Author: admin_shaman

  • Хараалын хүчинд хагас дутуу ч итгэ

    маягаар үүсч өөртөө дайсагнасан бүхний эсрэг чиглэсэн хэрэглүүр болсоор иржээ. Тэр нь гүнзгийрсээр сүүл сүүлдээ өөрийгөө хамгаалах шаардлагагүй үед ч өрөөл бусдыг хөнөөх чиглэл¬тэй болон туйлширсан гэж болно. “Бөөгийн хараал” гэж бараг биеэ даасан төрөл зүйл бөөгийн шүтлэгт үлджээ. Харын бөө, шажны хараал, жатгын төрөл зүйл гэж байсан бөгөөд гол төлөв хараалч бөө, удган, гүртэн, чойжин, зодоч, лүйжингүүдийн хувийн нууц тул олон түмэнд төдий л их дэлгэрээгүй байна. Монголчууд хараал үгнээс цэрвэж, бас хараахаас ч цээрлэж, ёс суртахууны хувьд түүнээс аажмаар татгалзаж байгаа учраас бараг мөхөж байгаа төрөл гэж хэлж болно. Тэр цагаас эхлэн хараал харгис бурангуй шинжтэй болж, аажмаар жигшигдэн гээгдэх ёр буужээ.

    Хүн анхандаа нүдээрээ хараадаг байж. Хүний уураг тархинд боловсорсон сөрөг эрчим хүч духан тушаах боргоцой маягийн булчирхайд хуримтлагдан төв¬лөрч улмаар гадагш гарахдаа нүдээр дамждаг. Манай тооллоос өмнөх дөрөвдүгээр зуунд түүхч Платон хүний харц дотроос гадагшлахдаа гаднаас нүднээ нэвтрэх гэрэлтэй нэгдэн улмаар нүдний гал үүсгэдэг тухай бичиж байв. Харц бол уураг тархинаас илгээж буй маш нарийхан био¬цацраг дамжуулагч юм. Тэрхүү нарийн эрчим хүч буюу цацрагийн давтамж нь 10 герцээс дээш гэж эрдэмтэд үзжээ. Хүний нүдний торон саваанууд био цацраг ялгаруулах чадалтай ажээ. Харцанд ийнхүү далд хүч агуулагдсан болохоор тэр нь илүүтэй байсан үед хүнд өөрийгөө хамгаалах дараа нь өрөөл бусдыг хөнөөх зэвсэг маягаар ашиглагдаж явсан цаг бий бололтой.

    Хүн хэлд орсоноосоо хойш хэл амаараа хараадаг болжээ. Манай тооллоос өмнөх нэгэн мянган жилийн тэртээ Евро-Азийн чилгэр уудам хязгаарт ерөөлийн сайхан үгтэй хамт хараалын хахир үгс ч хаа сайгүй цуурайтаж байсны гэрч цөөнгүй үлджээ. Хүн биеэсээ цагаан эрчим хүчээ гадагшлуулбаас ерөөл, хар эрчим хүчээ гадагшлуулбаас хараал болон хувирдагийг даган хар, цагаан бөө төрөн гарч бөө мөргөлийн шүтлэг олон зууны турш энэ л хоёр мөрийг хөөн явжээ. Монгол бөөгийн дуудлага нь гараараа өвчин, зовлон, өстөн дайсан, хар санаа, хайр сэтгэл, байгалийн аюул, эд баялаг, эрх мэдлийн хэрэгцээг хангахад чиглэсэн арга¬дах, залбирах, айл¬гах сүрдүүлэх утгыг агуулсан зан үйлийн илрэл байжээ.

    Хараал хэдийгээр бэлгэдлийн шинжтэй сэтгэл зүйн үзэгдэл боловч хүний уураг тархи хяз¬гааргүй боломж¬той, нээгдээгүй олон нууцтай маш хүчирхэг эрчим хүч үүсгэгч гэдгийг мартаж болохгүй. Хоёр хараалч бие биеэ хараагаад нэг бол хоёулаа үхдэг нэг бол хэн нэгнээ дийлэхгүйд хүрдэг ч удаа байдаг нь хүч тэнцүүгийн шинж бас хоосон чанарын нэг тал ч гэмээр.

    Ерөөл хэлэхэд хариу үг байдгийн нэгэн адил хараал хэлэхэд ч мөн тохирсон хариу үг Монголчууд хэрэглэдэг байж. “Хараал чинь ерөөл болтугай” гэж эргүүлэн тавих утгаар хараагчид хариу барьдаг байж.

    Ерөөлийн үзүүрт тос

    Хараалын үзүүрт цус гэж үг байдаг нь хараал муугаар төгсдөг, ер нь цустай ижилсгэхээр бурангуй юм гэдгийг илтгэсэн хэрэг. Ямарч тохиолдолд хараал гэдэг хоцрогдож, хаягдаж явуургүй болж буй үйл юм.

    Хараал муугийн ёр

    Хорвоо хоёр туультай. Хар нь цайж болно. Цагаан нь харлаж болно . Уурласан хүн хараал тавина, баярласан хүн ерөөл барина. Ийнхүү хүн төрөлхтөний сэтгэлийн хоёр утас буй болжээ. Уншигч та хараал гэж ямар ч шинжлэх ухаанаар батлаа¬гүй ч далд ухамсартаа их бага ямар нэг хэмжээ¬гээр хүлээн зөвшөөр¬сөн зүйлийн тухай сон¬сож байсан буй заа. Хүмүүний амьдралд юу эс тохиож, ямар хүмүүстэй учрахыг хэн эс мэд-лээ. Бидний үйлдэл, шийдвэр бас л хэн нэгэнд таалагдаагүйгээс болоод бие биеэ янз бүрээр харааж ерөөсөн тохиолд¬луудын талаар олон жишээ сонсож байгаа бизээ. Хэн нэгэн хүнд хараалын тарни туссан бол өвчин эмгэгт баригдах, ажил төрөл нь бүтэхгүй болж, хамаг бүхнээсээ хагацаж салж эхэлдэг байна. Нэгэнт хараалын тухай цухас ч болов мэдээлсэн тул хараалын хариулгын талаар дурдая. “Хорыг хороор гэдэг” зарчим хараалыг хараалаар хариулахад нэгэн адил үйлчилж байжээ. Гэхдээ үүний нилээд боловсронгуй хувилбар нь “хараал чинь ерөөл болтугай гэж хэлдэг байна. Монголд шарын шажин дэлгэрсэн цагаас хойш хараал болоод түүний хариулга нь тусгай уншлагын хэлбэрээр бие даасан төрөл зүйл маягтай тархсан ажээ. 17-р зууны эхээр барлагдсан Сундуй гэдэг их хөлгөн сударт “Цагаан шүхэртийн хараал урвуулагч оршив” гэх зэргээр хараал егүүтгэлийн болон түүнийг хариулах ном цөөнгүй оржээ. Хэл ам, ад зэтгэр, газар усны хорлолоос хамгаалах, түүний гэмийг арилгах чиглэлтэй бүхэл бүтэн ном сургааль, хараалыг төрөл зүйл бий болсон байна. Ийм тохиолдолд хариулга саармагжуу¬лаллын уншлага гэвэл “Сэдэдийн буу”, ”Миегомбын буу”, “Дамдинясангийн хорол”, “Хамчунагва” гэх мэт судар тар¬нийн номыг тусгай зан үйлтэй хослуулан уншдаг болсон ажээ. Мөн хүмүүс сахиус зүүх юмуу, зарааны өргөс, хондны шороо, цагаан тэмээний ноос зэргийг авч явдаг байна.

    Хараалчийн махан хэл хар буюу хар цоохор байдаг гэж монголчууд үздэг. Түвдүүд бол хэлээ гарган хоёр эрхий хуруугаа гозойлгон мэндэлдэг байв. Үүгээрээ хараал тээж, гартаа зэвсэг бариагүй гэсэн утгатай ажээ. Хараалч хүний хэл хар өнгөтэй байдаг гэж физилогийн талаар шинжлэх ухаан нотолсон юм үгүй ч хүмүүсийн ахуй ухам¬сарт ийм ойлголт нэгэнт буй болжээ. Олон жилийн ажиглалтаас ийм дүгнэлт хийсэн байж болох ч гарцаагүй үнэн гэх баталгаа өнөө хэр байхгүй юм.

    Хүн байгалийн бүтээгдэхүүн, амьд байгалийн эд эс, өөр хоорондоо уялдан найрсан нарийн тогтолцооны хэлхээнд багтдагийн хувьд маш олон төрлийн үелз¬лээр долгио, луг¬шилт, хэт нам, хэт өндөр авиа, гэрэл чичирхийллийн давалгаан дунд амьдрах чадалтайгаа байгалийн шалгарлаар харуулжээ. Тэр хувь заяандаа хүн өөрөө эзэн юм.

  • №36 XIV-XVI зууны эхний монгол улсын гадаад харилцаа Монгол-Мин улсын харилцааны ерөнхий төлөв

    Тэр үед монголчууд Хятадад ноёрхлоо сэргээх зорилгоор Мин улс руу байн байн довтолж байжээ. Мин улс ч Монгол руу удаа дараа цэрэг илгээж байсан байна. Гэвч тухайн үед Хятад, Монголын газар нутгийг эзлэн авч тэнд өөрийн ноёрхолыг тогтоон барьж байх дотоод улс төрийн нөхцөл бүрдээгүй байв. Иймээс тэд монголчуудын хүчийг сулруулан дахин улс төрийн талаар бэхжихгүй болтол нь доройтуулан эрхшээлдээ барьж байх зорилго агуулж байжээ. Монголчуудын хувьд гэвэл цаашдаа Монголын зорилго агуулж байжээ. Монголчуудын хувьд гэвэл цаашдаа Монголын дотоод дажин хямрал нь тэдний тамир тэнхээг ихээхэн сулруулж, нэгдсэн хүчээр Хятадыг буулган авах хүч бололцоо алдагдсаныг харгалзан хүч хэрэглэх биш, харин найрамдан улмаар эдийн засгийн мухардмал байдлыг гэтлэн давахыг оролдох болжээ. Хятадын эрх баригчид ч мөн. Монголын хүч чийрэг байсан зэргийг харгалзан цэргийн хүчээр номхотгох бололцоогүйг мэдэж улс төр, эдийн засгийн шахалт хавчилт үзүүлэх монголчуудын дотоод хямралыг аль болохоор дэвэргэх, хүчийг нь бутаргах зэрэг “тайван” аргыг хэрэглэсэн байна.
    Чингэхдээ Мин улс монголчуудын талаар явуулж байсан гадаад улс төрийн бодлогоо Юан гүрний үед тасарсан “дэлхийг тохинуулах хаант төр” хэмээх уламжлалт бодлогын хүрээнд оруулахыг эрмэлзэж байжээ. Улмаар Хятад улс худалдаагаар дамжуулан монголчуудын өөрийн нөлөөний хүрээнд барьж байх зорилгоор худалдааны салбарт улсын онц эрхийг тогтоож хувийн худалдааг цаазаар хорьжээ. Цаашдаа Монгол дахь улс төрийн бутрал гүнзгийрснээр хаад ноёдуудын хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл улам хурцдаж улс төр, эдийн засгийн хувьд Хятадыг түших гэсэн хандлага гарч иржээ.
    Өгүүлж буй үеийн Монгол-Мингийн харилцааны хоёрдугаар үе нь XV зуунаас мөн зууны эцэс хүртэл хугацааг хамарна. Монгол-Мингийн харилцаа шинэ шатанд гарсан нь юуны өмнө Монголд түр боловч улс төрийн талаар нэгдэх хандлага бүрэлдэн бий болсонтой холбоотой юм. Монголчууд цэрэг, улс төрийн талаар хүчирхэг болсноор хоёр орны хооронд тогтсон албын хэмжээ, элчийн тоог хэтрүүлж хариу бэлэг шааргдан Мин улсын эдийн засгийг хүнд байдалд оруулах болжээ. Мин улс монголчуудын тавьж байсан шаардлагыг эс гүйцэтгэвээс тэд Хятадын хил хязгаарыг түйвээн хил орчмын нутагт гай гамшиг учруулсаар байжээ. Иймээс Хятад арга буюу монголчуудын шаардлагыг биелүүлэхэд хүрдэг байсан бөгөөд энэ нөхцөлд худалдаа нүүдэлчдийн довтолгооноос өөрийгөө хамгаалах зэвсэг нь болж хувирчээ.
    Монголчууд цаашид улам хүчирхэг болохын хамт тухайлбал, Эсэн хааны үед улс төржсөн худалдааны хэлбэр нь монголчуудыг хазаарлан барьж байх үүргээ биелүүлж чадахаа байж улмаар гол төлөв бараа солилцооны үндсэн хэлбэртээ орсон бөгөөд чингэхдээ монголчууд худалдаанд өөрийн болзлыг тулган хүлээлгэх болжээ. Энэхүү тохиолдолд Мин улс өөрийгөө хамгаалах зорилгоор хаалттай бодлого явуулахыг оролдож байсан боловч монголчуудын хүчинд автагдаж тэдний болзлыг арга буюу хүлээн авахад хүрч байжээ.
    Мин улсын бодлогын гол зорилго бол монголчуудыг алба, худалдаагаар хязаарлан баргих биш харин хил хязгаарыг чандлан сахихад гол нь чиглэгдэж байв. Иймээс тухайн үед Монгол, Хятадын хооронд найрамдалт харилцаа тогтмол шинж чанартай байж чадахгүй байв.
    Гуравдугаар үе нь XV зууны эцэс XVI зууны эхэн үеийг хамарна. XV зууны эцэс гэхэд Монголд улс төрийн бутрал даамжирч бие даасан улсууд бий болж Монголын эзэн хаантай эн зэрэгцэн орших болсон байна. Тэдгээр улсууд нь улс төр, эдийн засгийн хувьд нэлээд тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд Мин улсын хувьд чухал гадаад хүчин зүйл болж байжээ. Монголын нийгэм дэх улс төрийн бутрал нь ийнхүү даамжирснаар Монголын гадаад улс төрийн бодлогын нэгдмэл чанар алдагдаж тусгаар улсуудын эрх ашгийг илэрхийлэх болжээ. Монголын эзэн хаан Мин улстай харьцахдаа нэгдмэл шинж чанартай гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлж цэрэг, улс төрийн давамгай байдал бий болгохыг эрмэлзэж байв. Гэвч түүхийн тухайн нөхцөлд Монголд гадаад улс төрийн нэгдмэл байдал хангагдаж чадахгүй байжээ. Бие даасан улсууд улам хүчирхэг болж Хятадтай өөртөө ашигтайгаар харилцах болсон нь нэгдсэн гадаад улс төрийн үндсэн дээр, өөрөөр хэлбэл Мин улсын эсрэг үндсэн дээр Монголын улс төрийн нэгдлийг хангах бололцоогүй болжээ. Нөгөө талаас энэхүү нөхцөл байдал нь Хятад улсын гадаад улс төрийн бодлогын шинж чанартай шууд уялдаа холбоотой байсан хийгээд тухайн үед Хятад, монголчуудын хувьд илт түрэмгий бодлого явуулахгүй байсан учир нүүдэлчдийн зүгээс түүний эсрэг нэгдэн тэмцэх үндэс байгаагүй бололтой.
    Өмнөд Монгол, Мин улсын хооронд тогтсон харилцааны шинж чанарыг авч үзэх юм бол тэрхүү найрамдалт харилцаа нь харилцан буулт хийсэн үндсэн дээр байгуулагдсан ажээ. Мин улс Алтан ханы цэргийн довтолгоонд эрстэж арга буюу түүнтэй найрамдахад хүрсэн бөгөөд Алтан ч цаашид Мин улсыг удаан хугацаагаар уулгалж байх дотоод улс төрийн нөхцөл байгаагүйг харгалзан Хятадын зүгээс тавьсан хариу болзлыг хүлээн авахад хүрчээ. Өгүүлэн буй үеийн Монгол-Хятадын харилцааны түүхийн энэ үе шатанд Монгол, Хятад хоёрын хооронд найрамдалт харилцаа нэлээд урт хугацаагаар үргэлжилсэн ажээ. Чингэхдээ чухам энэ үед Мин улс монгочуудын хувьд “дэлхийг илбэн тохинуулах хаант төр” хэмээх бодлогын зарим нэгэн зүарчим, тухайлбал “алба” авах, хэргэм цол олгох зэргийг өргөнөөр хэрэгжүүлсэн байна. Тэгэхдээ энэхүү практик үйл ажиллагаа нь бүх Монголын хэмжээнд хэрэгжиж чадаагүй бөгөөд зөвхөн Өмнөд Монголыг хамарсан ажээ.
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХҮРЭЭЛЭНГЭЭ БАЙГУУЛАВ

    цаг авсан тул Өвөрхангай аймгийн засаг дарга Тогтохсүрэнгийн өрөөнд уулзалт болсон юм. Монгол тэнгэр үзэл дэлгэрүүлэх цаг үеийн шаардлага, бөөгийн байгууллагын талаар ярилцаж, дэмжлэг үзүүлж байхыг засаг даргаас хүссэн юм.
    Аливаа юм шинээр эхлэхэд хүний хүчин зүйлээс олон зүйл шалтгаалдаг. Өвөрхангай аймагт Бөөгийн хүрээлэнг байгуулахад хувь хүний хүчин зүйл чухал байв. Удган Дуламжав өөрийн боломжоороо байр бэлтгэж, тэнгэр шүтлэгтэн иргэдийг цуглуулсан байв. Харьцангүй цөөн хүн цугларсан гэлээ ч энэ бол тэнгэр шүтлэгтэнгүүд сэтгэлээрээ цугларсан анхны учрал байлаа.
    Баруун зүг Монгол бөөгийн байгууллагаа байгуулахаар хөдөлсөн бидний хувьд анхны уулзалтаа Арвайхээр хотод хийж, Өьөрхангай аймгийнм бөөгийн хүрээлэнгээ байгуулж, анхны удирдагчаар Дуламжав удганыг сонгосон түүх энэ билээ.
    Энэ удаагийн баруун аймгуудын аялалд зайран Дарьчулуун түшиг болж, анханы бөөгийн байгууллага байгуулахад зохион байгуулалтын ажилд өөрийн хувь нэмэр, туслалцаа үзүүлсэн юм.

     

     

     

    djmedia:105
  • “Их хааны өв” ба Өвөрмонголчуудын амьдрал -Өвөрмонголд аялсан тэмдэглэл 4-

    гэрлэн чимэглэл нь хүртэл есөн цагаан тугны хэлбэрийг агуулсан байх нь нүднээ содон тусах аж. Монгол үндэсний хээ угалзыг хотынхоо жижиг детальд хүртэл нэгбүрчлэн оруулсны зэрэгцээ, монгол гэрийн хэлбэртэй Олон улсын бага хурлын төв, монгол шатрыг нэгбүрчлэн урлан тавьсан ногоон парк, Монголын нууц товчоо, Алтан товч, Эрдэнийн товч судруудыг билэгдсэн гурван ном зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй Төв номын сангийн барилга, монгол маягийн эрэгтэй, эмэгтэй малгай зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй театрын барилга, Шанью-гийн алтан титмэн дээвэртэй үндэсний гар урлалын худалдааны төв, хүрэл зэвсгийн олдворуудаар хийсэн том баримлууд бүхий цэцэрлэгт хүрээлэн, монгол үндэсний хээгээр чимэглэсэн далангаар хүрээлэгдэж, сүрэг адуу давхиж буй хөшөөг төв хэсэгтээ залсан Улаан мөрөн голын эрэг дэх амралт зугаалгын газар, Хияа багшийн шинэ дүүрэг гээд Ордос хотын онцлох “үзмэр”-ийг нэрлэвэл урт жагсаалт болно. Хотын төв хэсэгт байрлах музей нь гэхэд л элэгдсэн чулууны хэлбэр бүхий зэс гадаргуутай 39 метр өндөр барилга байх ба газар дор 1, газар дээр 4 давхар бүхий байгууламж гэнэ.Тэнгэр баганадсан өндөр барилгуудыг олноор нь барьж байгуулсан тус хотод хүн суурьшаагүй бололтой шинэ хороолол ч цөөнгүй харагдав.
    Монгол хүн үнэ төлбөргүй үздэг “шүтээн”
    Намрын эхэн сарын шинийн гурванд нутгаасаа гарсан манай багийнхан шинийн 8-ны өдөр “Их онгон” цогцолборт зочилсон билээ.Их хааны сүнс оршин буй хэмээн бидэнд тайлбарласан, энэхүү шүтээнд зочлохдоо багийнхан маань дундаасаа хадаг цай, архи тус бүр гурвыг өргөв. 99 гишгүүр шатаар алхан өгссөөр гол шүтээнд ороход “Эзэн сан” хэмээх ном уншиж, идээний дээжийг хүн нэг бүрт хүртээх бөгөөд зочид гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор хүж асааж, арц, улаан утаснаас нь хувь хүртдэг ажээ.

    Хишигтэн хошууны гаралтай Хайраа хэмээх тайлбарлагч бүсгүйн ярьснаар, шүтээний өмнө байх зулыг 786 жил унтраалгүй асааж яваа Боорчи, Мухулай нарын удмынхан үе дамжин онгон шүтээнд ажиллаж ирсэн ба шүтээнийг хамгаалдаг дархадуудад улсаас тэтгэмж өгдөг болсон гэнэ. Хар азарганы онгон дэлээр хийсэн Их хар сүлдийг догшруулах тахилгыг луу жил бүрт хийж, 12 жилд нэг удаа хар сүлдийг сольдог байна.Их хар сүлдийг тахихдаа “Сүлдийн сан” хэмээх ном унших бөгөөд хар сүлдийг байрлуулсан талбайн дээд талын шат руу эмэгтэй хүн гардаггүй уламжлалтай гэв.

    Өгөдэй хааны үеэс эхлэл нь тавигдаж, Хубилай хааны үед найман цагаан орд өргөөг тахих болсон уламжлал өдгөө ч хэвээр байгааг бидэнд үзүүлэв. Тайлбарлагчийн ярьснаар, цаг тайван бус байх 1939 онд Ганьсу мужийн Бумбын сүмд шилжүүлэн 10 жил тахиж, 1949 онд Хөх нуурын Гомбын сүмд таван жил тахисны дараа 1954 оны 4 сарын эхээр одоогийн байгаа Эзэн хороонд авчирсан аж. Харин “Их онгон” цогцолборыг 2005 онд байгуулж дууссан бөгөөд Сүлдийн тахилгыг зүүн дархадууд буюу Мухулайн үр сад, Ордон гэрийг баруун дархадууд буюу Боорчийн үр сад тахиж, хамгаалж ирсэн тул шүтээнд 24 цагаар байх эрх дарх эдэлдэг байна. Билгийн тооллын 7 сарын 14-нд их хар сүлдийг тахидаг бол, билгийн тооллын 3 сарын 21, 5 сарын 13, 9 сарын 12, 10 сарын 3-нд бусад тахилгыг хийдэг хэмээн бидэнд танилцууллаа.
    “Их онгон” цогцолбор өглөөний 07.30-19.00 цаг хүртэл зочдоо хүлээн авах бөгөөд Монгол Улсын зочид болон өвөрмонголчууд шүтээнийг үнэ төлбөргүй үзэж, тахилгад үнэ төлбөргүй оролцох эрхтэй байдаг гэнэ.Харин хятад хүн болон гадаад орны иргэд 110 юань төлж тасалбар авсны дараа уг шүтээн цогцолборт нэвтэрдэг аж.

    Даяарчлалд нэрвэгдсэн амьдрал
    ӨМӨЗО-ны хөгжлийн түвшин манайхаас хэд дахин илүү гэхэд хилсдэхгүй.Даяарчлагдсан ертөнцийн тавьж буй бүхий л шаардлагыг тэд биелүүлжээ.Харин хүн ам нь энэ хурдыг гүйцэхийн тулд үндэсний соёлоо, төрөлх хэлээ гээж үрэгдүүлээд зогсохгүй, даяарчлалын шуурганд нэрвэгдэн унахгүйн тулд хөл дээрээ тэнцэж ядан, шинэ ертөнцөд амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа дүр зургийг өвөрмонголчуудын амьдралаас би олж харсан юм.Тэд аялгатай ч гэсэн хачин хэллэгтэй монгол хэлээр бидэнтэй ярьж, монгол дуу дуулж, морин хуурын аялгуугаар сэтгэл гэгэлзүүлж чадсан.Бас монгол айл бүрийн үүдэнд хос хар сүлд тахиастай байгааг бидэнд харуулж, монгол маягийн гэрүүд парк, цогцолборуудынх нь гол үзмэр болох нь анзаарагдаж байсан.Гэвч үндэсний соёл гэдэг тэдний хувьд асар том байгууламжууд, байшин барилга, эд зүйл дээрх хээ угалз, хэлбэр дүрс болон музейн гайхалтай үзмэр, түүнчлэн өөрсдөө бараг үзмэр болох шахсан үндэсний хувцастай аялал жуулчлалын хөтөч нарын түвшинд л үлджээ.

    Тэдний алдааг бид давтахгүй гэхийн аргагүй тул, “хашгирч чарласан” гэмээр хэт хөгжилд улайрч, бусдыг дуурайн уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаасаа татгалзах хэрэгггүй юм байна гэдгийг “тал нутаггүй, бэлчээргүй” болсон өвөрмонголчуудын амьдрал бидэнд харуулж байна. “Тал нутаг хаана байна” гэдэг дууг хятад хэлээр дуулан зогсох өвөрмонгол эмэгтэйчүүд, тэдний үр хүүхдүүд нь зөвхөн засмал замаар явж, зүлгэн дээр гишгэхгүй амьдарч, паркад очиж агаар амьсгалах, нэг байшингаас нөгөө байшинд, нэг тээврийн хэрэгслээс нөгөөд шилжин суух тийм л амьдралд “хүлэгдсэн” хувь заяаг эргэлт буцалтгүй сонгожээ.

    Харин бидэнд зөв сонголт хийх боломж нь одоо ч нээлттэй байна.Сайхан Монгол орныхоо сэрүүн тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж, цэцэгт ногоон талдаа тааваараа бэлчих мал сүргээ маллан, морио унаж, монгол дээлээ өмсөөд, өргөө гэртээ сэтгэл тэнүүн амьдран сууж, нутгийнхаа хаана ч хүссэнээрээ зугаалж яваа монголчуудын амьдрал жаргал цэнгэлээр дүүрэн ажээ.Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө гэсэн дууны үг юутай үнэн болохыг мэдрүүлсэн энэ өдрүүдэд баярлалаа.

    “Хатан зориг бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя” хэмээн өглөө бүр төрийн дууллаа дуулж зоригжин, хичээлдээ, ажилдаа явж буй хойч үеийг төрүүлсэн хүмүүс билээ бид.Бидний Монгол Улс мөнхөд оршиг.

    Нийтлэсэн: Цэдэвдамбын Оюунчимэг

  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАВ

    Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын хоёр дахь удаагийн уулзалт юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдал болон өмнөх уулзалтаас хойш хийгдсэн ажлуудаас төр засгийн түвшинд анхаарал татсан арга хэмжээнүүдийн тухай танилцууллаа.
    Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд Хөвсгөл нуурын “Мөсний баяр” уламжлал болон зохион байгуулагдаж, түүний нэг арга хэмжээ нь бөөгийн тахилга, галын наадам болж байгаа тухай ярьж, олон сайхан улаач оролцсонг тэмдэглэсэн билээ.
    Цаашид хийгдэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, зарим арга үйл ажиллагаанд оролцуулахаар тохиролцсон байна. 2019 онд Хөвсгөл аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгээс хоёр томоохон тахилгыг зохион байгуулах юм.
    Д.Хүрэлбаатар

  • ХАВТГАЙ ТЭМЭЭ ДАЙЖИЖ, харийн нутаг руу одож байна

    Одоо Хятад улсад 600 хавтгай байна. Энэ амьтны нөгөө гол нутаг болох Монгол Улсад 300 орчим хавтгай байна. Үүнээс үзвэл дэлхийн зэрлэг тэмээний нийт тоо 1000 хүрэхгүй байна” гэж “Синьхуа” агентлаг 2011 оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан бол саяхан “Хятадын байгаль хамгаалагчид хилийн ойролцоох нутгуудаар судалгаа хийж явахдаа 124 хавтгайтай таарчээ. Эдгээр зэрлэг тэмээ Монголын нутгаас орж ирэн, идээшиж байна” хэмээн мэдээлэв.
    ХАВТГАЙН ГАЗАР НУТАГ 30 ЖИЛД 15.000 АМ КМ-ЭЭР ХУМИГДЖЭЭ
    Хавтгай хэдийгээр Монгол Улсын баруун өмнөд, БНХАУын баруун хойд хэсэгт цөөн тоогоор сүрэглэн амьдрахдаа хил дамнан нүүдэллэж явдаг ч гэлээ сүүлийн жилүүдэд малчдад шахагдан, малд бэлчээр нутгаа алдаж байгаа нь үнэн. Жилээс жилд сая саяар өсөн үржиж байгаа мал сүргээ малчид зэрлэг амьтдын газар нутгийг булаан идээшлүүлж байна. Дээрээс нь олз хайгч нинжа нараас үргэн дайжиж буй амьтдаа буцаан даллах бодлого манай улсад алга. Түүнээс болоод хавтгай эх нутгаасаа дайжиж, эргэж ч харалгүйгээр харийн нутаг руу үүрд явж байгааг үгүйсгэх аргагүй. Манай оронд хэдэн хавтгай нутаглаж буйг яг таг хэлэх хүнгүй, нэг хэсэг нь устаж байна гэхэд нөгөө нь түүнийг үгүйсгэж сууна. Зэрлэг тэмээ Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн таван сумын 44 мянган ам км нутаг дэвсгэрт нутагладаг (1980-аад оны үед) гэж үздэг байсан бол өдгөө Майхан ус, Хар хайрхны нуруу, баруун урагшаа Сайрын хошууны булаг, Гурван шар уул, Бэлийн хэлтэс, Нүдэн булаг, зүүн тийш Талын мэлтэс, Наран сэвстэй, Булган хошууны нурууны урд бэл, Хатан суудлын нурууны өвөр бэл, зүүн хойшоо Хөх хулсны нуруу, Ланзатын нурууны зүүн хэсэг, хойд зүгт Эдрэнгийн нурууны зүүн өмнөд болон өвөр бэлээр Цулбуур харын нуруу хүртэлх 29.000 ам км нутагт амьдарч байна. Энэ нь 1900-1920 оны үеийнхээс 3.5 дахин бага нутаг юм. Хавтгайн газар нутаг ийн хумигдаж байгаа нь энэ амьтан Монголд цөөрч, харьд хулжиж буйг илтгэх бас нэг нотолгоо бус уу.
    SOS ЖАГСААЛТЫН НАЙМДУГААРТ ХАВТГАЙГ БҮРТГЭЖЭЭ
    1873 онд Оросын судлаач Н.М.Пржевальский Төв Азид хийсэн хоёр дахь судалгааныхаа үеэр хавтгайг харж, ийм амьтан байдгийг шинжлэх ухаанд “хэлж өгсөн” түүхтэй. Хавтгай агнахыг манай улс 1930 оноос хуулиар хориглон, 1958 онд дархалж, 1975 онд Говийн их дархан газар бол энэ амьтны үндсэн тархац нутаг болохыг тогтоожээ. Ан агнуурын тухай 2000 оны хуульд хавтгайг байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац хязгаарлагдмал, устах аюулд орсон, нэн ховор амьтны ангилалд оруулсан байна. Монгол Улс нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Биологийн төрөл зүйлийн конвенц (SBD)-д 1993 онд, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалахыг хориглох тухай конвенц (CITES)-д 1996 онд, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Бонны конвенц (CMS)-д 1999 онд нэгдэж, хавтгайгаа бүртг үүлсэн тул энэ амьтныг хамгаалах нь олон улсын өмнө хүлээсэн том үүрэг болж байгаа юм. Гэтэл манай улс энэ үүргээ биелүүлэхийн оронд аргацаасаар өдий хүрэв.
    Уг нь энэ хосгүй ховор амьтан тэнэгэр говьдоо идээшилж, хавтгай Монголд байдаг хэмээн дэлхийд зарлуулж байвал бидний, Монголын бахархал. Гадаадын эрдэмтэд хавтгай бол дэлхийн гайхамшиг юм хэмээн онцолж, Амьтан судлалын нийгэмлэг Эволюцийн хувьд тусгаар, генетикийн хувьд устах аюулд орсон зүйл (EDGE) хэмээх хөтөлбөр (SOS жагсаалт гэж болох)-т хавтгайг оруулж, жагсаалтын наймдугаарт бүртгэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ховордсон ан амьтныг унаган байгальд нь хадгалан хамгаалах ажлыг сайжруулж, хавтгай тэмээ зэрэг нэн ховор амьтдыг идээшил нутагт нь өсгөн үржүүлэх, тэдгээрийн генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглах”-аар заасны дагуу 2010 оны есдүгээр сард БОАЖЯ гадаад, дотоодын судлаачдыг хамруулсан томоохон хурал зохион байгуулж, “Хавтгай хамгаалах үндэсний хөтөлбөр” боловсруулж эхэлсэн ч одоо болтол гарт баригдаж, нүдэнд харагдах юм хийсэнгүй.
    2003-2007 онд Байгаль орчны яам НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран, “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах” төсөл хэрэгжүүлсэн нь чамгүй үр дүнд хүрчээ. Гэвч уг төслийн хүрээнд хавтгайн хорогдлын шалтгааныг тогтоох байсан ч эрдэмтэд үүнд хариулт өгөөгүй байх юм. Биологийн хүрээлэн, АНУын Денверийн амьтны хүрээлэн хамтран хавтгайн байршил, нүүдлийн замыг тодорхойлох, ажиглалт хийх зорилгоор 2003 оны аравдугаар сард нэг хавтгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Мөн олон улсын “Тахь” групп, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран 2007 оны тавдугаар сард нас гүйцсэн гурван буур, хоёр ингэн хавтгайг хүзүүвчилсэн байна. Үүний гурвыг Буурын хяр, Атасын шал, Давхар харын нуруунаас барьсан бол хоёрыг нь Хар сайрын хөндийгөөс барьж хүзүүвчлээд, буцаан тавьжээ. Гэсэн ч ганц л хавтгайд зүүсэн хүзүүвчний дохиолол ажилласан гэнэ. 1998 онд хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах талаар БОЯ, ШУА, МУИС, Улсын багшийн их сургууль, ХААИС, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгчид оролцсон зөвлөлгөөн болж, хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах, нөхөн сэргээх тухай санамж бичиг баталжээ. 2001 онд Бээжинд болсон хавтгай хамгаалах олон улсын бага хурлын үеэр Хавтгай хамгаалах сангаас Монгол, Хятадын Засгийн газрын хооронд дэд сайдын хэмжээний уулзалт зохион байгуулж, хавтгай тэмээг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох тухай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Харамсалтай нь эдгээр хурал, цаасны үр дүн чамлалттай.
    1980-1982 ОНД ОНГОЦООР ТООЛЛОГО ХИЙЖЭЭ
    1943 оны үед Монголд 300-гаад хавтгай байсан гэх тоо дуулддаг бол 1980-1982 онд 500-800 бий гэсэн тоо гарчээ. Манай улс 1980-1982 онд “АН- 2” онгоц, автомашин ашиглан, Алтайн цаад говьд хавтгайн тооллого явуулсан байна. Үүний үр дүнд манай эрдэмтэд хавтгайн онцгой шинж, экологийн үндсэн үзүүлэлт, тоо толгой, байршлын талаар төсөөлөлтэй болсон аж. Үүний дараа Говийн их дархан цаазат газрын мэргэжилтнүүд 1982-1988 онд хавтгайн тоо толгой 500-600-гийн хооронд хэлбэлзэж байна гэж тооцоолжээ. 1997 оны гуравдугаар сард Монгол, АНУ, Германы судлаачид хамтран, агаарын тооллого хийгээд 802 хавтгай бий гэж мэдээлсэн байна. 1980-1982, 1997 онд хийсэн тооллогын дүнгийн зөрүү их байгаа нь судалгааны арга, боловсруулалт, судалгаа хийсэн газар нутгийн хэмжээ өөр байсантай холбоотой бололтой. 2004-2005 онд нэгдсэн аргачлалаар улирал тутамд тодорхой замналын дагуу хийсэн тооллого, судалгааны дүнд Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт 463 хавтгай байгааг тогтоожээ. Үүнийг үнэнд ойр тоо хэмээн судлаачид үзэж байна. Хамгийн сүүлд БОНХЯ-ны захиалгаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУБИС, Хавтгай тэмээ хамгаалах сан, БХЭОЗХ хамтран, 2012 оны намар хавтгайн тооллого хийж, Монгол Улс 800 гаруй хавтгайтай гэж дүгнэжээ.
    ГАРШУУЛСАН ХАВТГАЙ ҮРЖИЖ ОЛШРОХДОО ТААРУУ БАЙНА
    Хавтгай 2-3 насандаа өөрийн бие даасан сүргийг үүсгэдэг. Энэ үедээ анхаарал сэрэмж муутай, айж зугтаахын оронд сонирхох, тандах нь давамгайлдаг тул чонын идэш болох, бууны овоо хараанд орох магадлал өндөр байдаг аж. Устаж буй энэ амьтныг аврахын тулд Баянтооройгоос 2001 онд 11 ботго барьж, Баянхонгор аймгийн Эхийн голд аваачин, хоёр жил гаршуулжээ. 2003 оноос Английн Хавтгай хамгаалах сан, Ховор амьтан хамгаалах үндэсний комиссын дэмжлэгээр уг 11 хавтгайг Баянтооройд буцаан авчирч, үлдсэн хоёр ингэтэй нийлүүлснээр хавтгай гаршуулах ажил үргэлжилж байна. Одоо Захын усны үржүүлгийн төвд малчин, малын эмч нар хавтгайг хүний оролцоотой үржүүлэн, байгальд буцаан тавих үйл ажиллагаа явуулж байна. Гаршуулсан хавтгайн зэрлэг байдлыг нь алдагдуулахгүйн тулд дөрөвдүгээр сарын 20-нд бэлчээрт тавьж, аравдугаар сарын 20-ны үед ороо нь орох цагаар хашиж, алсаас өвс тавьж өгдөг аж. Баянхонгор аймгийн Аудитын газрын дүгнэлтээс үзвэл гаршуулсан хавтгай тооны хувьд өсөлт муутай байгаа аж. Хавтгайн ботгоны бие дааж амьдрах чадвар муу байгаагаас өсөж олшрохгүй байгаа бололтой. Хавтгай гаршуулагчид өвөл орооны үед хавтгайн буур, үржлийн ингийг хашаанд тусгаарлан нийллэгт оруулах, хээлтэй ингийг тэжээж тордон эсэн мэнд төллүүлэх, төлийг нь бүрэн торниулах, зун, намарт задгай бэлчээрт хариулж тарга хүч авахуулахын хажуугаар ажиглалт, судалгаа явуулдаг гэнэ.

    МОНГОЛ, ХЯТАДЫН ХАВТГАЙ ХАМГААЛАХ ЯЛГАА
    Манай улс Говийн их дархан газрыг 1976 онд дархан цаазтай болгож, улсын тусгай хамгаалалтад авсан ч хавтгай хамгаалах талаар одоо болтол нэгдсэн бодлого, хөтөлбөргүй сажилж ирлээ. Энэ ажилд улсын төсвөөс мөнгө зарцуулдаггүй, хавтгай хамгаалах ажлыг өдий хүртэл гадаадын байгууллагуудад ацаглан орхижээ. Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 2005 онд 3.0 сая, 2006 онд 35.5 сая, 2007 онд 67.9 сая, 2008 онд 106.4 сая, 2009 онд 103.5 сая төгрөгийн санхүүжилт улсаас авчээ. Үйл ажиллагааны зардлын 75.5 хувийг нь цалин эзэлдэг энэ байгууллагад хавтгай хамгаал, өсгөж үржүүл гэж мөнгө өгдөггүй. Ажилтнуудад нь хавтгай хамгаалах сэтгэл зүтгэл байлаа ч түүнийгээ мөнгө болгон судалгаа шинжилгээ хийж, өвс, ус, хужир болгон хавтгайд тавьж өгч болох биш дээ. Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор дархан цаазат газрын цөлийн нөхцөлд нэг байгаль хамгаалагчид 200 мянган га талбай хариуцуулахаар тогтоож өгчээ. Үүгээр бол 4.4 сая га талбайтай Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд 22 байгаль хамгаалагч ажиллах ёстой атал 11 ажиллаж байна.
    Гэтэл Хятад улс 2003 оноос Шиньжанд Лоб нуур, Ганьсүд Ань Наньба гэх, хавтгай хамгаалах байгалийн хамгаалалтын бүс дараалан байгуулсан юм. 78 мянган ам км газар нутагтай энэ хоёр нөөц газрыг хавтгайд тусгайлан зориулжээ. “Олон жилийн уйгагүй хүчин зүтгэл, төрөөс мөнгө санхүү, бодлогоор дэмжиж байгаагийн хүчинд Хятадад зэрлэг тэмээний тоо мэдэгдэм нэмэгдэж байна” хэмээн урд хөршийнхөн ам бардам байна. Тэд хавтгайн тооллого, судалгаа шинжилгээг ч тасралтгүй хийж, өөрийн нутаг дахь хавтгайг Монголын хил давуулахгүй байх, Монголын талаас орж ирсэн хавтгайг тэндээ үүрд нутагшуулахад ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдав. Хятадууд үүл буудан бороо оруулж, хавтгай хамгаалах нутгаа өвстэй, устай байлгахад анхаарч байна. Амьтан ч бас амьд юм хойно устай, ургамалтай айх аюулгүй газар бараадах нь мэдээж.
    Хавтгай Монголоос хулжиж, хүний нутаг руу үүрд одвол хятадууд “Хавтгай гэх хосгүй ховор амьтан зөвхөн манайд л байдаг” хэмээн сайрхаж, хавтгайгаа үзүүлэхээр гадаадынхныг урин дуудаж, Хятадыг сурталчлах нэрийн хуудсаа нэгээр нэмнэ. Английн Хавтгай тэмээ хамгаалах сан зэрэг байгууллага хандив тусламжаа тэр үед зөвхөн тийш л чиглүүлнэ. Харин тэр үед бид яах вэ. Хятадаас хавтгайгаа гуйх уу, гадаадын амьтны хүрээлэнгүүдээс хайх уу.

  • Г.Аюурзана: Би бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгодын тухай гурван роман бичлээ

    -Чи бид хоёр ном гарсны дараа заавал уулзаж ярилцдаг зуршилтай болох нь ээ дээ. (инээв) “Цагаан хар улаан”-аас хойш түр завсарлах маягтай л сууна даа.

    -“Цагаан хар улаан” романаа бичих гэж Ховдын хязгаар руу явж судалгаа хийсэн гэсэн. Тор¬гууд ястны дунд аль хэр удаан байв?

    -Уржнан намар Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийн яриа өрнүүлж нэлээд явсан шүү. Сайхан ч нутаг юм билээ, сайхан ч үүх түүх олж мэдсэн. Номонд минь бараглаад орсон доо. Ер нь Монгол Улсын хэмжээнд хамгийн цөөн тоотой ястнуудын нэг нь торгууд шүү дээ. Ганцхан Булган голд л байна. Гэтэл дээхнэдээ Зүүнгарт, дараа нь Ижил, Доны тал нутагт бүхэл бүтэн хаант улс байгуулан эрхшээж явсан хүчирхэг угсаатан. Одоо ихэнх нь хилийн цаана, Шинжаанд, бас Халимагт суудаг. Монгол аман зохиолын гайхамшиг болсон “Жангар”-ын туульсыг бүтээж, уламжилж үлдээсэн, маш их зовлон үзэж хат суусан хүмүүс дээ. Би бас Жангартай холбоотой газар ус хайж тийшээ очсон. Яахав, хоосонгүй ээ, үр дүн нь нэг ийм роман болох шив.

    -Та энэ романаа торгууд ястан, оюутан цагийн анд, кино зохиолч Х.Хүчитхард зориулан бичсэн үү?

    -Үгүй дээ, гэхдээ миний оюутан цагийн найзуудын дунд торгууд хүн байсан нь, Хүчит маань нутгаа их ярьдаг нь тодорхой хэмжээгээр түлхэц өгсөөн. Чухам л торгууд ястныг сонгоход хүрсний учир бол “Жангар”-тай холбоотой л доо.

    -Уран бүтээлч хүний сэтгэ¬лийн ертөнц романы гол баатар зураачийнх шиг мөнхийн зөр¬чил¬тэй байд¬гийг та зохиолдоо гаргав уу?

    -Тийм ээ, дүрсэлж бичье гэж зорьсон гол санаануудын минь нэг нь тэр. Ерөнхийдөө “Цагаан хар улаан” романыг сэдвийнх нь хувьд бол Торгуудын үүх түүх, нүүдэлчдийн туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай зохиол гэж тодорхойлоход болно. Урлаг гэж юу юм, жинхэнэ нь хуурамчаасаа юугаараа эрс ялгардаг юм бэ, жинхэнээсээ уран бүтээлч байна гэдэг нь зүгээр нэг нэр алдар, мөнгө ашиг хөөхөөс хэдий хэр дээгүүр юм бэ гэхчлэн үзэл бодлын шинжтэй зүйлс бас дэвшүүлэхийг хичээсэн л дээ.

    -Хомерын туульсын Одиссей баат¬рын хатан Пенелопе тохиолд¬лоор таны романы баа¬тар болов уу, та хэргээр энэ нэрийг сонгов уу?

    -Туульсын сэтгэлгээний онцло¬гийг романдаа тусгасан учраас гадаад бүсгүйн нэрийг ч зориуд Пенелопе болгосон. Энэ нэр далд утгаараа бол хүлээлтийг бэлгэдэж байгаа. Орчин үеийн хүмүүсийн дотор ямар нэгэн, бүтэшгүй, учиршгүй хүлээлт л ноёлж байдаг юм шиг надад санагддаг. Анх Булганд таарахдаа Пенелопе найз хархүүгээ хүлээж байсан, хожим нь Швейцарийн эмнэлэгт Рэнцэнрааг хүлээж л өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ бүхэн иргэншил, язгуурын чөлөөт амьдрах хэв маяг хоёрын зөрчлийг жаахан тодосгох зорилготой эсрэгцүүлэл юм л даа, уг нь. Өөр бас бус бэлгэдэл ч бий. Жишээ нь, бүсгүйн бүтэн нэр Пенелопе Вүкич гэж байгаа биз. Вүкич гэдэг нь уулс гэсэн үгнээс гаралтай черногор овог. Черногор улсын нэр нь хар уулс гэсэн утгатай. Рэнцэнраа Булганд гурван өнгийн уул зурахаар ирсэн хийгээд хар өнгийн дотор бусад өнгө шингэсэн байдаг гэх мэтчлэн нэлээд учир утга, уялдаа сүлжээ бодсон юм.

    -Торгуудын сүүлчийн жан¬гарч Намаржааны дүрээр та ард түмний аман зохиолын асар их эрдэнэсийн сан хүн төрөлхтөнд өвлөгдөлгүй устаж буйг харуулахаар зорьсон байх. Торгуудууд амьдрал дээр жангар хайлах юм уу?

    -Булганд очоод хамгийн их харамссан зүйл бол жинхэнэ жан¬гарч тэнд алга. Бүр товшуур гэж ямар хөгжим байдгийг ч хүүхэд залуус мэдэхгүй өсч байна. “Жангар”-ыг зохиосон ард түмний тусгаар тогтносон Монгол Улсад байгаа хэсэг нь товшуураа залсан айлгүй, жангар хайлдаг хүнгүй байгаа нь их л бэрх санагдсан даа. Миний муу зохиол өчүүхэн ч гэлээ сэдэл санаа өгч, Булган сумынхан мөдхөн туульсын гайхамшигт уламжлалаа сэргээх биз ээ гэж битүү найдаж л сууна. Одоохондоо Ярантаар хил гараад, Ховогсайр ч юм уу, урагшлаад Хэжинд очиход багшлах туульч залаад өв уламжлалаа сэргээх боломж бий. Гэхдээ одоохондоо л гэдгийг мартаж болохгүй. Ер нь л оройтчих гээд байна шүү дээ. Сонирхуулахад, Их дэлгүүрийн зүүнтэй Хэжингээс ирсэн торгууд хархүү Шинжаан зоогийн газар ажиллуулдаг юм билээ. Тэгэхээр бизнесийн тал дээр бол торгууд хүмүүсийн хэлхээ холбоо сайн юм шиг. Харин “Жангар”-таа илүү анхаарал тавих санаа торгуудуудад маань төрөх байлгүй дээ.

    -Хөгжиж, дэвжиж буй хүн төрөлхтөний шуугиант амьд¬ралыг “галзуугийн эмнэлэг”-тэй зүйрлэсэн тохиолдол дэлхийн утга зохиолын түүхэнд цөөнгүй байдаг. Та Рэнцэнраагийн сэтгэл алдарсан Пенелопегийн дүрээр үүнийг бататгасан юм шиг санагдсан?

    -Сэтгэцийн эмгэг гэдэг өнөө хэр бүрэн зөв оношлогдоогүй байгаа өвчин шүү дээ. Чухам юунаас болдог юм бэ, өвчин юм уу, эсвэл өөр төрлийн сэтгэлгээний илрэл юм уу гээд л, яг эцэслээд тогтоочихсон зүйл байхгүй. Тэгвэл онгодыг ч бас шинжлэх ухаанд сэтгэцийн гаж байдал л гэж тайлбарладаг. Жаран шөнө дамнуулж хайлдаг туульсыг ямар ч ойтой хүн бүрэн цээжлэх боломжгүй еэ дээ. Гэтэл яаж хайлаад байна. Энд ердөө л нөгөө нэг тайлагдашгүй гажиг болох онгодын хүч л оролцоод байгаа юм шүү дээ. Туульсын уламжлалаас холдчихсон манай үеийн сэхээтнүүдэд энэ гажиг яриа шиг санагдах байх л даа. Гэвч онгод хэмээх оюун санааны этгээд үзэгдэл байдаг нь бол гарцаагүй, туульч хүн онгодын хүчээр зэрэгцээ ертөнцийн өөр хэмжээс рүү нэвтэрч байж тэр их цэцийг цээжээрээ урсгаж гаргадаг нь маргаангүй юм. Тиймээс сэтгэцийн эмнэлэг бол энэ романд бас л бэлгэдлийн утгаар орсон. Ер нь би онгодын тухай гурван роман бичиж үзлээ. Магадгүй, миний өөрийн санаа ч биш байж мэднэ.

    -Сүүлийн гурван романаа хэлж байна уу?

    -Тийм ээ. Бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгод…

    -Таны энэ романд хувийн амьдралаас чинь орсон юм шиг туйлын үнэмшилтэй хэсгүүд их байна лээ. Та үүнийг зөвшөөрнө биз?

    -Би өөрийнхөө фэйсбүк хууд¬санд Рэнцэнрааг орос багш нь урла¬гийн замаас хазайчихаас аварч буй тэр хэсэг надад жинхэнээсээ тохиолдсон явдал болохыг бичсэн л дээ. Хүмүүс их уншсан байна лээ. Цухас сонирхуулбал, Утга зохиолын сургуульд сурч байхдаа би гуравдугаар курсынхаа эхний семестрт тасалсан цагийн тоо хэтэрсэн тул сургуулиасаа хөөгдсөн юм. Миний уран бүтээлийн удир¬дагч багш Долматовский энэ тухай мэдээгүй байж л дээ, учир нь би мягмар гараг бүрт явагддаг семинарт нь суусаар л явсан хэрэг. Тэгээд дундуур нь Монголд ирж, Зохиолчдын хороонд энэ тухайгаа хэлтэл “Аюурзанад ахин нэг боломж олгон, шийдвэрээ эргэн харна уу” гэсэн утгатай хүсэлтийг албан бичгийн байдлаар хийгээд надад өглөө. Би түүнийг нь аваачаад гадаад декандаа өгчихлөө. Тэгсэн чинь нэг өдөр Долматовский намайг дуудаад “Хаая, хүүе, чи хөөгдчихсөн юм уу. Би мэдээгүй л яваа шүү дээ” энэ тэр гээд л сүйд болов. Тэгснээ “За, чамайг яагаад дандаа эхний цагийн хичээлд ирдэггүйг би сайн мэдэж байна. Чи монголчуудтайгаа нийлж шөнөжин архиддаг юм байна. Үнэн үү. За, тэгэхээр одоо чи тэдэнтэй нийлж архи уухгүй, уувал зөвхөн манай гэрт архи ууж байна гэж надад амла” гэж байна. Би ч нүд орой дээрээ гарах шахсан амьтан, буруу дуулав уу, буруу ойлгов уу гээд гайхширч суутал Евгений Аронович цаасан дээр гэрийнхээ утсыг бичээд “Май, архи уумаар санагдвал шөнө орой хэдийд ч бай шууд утасдаад ирж болно. Манайд архи хангалттай бий. Хүссэнээрээ ууж болно. Харин хэзээ ч монголчуудтайгаа нийлж архидахгүй, зөвхөн манайд ирж ууна л гэж амла. За, ингэж тохирох уу” гээд тулгалаа шүү. Би ч “Яалаа гэж дээ. Би юу гэж багшийндаа очиж архи уух билээ” гэсхийн дүлэгнэтэл “За, тэгвэл нутаг руугаа буц. Зөвхөн миний дэргэд архи ууж байя гэж амлах юм бол чинь л, би ректор руу орж чамайг хамгаалж сургуульд авч үлдэнэ. Хэрэв энэ утсыг авахгүй, саяын зүйлийг амлаж чадахгүй бол баяртай” гэж билээ. Утасны дугаар бичсэн цаасыг бариад би ангиас нь гарсан. Маргааш нь л миний хөөгдсөн тухай тушаал өөрчлөгдөж, нэг жилийн чөлөө болгон сольсон байж билээ. Тийм болохоор л би Горькийн сургуульд 1988-1994 он хүртэл зургаан жил сурсан юм шүү дээ.

    -Та багшийнхаа гэр рүү утасд¬сан уу?

    -Зөвлөлтийн үед Долматовский гэдэг чинь, пээ базарваань, Воро¬ши¬лов¬той л архи уудаг хүршгүй том амьтан байхгүй юу. Нэг муу тэнэг оюутан юу гэж төрийн хошой шагналт өвгөн рүү архи уумаар байна гэж утасдах вэ дээ. Германы цэргийн дээд эрхтэн Гиммлер өөрөө “Долматовскийн дуунууд байгаагүй бол оросуудыг бид хөнгөхөөн ялчих байсан” гэж хэлж байсан удаатай, тийм амьд домог байлаа шүү дээ. Хөөгдсөн түүх минь тэгээд намжсаны дараа мань эр мягмар гараг бүрт л “Чамайг утасдахгүй байгаа болохоор уухгүй байгаа л гэж ойлгоод яваа шүү” гэж нухацтайхан хэлдэг байж билээ, хөөрхий.

    -Таны романд домгийн шинж¬тэй нуураас хөх азарга гарч ирэх ч юм уу, Жангарчийн мөрөн дээр хөх шувууд гарч ирдэг хэсгүүд нэлээд дүрслэгдсэн байсан. Нутгийн торгуудуудын дундаас иймэрхүү эрдэнэ болсон домог олныг сонсов уу?

    -Бадамраа, Баастай, Пагма, Оотан гээд хэдэн сайхан хөгшид байна лээ шүү. Тэд тэнгэртээ морилох юм бол, олон хууч эзгүй л хоцрох байх даа. Юутай ч, би ганц заримаас нь бичихчмээнэ аядлаа.

    -Зохио¬лын баатар туульч Намар¬жаан гуайг тууль хайлахдаа хөгж¬мийн зэмсэг биш эвдэрхий тов¬шуур цохиод байгаагаар дүр¬сэл¬сэн. Энэ товшуурын үлдэгдлээр балран мөхөж буй ардын ёс заншил, өдрөөс өдөрт мартагдсаар буй Жангар хайлах зэрэгт харамсан билэгдсэн үү?

    -Чи өөрөө шүлэг зохиол бичдэг хүн учраас, асуултууд чинь өөрөө хариултаа дотроо авч явж байна. Бүр хуян шар тараадаг модоор цохилго тааруулан хайлж байгаа биз дээ. Угаасаа товшуурыг яг л бөөгийн хэнгэрэг шиг амилуулж барих ёстой юм билээ л дээ. Одоо үнэнийг хэлэхэд товшуур амилуулах ёс мартагджээ. Шинжаанд ч тэр, Соёлын хувьсгалаар жангарчид хэлмэгдээд дууссан юм шиг санагдсан. Халимаг уламжлалаа барьж үлдсэн Цагаанзам гуай эд нар л гадарладаг байж магадгүй.

    -Зураач гурван уулын зур¬гийнхаа цагааныг зүсээд авчихдаг нь таныхаар юуг илэрхийлж байгаа бол?

    -Ихэнх тохиолдолд уран бүтээлч хүн бүтээлдээ хэт орчихоороо илүүдүүлж алдаа хийдэг. Рэнцэнраа энэ алдаагаа олж харсан, гэхдээ чухам аль уул илүүдсэнийг өөрөө ч мэдэхгүй байсан тул эхлээд цагаан уулаа зүсч авчихаад дараа нь учиргүй харамсдаг. Би ч гэсэн романаа цааш явуулаад байж болохоор л их зүйл ноороглосон. Гэвч энэ хэсгийг бичиж байхдаа цагаа олж зогсох хэрэгтэй юм байна гэж ухаарсан даа. Зарим уншигчид хэтэрхий олон шугамтай, олон өөр өөр үйл явдал нэг дор зэрэгцсэн байна гэж хэлж байна лээ. Би угаасаа өгөх юмсаа өгье гэж бодсон. Авцалдаагүй, залгаас нь тод харагдаад байгаа хэсэг бүхнийг зүлгүүрдэх гэж оролдсон бол, хэтэрхий урт роман болчих байсан биз. Би өөрөө хэтэрхий зузаан номд дургүй болохоор яг л гол баатар шигээ зарим хэсгийг нь танаж зүсээд үлдсэн нь энэ дээ.

    -“Цагаан хар улаан” романыг миний таних хүмүүс нэлээд авч харагдсан. Аль хэр гүйлгээтэй байна?

    -Угаасаа миний номууд гарсан даруйдаа бол сайн гүйдэг юм шүү дээ. Жаахан ч гэсэн уншигчдын хүрээ байна. Тэд маань дайраад авдаг юм шиг байна лээ. Үнэнч уншигчид маань аваад гүйцмэгц тэгээд л зогсчихдог.

  • МӨСНИЙ БАЯР-2019 БА ГАЛЫН НААДАМ

    орших Хатгал тосгонд ирэв. Хүн ихтэй буудал олдохгүй байгаа мэдээлэл авсан тул тэндээс цааш Жанхайн давааг давахаар хөдлөв. Цас орж мөстсөн учраас зам гөлгөр гулгаатай байв. Наад талаасаа өгссөөр хөтөл даваад цааш огцом уруу ажээ. Тэнд л жолоочийн ур шаардаж байлаа. Харанхүй болсон учраас далай ээжийн мөсөн дээгүүр явахаас болгоомжилж, хүндхэн замыг сонгосон нь энэ билээ. Мөстсөн, гөлгөр, гулгаатай тахир уруу замыг туулсаар зорьсон амралтын газарт ирлээ.
    Өглөөний наран мандах мөч, цээж дүүрэн амьсгалах цэвэр агаарт далай ээжийг харж зогслоо. Өглөөний хоолоо идээд мөсөн замаар шууд Хүслийн хад руу очсон юм. Хүн ихээр цугларч, хамт олноороо уухайлан хашиграх сонсогдоно. Далай ээжийн мөсөн дээр хөл тавихад өвөрмөц сэтгэгдэл төрнө.
    Хөвсгөл нуур буюу түрэг хэлээр “их устай нуур”, эртний “Ариг ус”, “Хөх сувд” гэж нэрийдэж байсан ажуу. Хүслийн хаднаас Сүхбаатар хөлгийн дэргэд захиалсан гэрийн зүг хөдөллөө. Өвлийн зогсоолдоо амрах” Сүхбаатар” хөлгөөс хэдхэн метрийн зайнд гэр байрлана. Зун ирж амрагсадад зориулсан дулаалаггүй гэр хоногийн нэг зуун мянган төгрөгийн үнэтэй байлаа.
    Биднийг өнгөрсөн намар Мөрөнд болсон хуралдаанд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар сонгогдсон зайран Эрдэнэбаатар, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин удган Батчулуун нар угтлаа.
    Зайран Эрдэнэбаатарыг дэлхийн уртрага, өргөрөгийн 100, 50 орших бөөгийн өргөө, Дулаанхан хайрханы тахилгыг хийж байснаар нь нутгийн олон танидаг. Дэлхийд ийм цэг ЗУ-1000, ХӨ 500 нь Монгол Улсад, БУ-1000, ХӨ-500 нь Канад Улсад, БУ-1000, ӨӨ-500 нь Номхон далайд, ЗУ-1000, ӨӨ-500 нь Энэтхэгийн далайд оршдог байна.
    Мөсний баяр мөсөөр урласан монгол гэр, цаа буга, олон янзаар урласан хээ угалзаар чимсэн сийлбэрүүд нүд булаана. Энэ бүхнийг Хөвсгөл аймгийн Мэргэжил сургалтын төвийн сурагчид, зураач урчуудын холбоотой хамтран бүтээсэн байна.
    Аялал жуулчлалыг татах зорилготой энэхүү баярыг 19 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Гадаадаас ирсэн жуулчид монгол хүмүүсийн найрсаг зан, залуусын эрч хүчийг биширч буйгаа хэлж байлаа. Тэдэн дотор монгол үндэсний дээлээр гангарсан хүмүүс цөөнгүй байсан юм. Жуулчид монгол хувцас биед эвтэйхэн, дулаахан, бас гоёмсог гэж тодорхойлж байлаа.
    Хөвсгөлийнхөн мөсний баяртаа хуран цугларчээ. Түүн дээр бүх аймгуудаас иргэд хүрэлцэн иржээ. “Хөх сувдын орон-2019” мөсний баяр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх авто машины уран жолоодлого, тахтай хатирах морьдын уралдаан, мөсөн дээрх сүмо бөхийн барилдаан, Аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолт болов. Мөн монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр гадна, дотны аялагчдын нүдийг хужирлав.
    Монгол хувцасны тэмцээнд Хөвсгөд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Эрдэнэбаатар оролцож тэргүүн байрыг эзэлж, аймгийн Засаг даргатай хамт дурсгалын зургаа авахуулав.
    Бидний хамгийн их сонирхож байсан ажиллагаа бол оройны галын наадам байлаа. Оройны галын тахилга, наадмыг Дархан-Уул аймгийн Хаант Тэнгэрийн Самгалдай бөөгийн төвийн хамт олон 2 дахь жилдээ зохион байгуулж оролцлоо. Тусгайлан бөөгийн хотхон байгуулж, тахилга, галын наадмын бэлтгэлийг сайн зохион байгуулсан байлаа. 2015 онд нутаг, нутгийн бөө нар нэгдэж, МБНЭ-ээс зохион байгуулсан алс холын Баян-Өлгий аймагт дахь Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгад Галын тахилгыг “Самгалдай” төвийнхөн удирдаж зохион байгуулж байсан туршлагатай.
    Галын тахилгыг Дархан-Уул аймгийн Хаант Тэнгэрийн Самгалдай төвийн тэргүүн, Чонос овогт Чогостхаан буюу Монгол бөөгийн тэргүүн удган Наранцэцэг толгойлон бөөлөв. Галын тахилгыг үзэж сонирхохоор олон түмэн хуран цугларсан байлаа. Түүний дараа олон бөө нар хуяглан бөөлж бослоо.
    Жилээс жилд арга хэмжээ нь өргөссөөр байна. Гэхдээ цаашид анхаарвал зохих хэд хэдэн асуудал байна.
    Хамгийн гол асуудал бол зочид буудал байв. Өвлийн хүйтэнийг далимдуулж үнээ хөөрөгдсөн зочид буудалд олдоц муутай. Зочид буудал, гэрүүд нь далимдуулж мөнгө олохоо бодсоноос үйлчилгээгээ мартсан байна. Ийм байхад гадаадын зочид нэг ирээд дахиж ирэхгүй. Машиндаа хоносон хэд, хэдэн гадаадын зочидтой уулзав. Би танилцуулга тараах далимдаа танилцахад ийм гомдол хэлж байлаа.
    Бид онгон байгалиараа татаж байгаа юм. Өмнөд хөршид зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн, зохион байгуулдаг цас, мөсний баяр үзэх юм арвинтай, үйлчилгээ сайтай, үзэгсэдийг татах талаар увьдас, чадвартай. Энэ бүхнийг давсан үйл ажиллагаа зохион байгуулж байж олон жуулчин татна. Эс тэгвээс бид өөрсдийгөө баярлуулж, өөрсдөөсөө мөнгө олох баяр болж өнгөрнө. Болж өгвөл гадаадынханыг олноор нь авчирч мөнгийг нь “саах” соёлтой үйлчилгээ шаардлагатай.
    Галын наадам бол хөрш орнуудад хаана ч хийгддэг зүйл. Харин Галын тахилга бол маш өвөрмөц үйл юм. Галын тахилгын үед зарим нэг бөө хөлчүүрхэн зохион байгуулалтад нөлөөлөх байдал харагдаж байв. Оролцож байгаа хэн ч удирдаж байгаа багийн гаргасан дэг журмыг сахих ёстой. Сайн зохион байгуулж байгаа ажил дээр ирж, өөрсдийн хувийн нэр төрөө дээшлүүлэх гэж оролддог явдлыг зарим нутгийн бөө нар давтав.
    Ийнхүү Мөсний баяр-2019 баяр амжилттай зохион байгуулагдлаа. Маш сайхан болж өнгөрлөө.
    Д.Хүрэлбаатар

  • Монголчууд тэнгэр шүтээнээ гээвэл хүн төрөлхтөн мөхнө

    уламжлалт ёс заншил, өв уламжлалаа Монгол газар шороон дээр соёолоогүй харь зүйлсээс хол илүү гэдгийг ухаж, эрдэмтэн судлаач хийгээд эгэл ард, лам хуврагагүй ярьж бичиж байгаа нь сайшаалтай боловч аль нь өөрийнх, аль нь хариас ирсэн билээ гэдгээн ялгаж чадахаа болитлоо самуурч мунхраад байгаа нь үнэхээр харамсалтай.
    Ялангуяа Монголчуудад өөрсдийн гэх итгэл үнэмшил, шүтлэг бишрэл гэх юм байгаагүй мэтээр далд утгаар ч хэлээд байх шиг.

    Тун удахгүй энэ нь даамжирсаар хэдэн жилийн дараа Монголчууд язгуураасаа л буддын шашинтай юмуу, эсвэл загалмайн шашинтай байсан гэж гүжирдэх янзтай. Тэнгэрийн тааллаар тодрон гарч Монголчууд биднийг тэтгэн гийгүүлсэн Их хааны алдрыг хүртэл Чингис богд, Очирваань бурханы хувилгаан гэх мэтчилэн ярьж бичиж байгаа нь оросын зохиолч И.Калашников өөрийн зохиолдоо Монголчууд эртнээсээ загалмайн шашинтай, хоймортоо загалмай залж түүндээ залибардаг байсан мэтээр гуйвуулан бичиж байсантай агаар нэг харагдана.

    Үүнээс улбаалан дараах зүйлийг бичихэд хүрэв. Бурхан зурдаг нэг нөхөр бөхийн өргөөнд олон хүн цуглуулаад өөрийн эмхэтгэсэн нэг номыг сурталчилан ярьж байснаа хадуураад “бөө гэж хар домын хараалыг дагаваас үхээрийн бузар хорлол болох нь баттай, хойчийн өдөр ухаж мэдэвч гэсгээл тамаас зайлах аргагүй” гэж айлдав. Үүнийг сонсоод жаахан ч болов түүх, уламжлалаа мэддэг хэн боловч солиорч туйлширч байгаад нь эгдүүцсэн нь лавтай.

    Нөгөө бидний коммунист нийгмийн үед хүн бүхэн уншсан цагаан толгой гэгч үсэглэлийн ном шиг эдүгээ бараг үсэг мэдэх бүгдийн уншсан “Монголын нууц товчоон” хэмээх түүхийн сурвалж бичиг дээр их эзэн маань Халдун уулнаа гарч бүсээ хүзүүндээ эгэлдрэглэн сөгдөж суугаад бөөсийн чинээ амийг минь бөөцийлөн аварсан. Бурхан халдуныг өглөө бүр мялаасуу” гээд тэнгэрт есөнтөө сацал сацан мөргөдөг. Бас Мэнлиг эцгийн хөвгүүн Хөхчү зайран түүнийг Их монголын Хаан суухыг зөгнөн хэлдэг, түүнээс хойчийн явдал, төрийн хийгээд байлдаан тулааны олон хэргийг асуун хэлэлцсэн байдаг.

    Монголын ихэс хаадууд болон эгэл ардын амьдралд Тэнгэр шүтлэг, бөө мөргөл бодьтой оршин оюун сэтгэлгээ, зан заншил, урлал, угсаатан зүй, түүх шастирд томоохон байр эзэлж ирсэнийг Дэлхий мэднэ. Дээр дурьдсан бурхан зурдаг хүн (Уг нь өөрийгөө бурханч лам гэдэг юм билээ. Өөрийнх нь шашины гол сургаалд лам хүний тэвчих ёстой олон олон ёсыг мань хүн дагаагүй болохоор лам гэж хэлэшгүй нь. Адаглаад л бодь мөрийн сургаалд бурханы шашины номлол сургаалыг зарж ашиг олох нь хүнд нүгэл болох тухай бичсэн бий. Харин энэ хүн тэр сургаал номыг нь тэгэхээс тэг гэсэн шиг янз бүрээр хэвлүүлж зарж байсныг түмэн олон мэднэ) -ний хэлсэнээр бол Их хаан тэргүүтэй үе үеийн ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, эгэл ардууд Мөнх хөх тэнгэр шүтлэгтэй бөө мөргөлтэй байсан гэсэн ганцхан заалтаар үхээрийн бузар болж эрлэг тамд зовж байгаа юм гэнээ. Энэ бол Монголчуудыг хагалан бутаргах, итгэл үнэмшилээр нь талцуулах, эв эеийг эвдэх гэсэн шууд үйлдэл, хорон хатгалга.

    Миний хувьд Буддын шашныг хүндэлдэг. Монголчууд хэдэн үерээ л шүтэж ирсэн, шүтэхээс гадна манжын бодлогын үед юутай ч атугай хэдэн зууны турш боловсрол гээч зүйлийг нь гал алдуулалгүй залгуулж ирсэн гэдэг утгаар нь. Лам багшид хүүгээ шавь оруулаад миний хүү эрдэм номтой сайн хүн болоорой гэж хэлдэг, эрдэм ном гэдэг зүйлийг буддын сургаал, судар номоор төлөөлүүлж ойлгон олон үеийг элээсэн гэвэл хэн ч маргахгүй. Ер нь өнөөдөр шашины янз бүрийн урсгал чиглэлийг сурталчлаад яваа улсууд хийгээд айл бүл болгонд л тодроод байгаа бөө улаач нар буддын шашны хийдээр шагайж үзээгүй, номын дууг нь нэг ч болов сонсож, ламд мөргөж, судраар адис тавиулж байгаагүй, эхээс төрсөн цагаасаа л өнөөдөр ярьж байгаа зүйлдээ чин үнэнч байсан гэвэл түүн шиг худал хуурмаг байхгүй биз.

    Америкаас санхүүждэг христийн шашныг сурталчилдаг телевизээр номлол ярьдаг сайн таних нэг нөхөр ээжийнхээ хойдох алтан савыг нээлгэнэ гээд зурхайч хайж явах. Сүүлд ёжлоод асуувал, яахав дээ хөгшин чинь хоолоо олж идэх гээл нэг газар номлогч (пастор) хийдэг байхгүй юү дээ гээд л үнэнээ хэлэх. Өрөвдмөөр ч юм шиг, инээд ч хүрэх шиг, нөгөө цуглаан дээр нь итгэж цугласан хүмүүс ертөнцийн эзний өмнөөс сургаал номлолыг нь өндөр дуугаар өгүүлэх пастор нь ярьж байгаадаа чин сэтгэлээр итгэж үнэмшдэггүйг нь мэддэг болов уу.

    Үлгэрлэвээс, хийдэд суугаа буддын шашины лам христийн шашины гол номлол болох “шинэ гэрээ”-г нууцаар эргүүлж, өмнө нь залибарч суугаа буддын шашинт сүсэгтэндээ зовлонгийн шалтгааныг нь хэлж өгөх мэт. Энэ их эргүүтэл, завхарлыг одоо л зогсоож, үнэн мөнийг олон түмэндээ ойлгуулахгүй бол хожмын өдөр засаж болохгүй төөрөгдөл, шашин шүтлэгээрээ талцсан хагаралд монголчууд автах вий хэмээн зовинож үүнийг бичив.

    Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш шүтэж ирсэн тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг алив шашинтай харьцуулан тавьж, шашины үүднээс тайлбарлахыг оролдож, ярьж бичихээ лам харгүй даруй зогсоох, чанарын ялгаа үнэн мөнийг зөв таниулах, ухаж таньсан нэг нь өөрийн ойр хүрээний олонд хэлж ойлгуулах шаардлага тулгамдаад байна.

    Чин үнэндээ тэнгэр шүтлэг, бөө мөргөл гэдэг нь ямарч шашин биш бөгөөд түүнээс тэс өөр байгаль, орчлон ертөнцийн зүй тогтол гэвэл сая үнэн болно. Яг л наранд халсан ус уур болон дэгдээд үүл болон хуримлагдаад бороо болон асгадаг шиг нүдэнд үл харагдах ертөнцийн зүй тогтол ажгуу. Бөө мөргөл гэдэг зүйл гагц Монголд бус энэ орчлон өртөнцийн есөн хэлийн түмэн угсааны үндэстэнд буй. Амазонкын шугуйд ч, африкийн ширэнгэнд ч, онигооны эзэн чукча нарын цааны арьсан урцанд ч, скандинавын хойгт ч, энэтхэг гимлайн ууланд ч ялгаагүй бөө бөөлж л байдаг.
    Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ мэдэж судлаж байна. Дээд оюун ухаан гэж нэгэн зүйл оршин байдгийг бүх шашин, далд үзэгдэл судалдаг шинжлэх ухааны байгууллагууд, судпаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Гагцхүү оноож нэрлэсэн л ондоо байдаг. Дэлхий дээр хүн үүсэж бий болсон цагаас л дээд оюун ухаан хийгээд түүнтэй холбогдож мэдээлэл авах зүй тогтол үүссэн гэж ярьж бичиж байна. Ихэнхи томоохон улс гүрэнүүд үүнд ихээхэн ач холбогдол өгч тусгайлан судалдаг судалгаа шинжилгээний байгууллага заавал байгуулж, ихээхэн хөрөнгө санхүү зарцуулж байдаг нь нууц биш болоод удаж байна.
    ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

  • Хөвсгөлийн алдарт Дамдин зайран Б.Ширэндэв Б.Ренчин хоёрын нүдэн дээр алга болжээ.

    нийслэлчүүд, ялангуяа тэр үеийн төр, засгийн томчууд андахгүй. Тэр үеийн гэдэг нь өнгөрсөн зууны 70-аад оныхон юм. Мэргэ төлөг, хараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана өнгөрөөжээ. Тэрбээр нэг хэсэг Салхитын гэх шоронд төрсөн гэртээ юм шиг амьдарч байжээ. Шоронгийн хулгайчууд болон атаманууд, хуяг, дарга нарын хувь заяаг хэлж, заримынх нь ар талыг бүрэн даах тул бараг дархлагдсан нэгэн байжээ. Мөнгө төгрөг, идэж уух, өмсч зүүхээр ёстой тасардаггүй байж. Мөнгөө нааран дээр ил тавьчихдаг, хэн ч авдаггүй байсан гэх. Харин нэг өдөр мөнгөнөөс нь алга болжээ. Түүнийг мэдсэн хоригдлууд бужигнаад явчихсан гэнэ. Энэ тухай яриа тэрүүгээр нисэх адил тарсан бөгөөд бүгд сонссон нь ойлгомжтой. Салхитын шоронгийн атаман Дашийн Ядмаа бүх овгорыг цуглуулаад “За, эцгийн мөнгөнд гар дүрсэн хулгайчийн гэдэс энэ шөнө дүүрч үхнэ дээ” гээд тараажээ. Төдөлгүй нөгөө мөнгийг “зайран” Дамдингийн нааран дээр ганцыг ч дутаалгүй авчираад тавьчихсан байсан гэдэг. Тэрхүү шоронд “Ардын багш” хочтой нэрд гарсан хоригдол Пэрэнлэйн Найдан гэж байжээ. Тэр үе үе “зайран”-гаас “Би оргомоор байна. Надад нэг туслаач” гэдэг байж. “Баригдахаас хойш оргож ял нэмээд яадаг юм” гээд хөдөлдөггүй байсан аж. “Хорвоогийн нарыг байгаагаар нь хэд хоног харчихаад буцаад орвол хэдэн жил нэмүүлсэн ч яадаг юм” гээд болохгүй болохоор нь “Би чамд ганц л тусална. Хэнд ч бүү хэл. Хэзээг удахгүй хэлнэ. Өдөр болгон уулзаж бай” хэмээсэн байна. Найдан өдөр бүр уулзаж, боломжит өдрийг хүлээсээр байв гэнэ. Уулзах болгонд нь мэргэлээд “Өнөөдөр хэрэггүй” гэдэг байжээ. Яг 21 дэх өдрийн орой “Одоо яв даа” гэсэн гэдэг. Тэр бараг зүгээр шахуу гараад явчихсаныг үзээд хоригдлууд ихэд гайхсан гэнэ билээ. Шоронд байхдаа яг үүн шиг биш ч бусдаар хоригдлуудад үргэлж тусалж байжээ. Тиймээс тэд бурханчлан тахисан байдаг. Завханы Тосонцэнгэлийн “модны” шорон татан буугдаж, “Гөлөөн” Цэрэндондог, Дашийн Ядмаа, “зайран” Дамдинг Улаанбаатарын Улаанбайшинтын шоронд шилжүүлэхэд шоронгийнхон ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Дамдингийн пүүгээ, дэвсгэр, шашны эд зүйл, бийд хөрөнгийг нь Тосонцэнгэлийн шоронгийн гурван атаман барьж, үүрчихсэн, мань хүн шилүүсэн дотортой, дугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, хэт хутга зүүчихсэн морилж байсныг хотын шоронгийн хулгаруудаас авахуулаад хуяг, удирдлагууд нь хараад алмайрсан ч юуг нь ч хурааж оролдоогүй байдаг. Тэд түүний талаар мэдээлэл сайтай байснаас тэгээ биз. Яльгүй юмаар өөрт лай хураахыг хэн хүсэх билээ. Ийм л жаатай эр явжээ. Түүний төрсөн охин Д.Батчулуун эцгийн талаар ийн дурссан байна. “Миний аав Жамбын Дамдин 1908 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсч, дүү нартайгаа бужигнаж бусдын адил л хүмүүжсэн хүн дээ. Аавын маань эмээ, ээж нь удам дамжсан хүч чадалтай, нэр төртэй удганууд байсан юм. Тэдний тэнгэрийн зараалын дагуу бөөгийн эрдмийг нь есөн настайдаа өвлөн “хуягласан” гэдэг юм. Нутгийн Эвдийн хийдэд ч шавилан сууж байсан удаатай.Монгол, түвд бичигтэй, тооны ухаанд жинхэнэ гаргууд хүн байлаа. Би сургуульд байхдаа аавын чадлыг сонирхон сорьдог байв. Тоогоор мэргэлдэг учраас тэгсэн хэрэг л дээ. Хэдэн ч оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлж, хариуг нь алдаа мадаггүй гаргадаг, шууд хэлдэг байлаа. Математикийн ямар ч багш тэгж цээжээр шууд хэлээд байхгүй шүү дээ. Бичгийн их хүн, эрдэмтэн Б.Ренчин, Угсаатны зүй судлаач, доктор Бадамхатантай их дотно харьцаатай, байнга уулзаж, учирдаг байсан юм. Шоронд байхад нь ч энэ хоёр том хүн хувийн болон бусдын хүсэлтээр эргэж тойрч, уулзаж учирч явсан байна лээ. Тэр бүхнийг надаас гадна төрийн томчууд бүгд мэднэ дээ. 1938-1968 оны хооронд халхын хамаг шоронг дамжсан байдаг юм. Хилс хэргээр хүний амьдралын гучин жилийг шоронд үрдэг байсан хэлмэгдлийн үеийн хар он жилүүдийг яалтай билээ. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм байсан юмыг бид яахав. 1969 оноос хойш баригдаж бариагүй ч Улаанбаатарыг эргэж тойрон нүүж, нуугдаж, мөрдөгдөж хавчигдаж явсаар насыг барсан даа. Нутаг руугаа явж эгч, дүүстэйгээ уулзаад буцаж явахдаа 1972 онд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд нас барсан билээ. Алаг-Эрдэнэ аавд ер нь таардаггүй газар байсан санагддаг. Тэндээс л дандаа баригдсан байдаг нь сонин. Түүх төөрөг нь тийм байсан юм уу, хэн мэдлээ. “Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, хүнд тус болж явбал бүх зүйл бүтдэг хорвоо” гэж үр хүүхэд бидэндээ ихэд захидаг байсан даа. Бид ааваасаа өвлөж авсан юм бараг байхгүй дээ. Харин манайхан бүгд шулуун, шударга талдаа нь аавын араншин байж магадгүй. Түүнээс эд хөрөнгө, энэ тэрээс нь үлдээгүй. Өөрөө л аргыг нь хайсан бололтой. тэгээд ч ухаантай хүн ондоо шүү дээ. Үр хүүхдэд минь гай болно гэж бодсон юм байлгүй дээ. Авдар, авдраар л юмтай байсан санагддаг. Тэрийг нь бид онгичиж үзэх биш. Чухам юу байсныг нь үнэндээ мэдэхгүй. Тэр бүгд нь нэг мэдэхэд л үгүй болсон юм даа” гэж ярьжээ. Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч асан Базарын Ширэндэв их сонин түүх ярьдаг. “Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудав. Дарга намайг барагтай юманд дуудахгүй л дээ. Амин чухал ажил гарсны тэмдэг байлаа. Уг нь улс орны гол асуудлыг нэлээд нухацтай ярих тул би ч дотроо бодолтой очлоо. Тэгтэл шал өөр юм яриад эхэлсэн. Эхэндээ би бүр алмайрч орхилоо. Шинжлэх ухааны хүнтэй шинжлэх ухааны бус зүйл ярьсан гэхэд болно л доо. Өмнө нь надтай лав энэ сэдвээр нэг ч удаа бага боловч хөөрөлдөөгүй билээ. Тэгээд ингэж ярив. Дархадын “зайран” Дамдин гэдэг хүний талаар ард түмнээс олон захиа занаа миний нэр дээр ирлээ. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Ойрноос хэсэг бодлоо. Ер нь тэр хүнийг судалж үзүүштэй санагдав. Угсаатны зүй судлаач Ренчингийн хамт чи өөрийн биеэр тэр хүнтэй уулзаж учир байдлыг нь тодруулаад ир гэв. Нэг боодолтой зүйлийг түүний гарт нь өгөөрэй гэсэн. Би задлаагүй. Тэгээд Ренчинтэй уулзлаа. Бид хоёр хөөцөлдөж байж Дамдинг шоронгоос авчруулан Монгол кино үйлдвэрийн нэг багашаархан зааланд уулзав. Уулзахаар барахгүй түүний бөөлөхийг кино хальсанд буулгаж авсан. Тэгтэл харин тэр хоёр бүр эртний танилууд байсан юм билээ. Кино зураг авах зуур би Ренчингээс бөөгийн талаар бага сага юм асууж, тодруулж авсан. Ренчин тэр талаар намайг дагуулахгүй л дээ. Мэргэжил, сонирхол нь ч тийм юм билээ. Дамдин хуяг хөөгөө өмсөөд ид бөөлж байхдаа газраас хөндийрч, таазны тэхий голд их л өндөрт хөөрч тогтосхийхийг би нүдээр үзсэн юм даа. Тэр гайхамшигт агшныг одоо хүртэл санаж явдаг. Баргийн юм мартагдчихдаг шүү дээ. Тийм онцгой үйл явдал хэзээ ч үл мартагддаг нь жам юм.Тэгээд бөөлсний дараа хэсэг ярьж суутал тэр нэг мэдсэн чинь ор сураггүй алга болсон байлаа. Би даргын өг гэсэн юмыг өгч чадаагүйдээ бантаад Ренчингээс “Нөгөө хүн хаачихав аа?” гэвэл “Хаалгаар л лав гараагүй” гэж билээ. Энэ тухай Ю.Цэдэнбалд танилцуулаад, нөгөө юмыг нь өгч амжаагүйгээ үнэнээр нь хэлэв. Тэгэхээс ч аргагүй байсан юм. Түүнд худал хэлэлтэй биш. Дарга миний үгийг тун хянамгай сонсоод, “Би нэг уулзах юмсан. Даанч боломжгүй юмдаа” гэж билээ.Тэрбээр чухам юу бодож тэгж хэлсэн нь нууц хоцорсон доо” гэжээ. Авсан кино зураг сэлтээ Монгол кино үйлдвэрийн архивт хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс, орнуудад үзүүлж таниулбал Монгол хүний чадварыг гайхуулна гэж бодоод ерээд оны эхээр нөгөө зураг, сэлтийг хайж үзэв. Гэтэл хариуцлагагүй нөхөд аль хэдийнэ устгасан байсан даа гэж нэмж хэлсэн байна. Угсаатны зүй судлаач Бадамхатан бас нэг сонин зүйл ярьдаг байжээ. Тэрбээр “”Зайран Дамдинг анх удаа би өөрөө Б.Ренчин багштай танилцуулсан юм. Дамдин “зайран” Мөрөнгийн мөрдөнд байсан үе нь л дээ. Аймгийн намын хорооныхонтой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж, буудлын жижиг өрөөнд Ренчин багш Дамдинтай уулзангуутаа бөөлж өгөхийг хүссэн. Тэгтэл Дамдин “Үүнээс чинь болоод энд сууж байгааг та мэдэх билээ” гээд татгалзсан. Гэвч эвийг нь олоод бөөлүүлсэн. “Ренчин багш “Бид хоёрын тавиланг айлдаж хайрла” гэвэл “За” гээд хуураа татаж онгодоо оруулаад Ренчин багшид, “Та санаж сэдсэн зүйлээ бүрэн хийж, гүйцээж чадалгүй байсаар энэ ертөнцөөс явах юм байна. Харин энэ Бадамхатан санаснаа гүйцээгээд нэг их наслахгүй одох нь гэв. Мэдээж л дээ, миний зорилго бага, Ри багшийнх агуу нь ойлгомжтой ш дээ” хэмээжээ. Бас нэгэн сонирхолтой баримтыг одоо хүргэе. Унгарын бөө судлаач В.Диосеги Монголд судалгааны ажлаар ирээд Б.Ренчин гуайтай уулзаж, монгол бөөгийн чадлыг ганц ч болов харахсан гэжээ. Ренчин гуай “Тэр бололгүй яахав” гээд шоронгоос гараад Хайлаастад амьдарч байсан Дамдинтай уулзуулжээ. Учир явдлаа ярьсны дараа “зайран” Дамдин бөөлөх болсон байна. Тэр эрдэмтэн В.Диосегид хандан, “Холоос ирсэн танд би нэг бэлэг барья. Хулгайн онгодоор зүүн өмнө зүгийн нэг айлаас мөнгөн аяга авчруулан танд өгьё” гэсэн байна. Ингээд баахан бөөлж, бөөлж өврөөсөө нэгэн мөнгөн аяга гаргаж ирээд түүнд өгчээ. Хоёр эрдэмтэн мэл гайхаж, цэл хөхөрчээ. Маргааш нь Ренчин гуай “Үүнийг газар дээр нь шалгая. Хаанаас хэрхэн авч вэ? Тэр газар нь очиж нүдээр үзье” гэжээ. Ингээд нэгэн машин хөлөглөн В.Диосеги, Дамдин хоёрыг дагуулаад гарч өгчээ. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг айлд очсон байна. Сонин сайхан яриа дэлгэж байх зуураа Б.Ренчин гуай “Танайх ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз?” гээд асууж орхиж. “Бид ам бүл гурвуулхнаа байдаг. Авдранд байсан мөнгөн аягаа өчигдөр, уржигдархан алдаад гурван биеэ хулгайд хардаж сууна даа” гэжээ. Тэгтэл Ренчин гуай цүнхнээсээ нөгөө мөнгөн аягыг гаргаж ирээд үзүүлтэл “Ямар сонин юм бэ? Яг мөн байна шүү дээ” гээд дуу алдан гайхжээ. Өнөө үед бол гар утсаар бие биедээ хэл дамжуулаад тохирчихож гэхсэн. Эрдэмтэн В.Диосеги энэ байдалд итгэж ядан “Эд нар хуйвалдсан байж магадгүй” гэж бодоод “Та хөөргөө надад бэлэглээч” гэсэн байна. Дамдин “Халхын нутгаас аваад гарч чадвал хамаагүй ээ, ав” гээд гарын хөөргөө өгч орхижээ. В.Диосеги маргааш нь нисэхийн гаалиар орохдоо зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзэх гэтэл тэр нь алга байжээ. В.Диосеги цүнхээ гараасаа салгаагүй байгаа юм. Ингээд ихэд сүсэглэж, “Монгол бөөгийн хүч чадлыг нүдээр үзэж давхар шалган биеэр мэдэрлээ” гээд нутаг буцсан гэдэг. Дамдин “зайран” Дархад бөөгийн өвөрмөц дуудлагыг Б.Ренчин гуайд өөрөө хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх номонд сар, өдрөөр нь тэмдэглэсэн байдаг гэнэ билээ. “Зайран” Дамдин онгод нь орсон үедээ жаахан хар талын юм хийчихдэг нь цөөнгүй хүнд тусч, ам дамжин яригдсаар цагдаа, шүүхийнхний чихэнд очдогоос ийнхүү олон жил хэлмэгдэн, хилс хэргээр шорон оронд орж байсан бололтой. Түүнээс биш бусад талаар бөө, лам нар байсан ч 60-70 онд тэгж нэг их сүр дуулиан болон орон шоронгоор шийдэгдээд байдаггүй байжээ. Зарим нэг зүйл гардаг ч тэгж ингэсхийгээд анхааруулга, донгодуулга хэлбэрээр өнгөрдөг байсныг өгүүлэхэд илүүдэхгүй болов уу. Тэр үед хамаг юм далд байхад энэ мэт явдал тохиодог байсан нь нэг талаас аргагүй бөө мөргөлийн ид шид байсных юм. Хоосон юмнаас хүн гөрддөг хөг өнгөрчихсөн цаг үе гэхэд хилсдэхгүй. Сум, хороо, баг бүрт шахуу нэг тиймэрхүү юм мэддэг, үздэг хардаг хүн байсан юм билээ. Өнөөгийнх шиг чөлөөт нийгэм биш учраас баахан битүү хатуу байсан гэхэд болно л доо. Тэгээд ч ардууд тийм хүнээ нууж хаагаад, хайцайлаад явдаг байснаас тэгтлээ ч шорон орон болоод байдаггүй байсан юм шиг санагддаг юм. М.ТЭЛМЭН