Author: admin_shaman

  • Г.Өлзийхутаг: Бөө согтууруулах ундаа хэрэглэх ёсгүй

    Тиймээс хувь хүний ёс суртахуун цэгцтэй байх тал дээр анхаарал хандуулж, гэр бүлийн хүчирхийллийн талаар ч хөндөнө. Учир нь сүүлийн үед урьд хожид сонсогдож байгаагүй бага насны хүүхдийн эрх зөрчигдсөн жигшүүрт хэргүүд их гарч байна. Тиймээс үр хүүхдээ ингэж зодож, тарчилгаж хүмүүжүүлдэг өв соёл байсан уу үгүй юу гэдэг талаар хөндөх юм. Мөн удам угсаа гэж юу болох, ургийн бичгийг хэрхэн хөтөлдөг байсан гэх мэт хэд хэдэн санааг хэлэлцэнэ.

    -Бөө мөргөл дэлгэрч, бараг л айл болгонд сахиус буух болж. Жинхэнэ, хуурамч бөө юугаараа ялгаатай вэ?
    -Язгуур угсаа аль эсвэл эрдэм, шид, буусан тэнгэрийн суудлаараа өөр. Бөө гэсэн нэрийг авсан л бол хувь хүн талаасаа маш сайн боловсрох ёстой. Зан үйл, ёс жудаг гээд их зүйл нөлөөлнө. Ер нь бөөгийн шашин анх яаж үүссэн нь түүхэн замналтай. Хэдий үед монголчууд хүчтэй байсан гэх мэт олон санааг түмэн олон мэдэрч хүнээ таних нь чухал. Би энэ удаагийн лекцээр мөнх тэнгэрийн шашин бусад шашнаас юугаараа ялгаатай. Яагаад бөөгийн шашныг хүн төрөлхтний загалмайлсан эцэг гэдэг талаар тодорхой ярина. Илтгэлд урилгаар Харанга хамтлагийн Лхагвасүрэн, Харсарнайн Амармэнд, дуучин Дэлгэрмөрөн болон язгуур урлагийнхан, уртын дуучид оролцоно.

    -Бөө нарын ёс бус үйлдлээс хүний амь эрсэдсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Мөн бизнес хийж байна гэх мэтээр иргэд гомдоллодог. Үүнд Та ямар бодолтой явдаг вэ?
    -Бөөг хий хоосон дөвийлгөдөг олон хүн байна. Үүнээс болоод ард түмэн бөөгийн шашны зөв бурууг мэдэхгүй болчихоод байна. Өнөөдөр нэг талаараа мянган үнэнийг мянган худал болгодог цаг үе. Нийтээрээ ямар нэгэн зүйлд ханддагаа болимоор байгаа юм. Манай ард түмэн чихэнд бус нүдэнд итгэдэг. Гэтэл сүүлийн үед чихнээс чих дамжсан хоосон ярианд их итгэх болж. Түүхэндээ бөө нар нэгдэж байсан удаагүй. Өнөөх л жалга гууны үзэл, “Би” гэдэг өвчнөөр өвчилчихсөн олон хүн бий. Гэхдээ би тэр хүмүүсийн нэг биш. Би бөөгийн замналаар 12 жил явлаа. Удам угсааны хувьд яривал нутаг хошуундаа миний өвөг дээдэс өнөөг хүртэл дуурсагдан явдаг. Тиймээс би тэр нэр хүндийг өргөж өөрийнхөө нэр төрөөр дуурсагдаж хойч үедээ үлдэнэ. Өнөөгийн бөө нарын хувьд ярихад хэцүү. Бөө хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Мөн зан үйлийн сөрөг үйл явдалд оролцдоггүй байлаа. Гэтэл өнөөдөр бөө гэхээр л хараал болон аливаа муу бүхнийг хийдэг гэсэн ташаа ойлголттой байна.

    -Бөөгийн шашныг нэг өгүүлбэрээр тодорхойлбол?
    -Өнөөдөр бүх л шашны урсгал манайд байна. Энэ бүхнээс бөө юугаараа илүү юм гэдгийг л харуулах хэрэгтэй. Б.Ринчен гуай “Шашин шашин дотроос хамгийн шударга шашин-бөө мөргөлийн шашин юм” гэж хэлсэн байдаг. Их номч, маш олон хэл мэддэг өндөр боловсролтой хүн ингэж дүгнэж хэлсэн байгаа юм. -Ямар нэгэн шалгуураар бөө гэдэг алдрыг олж авдаг биз дээ? -Уг нь монгол бөөд шалгуур гэж бий. Төрийн албаны ажилд орохын тулд шалгалт өгч төрд тангараг өргөдөг. Тэгвэл бөө мөргөл тэнгэрт тангараг өргөдөг. Бөө хүн хүйс, арьс өнгө ялгаварлахгүй хүн болгонд л туслах ёстой. Хэрвээ тухайн хүн өөрөө өөрийгөө бэлтгэж боловсруулж чадаагүй бол бөөгийн угийг ойлгохгүй.

    -Болж бүтэхгүй байгаа бөөгийн сөрөг үр дагаврыг та нар л дарах ёстой биз дээ?
    -2012 онд төрийн бус байгууллагууд нэгдэж Мон- голын бөөгийн нэгдсэн эвлэл гэж бий болсон. Ер нь бөөг бөө аварна гэдэг үнэн. Сайн явсан ч, муу явсан ч биднээс арилахгүй нэр бөө. Сүүлийн гурван жилд бөөгийн аль л болохгүй зүйл бүхэн хэвлэл мэдээллээр гарч байна. Дөрвөн уулын дунд байгаа Улаанбаатар хотод бөөгүй айл ховор болж. Гэтэл бөө нь өөрийгөө боловсруулж чадахгүй байна. Нэг удмаас 20 бөө төрүүлж байна. Хэзээ ч ийм түүх байгаагүй. Гэтэл нийгмийн хандлага ороо бусгаа үед ингэж мөнгө олох ахархан бодолтон байгааг үгүйсгэхгүй. Өнөөдөр машин, байр гэх ямар нэгэн юманд ач холбогдол өгөөд шуналын сэдэлтэй болчихсон сэтгэхүйн доройтолд орсон хүн олон боллоо. Тиймээс мөнх тэнгэрийн том шашныг бөө нэртэй, энэ тэнд шав босгож явдаг хэн хүнээр төсөөлчихөөд байна. Тэр нь зүгээр л бөөгийн нэр хүндэд л сөргөөр нөлөөлж байна.

    -Уул ус тахиж сайн үйл бүтээж буй бөө ч олон. Тухайлбал таныг уул тахидаг гэж сонссон?
    – Би жилд хорь гаруй уул тахидаг. Тэр уулсыг тахихад 20 гаруй сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ гарч буй мөнгөндөө биш. Хамгийн гол нь уул усаа аргадаж, хорслыг нь тайлж буй сэтгэлд л хамаг учир бий. Миний адил байгаль дэлхийд эерэг үйл хийж хүн зоны амь амьдралд тус дэм болж буй олон хүн бий.

    -Таныг магтах хүн олон л байдаг юм шиг санагддаг. Харин муу хэлэх хүн бас байгаа л байх?
    -Намайг зуун хүн хараахад, мянган хүн өмөөрнө. Өнөөдөр аливаа нэг зүйлийн сүүдэр л олон нийтэд их түгж байна. Сүүлийн нэг жилд бөөг буруутгах хандлага багассан. Учир нь бөөгийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай болсон. Нэмж хэлэхэд он гарсаар бөөгийн нэгдсэн эвлэлээс ёс зүй гэдэг журам гарсан. Ер нь бөө хүн ямар байх ёстой, бөөгийн ёс зүйн талыг хянах, дүрэм журамгүй, олгогдоод байгаа цол гуншин, шавь төрүүлэгч багш нарын асуудлыг шийдэх цэцийн хороо байгуулагдаж, болохгүй бол онгод тэнгэрийг нь хураах хүртэл арга хэмжээ авна. Мөн сайн явааг нь ажил үйлсээр дэмжиж, олон түмэнд таниулах талаас нь ажиллана.

    -Бөө нар лекц их унших болж?
    -Сүүлийн хоёр жилд лекц их уншигдаж байгаа. Тухайлбал, Бадарч, Галаарид, Эрдэнэ зайран, Одгэрэл гээд олон хүн уншсан. Би “Монголоо монголоор нь яаж авч үлдэх вэ” гэсэн утга учиртай лекц одоо тавих гэж байна. Энэ бол буруу зүйл биш, сөрөг бүхнийг эерэг болгохыг л зорьж явна.

    -Нэг онигоо байдаг. Монголд бөө, орифлейм хоёр л ард түмнийг хоосоллоо гэж. Энэ үнэн үү?
    -Ерөнхийдөө монгол бөөгийн язгуурын ялгаа бий. Зарим хүмүүс бөө орифлейм шиг болчихлоо гэж ярьж байгаа. Орифлейм бол доошоогоо салаалж ургадаг. Харин бөө бол мод шиг дээшээ дэлгэрч, навчилж ургадаг. Энэ удам угсаа нь ургийн бичгээр хөөгдөж тоологддог. Энэ мэт зүйлийг агуу шашинтай харьцуулж ойлгож болохгүй.

    -Саяхан нэг бүсгүй бурхнаар бөөлжөөд байсан. Үүнийг зарим хүмүүс бөөгийн шашинтай холбон ярьж байсан. Тухайн үед Та юу бодож байв?
    -Юун бурхнаар бөөлжих. Бид ичих ёстой шүү дээ. Бөөгийн шашин нэр хүнд, мөнгөний араас хөөцөлддөггүй. Байгаль эхийн хуульд захирагддаг. Хэн нэгэн Үндсэн хуулиа зөрчдөггүй шиг бөөд бүрэн захирагдаж чаддаг. Баян хүн өөрийнхөө дээрээс бороо оруулахгүй байж чадахгүй шүү дээ. Тэр хүн тэнгэрт авлига өгч чадахгүй. Тэр их мөнгийг нь ч хорвоо дэлхий тоохгүй. Хэчнээн баян ч бай, ерөнхийлөгч ч бай хэзээ нэгэн цагт өлгий авс хоёрыг л дамждаг. Тэгэхээр чи үхэх л ёстой юм чинь эрт орой нэгэн цагт сүнсээ шүүлгэнэ. Чиний хэд наслах ч хамаагүй. Гэтэл зарим хүмүүс үхэхгүй юм шиг янз бүрийн үйлдэл хийдэг нь хачирхалтай санагддаг.

    -Баялгийн хараал гэж юуг хэлдэг юм бэ?
    -Алтан сайхан өвөг дээдсийн минь олж өгсөн газар нутгийг гарын үсэг зураад л га га-гаар нь хүнд зарж байна. Энэ бол маш том нүгэл. Баялгийн хараал буюу үр хойчдоо хэзээ ч хэдэн үеэрээ ч арилгаж чадахгүй муу үйл хийж буйгаа тэр хүн мэдэхгүй яваа нь харамсалтай. Газрын эрдэнэсийг хувингаар авч байгаа бол нэг өөр. Гэтэл хэдэн арван тонноор нь авч байгаа нь эмгэнэлтэй санагддаг. Тэгэхээр баялгийн хараал байлгүй яахав. Дэлхий ээждээ хайртай гээд л дуулж байдаг. Үнэхээр дэлхий ээждээ хайртай л юм бол яах гэж цээж рүү нь зүү шааж хулгай хийгээд байгаа. Энэ бүхнээс болоод хэдэн мянган хүүхэд амиа алдаж байна. Баянхонгорт л гэхэд саяхан 10 нас хүрээгүй хоёр хүүхэд олдохгүй байсан нь шороонд даруулаад өнгөрчихсөн байна. Гэтэл саарал ордонд худлаа яриад л сууж байдаг. Байгалийг сөнөөгөөд байвал удам угсааг ч сөнөөнө. Яг үүн шиг бөө мөргөлийн зан үйл зөв явахгүй бол 50 жилийн дараа юу болох нь тодорхой шүү дээ.

    -Та бусад шашнаас айдаг уу?
    – Үгүй. Өнөөдөр Монголд шашны дөрвөн том урсгал хүчтэй орж ирсэн. Үүнийг төрийн сайдаасаа эхлээд бүгд шүтэж байна. Гэтэл гэнэт Монголд христийн нэгдсэн нам гэж байгуулагдвал яах вэ. Нэг үгээр хэлэх юм бол АНУ-аас хөрөнгө оруулалт нь хүрээд ирнэ. Энэ үед монголын баялгийг гадагш нь гаргахгүй үндэсний аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадах уу гэдэг чинь эргэлзээтэй шүү дээ. Ер нь хэн юу шүтэх нь хамаагүй ч тухайн шашин улстөр гэх мэт өөр зүйлтэй хутгалдвал утгаа алдана.

    -Та олон хүнийг архинаас гаргасан. Нэг хүнийг архинаас гаргахад хэр хугацаа шаардлагатай вэ?
    -Би 300 гаруй хүнийг архинаас гаргасан. Ерөнхийдөө цээрийн хоног гэж байдаг. Тухайн хүний дэв, бузрыг авдаг хоног гэж ойлгож болно. Тэр хүн хаана ч хэнтэй ч архи уучихсан байж болно шүү дээ. Тэгэхээр хугацаа ордог. Хүн өөрөө өөрийнхөө алдааг хардаггүй. Тиймээс архичин хүн өөрийгөө хэзээ ч архичин гэж боддоггүй. Гэхдээ би ямар нэгэн эм тан, болох болохгүй юм өгдөггүй. Надтай уулзсан хүмүүсээс танаас болоод миний амьдрал муудчихлаа гэж нэг ч хүн ирж байгаагүй. Энэ нь ард түмний надад өгч байгаа үнэлэлт байх.

    В.НЭРГҮЙ

  • Хятад улс хэзээ ч өргөтгөл хийхгүй

    Олон оронтой харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх харилцаа хөгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулахад бэлэн байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр орууллаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд өгөөжтэй төдийгүй дэлхийн энх тайванд тустай юм гэжээ.
    Тэрээр: Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаална. Ямхын төдий газраа ч алдахгүй. Мөн бусдын ямхын төдий газрыг ч эзлэхгүй. Хятад улс энх тайван, хөгжлийн замналыг баримталж байна гэжээ.
    Ли Кэчян: Хятад улс урьд энх тайван, олон улсын орчинд хөгжсөн. Хойшдоо орчин үеийн хөгжилд хүрэхэд мөн энх тайван, олон улсын орчин шаардлагатай гэжээ. Тэрээр: Хятад улс бусад оронтой хамтран ажиллахдаа зах зээл, худалдааны дүрэм журмыг мөрдөж ирсэн. “Нэг бүс нэг зам” санаачилгыг хэрэгжүүлсэн нь мөн худалдаанд хамтдаа оролцож, хамтдаа бүтээн байгуулж, үр өгөөжийг нь хуваалцах зорилготой юм. Хөгжиж буй орнууд ялангуяа хөгжлөөр тааруу орнуудад чадлын хэрээрээ туслах бөгөөд улс төрийн ямар ч болзол тавихгүй тул улс төрийн талаар нэвтрэх асуудал байхгүй. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс олон улсын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд, Хятад улс хөгжиж буй орны хүлээж авах ёстой олон улсын үүрэг хариуцлагыг хүлээн авна. Хэрвээ эдгээрийг улс төрийн өргөтгөл гэж үзвэл буруу юм гэжээ.

  • Хээрийн онгод тахих ёс гэж юу вэ?

    Онгодод өргөж буй хоины шүүс нь хэдийгээр алаад махыг нь чанасан боловч онгодод өргөхдөө бүтэн амьд хонь өргөв гэсэн утгаар болсон мах сүүж мялаалт, 9-нг засал бүхий толгой ,шийр арьс тэргүүнд нь бүрэн байна. Тахилгын бөө барааны газраас онгодын асарыг холуур тойрч 81-н цацал өргөж зальбирахын дээр энэтахилгад ирсэн хүн бүр отгын галын хашлагад нэг чулуу нэмнэ. Онгоддоо өргөх идээ шүүсээ бүрэн тавьсаны эцэст асрын голд ам цагаан дэвсгэр дээр бөө зогсож 81 цацал тахин өргөж, явганаар бөөлж гүйцээд идээний дээжээ Цунцалд өргөнө.
    Отгын гал дээр хувь хүртээд цэвэрлэгээ хийж галаа унтраагаад гэр гэртээ харина. Өргөл өргөхөд отгын галыг үз.

  • Гал голомтын эзэн тэнгэр гэж юу вэ ?

    тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэр архи сархад өөх тоц зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.

  • ​Гал голомтын тахилга гэж юу вэ?

    … Дээрх мөн тэнгэрийн тэвшин төдийхөн бүхийгээс
    Доорх Этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
    Сүн далайг чалчааг бүхийгээс
    Өөд заялсан гал галайхан ээждээ
    Өөх тосийг өргөнөм билээ… гэх мэт дуудаад архи сархад өөх тос өргөдөг байсан

    Галт хар тэнгэр

    Агарын хайрхад хэмээн ээж хүү охин гурван бөөгийн сүнстэй нөхцсөн хамжаа хар тэнгэрүүдийн нэг

  • Дүн гарлаа

    Энх тайванг 2018 онд хүсэж байна” гэжээ. Монголд харин энх тайван нь бол байна, элбэг хангалуун амьдрал нь алга.
    Энх тайван, элбэг хангалуун амьдралтай байхын тулд улс оронд ардчилал, чөлөөт зах зээл, шинэ бүтээл гэх гурван хүчин зүйл бүрдсэн байх учиртай. Энэ гурван хүчин зүйлийн хувьд монголчууд бид 2017 онд ямар өөрчлөлт, дэвшил гаргасан бэ?
    Ардчилал
    Дэлхийн 167 орныг 60 үзүүлэлт, 10 хүртэл оноогоор дүгнэдэг The Economist сэтгүүлийн Ардчиллын индексээр Монгол улс 2014 – 2016 онуудад яг л нэг байрандаа буюу 6.62 оноогоор “гажигтай ардчилал” (flawed democracy) ангилалд гацжээ. Дэлхийн ардчиллын жагсаалтыг Норвеги улс сүүлийн таван жил 9.93 оноогоор тэргүүлж “төгс ардчилал” (full democracy) ангилалд байна. Харин Хойд Солонгос сүүлийн долоон жил (2010-2016) 1.08 оноогоор “дарангуйллын дэглэм” (authoritarian regime) ангилалд сүүл мушгиж байна.
    Чөлөөт зах зээл
    Монголчуудын гуравны нэг нь ядуу байна. Энэ оны 10-р сарын 17-нд зарласан Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн судалгааны үр дүнд МУ-ын ядуурлын түвшин 29.6 хувьд буюу хүн амын бараг гуравны нэг ядуу байна. 2014 оны мөн судалгааны үр дүнтэй харьцуулахад энэ нь 37 хувиар өссөн үзүүлэлт. Өмнөговь аймагт ядуурал хамгийн бага буюу 15.4 хувь, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу 52 хувьд хүрчээ.
    Хэритэж Сангаас 2017 оны тайлангаар Монгол улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр 4.6 нэгжээр буурч, 54.8 оноогоор 180 орноос 129-р байр эзэлж “эдийн засгийн эрх чөлөө багатай” ангилалд оржээ. Эдийн засгийн эрх чөлөөний жагсаалтыг Хонгконг 89.8 оноогоор тэргүүлж, Хойд Солонгос 4.9 оноогоор сүүл мушгижээ.
    Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Хүмүүний капитал индексээр 2017 онд Монгол улс 64.35 оноогоор 130 орноос 51-р байранд орсон. Энэ жагсаалтыг Норвеги 77.12 оноогоор тэргүүлж, Иемэн 35.48 оноогоор сүүл мушгижээ.
    Шинэ бүтээл
    Дэлхийн ДНБ-ий 0.03 хувийг бүтээдэг Монгол улс 2017-2018 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд 137 орноос 101-т жагсав. Тус тайлангийн 12 тулгуур үзүүлэлтээс 137-оос 65-д буюу хамгийн өндөрт жагссан нь “Дээд боловсрол, мэргэжлийн сургалт” байв. Харин сүүл мушгиж яваа буюу 137-оос 123-т жагссан үзүүлэлт нь “Бизнесийн боловсронгуй байдал”.
    Инноваци буюу улсыг урагш түлхдэг гол үзүүлэлтээр Монгол улс 101-д жагсчээ. Сүүлийн 10 жилд МУ-ын өрсөлдөх чадварыг тус тайлангийн зэрэглэлээр дүгнэвэл нийт 7 оноогоос 3.6-3.9 онооны хооронд хэлбэлзсэн юм. Манай урд хөрш 5 оноогоор 27-д, хойд хөрш 4.64 оноогоор 38-д жагсаж байна.
    Гэхдээ “МУ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт бид 2030 он гэхэд өрсөлдөх чадвараараа дэлхийд эхний 70 орны нэг, харин бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр эхний 40 улсын нэг болох гэгээлэг зорилтыг тавиад байна.
    Монголд бизнес эрхлэхэд хамгийн их асуудалтай хүчин зүйлсийн эхэнд гадаад валютын зохицуулалт, 2-рт авлига, 3-рт бодлогын тогтворгүй байдал, 4-рт нь засгийн газрын тогтворгүй байдлыг жагсаажээ.
    Монголд үнэхээр энх тайван нь байна, элбэг хангалуун амьдрал харин алга.

  • Ердийн бөө нарын сүнс онгод

    Тэнгэрт хальсан онгод нь өөртөө зориулан босгосон овоо бүхий газарт ирж оршоод мөн тэр орчны нутгийг харгалзан байдаг гэж хүмүүс итгэдэг байжээ. Булш байгуулахдаа талийгаач бөө удганы сүнс уул шилд гарч, төрсөн нутгийнхаа эргэн тойрныг алсаас ажиглан, нутгийнхаа усаар угаалга хийж байхуйцаар тийм газар сонгож, тэргүүнийг нь ихэнхдээ уул нуруу зүглүүлэн, хөл тальн нь ямагт ус нуур чиглүүлэн тавьдаг байжээ. Гэхдээ чулуун овоог зөвхөн овгийн удирдагч, жирийн ба нэртэй зартай бөө, удганы булшийн дэргэд буюу эсвэл тэдний шарил дээр босгодог байжээ. Тийм булшны дэргэдүүр өнгөрөгч холын хүн хүний нутгийн булшийг аргадаж амгалан тайван өнгөрүүлэхийг наманчилж овоонд чулуу нэмэх буюу адууны дэл, сүүл, зоос мөнгө тавьж, хоол унднаасаа өргөдөг байжээ.

  • Хогоргын бурианы онгодын дуудлага

    Хошуугаа цорвойн хашгирав
    Асуудаг зургааг нахилзууллаа
    Аман хүзүүг тонгойлоо
    Гарсан амьсгал орохын чөлөөдгүй
    Галт бууны сум шиг хурдан гүйцэлдүүл
    Сүүн цагаан морийг харйлагтий
    Сүжигтэй буурал аав минь
    Зургаан зүйлийн тус буян хоёр
    Зурагтай нартад нэр нүүр хоёр
    Амьд нартад нэр нүүр хоёр
    Амьтан зургаан зүйлийн тус буян
    Тэмээн хүзүүт хөх өлний хашгирсан шиг
    Хурц хурдан хол зориглогтий
    Тэмдэггүй цагаан хунгийн тангараг шиг
    Яс махаар нэвтэл
    Махыг нэвт ясыг цоол
    Суурин байгаа Сачир буурал аав
    Хүзүүтэй, хүзүүгүй хүрэл тэнгэрээсээ
    Хүн биений үйлс амийг
    Хүзүү толгой дохин даатгав.
    Хүслэнтэй нартайн хүслийг хүслэв.
    Хүчийн тэнгэрийн алдрыг хашгирав.
    Хүн мал хоёрын даатгалыг даатга.
    Газар усан хөлөөсөө бүрэн
    Харанхуйн нартайн хайланг тавьж
    Хашгирсан дууны цуурайг гүйцэлдүүлж
    Өдөн малгайн өрөлгийг дохиж
    Өнгөтэй нартайн жаргалыг эрж
    Өтгөн хууларын озоорыг тэмцэж
    Өндгөн цагаан сүргийн тэнгэрийг шүтэж
    Угтаж сайхан сөхөрсөн
    Удамтай тэнгэрийг шүтэж
    Миний санасан хэргийг
    Миен билэг сурвалжинд тань
    Мэтгэл, зүтгэл хоёр тавилаав.
    Асар тэнгэрийн оронд
    Амь бие хоёрыг даатгаж
    Амьд хааны онгонд
    Хүсэл, зүтгэл хоёр тавилаа.
    Дууршсан нэрийг тань
    Дуудан хашгирлаа.
    Донсолгосон золыг тань
    Урьж дуудна.
    Доод тэнгэрийн өнгө чингэллээ.
    Доргилсон тэнгэрийн дуу нирхэрлээ.
    Донгодсон шувууны хушуу ангайлаа
    Доод хуулах үндэс
    Хөх бүлэг хөвчөөрөө
    Озоор бүлэг олноороо
    Бүрэн сонсогтий
    Оргисон хар түрүүнээсээ бүрэн
    Онгон бөө модноосоо бүрэн
    Утгатай байсан үзүүргүй тэнгэрээсээ
    Уламжилж байгаа хар лусаасаа бид
    Үндэстэй байсан озоороосоо
    Үймж ирсэн савдгаасаа
    Үр бүтэн модноосоо
    Үйлэмж бүрэн сонсогтий
    Доргилсон 33 тэнгэрийн орноосоо
    Доош бүрэн
    Доод газрынхаа 8 эргийн хар улаан лусаасаа
    Өөд бүрэн сонссон
    Нартын тань улаан хорхой амьтан
    Наад цаадахаараа тэвчигнүүлэн хашгирлаа
    Хойнын өдөр, хойтын маргааш
    Хойш урагшгүй энэ санасныг гүйцэлдүүл
    Энэ хэлсэн хэлийг эцсийн бүлэгт гүйцэлдүүл
    Үе сольж үндэс болтол
    Үргэлжийн цагаан морийг хайрлагтий
    Хараатай нартайг тэвчиглүүллээ.
    Хан сан тэнгэрийг шүтлээ
    Халуун галдаа харъяа
    Хойтон жил өдий
    Хоёр жилийн хугацаа болтол
    Санаа амар сэтгэл түвшин
    Суухын авралыг аврагтий
    Бодлын дотор гүйцэлдүүл
    Саран Хүрэл хот
    Сайхан сайхан суухын жаргалыг
    Саруулын нартаас хүссэн
    Буурал дэлхийн заяа
    Буяныхаа дунд
    Бурханыхаа суганд
    Бурхиж суухын аврал.

  • Цагаан, хар тэнгэр

    Тэд амьд ахуйдаа овгийнхоо гишүүдийн хүсэл эрмэлзлэлийг хангахад өөрсдийгөө зориулаад зогсоогүй, үгүй болсон хойноо ч онгодын ертөнцөд очоод мөн л өөрийн овгийн гишүүдийг дээдэс, дордос гэж ялгахгүй амьдралд нь тохиолдох бэрхшээлээс зайлуулж өгдөг гэнэ.