Дараа Уулын Алтайд уригдан очиж, бөөгийн тахилгын зан үйл хийсэн байна. Тахилгын зан үйлд цөөнгүй орны төлөөлөгчид оролцсон байна.
Энэ нутгийн талаар тодотгоход хүн амын 60% нь орос, 30% нь алтай үндэстэн болно. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд оржээ. Судлаач Г.Потанин “Оросын түүхийн материалууд” бүтээлдээ 18 дугаар зууны эхний оросын газрын зургуудад Уулын Алтайн нутаг дэвсгэрийг “Ойрад Монголын Галданцэрэнгийн нутаг” гэж тодорхойлсон байдаг тухай тэмдэглэсэн байдаг. Тийм ч учраас үлгэр домог, туулийн ертөнцөд нь энэ бүхэн хадгалагдан үлдсэн байна.1700-аад оноос оросууд тус бүс нутагт ирж, алтайчууд аажмаар нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн байна.
Author: admin_shaman
-
БУРИАД, ГОРЬНЫ АЛТАЙД АЖИЛЛАВ-2012
-
Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдлаа-2012
судлалын тэргүүн Д.Базарч, Төрийн зайран Д.Бямбадорж, бөөгийн “Голомт” төвийн тэргүүн н.Сүхбат, Бөөгийн нэгдсэн эвлэлийг үүсгэн байгуулагч, хурандаа н.Жаргалсайхан, Бөөгийн судлалын академийн тэргүүн н.Одгэрэл нарыг санал нэгтэй сонгосон юм. Бөөгийн анхдугаар дээд хуралд 13 аймгийн төлөөлөл оролцсон бөгөөд халх, буриад, өөлд, урианхай зэрэг олон ястан үндэстний зайран, удган нийлсэн 50 орчим төлөөлөгч цугласан байв.
Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн цаашдын үйл ажиллагааны талаар тус эвлэлийн хурлын тэргүүлэгч Бөө судлалын тэргүүн Д.Базарчтай ярилцлаа.
-Монголын бөөгийн нэгдсэн эвлэл ямар чиг үүрэгтэй байгууллага вэ. Ямар зорилготой байгуулагдаж байна?
-Нэгдсэн эвлэлийг байгуулах шаардлага нийгмийн хэрэгцээнээс үүдэж байна. Сүүлийн үед манай улсад шашны олон урсгал орж ирж байна. Бөө мөргөл гадуурхагдах байдал ажиглагдаж бөөгийн нэр хүндийг унагах оролдлого гарах боллоо. Өнөөдөр бөөгийн толгой багш нар хуран чуулж байна. Цаашдаа бөө нарын нэгдсэн дүрмийг бий болгох зорилготой. Бөө хүмүүсийг зөвхөн Монголд төрөөд байна гэж ойлгож байна. Гэтэл дэлхий даяар бөө бий. Байгаль экологийн сүйрэл хүчтэй явагдаж байгаа энэ үед бөө төрнө гэдэг нь тэнгэр өөрийн элчүүдийг илгээж буй явц юм. Бөө нар байгаль экологийн эмч, хэлмэрч орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байдаг. Тэд ертөнцийн далд ухааныг өөрийн хүчээр мэдэрч байгалийн хуулийг танин мэдэрч байдаг юм. Монголчуудын уужуу ухаан байгалиа хайрладаг энэ зан бөө мөргөлөөс уламжлалтай. Шарын шашин Монголд дэлгэрээд сайн ч юм хийсэн саар ч юм хийсэн. Шашинд дүрэм байдаг. Харин бөөгийн дүрэм бол байгалийн оршихуй юм. Бөө мөргөлийг танин мэдрээд явбал Монгол Улсын цаашдын өөрчлөлтөд маш ихээр нөлөөлнө.
-Өнөөдрийн байдлаар манай улсад хэчнээн бөө байна вэ?
-Бид бөөгийн тооллого хийж байгаагүй. Бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдсан болохоор цаашдаа бөө нарын тоог гаргана.
-Сүүлийн жилүүдэд манай улсад бөө ихээр төрөх боллоо. Шинээр төрөх бөө нарт нэгдсэн эвлэлийн зүгээс хяналт тавьдаг болох уу?
-Хүн ямар шашин сонгож шүтэх нь тухайн хүний асуудал. Христ, лалын шашин өөрийгөө шүтэхийг тулгадаг. Будда намайг шүтэх эсэхээ өөрөө шийд гэдэг. Харин бөө хүн эрүүл мэнд, байгалийн нөхцөл байдал хүндэрсэн нөхцөлд бөөгийн шүтээнтэй холбоотой бол шүтэхээс өөр аргагүй болдог. Хамгийн гол нь шүтэн бишрэгчид мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Энэ бөө үнэн үү худал уу гэдгийг тодорхойлох ёстой. Энэ байгууллага цаашдаа бөөд элсэгчдэдээ мэдлэг өгдөг болно.
-Бөөгийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Бөө нар өөрийн үндсэн ажил төрлөө хийгээд л явна. Хажуугаар нь онгод сахиусаа дууддаг юм.
-Сүүлийн үед бөө нар иргэдийг сүсэг бишрэлээр нь далимдуулж залилсан хэрэг цөөнгүй гарлаа. Энэ тухай та юу гэж бодож байна. Хуурамч бөө байдаг уу?
-Ямар ч шашин байсан хүмүүсийг залилсан бол хуулиар зохицуулагдах ёстой. Монголын бөөгийн нэгдсэн эвлэл бөө нарт ёс суртахууныг мэдүүлэх зорилготой байгуулагдсан.
-
ХАЙРХАНДАА ЗАЛБИРЧ ӨРГӨЛӨӨ ӨРГӨВ.-2012
Их тэнгэрийн амны ойролцоо орших онгодын оршин буй газарт идээгээ өргөж, тахилгаа хийв. Хажууханаар Туул гол урсана.
Монгол бөөгийн Их удган Отгонсүрэн нь Буриаад бөөгийн онцлог шинж чанарыг харуулсан өвөрмөц бөөлөлт хийлээ. Эртнээс хуягны өвөрмөц байдлаараа Буриад бөө ялгарч харагддаг.
Монгол бөөгийн Их удган Отгонсүрэнгийн бөөлөлт дээр МБНЭ-ийн удирдлагууд байлаа. -
Ажлын амжилт хүсэв-2012
хугацаа нь дуусч эх орондоо буцах болсон тул МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урьж уулзаж, оройн зоог барив. Ноён Ким МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы үүсгэн санаачилсан Монгол-Солонгосын “Чусон” нийгэмлэгийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад талархал илэрхийлэв. Д.Жаргалсайхан ноён Кимийг Монгол Улсад ажиллаж байх хугацаанд “Чусон” нийгэмлэгийн ажиллагаанд туслалцаа үзүүлж байсанд талархаж явдагаа илэрхийлэв. Мөн БНАСАУ-д хийсэн ажлын айлчлал, тэр үед хийсэн уулзалтууд мартагдашгүй сэтгэл үлдээсэнийг дурьдсан юм. Уулзалтын төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ноён Кимд ажлын амжилт хүсч, монгол зураачын зурсан уран зураг дурсгав.
Д.Тэмүлэн -
2019 онд дэлхий нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй 10 эрсдэл
Вакцинжуулалт нь өвчин тусахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд жилд 2-3 сая хүнийг үхлийн аюулаас авардаг байна. Үүгээр зогсохгүй дэлхий дахиныг вакцинжуулалтад бүрэн хамруулж чадвал өөр бусад 1.5 сая хүний амь насыг аврах боломжтой ажээ.
Зарим орны хувьд хэдийнэ ангижирсан улаан бурхан зэрэг өвчний тархалт сүүлийн үед дэлхий даяар 30 орчим хувиар нэмэгдсэнийг ДЭМБ-ын тайланд онцлон тэмдэглэсэн байна.Антибиотикт тэсвэртэй нянгууд
Хүн төрөлхтөн антибиотикууд болон вирусийн эсрэг эмүүдийг бүтээсний сөрөг талууд хэдийнэ ажиглагдах болсон нь тэдгээрийн хэрэглээг хэтрүүлсний улмаас антибиотикт тэсвэртэй нянгууд үүссэн явдал юм. Үүний улмаас энгийн эмчилгээ шаарддаг уушгины хатгалгаа, сүрьеэ, заг хүйтэн, салстеллезоз зэрэг өвчнийг эмчлэхэд улам хүндрэлтэй болсон байна.
Сүрьеэ өвчний улмаас жил тутам ойролцоогоор 1.6 сая хүн нас барж байгаа бөгөөд антибиотик нөлөөлөхөө больсны улмаас шаналах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ажээ.
Антибиотикт тэсвэртэй нянгуудтай тэмцэх төлөвлөгөөг ДЭМБ-ын мэргэжилтнүүд боловсруулж байгаа бөгөөд үүнд ард иргэдийн мэдлэгийг сайжруулах, халдварын тархалтыг бууруулах, энэ төрлийн эмийг болгоомжтой хэрэглэх явдлыг хөхиүлэн дэмжих зэрэг багтаж байна.Агаарын бохирдол ба уур амьсгалын өөрчлөлт
“Агаарын бохирдлын улмаас жил тутам 7 сая хүн нас барж байгаа ба хүмүүсийн 90 хувь нь бохирдолтой агаараар амьсгалж байна” гэж ДЭМБ-ын тайланд мэдээлжээ.
Агаар дахь зөвхөн бичил авайн дуранд харагддаг бохирдуулагчид нь амьсгалын болон цусны эргэлтийн системд нэвтэрч, уушги, зүрх болон тархины үйл ажиллагааг гэмтээсний улмаас жил тутам 7 сая хүн хорт хавдар, зүрхний шигдээс болон зүрх, уушгины өвчнөөр нас барж байна.
Агаарын бохирдлыг нэмэгдүүлэгч гол хүчин зүйлсийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт аж. НҮБ-ын мэдээлснээр, 2030-2050 онд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хоол тэжээлийн дутагдал, хумхаа, суулгалт, хэт халалтаас үүдэлтэй стресс зэргийн улмаас жил тутам 250 мянган хүн нас барж болзошгүй байгаа ажээ.
Уур амьсгалын өөрчлөлт яагаад бизнесийн үйл ажиллагаанд их хэмжээний хохирол учруулах вэ?
Уур амьсгалын өөрчлөлт нь ган гачиг үүсэх хамгийн том шалтгаан бөгөөд Төв Америкийн олон мянган иргэн АНУ руу дүрвэх болсон шалтгаануудын нэг энэ билээ.Томуугийн цар тахал
ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий нийт томуугийн дахин өөр цар тахалтай нүүр тулгарч болзошгүй бөгөөд энэ хэзээ, хэр их хохирол учруулж ирэхийг мэргэжилтнүүд мэдэхгүй байгаа аж.
Энэ улиралд зөвхөн АНУ-д л гэхэд наад зах нь 13 хүүхэд томуугийн улмаас нас баржээ. “Энэ онд тархсан “H1N1” вирус нь бага насны хүүхдүүд болон 50-аас доош насны хүмүүст түгээмэл тархаж байна” гэж “Vanderbilt” их сургуулийн Анагаах ухааны төвийн профессор Уильям Шаффнер хэлжээ.
ДЭМБ дэлхий даяар цар тахал үүсэхээс сэргийлэхийн тулд томуугийн вирусийг тогтмол хянаж байгаа ба үүнд 114 орны 153 байгууллага оролцож байгаа ажээ.Зарим бүс нутаг дахь хямралууд
1.6 тэрбум гаруй хүн буюу дэлхийн нийт хүн амын тавны нэгээс илүү хувь нь ган гачиг, өлсгөлөн, мөргөлдөөн болон шилжилт хөдөлгөөн зэрэг хямрал бүхий бүс нутагт амьдарч байна.
Иргэний дайны улмаас Сирийн нэг сая гаруй иргэн дүрвэж, үер усны гамшиг болон хүйтэн цаг агаарын улмаас олон хүн түр хоргодох байранд амьдарч, зарим нь амиа алдаж байна.
Саяхан 8 настай Сири хүү шуурганы улмаас амиа алдсан бол өөр нэгэн охин голд унаж амиа алдсан хэрэг гарсан билээ.
“Эбола” вирустэй адил өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчид
Өнгөрсөн онд “Эбола” вирусийн халдварыг бүрэн хяналтдаа оруулсан хэмээн зарласнаас тун удалгүй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын бүс нутгуудад уг вирусийн тархалт газар авч эхэлсэн юм. Тэдгээр тархалтын аль аль нь нэг саяаас дээш хүн амтай хотод тархсан гэж НҮБ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан газраас мэдээлсэн байна.
Уг халдвар нь цаашид үүнтэй төстэй өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгч тархаж болзошгүйг батлан харуулсан гэж ДЭМБ мэдээлжээ.
Эрдэмтэд “Эбола” вирусээс гадна өөр бусад эмгэг үүсгэгчдийг тогтоосон нь “Зика”, “Нипа”, “Мерс” буюу Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж болон “Сарс” буюу Амьсгалын замын цочмог халтай хам шинж зэрэг юм.Халдварладаггүй өвчнүүд
Олон тооны халдварт өвчин үүд тогших болсон энэ үед дэлхий даяар өвчний улмаас нас барсан хүмүүсийн 70 хувь нь хорт хавдар, чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг бусдад дамжин халдварладаггүй өвчний улмаас нас барсан байдгийг мэргэжилтнүүд тогтоосон байна.
Дээрх өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлэгч 5 томоохон хүчин зүйлийг мөн нэрлэсэн байна. Үүнд: тамхи татах, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, согтууруулах ундаа хэт их хэрэглэх, эрүүл бус хооллох болон агаарын бохирдол зэрэг багтжээ.Денге чичрэг өвчин
Ганцхан шумуулын хазалтаар үхэлд хүрдэг өвчин бол денге чичрэг бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн турш энэ өвчний учруулах аюул өсөн нэмэгдсээр байгаа тухай ДЭМБ мэдээлжээ.
Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь денге чичрэг тусах эрсдэлтэй байдаг бөгөөд жил тутам 390 сая хүн халдвар авдаг байна. Денге нь томуутай ижил төстэй шинж тэмдэг үзүүлдэг ажээ.
Энэ өвчин Бангладеш, Энэтхэг зэрэг улсад борооны улирлын үеэр эрчтэй тархдаг бөгөөд энэ улирлын үргэлжлэх хугацаа улам уртсах болсонтой холбоотойгоор эрсдэл улам нэмэгдэх болсон байна. Мөн халуун орнуудад тархах эрсдэл бага байдаг бол эсрэгээр сэрүүн, таатай уур амьсгалтай оронд түгээмэл тархах хандлагатай байдаг ажээ.
Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ дутмаг байх
Эрүүл мэндийн даатгалаа сайн төлдөг нэгэн эмнэлгийн тусламжийг сайтар хүртэж байхад дэлхийн өнцөг булан бүр дэх зарим хүн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээгээ ч хүртэж чадахгүй амьдарч байна.
Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ нь тухайн хүний насан туршийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад чиглэдэг бол олон улс оронд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг газрууд дутагдалтай байна гэж ДЭМБ мэдээлжээ.ХДХВ
“Сайхан мэдээ: Бид ХДХВ-ийг оношлох, эмчлэхэд их хэмжээний ахиц дэвшил гаргалаа. Одоогийн байдлаар ХДХВ-ийн халдвар тээсэн 22 сая орчим хүнийг эмчилж байна” гэж ДЭМБ мэдээлээд, ХДХВ-ийн халдвар авсан байх эрсдэлтэй хүмүүст халдвар тархахаас сэргийлж, ретровирусийн эсрэг эмчилгээ хийж байна гэжээ.
Гэсэн хэдий ч энэ халдвар тархсан хэвээр байгаа бөгөөд жил тутам нэг сая орчим хүн ХДХВ/ДОХ-ын улмаас нас барж байгаа юм. ДЭМБ-ын тооцоогоор, дэлхий даяар 37 сая орчим хүн ХДХВ-ийн халдвар авсан байна.
ДЭМБ энэ онд ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ өөрөө тогтоох технологийг хөгжүүлэх талаар дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ингэснээр халдвар авсан хүмүүсийн хувьд өөрсдийн түвшнээ мэдэж, эмчилгээ авах боломж бүрдэх ажээ.
ДЭМБ болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь компаниуд болон байгууллагуудыг дэмжиж, ХДХВ-ийн тест бүтээх салбарт ажиллахыг санал болгож байгаа юм байна. -
Үндэсний бөх
барилдах, зууралдан ноололдох зэрэг хэдэн янз бөгөөд эхнийх нь халхад түгээмэл, хоёр дахь нь өвөр монголд, гуравдахь нь буриад, дөрвөд ястны дотор дэлгэрсэн аж. Эдгээрийн аль шилдэг бүхний нь найруулан авсан монгол үндэсний нийтлэг барилдаан нь халх барилдаанд тулгуурлан төлөвшсөн орчин үеийн монгол барилдаан болно. Бөх барилдааны барилдах журам, мэх, ёс заншил нь их л нарийн бөгөөд барилдагчийн бяр самбаа ухааныг шалгах онцгой үйл, уран мэхийг эрхэмлэдэг урлаг юм. Монгол үндэсний бөх нь бөх бат, үзэсгэлэн төгөлдөр тусгай өмсгөлтэй байна. Жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал. Монгол үндэсний заншлаар бөхийн зөвлөгч болох засуулч бөхдөө зөвлөгөө өгөхөөс гадна гурав, тав, долоогийн даваанд бөхөө цоллодог. Бөх цоллох гэдэг нь тэр бөхийн алдар цолыг уран сайхнаар дуудан хийморийг нь сэргээх нарийн үйл юм. Бөхчүүдийг амжилтаар нь улс, аймгийн шилдэг бөхийн цолыг олгодог: 1.Начин 2.Харцага 3. Заан 4. Гарьд 5. Арслан 6. Аварга
Бөхийн барилдаан Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулалтаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг. Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана. Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл юм. Монгол ардын тууль “Эрийн сайн хан харангуй”-д “буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг” гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсны гэрч юм. Хожим бөхийн өмсгөл улам гоёмсог, боловсронгуй болж иржээ.
Одоогийн бөхийн өмсөх хувцас нь 1. Малгай 2.Зодог, 3.Шуудаг, 4.Гутал, 5.Оймс, 6.Гутлын боолт юм. Зодог, шуудаг нь барилдахад барьц болдог төдийгүй биед яв цав тохирч байдгаараа барилдахад аятайхан, хөнгөн, бөх хүний булчин шөрмөслөг бие бялдрын гоо сайхныг харуулах зориулалттай, тэрчлэн барилдахдаа дээл хувцсаа урж таслах явдлаас гэтэлгэсэн өмсгөл юм. Тэгвэл эртний баатрын дуулга хэлбэрт малгай өмсдөг нь монгол бөх үндэсний цэрэг эрсийн хүчин чадал авхаалж самбааг сорин шалгаруулах тулаан тэмцээн болсоор ирснийг харуулж байдаг. Мөн барилдахад суурьтай, хөлөөр мэх хийхэд аюул осол багатай тул бөхчүүд одоо ч үндэсний монгол гутал өмссөөр байна. Оймсыг монгол цагаан эсгийгээр хийж өмсөх нь хөл мэх хийхэд бэртэхгүй зөөлөвчийн ач холбогдолтойгоос гадна гутлын түрийнээс дээш гарсан хэсэг буюу оймсны харааг үндэсний чамин хээ угалзаар чимсэн байх нь бөхийн гоо сайхныг улам нэмдэг. Мөн гутлын боолтыг бас ингэж чимэглэдэг.
-
ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРТ ЗАЛБИРАЛ ХИЙВ-2012 он
Д.Жаргалсайханаар 2012 оны 6 дугаар capын 4-ны өдөр батлуулан ажилласан билээ. Энэхүү удирдамжийг хэрэгжүүлэх зорилгоор Хар зүрхний Хөх нуурт очиж, МБНЭ-ийн удирдлагууд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван нар байлцан Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун хуур манжигаар бөөлж, тахилууд хийх газар, бөөлөх улаач нарын талаар мэдээлэл авсан билээ. Дараа нь Хөх нуурын дэргэдэх амралтын газарт очиэ их хааны гэрийн буурь байсан газрыг бөөлж тодруулсан билээ.
Удиртгал уг: Хун терелхтенд анхны их зан уйлийн мэдрэмж нь беегийн зан уйлээр эхэлсэн гэж Монголын болон дэлхийн олон арван бее судлаачид уздэг нь унэний хувыай гэж бид уздэг. Тэгвэл беегийн зан уйлийг хамгийн дээд зэргээр хегжуулсэн цаг уе нь 13 -р зуун буюу “Их монгол Улс”ын цэцэглэн мандалтын уе билээ. 1189 онд тархай бутархай байсан Монгол туургатангууд туун дотроо Хиад Боржигон аймаг бараг задран унаж байсан тэр уед Есухэй баатрын ахан дуус, Хабул хааны ур сад – Хабул хааны “алтан бус”ийг Есухэй баатрын зуслан Хар Зурх уулын Хөх нуурт байсан Тэмуужин хууд авчран ергеж тангараг ерген “Хамаг Монголын хаан” д ергемжилж Тэмуужинг далай хаан буюу “Чингис хаан” хэмээн нэрийдэж, Улсын нэрийг “Хөх Монгол” гэж тоггоосон туухт их газарт МБНЭ ээс Монгол Улсын газар нутагт беегийн зан уйлийг эрхэмлэгч хэн бухнийг урин дуудаж, эвлэлдэн нэгдэж, хамаг бухнээр “Их хаан Чингис”ийн ариун сунсэнд хундэтгэл узуулэн олон бугдээр еер еерийн ажил уйлс, алд биеэн даатгахыг хусэмжилэн энэхуу уйлийг хийхийг зевд узэн заллага айлтгаж байгаа болно.
1. Энэхуу үйл ажиллагааг 2012 оны 6 дугаар cap 22 нд гэж тогтоон мөн “наран буцах” едер тохиож байгаа тул нарны айлтгал зэрэг уйлдэх нь зуйтэй гэж тогтоно.
2. 2012 оны 6 дугаар cap 21 нд Хар зурх уулнаа хурэлцэн ирсэн удган зайрангуудыг оройн 22 цаг хуртэл буртгэн тэдэнд хийх ажпын төлөвлөгөө, дагаж уйлдэх журам, үйл ажиллагаанд оролцох мандат буюу зөвшөөрөл зэргийг нэг бурчлэн олгож, оролцох зөвшөөрөлийн хураамжийг сан хөмрөгт оруулах нь зуйтэй гэж узнэ.
3. Энэхуу удирдамжын хавсралтаар 2012 оны 6 дугаар cap 21-22 едруудэд Хар зурх уулын Хех нуурт болох уйл ажиллагааны удирдамж гаргаж энэхуу хундэтгэлийн уйл ажиллагаанд оролцохоор мандат авсан хун бурт дагалдуулан олгох нь зуйтэй гэж узнэ.
4. Энэхуу ариун дагшин газарт ирсэн хэнд боловч Хундэтгэлийн ажиллагааны дагаж мердех зуйлчлэлийг гардуулж гал.уснаас болгоомжпох, ойд теерч будлихаас сэргийлэх талаар сануулах нь зуйтэй гэж узнэ.
5. Энэхуу ажиллагааг удирдан зохион байгуулах хумуусийг МБНЭ-ээс урдчилан товлож, хун бурийн хийх , хариуцах ажлыг оновчтойгоор хувиарлан егехийг зуйтэй гэж узнэ.
6. 2012 оны 6 дугаар cap 8 наас хэтруулэлгуйгээр ажпын хэсэг нь тухайн уйл ажиллагааны уед зохиогдох арга хэмжээний удирдамж, сануулга, уриалга, Телевиз болон мэдээллийн хэрэгслууруудээр зарлагдах, сурталчлагдах материалуудыг бурдуулэн МБНЭ -ийн удирдлагад бэлтгэн өгч батлуулах нь зуйтэй гэж тус тус үзэв. -
Бөөгийн байгалиа хамгаалах зан үйл сонирхол татаж байна-2012 он
зориулсан Их тайлга тахилгад АНУ-аас ирж оролцсон хатагтайЦеодосиа Фергусонтой уулзаж зоог барих үед Монгол бөөгийн байгальтай харилцдаг зан үйл ихээхэн анхаарал татаж байгаа тухайгаа ярьсан билээ. Тэрээр бид эх дэлхий, байгалиа хамгаалах талаар олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой нь харагдаж байна. Эх дэлхийгээ хамгаалах, байгалиа хамгаалах чиглэлээр олон орноор явж, хамтран ажиллах бөөгийн зан үйлтнээ хайж, сурвалжилж явна. Их тайлга, тахилгад оролцсон онцгой сонин үйл явдал боллоо. Цаашид хатагтай Цеодосиа Фергусон Монголын бөө нартай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэв. Зоогт МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн удган Ц.Отгонсүрэн, Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Л.Загдаа нар байлцав.
-
Хэрлэн, Онон, Туул голыг тахиж тайх ёслол боллоо-2012
Уг лусын тахилга 2012 оны 5 дугаар сарын 15 өдөр Чингис хайрханы урд, Гандан уулын хойд хормойд “Хатан Туул”-ын дэргэд, Сэлбийн голын дээд эхэд “Ойн булаг” амралтын дэргэд мөн Тэрэлжийн дээд эхэд Асралт хайрхан уулын хормойд Туул гол, Онон голын дээд эхэд нэгэн зэрэг болсон юм. Монголын бөө мөргөлийн гол зан үйлүүдийн нэг болох лусын тахилгыг “Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл”-ийн төлөөлөл болсон “Ноён уулын тахилга”-д оролцсон арвин туршлагатай удган зайрангууд өөрийн шавь нарын хамт онгод шүтээний айлдварын дагуу хийж гүйцэтгэсэн юм.
Уг зан үйлээр Хан Хэнтийгээс эхтэй, Хэрлэн, Онон, Хатан Туул ээжийнхээ цөхрөл гомдлыг тайлж, аргадан уярааж, ард олныхоо ундаа болсон ариун ус рашаанаа халигааж цалигааж байхын ерөөл гуйсан юм. Мөн хуран цугласан олон түмэн идээ ундааныхаа дээжийг өргөж, сүслэн мөргөж, дээдийн дээд хүндэтгэл үзүүлсэн.
Мөн оныг дуустал Монголын 800 уул ус, гол горхи, мөрнийг тахиж, уул усны тахилга тайлгыг жаяг ёсонд нь оруулах зорилготой байгаа ажээ.
Шулмын муу ёрт арван зөн билиг
төгсгөлийг тавьж, түүнд Чөтгөр шулам ноёрхох эхлэлийг тавих ёстой байсан юм. Тэрхүү пайз, хавтангууд дээр сийлбэрлэсэн муу ёрт зөгнөлүүдийн талаар хожим хойно 2001 онд олонд дэлгэхээр шийдвэрлэжээ. Энэ үед ертөнцийн төгсгөл ирэхгүй гэдэг нь тодорхой болсон билээ. Гэвч дараа нь Ромын Хамба лам II Иоанн Павел ямар нэг шалтгаанаар үүнийг хийхийг хориглосон бөгөөд дөнгөж одоо л шинэ Хамба ламтны үед үүнийг зөвшөөрсөн байна.
1946 онд нэгэн түймэрт автсан байшингаас олдсон бичиг баримтуудыг Ватиканд Германы лам нар ирүүлсэн бөгөөд сүм хийдийн шинжээчид үнэхээр л тэрхүү бичиг баримт Адольф Гитлерын шулмын ёртой байгуулсан гэрээ гэдгийг нотлосон юм. Гэрээг 1932 оны дөрөвдүгээр сарын 30-нд байгуулсан бөгөөд хоёр талын цусаар батламжилсан байв. Түүн дээр өгүүлснээр бол чөтгөр Гитлерт хэмжээлшгүй эрх, засгийг нэгэн нөхцөлтэйгээр өгсөн аж. Их удирдагч тэрхүү хэмжээлшгүй эрхээ зөвхөн муу ёрын зүйлд ашиглах ёстой байлаа. Хариуд нь Гитлер шуламд яг 13 жилийн дараа өөрийн сэтгэлийг өгөхөө амлажээ. Тэгэхээр 1932 он дээр 13 жилийг нэмбэл 1945 он болж байгаа юм. Дээрх бичиг баримтад дүн шинжилгээ хийсэн дөрвөн шинжээч их удирдагчийн гарын үсэг үнэн бодитой бөгөөд түүний 1930-аад онуудад батламжилж байсан бичиг баримтуудынхтай ижил гэдгийг нотлов. Хамгийн сонирхолтой нь, шулмын гарын үсэг сүм хийдийн бусад бичиг баримтууд дээрээс олдсон гарын үсэгтэй нь ижилхэн байсан аж.
Фюрерийн тамын эзэн чөтгөртэй хийсэн гэрээ нэгэн оньсогыг тайлахад тус болж байгаа юм. Тэр нь Шикльгрубер яаж яваад Германы төрийн тэргүүн болсон гэх нууц билээ. Та нар бодоод үз. 1932 оныг хүртэл Гитлер азгүй, бүтэлгүй нэгэн байсан юм. Мань хүнийг дээд сургуулиас хөөсөн бөгөөд дараа нь тэр урлагийн академид элсэн суралцах шалгалтыг хоёр ч удаа өгөөд бүтэлгүйтсэн аж. Тэр ч бүү хэл, мань хүн шоронд оров. Тэр үед түүнийг таньдаг байсан бүх хүн Гитлерыг ямар ч хэрэгцээгүй хүн хэмээдэг байлаа. Гэвч 1932 оноос хойш түүний хувь заяа огцом эргэсэн билээ. Тэрбээр засгийн эрхэнд огцом үсэрч суугаад 1933 оны нэгдүгээр сар гэхэд Германы Эзэнт гүрнийг захирч байв. Ватиканы шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь зөвхөн шуламтай “нөхцсөн”-өөр боломжтой зүйл гэнэ. Харин 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу тэр гэрээг байгуулснаас яг 13 жилийн дараа мань хүн өөрийгөө хороосон билээ.
Христийн он тооллын гурав дахь мянганы эхэн үед ертөнцийн төгсгөл ирж буй талаар олон тооны зөгнөлүүд гарсан юм. Зарим нэг зөнчид тэр төгсгөл 1999 онд ирнэ гэж байсан ч ямар нэг айхтар сүйрэл болоогүй. Тиймээс тэр аймшигт сүйрлийг хэдэн жилээр хойшлуулж хэлэгсэд олширчээ. Эхлээд XXI зууны хоёр дахь арван жилийн эхэнд гэж байсан бол одоо хэдэн арав, зуун жилээр үүнийгээ хойшлуулав. Дэлхий дээр бүх эрхийг Антихрист булааж авсанаар сайн санаат болон тамын хүчнүүд шийдвэрлэх тулаанаа хийсний дараа амар амгалан бий болно гэж үздэг. Гэхдээ эдгээр үйл явдлууд чухам хэзээ болох нь тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн юм. Үүнийг дагаад хариулт нэхсэн олон асуултууд бий болжээ.
Жишээ нь, дэлхийн тэргүүнд Антихристийг өргөмжлөн суулгах шулам үнэхээр байдаг эсэхэд эргэлзэх хүн олон болсон аж. Үүнд нэлээн тодорхой хариултыг Ватиканд байгуулагдсан Люциферын музейгээс олж болох юм. Ромын Хамба ламын өршөөн айлтгаснаар түүн дотор шулам энэ дэлхий дээр бэдэрч явааг нотлох үзмэрүүд тавигджээ. Тус музейн эрхлэгч ламтан Исмаро Бенидиктигийн өгүүлж байгаагаар энэ музейд тавигдсан үзмэрүүд үнэхээр л хар буруу зүйл байдаг гэдгийн нотолгоо аж. Сүм хийд ч тэдгээрийг Чөтгөр бий гэдгийн баримт нотолгоо мэтээр хүлээн авч үздэг гэнэ. Тэдгээр зүйлсийг олонд ил болгож үзүүлдэггүй, тэдний тухай ярьдаггүй ч чөтгөр ямар их чадалтайг харуулахын тулд хадгалдаг байна. Жишээ нь, тэр музейд 1578 оны нэгэн шөнө зүүд нойронд нь шулам морилох үеэр айж цочирдсондоо таалал төгссөн залуухан итали эмэгтэйн хэрэглэж байсан тарнийн ном хадгалагдаж байна. Түүний айж цочирдсондоо алдаж унагаасан ном энд тэндээ нэвт түлэгджээ.
Өөр нэг үзмэр бол 1357 онд Францын гүнгийн авхай Сибилла де Меркерын өөрийн цайз доторхи хүнгүй хэсэгт чөтгөртэй учрах үеэр өмсч байсан даашинз гэнэ. Даашинзны хормой хэсэгт шулмын гар хүрсэн тэр газарт мөн л түлэгдэж цоорсон байна. Дээрх музейг 1933 онд Хамба лам XI Пийн зарлигаар байгуулжээ. Энд шулам бодитойгоор оршдогийг нотлох олон зуун баталгаа хадгалагдаж байгаа юм. Шулам Гитлерыг зүгээр ч нэг сонгож аваагүй аж. Тэрбээр нэр алдартай болохыг хүсэмжилсэн бүтэлгүй эрийг сонгон аваад түүний бүх хүслийг биелүүлэхээ амласан бололтой. Үүний үр дүнд олон сая хүн зовлон зүдгүүрийг амсан, түүний амлалтад хууртсан өч төчнөөн хүмүүс үгүйрэл, хоосролыг амссан билээ. Гитлерын хувь тавилан яг ийм байдлаар өрнөсөн юм. Түүний шуламтай байгуулсан гэрээ Берлин хотын захад байрлах нэгэн шатаж буй байшингаас тохиолдлоор чирч гаргасан хуучин авдар дотроос олджээ. Тэрхүү бичиг баримт ихэд гэмтсэн ч түүнийг унших боломжтой байв.
Одоогоос арван хэдэн жилийн өмнө Мексик улсын нийслэл Мехико хотын нэгэн хуучин сүм хийдийн нуранги дороос олдсон занданшуулсан шарил чөтгөрийнх байх гэж малтлагыг хийсэн археологчид үздэг. Тэрхүү шарил үнэхээр л чөтгөрийнх байх гэсэн таамаглалууд бий. Ямааны эвэртэй адилхан эвэр толгойд нь байх агаад дөрвөн мөч нь туурайтай тийм шарилыг 1997 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр тэрхүү хуучин барилгыг нураах үеэр олжээ. Энэ нь орчин үеийн шинжлэх ухааны тайлж чадахгүй байгаа нэгэн өвөрмөц олдвор билээ. Шулам үнэхээр л биетээр оршиж байсныг нотлох баримт нотолгоо энэ байх гэж олон эрдэмтэд үздэг юм. Сүмийн гонхон доорх чулуун авсан дотор хэвтэж байсан занданшуулсан шарил хэрхэн Гэгээн Антонийн католик сүм хийдэд очсоныг эрдэмтэд мэдэхгүй байгаа аж. Эрдэмтэд тэрхүү олдвор 600 орчим жилийн настай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Шарил маш сайн хадгалагдаж үлдсэн учраас нүүр царайных нь олон зүйл тодорхой харагдана. Жишээ нь, урт бараг эмэгтэй хүнийх гэмээр сормуустай байна. Тэр шарилын гавлын ясанд судалгаа хийснээр эвэр болон том соёо насанд хүрсэн хойно нь ургасныг тогтоожээ. Судалгааны ажлыг явуулсан профессор Терранова “Тэр хүний биед огцом маш их өвдөлт дагуулсан өөрчлөлтүүд явагдсаныг бид олж мэдлээ. Эхлээд тэр хүн хэвийн амьдралтай байсан бол ойролцоогоор 25 насанд нь түүний биед шулам, чөтгөр шүглэжээ” хэмээн өгүүлэв.
Өдгөө эрдэмтэд занданшуулсан шарилын хүзүүнээс зүүлттэй байсан зэс зүүлт дээрх бичвэрийг тайлж уншихаар ажиллаж байгаа аж. Судлаачдын үзэж байгаагаар тэрхүү зүүлт ямар нэг зан үйлд шаардлагатай эд зүйл байсан гэх таамаглал дэвшигджээ. Түүний тусламжтайгаар шулам тэр хүнд юм уу юу ч мэдэхгүй хохирогч хүмүүнд шүглэдэг байв. Гэхдээ Мехико хотоос олдсон олдвор Чөтгөр хүмүүний төрхтэй болдог гэдгийг нотлосон анхны нотолгоо биш юм. 1995 оны эцсээр АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уайт-Ривер орчмоос олдсон индианчуудын булшнаас эвэртэй шарил олдсон билээ. Индиан шулам тун азгүй нэгэн байв. Түүнийг сиу омгийн цэрэг эрс үхтэл нь яргалсан байлаа. Өмнөд Дакотагаас олдсон олдвор XVIII зууны эхэн үеийнх буюу 300 орчим жилийн настай байв. Гэгээн Зовлонт эрийн сүмд байрладаг Шулмын музейг ламтангууд болон аялагчид ховор үзэж сонирхдог билээ. Яагаад гэвэл түүний оршин буй байдал ихэд нууцлагддаг юм.
Гэвч шулам дэлхий даяар хэрэн бэдрээд зогсохгүй Бурханы бодож төлөвлөсөн ертөнцийн төгсгөлийг өөрчлөх бодолтой байгаа аж. Ямар ч байсан нийтлэлийн эхэнд дурдагдсан пайзнууд дээр ингэж бичжээ. Христийн шашинтнуудын гол судар болох Библид шударга үнэн буюу Буян хэзээд Нүгэлийг ялан дийлнэ гэж өгүүлсэн байдаг бол шулмын муу ёрт зөгнөлд үүний эсрэг зүйлийг өгүүлдэг. Шулмын зөгнөлд дурдсанаар бол ихээхэн уй гашуу, зовлон зүдгүүр, аймшигт тахал, дайн дажин болон цуст аллагуудын эцэст Нүгэл Буяныг ялан дийлж, шулам дэлхий дээр тамыг бий болгон түүн дотроо мөнхөд захиран суух болно. Муу ёрын зөгнөл нь нийтдээ арав байдаг бөгөөд тэдгээрийн тав нь биеллээ олсон билээ.
Тийм учраас Ватиканы сүм хийд тэдгээрийн талаар 1999 оныг дуустал үг дуугүй байсан юм. Аймшигт бусад таван зөгнөл 2000 оноос өмнө амьдрал дээр биелэх ёстой байсан ч тийм зүйл болоогүй аж. Хар өнгийн чулуужсан шавар дээр сийлэгдсэн тэдгээр муу ёрын зөгнөлүүд нь дор хаяж 10 мянган жилийн настай гэгддэг. Хамгийн орчин үеийн судалгааны төхөөрөмжүүдийг ашиглан хийсэн шинжилгээгээр тэрхүү сийлбэрийг одоогоос 9.5-11 мянган жилийн тэртээ үйлдсэн нь тодорхой болжээ. Хамгийн гол нь, тэдгээр муу ёрын зөгнөлүүдээс тав нь биелсэн тул тэдгээрийг зохиогч үнэхээр л ирээдүйг урьдчилан таамагласан нь тодорхой болно.
Шулмын муу ёрын зөгнөлд дэлхий ертөнц загалмайтны аян дайны үед сүйрэлд орно гэдгийг өгүүлсэн байдаг. Мөн Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнууд болохыг дурджээ. Түүнчлэн засгийн эрхэнд муу ёрын хүчний үнэнч зарц болох нэгэн бүтэлгүй хүн буюу Адольф Гитлер гарахыг зөгнөсөн нь биеллээ олсон. Муу ёрын зөгнөлд мөн эрх чөлөөтэй болсон дэлхий ертөнц элдэв тахал, мансууруулах бодис, завхай явдал, ёс суртахууны уналт зэрэгт нэрвэгдэх талаар өгүүлсэн нь биеллээ олсон билээ. Шулмын муу ёрын зөгнөлд мөн дэлхийн бөмбөрцгийн гадаад байдалд айхтар өөрчлөлт орохыг өгүүлсэн байдаг. Тэдгээр нь хүчтэй газар хөдлөлтүүд, галт уулын дэлбэрэлтээр эхэлнэ гэж дурджээ. Тэгвэл ийм үзэгдэл ХХ зууны 80-аад оны сүүлээр эхэлсэн юм. Бусад муу ёрын таван зөгнөл хожим хойно биеллээ олох нь дамжиггүй биз ээ.
Ямар ч байсан хамгийн багаар бодоход бичиг үсэг дэлгэрсэн олон мянган жилийн хугацаанд хүн төрөлхтөн ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн олон зуун удаа түгшиж байсан аж. Дор ийм сүйрэл ирэх магадлалтай байсан онуудыг жагсаав. Ертөнцийн төгсгөл дараахь онуудад болох ёстой байжээ. Үүнд, МЭ 900 он, 1000 он, 1666 он, 1900 он, 1910 он, 1992 он, 1993 он, 1994 он, 1996 он, 1998 он, 1999 он, 2000 он, 2002 он, 2003 он, 2017 он, 3797 он гэх зэргээр хөвөрч байгаа юм.