Author: admin_shaman

  • Зургаа дахь мэдрэхүй гэж юу вэ?

    Энэ нь хүний харж, мэдэрч чадах 5 мэдрэхүй буюу харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх мэдрэхүйгээс дээгүүр, оюун санааны болон сүнсний төвшин дэх мэдрэмжийг хэлдэг. Өөрөөр хэлбэл жирийн хүний харж чадахгүй зүйлсийг харж, тэдэнтэй харилцан, ирээдүйд учирч болох таагүй зүйлсийг урьдчилан зөгнөж сануулах гэх мэт… Өдгөө техник технологи хөгжиж хүний ерөнхий биеийн энерги, зэргээс тухайн хүнийг хэр зөн совинтой мэдрэмжтэй хүн болохыг хэлдэг болжээ.

    2. Тус мэдрэмжийг хөгжүүлж болдог уу?
    Эрдэмтэд хүнийг 5 мэдрэхүйгээс гадна өвчин мэдрэх, шийдвэр гаргах гэх мэт хэд хэдэн мэдрэхүйтэй болохыг судалсан байдаг. Цаг хугацааны туршид хүний бие физиологи, сэтгэл зүй, маш ихээр өөрчлөгдөж байдаг учраас 6 дахь мэдрэмж хөгжиж болохыг үгүйсгэхгүй. Гэвч ихэнх тохиолдолд төрөхөөсөө үе дамжин уламжлагдах нь элбэг аж… Бид заримдаа үйл явдал дахин давтагдаж байгаа мэт мэдрэмж, танихгүй хэрнээ урьд өмнө уулзаж байсан мэт санагдах, тун удахгүй ямар нэг сайн эсвэл ёрын муу зүйл тохиолдох гэж байгаа мэт санагддаг бөгөөд үүнийгээ зөн совин хэмээн нэрлэдэг шүү дээ. Энэ нь ч мөн 6 дахь мэдрэхүйн илрэл юм. Чухам түүнийг хэрхэн хөгжүүлэх, оюун санаагаа зөв цэгцтэй байлгахаас цаашид илүү хөгжих нь хамааралтай.

    3. Хүний биед хэрхэн мэдрэгдэх вэ?
    Мэдрэмж бүхэн өөрийн онцлогтой байдаг. Бид түүний тодорхой байдлаар мэдэрч, таньдаг шүү дээ. Үүний нэгэн адил зөн совин, далд ухамсар зэргийг ч мэдрэх, таних боломжтой. Энэ нь хүн хүнд харилцан адилгүй илэрдэг. Зарим хүнд зүүдэнд нь илрэх, зөнтэй зүүд зүүдэлдэг байхад, бие нь тавгүйрхэх, сэтгэл санаа тааруухан болох, бусдыг азгүйтэж байна, аюулт өртөж байна гэх зэргээр бодит мэт төсөөлөн бодож, муу үйл явдлыг мэдэрдэг аж.

    4. Ямар замаар хөгждөг вэ?
    Хүмүүс ихэвчлэн бясалгалын замаар өөрийн 6 дахь мэдрэмжийг хөгжүүлдэг. Өөрийн оюун бодол, дотоод мэдрэмжээ нэгэн чигт барьж, анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж үүнийг хүссэн бүр хийж чадахгүй. Тиймээс хөгжүүлье хэмээн бодож байвал багагүй зүтгэл хэрэгтэй. Хүн хүний зан байдал, сэрэл мэдрэхүйгээс хамааран янз бүрээр мэдрэгдэж болно.

    5. Бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
    Мэдээж 6 дахь мэдрэхүй үнэхээр хөгжиж, эсвэл өөрт мэдрэгдэж эхэлсэн үед хүн бүр түүнийг харилцан адилгүй хүлээн авдаг. Энэ нь сайн, эсвэл муугаар ч нөлөөлж болох юм. Зарим нэг нь зүүдэндээ тавгүй зүүд зүүдэлж, тэр нь удалгүй биелэхэд гүн цочролд орж, өөрийгөө муу ёрыг дуудлаа хэмээн буруутгадаг. Харин эсрэгээрээ зөгнөсөн зүйл нь биелэхэд түүнээс урамшиж, өөрийгөө ер бусын чадвартай хэмээн үнэлэх нь ч бий. Гэхдээ зөн совин, 6 дахь мэдрэхүй зэрэг нь хүн бүрт багахан хэмжээгээр байдаг болохыг эрдэмтэд судалжээ. Чухам түүнийгээ хэрхэн хөгжүүлснээс л бүх зүйл шалтгаалдаг байна.

    6. Ямар хүний 6 дахь мэдрэхүй өндөр хөгжсөн байдаг вэ?
    Бүсгүйчүүдийн хувьд эрчүүдийг бодвол 6 дахь мэдрэхүй нь илүүтэй хөгжсөн, хөгжих магадлал ч өндөр байдаг ажээ. Учир нь эх үрийн холбоо, үрээ мэдрэх мэдрэмжээс улбаатай гэнэ. Ээжүүд үр хүүхдээ мэдэрдэг, тэрчлэн ихрүүдэд ч мөн илүүтэй байдаг аж. Чухам түүнийгээ мэдэх, хөгжүүлж байж л өөрт илэрхий мэдрэгддэг байна.

    7. 6 мэдрэхүй болон зөн совин
    Зарим хүний зургаа дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжсөний ачаар аливаа үйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон бий. Тэдний хэлсэнд итгэх нь ч бий, үгүй нь ч бий. Хүн яагаад сайнаасаа илүүтэй муу совиндоо итгэдэг нь сонирхолтой хэрэг шүү. Үүнийг эрдэмтэд хүний “эмзэг сэтгэл”-тэй холбон тайлбарлажээ. Насанд хүрсэн ямар ч хүн аж жаргалыг хүсэн мөрөөддөг. Харин тэд мөрөөдөлд нь саад болох гэнэтийн азгүй явдал, өвчин, үхлээс айж цэрвэж явдаг. Чухам хүн бүрт байдаг энэ далд айдсыг өдөөж өгдөг тэрхүү муу совинд амархан итгэдэг байна. Бас үүнд хүний амьдралд тохиолддог санамсаргүй явдлууд ч дам болон шууд нөлөөлдөг аж.

  • АРВАН ЗУРГАА. ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

    шашины зан үйлд ялгавартай хандсан тухай мэдээлэл албан ёсоор бичигдэж, дэлхийн олон оронд энэ мэдээлэл хүргэгдсэн байна. Завхан аймгийн Завханмандал сумын нутагт байдаг Хар нуурт болсон монголын соёлын наадамд МБНЭ нь зохион байгуулалттай 50 гаруй машин, 200 орчим шүтлэгтэн очсон боловч шашинд ялгавартай хандаж, шарын шашины төлөөллийг оролцуулж, монголын уламжлалт тэнгэр шүтлэгтэн нарыг оролцуулаагүй байна. Тиймээс “Олон улсын шашны эрх чөлөөний тайлан”-д “Завхан аймагт зохион байгуулсан тэдний байгууллагын зан үйлийн ёслолд гишүүдийг нь оролцоход аймгийн удирдлага саад учруулсан талаар мэдэгдсэн.” байна.

  • Монголын төрт ёсны бэлгэдэл

     

     

    Монгол улс Төв Азийн эртний төрт улсуудын нэгэн бөгөөд түүний нэр нь өөрчлөгдөн солигдсоор

    монгол хэмээх үг үндсэн нэр болон уламжлагджээ. МЭӨ IV зууны үед үүсэн бүрэлдсэн Хүннүгийн холбоо нь Төв болон дорнод Ази дахины анхны төрийн томоохон байдлыг бий болгожээ. Модунь бол анхны төр улсыг эмхлэн бүрдүүлсэн түүхт хүмүүн юм. Модунь хаан төрийн тусгай тамга, титэм өмсгөлтэй байснаас гадна дуут сум бүтээж хэрэглэдэг байжээ.Монгол угсаатны Тоба улсын хаан нь “Хүрэн цацаг” хэмээх тамгатай байжээ. Архангай аймгийн нутгаас малтсан булшнаас нар, сарыг дүрсэлсэн хавтгай алтыг модон хашлагын хананд хадсан олдвор олдсон нь Хүннү улсын урлагийн бүтээл байжээ. Сурвалж бичигт “Хүннү нар өглөө наранд, орой саранд мөргөдөг байсан” гэжээ. Түүнээс үзэхэд монголчууд нар сарыг эрхэмлэж байсан нь илт байна. Хүннүгийн төрт ёс (МЭӨ 209-МЭ 93), түүнийг залгамжлан буухиалсан Сүмбэ (МЭ II-IV зуун), Их Нирун улс (МЭ 330-555), Хятан (907-1125 он ) нар бүгд л төрийн засаглалын хэлбэрийн хувьд хаант улс байв. Харин тэдний дотроос Их Нирун нь төрийн хоёр ёс, төр шашныг хослон барих хандлага бүхий хаант засагтайгаараа өвөрмөц юм.

    VI-ХI зууны үед Монгол нутаг дээр хэдийгээр харь угсаатны Түрэг, Уйгур зэрэг хаант улс байгуулагдан ноёрхож байсан боловч, монгол угсаатан хүчирхэг байсан үеийн Нирун улсынхаа (330-555) голомтыг ямар нэг хэмжээгээр өвлөн залгамжилж, жижиг хаант улс буюу ханлиг хэлбэрээр оршин тогтнож ХI-ХII зууны үед монгол угсааны аймаг, ханлигуудын төр ёсны шинж улам тодрон товойж, Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Онгуд, Хонхирад зэрэг харьцангуй бие даасан байдалтай ханлиг аймгууд хүчирхэгжин гарч иржээ. ХII зууны эхээр Хэрлэн, Онон, Туулын сав нутгаар Хамаг монголын хүчирхэг ханлиг байгуулагджээ .

    Улаан барс жил буюу 1206 оны намар цагт Онон мөрний хөвөөн эхэнд монголын язгууртан дээдсийн их чуулган хуралдаж Тэмүүжинг шинэ тулгар нэгдсэн монгол улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилсөн байдаг. Энэ тухай “Монголын Нууц Товчоо”-нд:
    “Эсгий туургатан энх тунх болж, барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүүжинг Чингис хаан цолд өргөмжлөв” хэмээжээ.

    1370-1634 онд хүртэл Монгол улсын хасбуу тамгыг 22 хаан атгасныг “Бага хаадын үе” хэмээн түүхэнд тэмдэглэдэг бөлгөө. Их Монгол улс хаан төрийн эрх ёсны сүр хүчийг илтгэсэн төрийн бэлгэдлийг хэрэглэж байжээ. Үүнд: “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн бичээс сийлсэн хасбуу тамга, есөн хөлт их цагаан сүлд, хар сүлд, төрийн есөн их бэлгэдлийг (хар туг, улаан бүрээ, хар сум, цог ихт шар шүхэр, алтан илд, алтан эмээл, хүнд бүс далбарт исэр, өрлөг сайд) оруулж байжээ. XIV зууны үеийн дөрвөлжин суурьтай, суурь дээрээ хэвтээ араатан (барс)-ны дүрсэн бариултай тамга Хархорин хотоос олдсон байна. Тэр үеэс хаш тамга хэрэглэх энэ журам тогтсон бөгөөд тэргүүн дэд зэрэг хаш тамга хэрэглэх, 3-аас дээш зэрэгт алтан тамга хэрэглэх болжээ.

    Монгол төрийн ёсонд тамга хэрэглэхээс гадна пайз олгож байв. Энэхүү пайз нь тэр элчийг явуулж буй газрын нэр сүрийн илэрхийлэл болж бусдад ойлгогдохын зэрэгцээ ямар ажлыг гүйцэтгэх элч вэ гэдгийг тодорхойлдог байжээ. Алтан пайзтай элч бол онц эрхтэй бөгөөд энэ нь өргөнөөрөө алгын чинээ, уртаараа хагас тохойн чинээ хэмжээтэй байсан ба түүн дээр хааны зарлиг бичээстэй байжээ. Ийм үүрэгтэй пайз нь “гэрч”, “гэрчлэх” гэсэн утга агуулгатай тул “гэрэгэ” гэж нэрлэгдэх болжээ.
    Барс зодолдож буй гэрэгэ: “Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг хэргийг үзсэнээр явуулбаас зохимжтой” гэсэн бичигтэй.
    Жирийн алтан гэрэгэ: “Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг, яаравчлагтүн” гэсэн бичигтэй байжээ.
    1911 оны 12 сарын 29-нд Монгол тусгаар улс болсныг зарлан тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг шинэ тулгар улсын хаанд өргөмжлөн түүнд бариулсан төрийн тамга нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг батламжилж байв. Их Монгол Улсын төрийн тамганы уламжлалыг ерөнхийд нь авч хэрэглэсэн энэ тамга нь соёмбо, дөрвөлжин, худам монгол бичгээр Шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд хааны тамга гэсэн бичээстэй бөгөөд энэ бүгд бэлгэдлийн гүн агуулгатай юм. Энэ тамганы улны зузааны дээд талд тэнгэр, доод талд нь газар гэж сийлсэн нь тамганы гадна талаас нь дээд талыг мэдэж алдал эндэгдэлгүйгээр тамгаа эрхэмлэдэг байжээ.

    Монгол улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ. Төрийн их цагаан сүлдийг мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө барьж байх бат бэхийг бэлгэджээ.

    Сүлдний дээрх гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн шармал дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагираг унжуулжээ. Энэ цагиргууд нь бат бэхийг бэлгэдэн шигширэг болдог зориулалттай. Сүлдэндээ их цагаан өргөөгөө дуурайлган бүрхүүл хийн цагаан хялгасаар торлон гэрийнхээ ханыг төлөөлүүлжээ. Есөн цагаан торгон бүч хийж түүнээс хөх манжлага /цацаг/ зүүжээ.
    Их цагаан сүлд төрийн ордонд байнга байх учиртай ажээ.
    Есөн цагаан туг нь гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг.

    Догшин хар сүлдийг Чингис хааны эцэг Есүхэй баатраас эхлэн Мандухай Цэцэн, Батмөнх Даян хааныг хүртэл цэргийн сүр хүчийг бэлгэдэн хэрэглэж иржээ. Түүнийг мянган хээр азаргын хөхлөөр хийдэг нь сүр хүчийг илтгэдэг бөгөөд сүлд орой дээрээ ганц хурц илдтэй байдаг нь “Дайсныг ялъя гэвэл нэгэн үзүүрт сэтгэл бодлоор тэмцье” гэсэн санаатай. Доор нь байгаа ган дөрвөн цэцэг нь “Ган мэт бат, цэцэг мэт дэлгэрч байг “гэсэн утга санааг бэлгэджээ. Сүлдний туурга нь ес есөөр байрлуулсан 81 сүвэгчтэй ба энэ нь 81 сүвэгчээр дайсныг оруулахгүй гэсэн утгатай. Бидний дөрвөн зүгт ямар санаатан байна гэдгийг харахыг бэлгэдсэн дөрвөн тийшээ харсан тольтой. Энэ сүлд нь дайны талбарт цэргийн сүр хүчийг бадраана.
    Энхжин ба цэргийн аль алинд хэрэглэдэг нэгэн сүлд нь алаг сүлд болно.

    Дээрх сүлдүүдээс ялгаатай нь гэвэл жадан хэлбэр бүхий оройд нь долоон бурхан одны дүрсийг шингээс урласан байдаг. Хар цагаан өнгийн дэл сүүлээр алаглуулан хийсэн байдаг бөгөөд энэ сүлд нь найрамдлын бэлгэ тэмдэг болдог. Төр цэрэг хоёр найрамдалтай байх гэсэн санааг илэрхийлдэг байна. Төрийн их цагаан сүлдүүд төр түвшин, бат бэх байхын бэлгэдэл болж ирсэн уламжлалтай.
    Богд хаант Монгол улсын үед төрийн ёслол журмыг цэгцэлж, үндэсний уламжлал, өнгө аясыг нарийн тусгасан төрийн бэлгэдлийг хэрэглэх болжээ.

    Тухайлбал, соёмбо сүлд төрийн хаш эрдэнийн тамга, бөс даавуугар үйлдсэн төрийн далбаа, хаан төрийн долоон эрдэнэ (хурд, чандмань, хатан, түшмэл, заан, морь, жанжин баатар) зэргийг хэрэглэж, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн тогтоожээ. Монгол улсын төрийн албан ёсны эрхэм дээд бэлгэдэл онцгой тэмдэг болгон хуулиар тогтоосон Соёмбо бол сүлд бөгөөд 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон цагаан толгойн титэм үсэг юм.

    Энэ нь монгол улсын өөрийн эрхт байхыг бэлгэдсэн улс төрийн гүн агуулгатай. Дээд талд нь галаар өнгөрсөн, одоо, ирээдүйд үүрд мандан бадрахыг, нар сар нь мөнхөд цэцэглэн хөгжих, гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг дундах загас нь өнөр өтгөн, сонор соргог арга билгийг, хажуугийн босоо дөрвөлжин нь хэрэм мэт бат бэх байхыг төлөөлсөн билээ.
    Монголын төрийн анхны “Эрдэнийн Очир” одон тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван үндсэн зэрэгтэй ба дотор нь арван хоёр зэрэглэж ялган тогтоосон байна.

    Тэргүүн зэрэг нь гурван янз байх ба нэгдүгээр одон нь мөнгөн дэвсгэр дээр шижир алтаар урлаж, дунд нь болон очирт титмийн оройд улаан чулуун шигтгээтэй байдаг. Энэ одонг Чингис хааны одон гэж нэрлээд гадаад улсын хаадыг шагнахад зориулжээ.

    1921 оны Ардын хувьсгалын ялалт Монгол оронд хэмжээт эрхт хаант төр тогтоосон бөгөөд Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 сарын 26-нд Үндсэн хуулийг баталж Ардын Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглажээ.

    1992 оны Монгол Улсын Үндсэн хуулинд: “Монгол улсын төрийн далбаа нь мөнх тэнгэрийн хөх өнгө түүний хоёр талд мандан бадрахын улаан өнгөтэй, ишин талын улаан өнгийн дунд алтан соёмбо байрлуулна” гэж заажээ.
    Ийнхүү Монгол Улс нь төрт ёсны олон зуу мянган жилийн уламжлалт зүйлээр асар баян бөгөөд Улсын мөнгөн тэмдэгт, төр ёсны баяр ёслол, даншиг наадам, тэдгээрийн бэлгэдэл, хээ чимэг, утга агуулгыг үеийн үед ямагт хүндэтгэн дээдэлж иржээ.

  • №27. XIII-XIV зууны монголын соёл, аж байдал, хэв заншил, мэдлэг ухаан

    Гэр тэрэг1 бол ердийн гэрийн адил барьж буулгадаггүй, харин тусгай тэргэн дээр байнгад барьж бэхэлсэн, ялангуяа аян замд хэрэглэхэд ихэд тохиромжтой сууж байжээ. Энгийн гэр-тэрэгнээс гадна хаад, ноёдын хэрэглэж байсан “Орд-гэр-тэрэг” гэдэг гэр тэргэн орд байжээ.2 Зарим Орд-гэр-тэрэг нь өргөөшөө 30 фут3 байсан ба тэрэгний дугуйн хоорондох зай нь 20 фут хүрдэг бөгөөд дээр нь байгаа гэр нь хоёр хажуугаараа 5 фут үхэр тэрэгнээсээ илүү гарч байсан ажээ. Ийм гэр-тэргэнд 22 үхэр хөллөж байсан ба тэрэгний гол нь хөлөг онгоцны далбааны шураг баганы чинээ том байсан гэнэ.4
    Монголчууд гэрээ заавал зүүн өмнө зүг харуулан барьж, гэрийн зүүн хойно гэрийн эзний ор дэрийг засдаг байжээ.Гэрийн зүүн талд бүсгүйчүүд, баруунталд эрчүүл суудаг заншилтай байсан байна. Эр хүн гэрт ороод хуягаа бүсгүйчүүдийн талд өлгөх, тавих ёсгүй байжээ. Гэрийн эзний орны толгойн хананд эсгийгээр хийсэн онгод дүүжилж байснаас гадна бүсгүйүүдийн судаг зүүн талын хатавчинд үнээний дэлэнгийн дүрс болон эрчүүдийн баруун хатавчинд гүүний хөхний дүрс тус тус өлгөдөг байжээ. Эдгээр дүрс бол үнээ саадаг бүсгүйчүүд, гүү саадаг эрчүүлийн сахиус шүтээн нь байжээ.
    Гэрийн эзэд цай хоолныхоо дээжийг онгод шүтээндээ өргөж байснаас гадна гадаа гарч дөрвөн зүгт мөн тахил өргөдөг заншилтай байв. 1 “МНТ” 187, 2 “МНТ” 234-278.3 Нэг фут-30,5 см.4 П.Карпини. Г.Рубрук. 91-ртал.
    Цэрэг дагаж яваа бүсгүйчүүд бол эрчүүдээ дайн тулалдаанд явахад тэдэнд элбэлцэж ажил үүргий нь гүйцэтгэх ёстой гэж Чингисийн Засаг хуульд заасан байжээ. Жуулчин Плано Карпини бичсэн нь: “Залуу бүсгүйчүүд, эхнэр хатагтай нар нь эрчүүд шиг морь унаж, чадамгай давхиж явна. Тэдний хуяг өмсөж, нум сум агсаж явахыг бид мөн үзлээ. Эр, эмгүй мориор удаан тэсвэртэй явж чадна. Тэдний эхнэрүүд бүх юмыг хийнэ. Дээл цамц, гутлыг бүгдийг нь арьс ширээр оёно. Тэд мөн тэрэг жолоодно, тэрэг засна, тэмээ ачна. Энэ бүхэнд тэд тун хурдан шаламгай ажээ. Бүсгүйчүүд цөм өмд өмсөх бөгөөд зарим ньт эрчүүд шиг харваж намнаж чадна”3.
    Найр наадам бол тэр цагийнхаа ард түмний аж амьдрал, эртний овгийн уламжлал, бөө мөргөлийн тахил ёслолтой нягт холбоотой байсан ажээ. 3 П.Карпини, Г.Рубрук. 36-37-ртал.
    Монголчууд нь овог төрлөөрөө нийлж тахил мөргөл үйлдэж, найр хурим хийдэг байснаас гадна хүүхэн богтолж, хүү гэрлэсний хурим, төрсөн өдрийн баяр, цагаан сар зэрэг баяр наадмыг өргөн тэмдэглэдэг заншилтай байжээ. Цагаан сар бол билгийн улирлын шинэ жилийн их баяр байжээ.
    Монгол нутагт төрөл бүрийн төмөрлөгийн хүдрээр баян нь минерал бодисын тухай ойлголтыг хөгжүүлхэд дөхөм болсон төдийгүй мөн төмөрлөгийн үйлдвэрлэл үүсэн хөгжихөд ч таатай нөхцлийг хангаж байжээ.
    Цагаан ширэм, болдын дээжийг мэргэжилтэн нар судалж үзэхэд цагаан ширмийг 1350 градусын температурт хайлуулдаг байсан нь батлагдав. Тийм хэмжээний температурт гар ажиллагааны хөөргийн хүчээр хүрч болохгүй бөгөөд харин Орхон голоос Хархорум хотод татан оруулсан усны хүчээр ажилладаг хөдөлгүүрийг хэрэглэж байсан байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.1 Тэр үеийн монголын минериал бодисын мэдлэг, төмрийн ур дарханы ажиллагаанд харь орнуудын мэдлэг ухаан, ур чадвар багагүй нөлөөлж байсныг мөн тэмдэглэх хэрэгтэй. 1 С.В.Киселев, Л.А.Евтюхова и др. Древнемонгольские города. М. 1965. Стр 178.
    Монголд төрөл бүрийн мэдлэг хөгжиж байсны жишээ бол ардын эмнэлэг болно. Монголчууд эртнээс галыг шүтн тахиж байсны зэрэгцээгээр галын ариутгах чанарыг мэдэж түүний өвчин эмгэг, халдвараас ариутган цэвэрлэх зорилгод хэрэглэж байжээ. Тэр үеийн эмнэлэг бөө мөргөлийн зан үйлтэй их хутгалдсан байсан учир эмчилгээнд гүрэм дом зонхилж байсан нь мэдээж хэрэг. Бөө удган нь эмч домчийн үүргийг мөн нэгэн адил гүйцэтгэж байжээ.
    XIII зууны эхэн үеэр Монголын нэгдсэн төр байгуулагдахын хамтад төр ба хууль зүйн мэдлэг ухаан нэлээд хөгжжээ. Тархай бутархай олон монгол аймаг дор дорынхоо хэв ёсыг сахин дагаж ирсэн бол харин XIII зууны эхээр эдгээр аймаг хоорондоо нэгдэн, төр улс байгуулагдахын хамтад олон аймгийн хэв ёсыг нэгтгэн эмхтгэж, улмаар нийт Монгол дундын эмхлэн цэгцэлсэн бичигдмэл хууль үүсэн гарах нь зайлшгүй болж иржээ.
    Үүний дүнд монголд анх удаа бичигдмэл хууль гарчээ. Энэ нь “Их засаг хууль” /Их жаса/ гэж алдаршжээ.
    Засаг хуулийг Египетэд сайн мэддэг байжээ. Египетийн Артош гэгч “Их засаг”-ийг нэвтэрхий сайн мэдэж байсан гэж Ибн-Тагриби /1411-1466/ гэдэг зохиогч мөн бичжээ.4 4 В.Г.Тизенгаузен. Мөн тэнд.11-р тал.
    Шихихутагт 82 хүртлээ гүрний дээд заргачаар ажиллаж, нийт гүрэн даяар их алдаршжээ. “Айж сандарснаас болж хэрэг хүлээх юм бол хэрэггүй, битгий ай, үнэнийг хэл” гэдэг зарчмыг Шихихутаг хууль цаазны талаар баримталж байсан тухай Рашид-ад-Дин бичжээ.6 Шихихутаг бол Чингисийн гүрний “үзэх нүд, сонсох чих” нь болж Засаг хуулийннарийн чанд даган гүйцэтгэгч, монголын хууль зүйн томоохон зүтгэлтэн хүн байжээ. 6 Рашид-ад-Дин. Мөн тэнд.107-р тал.

  • Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй

    дуу алдахаар ажээ. Түүний ажил үйлс, амьдрал хэвийн явж үргэлжилж байсан. Залуу бүсгүй бөөгөөр засал хийлгэхээр өөрийгөө Зайран Чанцалын Батбаяр гэж нэрлэсэн нэгэнд ханджээ. Тэр тодорхой нэг өдөр бөөгийн зан үйл хийж, бөөгийн “хорхоглох угаалга” гэгчийг үйлдэж өгчээ. Энэ зан үйлииг хийлээ гэж бүсгүй М-ээс нэг сая таван зуун мянган төгрөг авсан байна.

    Тэгээд өргөл авсан шигээ шүтэн бишрэгчдээ үйлчилж чадсангүй. Тухайн үед бүсгүй М нь энэ зан үйлийг хийлгэхээс татгалзсан байна. Гэтэл зайран гэх Ч.Батбаяр нь тэнд байсан дөрвөн залуугаар хүч хэрэглэн байж улайсгасан чулуун дээр архи асгаж, ууранд нь бүсгүй М–ийг утсан байгаа юм.
    Энэхүү зан үйлийг хийсний дараа бүсгүй М-ийн тодорхой хэсгүүдээр улайлт өгч, улмаар загнатсаар зурганд үзүүлсэн яр, шарх бий болж, улмаар нүүр царайнд өөрчлөлт орсон байна.

    Энэ шарх үүснээс хойш ямар нэг хувцас өмсөх боломжгүй болж, хэрвээ хувцас өмсвөл үрэлт үүснээс шарх нь сэтэрч улам нэмэгддэг болсон. Түүгээр зогсохгүй залуу бүсгүй М-ийн царай нь маш хурдан өөрчлөлт орж, хоёр жилийн дотор хөгшин хүний төрхийг олжээ.

    Нүүр биенд өгсөн өөрчлөлт, биеийн шарх өнөөдөр бүсгүй М-ийг “там”-д унагаад байгаа. Хүнд залуу нас дахин олдохгүй. Тэрээр бөөгийн нэр барьсан нэгэн”Залилагч”-тай учирсанаар ийм зовлонт амьдралтай учирсан байна.
    Өөртөө зайран нэрийг олгосон Ч.Батбаяр нь өнөөдөр бөөгийн ажлаа хийсээр яваа. Өөр бусад хэнийг ч ийм хэцүү байдалд оруулж байгааг хэлэхэд хэцүү.

    Мөнх тэнгэрийг шүтлэгтэн хэн ч өнөөдөр бөө гэсэн тааралдсан болгонд хандаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаараа хохирох бус жинхэнэ “Тэнгэр”-ийн улаач нарт хандаж үйлчлүүлж байхгүй бол ийм байдалд хүрч, амьдралын зовлонд унаж болохыг бүсгүй М-д тохиолдсон сургамж харуулж байна.
    Сэрэмжлэхтүн. “Тэнгэр”-ийн улаачийн нэр барьсан бөөгөөр залилан хийгчдэд анхааруулж байна. Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй. Мөнх тэнгэрийн хариуцлага өндөр, гэсгээл маш хатуу билээ.

  • № 14. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай

    , шинжаны монголчууд, Хорчин бөө зэрэг олон язгуур хамаарна.
    Энэхүү зураг № 14-д бөөгийн хуяг нь Х1Х зууны сүүлчээр 1932 онд Якутаас олж авсан. Энэ хуяг нь үхрийн арьсаар хийсэн. Ган ашигласан. Өргөн диаметр нь 43 см, өндөр нь 74 см хэмжээтэй байна.
    Тайлбар: Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн хэлэлцээд шийдвэр гаргасан.
    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг болох бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     

  • № 15. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай

    ЭНЭХҮҮ ЗУРАГ № 15-Д БӨӨГИЙН ХУЯГ НЬ Х1Х ЗУУНЫ СҮҮЛЧЭЭР 1936 ОНД БУРИАДААС ОЛЖ АВСАН. ЭНЭ ХУЯГ НЬ ЦААНЫ АРЬСААР ХИЙСЭН, ДААВУУГААР ДОТОРЛОСОН. ГАН ЗЭС АШИГЛАСАН. ӨРГӨН ДИАМЕТР НЬ 52 СМ, ӨНДӨР НЬ 112 СМ ХЭМЖЭЭТЭЙ БАЙНА.
    Тайлбар: Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн хэлэлцээд шийдвэр гаргасан.
    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг болох бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     

  • ДӨРВӨД БӨӨ

    Зүүн гарын хаант у лсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястэн юм. Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаа сурвалжтай дөрвөн даймгийнн эрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох “дөрвөд” гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ЖАРГАЛЫН ӨЛЗИЙСАЙХАН

     

    Нэг: Монгол бөөгийн тэргүүн зайран, удган цолоор
    1. Ж.Өлзийсайхан –МБНЭ-ийн гишүүн
    Олгосугай

     ДУНДГОВЬ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАГЧ
     ОРОН НУТАГТ МБНЭ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА.
     МОНГОЛ БӨӨГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.