Author: admin_shaman

  • Монголын түрэлтийг өрнө хязгаарт цэг хатгасан айн жалутын тулалдаан

    Гэтэл яг энэ үед Мөнх хаан өвчний учир таалал төгсөж хаан ахаа алдсан Хүлэгү хаан дайнаа зогсоож, хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ.Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын хаан Бэрхтэй кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян, Азербейжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха ноён бол Хүлэгү хааны шадар жанжин бөгөөд түүний хамт Багдадыг эзэлж, халифыг даран сөнөөж, Иранд исмайлитуудын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсны дээр хааныхаа адил христос мөргөлтөн байв.Хүлэг хаан буцмагц Хэт Буха ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет рүү илгээж “Мөнх хөх тэнгэрийн зарлигаар хөхрөгчид хөх тэнгэр, хөрстөд монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандарийн Рустамаас илүү болно.Ийм учир бийд та нар бууж өгч элчээ ирүүлж, хүндлэл үзүүл, эс бөгөөс байлдахад бэлтгэ” гэжээ.

    Энэ үед Египетд байсан Мамлюкын улс бол монголын эрхшээлд ороогүй лалын сүүлчийн улс байсан бөгөөд түрэгүүд Египет, Сири, Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа.Хаан нь Кутуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж.Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн хан хүү Желал Аддины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэдэг. Дээр явуулсан монголын элч мөн нэмж ингэж хэлжээ: “Хүлэгү хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч халиф, султан, малик түүнийг сөрөн зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах их хаан Мөнх нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний арслангийн зоригт, луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна.Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг” гэж шаарджээ. Харин Мамлюкын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж: “Бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая, ухрах газар бидэнд үгүй, ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй” гэж ярилцаад монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэгү хаантай муудалцсан Алтан Ордны хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлюктай цуг Хүлэгүг дайлж лалын шашны сүр хүчийг сэргээе гэжээ.

    Бэрх лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгийг Хүлэггэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан юм. Даарин дээр давс гэж Хүлэгү хааны цэрэгт хүч өгч, Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 ханхүү учир битүүлэгээр түүний ордонд нас барж, тэдний албат нар “ханхүү нар хор ууж үхсэн” гэж баталсан аж. Бэрх хаан лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх явдал гэж үзэх бүрэн үндэстэй байв.Үүгээр ч зогсохгүй чухамдаа Өгөдэйн удмаас хаан ширээг Тулуйн удмын Мөнх хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд “тэжээсэн бяруу тэрэг эвдлээ” гэж хэлэхээр байдал үүсжээ.

    Мамлюкууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин элч зарж Мамлюкын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ.Гэвч Хэт Буха жанжинг амжиж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн ухарч няцаж байгаагүй хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.Дайснууд нь монголчуудаас үнэхээр айн сүрдэж байсан агаад тэдний дайралт ч няцаагдашгүй байсан тул олон дахин давуу хүчтэй мамлюкийн арми цохигдож ухрав.Гэвч Кутузын цэргийн голлох жанжин Бэйбарс байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан улмаар мөрдөж байсан дайснуудаа бүсэлж цохисон нь монгол цэргийн аргаар өөрийг нь давшуулж болгоомж сэрэмжийг нь алдагдуулаад цохисон хэрэг болжээ.

    Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан: “Хүлэгү хаандаа ялагдлын мэдээ дуулгаж, түүний урмыг хугалснаас баатар зоригийг үзүүлэн байлдаж дуусъя. Бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно” гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар зугтан ухрах аргагүйд болж амьдаараа олзлогдсон байна.

    Мамлюкын цэрэг ойд орж бүгсэн монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад, улмаар монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг нь буруу номтныг өмгөөлж хамгаалсан хэмээн тарчилган цаазалжээ.Хэт Буха Ноёныг мамлюкын хаан Кутузын өргөөндөө авчирч “Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна” гэжээ. Үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд оггхон ч айсан шинжгүйгээр: “Бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чиний биш бурхны таалал гэж үзнэ. Чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэгү хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербейжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж, Мамлюкын нутаг монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна.Хүлэгү хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би” гэжээ.

    Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кутузыг цочроож түүнийг үгэр цаазалж толгой rap хөлийг салган Мамлюкын нутгаар шонд тараан өлгөж дайсандаа сүрдүүлэг өгөхийг зорьсон гэнэ.Үнэхээр Кутуз султан түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногийн дараа өөрийн цэргийн жанжин Бэйбарсын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хүлэгү хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн, үлдэж хоцорсон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан байна. Харамсалтай нь, Алтан Ордны Бэрх хаан, Мамлюкын шинэ хаан Бэйбарс нартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэгү хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ.Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан лалын ертөнцийг ноёрхох монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол, 1380 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээдэг оросын түүхчдийн жишээ билээ. Ил Хааны улс Мамлюкгай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байда. 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг эзлэн түрэмгийлж галдан шатаасан юм.

    Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг. Сирийн нутаг бэлчээрийн даацгуй байсан, мамлюкын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан, монгол цэргийн тактикийг мэдцэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, нөгөө фронтод Алтан Ордны хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.Хэдийгээр монголчууд Мамлюкын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч лалын ертөнцийг бүхэлд нь эрхшээлдээ байлгасан болно. Ил хааны улсын хаад өөрсдөө лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр хаан ба монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсныг мэдэж, монгол баатар эрсийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй болов уу.

  • № 16. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай

    Тайлбар: Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн хэлэлцээд шийдвэр гаргасан.
    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг болох бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Хадаг нь бөөгийн уламжлалт өргөлд сүүлд орж ирсэн, мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТҮҮХ-2012 он УЛАМЖЛАЛТ ТАХИЛГА ХИЙГДЛЭЭ


    Хээрийн онгодыг жил жилийн ээлжит тахилга, хааяа хийдэг гэнэтийн тахилга хэлбэрээр хийж байна. Ямар ч нөхцөлд тахилга хийхдээ онгодод өргөх өргөл, бэлгэлэх өлгөц, тахилгын идээ цагаа махан шүүс бэлтгэнэ.
    Онгодод өргөж буй хонины шүүс нь хэдийгээр алаад махыг нь чанасан боловч онгодод өргөхдөө бүтэн амьд хонь өргөв гэсэн утгаар болсон мах сүүж мялаалт, 9-нг засал бүхий толгой ,шийр арьс тэргүүнд нь бүрэн байна. Онгоддоо өргөх идээ шүүсээ бүрэн тавьсаны эцэст асрын голд ам цагаан дэвсгэр дээр бөө явганаар бөөлж гүйцээд идээний дээжээ Цунцалд өргөнө. Ийм нэгэн тахилга болж өнгөрлөө.

  • БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ ШАШИН МӨРГӨЛ БОЛСОН ТҮҮХ

    Кэмбрижийн Их сургуульд 2 сарын хугацаатай судалгааны ажлаар ирсэнтэй нь холбогдуулан “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын тав дахь дугаарын зочноороо урилаа.
    Уулзалтын сэдвийн хувьд “Бөө” гэдэг зүйл шашин мөн үү үгүй юу? хэмээх ерөнхий асуултанд хариулт өгөх зорилготой боловч мөн биш гэдэг дээр тодорхой хариулт өгөхөөс урьтаж бөөгийн зан үйлийн талаар судалгаа хэрхэн явагдсан тухай илүү тодорхой ярилцах сонирхолтой байгаагаа уулзалтын зочин маань дурьдаж яриагаа эхлүүлсэв.
    Манай улсын бөө судлалын байдлыг олон улсын түвшинтэй харьцуулбал нилээн дээгүүрт ордог ч энэ нь бөөгийн зан үйлийн судалгаа хангалттай гэсэн үг биш аж.
    Бөөг судлахын тулд хоёр ойлголтыг ялгаж салган ойлгох нь маш чухал байдаг гэв. Үүнд:
    1. Бөө мөргөл
    2. Бөөгийн шашин
    Бөө мөргөл
    1800 оны дунд үеэс “бөө мөргөл” гэдэг нэр томъёо анх гарч ирсэн гэж үздэг. Үүнээс өмнө Монголчууд Монголын Нууц Товчоонд дурьдагдсанаар “мөргөл” гэдэг үгийг ашиглаж байжээ. Тэгвэл “бөө” гэдэг нь хувь хүний зан үйл гэсэн үг бөгөөд энэ нь нэгдэж байгуулсан бус тус тусдаа зан үйл явуулдаг, хувь хүмүүсийн үйл хэрэг. Бүх бөөд тохирсон нэгдсэн дүрэм гэж байдаггүй харин бөөгийн нэгдсэн шүтээн гэж байдаг тэр нь мөнх хөх тэнгэр юм. Нэгдсэн дүрэм байхгүй гэдэг нь хүний ертөнц дээр баримтладаг шиг дүрэм бөөд байдаггүй буюу бөө ямар нэгэн зөрчил гаргавал ял, шийтгэл оноох шалгуургүй гэсэн үг юм. Бөө чухам өөрийн хэлж буй тэрхүү тэнгэртэй харьцаж, тухайн онгодоо буулгаж буйг батлан тогтоох батлах аргагүй. 20-р зууны дунд үеэс өмнө зөвхөн “бөө” гэдэг үг л байсан болохоос бөөгийн шашин гэдэг үг байгаагүй.
    Судлаач, эрдэмтэн Кольнер Колимзын зохиолд “Буддын шашин Монголд дэлгэрч лам нар гарч ирэх тэр үеэд тэднийг эсэргүүцэгчид гарч ирсэн. Тэдгээр эсэргүүцэгчид ард түмний дунд ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулдаг удган, улаач, бариач зэрэг хувь хүмүүс байсан” гэж дурьдсан байдаг. Эдгээр хувь хүмүүс нь бөө нар байсан бөгөөд буддын шашинтны хувьд тэднийг эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс болж харагдаж байгаа юм. Үүнийг бөөгийн шашин анх удаа нэгдэж нэг институци болсон хэмээн Кольнер Колимз бичсэн байдаг.
    Ингээд анх удаа бөөтэй холбоотой ном зохиол, судлагдахуунуудыг нэгтгэж “бөө мөргөл” гэдэг ухагдахуун гаргаж иржээ.
    Монголын бөө мөргөлийн хамгийн анхны судалгаа зохиолыг бичсэн гэгддэг Дорж Ванзаров гуайн 1846 оны “Монголчуудын бөө мөргөл ба харын шүтлэг”зохиолдоо бөө мөргөлийг “хараа шажин” хэмээн дурьдсан байдаг ба энэ нь буддын шашинтнуудын зүгээс өгсөн шарын шашины эсрэг үзэлтэй “харын шашин” гэсэн утгатай үг юм. Энэ нэр томьёо 19-р зууны дунд үед гарч ирсэн ба 20 р зууны үеэс судлаачид “бөө мөргөл” хэмээх нэр томьёог анх судалж эхэлсэн гэж үздэг аж.
    Энэхүү нэр томьёог судлах ажилд Дорж Ванзаров гуайгаас гадна Б.Рэнчин, Ц.Дамдинсүрэн, Ч.Далай зэрэг манай нэрт эрдэмтэд тодорхой хувь нэмэр оруулсан юм. Жишээлбэл: Дамдинсүрэн гуай 1957 онд “Монголын уран зохиолын тойм” хоёрдугаар боть бүтээлээ хэвлүүлсэн байдаг. Уг бүтээлдээ “Монголын бөөгийн мөргөлийн яруу найраг” хэмээх 5 хуудас бичмэл хэсэгт “бөө мөргөл” гэсэн нэр томъёо оруулсан байдаг. Мөн Ч.Далай гуай 1959 онд гаргасан “Монголын бөө мөргөлийн товч түүх” хэмээх бүтээлдээ “бөө мөргөл” гэж нэр томъёог хэрэглэжээ.
    Одоогоор эдгээр бүтээлүүдээс өөр “бөө мөргөл” хэмээх нэр томъёог дурьдсан бүтээл, бодьтой түүхэнд тэмдэглэгдсэн эх сурвалжууд байдаггүй.
    “Бөө мөргөл” гэдэг нэр томъёо нь бөө нараас гаралтай биш харин бөөг судладаг судлаачид судалгаандаа хэрэглэж байсан буддын шашнаас гаралтай үг юм.
    Бөөгийн Шашин
    20 р зууны 2 р хагасаас “бөө мөргөл” гэдэг нэр томъёог судлах судалгааны ажилд өөр чиглэл гарч ирсэн. Түүхч судлаач О.Пүрэв гуай бөө мөргөлийн судалгаа, шинжилгээний ажилд маш чухал судалгаа, баримт үлдээсэн хүмүүсийн нэг юм. Түүний нэг чухал бүтээл бол “Монгол бөөгийн шашин” хэмээх ном.
    О.Пүрэв гуай уг бүтээлээ тохиолдлоор “Монгол бөөгийн шашин” гэж нэрлээгүй агаад тэрбээр бөө бол шашин гэж үздэг байсан. Түүгээрч барахгүй “энэ дэлхийн хамгийн агуу шашин бол бөөгийн шашин” хэмээжээ. Энэ үеэс “бөөгийн шашин” гэдэг нэр томъёо гарч ирсэн ба өнөөгийн үеийн бөө нар, бөө судлаачид уг нэр томъёог авч судлаж эхлээд байгаа юм.
    Өнөө үед бөөгийн шашин эмх замбараагүй, утгаа алдаж байгаа нь нууц биш. Биедээ онгод тэнгэр дуудаж юм оруулдаг, үзэж хардаг хүн бүхнийг өнөөдөр бөө гэж нэрлээд байгаа. Үүний учир шалтгаан нь өнөөдөр бөөгийн шашин нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй, нэг институци болж чадаагүй байгаагаас болж байна. Шинжлэх ухааны үүднээс харахад өнөөдөр бөөгийн шашин хэмээж буй нь ердөө л бусдаас дорд харагдахгүйн тулд зохиож байгаа улс төрийн зорилго бүхий үзэгдэл. Өөрөөр хэлбэл бөөг шашин хэмээх нь өнөөдөр улс төржөн гаргаж ирсэн зохиомол зүйл. Дэлхийд зөвшөөрөгдсөн шашинд исламын шашин, буддын шашин, загалмайтны шашин, хинди зэрэг дэлхийн олон хүн шүтдэг шашнууд багтдаг. Эдгээр шашнууд тус бүрдээ өөр өөрсдийн судартай, өөрийн гэсэн нэгдсэн шүтээнтэй, сүм хийдтэй, албан ёсны лам хуваргатай, баримтладаг дүрэмтэй.
    Эдгээр дэлхийн шашинуудыг хувьсалын онолчид бусад ард түмэнд байгаа шашны холбоотой соёлын элементүүдтэй харьцуулаад үзэхэд харьцангуй том харагдаж байсан. Иймээс хувьсалын онолчид эрэмбэ зэрэг тогтоож. Өөрөөр хэлбэл, хувьсалын онолын үүднээс хөгжиж чадсан дэлхийн шашнуудыг шашин хэмээн үзэж, хөгжиж чадаагүйг нь шашин биш бөө мөргөл гэж англисан. Ингээд шашин хэмээх нэр зүүсэн болгон хувьсалын онолчдын ач гавьяагаар нэр хүнтэй, илүү чухал болон хувирч, шашин гэсэн нэр томъёо зүүж чадаагүй нь чухал бус болж харагдах болсон. Ийм учраас манай эрдэмтэд “бөө мөргөл” хэмээх нэр томъёог “бөөгийн шашин” болгон хувиргах боллоо. Гэхдээ өдгөө бөөгийн шашин тодорхой хэмжээгээр институц болж байгааг дурьдах нь зүйтэй.
    ____________________________________________________________________
    АСУУЛТ ХАРИУЛТ
    Асуулт-1: Өнөөдөр альваа шашин, шашны үзэгдлүүд шинжлэх ухаанч бус, шинжлэх ухааны үндэслэлгүй байна. Энэ нь хүмүүсийн амьдралд их том зөрчлүүдийг үүсгээд байгаа гэж боддог. Үүнд ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэл байх уу?
    Хариулт-1: Үүнд шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Учир нь шинжлэх ухаантай авцалдахгүй маш олон зүйл гарч ирдэг. Гол шалтгаан нь юу вэ? гэхээр шинжлэх ухаан бол өөрийн ажилладаг механизмтэй, судалгааны арга зүйтэй харин бөөгийн шашинг ойлгодог механизм, хэмжүүр нь өөр байдаг. Жишээлбэл: Бөөгийн шашин хий юм, онгод орох үзэгдэлийг бодит зүйл гэж үздэг. Харин шинжлэх ухаан үүнд мэдэхгүй гэж хариулдаг. Хий юмс үзэгдэх, сүнс зэрэг ойлголтыг ихэнхи шашин байгаа бодит зүйл гэж үздэг бол шинжлэх ухаан үүнийг байхгүй гэж үгүйсгэдэггүй ч одоогоор мэдэхгүй байгаа гэж тайлбарладаг.
    Асуулт-1.1:Тэгэхлээр агуу их шинжлэх ухаан бөөгийн шашины өмнө өвдөг сөхөрч байна гэсэн үг үү? Шинжлэх ухаан бүгдийг мэддэг, бүгдийг тайлбарладаг биз дээ?
    Хариулт-1.1: Өвдөг сөхрөх биш. Одоогоор мэдэхгүй байгаа юм. Шинжлэх ухааныг бид өөрсдөө агуу гэж боддог болохоос шинжлэх ухаан өөрийгөө хэзээ ч би агуу гэж хэлээгүй, зарлаагүй. Сүүлийн 300 жил хүн төрлөхтөнд бий болсон хамгийн том зүйл бол хүмүүсийн шашинд итгэдэг байсан итгэл шинжлэх ухаанд итгэдэг болсон явдал юм. Шинжлэх ухаанд маш олон мэдэхгүй зүйл байдаг. Гэхдээ шинжлэх ухаан хэзээ ч ухардаггүй, юмсын учир шалтгааныг олох арга замаа хайж байдаг, цаашид хайсаар ч байх болно.
    Асуулт-1.2: Гадныхан бидний Монгол үндэстэнг өөрийн уугуул шашингүй хэмээн үздэг. Ялангуяа барууныхан. Гэтэл бидний уугуул шашин бол бөөгийн шашин. Өнөөдөр Монголд 25,000 орчим бөө, 5000 гаруй лам байдаг гэсэн тоо судалгаа бий. Өөрөөр хэлбэл, бөөгийн шашин сүүлийн үед Монголд хүчтэй дэлгэрч байна. Энэ нь нийгэмд эмх цэгцгүй байдлыг авчирч байна. Энэ тал дээр Монголын төр ямар бодлого баримтлах ёстой вэ? Та энэ тал дээр төр засгийнханд ямар нэгэн зөвлөлгөө өгөх үү?
    Хариулт-1.2: Энэ асуудал өнөөгийн нийгэмд тулгарч байгаа асуудал мөн. Миний бодлоор энэ тал дээр манай төр засгийнхан ямар бодлого баримтлахаа бүрэн шийдэж чадаагүй байгаа байх гэж бодож байна. Үүнийг шийдэхэд тийм ч амар зүйл биш. Өөрөөр хэлбэл бид юун дээр ямар бодлого баримтлахаа мэдэхгүй байна, объектоо бүрэн таньж чадаагүй байна гэсэн үг юм. Ийм нөхцөл байдалд зөв бодлого боловсруулна гэдэг тийм амар зүйл биш л дээ. Гэхдээ “төр төмөр нүүртэй” гэдэг үг байдаг. Төр өөрөө шийдвэр гаргаад энэ асуудлыг шийдэж болно. Гагцхүү мэргэжлийн судлаачидтай зөвлөх хэрэгтэй.
    Хэрвээ би мэддэг, зөвлөлгөө өгдөгсөн бол бөө нарын энэ нийгэмд гай болоод байгаа архи уудаг, мөнгө авдаг хоёрыг л болиулахыг нэн тэргүүнд зөвлөнө. Аливаа шашин хүн төрлөхтөнд нэмэр болох гэж л байгаа бол хэзээ ч тариф тогтоох ёсгүй. Мөнгө хураадаг энэ зүйл анх гандан тэгчилэн хийдээс үүсэлтэй. Өнөөгийн бурхан шашны тэргүүлэгч нар гандан хийдийг аварч үлдэхийн тулд санхүүжилд олох зорилгоор тариф тогтоож эхэлсэн байдаг. Энэ нь нийгэмд буруу үлгэр дуурайлал авчирсан гэж би боддог.
    Асуулт-2: Манай улсад буддын шашин ч бай бөөгийн шашин ч бай хамаагүй хүмүүст шашны сургалт явуулах ёстой гэж би боддог. Ялангуяа хүүхдүүдэд шашныг дэлгэрүүлж заах тал дээр манай улс маш дутагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл шашинаар дамжуулж хүүхдийг зөв хүмүүжүүлэх сургалтын ажлыг бид хийх ёстой гэж боддог. Энэ тал дээр таны бодол юу вэ?
    Хариулт-2: Шашины сургалтын асуудал дээр дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах ёстой, ёсгүй гэсэн асуудлууд зөндөө гарч ирдэг л дээ. Миний хувьд янз бүрийн шашны сургалтын загвар, төлөвлөгөөнүүдтэй танилцаж, харж байсан. Нөгөө талаар энэ асуудлыг эсэргүүцдэг талууд байдаг. Тэд нарын ч бас буруу биш юм. Ялангуяа энэ бөөгийн шашин, бөө нарын нэр хүнд алдагдаж байгаа өнөө үед шашны асуудлыг сургалтын хөтөлбөртэй хольж хутгах нь дэмий гэж үздэг маш олон хүн байдаг.
    Бөө нар нэр хүндээ алдахад бид нар, тэр дундаа бөө нар өөрсдөө буруутай. Өнөөдөр магадгүй маш олон хүн бөө нараас хол байхыг хүсч байгаа энэ үед бид нар хүүхдүүддээ шашины хичээл заана гэдэг маш төвөгтэй асуудал болон хувирч байгаа юм. Дээрээс нь шашны холбогдолтой хичээлүүдийг хүүхдүүд сонирхох эсэх асуудал бас чухал. Гэхдээ таны хэлж байгаа ерөнхий агуулгатай би санал нэг байна. Бид зөвхөн шашин гэлтгүй Монголын түүх соёлын үнэт зүйлсийг хүүхдүүдэд илүү сайн ойлгуулах талаас нь зааж сургах шаардлага манай нийгэмд байгаа гэдэг дээр би таньтай санал нэг байна.
    Асуулт-3: Миний бодлоор энэ бөө гэдэг чинь зөвхөн манай улсад биш аль эрт дээр үеэс уламжлагдан ирсэн зүйл. Тийм учраас одоо үүнийг заавал нэг институцэд оруулах ч юм уу, ямар нэгэн хэлбэр журамд оруулаад байх шаардлага байгаа юм уу?
    Хариулт-3: Тийм шаардлага ерөөсөө байхгүй. Би хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж хэлэх ёстой хүн биш л дээ. Гэхдээ миний харж байгаагаар магадгүй ямар нэгэн институцийн хэлбэрт оруулахгүй байх нь өөрт нь хэрэгтэй юм шиг байгаа юм. Зөвхөн манай улсад ч биш өөр дэлхийн маш олон оронд шашин, түүнтэй ижил төстэй маш олон соёлын элементүүд олон мянган жилийн өмнөөс үүсээд хөгжөөд ирсэн байдаг. Тэд хэзээ ч бид нар шашин байх ёстой, бид нар шашин мөн биш гэж маргаан үүсгэж байгаагүй. Үүнийг таны хэлснээр ямар нэгэн хайрцганд оруулж нэрийг нь солих ч юм уу өөрчиллөө гэхэд тэд энэ шашинаа шүтэхгүй орхино гэж байхгүй.
    Асуулт-3.1: Миний ингэж асуулт тавьсан нь ямар учиртай вэ? гэхээр та хэлэхдээ аливаа нэгэн шашин хөгжихийн тулд ямар нэгэн институцийн хэлбэрт орох ёстой гэж хэлсэн учраас уг асуултыг тавьсан юм.
    Асуулт-3.2: Миний хэлээд буй санаа бол өнөөдөр бөө гэдэг зүйл ямар эмх цэгцгүй замаа алдаад байгаа. Үүнийг тодорхой хэмжээгээр эмх цэгцэнд оруулья гэвэл институцэд оруулах шаардлагатай болж байгаа юм. Институц байхгүй байгаа учраас бөө нар дур дураараа авирлаж, хүнд ямар нэгэн байдлаар гаж буруу сөрөг үйлдэл хийж байгаа юм. Үүнийг зогсоох үүднээс ямар нэгэн тодорхой институцид оруулах юм бол асуудлыг арай амар хялбараар шийдэж болно. Оруулахгүй бол үүнийг шийдэж цэгцлэхэд төвөгтэй гэдэг талаас нь хэлээд байгаа юмаа. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс үүнийг заавал институцид оруулах ёстой эсвэл оруулах ёсгүй гэх хэлдэггүй. Шинжлэх ухаан болон судлаачид аливаа нэгэн асуудлыг судлаж үр дүнг нь тогтоохдоо зөвхөн боломжит хувилбаруудыг л гаргаж ирж санаагаа хэлдэг. Түүнээс бид тийм, ийм байх ёстой гэсэн байр сууринаас асуудалд ханддаггүй.
    Асуулт-4: Бөөгийн шашинтай холбоотой нийгэмд олон гаж үзэгдэл гарч ирээд байна. Үүнийг төр засаг маань эмх цэгцэнд нь оруулах ёстой биз дээ? Эсвэл үүнийг энэ чигээр нь ингээд хаячих ёстой юм уу? гэдэг энэ талаас нь би сонирхон асуулт тавьж байна.
    Хариулт-4: Төр энэ тал дээр агра хэмжээгээ авч байгаа юм байна лээ. Сүүлийн үед би энэ талаар зарим нэг хүмүүстэй санал бодлоо солилцож байгаа. Цөөхөн боловч зарим нэг тохиолдолд энд тэнд шатсан, түлэгдсэн, үхсэн эсвэл залилан хийсэн гээд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдүүлэг өгдөг юм байна лээ. Цагдаагийн байгууллага ч өргөдөл гомдлыг хуулийн дагуу барагдуулах ажлыг хийж хариуцлага хүлээлгэсэн тохиолдол цөөнгүй хийсэн байдаг. Хэдий тийм боловч ихэнхи тохиолдолд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргадаггүй, гаргасан ч өргөдөлөө буцаагаад авчихдаг. Учир нь бид ямар нэгэн бөө дээр очоод юмаа үзүүлчээд энэ бөө надад худлаа хэлсэн гээд өргөдөл гаргаад хариуцлага хүлээлгэнэ гээд яваад байдаггүй. Харин ч үүнийг аль болох мартаад өнгөрөөхийг боддог тийм уламжлал, ёс суртахуун байгаад байгаа юм. Тиймээс энэ тал дээр төр засаг ямар нэгэн арга хэмжээ огт авахгүй байгаа гэж хэлж болохгүй юм.
    Асуулт-5: Шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа юмыг шашин гэж хэлээд байж болох уу? Ер нь шашин гэж яг ямар учиртай зүйл вэ? тодорхойлолт байдаг уу?
    Хариулт-5: Энэ шашин гэдэг зүйлийг хэсэг бүлэг хүмүүс өмчилчихөөд байгаа хэрэг. Дэлхийн шашинууд гээд байгаа нөхдүүд энэ шашин ийм, ийм байх ёстой гээд өмчилчихөөд байгаа юм. Жишээлбэл: өөрийн гэсэн сүм хийд, лам, судартай гэх мэт хэд хэдэн зүйлс гаргаад түүнийгээ бусад шашинд тулгадаг. Өөрөөр хэлбэл танай шашин гээд байгаа зүйлд дээрх шалгуурууд байхгүй байна тиймээс энэ шашин биш, эсвэл мөн гэж нэрлээд байдаг. Энэ нь шашныг өмчилчихөөд байгаагийн нэг тод жишээ. Өнөөдөр дэлхийн шашнуудыг шүтдэг хэсэг хүмүүсийг гэгээлэг, соёлтой гэж үзээд бусад шашнуудыг шүтдэг хүмүүс гэгээлэг бус болж харагдуулаад байгаа учраас энэ шашин гэдэг нэрийг олж авах, шашин болохын төлөө тэмцээд байгаа гэж ойлгож болно. Яг үнэндээ бол бөөгийн онгод тэнгэр энэ зүйлд эмзэглээд байгаа юм биш, энэ нь зөвхөн бид нарт байгаа асуудал юм.
    Асуулт-6: Харвардын Их сургууль төгсөөд одоо MIT- д багшлаж байгаа Б.Мандухай гэж тантай адил нийгэм соёлын антропологийн чиглэлээр судалгаа хийдэг манай мундаг том эрдэмтдийн нэг судлаач хүн байдаг. Та энэ хүнтэй хамтарч судалгаа хийж, холбоотой ажилладаг уу?
    Хариулт-6: Мандухай эгч бид хоёр одоохондоо хамтран судалгаа хийж байгаа зүйл байхгүй, магадгүй ирээдүйд болох байх. Харин бид хоёрын судласан хүн яах араггүй нэг юм. Мандухай эгчийн номны хавтас дээр буриадын Цэрэн зайрангийн зураг байгаа. Цэрэн зайрантай би анх 1995 онд уулзаж байсан. Миний бөөг тодорхой хэмжээгээр ойлгож эхэлсэн маш олон зүйлс энэ хүнтэй холбоотой. Мандухай эгчийн судалгаа үндсэндээ Цэрэн зайран болон буриадын бөө нарын тухай судалгаа юм. Мандухай эгч бид хоёрын судалгааны чиглэл ойролцоо учраас ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр бид хоёр холбоотой гэх юм уу, ямар ч байсан холбоогүй хүмүүс биш.
    Дэлхийн нэр хүндтэй их сургуульд багшлана гэдэг бол асар их тэвчээр, хөдөлмөр шаардсан ажил байдаг. Энэ ажлыг гадарладаг хүний хувьд би Мандухай эгчээр бахархаж явдаг. Монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг гадаадын зарим нэг эрдэмтэд байдаг. Одоогийн байдлаар гадаадын томоохон их сургуулиуд дээр мэргэжлийн үүднээс монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг Монгол эрдэмтэд гэвэл бараг Мандухай эгч бид хоёр л юм шиг байна. Өөр энэ талаар мэргэжлийн үүднээс судалгаа хийдэг Монгол судлаачид одоогоор байхгүй гэж хэлэхэд болох байх.
    Дашрамд хэлэхэд бөөгийн шашинтай ойролцоо хий юмтай холбогддог энэ төрлийн үзэгдэл зөвхөн манай улсад биш дэлхийн бараг бүх улсад саа сайгүй маш олон байдаг.
    Асуулт-6: Шаманик гэж яг юу гэсэн үг вэ?
    Хариулт-6: Бөөгийн арга “засал” гэсэн үг. Бөөгийн арга засал дотороо маш олон янз байдаг. Жишээ нь: толгой тархи, бие организмыг барьдаг, эдгээдэг увьдастай гэх мэт. Буриад бөө нар энэ тал дээрээ нилээн алдартай. Буриадын бөө нар үндсэндээ хоёр янзын уг барьдаг.
    1. Бариачын уг буюу чандмань эрх
    2. Бөөгийн уг буюу чанар эрх
    Зарим буриад бөө нар хоёуланг нь давхар барьсан байдаг.
    Асуулт-7: Бөө нар өмсгөл өмсөж бөөлдөг. Заавал өмсгөл өмсөх ёстой байдаг уу? Өмсгөлийн ялгаа гэж байдаг уу? Бөө нар дотор бас янз янзын бөө байдаг. Жишээлбэл: дээд ангилалын бөө нар нь улс орны төлөө илүүтэй бөөлдөг жаахан доод зиндааны бөө нар аахар шаахар ойр зуурын юмыг засах маягтай бөөлдөг гэх мэт.
    Хариулт-7: Бөөгийн хувцасыг дайнд орж буй баатарын хуяг, дуулгатай адилтгаж үздэг. Хэн их хуяг дуулга, хувцас сайтай нь дайнд амьд үлддэгийн адилаар бөө нарын хувцас нэг талаасаа хуяг дуулга болж өгдөг. Нөгөө талаасаа бөө нарын гэхээсээ илүү онгодуудынх нь хувцас байдаг.
    Бөө нарт бас эрэмбэ гэж байдаг. Бөө дотороо хэдэн жил бөөлснөөс хамаарч эрэмбэлэгддэг. Түүнээс гадна оногдууд дотор бас эрэмбэ бий. Бөөд орж ирж байгаа онгодууд хаанаас ирж байгаа, ямар хүч чадалтайгаас хамаараад түүнд эрэмбэ гэж байдаг. Энэ эрэмбээсээ хамаараад хувцас, эдлэл хэрэгсэл нь ондоо байдаг. Бүр асар их хүчтэй онгод байдаг ба түүнд ямар нэгэн хувцас, эдлэл хэрэгсэл шаардлаггүй онгод нь шууд орж ирдэг тохиолдол хүртэл байдаг. Энэ нь тухайн онгод өөрийнхөө ид хавийг гайхуулж байгаа хэрэг юм.
    Уулзалтын техникийн саадгүй байдлыг ханган аажллахын зэрэгцээ, онлайн дамжуулсан докторант Ц.Будхүү, гэрэл зургийн сурвалжлага хийсэн сэтгүүлч Ж.Хулан , уулазлтыг хамтран зохион байгуулсан Элчин Сайдын Яамны хамт олон болон хүрэлцэн ирж оролцсон нийт Монголчуудтай,Монголчуудтаа гүнээ талархая
    Тэмдэглэл хөтлөсөн У.Ганзориг, Хянан тохиолдуулсан Д.Цэрэнбат
    Уулзалт Зохион байгуулах Баг

  • Аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ

    Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү. Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.

    Одоогоос долоон жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор дөрвөн жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.

    Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн гурван жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ. Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.

    Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд гурван удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ. Монголчууд бид аргал, аргалын утааны арц, гангаас ч илүү ариусгах шидэт чанарыг мэдэж өвөг дээдсийнхээ бүтээсэн ахуй орчныг эргэж сэргээх юмсан гэсэн өөдрөг бодол тээж явтал сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо.

    Монголчууд сүүлийн үед сайн таньдаг болоод байгаа Төгс гэгээрсэн их багш Чин Хай “-Монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийд дулаарал үүсэх нэг үндэс болж байна” гэж дэлхий дахинаа тунхаглалаа. Өөрийн гаргасан дүгнэлтээ батлахын тулд Чин Хай багш олон улсын бага хурлыг хүртэл зохион байгуулж байх юм.

    Монголд байтугай том том гүрнүүдэд нөлөөлж чаддаг энэ хатагтайн үгийг манай төр засгийн эрхэмүүд болон эрдэмтэд хүлээн зөвшөөрч түүний саналыг дэмжиж хөл алдацгаасан нь гайхалтай. 13-р зуунд монгол улс одоогийнхоос 6 дахин илүү буюу 250 сая малтай байсан гэсэн. Тэр үед монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж байх нь яасан юм. Тэгээд ч монгол мал 1500-аад өвс ургамал иддэг одоо харин цөлжилт гээд 500-600 өвс ургамал иддэг болж. Үүний 70-80 хувь нь эмийн ургамал байдаг.

    Бохирдоогүй экологийн цэвэр өвс ургамлыг идэж байгаа учраас өтөг бууцнаас нь хүлэмжийн хий ялгарна гэж юу байдаг юм хэмээн дотроо Чин Хай багийн үзэл бодолтой тэрсэлдэж явснаа нуугаад яахав. Гэтэл миний омогшилд “хань” болж Дани, Америк, Францын эрдэмтэд хүлэмжийн хий озоны давхаргыг цоолддоггүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж Чин Хай багшийн үзэл баримтлалыг үгүйсгэлээ. Дээрх 3 орны эрдэмтэд энэ дүгнэлтээ бодитоор харуулсан баримтат киногоо саяхан телевизээр цацлаа.

    Эдгээр эрдэмтэд судалгааныхаа эхний явцдаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолоод байна гэсэн дүгнэлттэй байсан аж. Гэвч судалгааны төгсгөлд хүлэмжийн хий тэр тусмаа малын өтөг бууцнаас ялгарсан хүлэмжийн хий озоны давхаргыг цоолдоггүй юм байна гэж баталжээ.

    Тэд энэ баталгаа нотолгоогоо дэлхий нийтэд цацах гэтэл хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа гэдэг сенасааци дээр бизнесээ явуулдаг олон олигархууд болон бизнесийн бүлгүүдийн эрх ашигт харшилж байгаа учраас Дани, Америк, Францын эрдэмтийн дүгнэлтийг цацуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс 3 орны эрдэмтэд баримтат кино хийж цацаж байгаа нь энэ юм байна. Үүнийг уншигч эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчлэнэ шүү.

  • Японы бөө судлаачтай уулзав-2012 он

    бөө судлалын хөгжлийн талаар санал солилцов. Японы эрдэмтэн Шимамура Иппейтэй бол Бөөгийн асуудлаар Шинжлэх ухааны салбарт эрдмийн зэрэг хамгаалсан бөөгийн судлаач юм. Тэрээр Бөө судлалын чиглэлээр хийсэн судалгааны ажлын талаар мэдээлэл өгөв. Хоёр орны бөө судлаач нарын хамтран ажиллах боломж, судалгааны чиглэлээр саналаа ярилцлаа. Мөн Хувилай хааны үед Японы нутагт амь үрэгдсэн монгол баатруудын сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудлаар зөвлөлдөв. Эрдэмтэн Шимамура Иппейтэй өөрийн бичсэн “Чингис хаан хаанахын хаан бэ” номыг бэлэглэв.

  • Хэнтий аймгийн Засаг дарга Эрдэнэбаатар хүлээж авч уулзлаа-2012 он

    Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч, Удган Д.Батчулуун, Удган Д.Энхжаргал нартай ажлын уулзалт хийв. Бөө шүтлэг бол Чингис хааны санаачилан Төрийн их шүтлэг болгосон аугаа их үзэл санаа, монголчуудын үндэсний язгуур шүтээн юм. Их эзэн Чингис хааны өлгий нутагт Монголын түүхтэй холбоотой маш олон тэмдэглэлт газар бий. Тэдгээрийн дотроос Бурхан Халдун хайрхан, их хаадын онголсон газруудыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх талаар саналаа солилцлоо. Засаг дарга Эрдэнэбаатар МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Удган Д.Батчулуун, Удган Д.Энхжаргал нарт дурсгалын зүйл, ном гардуулав. 
    Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Зайран П.Мөнхтайванг томилов.

  • № 28. Бичгийн боловсрол

    бичиг үсэг дэлгэрэн улмаар нийт монгол улсын албан ёсны бичиг үсэг болон явдал мөн. Монгол энэ бичиг үсэг нь уг гарлаараа эртний Финикид /Ойрхи Дорнодын/ анх үүсэн финикийн бичгийн системд хамаарагдах бичиг үсгүүдийн нэг байжээ. Учир нь финикийн бичиг үсгээс арамей бичиг үсэг, түүнээс согд бичиг, түүнээс уйгур салбарлан гарч улмаар согд, уйгур бичиг үсгээс монголын уйгуржин хэмээх хуучин бичиг үсэг бий болсон түүхтэй.
    Хубилай хааны шинэ үсэг авч хэрэглэсний учир бол ихэнх эрдэмтэний үзэж байгаагаар Юан төрийг үндэслэгч нь зөвхөн монгол хэл төдийгүй их гүрний бүрэлдэхүүнд багтсан бүх улс үндэстний хэлүүдийг нэгэн зэрэг үйлчилж чадах, хятад дахь монгол төрийн олон улс аймгийн нийт дундын тусгай бичиг зохион бий болгохыг эрмэлзсэнээс болжээ. Пагва лам дөрвөлжин үсгийг түвэд, энэтхэг үсгийн үндсэн дээр монгол хэлний аялгуунд түшиглэн зохиожээ.
    Чойжи-Одсэр монгол хэлнээс гадна санскрит, түвэд, уйгур хэл бичгийг нэвтэрхий мэдэж байсан учир тэр цагийнхаа Дорно дахины соёл, ухааны өндөрлөгт байж чаджээ.
    Уран зохиол
    Эрт цагаас монгол аймгуудын дунд нэгэнт зүгшрэн тогтсон аман бичгийн буюу аман уран зохиолын хэл байжээ. Энэхүү эртний аман зохиолын хэл бол ард түмний аман зохиолын удаан хугацааны хөгжлийн үр дүн мөн байжээ. Эртний монголчуудын аман зохиол нь үлгэр, домог, дуу, шүлэг, зүйр үг, оньсого зэргийн олон хэлбэртэй байжээ. Ерөөс эртний монголчуудын дунд уран яруугаар толгой холбон шүлэглэх заншил өргөн дэлгэрсэн байжээ.
    Эртний монгол хүмүүсийн дунд яруу найргийн авъяас билигтэй шүлэгчин, үлгэрчин, хуурчин хүн цөөнгүй байжээ. Монгол шүлэгчид Хабул хааны хүү Хотула ханд зориулан эр чадлг нь магтан дуулсан олон шүлэг зохиожээ гэж Рашид-ад-Дин бичсэн байдаг.4 Аргусан хуурч, Сөнөдийн Гилгүдэй баатар мэтийн сайн сайн шүлэгчид цөөнгүй байжээ.
    4 Рашид-ад-Дин.т.1 кн.2.стр 39.
    “Нууц товчоо” бол монголын язгууртан ноёдын талыг баримталсан зохиол боловч үзэл санааны хувьд дэвшилт зохиол гэж эрдэмтэд нэгэн дуугаар үзэж байна.2 Энэ зохиол монгол орон, эртний овог төрлийн нийгмээс феодалын нийгэмд дэвшин орж, тархай бутархай олон монгол аймаг нэгэн улс гэрт нэгдэн төвлөрч, монгол угсаатан бүрэлдэн торгтож байсан түүхэн үеийн уран зохиолын бүтээгдэхүүн болно.
    2 Б.Я.Владимирцов “Общественный срой монголов” Л. 1934: С.А.Козин “Сокровенное сказание” Введение в изучение памятника. М-Л.1941, Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” УБ. 1957. 57-61-р тал.
    “Нууц товчоо”-ноос гадна монгол гүрний үеэс уламжлагдан ирсэн нэлээд зохиол бий. Жишээ нь: “Аргусан хуурчийн домог”, “Өнчин хөвүүний цэцэлсэн шастир”, “Хоёр загалын тууж”, “Алтан ордны үйсэн дээрх бичиг” зэрэг болно.
    XIV зууны үеийн монголын уран зохиолын түүхэнд өмнө гарсан Чойжи-Одсэр чухал суурь эзэлнэ. Чойжи-Одсэр бол авъяас билигтэй яруу найрагч мөн бөгөөд эртний Энэтхэгийн олон зохиолыг монголчилсон их хэлмэрч мөн.
    XIV зууны үеийн монголын эрдэмтэн орчуулагч Шаравсэнгийн уйгур, түвэд хэлнээс орчуулсан “Алтангэрэл”, 1330-аад онд орчуулж хэвлэсэн “Долоон өвгөний судар”, XIII зууны эцэс буюу XIV зууны бүр эхээр Соном-Гарагийн орчуулсан Түвэдийн Сажа бандид Гунгаажалцаны яруу найргийн алдарт зохиол “Субашид”, 1307 онд орчуулан барласан Күнзийн сургаалийн ном “Сао Цзинь” /Ачлалт ном/1 зэрэг болно.
    Мөн энэ үеэр идэвхитэй оролцоотойгоор XIII зуун түвэд хэлээр орчуулагдсан Дандины “Кавъядарша”2 /”Зохист аялгууны толь”/, хэсэгчлэн орчуулагдсан “Сарасватикантха-бхарана”3 /”Сарасватийн хүзүүний чимэг”/ мэтийн эртний энэтхэгийн яруу найргийн онолын зохиолууд монголын боловсролтой хүмүүсийн дунд дэлгэрч, яваандаа монгол уран зохиол, ялангуяа яруу найрагт их нөлөөлөх болжээ.
    2 “Кавъядарша” нь VII зуунд зохиогджээ.
    3 Энэ зохиол нь XI зуунд зохиогдсон болно. “Кавъядарша”-ийн хамтаар Сажа бандид анх хэсэгчлэн орчуулжээ.
    Урлаг, хот суурин газрын боловсрол
    Монголын их гүрэн байгуулагдсаны дараагаар монголчууд соёлт орнуудтай харилцаа холбоотой болж ирэхийн хамтад монголын хаад ноёд тансаг хээнцэр амьдралыг эрхэмлэн дагах болж, хээр талын нутгийн нүүдэлчдийн бэрх амьдралаасаа суурин газрын тохилог боловсронгуй аж байдалд аажмаар шилжин орж, байлдан дагуулсан орнуудынхаа соёлын өмнө өөрсдөө сөгдөн бууж эрдэм соёлын нь ололт амжилтад амтархан шунаж, өөрсдийн амьтдралын жаргал цэнгэлд хэрэглэхийг аль болохоор эрмэлзэж байжээ.
    Хааны ордонд Францын дархан Вильгельм Бушье мөнгөөр урлан босгосон хиймл мод хотын үзэсгэнэлт зүйлсийн нэг нь болж байжээ.1
    Хархорумд буддын болон христос, лалын шашны 12 сүм байсны дотор буддын шашны нэгэн сүм бусдаас онцгой гоёмсог байжээ. Өмнө дурьдсан Эрдэнэ Зуугийн чулууны бичээсийн хятад, монгол эхээс үзэхэд Өгэдэй хаан өөрийн ордныг босгуулаад улмаар сүмийн гэр босгуулж барилгын бусад ажлыг бүрэн дуусгуулж амжаагүйг Мөнх хаан залгамжлуулж, 1256 онд “Их бурханы суварга” босгож түүнийг “Харин бүрхэхүй агуу өндөр гуу” /цамхаг/ босгуулжээ.
    1 “Юан улсын судар” 8 дэвтэр. Мэнгу ю му-цзи. Записки о монгольских кочевьяа. Стр 380.
    Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • “Монгол туурагтан бөө”-д өгөх миний хариулт. 2012 он

     

    Түүхийн олон зууны турш бөө нар цаг хугацааны хүнд сорилтыг туулан өнөөг хүрч иржээ. Тэдэнд яагаад ийм сорилт тулгарч байсан юм бэ. Тэдэнд Мөнх хөх тэнгэртээ үнэнч байж, монголчуудын өмнө уг, удамыг жинхэнэ утгаар нь үе дамжуулан хөгжүүлж өнөөг хүргэх түүхэн үүрэг ногдож байсан юм. Тэдний эх оронч сэтгэлгээ, үндэсний үзлийг бадраах ариун үйлсээс харийнхан үнэхээр айн чичирч, хаа байгаа газар нь устгахыг хичээж байсан билээ. Бөө нар бол номхон томоотой улс бишээ. Тэд бол монголчуудын өмнө олон чухал хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс, тэдгээр үүргийн нэг нь монголчуудын оюун ухааны бохирдлыг цэвэрлэх нэн хариуцлагатай, хүнд үүрэг хүлээсэн “Тэнгэрийн улаач” нар юм.

    Монгол туургатан бөө. МБНЭ гэж байгуулагдаж ерөнхийлөгчөөр нь тагнуулын мэргэжилтэй, хурандаа цолтой Жаргалсайхан гэдэг хүн шууд автоматаар нууцаар сонгогдож, ямар ч чөлөөт сонгуульгүйгээр сонгогдсоноос хойш монгол бөө мөргөл улам их замбараагүй боллоо.Монголын бөөгийн 60 гаруй төрийн бус байгууллагууд тамгаа дарж нэгдсэн мөртлөө, ерөнхийлөгчийн чөлөөт сонгууль хийхгүйгээр Жаргалсайханыг сонгосонд Монголын ард түмэн их гайхдаг. Жаргалсайхан бөөгийн мэдлэггүй, бөөгийн шүтлэггүй, бас бөө судлаач биш зайран бөө биш. Ердийн нэг хуучин социалист намын ажилтан, тагнуулч хүн монголын бөө мөргөлийн байгууллагуудыг нууцаар нэгтгэж шууд эвлэлийн ерөнхийлөгч болсонд бөө нар маш их дургүйцдэг. Бас өөрийн дураар бөөгийн хууль дүрэм, үзэл баримтлал зохиож, бөөг шашин гэж интернетээр зарлаж, монголын бүх бөө нараас татвар авах зорилготой хүн гэнэт гарч ирсэнд бөө, монголын сүсэгтэн дүргүйцэж байна.

    2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монголын бөөгийн төлөө сэтгэл зовж, санаа тавьж явдаг бөө нар, түшээ, шүтэгчид цугларч Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг (МБНЭ) байгуулсан билээ. МБНЭ-ийн дүрмийг баталж, Бөөгийн байгууллагаа удирдах Ерөнхийлөгчөө, 100 гаруй гишүүнтэй Бага хуралдайгаа сонгож байгуулсан. Дараа нь Бага хуралдайн анхдугаар хуралдаан болж, 25 хүнээс бүрэлдсэн Дээд цэцийн Зөвлөл, 7 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын цэцийг сонгож байгуулсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгчид Д.Жаргалсайхан, судлаач Ш.Сүхбат, Бадарч, Зайран Бямбадорж, Одгэрэл, Чинбат, Энхзаяа нарын нэр дэвшиж яригдсан бөгөөд судлаач Ш.Сүхбат гуай санаачлага гаргаж, Монголын бөөг цаашид хүчээ нэгтгэн хөгжүүлж, бөөгийн төвлөрсөн хамтын удирдлагын байгууллага бий болгох зорилтыг дэмжиж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээс татгалзсан. Ийнхүү МБНЭ нь баталсан дүрмийн хэмжээнд бүх шатандаа сонгуулиар байгуулагдсан. Бөө хүн “тэнгэрийн улаач”-ын үүргийг биелүүлэхийн зэрэгцээ хүмүүний амьдралаар амьдрах хувьтай билээ. “Тэнгэрийн улаач”-ийн үйл нь Мөнх тэнгэрийн хуулиар зохицуулагддаг, харин бөө нар эгэл үедээ шүтлэгтэнгүүдтэй хамтарч МБНЭ-д нэгдэн нийлж, зорилго, эрх ашигаа хамгаалж ажиллахаар зорьсон нь энэ их үйлийн эхлэл болсон юм. Жар гаруй бөөгийн байгууллага МБНЭ-д нэгдсэн нь үнэн. Бөөгийн эвсэл, холбоо, Академи, нийгэмлэг, төв нэртэй төдий хэмжээний Ерөнхийлөгч, тэргүүн, дарга нар байдаг. Тэглээ гээд Монголын бөөд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй. Тиймээс хамтарч ажиллаж байж, хамтын чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг цаг хугацаа шаардах болсон. Түүнийг албан тушаал алдар нэрээр бус, үйл ажиллагаагаар хангах хэрэгтэй юм. Цаг үеийн шаардлагаар МБНЭ байгуулагдсан гэж хэлж болно. МБНЭ нь хамтарсан удирдлагын сонгуульт байгууллага, цаашдаа энэ байгууллагыг авч явах чадалтай, туршлагатай чадвартай хэн ч байсан сонгогдоод оролцоод явах бүрэн боломжтой. Үйл ажиллагаа нь итгэл үнэмшлээр нэгдсэн иргэдийн сайн дурын нэгдсэн байгууллага бөгөөд гишүүдийн татвар, хандиваар санхүүжэхээр дүрэмд тусгасан. Гэвч гишүүд нь татвараа төлж хамтран ажиллах талаар учир дутагдалтай байгаа нь үнэн. Би бол Мөнх тэнгэрээ шүтдэг, монгол хүн. “Тэнгэрийн улаач” биш гэдгээр миний шүтлэг бишрэлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бөөг шүтлэгтэнгүүдээс салгаж авч үзэх боломжгүй. Бас бидний амьдарч байгаа цаг үе нь социалист байгуулалын төгсгөл, зах зээлийн нийгмийн эхэн үед хамаарч байна. Тиймээс амьдарч байсан цаг үетэй нь холбож нэр хоч өгөх нь юу л бол. Харин сэтгэлгээ, танин мэдэхүй, хөгжил дэвшилээс олон зүйл хамаарах нь гарцаагүй. Өөрийн хувь хүний үзэл бодлоо нийт ард түмний болгож ярьдаг цөөн хүмүүс бий. Тийм хүмүүс ичих хэрэгтэй. “МБНЭ оршин тогтнох үндэслэлгүй, ирээдүйгүй” гэж бичээд байгаа мөртлөө яагаад түүний албан тушаалыг авахсан “Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болсон” гэж шүлсээ үсэргээд байна вэ. Монголчууд бид, хэн ч байгууллага шинээр байгуулах, гишүүнээр элсэх, элсүүлэх эрх чөлөө хангалттай бий. Бидэнд ярих, шүүмжлэхээс илүүтэй хамтарч зүтгэж, хийж ажиллах хүмүүс хэрэгтэй байна. Ярьдаг нь хэт олон, хийдэг нь цөөнх байна. Бөөг шүтлэгээ “Улаач нар”, шүтлэгтэн гэж ангилж зааглах нь өнөө цагт тохирохгүй зүйл. Бид нэгдэж хамтарч байж хөгжинө гэж үздэг.

    Монгол туургатан бөө. МБНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуулийг ард түмэнд нээлттэй хийж, монголын ард түмэнд хийсэн бүтээснээрээ танигдсан З.Бат-Отгон, Б.Галаарид, Н.Нагаанбуу, Ш.Эрдэнэ, С.Дулам, Д.Бум-Очир, Ш.Сүхбат, Д.Бадарч, Чингисийн Давааням, дуучин Ариунаа, харангийн Лхагва, профессор Буяндалай, Н. Ням-Осор, Т.Мандир, физикч Лхагва, Өвөрмонголын нэрт эрдэмтэн Чунаг нарын маш олон эрдэмтэн, судлаачид нэр дэвшүүлж, удирдах зөвлөлд нэр дэвшүүлж, ажиллуулах нь монголд хэрэгтэй. Дээрх нэр бүхий хүмүүс тус эвлэлд байхгүйгээр МБНЭ гэж оршин тогтнох үндэслэлгүй бас ирээдүйгүй юм шүү.
    Монголын бөө мөргөлийн сүсэгтэн олон болон бөө нар одоо нэгийг бодож идэвхтэй хөдлөх цаг болжээ. Иймд МБНЭ-ийн хууль бус явагдсан сонгууль, удирдах зөвлөлийн сонгуулий албан ёсоор нээлттэй явуулахыг монгол бөө нарт уриалж байна.

    МБНЭ нь нээлттэй, ил тод байгууллага. Мөнх тэнгэрээ шүтдэг хэнч элсэж болно. Монголын ард түмэнд танил болсон Бат-Отгон, Галаарид, Нагаанбуу, Эрдэнэ, Дулам, Бат-очир, Давааням, Ариунаа, Лхагва, Баяндалай, Ням-Осор. (Сүхбат, Бадарч нар МБНЭ-ийн гишүүн) гээд олон хүн манай МБНЭ-д элсэхэд чөлөөтэй. Дараа нь МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлд нэр дэвшүүлж, сонгогдож болно. МБНЭ оршин тогтнох эсэх нь бөө нарын өөрсдийн идэвхтэй оролцооноос шалтгаалах бөгөөд хувь заяа хэрхэхийг цаг хугацаа харуулах болно

    Монгол туургатан бөө. МБНЭ нь монголд цөөхөн байгаа жинхэнэ чадалтай арав гаруйхан бөө нар болон чадалтай эрдэмтэн нарыг өөрөө гүйгээд ирэхээр томоохон зөв зүйтэй ил тод нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулж, зоригтой ажиллаж чадахгүй байна. МБНЭ-д гишүүн элсүүлэх гэж гуйж татвараа өг гэж байгаа нь цаашид ямар ажил явуулах нь тодорхой байна. Монголын ард түмэн, бөө нарт хэрэгтэй буянтай үйлс бүтээхийн оронд зөвхөн Жаргалсайханд хэрэгтэй, түүнийг тэжээх үйл ажиллагаанд МБНЭ-ийн үйл ажиллагаа чиглэгджээ. Ард түмэнд хэвлэлийн бага хурлаар сар бүхэн тайлангаа тавьж, тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэж, ядарсан зовсон бөө нарт хүмүүнлэгээр тусладаг, ядарсан хүмүүст үнэ төлбөргүй буян хийх үйл ажиллагааг 21 аймагт ажиллуулж байвал зүгээр юм. Бөөгөөр бөө нэртэнгүүд тоглодог байсан бол бөөгөөр улс төрийн ажилтан тоглож, бөөгийн намын үүр байгуулж тоглох дутаж гэнэ. Монголын бөөгийн нэгдсэн нам болгож тоглохоор шийдсэн Жаргалсайханаас болгоомжлох хэрэгтэй.

    МБНЭ нь монголд байгаа чадалтай цөөхөн хэдэн бөө нарт зориулагдан байгуулагдсан биш ээ. Энэ байгууллага бол Монголын Мөнх тэнгэрээ шүтдэг мянга, мянган шүтэн бишрэгч нарт зориулагдсан байгууллага билээ. Тиймээс бид тэдэнд чиглэсэн ажиллагаа зонхилон зохион байгуулахыг эрмэлздэг. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бөөгийн нэр хүндийг унагаад байгаа шалтгаануудыг тодруулж, хамтын хүчээр арилгах ажлыг хийх ёстой. Бид шат дараатай өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа. Би өөрийгөө тэжээх ажлыг хийгээгүй гэдгийг баттай хэлье. Надад янз бүрийн нэр хаяг өгч бусдын сэтгэлийг үймүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Би тагнуулч биш. Монголын малчны найман хүүхэдтэй эгэл жирийн айлын дундах хөвгүүн. Би бусдын адил монголын жирийн нэгэн иргэн. Би “биеэ засахын тулд” амьдралын 14 жилээ суралцах үйлст зориулсан. Монголын Батлан хамгаалах их сургууль, гадаадад эдийн засгийн их сургууль, удирдлагын Академи, хэд хэдэн оронд мэргэжил дээшлүүлэх курс төгсжээ. Дөрвөн улсын сургуульд сурчээ. Дараа нь гэрээ зассан. Амьдрал боломжийн дундаж айлын түвшинд байгаа. Хүүхдүүд маань Монголдоо дээд мэргэжил эзэмшиж, дараа нь гадаадад дараах шатны боловсрол эзэмшсэн. Бүгд 2-оос дээш хэл эзэмшсэн. Тийм учраас ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр Мөнх тэнгэрийнхээ төлөө зүтгэх боломжтой болсон. Би төрөө засалцсан. Байлдагчаас хурандаа цолтойгоор цэргийн хамгийн бага нэгж салбараас дивизийн удирдах албан тушаалуудад батлан хамгаалах салбарт, дүүрэг, хот, улсын хэмжээний төрийн албанд эмнэлэг, шинжлэх ухаан, боловсрол, улс төрийн байгууллагад ажиллаж ажлын багагүй туршлага хуримтлуулжээ. Монголын бүх аймгууд, 300 гаруй сумдын ажил, Зэвсэгт хүчин, Цагдаа, Онцгой байдлын бүх анги салбар, монголынхоо хилийг гурвантай тойрч бүх отряд, заставаар орж танилцаж, Монголын бүх шашны байгууллагын удирдлагуудтай, ОХУ-ын буриад, БНХАУ-ын Манжуураас Шинжан уйгар хүртэл өргөн уудам нутгаар аялж, монгол туурагтнуудтай уулзаж явлаа. Дэлхийн 69 орны төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачтай уулзжээ. Ийм хувь тавилан хэн хүнд олдоод байдаггүй ховор завшаан гэж би боддог. Мөнх тэнгэр надаа энэ бүхнийг үзүүлж, мэдрүүлэх хүч боломж өгчээ. Ингэж явахдаа бөөгөө хэрхэн бэхжүүлж, хөгжүүлэх вэ гэдэг миний сэтгэлд ямагт хамт явсан. Ямар ч судлаачийн яваагүй, үзээгүй орон зайг надад мэдрүүлжээ гэж би баярлаж явдаг. Би төрд ажилласны хувьд тэтгэвэртээ гарах нас болоогүй байна. Харин бидний зорьж байгаа үйлсэд “тэтгэвэр” гэж байдаггүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Одоо би нөхдийнхөө хамт Бөөгийнхөө “унагасан” нэр хүндийг засалцахын төлөө Мөнх тэнгэр, бөөгийнхөө төлөө зүтгэж явна. Бөөгийн нэр хүндийг унагасан, түүний нэр хүндээр залилан хийгсэдийн эсрэг тэмцэх болно. Монголынхоо онгон байгалиа хамгаалах, монгол уламжлал, зан үйлээ сэргээх гээд олон зүйлийг сэдэж бүтээх гэж зүтгэж байна. Хөрөнгөтэйсэн бол сар бүр мэдээлэл хийж бөөгөө сурталчлах юмсан.

    зочин Монголийн бөөгийн нэгдсэн эвлэл гэж хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар байна лээ яаг үнэн хэлсэн байнаа монгол туурагтантай санал нэг байнаа наад жаргалсайхан гэдэг хүн чинь тэтгэвэртэй гарсан болхоор 21 аймаг монголийн бүх бөө нараас татвар аваад наснийхаа хоолийг олоод. Хажуудаа хэдэн өөрийн үгэнд ордог удган хүүхнүүд банди нарийг гарийн үзүүрээр зарчихаад л сууж байна гэж мөрөөддөөд байгаа юм. Тэнгэрээр тэгэж тоглож болохгүй дээ удмаараа сүйрэндээ. Энэ жаргадсайханий хажууд тэнгэр бөө онгод гэж ийм байдаг юум гэж бодитоор үзүүлчих шйдтэй бөө байхгү болохоор л дэвээд байгаа юум.

    МБНЭ нь байгуулагдаад удаагүй, санхүүгийн хувьд чадвар нэн сул байна. Бид одоохондоо үнэгүй буян хийх “социализм”-д хүрчихээгүй байна. “Үнэгүй зүйл байдаггүй” гэж Мөнх тэнгэр айлдсан билээ. Бид тэнгэрийн хүчийг үнэгүйтүүлж болохгүй. Түүхийн сонирхолтой үед өөрийгөө амьдарч байна гэж үздэг. Би олон жилийг Монголын улс төрийн амьдралд зориулсан нь үнэн. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд “Мөнх тэнгэр”-ийн шүтлэгээ олж авсан. Монголын амьдралд улс төрийн намууд өнөөдөр ямар нэр хүндтэй байгаа билээ. Ийм нөхцөлд бас нэг нам гэж ярих нь огт утгагүй зүйл. Харин ч бичээд байгаачлан Бөөгөөр нам болгон тогловол тэнгэр гэсгээх болно. Аль нэгэн намаа сонгож, хамтарч ажиллах нь хувь хүний асуудал. Намайг тэнгэрээрээ тоглож байна гэжээ. Бас “удмаараа сүйрнэ” гэжээ. Үүнд би хариулъя. Би мөнх тэнгэрээрээ тоглоогүй, харин тийм тоглогч нартай тэмцэж, бөөгийнхөө нэр хүндийг хамгаалах болно. Манай удам сүйрэхгүй. Мөнх тэнгэр хамгаалах болно. Тийм учраас би итгэлтэйгээр энэ үйлсэд зүтгэж явна. Харин бөөгийн зан үйлийг буруу зүйлд ашиглавал Мөнх тэнгэр тийм зүйлийг гэсгээх болно. “МБНЭ-д хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар” гэжээ. Хэнд ч хэрэггүй МБНЭ-ийн төлөө тэгтлээ санаа зовж, бичих шаардлага байсан юм уу гэж бичигчээс асуумаар байна. МБНЭ-д бөөгийнхөө төлөө санаа тавьж, түүнийхээ төлөө хоосон ярьдаг бус бүтээхийн төлөө ажилладаг хүмүүс цугларсан юм. Миний дэргэд таны бичсэнээр “удган хүүхнүүд, банди” нар бус жинхэнэ удам дамжсан, бөөгийнхөө төлөө амьдрал, сэтгэлээ зориулсан олон зуун “Тэнгэрийн улаач” нар, түшээ, шүтлэгтэнгүүд байна. Харин бөөгийн нэр төрөөр тоглогчид, луйварчин, гэмт хэрэгтэнгүүд хариуцлагаас нуугдан элдэв нэрээ нууцлан бидний эсрэг хорон муу үг шидэж байна. Бидэнд ажил хэрэгч шүүмжлэл ус агаар шиг хэрэгтэй. Бид түүнийг хүлээн авч ажилдаа тусгах болно. Харин ажилд саад болсон хорон муу санаа, үйл үйлдэл хэрэггүй. Мөнх тэнгэр үйлийг нь ялгаж, үнэнийг нь тодотгож, гавьяа, гэсгээлийг нь онооно. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна.

    зочин Бөө мөргөлийн хамгийн шилдэг 55 бөө шалгаруулах уралдаан тулаан хийгээд л бөөгийн нэгдсэн шилдэг 55 хүнээрээ нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлөө хийгээд дотороос нь ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй ш дээ. Бөөгийн ерөнхийлөгч бөөгөө мэддэг онгод сахиустай бөө хүн мөртлөө маш шудрага цэвэр бас хүчтэй онгод сахиустай жинхэнэ бөө нарийн аав эцэг бөө байх ёстой юум даа. Бүх асуудлыг шууд эсэргүүцээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна.

    Шилдэг 55 бөөг цуглуулж, шалгаруулж, шилдэгээ тодруулж, удирдагчаа сонгох, дагнасан бөө нарын байгууллагын талаар санал дэвшүүлжээ. Сайхан ч санаа. Харин МБНЭ бол Бөө нар, түшээ нар, шүтлэгтэн олон түмнийг багтаасан өргөн хүрээтэй байгууллага. Зөвхөн бөө нар гэж явцуурахгүй. Өнгөрсөн 20 гаруй жилд Бөөгийн 100 гаруй байгууллага байгуулагдан ажиллажээ. Бөөг дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан нь үнэн зүйл. Гэхдээ Монгол Улсад гадны хүчирхэг хөрөнгө, санхүүгийн чадавхтай, ажлаа зохион байгуулах олон жилийн баялаг туршлагатай, улс төрийн дэмжлэгтэй шашин шүтлэг орж ирээд монголчуудын оюун санааны салбарт хурдацтай түгэн дэлгэрч байхад бид зүгээр хараад суугаад байх ёстой гэж үү. Жалга, довын зүйл яриад хувиа хичээгээд байгаад байх ёстой юу. Зөвхөн цөөн хэдэн бөөгөө тойроод яриад суугаад байх ёстой юу. Телевизээр гараад байдаг цөөн хэдэн бөө, судлаачаар бүх асуудлыг төлөөлүүлээд байх уу. Би гэж цээжээ дэлдэж, амиа бодогчдын өмнө сөхөрч, тэднээс хамтарч ажиллая гэж гуйх хэрэг үү.
    Бид үүнд–Үгүй гэж зоригтой хэлэх байна. Харин даруухан амьдардаг, эгэл жирийн, чадалтай, зорилготой, ажилсаг, нэр хүндтэй “тэнгэрийн улаач”, түшээ, шүтлэгтэн олон байдаг юм байна. Тэдний дэмжлэгээр бидний үйлс бүтэмжтэй байж, дэлгэрэн хөгжих болно. Бид хамтарч ажиллахыг зорьж ирэгсдэд хаалга маань ямагт нээлттэй байх болно.
    Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.

  • ТАЖИКСТАНЫ ЭРДЭМТЭНТЭЙ УУЛЗАВ

    Чингисовнаг болон Монгол бөөгийн тэргүүн зайран Буянбадрахын хүсэлтээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүлээн авч уулзав.
    Монгол бөөгийн тэргүүн зайран Буянбадрах олон жилийн хугацаанд Тажикстаны эрдэмтэн хатагтай Хамаганова Эржен Чингисовнатэй хамтран ажиллаж байгаагаа дурьдаад Монголд урьж судалгааны ажил хийх шаардлага байгаа тул МБНЭ-ээс урилга гаргуулж хамтран ажиллах талаар хүсэлт тавьсан юм.
    Тэрхүү хүсэлтийн дагуу МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүлээн авч уулзаж, эрдэм шинжилгээний ажлын талаар сонирхосон асуудлаар хариу авлаа.
    Б.Банзрагч