төлөөлөгчидөө сумаасаа илгээж, Чойбалсан хотод угтаж авав. Чойбалсан хот, сумдаас ирсэн бөө нартай Бөөгийн өмнө тулгамдсан асуудал, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Монголын бөө нар нэгдэж, бөө нараа хамгаалдаг, бодлогоор үйл ажиллагаагаа зохицуулдаг нэгдсэн байгууллагатай болохыг санал нэгтэй дэмжиж байлаа. Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган Г.Гэрэлтуяаг томиллоо. Ажлын хэсэг Удган Г.Гэрэлтуяагийн байгуулсан “Хун хатан Ижии” бөөгийн төвтэй танилцав.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч, Удган Д.Батчулуун, Удган Энхжаргал, Бага хуралдайн гишүүн Дайрий нар Тамсаг дахь газрын тосны олдворлолтын үйл ажиллагаа, тэр орчин дахь байгаль орчны байдалтай танилцлаа.
Author: admin_shaman
-
Дорнод аймаг, Чойбалсан хотод ажиллав-2012 ОН
-
ХОРЬ. Онцлох үйл явдал-20
хүн болгоны хийчихдэг ажил биш юм.
Нэгдэж ажиллана гэдэг бол цаг хугацааны хувьд хүнд сорилт байдаг. Цагийн орчинд хөгжлийг эрчимжүүлэхийн тулд шинээр байгууллага төрж, зарим цагын аяийг даахгүй болсон нь үйл ажиллагаагаа зогсоож байдаг жамтай. Цаг хугацааны “цаазад” орохгүйн тулд, амьдрахын тулд аль ч байгууллага тэмцэх болдог. Монгол бөөгийн төлөө ажиллаж байгаа бүх байгууллага энэ жамаар явж байна. Монгол бөөгийн төлөө зөв чиглэл барьж ажиллаж байгаа бүх байгууллагыг МБНЭ дэмжиж байна.
Өнөөдөр Монгол бөөгийн хувьд нэгдэж хамтарч ажиллах цаг үе тулгамдаж байгааг мартаж болохгүй. Цаашдаа эв нэгдэл бидэнд ус агаар шиг хэрэгтэй цаг үе хүлээж байна. Эв нэгдэл нэрийн дор Монгол бөөгийн ёс зүйг эрхэмлэдэггүй зөрчдөг, улаачийг дэмжинэ гэсэн хэрэг огт биш юм. Бидний үйлийг тэнгэр шүүж байдаг, хэн буруу зүйл хийнэ түүнд түүхийн хариуцлага, үйлийн үр ногдож байдаг. Тиймээс алдаа гаргахгүйн төлөө хүн бүхэн зүтгэх болж байна.
Монголын бөө хүнд сорилтын өмнө тулж ирсэн. Бидний эгнээнээс өөрийн хүчиндээ хэт итгэсэн, бие даасан байгууллага байгуулаад ажиллах сонирхолтой нэг хэсэг салсан. Цаг үеийн явцад үүргээ гүйцэтгэсэн байгууллагыг дахин сэргээх гэсэн горьдлого тээсэн нэгэн ч өндөлзөж байна. Тэд дахин сэргэж чадахгүй, цагийн юм цагаараа өнгөрдөг. Тэдний дотор монгол бөөгийн нэрийг ашиглаж хандаггүй, алдар нэрийн дээд рүү тэмүүлсэн нэгэн хэсэг ч явж байна.
Цаг хугацааны хүчин зүйл, хуримтлуулсан туршлага, эрдэм мэдлэг, хүч чадал зааг ялгаатайгаар улаачид очдог. Энэ нь бүх улаачид “тэгшхэн” хувиарлагддаггүй. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрдөгүй нэг хэсэг байна. Тэд өндөр цолыг хүссэнээрээ авахыг шаардах болсон. Цаасан дээр бичсэн зүйлийг мөнгөөр худалдан авахыг хүсэх болсон. Монгол бөөгийн өндөр цол бол олон зүйлээр онгодын чадлаа түмэн олонд харуулсны баталгаа юм. Тэгж чадаагүй байж өндөр цол хүртэхийг хүсэгчид олширч, бидэнд тулгалт хийх болсон. Энэ бүхнийг зөв шийвэрлэх зорилт өнөөгийн бөөгийн хамтын удирдлагын өмнө тургарч байна. Энэ бол том сорилт юм.
Дээр нь Монгол бөөгийн өвийг хадгалсан ном, бичлэгийн эхээ гадаадад худалдсан “хар жил” байсныг тэмдэглэж байна, бид мартах учиргүй.
Эцсийн дүндээ Монгол бөө ялна. Бөөгийн өндөр цолонд хүрсэн боловч ёс зүйг эрхэмлэдэггүй, нийтээр хэлэлцэж баталсан бодлогоо зөрчдөг, алдар нэр, цолыг хэтэрхий шүтэгчид, өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлэгсэд, өөрсдөө гар өргөн баталж, тогтоосон сахилга дэг журмаа зөрчигчид ялгарч, хариуцлага хүлээн бидний эгнээнээс салан одлоо. Үүнийг МБНЭ задарч байна хэмээн зарим нь дүгнэнэ билээ. Тийм бишээ, энэ бүхэн өөрийн дүрэм, дэг журамтай байгууллагад байдаг л асуудал юм. Бидэнд хүн үнэт капитал юм. Гэвч их үнээр олдсон боловч итгэл даагаагүй тийм хүмүүс бидэнд хэрэггүй. МБНЭ-ийн үйл ажиллагаа цэвэршиж, ёс зүйг зөрчдөг, саад бологсодоос салж чадлаа. Энэ бол энэ ОНЫ ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ байв.
Бөөгийн ертөнц баян болохоор үнэнч шударга, эгэл даруухан, бусдыг хүндэлж чаддаг, уламжлалаа зөв авч яваа хэсэг хасагдагчдын орыг нөхөх болно.
МБНЭ нь таван жилийн тайлангаа албан бичгээр төрдөө уламжлан айлтгах болно. -
БӨӨГИЙН НЭР БАРЬЖ ЗАЛИЛАН ХИЙЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Харин тэнгэрийн улаач болохоо шалгуулах бол тодорхой шалгууртай. Нэгдсэн арга хэмжээнд оролцох үеэр тусгай ажлын хэсэгт хуяглан бөөлж шалгуулж, фото болон кино дүрсээр бичүүлж, МБНЭ-ийн архивт хадгалагдаж, дүрэмд заасны дагуу Дээд цэцийн хуралдайд дүрс болон фото хэлбэрээр танилцуулж, Дээд цэцийн хуралдайн гишүүдийн нууц санал хураалтаар олонхийн санал авч байж, бөөгийн цол олгох шийдвэр гаргуулахаар МБНЭ-ийн Ерөнхийлөгчид очдог. Эцэст нь Дээд цэцийн хуралдайн гишүүдийн нууц санал хураалтын дүнг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамж гарч гэрчилгээ, цолны энгэрийн тэмдэг олгодог.
2017 оны 12 дугаар сарын 5-нд шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор Орхон аймгаас Г.Мөнхтуяа ирж, улмаар МБНЭ-д гишүүнээр элссэн байна. Өөрөөр хэлбэл МБНЭ-ийн Шинэ жилийн арга хэмжээнээс өөр арга хэмжээнд оролцоогүй гэсэн үг юм. МБНЭ-д гишүүнээр элсээд нэг жил өнгөрчээ.
Гэтэл Г.Мөнхтуяа нь өөрийгөө бөө гэж тунхаглан зарлаж, олон үйлчлүүлэгчийг өндөр үнэтэй зан үйлээр үйлчилж эхэлсэн байна. Өөртөө үйлчлүүлэгчдийг татахын тулд хуурамч цол алдар, бичиг баримт, шагналыг ашиглах болсон байна. Бөөгийн зан үйл хийж өргөл барьц авахын зэрэгцээ үйлчлүүлэгчдээс их хэмжээний мөнгө, эд зүйл зээлж түүнийгээ буцааж өгөлгүй зугатаах болсон байна. Тэрээр Сойшаалаар үйлчлүүлэгчийг татах маш олон аргыг хэрэглэж байна.
МБНЭ-ээс үйлчлүүлэгч олонд анхааруулах нь:
1. Г.Мөнхтуяа нь МБНЭ-д гишүүнээр элссэн боловч Бөө мөн эсэхээ шалгуулаагүй улаач болох нь тодорхойгүй болно.
2. Өөрөөр хэлбэл МБНЭ-д бөө болохоо шалгуулаагүй бөгөөд Монгол бөөгийн удган цол нэр алдарыг хэрэглэх эрхгүй юм.
3. ОХУ-ын Зөн билгийн тулааны Шилдэг зөн билэгтэн гэж өөрийгөө хуурамчаар алдаршуулсан нэрийн хуудас ашиглаж байна.
4. МБНЭ-ийн лого ашиглан, тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдэж өөрийгөө Монголын зөн билгийн 19 цувралд оролцож байгааг хуурамчаар тодорхойлсон гэрчилгээ хийж, түүндээ МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албыг Ерөнхий захирал гэж бичсэн байна.
5. Мөн МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн тахилга арга хэмжээнд толгойлж болон тэргүүлж бөөлөгчдөд олгодог Өргөмжлөлийг хуулбарлан өрөөндөө тавьж, ашигласан байна.
6. Энэ бүхэн нь түмэн олныг хуурамч алдар нэрээр өөртөө татах гэсэн явуургүй үйлдэл юм.
МБНЭ-ээс Г.Мөнхтуяагийн ёс зүйгүй үйлдлийг олон түмэнд сонордуулж байна. -
Хэнтий Биндэрийн овооны уулзалт мартагдашгүй үйл байлаа.
Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч М.Энхзаяа, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн А.Энхтайван, Зайран Зайран Өлзийхутаг, Хурцжавхлан нар уулзаж, Бөөгийн шүтлэгээ дэлгэрүүлэх, бөөгийн байгууллагаа бэхжүүлэх зорилгоор цаашид нэгдэж хамтран ажиллахаар тохирсон билээ. Монголын бөө шүтлэгийн түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээх энэ уулзалт Бөө нарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон үйл явдал байв. 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МБНЭ-ээс зохион байгуулсан Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилд зориулан Их хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тайлга, тахилгын ажиллагааны “Галын тахилга”-ыг Зайран Хурцжавхлан удирдаж, 300 гаруй шавь нарын хамт оролцсон нь Монголын Бөөгийн түүхэнд үлдэх гавьяат үйлс байлаа. Энэ ажиллагаанд түүний удирдсан бөө нар зохион байгуулалт, дэгжурмаараа бусдаас ялгарч байлаа. Түүхийн хатуу хөтүүг зоон дээрээ үүрч, Монгол эрчүүдийн жудагтай яриаг олонтой сонсож явсан Биндэрийн овоо, Монгол бөө шүтлэгийг хамтран хөгжүүлэх тухай Зайран Хурцжавхлан, Зайран Өлзийхутаг нарын ярилцлагын гэрч болон үлдсэн. Бөө шүтлэгээ хамтран хөгжүүлэх тухай ярилцаж тохирсон их үйлсийн тухай жинхэнэ эрчүүл, Тэнгэрийн улаач нарын яриа замхрах ёсгүй, харин ч ажил хэрэг болох ёстой
-
Зөн билэг нь урьдчилж мэдрэхээс илүү зүйл юм
Тэдний судалсанаар
Зөн билэг нь – бидний хүлээн авч буй мэдээлэл нь тархины ухамсаргүйн түвшинд хүртэгдэж, боловсрогдож, хадгалагдсаны үр дүн бөгөөд түүний нөөц бололцоог цаашид судлах шаардлагатай сэтгэл зүйн ойлголт хэмээсэн байна.
Зөн билгийнхээ ачаар өөрийгөө ослоос сэргийлж, эсвэл эмч нар өөрийн мэдрэмжээрээ эмчилсэний дүнд хүнд өвчтэй хүмүүс эдгэрсэн зэрэг тохиолдлууд үй олноороо байдаг. Гэвч эмч нар зөн билгийг шинжлэх ухаанч бус, ер бусын зүйлийг судалдаг ухаанд багтаан үл тоомсорлосоор байдаг.
Уг ойлголтыг маш ихээр судалсны дүнд эрдэмтэд дараах дүгнэлтэнд хүрсэн байна.
– Зөн билэг нь өнгөрсөн туршлага дээр үндэслэгдсэн, асуудлыг шийдвэрлэх нэмэлт түлхүүрийг агуулсан тархины зураг юм. Гэхдээ шийдвэрийг ухамсаргүйн түвшинд маш хурдан хүлээн авдаг. Бидэнд харин мэдэгдэж байгаа нь ямар нэгэн зүйл зөв эсвэл буруу гэсэн ерөнхий мэдрэмж билээ.
“Бага хугацаанд шийдвэр гаргах, эсвэл мэдээлэл хэт олдсон үед, эсвэл ухамсартайгаа дүн шинжилгээ хийж боломжгүй ноцтой аюултай нөхцөл байдал тулгарахад, ихэнхдээ хүмүүс зөнгөөрөө үйлдэл хийдэг” – хэмээн профессор Хожинсон хэлжээ. Тэрээр нэгэн жишээ дурдсан юм.
Формула 1 хэмээх хурдан машины уралдаанд оролцож байсан нэгэн нисгэгч огцом эргэлтэн дээр өөрийн эрхгүй тормозоо гишгэжээ, харин үүний ачаар тэрээр бөөгнөрөн осолдсон бусад машинуудтай мөргөлөхөөс сэргийлж чадсан бөгөөд өөрийн амийг өөрийн мэдэлгүй аварсан байна. Уг нисгэгч юу мэдэрсэнээ тайлбарлаж чадахгүй байжээ. Ямартай ч түүний зогсох хэрэгтэй гэсэн мэдрэмж нь уралдаанд түрүүлэх гэсэн хүслээс давж гарсан байна. Уралдааны дараа түүнд сэтгэл зүйн дүн шинжилгээ хийхээр болж нисгэгчид тэр үеийг дахин мэдрүүлэх үүднээс тус үйл явдлын дүрс бичлэгийг харуулав. Дүрс бичлэгийг үзэж байхдаа нисгэгч, эргэлт рүү хэрхэн орж байгаагаа хараагүй, учир нь нүд нь тэр үед гэнэт өвдөж , яг л хөшчихсөн юм шиг өөр тийш харж байснаа санав. Энэ нь чухамдаа ухамсаргүйгээс өгсөн мэдээлэл байв. Тэрээр нисгэгч тухайн үед ямар нэгэн зүйл бишдэж байгаа ухамсаргүйгээр хүлээн авч тэр дороо зогссон байжээ.
Профессор Хожкинсоны үзэж байгаагаар, зөн мэдрэмжээрээ гаргасан шийдвэр нь тиймэрхүү нэмэлт мэдээллүүд дээр үндэслэгддэг бөгөөд харин шийдвэр нь заавал зөв гэдгийг баталгаатай хэлэхгүй. Хүмүүст ухамсартай ухамсаргүй оюун ухааны үйл явлууд аль аль нь хэрэгтэй, гэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү байх бараг л боломгүй юм гэжээ.
Танд зөн билгийн мэдрэмжээрээ хийсэн үйл явдал тод санагдаж байвал доорхи сэтгэгдлийн цонхонд бичиж бусад хүмүүстэй хуваалцаарай. Бидэнд байдаг энэхүү гойд чанараа чагнаж байхыг Танд эцэст нь зөвлөе.
-
Хэнтий Биндэрийн овооны уулзалт мартагдашгүй үйл байлаа-2012
Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч М.Энхзаяа, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн А.Энхтайван, Зайран Зайран Өлзийхутаг, Хурцжавхлан нар уулзаж, Бөөгийн шүтлэгээ дэлгэрүүлэх, бөөгийн байгууллагаа бэхжүүлэх зорилгоор цаашид нэгдэж хамтран ажиллахаар тохирсон билээ. Монголын бөө шүтлэгийн түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээх энэ уулзалт Бөө нарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон үйл явдал байв. 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МБНЭ-ээс зохион байгуулсан Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилд зориулан Их хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тайлга, тахилгын ажиллагааны “Галын тахилга”-ыг Зайран Хурцжавхлан удирдаж, 300 гаруй шавь нарын хамт оролцсон нь Монголын Бөөгийн түүхэнд үлдэх гавьяат үйлс байлаа. Энэ ажиллагаанд түүний удирдсан бөө нар зохион байгуулалт, дэгжурмаараа бусдаас ялгарч байлаа. Түүхийн хатуу хөтүүг зоон дээрээ үүрч, Монгол эрчүүдийн жудагтай яриаг олонтой сонсож явсан Биндэрийн овоо, Монгол бөө шүтлэгийг хамтран хөгжүүлэх тухай Зайран Хурцжавхлан, Зайран Өлзийхутаг нарын ярилцлагын гэрч болон үлдсэн. Бөө шүтлэгээ хамтран хөгжүүлэх тухай ярилцаж тохирсон их үйлсийн тухай жинхэнэ эрчүүл, Тэнгэрийн улаач нарын яриа замхрах ёсгүй, харин ч ажил хэрэг болох ёстой.
-
Тал нутагт тэргүүлэхийн төлөөх тэмцэл буюу хүйтэний тулалдаан
байр суурийг эзэлж, Хамаг Монголын хан болж чадсан юм.Энэ замдаа тэрбээр өөрийн өстөн болон дайсагнагч олон овог аймгуудыг тус тусад нь даран мохоожээ.Гэтэл Хамаг Монголын хан Тэмүжин болон хэрэйдийн Ван хан Тоорил нарын холбооны өмнө хүлээсэн удаа дараагийн ялагдал нь монголын зүүн зүгийн аймгуудад сэрэмжлүүлэг дохио болсон учир хамтын хувь тавилан нь түр ч гэсэн нэгдэх явцыг түргэтгэв.Тэд удаа дараа хүчирхэг холбооны өмнө дан дангаараа ялагдал амссан ч бусдын буулган дор орохыг хүсэхгүй, өөр өөрийн дураар засаглаж явахыг илүүд үзэж байв.
1201 онд зүүн зүгийн бүх аймгууд Эргүнэ гол, Хан гол, Тэлмэн голын цутгалан уулзвар газар Улаан эрэг гэдэг газарт чухал чуулган хийв.Хатагин, Салжиуд, Жадран, Татар, Найман зэрэг 12 аймгийн толгойлогчид чуулж, жадран аймгийн Жамухыг Гүр ханд өргөмжлөхөөр тогтжээ.Гүр хан хэмээх нь “хануудын хан, бүгдийн хан” гэсэн утгатай юм.Хамтран байлдаж, мөхлөөс аврагдан, оршин тогтнохын тулд, цагтаа цалгиж яваа Ван хан Тэмүжин нарын эсрэг дайлаар мордох шийдвэр гаргав. Тэд нар азрага, гүүг цавчин алаад, хөлөөр эрэг өшиглөн нурааж, сэлмээр мод тасар цавчин: “Бидэнтэй найрамдсан хэн бүхэн, хэрэв энэ хуйвалдааныг задруулвал, яг ийм нурсан шороо, хяргуулсан мод шиг болно” гэж тэнгэрт сөхрөн андгайлав. Энэ нь холбооноос урваж, хөрвөхийг зүрхлэх хүн байвал ингэнэ гэсэн анхааруулга, магад тийм хүн гарвал цаашдаа сайнаа үзэхгүй гэснийг болгоомжлуулах оролдлого байв.Түүнээс хойш удсангүй баруун зүг нэгдсэн цэрэг хөдөлгөж, Тэмүжин, Ван хан хоёрыг гэнэдүүлэн довтлохоор бэлтгэв.
Энэ нь Жамуха тэргүүтэй язгууртны улс төрийн холбоо байсан хэдий ч тийм бат бэх байсангүй.Учир нь аймгуудын язгууртан нар нэгэнт олсон улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо алдахыг хүсэхгүй байсан учраас, улс төрийн хамтын зорилго нь хангалтгүй, дутуу дулимаг байв.Тэд бас тус тусын цэргийг өөр хүнээр удирдуулж хөдөлгөх дургүй байсан учраас нэгэн зааврын дагуу байлдах нэгдмэл цэргийн хүч бүрэлдүүлж чадаагүй байна.Хамтарсан цэргийн хүч гэдэг нь “гай газар дороос, гахай модон дотроос гарсан цагт” тулгарах аюулаас аврагдахын гулд Тэмүжин Ван ханы довтолгоонд сөрөг цохилт өгөх зорилготой, түр зуур эмхлэн байгуулагдсан байлаа.
Жамухын цэрэг хөдөлж эхэлмэгц Горлосын Хоридай амь насаа алдах аюулыг сөрж, шөнөжин давхиж хэл хүргэснээр сэжиг ажиггүй байсан Тэмүжинийг ялагдлаас зайлуулж чадав. Тэмүжин одоогийн Хэнтий амгийн Цэнхэрийн голын эхээр нутаглаж байхдаа дайсны талаас ирсэн мэдээг аваад тэр шөнөдөө Ван ханд дуулгав. Хоёр тал цэргээ яаралтай хуримтлуулж, Хэрлэнг даган уруудахдаа ашигтай газрыг эзлэн байрлаж, алжаал ядаргааг зам зуур тайлах зэргээр Жамухын удирдсан хамтарсан цэргийг тосон хүлээж байлаа. Холбоотнууд цэргийн нарийн төлөвлөгөө байршил хийж, зургаан манлай, гурван харуул тавьсан бөгөөд хиад овгийн нэр төртэй язгууртан Алтан, Хучир, Даридай, Ван ханы хөвгүүн Сэнгүм. Ван ханы дүү Жаха Хамбу болон Билгэ бэхи нараар манлай ангийг удирдуулав.Манлайд явагсадын түрүүнд 3 харуул тавьжээ. Ингээд нэгэн үдэш манлай болж явагсадын түрүүч Утхия гэдэг газар хүрэх үед Чихурхуд тавьсан харуулаас хүн давхин ирж “Дайсан айсуй гэж мэдээлжээ. Иймд холбоотнууд дайсныг угтан байлдахаар тэр даруй хүрээ бэхлэлтээ базаав.
Эхлээд Тэмүжин, Ван ханы цэрэгтэй Жамухын дөрвөн манлай цэрэг тулгарсан бөгөөд тайчуудын Агучу баатар, найманы Буйруг хан мэргэдийн Тогтоа бэхийн хөвгүүн Хуту, ойродын Худуга бэхи нар түүнийг удирдан явжээ. Тэмүжин, Ван хан нарын цэрэг бэлтгэл сайтай явсан учир Жамухын гэнэдүүлж дайрах арга тактик нуран унажээ. Тэр өдөр тэнгэр харанхуй болоход Тэмүжин Ван хан нар бүх манлай цэргээ их хуаранд цугларахыг зарлиг болгов. Бүх цэрэг нэг хуаранд нийлж хоносноор өөрийн цэргийн хүчийг дээд зэргээр бөөгнүүлээд, дайсантай маргааш байлдахаар тогтов.
Дорноос үүр гэгээрээгүй байхад Тэмүжин, Ван хан нар дайснаас өрсөн ашигтай байрлал эзлээд Жамухын хамтарсан цэрэгтэй Хүйтэн гэдэг газар тулгаран байлдав. Энэ нь одоогийн хятад монголын хил дээрх Хүйтэн уулын орчим газар байсан бөгөөд Тэмүжин Ван хан нар уул түшиж бэхлэлт барьсан тул хамгаалахад амар, довтолход хэцүүгийн дээр хүн хүчээ багцлаад ашигтай газрыг олоод авсан боловч, тэр өдөр хувьсан өөрчлөгдөж байсан “ааш нь олдохгүй тэнгэр”-ийн царайг харахад хүрчээ. Жамухын хамтарсан цэрэг ч гэсэн тэнгэр, цаг агаар яадаг бол гэж санаа зовж байв.Энэ үед найманы Буйруг хан, ойрадын Хутуга бэхи нар өөрсдийгөө задын аргийг мэдэх ид шидтэн гээд хур оруулж шуурга тавиулах буюу байгаль дэлхийтэй хамжин холбоотны цэргийг бутцохих арга сэдэв. Энэ зорилгоор тэд: “Царанд цэвэр ус авчир” гэж доод хүмүүст тушаагаад дотор нь үхэр, адууны гэдэснээс авсан гэх тахианы өндөгний чинээ хэдэн чулуу хийгээд тарнидах болжээ. Улмаар амандаа ном уншин, “Тэнгэрээс аадар бороо оруулж, дайсныг довтолход туслаач” гэж шүншиглэв.Хэлэхэд ч гайхам тохиолдол болж төдөлгүй тэнгэр харанхуйлан, шуурга тавьж, бороо орох нь тэр.
Тэгтэл гол хэрэг нь тэдний санаснаар болсонгүй буруугаар эргэж, догшин салхи, ширүүн бороог хуйлруулан Жамухын хамтарсан цэрэг дээр буулгав.Тэмүжин, Ван хан нарын цэрэг салхины уруу харвахад бүр хялбар дөхөм болж, тэнгэрийн цаг Тэмүжинд ашигтайгаар өөрчлөгдөв. Салхи, бороо сөрж, уул өөд авирах Жамухын хамтарсан цэргүүд балчигт гулган, жалганд унахад тэдний дундаас: “хөх тэнгэр биднийг таалсангүй. Бидэнд тэнгэрийн хилэн болов” гэж орь дуу тавих дуулдав.Тэнгэр бурхнаас тусламж горилсон хүмүүс шүтлэг бишрэлийнхээ гай барцадыг амсаж, удаж төдөлгүй цэргүүд нь цөм тал тал тийш бутран дутаажээ.Түр зуурын эвсэл холбоо нь нэгдсэн удирдлагаар дутагдаж, хүчээ хадгалж үлдэхийн тулд “хувиа борлуулж, довоо шарлуулах” гэгч болов.Энэ бол анхнаасаа Жамухын хамтарсан цэргийн аминд хүрэх сул тал байв.
Дөнгөж өчүүхэн саадтай тулгармагц Жамухын 4 манлай цэрэг ийнхүү дайрч довтлох чадвараа алдсан байна. Найманы Буйруг хан Тэмүжиний манлай Алтаны удирдсан хамгаалалтын шугамыг сэтэлж чадалгүй, мориныхоо амыг эргүүлж, аймгийнхаа цэргийг дагуулан холдохцоо бүгдийг ерөнхийлөн захирах ёстой Гүр хан Жамухад ч хэлсэнгүй, мөр зэрэгцэн тулалдаж яваа 3 манлай дайчдаа ч хайхарсангүй, баруун тийш гэрийн зүг тэр чигтээ дутааж одов. Зориг мохсон цэрэг ялагдах тавилангаас мултарсангүй.
Түрүү манлай ниргэгдсэний уршиг тэр дороо бусдад нөлөөлж, нөгөө 3 манлай нь дайтахаас халшрав.Мэргэдийн Хуту байдал бишдсэнийг хараад өөрийн аймгийнхнаа дуудан цуглуулж, ард нь явснаа урд нь гарч, Сэлэнгэ рүү ухрав. Ойрадын Худуга бэхи бурханд -,птэл адцарч, мориныхөө дөрвөн хөл мэдтүгэй гэсэн шиг ташуурдсаар лайны талбараас зайлж, умар зүгийн ой модыг бараадахаар ум хумгүй з>ттаж, Шишгэдийг зорив. Баатар цолтой тайчуудын Агучу нэр хугарах ч яамай гэсэн шиг бусдыгаа дагуулан Онон мөрөн дэх хүрээ гэр рүүгээ =аран сандран хөдөлжээ.
Ингээд 12 аймгийн холбоо бут үсэрчээ.Хамтарсан цэргийн улирдагч Жамуха бусдаас дээрдэх юмгүй болж, түүний бүгдийн хан гэдэг Гүр ханы нэр сүрнээс шавхруу ч үлдсэнгүй.Манлай цэргийнхээ сарнилыг харсаар байж, бүх цэргийнхээ сэтгэлийг тайтгаруулан, эмх цэгцэнд оруулах ёстой байтал өөрийг нь өргөмжилсэн иргэдийг замдаа дээрэмдэн, тэдний гэр майхныг онгичин хоослоод, Эргүнэ голыг уруудан дорно зүг буцах замаа хөөжээ.
Энд харин нөхцөл байдлыг ажиглаж тулалдаанд ороогүй байсан Хонгирод аймгийнхан Жамухын тэргүүлсэн эвслийн хүчийг ялагдмагц Тэмүжинтэй даруй очиж нийлэн, улсад нь нэгдсэн байна.Хүйтэний байлдаан ийнхүү дөнгөж хагас өдөр үргэлжилсэн ба зэгсэн хүчирхэг 5аймаар Жамухын холбоо эрч нь задарсан дээс мэт нэгмөсөн задран унав.Энэ цаг мөчөөс эхлэн монголын тал нутагт анхны их эргэлт гарсан билээ.Энэ бол монголын тал нутагт эв нэгдэл дийлэх үү, эсвэл бүгдээрээ тархай бутархай хэвээр байх уу гэдгийг шийдэх гол тулалдаан байв.Хэрвээ холбоотны тал ялагдсан бол бусдыг өөртөө нэгтгэн татах төвлөрсөн хүч алга болж төв азийн нүүдэлчид урьдын бахь байдлаараа үлдэх байв.
Харин Жамухын эвслийнхэнтэй хийсэн тулалдаан нь Тэмүжин, Ван хан хоёрын ээлжит ялалтаар ийнхүү өндөрлөсөн боловч нөгөө талаар тэднийг хагацан салах явдлыг түргэтгэжээ.Учир нь Жамуха ялагдсаныхаа дараа Ван хантай сүлбэлдэх болсон бөгөөд тэр тусмаа Тэмүжинийг тууштай үзэн ядагч Сэнгүмтэй дотно харилцаатай болсон байна.
Ц.Хан-Хөхий
-
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН ДОЛООДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ
МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,
Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү
3. “Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулах тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхан
4. “Хар зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгыг зохион байгуулах тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
5.Нарны залбиралыг хийх тухай
Залуучуудын зөвлөлийн удирдагч Баттогтох
6. Дээд Цэцийн гишүүдийн манлайлал /2018 он/
МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайхан
Гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцлээ.“2019 онд МБНЭ-ийн зохион байгуулах ажлын Төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Д.Жаргалсайханы илтгэлийг хэлэлцэв. Илтгэлд:
2019 онд “А” зэрэглэлийн хоёр нэгдсэн тахилга байгаа бөгөөд түүнийг тусгайлан хэлэлцэх тул бусад асуудлыг хөндлөө. Цаашид нэг тахилга нь тодорхой газарт суурин хэлбэрээр, нөгөө нэг нь аялан очиж хийхээр болсон онцлогыг тодотгов.
Төрийн хар сүлдний Нэгдсэн их тахилга болох бөгөөд энэ арга хэмжээ гэнэт хийгдэх учраас бөө нарт мэдээлэл хүргэх аль болох олон улаач нарыг хамруулж оролцохын чухлыг онцоллоо. Бусад бөөгийн байгууллагыг татан оролцуулах шаардлага гарч байгаа юм.
“Б” зэрэглэлийн 2 тахилга байгаа бөгөөд “Хөвсгөл аймгийн Дулаан хан уулын тахилга”, “Хөвсгөл аймгийн Галт суманд тахилга” хийх бөгөөд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн зохион байгуулах юм.
“Монгол бөө”цуврал эмхтгэл гаргах бөгөөд Монгол бөөгийн цол авсан энэ улаач нарыг төрийн байгууллагуудад танилцуулах болно.
“Ёс зүй”-н эмхэтгэлийн хоёрдугаар хэвлэлийг бэлтгэх ажил эхлэлийн шатанд явж байна. Эмхэтгэлийг монгол болон крилл үсгээр гаргахаар ажиллаж байна.
Дорнод, Хөвсгөл аймгийн төвд бөөгийн өргөөг байгуулах ажил хийгдэнэ.
Ирж байгаа онд Спорт, Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг өргөтгөсөн хэлбэрээр хийхээр төлөвлөж байна.
Монгол дахь шашины байгууллагуудын тэргүүн нарын уулзалтад урьдын адил идэвхтэй оролцох болно.
ОХУ-ын байгаль нуурт хийх аялалыг зохион байгуулах болно.
“2019 оны Цаг тооны бичиг” танилцуулгыг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү танилцууллаа. Энэ жилийн “Цаг тооны бичиг”-ийн онцлогыг тайлж, 2020 онд цагаан сарыг хоёр хугацаанд тэмдэглэх болж байгааг тэмдэглэв.
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн Их тахилгыг зохион байгуулах Төлөвлөгөө”-г хэлэлцлээ. Хийх бэлтгэл ажлаас гадна Толгойлж болон тэргүүлж бөөлөх улаач нарыг тодотгож, шийдвэр гаргалаа.
Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт Нэгдсэн Их Тахилга, тайллагыг зохион байгуулах Төлөвлөгөө”-г танилцуулж, хэлэлцлээ. Энэ үеэр Эрдэм шинжилгээний хурал хийх боломжийг хэлэлцлээ.
“ Нарны залбиралыг Хүй долоон худагт зохион байгуулах тухай” хэлцүүлэг хийв. Энэ арга хэмжээг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөл хариуцан хийхээр боллоо.
Хуралдаанаар “2018 оны Дээд Цэцийн хуралдайн гишүүдийн манлайлал”-ыг авч хэлэлцлээ. Эцсийн байдлаар Дээд Цэцийн хуралдайн тавин наймдугаар хуралдааны дараа нийтэд мэдээлэхээр боллоо. Энэ хугацаанд гишүүд татварын зөрчлөө арилгасан байх шаардлагатай. Зарим нэг гишүүдтэй уулзаж, хувийн саналыг сонсож, ДЦХ-н гишүүний хариуцлага яригдахаар шийдлээ.
Дээд цэцийн хуралдайн тавин долоодугаар хуралдаанаас:
-Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулахажлын хэсгийг томилох,
-Хар зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийг томилох,
-Нарны залбиралыгзохион байгуулахажлын хэсгийг томилох, зэрэг тус тус Тогтоолыг баталж гаргалаа.
Хуралдаанд Говь-Алтай аймгийн төлөөлсөн улаач нар оролцоогүй тул тахилгуудад бөөлөх асуудалд төлөөлөлөө оруулах боломжгүй болов.
Хуралдаанд хөдөө орон нутагт болон ажилтай шалтгаанаар 8 гишүүн чөлөөтэй байв. Хуралдааныг Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Баярсайхан, Монгол бөөгийн тэргүүн удган Даарий, Отгончимэг, Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү, Монгол бөөгийн зайран Б.Доржпүрэв, Мөнхчулуун, Одбаяр, Монгол бөөгийн удган Маахүү, Сарантуяа, Хандам, Баярмаа нар таслав.
Дараагийн ДЦХ-н хуралдаанаар Манлайлалын дүнгээр гишүүдэд хариуцлага тооцно.
АРВАН ЕС ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
нар тав дахь удаа зөвлөлдөв. Шашины уулзалт, ярилцлагад Монгол дахь бүх шашины удирдлагаад оролцсон юм. Уулзалт ярилцлага тогтмол хийж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Сүхбаатар аймаг, Баруун-Урт хотод ажиллав
Сүхбаатар аймаг, Баруун-Урт хот, Халзан, Дарьганга, Эрдэнэцагаан суманд ажиллаж, бөө болон сүсэгтэн нартай уулзаж, бөөгийн уламжлал, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх талаар санал, бодлоо солилцов. Бөөгийн байгууллагын суурийг тавьж, Баруун-Урт хотын Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган А.Төгсмаа томиллоо.
Улаанбаатараас хөдөө орон нутагт тогмол хугацаанд очиж байнгын үйл ажиллагаа явуулж байгаатай таарлаа. Улаанбаатар хотоос ирсэн нэг удган бөөгийн бүх төрлийн засалыг хийх тухай зарлалыг орон нутгийн телевизороор мэдээлж байв.