. Немцүүд өөрийн нисдэг төхөөрөмжөө сайжруулж, “таваг”-ны хэмжээг 25 метрийн диаметртэй болгож, гараг хоорондыг хөлөг, атомын бөмбөг бүтээх гэж байлаа. Холбоотнуудын ялалт л эдгээрийг дайны үйл ажиллагаанд ашиглах боломж олгоогүй юм.

    Немцийн удирдлагууд нисдэг таваг бүтээхээс гадна хүнийг сайжруулахад асар ихээр анхаарч байлаа. Энэ агуу зорилгын төлөө гитлерийн байгууллагуудаас хамгийн нууц, хамгийн учир битүүлэг “Анэнербе”-г байгуулжээ. Үүнийг орчуулбал “өвгөдийн өв” гэсэн үг болно. Зарим мэдээгээр “Анэнербе” СС-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан, зарим мэдээгээр СС-ийн толгой нь болж байсан гэдэг. “Анэнербе” маш жигтэй зүйл хийдэг байлаа. Жишээ нь тахилгын зан үйл судална. Тэгэхдээ бүр вермахтын дээд зэргийн физикчид үүнийгсудална. Эдгээр мэргэжилтнүүд буддын тарнийг био орон зайтай холбон үзэж, чухам ямар тарни хүний сэтгэлийн тэнхээг нугалж, нууц ухааныг дагахад бэлэн дуулгавартай нэгэн болгохыг тодорхойлж байв.

    I Хенриххаанынасбарсанөдрийгтохиолдууланшөнийнзанүйлхийжбайгаань. Кведлинбург, 1938 оны 07-рсарын 01. РейхсфюрерГиммлерцэцгийнхэлхээтавьж, түүнийардгруппенфюрерВольфтэргүүтэйөндөртушаалынофицеруудзогсожбайна.

    I Хенрих хааны нас барсан өдрийг тохиолдуулан шөнийн зан үйл хийж байгаа нь. Кведлинбург, 1938 оны 7-р сарын 1. Рейхсфюрер Гиммлер цэцгийн хэлхээ тавьж, түүний ард группенфюрер Вольф тэргүүтэй өндөр тушаалын офицерууд зогсож байна.”Анэнербе” ер нь бүхнийг сонирхож байлаа. Генерал Виллигутын гэр бүлд удам дамжиж ирсэн зүйлс дотор хачирхалтай руни бичээс бүхий хүснэгт олджээ. Генералын удмынхан энэ бол чөтгөрийн гараар бичигдсэн нууц мэдлэг гэж үздэг байв. “Анэнербе”-гийн эрдэмтэд хүснэгтийг тайлж унших ажил хийжээ. Түүнийг тайлсан үр дүн нь пси-генератор бүтээсэн явдал гэж үздэг. Эдгээр төхөөрөмжийн зураг, үйл ажиллагааг нь дүрслэн бичсэн зүйлс хадгалагдан үлджээ. Эрдэмтэд хуйлрагч талбайн тухай санааг гаргаж иртэл дөч илүү жил өнгөрсөн юм. Гэтэл “Анэнербе” энэ талбайг бүр дайнаас өмнө нээчихсэн байж.

    Гитлер шинэ, хүчирхэг арий арьстан бүтээхийг хүсч байлаа. Үүний тулд тэр хүн ч, хөрөнгө ч хайрлаагүй юм. Гитлер “Анэнербе”-д АНУ атомын бөмбөг бүтээхэд зарцуулснаас илүү ихийг зориуллаа. Фюрерт ганцхан зүйл харагддаг байлаа. Хуйлармал долгион дамжуулагч техномагийн төхөөрөг байрлуулсан талбай руу бөөн бөөн хүмүүс урсан ирж, агуу хүмүүсийн үгийг анхааран сонссоныхоо дараа аварга хөдөлмөртөө эргэн орно. Нууц байгууллагын баримтыг олж харсан, “Анэнербе”-гийн үйл ажиллагааг судлагчдын нэг “Мөнөөх техномагийн төхөөрөмжийг дүрслэн бичсэн баримт дээр СС-ийн группенфюрер Виллигут өөрийн гараар тэмдэглэгээ хийжээ. Шинэ тайлгачид тэдгээрийн тусламжтайгаар хүний ухамсарт нөлөөлөх үйлчлэлийг нэмэхийг оролдож байлаа. Эдгээр төхөөрөмжийн сонсол зүйн дохио нь харваас буддын тарнитай адил төстэй хувилбар байжээ. Энэ бол түвдийн экспедицийн өв юм” гэж бичсэн байна. “Анэнербе”-гийн бичиг баримтуудад техномагийн төхөөрөмжийн үйлчлэл юуны өмнө “зоригийн талст” буюу өнчин тархины хэсэг дэх онцгой үүтгэлд чиглэгдэж байсныг онцолж байна. Хүний тархин дахь ийм “зоригийн талст”-ыг оросын профессор Богданов 1880-аад онд нээсэн байдаг. Богданов өөрийн нийтлэлдээ тэдгээр нь хагас дамжуулагчтай төстэй бүтэцтэй, үүнийхээ тусламжтайгаар тархинд кодолсон мэдээлэл дамжуулж, тэр нь дүр, төсөөлөл, хараа сонсгол, үйлдлийн эсрэг үйлчлэл бий болгоно.

    Нууцлаг “Анэнербе” эргэлзэгчдийн ярьдаг шиг ертөнцөөс тасарчихаагүй байсан нь сонирхолтой. Энэ байгууллага ямар нэгэн “нууц мэдлэг”-ийг чимх чимхээр цуглуулж байлаа. Түүний удирдлага Генрих Гиммлер дэлхий дахины үндэсний тусгай албад, шинжлэх ухааны лабораториуд, нууц нийгэмлэг, ид шидтэний бүлэглэлүүдийн бүх архивыг нарийвчлан эрэх тусгай захирамж гаргаж байв. Улс орныг эзэлмэщ “Анэнербе”-гийн тусгай анги өөрийн ажлаа эхэлдэг, зарим тохиолдолд немцүүд бусад оронд нууцаар нэвтэрдэг байлаа. Хэрвээ нөхцөл байдал хүнд байх юм бол СС-ийн тусгай хэсгийг нууцын хойноос явуулна. Тийм болохоор “Анэнербе”-гийн архив хүүхдийн үлгэр, шид тарнийн бүтээлээс бүрдэж байсангүй, харин ч олон хэл дээр боловсруулсан нууцсыг бас багтаадаг байлаа. Энэ нь зөвхөн эртний гар бичэл төдийгүй физик химийн лабораториудын баримтууд байв. Бүр онцгой ноцтой баримтууд. Үнэнийг хэлэхэд Нюрнбергийн шүүх хурал дээр хэлэлцэхээс татгалзсан эдгээр баримт Наполеоны сүнс хэлсэн нууц биш, харин цөмийн зэвсгийн талаарх физикийн туршилтын баримтууд байлаа.

    СС-т хамааралтай нууц лабораториудад олон нийтийг зомбичлох туршилт хийгдэж байлаа. Психотронын зэвсгийн загварууд ч мөн л тэнд туршигдаж байв. Вермахтын цэргийн хувьд жинхэнэ алуурчин бүтээх тусгай хөтөлбөр боловсруулагджээ. Вермахтын цэргүүдийг өөрийн биеэ бүрэн хянах, цаг хугацааг саатуулах, зэвсгээс гэмтэл авахгүй байх, дайсны ухамсрыг жолоодоход сургаж байлаа. Элит хэсгийн сургалтын гарын авлага нь Түвдээс авчирсан гар бичмэлүүд байв. Энэтхэг даяар, мөн Гималайд германы эрдэм шинжилгээний ангиуд байрлаж байв. Эртний нэлээд олон шаштирыг Германд нууцаар аваачин энэ тухай бүх мэдээллийг нууцалжээ. Тэдний нэг нь “Виманика Шастра”, нөгөө нь “Самаранга Сутрадхаран” нэртэй. Тэдгээрт эртний үндэстнүүдийн нисдэг хөлгүүд, Дэлхий дээрх юм бүхнийг шатаах аймшигт зэвсэг зэргийн тухай тун тодорхой зураглан өгүүлсэн байв. Түүнээс гадна эртний гар бичмэлүүдэд харийн орныг хэрхэн цус урсгахгүи аргаар эзлэх, бүх хүмүүсийг нь аз жаргалтай боол болгох тухай олон мэдээлэл агуулагдаж байлаа.

    Анэнербегийннисдэгтавагнууд

    Эдгээр бичвэр дээр шилдэг эрдэмтэд ажиллаж байв. Лабораториудыг Гарц, Альпын очиход хэцүү газруудад байгуулж, “цусан цайз” гэж нэрлэдэг байлаа. Тэнд вермахтын дээд ангиллын бүх офицерүүдийн бэлтгэлийг тусгай аргазүйгээр явуулна. Бөөнөөр хорих газруудад арий үндэстнийг сайжруулах туршилт хийж байв. Жишээ нь, хүнийг гүн хөлдөөх туршилт хийж байв. Гитлер жинхэнэ арий хүн хүйтнээс айхгүи, ямар ч хүйтэнд дулаан хувцасгүй явж чаддаг байх ёстой гэж үздэг байв. Хүйтэн жавар нь эрүүлжүүлж хүч тамир нэмнэ гэж тэр итгэдэг байв. Хөлдөөх туршилт ерөнхийдөө хэдэн арван жилийн дараа цэвдэгшүүллийн технологийг бий болгосон. Гэхдээ жинхэнэ тэсвэртэй арий цэргийг бүтээж чадсангүй ээ.

    Вермахтын сонирхож асан өөр нэг чиглэл бол психотропын зэвсгийн өвөг болсон мансууруулах бодисыг хүний сэтгэлийн зоригийг мохоох хэрэгсэл болгон ашиглах явдал байлаа. Энэ чигийн туршилтуудыг бөөнөөр хорих газруудад хийж байлаа. Жишээ нь Дахауд цэргийн олзлогсдыг ховс, мансууруулах бодисын тусламжтай ховсын туршилтад оруулж байв. Мансууруулах бодисын нөлөөгөөр хоригдлууд өвдөлт мэдрэхээ больж, харааны өнцөг нь нэмэгдэж, биеэ хэрхэн авч явах талаар итгүүлэгт автаж байв. Хоригдлууд удаан тэсдэггүй байлаа. “Боловсруулагдсан материал”-ыг шатаах зуух руу илгээнэ. “Ийм туршилтууд фашистын бусад хорих газруудад ч хийгдэж байлаа” хэмээн судлаачид бичиж байна. “Military researches” сэтгүүл (1999 оны есдүгээр сарын дугаар)-д мэдээлснээр АНУ дайны дараа гуравдугаар рейхийн шинжилгээ судалгааны нууцад хүрч чадсан бөгөөд нацистын олон эмч, эрдэмтдийг Германы шинжлэх ухааны төвүүдийн нэгэн дэх судалгаа шинжилгээний ажилд татан оролцуулжээ. Хожим нь “Пейперклип төсөл” хөтөлбөрийн х©үрээнд тэдгээрийн заримыг АНУ-д нууцаар аваачжээ.

    Гэхдээ немцүүдэд эзлэгдсэн орнуудын хүн амын ухамсрыг нэлэнхүйд нь боловсруулах цаг ч, хүч ч байгаагүй юм. Тэд английн армид телепат цохилт хийхийг оролдож, фау пуужингийн нисэлтийг залах, эргэн тойронд нь үл үзэгдэх орчин үүсгэх зорилготой ямар нэгэн дом шидийн зан үйл хийж байсан ч дайсан этгээдийнхээ эсрэг далайцтай арга хэмжээ аваагүй билээ. Бусад хүмүүсийн ухамсрыг удирдах бүх арга боловсруулалтын шатандаа байлаа. Тэд өөрөө илүү сайн болохыг хүссэн хүний чадварыг нэмэгдүүлж болохыг мэддэг ч бусдын эсэргүүцлийг нугалж чадах арга зүйн захаас дөнгөж л атгаад байлаа. Зарим нэгэн цайз-хотууд этгээд хачин төхөөрөмжөөр тоноглогдсоны учрыг зөвлөлтийн цэргүүд ойлгож ч чадаагүй гэдэг. Тийм хотуудыг асар их үнээр эзэлдэг байв. Тэдгээр хотыг хамгаалагчид тулалдааны өмнө домын зан үйл үйлдэж, тодорхой тунгаар итгүүлэгт автдаг байсан байж мэднэ. Гэвч ямар ч шидэт хүч, эсвэл шинжлэх ухааны нээлт дайнд ялах боломжийг немцүүдэд өгсөнгүй. Харин дайны дараа “немцийн өв” зөвхөн далайн чинадад хөвж одсонгүй. Зарим баримтуудыг ЗСБНХУ руу зөөжээ. Тэгээд хасгийн талд хачин таваг хэлбэрт нисдэг аппарат бүхий нууц талбайнууд бий болж, Москва орчим, мөн Уралын өвөр биед гэнэтхэн л цахилгаан соронзон талбай, цөмийн нийлэгжүүлэлт зэрэг физикийн ирээдүйтэй салбаруудыг судалж эхэллээ…

    “Анэнербе”-гийн бүтцэд домын зан үйл судлахын зэрэгцээ Освенцимын хорих газарт хоригдогсод дээр туршилт хийж байсан доктор Фоль багтдаг байлаа. Тэрээр хүний дотор эрхтэн болоод цацруулагч төхөөрөмж хоёрын хооронд резонанс үүсгэж болно гэсэн дүгнэлт хийжээ. Цацруулагчийг долгионы зөв хэлбэлзэл дээр тохируулсан нөхцөлд хүнийг үхлийн өвчнөөс ч ангижруулж болно. “Анэнербе” тэгээд хорт хавдрын эсэд цацрагаар нөлөөлөх ажил эхлэв. Гэхдээ агууриг (амплитуд)-ийн хувьд үл тохирох долгионы хэлбэлзэл үүсгэвэл эв эрүүл, сав саруул хүнийг бүрэн устгаж чадна. Доктор Фолийн архив дайны бусад олзтой цуг зөөгдлөө. Уг архивт психотронын үүсгүүр бүтээх баримт, түүнээс гадна угсаатны онцлогийг харгалзсан зэвсгийн талаарх янз бүрийн мэдээ байв. Та эндүүрч уншлаа гэж бодож байвал алдаа шүү. Нацист Герман жүүд болоод доод арьстнуудыг зөвхөн алж устгасан юм биш. Герман тов тодорхой генүүдэд үйлчлэх ёстой тусгай төхөөрөмж дээр үндэслэсэн асар том хөтөлбөр бэлдэж байлаа. Архивын баримтуудтай цуг ЗСБНХУ-д пси үүсгүүр зохион бүтээгч Манфред фон Арденыг авчирчээ. Олзны энэ эрийн хувь заяаны талаар би юу ч мэдэхгүй. Гэхдээ тэрээр вермахтын нууцаа алдахад хүрсэн гэж бодож байна…

    Павел Одинцов

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР “Монгол туурагтны Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай.

    “Монгол туурагтны Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцээд МБНЭ-ийн дүрмийг үндэслэн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
    Нэг. “Монгол туурагтны Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
    1. Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Ажлын хэсгийн ахлагч,
    2. А.Энхтайван-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн. Ажлын хэсгийн орлогч дарга, Зохион байгуулалт, соёл урлагын асуудал хариуцсан.
    3. Өсөхбаяр-МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран, Ажлын хэсгийн орлогч дарга, зохион байгуулалт дэг журам хариуцсан,
    4. Д.Энхжаргал-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган, Ажлын хэсгийн гишүүн, Тахилга тайлгад оролцох бүрэлдэхүүнийг зохион байгуулах,
    5. Д. Батчулуун-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их Дархан удган, Ажлын хэсгийн гишүүн. Тахилга тайлгыг зохион байгуулах ажлыг удирдах,
    6. Н.Хишигжаргал-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган, Ажлын хэсгийн гишүүн, Тахилга тайлгад оролцох гадаадын төлөөлөгчдийн асуудлыг хариуцах,
    7. Ш.Энхбаяр-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган, Ажлын хэсгийн гишүүн, Тахилга, тайлгад оролцох Төрийн төлөөлөгчдийн асуудал хариуцах,
    8. Одонхүү-МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Зайран, Ажлын хэсгийн гишүүн, Тахилга, тайлгын зохион байгуулалт, байршил, дэг журам асуудлыг хариуцах,
    9. Бадарч- МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Ажлын хэсгийн гишүүн, Тахилга, тайлгын үеэр хийх сурталчилгаа, радио нэвтрүүлгийг бэлтгэх
    Хоёр. Монгол туурагтны Их тахилга, тайлгыг зохион байгуулсан дүнг МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн орлогч дарга, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн Тэргүүн Зайран Өсөхбаярт даалгасугай.
    ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛ
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН
  • Зураг түүхийг авч үлдэнэ-17-Сансар судлалын музейд зочлов.

    Одоогоос 28 жилийн тэртээ ОХУ-ын Сансар судлалын төв болсон Оддын хотхонд очиж сансар судлалын бэлтгэл ажилтай танилцах боломж олдслн билээ.
    Сансар судлалын Ододын хотхонд зочилж, амьдрагчдын ахуй байдал, сансарын нисэгчдийн бэлтгэл хийдэг газруудыг үзэж билээ. тэр үедээ энэ бол ховорхон завшаан байжээ. Хаалттай хотхонд тэр үед цөөхөн хэдэн зураг авахуулах боломж олджээ.
    Ингэж явахдаа анх удаа нууцын зэрэглэлтэй нэгэн танхимаар орсон юм. Тэр нь компьютерийн танхим байж билээ. Би тэгэхэд анх удаа компьютерийн ард сууж үзсэн бөгөөд түүнийгээ зурганд мөнхөлж авч үлджээ. Одоо бодоход тэр үеээс компьютер хэмээх хэрэглээ нууц байдлаас гарч нийтийн хэрэглээ болж эхэлсэн үеийн эхлэл байжээ.
    ОХУ-ын Калуга мужид очсон юм. Тэнд сансар судлалын эцэг гэж нэрлэгддэг Циолковскийн гэр музейг үзэж, түүнээс холгүй орших дэлхийд гэж тооцогддог сансар судлалын музейг үзсэн билээ. Ингэж явахдаа тэр болгон хүнд олдоод байдаггүй, хүн төрлөхтний сансар судлалын түүхийн нэг жимээр аялж явсан байдаг.
    Энэ мужид байдаг Обменьск хотод тэр үедээ дэлхийд цөөхөнд тооцогддог хамгийн гүнд байрладаг судалгааны төвийн тухай танилцуулж билээ.
    Би цэргийн хүний хувьд Монголын ард түмний сайн танил, Халх голын дайны байлдааны ажилагааг удирдсан, Цэргийн нэрт жанжин маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Г.К.Жуковын төрсөн гэр музейгээр орох санал өгч, аялах маршрут ялимгүй хазайгаад их жанжины төрсөн гэр музейд очсон юм. Цэргийн бид чинь нэрт жанжины дурдатгалыг олон дахин уншиж, бараг цээжилсэн шахуу байдаг.
    Би тэр үед дурдатгалыг нь олон дахин уншсан болоод тэрүү ЗХУ-д маршал Г.К. Жуковын гэр музейг их л сүрлэгээр төсөөлж явдаг байсан. Гэтэл газар дээрээ манай эндэхийн Жуковын музейгээс ч жижиг элдэв чимэггүй ганц байшин байж билээ. Түүнээс хойш дахин очих боломж олдоогүй. Хожим улаан талбайн дэргэд их жанжины хөшөөнд дурсгалын зурагаа авахуулсан.
    Сансар судлалын талаар өвөрмөц музейтэй орон бол БНАСАУ билээ. Тэр нь Пхеньян хотын Шинжлэх ухааны ордоны сансар судлалын музей юм. Дугуй бөмбөгөр дээвэртэй музейн хамгийн дээд давхарын танхимд ороход од, гарагсдын байршил тэнгэрт түгэж, хаана ямар гараг, эрхэс байдаг тухай бодит байдлаар харуулсан байдаг. Тэгээд хүн төрлөхтөн сансар огторгуйг хэрхэн эзэмшиж байгаа тухай түүхийн кино дурсамж гарч, БНАСАУ сансар судлал хэрхэн хөгжсөн, эх нутгаасаа сансрын хөлөг хэрхэн хөөрч, гараг ертөнцөд дүүлэн одсоныг үзүүлдэг.
    2007 онд БНАСАУ-д хийсэн аялалын тэмдэглэлд “Сансрын техникийн ололт амжилтын тухай үзэсгэлэнгийн танхим руу цахилгаан шатаар очно. Сансрын хиймэл дагуулын түүхтэй танилцаад төв хэсэгт байрлах суудалд сууна. Танхимд гэрэл унтарч тэнгэрт одод түгэв. Дэлгэц дээр солонгосын пуужин үзэгдэж, хөдөлгүүр асан пуужин хөөрөх агаад тэнгэрт дүүлэн сансар огторгуйд харван орж, хиймэл дагуул болон оддын дунд шингэнэ. Тэнгэрт байгаа гариг, оддын байрлал онцлагыг тусгасан энэ үзвэр нь нэн сонирхолтой байлаа. Энэ бол миний хувьд Оросын Москва, Калуга хотод байрладаг сансар судлалын музейн дараа үзэж байгаа сансрын тухай гуравдах музей, үзэсгэлэн байлаа. Музейд одод гариг эрхэсийн талаар тодорхой мэдээлэлийг нүдээр харах боломжтой юм.” Гэж бичжээ.
    Санамсаргүй гэж хэлж болохоор тохиолдол юм, дэлхийд сансар судлалын талаар гурван улсад том музей байдаг гэсэн, түүний хоёрыг нь үзэв. Одоо АНУ-д байдаг музей үлдлээдээ гэж бодож билээ.
    Д.Жаргалсайхан

     

    djmedia:114
  • Шорон дамжсан “зайран” Дамдин Б.Ширэндэв, Б.Ренчин хоёрын нүдэн дээр алга болжээ

    ялангуяа тэр үеийн төр, засгийн томчууд андахгүй. Тэр үеийн гэдэг нь өнгөрсөн зууны 70-аад оныхон юм. Мэргэ төлөг, хараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана өнгөрөөжээ. Тэрбээр нэг хэсэг Салхитын гэх шоронд төрсөн гэртээ юм шиг амьдарч байжээ. Шоронгийн хулгайчууд болон атаманууд, хуяг, дарга нарын хувь заяаг хэлж, заримынх нь ар талыг бүрэн даах тул бараг дархлагдсан нэгэн байжээ. Мөнгө төгрөг, идэж уух, өмсч зүүхээр ёстой тасардаггүй байж. Мөнгөө нааран дээр ил тавьчихдаг, хэн ч авдаггүй байсан гэх. Харин нэг өдөр мөнгөнөөс нь алга болжээ. Түүнийг мэдсэн хоригдлууд бужигнаад явчихсан гэнэ. Энэ тухай яриа тэрүүгээр нисэх адил тарсан бөгөөд бүгд сонссон нь ойлгомжтой. Салхитын шоронгийн атаман Дашийн Ядмаа бүх овгорыг цуглуулаад “За, эцгийн мөнгөнд гар дүрсэн хулгайчийн гэдэс энэ шөнө дүүрч үхнэ дээ” гээд тараажээ. Төдөлгүй нөгөө мөнгийг “зайран” Дамдингийн нааран дээр ганцыг ч дутаалгүй авчираад тавьчихсан байсан гэдэг.

    Тэрхүү шоронд “Ардын багш” хочтой нэрд гарсан хоригдол Пэрэнлэйн Найдан гэж байжээ. Тэр үе үе “зайран”-гаас “Би оргомоор байна. Надад нэг туслаач” гэдэг байж. “Баригдахаас хойш оргож ял нэмээд яадаг юм” гээд хөдөлдөггүй байсан аж. “Хорвоогийн нарыг байгаагаар нь хэд хоног харчихаад буцаад орвол хэдэн жил нэмүүлсэн ч яадаг юм” гээд болохгүй болохоор нь “Би чамд ганц л тусална. Хэнд ч бүү хэл. Хэзээг удахгүй хэлнэ. Өдөр болгон уулзаж бай” хэмээсэн байна. Найдан өдөр бүр уулзаж, боломжит өдрийг хүлээсээр байв гэнэ. Уулзах болгонд нь мэргэлээд “Өнөөдөр хэрэггүй” гэдэг байжээ. Яг 21 дэх өдрийн орой “Одоо яв даа” гэсэн гэдэг. Тэр бараг зүгээр шахуу гараад явчихсаныг үзээд хоригдлууд ихэд гайхсан гэнэ билээ. Шоронд байхдаа яг үүн шиг биш ч бусдаар хоригдлуудад үргэлж тусалж байжээ.
    Тиймээс тэд бурханчлан тахисан байдаг. Завханы Тосонцэнгэлийн “модны” шорон татан буугдаж, “Гөлөөн” Цэрэндондог, Дашийн Ядмаа, “зайран” Дамдинг Улаанбаатарын Улаанбайшинтын шоронд шилжүүлэхэд шоронгийнхон ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Дамдингийн пүүгээ, дэвсгэр, шашны эд зүйл, бийд хөрөнгийг нь Тосонцэнгэлийн шоронгийн гурван атаман барьж, үүрчихсэн, мань хүн шилүүсэн дотортой, дугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, хэт хутга зүүчихсэн морилж байсныг хотын шоронгийн хулгаруудаас авахуулаад хуяг, удирдлагууд нь хараад алмайрсан ч юуг нь ч хурааж оролдоогүй байдаг. Тэд түүний талаар мэдээлэл сайтай байснаас тэгээ биз. Яльгүй юмаар өөрт лай хураахыг хэн хүсэх билээ. Ийм л жаатай эр явжээ.

    Түүний төрсөн охин Д.Батчулуун эцгийн талаар ийн дурссан байна. “Миний аав Жамбын Дамдин 1908 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсч, дүү нартайгаа бужигнаж бусдын адил л хүмүүжсэн хүн дээ. Аавын маань эмээ, ээж нь удам дамжсан хүч чадалтай, нэр төртэй удганууд байсан юм. Тэдний тэнгэрийн зараалын дагуу бөөгийн эрдмийг нь есөн настайдаа өвлөн “хуягласан” гэдэг юм. Нутгийн Эвдийн хийдэд ч шавилан сууж байсан удаатай.Монгол, түвд бичигтэй, тооны ухаанд жинхэнэ гаргууд хүн байлаа. Би сургуульд байхдаа аавын чадлыг сонирхон сорьдог байв. Тоогоор мэргэлдэг учраас тэгсэн хэрэг л дээ. Хэдэн ч оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлж, хариуг нь алдаа мадаггүй гаргадаг, шууд хэлдэг байлаа. Математикийн ямар ч багш тэгж цээжээр шууд хэлээд байхгүй шүү дээ. Бичгийн их хүн, эрдэмтэн Б.Ренчин, Угсаатны зүй судлаач, доктор Бадамхатантай их дотно харьцаатай, байнга уулзаж, учирдаг байсан юм. Шоронд байхад нь ч энэ хоёр том хүн хувийн болон бусдын хүсэлтээр эргэж тойрч, уулзаж учирч явсан байна лээ.
    Тэр бүхнийг надаас гадна төрийн томчууд бүгд мэднэ дээ. 1938-1968 оны хооронд халхын хамаг шоронг дамжсан байдаг юм. Хилс хэргээр хүний амьдралын гучин жилийг шоронд үрдэг байсан хэлмэгдлийн үеийн хар он жилүүдийг яалтай билээ. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм байсан юмыг бид яахав. 1969 оноос хойш баригдаж бариагүй ч Улаанбаатарыг эргэж тойрон нүүж, нуугдаж, мөрдөгдөж хавчигдаж явсаар насыг барсан даа. Нутаг руугаа явж эгч, дүүстэйгээ уулзаад буцаж явахдаа 1972 онд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд нас барсан билээ. Алаг-Эрдэнэ аавд ер нь таардаггүй газар байсан санагддаг. Тэндээс л дандаа баригдсан байдаг нь сонин. Түүх төөрөг нь тийм байсан юм уу, хэн мэдлээ. “Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, хүнд тус болж явбал бүх зүйл бүтдэг хорвоо” гэж үр хүүхэд бидэндээ ихэд захидаг байсан даа. Бид ааваасаа өвлөж авсан юм бараг байхгүй дээ.

    Харин манайхан бүгд шулуун, шударга талдаа нь аавын араншин байж магадгүй. Түүнээс эд хөрөнгө, энэ тэрээс нь үлдээгүй. Өөрөө л аргыг нь хайсан бололтой. тэгээд ч ухаантай хүн ондоо шүү дээ. Үр хүүхдэд минь гай болно гэж бодсон юм байлгүй дээ. Авдар, авдраар л юмтай байсан санагддаг. Тэрийг нь бид онгичиж үзэх биш. Чухам юу байсныг нь үнэндээ мэдэхгүй. Тэр бүгд нь нэг мэдэхэд л үгүй болсон юм даа” гэж ярьжээ. Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч асан Базарын Ширэндэв их сонин түүх ярьдаг. “Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудав. Дарга намайг барагтай юманд дуудахгүй л дээ. Амин чухал ажил гарсны тэмдэг байлаа. Уг нь улс орны гол асуудлыг нэлээд нухацтай ярих тул би ч дотроо бодолтой очлоо. Тэгтэл шал өөр юм яриад эхэлсэн. Эхэндээ би бүр алмайрч орхилоо. Шинжлэх ухааны хүнтэй шинжлэх ухааны бус зүйл ярьсан гэхэд болно л доо. Өмнө нь надтай лав энэ сэдвээр нэг ч удаа бага боловч хөөрөлдөөгүй билээ. Тэгээд ингэж ярив. Дархадын “зайран” Дамдин гэдэг хүний талаар ард түмнээс олон захиа занаа миний нэр дээр ирлээ. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Ойрноос хэсэг бодлоо. Ер нь тэр хүнийг судалж үзүүштэй санагдав. Угсаатны зүй судлаач Ренчингийн хамт чи өөрийн биеэр тэр хүнтэй уулзаж учир байдлыг нь тодруулаад ир гэв. Нэг боодолтой зүйлийг түүний гарт нь өгөөрэй гэсэн. Би задлаагүй. Тэгээд Ренчинтэй уулзлаа. Бид хоёр хөөцөлдөж байж Дамдинг шоронгоос авчруулан Монгол кино үйлдвэрийн нэг багашаархан зааланд уулзав. Уулзахаар барахгүй түүний бөөлөхийг кино хальсанд буулгаж авсан.

    Тэгтэл харин тэр хоёр бүр эртний танилууд байсан юм билээ. Кино зураг авах зуур би Ренчингээс бөөгийн талаар бага сага юм асууж, тодруулж авсан. Ренчин тэр талаар намайг дагуулахгүй л дээ. Мэргэжил, сонирхол нь ч тийм юм билээ. Дамдин хуяг хөөгөө өмсөөд ид бөөлж байхдаа газраас хөндийрч, таазны тэхий голд их л өндөрт хөөрч тогтосхийхийг би нүдээр үзсэн юм даа. Тэр гайхамшигт агшныг одоо хүртэл санаж явдаг. Баргийн юм мартагдчихдаг шүү дээ. Тийм онцгой үйл явдал хэзээ ч үл мартагддаг нь жам юм.Тэгээд бөөлсний дараа хэсэг ярьж суутал тэр нэг мэдсэн чинь ор сураггүй алга болсон байлаа. Би даргын өг гэсэн юмыг өгч чадаагүйдээ бантаад Ренчингээс “Нөгөө хүн хаачихав аа?” гэвэл “Хаалгаар л лав гараагүй” гэж билээ. Энэ тухай Ю.Цэдэнбалд танилцуулаад, нөгөө юмыг нь өгч амжаагүйгээ үнэнээр нь хэлэв. Тэгэхээс ч аргагүй байсан юм. Түүнд худал хэлэлтэй биш. Дарга миний үгийг тун хянамгай сонсоод, “Би нэг уулзах юмсан. Даанч боломжгүй юмдаа” гэж билээ.Тэрбээр чухам юу бодож тэгж хэлсэн нь нууц хоцорсон доо” гэжээ. Авсан кино зураг сэлтээ Монгол кино үйлдвэрийн архивт хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс, орнуудад үзүүлж таниулбал Монгол хүний чадварыг гайхуулна гэж бодоод ерээд оны эхээр нөгөө зураг, сэлтийг хайж үзэв. Гэтэл хариуцлагагүй нөхөд аль хэдийнэ устгасан байсан даа гэж нэмж хэлсэн байна. Угсаатны зүй судлаач Бадамхатан бас нэг сонин зүйл ярьдаг байжээ. Тэрбээр “”Зайран Дамдинг анх удаа би өөрөө Б.Ренчин багштай танилцуулсан юм. Дамдин “зайран” Мөрөнгийн мөрдөнд байсан үе нь л дээ. Аймгийн намын хорооныхонтой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж, буудлын жижиг өрөөнд Ренчин багш Дамдинтай уулзангуутаа бөөлж өгөхийг хүссэн. Тэгтэл Дамдин “Үүнээс чинь болоод энд сууж байгааг та мэдэх билээ” гээд татгалзсан. Гэвч эвийг нь олоод бөөлүүлсэн. “Ренчин багш “Бид хоёрын тавиланг айлдаж хайрла” гэвэл “За” гээд хуураа татаж онгодоо оруулаад Ренчин багшид, “Та санаж сэдсэн зүйлээ бүрэн хийж, гүйцээж чадалгүй байсаар энэ ертөнцөөс явах юм байна. Харин энэ Бадамхатан санаснаа гүйцээгээд нэг их наслахгүй одох нь гэв. Мэдээж л дээ, миний зорилго бага, Ри багшийнх агуу нь ойлгомжтой ш дээ” хэмээжээ.

    Бас нэгэн сонирхолтой баримтыг одоо хүргэе. Унгарын бөө судлаач В.Диосеги Монголд судалгааны ажлаар ирээд Б.Ренчин гуайтай уулзаж, монгол бөөгийн чадлыг ганц ч болов харахсан гэжээ. Ренчин гуай “Тэр бололгүй яахав” гээд шоронгоос гараад Хайлаастад амьдарч байсан Дамдинтай уулзуулжээ. Учир явдлаа ярьсны дараа “зайран” Дамдин бөөлөх болсон байна. Тэр эрдэмтэн В.Диосегид хандан, “Холоос ирсэн танд би нэг бэлэг барья. Хулгайн онгодоор зүүн өмнө зүгийн нэг айлаас мөнгөн аяга авчруулан танд өгьё” гэсэн байна. Ингээд баахан бөөлж, бөөлж өврөөсөө нэгэн мөнгөн аяга гаргаж ирээд түүнд өгчээ. Хоёр эрдэмтэн мэл гайхаж, цэл хөхөрчээ. Маргааш нь Ренчин гуай “Үүнийг газар дээр нь шалгая. Хаанаас хэрхэн авч вэ? Тэр газар нь очиж нүдээр үзье” гэжээ. Ингээд нэгэн машин хөлөглөн В.Диосеги, Дамдин хоёрыг дагуулаад гарч өгчээ. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг айлд очсон байна. Сонин сайхан яриа дэлгэж байх зуураа Б.Ренчин гуай “Танайх ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз?” гээд асууж орхиж. “Бид ам бүл гурвуулхнаа байдаг. Авдранд байсан мөнгөн аягаа өчигдөр, уржигдархан алдаад гурван биеэ хулгайд хардаж сууна даа” гэжээ. Тэгтэл Ренчин гуай цүнхнээсээ нөгөө мөнгөн аягыг гаргаж ирээд үзүүлтэл “Ямар сонин юм бэ? Яг мөн байна шүү дээ” гээд дуу алдан гайхжээ. Өнөө үед бол гар утсаар бие биедээ хэл дамжуулаад тохирчихож гэхсэн. Эрдэмтэн В.Диосеги энэ байдалд итгэж ядан “Эд нар хуйвалдсан байж магадгүй” гэж бодоод “Та хөөргөө надад бэлэглээч” гэсэн байна. Дамдин “Халхын нутгаас аваад гарч чадвал хамаагүй ээ, ав” гээд гарын хөөргөө өгч орхижээ. В.Диосеги маргааш нь нисэхийн гаалиар орохдоо зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзэх гэтэл тэр нь алга байжээ. В.Диосеги цүнхээ гараасаа салгаагүй байгаа юм.

    Ингээд ихэд сүсэглэж, “Монгол бөөгийн хүч чадлыг нүдээр үзэж давхар шалган биеэр мэдэрлээ” гээд нутаг буцсан гэдэг. Дамдин “зайран” Дархад бөөгийн өвөрмөц дуудлагыг Б.Ренчин гуайд өөрөө хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх номонд сар, өдрөөр нь тэмдэглэсэн байдаг гэнэ билээ. “Зайран” Дамдин онгод нь орсон үедээ жаахан хар талын юм хийчихдэг нь цөөнгүй хүнд тусч, ам дамжин яригдсаар цагдаа, шүүхийнхний чихэнд очдогоос ийнхүү олон жил хэлмэгдэн, хилс хэргээр шорон оронд орж байсан бололтой. Түүнээс биш бусад талаар бөө, лам нар байсан ч 60-70 онд тэгж нэг их сүр дуулиан болон орон шоронгоор шийдэгдээд байдаггүй байжээ. Зарим нэг зүйл гардаг ч тэгж ингэсхийгээд анхааруулга, донгодуулга хэлбэрээр өнгөрдөг байсныг өгүүлэхэд илүүдэхгүй болов уу. Тэр үед хамаг юм далд байхад энэ мэт явдал тохиодог байсан нь нэг талаас аргагүй бөө мөргөлийн ид шид байсных юм. Хоосон юмнаас хүн гөрддөг хөг өнгөрчихсөн цаг үе гэхэд хилсдэхгүй. Сум, хороо, баг бүрт шахуу нэг тиймэрхүү юм мэддэг, үздэг хардаг хүн байсан юм билээ. Өнөөгийнх шиг чөлөөт нийгэм биш учраас баахан битүү хатуу байсан гэхэд болно л доо. Тэгээд ч ардууд тийм хүнээ нууж хаагаад, хайцайлаад явдаг байснаас тэгтлээ ч шорон орон болоод байдаггүй байсан юм шиг санагддаг юм.
    Эх сурвалж www.wikimon.mn
    М.ТЭЛМЭН