Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • МОНГОЛ БӨӨ 2020-27. ХЭНТИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙХЭНТЭЙ УУЛЗАВ.

    Жигдхэн хурдтай явах хөлөг мөдхөн Багануур хотод хүрч ирэв. Нэг үеээ бодоход бид ч бөөгийн салбаруудтай болжээ. Энэ хотод Хурцжавхлан, түүний шавь Алтанцэцэг багшийн мянгаар тоологдох шавь нар амьдардаг.
    Харин МБНЭ-ийн гишүүд замд таарах сумдад жигдхэн тоогоор байршин амьдардаг. Улаачгүй сум бараг байхгүйтэй адил болжээ. Нэгэнт байгууллагын салбартай уулзалт хийх гэж яваа болохоор анх сумдад хэрхэн салбараа байгуулж байсан дурсамж сэтгэлд хөвөрнө.
    Хэнтийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуурт МБНЭ-ийн анхны нэгдсэн тахилга болсон газар, Эзэн Чингис хааны хаан ширээнд залагдсан нутаг. Энэ л утгаараа Монголын бөө нар анхлан цугларч зан үйлээ хийж нэгдсэн газар билээ. Анх удаа дөрвөн мянган гаруй улаач нар нэг дор хуран цугларч чадсан нь ирээдүйн их үйлст монголчууд, мөнх тэнгэрийн бөө мөргөл үйл ажиллагаа явуулахад бэлэн болсоныг илэрхийлсэн бас уриалан дуудаж, бас их хүч байгааг мэдрүүлсэн үйл явдал байлаа.
    Хувь, хувиа бодсон, өөрсдийн нэр хүндээ хэт эрхэмлэсэн бөөгийн цаг үе дуусгавар болгосныг чухамхүү энд л тунхаглан зарласан билээ. Өөрийн гэх зүйлээс илүүтэй монголоо гэсэн сэтгэлийг нэгэн үзүүр болгон бөө нар, шүтлэгтэн, эрдэмтэд, судлаачид түүнийг сонирхох гэсэн гадаадын бөө нар цөөнгүй ирсэн байж билээ.
    Харин их хааны өлгий нутагт бөөгийн нэгдсэн байгууллагын салбар анхлан байгуулсан боловч үйл ажиллагаа нь жигдэрч өгөхгүй байгаа билээ. Өмнө нь хоёр удаа байгуулагдаж байсан хэнтийн салбар үр дүнтэй ажиллаж чадалгүй чимээ тасарсан түүхтэй. Одоо л шижигнэсэн залуус эрчимтэй ажиллах болов уу.
    Харин энэ удаа Чингис хотод салбараа шинэчлэн өөрчилж, үйл ажиллагаагаа идэвхитэй эхлэхээр ярилцсан байлаа. Бид Хэнтий аймгийн Мөрөн суманд ирээд холбоо барихад залуус маань аль хэдийн хотын хаалган дээр хүлээж байлаа.
    Сүү хадагаа өргөн бидний хүндэтгэн угтаж, мэндчилэн соёрхож, танилцан гар барилаа. Одоо цувааны урд тугаа намируулан цуваа хотын зүг хөдөллөө. Биднийг ингэж залуучууд хүндэтгэн угтана билээ. Гэхдээ монголчууд өөр “сэжмээр” сэрсэнийг энэ цуваа илтгэсэн байх аа.
    Эртний монголчуудын сүлд болсон шонхор шувуу эхний машинд залагдаж, хоёр дахь машинд байгууллагын туг намирна. Ийм өвөрмөц цуваа товлосон газраа ирж, хуралдааны танхимд анхны уулзалт, ярилцлагаа хийсэн билээ.
    Эхлээд МБНЭ-ийн байгуулагдаж байсан түүхийг харуулсан, бас онцлог үйл явдлуудыг өгүүлсэн кино гарч түүний дараа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн байгуулагдах болсон түүхэн шалтгаан, байгууллагын зорилго, зохион байгуулалт, үйл явцыг тайлбарлан ярьсан.
    Дараа нь Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар санал бодлоо илэрхийлж, бөөгийн тодорхой асуудлаар асуултад хариулт өгсөн билээ. Хуралдааны төгсгөлд Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар зайран Н.Отгонбилэг, Хэнтий аймгийн бөөгийн хүрээлнгийн дэд удирдагчаар зайран Г.Ган-Эрдэнэ, Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Чингис хотын бөөгийн зөвлөлийн удирдагчаар удган Д.Зина нарыг тус тус сонгож, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баталгаажууллаа.
    Хэнтий бөөгийн хүрээлэнгийнхэн биднийг удган Д.Зинагийн бөөгийн онгодын өргөөнд очиж, хүндэтгэл үзүүлж, ажил хэргийн яриа үргэлжилсэн.
    Уулзалт ярилцлага, их ажлын дараа бид хамтран хоолонд орж, энэ өдөр төрсөн өдрөө тэмдэглэж буй нэгнийхээ баярын хийсэн билээ.

    djmedia:356

     

  • МОНГОЛ БӨӨ 2020-26. БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

    БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй уулзалтын үеэр МБНЭ-д талархал илэрхийлж, БНХАУ-ын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйд Монгол Улсад ажиллах хугацаандаа соёлын салбарт ажиллах хүрээндээ монголын соёлын үнэт өв болсон бөө шүтлэгийг хөгжүүлэхэд тодорхой асуудалд туслалцаа үзүүлэх боломжийн талаар хүсэлт тавьлаа. Мөн хоёр орны соёлын салбарт зохиогдох арга хэмжээнүүдэд Монголын соёлын үнэт өвийг хамгаалж яваа Монгол бөөгийн байгууллага, түүний төлөөллийг оролцуулж байхыг хүслээ. Уулзалтад МБНЭ-ийн гишүүн, удган Болортунгалаг хамт оролцлоо.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан төрийн алба хашиж байсан үеээс албан ажлын хүрээнд БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаж байсан, нэг нэгнийгээ сайн таних, мэдэх хүмүүс юм.

  • БУРИАДУУД ТАХИЛГА ХИЙЛЭЭ

    Өнгөрсөн жил МБНЭ-ийн хамт олон 2 удаа буриад олныг зорин очсон билээ. Эхний явалт нь Байгаль нуурын эрэг дээр хамтарсан тахилга байсан билээ. Манай залуучууд гол үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь бух ноёны онгодод залбирсан.
    Өнгөрсөн жил Улаан-Үд хотод нээгдсэн Бөөгийн сүмийн нээлтийн ажиллагаанд оролцсон билээ. Олон сайхан улаач нартай танилцсан, баярт үйл явдал байлаа. Буриадын соёл шашины асуудал эрхэлсэн төлөөлөлтөй уулзалт хийсэн.
    Байгаль нуурын Ольхан арал дээр хийсэн Сибирийн түймэр унтраах тахилгад МБНЭ-ийн төлөөлөл оролцож, хамтарсан үйл ажиллагаа явагдсан.
    Энэ жилийн хувьд дэлхийг хамарсан өвчин гарч хил хаагдсан. Гэлээ ч хаа байгаа газартаа монгол туургатангууд Мөнх хөх тэнгэртээ залбиран тахилгаа хийдэг. Энэ удаа манай нэртэй зүтгэлтэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Зоригто Байгаль нуурын Ольхоны Бөөгийн аралд хамтран зүтгэгч нарын хамт тахилгаа хийжээ. Бидний бахархал болсон Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Зоригто, тулмааш Балжима хоёртоо талархал илэрхийлж байна.

    djmedia:355
  • МОНГОЛ БӨӨГИЙН ШИНЭ ӨРГӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ

    Нээлтийн ажиллагаанд МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцсоноос гадна Дундговь, Өмнөговь, Хэнтий, Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл оролцсон байна.
    Монголчуудын тэнгэр шүтлэг улам бүр дэлгэрч байгаагийн нэг тодорхой жишээ бол энэ өргөө юм. Онгодын өргөө үйл ажиллагаагаа эхэлсэн үл явдлыг 2020 оны онцлох үйл явдалуудын нэг юм.

    djmedia:354
  • МОНГОЛ БӨӨ. 2020-23. УУЛЗАЛТ ХИЙВ.

     

    МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-д удаа дараа очиж, Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлэх боломжоор хангасан БНАСАУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийллээ. Энэ явцдаа БНАСАУ-ын хөгжил дэвшил, ололт амжилтыг нүдээр үзэх боломж олгосонд баярлаж явдагаа илэрхийллээ.

    Улс орноо хөгжүүлэх, Солонгосын хойгт эв эеийг эрхэмлэсэн, хамтын хөгжлийг цогцлоох их үйлсэд амжилт хүсч, найрсаг Солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүллээ.

  • ХЭНТИЙ, СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАВ.

    Одоо л шижигнэсэн залуус эрчимтэй ажиллах болов уу.
    Харин энэ удаа Бид Хэнтий аймгийн Мөрөн суманд ирээд холбоо барихад залуус маань аль хэдийн хотын хаалган дээр хүлээж байлаа. Уулзалт ярилцлага эхлээд МБНЭ-ийн байгуулагдаж байсан түүхийг харуулсан, бас онцлог үйл явдлуудыг өгүүлсэн кино гарч түүний дараа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн байгуулагдах болсон түүхэн шалтгаан, байгууллагын зорилго, зохион байгуулалт, үйл явцыг тайлбарлан ярьсан, дараа нь Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар санал бодлоо илэрхийлж, бөөгийн тодорхой асуудлаар асуултад хариулт өгсөн билээ.
    МБНЭ байгуулагдсан анхны жил 2012 онд Сүхбаатар аймагт бөөгийн хүрээлэнгээ байгуулахаар ирсэн юм. Бүрэлдэхүүнд хоёр дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал нар байсан. Тэр үед Баруун Уртад бөө тун цөөн байсан. Тэд голдуу шинэхэн уг авсан улаач нар байв.
    Энэ удаа ажлын хэсэгт Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Болортунгалаг нар орсон байлаа. Баруун Уртад бид хоёр хүнтэй эхлэн уулзана гэж төлөвлөсөн байв. Нэгд хамтран ажиллахаар зорьсон зайран Б.Батмөнх, нөгөө нь бөөгийн үйл ажиллагаагаа сошиалд сурталчилаад байдаг Униа удганыхаар орж, Сүхбаатар аймгийн “Голомт” бөөгийн салбартай танилцахыг хүссэн. Харин “Голомт”-ын салбар тусгайлан байгуулсан байртай байв. Бөөгийн ажлын шинэлэг хэлбэр ямар байдлаар ажил өрнөж байгаа нь сонин байсан. Тиймээс Сүхбаатар аймгийн “Голомт” бөөгийн салбарын туршлагыг сонирхосон хэрэг.
    Монгол бөөгийнхөө төлөө зүтгэж яваа бидэнд байгууллага гол асуудал биш. Хамгийн гол нь нэгдсэн үзэл санаа чухал юм. Харамсалтай нь Униа удган хөдөө явчихсан байсан учир уулзаж чадсангүй.
    Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулах түүхийг эргэн дурсав. Анх МБНЭ-ийн үйл ажиллагаанд Баруун Урт хотын тэнгэр шүтлэгтэн зайран Ц.Тод-Эрдэнэ, маш идэвхтэй оролцож, хурал зөвлөлгөөнд суудаг байсан. Түүнд МБНЭ-ийн удирдлага итгэл өгч, хамтарч ажиллахаар болсон. Бид нэг нэгнийгээ сайн танихгүй, тэнгэрийн үйлээрээ нэгдэгсэд байв. МБНЭ-д гишүүнээр элссэн боловч бөө мөн эсэхээ ч тодруулаагүй нэгэн байсан. МБНЭ-ийн холбоотой цөөнгүй баримт бичиг аваад явсан. МБНЭ-ийн салбарыг Сүхбаатар аймагт байгуулахаар зорьсон тэрээр аажимдаа сураг тасарсан юм. Утасны дугаараа солиод бүр чимээгүй болсон билээ. Сүхбаатар аймагт өөр улаач байсангүй. Ажлын эхлэл бүх л аймагт ижил түвшинд эхэлж байсан болохоор энэ бүхэн жирийн үзэгдэл байлаа. Бүх ажил итгэлцэл дээр суурилж эхэлдэг болохоор ийм зүйл МБНЭ-ийг байгуулахад олон тохиолдсон. Энэ хоёр аймагт ажилласанаа онцлох үйл ажиллагаанд оруулж байна.

    djmedia:353

     

  • БАЯН-ӨЛГИЙД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛОВ.

    МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ.
    Мөн монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх үйл хийжээ. Монголын баруун хязгаари болсон Галын тахилгыг 2020 оны онцлох үйл явдлаар тодруулж байна.

    djmedia:352
  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН 9-Н УДААГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

    Хэлэлцсан асуудлыг тоймлон мэдээлвэл:

    БОДЛОГЫН чиглэлээр: Цаг үеийн үйл явдлын тухай, 2019 оны ДЦХ-н гишүүдийн МАНЛАЙЛАЛ, МБНЭ-ийн ДЦХ-х гишүүнээр сонгох, хасах тухай асуудал, Санхүүгийн асуудал, Тэнгэрт мэдүүлэх тухай, Тэнгэрт өргөсөн мэдүүлгийг сурталчдах тухай, баримтад кино хийх тухай,
    НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА-ын чиглэлээр: Нэгдсэн тахилгад бөөлөх улаач нарын тухай, хамтарсан тахилга, тайлгын тухай, Нэгдсэн залбирал хийх тухай, Монгол бөөгийн цол олгох тухай, Нэгдсэн тахилгын дүн,
    ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ-ийн чиглэлээр: 2020 оны хийх ажлын төлөвлөгөөний тухай, Арга хэмжээг зохион байгуулах тухай, Ажлын хэсгүүд байгуулах тухай, Зүүн аймагт ажилсан дүн, Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулан аймгуудад хийсэн тахилгын дүнгийн тухай, Хэнтий, Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай, Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулан аймгуудад хийсэн тахилгын дүнгийн тухай, МБНЭ-ийн 9 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө, 2021 оны жилийн ажлын төлөвлөгөө, 2021 оны Арга хэмжээ бүхэнд оролцооны үнэлгээний оноог тогтоох тухай
    ГАДААД ХАРИЛЦАА-ны чиглэлээр: Дэлхийн шашины өдөрт оролцсон тухай, “Короно вирус”-тай холбогдуулан Тува бөөтэй хийх хамтарсан арга хэмжээг цуцлах тухай, Өвөрмонголд бөө нарын тахилга хийсэн тухай, ОХУ-ын Буриадад бөө нарын тахилга хийсэн тухай, Увс аймагт АНУ-ын Элчин сайдтай хийсэн уулзалтад оролцсон тухай, Уулзалтын бэлтгэл хангах тухай, БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан тухай, БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөхтэй уулзсан тухай
    ДОТООД АСУУДАЛ-аар Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан дүнгийн тухай, Их говь, алтай таван богд, хөвсгөлийн тайгад аялсан дүн, Шагналд тодорхойлох тухай, гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна.

    № Бодлогын чиглэл Хэлэлцсэн асуудал Эзлэх хувь
    1 БОДЛОГЫН АСУУДАЛ 10 21.0
    2 НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА 14 29.0
    3 ГАДААД ХАРИЛЦАА 7 14.5
    4 ДОТООД АСУУДАЛ 7 14.5
    5 Төлөвлөлт 10 21.0
    Бүгд 48

    djmedia:350
  • ГАДААД ХАРИЛЦАА, МЭДЭЭЛЭЛ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДТАЙ МОНГОЛ БӨӨГИЙН ТӨЛӨӨЛӨЛ УУЛЗАВ

    Орон нутагт шашины байгууллагуудын үйл ажиллагаа, тулгарч байгаа бэрхшээл, тулгамдаж буй сорилын талаар санал солилцсон байна. Энэхүү уулзалт нь орон нутагт АНУ-ын Элчин сайдтай төдийгүй шашины төлөөлөл, монгол бөөгийн байгууллагын төлөөлөгч оролцсон анхны уулзалт гэдгээр түүхэнд үлдэж байгаа билээ.
    Уулзалтын дараа АНУ-ын Элчин сайд Клечески шашины төлөөлөлүүдтэй дурсгалын зураг авахуулсан байна. Энэ ажиллагаа бол яах аргагүй 2020 оны онцлох үйл явдалд орж байна.

    djmedia:349
  • БАЯН-ӨЛГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭН, АЖИЛ ХЭРЭГЧ УДГАН.

    Нэгдсэн их тахилгад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол бөөгийн удган Б.Нансалмаа, Монгол бөөгийн их зайран Д.Дарьсүрэн нарын үйл түүх болон үлдэж дараа үе нь түрэн гарч ирж байна. Их тахилгаас хойш аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажил “унтаа” байдалд орсон.
    Тиймээс энэ удаа МБНЭ-ийн удирдлага тус аймагт ажиллаж байхдаа нутгийн нэр хүндтэй улаач болох Монгол бөөгийн тэргүүн удган Энхээг Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар томилсон билээ. Тэдний гэрт биднийг очих үед тэнгэрт солонгын өнгө тодорч бас ч үгүй содон үзэгдэл угтаж билээ. Монгол бөөгийн төв байгууллагынхаа итгэлийг дааж ажилна гэдэгт Энхээ удгандаа итгэлтэй байгаа. Тэр дайчин бүсгүй, энэ ажлыг сайн хийж чадна.

    djmedia:348