тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэр архи сархад өөх тоц зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.
Author: admin_shaman
-
Гал голомтын тахилга гэж юу вэ?
… Дээрх мөн тэнгэрийн тэвшин төдийхөн бүхийгээс
Доорх Этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
Сүн далайг чалчааг бүхийгээс
Өөд заялсан гал галайхан ээждээ
Өөх тосийг өргөнөм билээ… гэх мэт дуудаад архи сархад өөх тос өргөдөг байсанГалт хар тэнгэр
Агарын хайрхад хэмээн ээж хүү охин гурван бөөгийн сүнстэй нөхцсөн хамжаа хар тэнгэрүүдийн нэг
-
Дүн гарлаа
Энх тайванг 2018 онд хүсэж байна” гэжээ. Монголд харин энх тайван нь бол байна, элбэг хангалуун амьдрал нь алга.
Энх тайван, элбэг хангалуун амьдралтай байхын тулд улс оронд ардчилал, чөлөөт зах зээл, шинэ бүтээл гэх гурван хүчин зүйл бүрдсэн байх учиртай. Энэ гурван хүчин зүйлийн хувьд монголчууд бид 2017 онд ямар өөрчлөлт, дэвшил гаргасан бэ?
Ардчилал
Дэлхийн 167 орныг 60 үзүүлэлт, 10 хүртэл оноогоор дүгнэдэг The Economist сэтгүүлийн Ардчиллын индексээр Монгол улс 2014 – 2016 онуудад яг л нэг байрандаа буюу 6.62 оноогоор “гажигтай ардчилал” (flawed democracy) ангилалд гацжээ. Дэлхийн ардчиллын жагсаалтыг Норвеги улс сүүлийн таван жил 9.93 оноогоор тэргүүлж “төгс ардчилал” (full democracy) ангилалд байна. Харин Хойд Солонгос сүүлийн долоон жил (2010-2016) 1.08 оноогоор “дарангуйллын дэглэм” (authoritarian regime) ангилалд сүүл мушгиж байна.
Чөлөөт зах зээл
Монголчуудын гуравны нэг нь ядуу байна. Энэ оны 10-р сарын 17-нд зарласан Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн судалгааны үр дүнд МУ-ын ядуурлын түвшин 29.6 хувьд буюу хүн амын бараг гуравны нэг ядуу байна. 2014 оны мөн судалгааны үр дүнтэй харьцуулахад энэ нь 37 хувиар өссөн үзүүлэлт. Өмнөговь аймагт ядуурал хамгийн бага буюу 15.4 хувь, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу 52 хувьд хүрчээ.
Хэритэж Сангаас 2017 оны тайлангаар Монгол улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр 4.6 нэгжээр буурч, 54.8 оноогоор 180 орноос 129-р байр эзэлж “эдийн засгийн эрх чөлөө багатай” ангилалд оржээ. Эдийн засгийн эрх чөлөөний жагсаалтыг Хонгконг 89.8 оноогоор тэргүүлж, Хойд Солонгос 4.9 оноогоор сүүл мушгижээ.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Хүмүүний капитал индексээр 2017 онд Монгол улс 64.35 оноогоор 130 орноос 51-р байранд орсон. Энэ жагсаалтыг Норвеги 77.12 оноогоор тэргүүлж, Иемэн 35.48 оноогоор сүүл мушгижээ.
Шинэ бүтээл
Дэлхийн ДНБ-ий 0.03 хувийг бүтээдэг Монгол улс 2017-2018 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд 137 орноос 101-т жагсав. Тус тайлангийн 12 тулгуур үзүүлэлтээс 137-оос 65-д буюу хамгийн өндөрт жагссан нь “Дээд боловсрол, мэргэжлийн сургалт” байв. Харин сүүл мушгиж яваа буюу 137-оос 123-т жагссан үзүүлэлт нь “Бизнесийн боловсронгуй байдал”.
Инноваци буюу улсыг урагш түлхдэг гол үзүүлэлтээр Монгол улс 101-д жагсчээ. Сүүлийн 10 жилд МУ-ын өрсөлдөх чадварыг тус тайлангийн зэрэглэлээр дүгнэвэл нийт 7 оноогоос 3.6-3.9 онооны хооронд хэлбэлзсэн юм. Манай урд хөрш 5 оноогоор 27-д, хойд хөрш 4.64 оноогоор 38-д жагсаж байна.
Гэхдээ “МУ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт бид 2030 он гэхэд өрсөлдөх чадвараараа дэлхийд эхний 70 орны нэг, харин бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр эхний 40 улсын нэг болох гэгээлэг зорилтыг тавиад байна.
Монголд бизнес эрхлэхэд хамгийн их асуудалтай хүчин зүйлсийн эхэнд гадаад валютын зохицуулалт, 2-рт авлига, 3-рт бодлогын тогтворгүй байдал, 4-рт нь засгийн газрын тогтворгүй байдлыг жагсаажээ.
Монголд үнэхээр энх тайван нь байна, элбэг хангалуун амьдрал харин алга. -
Ердийн бөө нарын сүнс онгод
Тэнгэрт хальсан онгод нь өөртөө зориулан босгосон овоо бүхий газарт ирж оршоод мөн тэр орчны нутгийг харгалзан байдаг гэж хүмүүс итгэдэг байжээ. Булш байгуулахдаа талийгаач бөө удганы сүнс уул шилд гарч, төрсөн нутгийнхаа эргэн тойрныг алсаас ажиглан, нутгийнхаа усаар угаалга хийж байхуйцаар тийм газар сонгож, тэргүүнийг нь ихэнхдээ уул нуруу зүглүүлэн, хөл тальн нь ямагт ус нуур чиглүүлэн тавьдаг байжээ. Гэхдээ чулуун овоог зөвхөн овгийн удирдагч, жирийн ба нэртэй зартай бөө, удганы булшийн дэргэд буюу эсвэл тэдний шарил дээр босгодог байжээ. Тийм булшны дэргэдүүр өнгөрөгч холын хүн хүний нутгийн булшийг аргадаж амгалан тайван өнгөрүүлэхийг наманчилж овоонд чулуу нэмэх буюу адууны дэл, сүүл, зоос мөнгө тавьж, хоол унднаасаа өргөдөг байжээ.
-
Хогоргын бурианы онгодын дуудлага
Хошуугаа цорвойн хашгирав
Асуудаг зургааг нахилзууллаа
Аман хүзүүг тонгойлоо
Гарсан амьсгал орохын чөлөөдгүй
Галт бууны сум шиг хурдан гүйцэлдүүл
Сүүн цагаан морийг харйлагтий
Сүжигтэй буурал аав минь
Зургаан зүйлийн тус буян хоёр
Зурагтай нартад нэр нүүр хоёр
Амьд нартад нэр нүүр хоёр
Амьтан зургаан зүйлийн тус буян
Тэмээн хүзүүт хөх өлний хашгирсан шиг
Хурц хурдан хол зориглогтий
Тэмдэггүй цагаан хунгийн тангараг шиг
Яс махаар нэвтэл
Махыг нэвт ясыг цоол
Суурин байгаа Сачир буурал аав
Хүзүүтэй, хүзүүгүй хүрэл тэнгэрээсээ
Хүн биений үйлс амийг
Хүзүү толгой дохин даатгав.
Хүслэнтэй нартайн хүслийг хүслэв.
Хүчийн тэнгэрийн алдрыг хашгирав.
Хүн мал хоёрын даатгалыг даатга.
Газар усан хөлөөсөө бүрэн
Харанхуйн нартайн хайланг тавьж
Хашгирсан дууны цуурайг гүйцэлдүүлж
Өдөн малгайн өрөлгийг дохиж
Өнгөтэй нартайн жаргалыг эрж
Өтгөн хууларын озоорыг тэмцэж
Өндгөн цагаан сүргийн тэнгэрийг шүтэж
Угтаж сайхан сөхөрсөн
Удамтай тэнгэрийг шүтэж
Миний санасан хэргийг
Миен билэг сурвалжинд тань
Мэтгэл, зүтгэл хоёр тавилаав.
Асар тэнгэрийн оронд
Амь бие хоёрыг даатгаж
Амьд хааны онгонд
Хүсэл, зүтгэл хоёр тавилаа.
Дууршсан нэрийг тань
Дуудан хашгирлаа.
Донсолгосон золыг тань
Урьж дуудна.
Доод тэнгэрийн өнгө чингэллээ.
Доргилсон тэнгэрийн дуу нирхэрлээ.
Донгодсон шувууны хушуу ангайлаа
Доод хуулах үндэс
Хөх бүлэг хөвчөөрөө
Озоор бүлэг олноороо
Бүрэн сонсогтий
Оргисон хар түрүүнээсээ бүрэн
Онгон бөө модноосоо бүрэн
Утгатай байсан үзүүргүй тэнгэрээсээ
Уламжилж байгаа хар лусаасаа бид
Үндэстэй байсан озоороосоо
Үймж ирсэн савдгаасаа
Үр бүтэн модноосоо
Үйлэмж бүрэн сонсогтий
Доргилсон 33 тэнгэрийн орноосоо
Доош бүрэн
Доод газрынхаа 8 эргийн хар улаан лусаасаа
Өөд бүрэн сонссон
Нартын тань улаан хорхой амьтан
Наад цаадахаараа тэвчигнүүлэн хашгирлаа
Хойнын өдөр, хойтын маргааш
Хойш урагшгүй энэ санасныг гүйцэлдүүл
Энэ хэлсэн хэлийг эцсийн бүлэгт гүйцэлдүүл
Үе сольж үндэс болтол
Үргэлжийн цагаан морийг хайрлагтий
Хараатай нартайг тэвчиглүүллээ.
Хан сан тэнгэрийг шүтлээ
Халуун галдаа харъяа
Хойтон жил өдий
Хоёр жилийн хугацаа болтол
Санаа амар сэтгэл түвшин
Суухын авралыг аврагтий
Бодлын дотор гүйцэлдүүл
Саран Хүрэл хот
Сайхан сайхан суухын жаргалыг
Саруулын нартаас хүссэн
Буурал дэлхийн заяа
Буяныхаа дунд
Бурханыхаа суганд
Бурхиж суухын аврал. -
Цагаан, хар тэнгэр
Тэд амьд ахуйдаа овгийнхоо гишүүдийн хүсэл эрмэлзлэлийг хангахад өөрсдийгөө зориулаад зогсоогүй, үгүй болсон хойноо ч онгодын ертөнцөд очоод мөн л өөрийн овгийн гишүүдийг дээдэс, дордос гэж ялгахгүй амьдралд нь тохиолдох бэрхшээлээс зайлуулж өгдөг гэнэ.
-
Дом №5
Сохор номингийн арьсыг тэнгэр ниргэдэг тул тийм арьсаар бүрсэн элдэв эдлэл байвал цээрлэн гаргаж хаях, газарт булах дом хийнэ.
Цагаан ястай тайж хүнийг тэнгэр ниргэдэггүй гэж үздэг тул:
Хан цагаан ястай билээ
Хас номин жинстэй билээ
Хан тэнгэр язгууртай билээ
Хай хийг хай хийг гэж хашгиран өөрийгөө таниулдаг домтой ажээ.Аянга цахилгаантай цагаар сондгой ганц модны дор зогсохыг цээрлэх бөгөөд жирх, олби оготно, сохор номинтой газар хоргодон саатахыг хорьдог заншилтай байв. Хэрвээ аянганд дайруулчихваас /гэр, хүн, мал дээр буусан бол/ есөн цагаан морьтой хүн түүнийг тойрон давхилдацгаан,
Аньсан нүдээ хар
Атгасан гараа тавь гэх мэтээр үглэн шившиж хашгиралдан домнодог байв. Тэрхүү домыг “Тэнгэр дэгдэх” дом хэмээмүй.Алив нэгэн хүнд муу юм шүглэсэн гэж үзвэл түүнийг шахан зайлуулах дом хийдэг байсан тул “шид хөөх”, “Шидэл гаргах” гэдэг зан үйл үлджээ. Тийнхүү “шид хөөх” тухайд уншдаг “шидэл” гэдэг ном буй. Түүнийг уншиж, гурилаар элдэв дүрс хийгээд шуудайлан гадагш гаргаж газар тавиад гаднаас нүдэж цохиж мөнөөх гурилан дүрсүүдийг буцалж дуусаад зүгийн муу зүгт хаядаг ажээ. Гурилан дүрсүүдийг бас “шидэл” гэх бөгөөд “шидэл” гэж зарим хүн хараадаг нь үүнээс үүссэн үг бололтой. Шидэлд шившиж хамаг явдлыг үглэн хэлээд бяцлан хаяснаар муу муухайгаасаа шившлэг домоор салдаг ажээ.
Монголчууд мал сүрэгтэйгээ холбоотой дом, шившлэгээр тун өвөрмөц болой. Ялангуяа унасан морио хамгийн үнэнч дотны нөхөр гэж үздэг учраас эртний монгол шившлэгт янаг, амраг эхнэртээ зориулсан шившлэгээсээ илүү хүлэг мориндоо хандсан шившлэг үлэмж олон байдаг ажээ. Тухайлбал, аргамаг хүлэг морь нь алс хол гүйж магадгүй гэсэн сэжиг төрвөөс монгол эр маш олон арга ширгэ, дом хийдэг. Тэр дайны арга ширгийг амраг бүсгүйдээ хийдэггүй гээд л бодчих. Юу гэвэл гүйж магадгүй моринд шанхнаас нь авгай хүний үс зүүх, өөрийн хомоолыг нь унагах мориныхоо хомоолтой хольж үнэртүүлэх, нэг үндэстэй ургасан гурван тусдаа модны навчаар утах, сормуусыг хайчлаад гэрээ нар зөв тойруулж цай чанасан тогооны хавхагийг толгойд нь хүргэж, дөрвөн туруунд нь нутгийн дөрвөн уулын нэр бичих, туруунд нь номын нэр бичих, хонины ноос томж дөрвөн хөлийн сагагнаас нь юм зүүх, нэг хөлийн сагагнаас улаан бөс бөгжлөн уях, унаган морьтой холбож тавиад ижилсүүлэх, чихэр амсуулах, судраар адис өгөх зэрэг арга ширгэ хэрэглэдэг нь өөр ямар ч тохиолдолд ийм олон “мэх” гаргадаггүй гээд бодоход их л сонин санагдахаар билээ.
Үйлдлэгийн энэхүү домыг олонхи тохиолдолд үгийн ид шидээр хүч оруулдаг юм. Ялангуяа хурдан морь цоллох, тууль хайлах зэрэг нь үгсийн шидээр нөлөөлөх дээд хэлбэр гэлтэй. Хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг мөн тушгирах, зүзүүлэх, хөөслөх зэргээр үгсийн ид шидээр уяруулан домнох бүхэл бүтэн төрөл зүйл буй. Харин үхэр, адууг тэгж өөвлөн, гуруйлах маягаар арга ширгэ, шившлэгт оруулах нь харьцангуй ховор байдаг. Гэхдээ бас нутаг нутагт өвөрмөц зүйл байдаг буюу.
Үгээр үхүүлснийг
Өвчиж болдоггүй
Амаар алсныг
Ачаалж бодоггүй гэж үг байдаг нь их л учиртай ажгуу.Монгол шившлэгийн үг нь:
“Тоо нь түм хүрэг
Тоос нь огторгуйд хүрэг” гэж эцэг мал тавихад ерөөлийн шинжтэй.“Алах гэж алсангүй
Аргамж хялгасанд ороолдож үхлээ” /адуу нядлахад/ гэж гэмшлийн утгатай.“Саадагтай бол саадгаа буулга
Санчигтай бол санчигаа буулга” /баавгай агнахад/ гэж шаардах өнгөтэй.“Бэр очсон газраа
Чулуу шидсэн газраа” гэж /бэр буулгахад/ захисан шинжтэй.“Өвдөг өвдгөнд гарахаас
Хэзээ нүдэнд гарч байлаа” гэж ятгасан /нүдэнд өвдөг гарахад/ аястай байх буюу
“Чи муу нохой зээх
Чийгээ бүү гарга” гэж /анд явахад зээх таарваас/ тушаасан маягтай.“Долоон уулын цаагуур ор
Дов шороон доогуур ор” гэж /хэрээ гуаглахад/ хараасан өнгөтэй.“Өндөр гэвэл уулыг ниргэ
Өргөн гэвэл талыг ниргэ” гэж зөвлөсөн шинжтэй.“Ангайсан ам нь зуураг
Алтан араат, булган сүүлт минь” гэж занасан дүртэйгээр шившлэгийг харуулж байх ажээ. -
Дархадын Лагсаг зайран хуурамчаар үхэж, долоон хоног булаастай хэвтжээ №2
Амьдралдаа бууны хараа шагайж үзээгүй Лагсаг мэдээж хэрэг юу ч оносонгүй.Ингээд айж мэгдэхдээ амиа хорлохоор шийджээ.Буугаа эрүүндээ тулгаад хэтээ цахих гэтэл тэнгэр дуугаран хиншүү хярвас үнэртээд явчихав.
Нүдээ нээгээд хартал эцэг нь яг өмнө нь зэрэглээ адил сүүмэлзэн зогсож байх нь тэр.Лагсаг ч балмагдан буугаа унагалаа.Эцэг нь хий хоосон юм шиг атлаа,
– Чи ингэж болохгүй.Миний сүнс чиний онгод болж буучих гээд зовоож байна.Чамд ан агнаж өгье.Хангай дэлхий өгөх байх.Чи өвчиж авахаа бод.Алсдаа их газар бараадна биз гэж хэлээд алга болжээ.Залуу эцгийгээ хичнээн дуудсан ч ахиж харагдсангүй.Гайхаж балмагдсан залууг ойн цоорхой дахь отог дээрээ ирэхэд гайхмаар зүйлс хүлээж байлаа.Бодон, чоно, булга, буга, хандгай гээд зүсэн зүйлийн амьтан овоолоостой байв.Ингэж хэд хоног ангаа өвчиж дуусгав.Намын болоод багийн дарга ч сайшаалаа.Дайн дуусаад удаагүй байтал гэнэтхэн толгой нь маналзан татаж уналаа.Ингээд өвчтэй юм шиг хэвтэрт оров.Нэгэн удаа өвгөн зайран гэрт нь сэмхэн ирэхдээ,
– Чиний онгод чинь ирж байгаа бололтой гээд бага сага юм зааж өгснөөр бөөгийн шидийг олж, жинхэнэ зайран болох замдаа оржээ.Ингээд нууцаар бөөлдөг боллоо.Гэвч 1950-иад оны эхэн үеэс намаас илт хавчиж эхлэх болсон нь сэжиг авсныг илтгэж байлаа.Нэгэнтээ онгод нь түүнд,
– Энд удвал үхэл айсуйг шивнэсэн учраас мань эр хот бараадахаар шийдэн нүүдэллэсэн нь энэ.Цөөн хэдэн малаа зарж үрээд хэдэн янчаан болгосон Лагсагт хотод ирж мөнгө төгрөг олохдоо гол нь бус элдэв дарамт, хавчлагагүй амар тайван аж төрөх нь л чухал байлаа.Хотод нүүж ирээд гэрээ хаана барихаа мэдэхгүй гайхалзаж байснаа Сэлбийн голын хөвөөн дээр айлуудын хашааны төгсгөл дээр босгов.Шилжих бичигтэй байсан учраас газрынхаа зөвшөөрлийг аван хашаархуу юм босгож дөнгөв.Ингээд ажил хийх их аянд мордов.Мань эрд үнэндээ модноос өөр хийж чадах ажил байсангүй.Тийм ч учраас мужааны ажилд оров.Хүүхдүүд нь сургуульд, эхнэр нь эмнэлэгт асрагч хийх болсноор амьдрал ахуй нь нэг үеэ бодоход овоо сэхэх тийшээгээ ханджээ.Ийн санаа зовох явдалгүй сайхан аж төрж байтал нь бас л болохоо байлаа.Нутгийнх нь нэгэн хүүхэн хотод орж ирээд Усны гудамжны нэгэн луухаантай ханилан суусан юмсанж.Лосолмаа гэгч уг эмэгтэйн нэр Хуар хэмээн солигдсон бөгөөд Лагсагийнхыг нүүж ирснийг мэдэж орхисон юмсанж.Тэгээд бие нь өөдлөхөө больсон учраас Лагсагаас тусламж гуйх санаатай эрсээр олчихжээ.
Нэг л өдөр үүдэн дээр нь морин тэрэг зогсон залуухан эрлийз эр гэрт нь орж ирэв.
– Таныг Хуар эзэгтэй гэртээ урьж байна.
– Хуар гэдэг хүн танихгүй ээ.
– Лосолмаа гэдэг нэртэй юм л даа.Уг нь танай нутаг юм гэнэ лээ.Хөвсгөлөөс ирж манай данжаадтай ханилсан юм.
– Тэгээд надаар яахнав?
– Таныг морилж ир л гэж хэлүүлсэн.
– Тэгвэл намайг завгүй байна гэж хэл.Тэгээд ч би таньж мэдэхгүй айлд ордоггүй гэж хэлээд нүүр өгөлгүй буцаажээ.Маргааш нь мөнөөхөн морин тэрэг ахиад л ирэв.Дотроос нь нэгэн эмэгтэй нөгөөх эрлийз залуугаар түшүүлэн бууж ирлээ.Сая л гэрт нь орж ирэхэд нэг голынх нь Лосолмаа гэгч залуухан эмэгтэй болох нь танигдлаа.Төрсөн ах нь сумын намын дарга хийж байгаад өмч хөрөнгө идсэн хэргээр албан тушаалаасаа бууж байсан зэрэг олон зүйлсийг бодож амжив.Мэнд ус мэдэлцсэн болоод угийн зожиг Лагсаг хар цагаан дуугүй буруу хараад хэвтээд өгөв.Лосолмаа хэсэг чимээгүй сууснаа,
– Би энд ирээд нэгэн дотор хүнтэй суусан юм.Сайн хүн бий.Даан ч бие минь дээрдэхээ болилоо. Тэгээд л танаасаа аврал эрж явна даа гэхэд нь Лагсаг өндийж суугаад,
– Ах нь хэнгэргээ нутагтаа орхисон. Энэ цагт эмнэлгээс өөр хэрэгтэй зүйл байхгүй л болов уу.Чи нутагтаа очвол аяндаа бие чинь илааршина.Хужаагийн өмхий тагзанд чам шиг хүн өөдлөхгүй ээ.Энэ бол үнэн үг.Чи сайн бодоорой гэж хэлээд буруу хараад хэвтээд өгчээ.Тэсвэр алдсан Лосолмаа бүсгүй гэнэтхэн уурсч,
– Чи муу үхсэндээ боогоод байгаа юм.Хятад хүн шиг амьдарч чадахгүй хэвтэж юун ч ихэмсэг юм бэ? Чам шиг новшнууд л дотор хүнд атаархаж байдаг болохоос бус ухаантай нь хамтран ажилладаг юм шүү. Харж л байгаарай гэж загнаад гарч оджээ.Эхнэр нь уйлж дуулан сүйд болов. Гэвч мань эр тоосонгүй. Харин шөнө дунд гэнэтхэн онгод нь орж ухаан алдан уналаа.Эхнэр нь босч архи цутган сэрээлээ.Лагсаг хэнгэнэтэл санаа алдсанаа эхнэртээ,
– Чонотой нийлсэн монгол нохой гэдэг шиг хужаагийн дэвсгэр болсон гичий чинь балаг тарих нь бололтой.Тэр хужаа нь олон даргатай дотно юм шиг байна.Манай хорооны дарга хятад цустай хүн юм байна.Яая даа байз хэмээн үглэсээр унтжээ.Маргааш өглөө нь хороон дээр дуудаж байна гэсэн зарлан дуудах ирлээ.Тэрбээр сэтгэлээ хөвчлөн зоригоо чангалсаар явж очив.Хорооных нь засаг дарга дүвчигнэж гарлаа.
– Чи муу эсэргүү зүс буруулж явсан юм бий.Би Дотоод яам, танай намын дарга хоёрт мэдэгдсэн.Дулаан хувцсаа өмсөөд наанаа сууж бай гэж хашгичлаа.Мань эр ч хэсэг зуурт балмагдсанаа ухаан алдан ойчив.Хорооны дарга бүүр ихээр уурсан өшигчиж байснаа гэнэтхэн царай нь хувиран,
– Энэ хүн үхчихлээ гэж муухай орилон тусламж эрэв.Эмч ирэхэд аль хэдийн амьсгал хурааж цогцос хөрсөн байлаа.Гэрт нь цогцсыг хүргэж өгөхөд эхнэр, хүүхэд нь уйлан хайлан бөөн хөл үймээн болсон нь ойлгомжтой.Яг энэ үеэр Дотоодыг хамгаалахын чекист түүнийг барихаар ирсэн боловч үхсэнийг нь сайн батлаж мэдээд данжаадынх руу харайлгажээ.Хүмүүс явсан хойно баруун талын орон дээр хэвтэж байсан цогцос хөдлөх шиг болж хөшиг нь намирав.Эхнэр нь айж мэгдтэл,
– Бүү айцгаа, би амьд гэж хүнгэнэсэн дуун сонсогдож бүгдээрээ уйлцгаав.Лагсаг босч сууснаа,
– Та нар минь намайг маргааш оршуулсан нь дээр байх.Би босоод л явчихна.Та нар хэд хоногийн дараа нүүж Амгаланд очиж буу.Тэнд л аж төрөе гээд танилынхнаа хашааг зааж өгчээ. Маргааш нь оршуулах ажил даруухан болж өнгөрчээ.Харин яагаад ч юм Далай данжаад, хорооны дарга, намын дарга, Дотоодыг хамгаалахын чекист нар нэгэн зэрэг маш амархан үхэцгээсэн гэдэг.Амгаланд гэрээ нүүж очсоны дараагаар газарт булаастай долоо хоног хэвтсэн Лагсаг зайран эсэн мэнд гарч иржээ.Тэрбээр нэрээ солин Доржсүрэн болгосон бөгөөд эсэн мэнд явсаар далаад онд өөд болсон гэдэг.Мартсанаас хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Лосолмаа бүсгүй галзууран,
– Лагсаг зайран хараад байна гэж үглэсээр Туул гол руу орж үхжээ.Ногоон малгайтан чекист эр Далай данжаадын заавраар Лагсагийг үхсэний дараа гурван хоног шарилыг нь шалгаж байгаад үхсэн гэлцдэг.Одоо болтол Лагсагийн үр ач нар дотроос бөө зайран төрөөгүй нь түүний сүнс цагийн хатууд үр, ачаа хэрхэн зовохыг мэдэж байсан учраас эргэж төрөөгүй байх гэж ярилцдаг юм.
-
Дархадын Лагсаг зайран хуурамчаар үхэж, долоон хоног булаастай хэвтжээ №1
Нэгэн мянган есөн зуун тавин зургаан оны зун Улаанбаатар хотод хөдөөнөөс нэгэн айл нүүж ирсэн нь хэний ч анхаарлыг татсангүй.Гэрийн эзэн нь Лагсаг гэх дөч орчим насны эр байх.Харин жижигхэн хэрнээ адтайхан эхнэрийнх нь нэрийг Отгонжий гэх агаад тэрсхэн төрсөн гурван хүүхэдтэй гойд эд хогшил гээд байх юмгүй таван ханатай навтгар хар гэртэй.Үнэндээ хүний нүдэнд гялайж гялтайчих эд хогшил үгүй жирийн л бор тоорог амьдралтай айл байсан нь хэний ч анхааралд өртөөгүй хэрэг.Тэгээд ч 1950-иад оны үеэр олон үйлдвэр завод босохын эхлэл тавигдаж байсан учраас ажлын байр олноор бий болж нийслэлд шилжиж ирэгсэдийн нүүдэл эрчээ авч байсан юм.Гэвч эднийх ажиллаж амьдрах гэхээсээ илүүтэйгээр ороо бусгаа цагийн хатууд амьд үлдэхийн төлөөх тэмцэл явуулж байсныг анзаарсан хүн үгүй.Тийм ч учраас Улаанбаатар хотод ах, дүү, хамаатан бүү хэл тэр гээд нэрлэчих зүс таних хүн ч байсангүй.Үүндээ ч эр, эм хоёр ихэд сэтгэл хангалуун байсан нь гайхалтай.Цаашид өрнөх үйл явдлыг өгүүлэхийн өмнөхөн Лагсаг гэгч чухам хэн болох, яагаад орон нутгаасаа дайжиж огт хүн танихгүй их хөлийн газрыг бараадах болов?гэдгийг нь нуршилгүйгээр товчхон өгүүлэх нь зүйтэй болов уу.
Лагсаг үнэндээ өөрийнх нь мэдэхээр долоон үеийн харын бөө.Түүний өвөг эцэг нь Дархадын томоохон зайрангуудын нэгэн байсан бөгөөд долоохон настай байхад мөнх тэнгэрт хальжээ. Өвөөг нь тэнгэрт одоход маш олон хүн цуглаж идэх уух юм арвин байсныг хүү санадаг байлаа. Хэдэн жилийн дараа эцэг нь гэнэтхэн ухаан алдан унах болж, өвчилж эхлэв.Гэвч энэ нь өвчин бус онгод нь орж бөө зайран болж буйг учир мэдэх хүмүүс хэлж, зөвлөснөөр эцэг нь өвөөгийнх нь хэнгэрэгийг барих болжээ.Ингэснээр хүүд хандах хүмүүсийн хандлага ч эрс өөрчлөгдөн хүндлэл хайр нь эргэж иржээ.Ийн сайхан байх цаг нь харамсалтай нь төгсгөлтэй байлаа.1936 оны өвөл гэнэтхэн эцэг нь хүүгээ дуудан аминчлан хүүрнэв.Нас бие гүйцэн эхнэр авахыг нь сануулсанаас гадна нэгэн гунигтай зүйл яригдав.Эцэг нь түүнд нас биед хүрсэн эр хүнийх нь хувиар итгэж илэн далангүй зүйл ярьжээ.Шинэ төр засаг лам нарыг төдийгүй бөө мөргөлтнүүдийг хяхан хавчин толгойг нь авч эхэлсэнийг яриад энэ их хядлага өөрийг нь ч тойрохгүйг илэн далангүй ярив.
Эцэг нь үхлээс мултарч болох ч ар гэрээ бодох, бас чиг онгод нь түүнд нас нь гүйцсэнийг хэлсэн болохоор мөнх тэнгэрээс зөрчихийг зүрхлээгүй гэнэ.Харин хэдэн жилийн дараа эцгийнх нь сүнс түүнд онгод болон очих учраас Лагсаг бөө зайран болох аж.Нэгэнт мөнх тэнгэрийн хуулийг зөрчих аргагүй учраас амь насаа хэрхэн авч үлдэх нь онгодоос нь бус хувь хүнийх нь ухаанаас шалтгаална гэдгийг эцэг нь сайтар захьжээ.Гэвч эцэг нь тийм ч амархан бас чиг мөрөөрөө алагдчихсангүй.Үүнээс долоон хоногийн дараа сумын төлөөлөгч аймгаас ирсэн ногоон малгайтнуудын хамт хөвчид гарч иржээ.Гэрт нь орж ирээд зураастай бичиг уншиж хөрөнгийг нь битүүмжлэх болоход
– Өө чааваас зайран зайран гээд байсан чинь олигтой эд хогшил алга л байна ш дээ гэж нэг ногоон малгайтан нь дурссан маягтай хэлж байсныг хүү тодхон санаж үлджээ.Эцгээс нь
– Зайран дахиад төрдөг гэл үү?Чи одоо энэ хүүгээ үхсэн хойноо бөө болгох уу?гэж асуухад эцэг нь маш их сандран
– Үхэх хүн дахин төрнө гэж юу байхав. Тэгээд ч ийм унхиагүй, шүтлэггүй хүн хэзээ ч зайран болж чадахгүй гэж шүлсээ хаяхад нь ногоон малгайтнууд баярласан янзтай муухай хөхрөлдөв.Ингээд эцэг нь зайдан морин дээр сууж ганц ч удаа эргэж харалгүй явж одсоноор сураг нь тасарчээ.Үүнээс хойш хэн ч ирж тэднийг оролдсонгүй.Лагсаг ч эхнэр аван эцгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхээр амьдрал ахуйгаа өөд нь татаж эхлэв.1940-өөд оны эхээр фронтод бэлэг явуулахаар бүх нийтийн хөдөлгөөн өрнөх үеэр Лагсаг багийн хуралд очжээ.Тэрбээр өөрийнхөө хэр хэмжээнд тохируулаад унааны морь нэгийг амлатал нь намын дарга гэнэтэн уурсч …
Үргэлжлэл бий