Хүндэтгэлийн ширээнд ОХУ-ын Улаан-Үд, Өвөрмонголын бөөгийн төлөөлөл уригдан суусан байлаа. Монголын сайхан уртын дуу, морин хуур эгшиглэж Баярын цэнгүүн эхэлснийг тунхаглалаа. Шинэ жилийн цэнгүүнийг МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү нээсэн билээ.
Шинэ жилийн арга хэмжээнд нэр хүндтэй олон сайхан урлагын байгууллага, төлөөлөл ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Өнгөрч буй онд зан үйл, хөдөлмөр, бүтээлтэй амжилт гаргачдад шагнал гардуулахдаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баяр хүргэж үг хэлэхдээ “Монголын бүх Тэнгэр үзэлтнүүд, улаач нарт баярын мэндчилгээ дэвшүүлж, өөр өөрсдийн эрхэлж буй үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсээд, МБНЭ-ийн хамт олон 2019 онд гаргасан тодорхой амжилтуудыг тэмдэглэн дурьдлаа.
“МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Өнгөрч байгаа оны хувьд томоохон үйл явдлуудыг нэрлэв.
2019 оны эхээр МБНЭ-ийн төлөөлөл ОХУ-ын буриадын “Тэнгэри“ байгууллагын урилгаар Улан-Үдэ хотод байгуулсан бөөгийн анхны сүмийн нээлтэд оролцлоо. Мөн ОХУ-ын буриадын “Дээж“ байгууллагын зохион байгуулсан Байгаль нуурын тахилгад оролцсон байна. Энэ арга хэмжээнд МБНЭ-ийн Залуучуудын байгууллага идэвхтэй оролцлоо.
Энэ жилийн Нарны залбиралыг Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал удирдан хийлгэлээ.
Хоёрдугаар улиралд бидний залбирал Өвөрмонголын нутаг дахь Хувилай хааны зун ордоны туурин дээр хийгдсэн зан үйлээр эхэлсэн. Хар зүрхний Хөх нуурт болсон нэгдсэн их тахилга нь улс оронд ирж байгаа цагийн нөхцөл байдалд зориулан хийснээрээ онцлог байлаа. Тахилга дээр МБНЭ-ийн итгэл найдварыг тээж яваа олон залуус толгойлж болон тэргүүлж бөөлсөн.
Монгол Улсын хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР Хайрханы нэгдсэн их тахилга амжилттай өндөрлөсөн. Ялангуях өвгөн долоон одны тахилгад залуу улаач нар бөөлж, өөрсдийн зан үйлээ хийцгээсэн болно.
Гуравдугаар улиралд ОХУ-ын Тува улсад бөөгийн байгууллагуудаар зочилж, хамтарсан тахилга хийсэн билээ. Энэ арга хэмжээнүүдэд Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү оролцсон. Үүний дараа Хакас, Красноярск, Эрхүү хотод тойрон аялал хийсэн.
Байгаль нуурийн Ойхоны арал дээр болсон Сибирийн галт түймрийг унтраахад чиглэсэн нэгдсэн тахилгад бид оролцсон.
Оны манай залуучуудыг хийсэн Галын тахилга амжилттай болсон.
Энэ оны онцлох үйл явдалд Монгол Удсад суугаа АНУ-ын Элчин сайд Кличенски МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон явдал юм. Энэ бол гадаад харилцаанд тохиолдож буй онцгой тэмдэглэлт явдал байлаа.
Мөн Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол Улсын их говийн нэгдсэн тахилгыг зохион байгуулжээ.” Гэдгийг дурьдлаа.
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГА-ын Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Я.Мөнгөнсувд, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Тэнгэрийн тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Мөнхнаран, Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам, Монгол бөөгийн удган С.Батчимэг, Монгол төрийн хүндэтгэлт хайрхан ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРТ БОЛСОН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА-д Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Д.Нанжаа, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Мөнхнаран, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл нарт дурсгалын “ӨРГӨМЖЛӨЛ” олгосныг гардууллаа.
Цэнгүүнд хүрэлцэн ирсэн урлагын хамт олон олон сайхан дуу, хуур, бүжгээрээ цугларсан олон, шагнал хүртэгсдэд баярын мэндчилгээ хүргэж байлаа.
Отгонтэнгэр хайрханы “Долоон өвгөн од”-ны тахилгад бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, (Хөвсгөл аймаг), Монгол бөөгийн зайран Б.Баяржаргал, (Завхан аймаг), Монгол бөөгийн удган Цэндсүрэн (Хөвсгөл аймаг), Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа, (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нарангоо, (Өвөрмонгол), Монгол бөөгийн зайран Аюуш (Өвөрмонгол), Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон, (Хөвсгөл аймаг Тариалан сум), Монгол бөөгийн Зайран Тамжид (Төв аймаг, Мөнгөнморьт сум), Монгол бөөгийн удган Мөнх-Өлзий (Өмнөговь, Цогт-Цэций сум), Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, (Улаанбаатар хот), Монгол бөөгийн зайран Мөнх-Очир (Өмнөговь), Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул (Улаанбаатар хот), Монгол бөөгийн удган Буянцэцэг (Өмнөговь, Цогт-Цэций сум), Монгол бөөгийн удган Отгонжаргал (Улаанбаатар хот), Монгол бөөгийн удган Б.Солонго, (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Т.Баттогтох (Улаанбаатар хот), Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл (Улаанбаатар хот), Монгол бөөгийн зайран Мөнхчулуун (Улаанбаатар хот), Монгол бөөгийн удган Гэрэлмаа , (Завхан аймаг) нарт тус тус “Өргөмжлөл” олгосон байна.
Шинэ жилийн цэнгүүний онцлох гол явдлын нэг нь Монгол бөөгийн удган, зайран хэмээх эрхэм хүндэт цолоо хамгаалж, баталгаажуулсан Монгол бөөгийн Их зайран цолоор Балжинням Хүүжээ, Монгол бөөгийн Тэргүүн дээд Зайран цолоор Төмжий, Батбаяр, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган цолоор Б.Нанжаа, Мөнгөнсувд, Монгол бөөгийн Тэргүүн зайран цолоор Б.Нарангэрэл, Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор А.Оюунтуул, Б.Цэвэлмээ, Монгол бөөгийн зайран цолоор Х.Эрдэнэ-Очир, Б.Эрдэнэ-Очир, Ганбаатар, Монгол бөөгийн удган цолоор Маахүү, Лхагва, Сайнцэцэг, Маам, Х. Эрдэнэцэцэг, Цэндсүрэн нар, Монгол туургатан улаач нараас Монгол бөөгийн Тэргүүн зайран цолоор Галсанов Юрий Субанович- ОХУ-ын Буриадын, Комушку Виктор Николаевич- ОХУ-ын Тувагийн, Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор Сарыг-оол Сары Каадыр-ооловна- ОХУ-ын Тувагийн, Дэвий Долана Каадыр-ооловна- ОХУ-ын Тувагийн, Ондар Татьяна Шаннаевна- ОХУ-ын Тувагийн, Нарангуа- БНХАУ-ын Өвөрмонголын улаач, Монгол бөөгийн зайран цолоор Дүгэр Каадар Оолович- ОХУ-ын Тувагийн, Монгол бөөгийн удган цолоор Туяна Бимбаявна Иосифавно- ОХУ-ын Буриадын нарт тус тус олгож цолны батламж, энгэрийн тэмдэгээ хүлээн авсан байна.
Шинэ жилийн цэнгүүний үеэр Монголын тулгар төр, Мөнх тэнгэрийн үйлийг төрийн дээд шүтлэг болгон тунхаглаж, тахиж ирсэнийг, Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан, Хөвсгөл аймгийн Эрдэнэ, Бүртийн булуу, Цагаан овоо хайрханы тахилга, ОХУ-ын Байгаль нуур, Бух ноёны хээрийн онгонд, БНХАУ-ын нутаг дахь Хувилай хааны ордны тууринд залбирал, бөөлөлтийн хийсэн улаач нарын ажлын үр дүнг үндэслэн Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн од” одонгоор Ц.Чулуунбаатар, “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн зайран Одбаяр, “Мөнгөн шонхор” медалиар Б.Энхбаатар, Б.Отгонжаргал, Б.Буянцэцэг, Л.Мөнх-Очир, А.Оюунтуул, Эрдэнэбаатар, “Хүрэл шонхор” медалиар Цэндсүрэн, Б.Цэлмүүн, Отгонжаргал, Б.Балжмаа, Гэнэнхүү, Г.Түмэндэмбэрэлбодьсүрэн, Э.Мөнх-Өлзий, Г.Гарамханд, Б.Хүнбиш, Ц.Тамжид, С.Мөнх-Эрдэнэ, Лхагвасүрэн, Т.Баттулга, Д.Цогбадрах, Гавааренчин, Хандам нарыг тус тус шагнасныг гардууллаа.
Энэ жилийн хамгийн гол шагнал болох Шилдэгийн шилдэгээр -Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн шалгарч дурсгалын цомыг гардаж авлаа.
2020 он Тэнгэр үзэлтнүүдийн хувьд шинэ шинэ үйл явдлаар арвин жил байж, Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
Д.Хүрэлбаатар
Category: Нэгдсэн их тахилга,тайллага
-
МБНЭ-ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН-2019
МБНЭ-ИЙН БАГА ХУРАЛДАЙН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
-МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
-МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, МБ-ийн Дархан удган Б.Энхжаргал
-Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун
-МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн Дагвадорж
2. “Монгол бөөгийн тулгамдсан зарим асуудлууд”
Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
3. “ЮНЕСКО болон БНСУ-ын хамтран зохион байгуулсан Бөөгийн фествальд оролцсон тухай”
Илтгэгч: МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, Судлаач Ж.Төгсжаргал
4. Санал, шүүмжлэл, хэлэлцүүлэг /1 хүнд 3-5 минут/
5. Дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэх
a) МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл, Бага хуралдайн гишүүнээс чөлөөлөх тухай
b) МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгох
c) МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүнд сонгох тухай
d) Аймаг, нийслэлийг төлөөлөх төлөөлөл, бага хурлын зохион байгуулалтыг хэлэлцэх
e) Дараагийн Бага хуралдайн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг томилох
f) 2013 оны МБНЭ-ийн шилдэгийн шилдэг болон шилдэг Зайран, Удган өргөмжлөлд нэр дэвшүүлэх тухай
7. 2014 онд МБНЭ-ээс хийх ажлын чиглэлийн тухай тогтоолыг батлах
8. Хуралдааныг хаах
9.Хуралдааны төгсгөлд “Алдар зайран Дамдингийн тухай” баримтат кино үзүүлэв.
ДҮГНЭЛТ
МБНЭ-ээс Монгол бөөгийн гайхамшигт өв санг харьд шилжүүлэх явдал гарсаар байгааг улаач нарт удаа дараа анхааруулсаар ирсэн билээ. Монгол бөөгийн олон нандин чанарыг гаргасан анхны теле цуврал болох “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгийн эрхийг, дараа нь монголын бөөгийн тухай олон бүтээл болсон номын эхийг, монгол бөөгийн тухай номын орчуулгын эхийг тус тус худалдсан явдал гарчээ. Сүүлийн нэг жил монгол бөөгийн зан үйлийг чухал чанарыг бусдад шилжүүлэх явц тасрахгүй байна. Мөн цаашлаад тахилгын зан үйлүүд хамаарах боллоо. Монгол бөөгийн төлөө амьдралын туршид гавьяат үйл бүтээсэн ч хийсэн ч ганц буруу үйлдэл бүх ололттой зүйлийг үгүй болгох боломжтой.
Сүүлийн нэг жил шахуу хугацаанд харийн нутагт эрчимтэй ажиллаж байгаа зайран удган байна. Монгол туургатны дотор Монгол бөөгийн эрдэмийг түгээх явц тасралтгүй хийгдэж ирсэн. Гэвч энэхүү уламжлалт зан үйлээс харьд хамаагүй түгээх эрхгүй зүйл байдаг. Яагаад гэвэл бөөгийн эрдэм бол тэнгэрийн, монгол бөөгийн өмч билээ. Тэр нь хэн нэгэнд харьяалагддаггүйгээр онцлогтой. Бидний мэдэх, бусдын мэдэж болохгүй зүйл гэж бий. Үүнийг улаач бүр байнга санаж явах үүрэг хүлээдэг.
Монгол бөөгийн зарим улаач нар тахилгадаа хариуцлагагүй хандах байдал тасрахгүй байна. Цаашид ийм байж болохгүй. Эхний тахилгад сүр хүчийг үзүүлэн бөөлж байсан буриадын их зайран Болд, өөр байгуулагын тахилгад оролцож, тахилгад бөөлөх саналаа огоорон мартлаа. Анхнаасаа ингэж хариуцлаггүй хандах байсан бол хийж чаддагт нь ачаагаа үүрүүлж, хоосон амлахаа болих хэрэгтэй юм.
Отгонтэнгэрийн хайрханы нэгдсэн их тахилгын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан болж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө гарган ажилласан билээ. Тахилгын өмнө Монгол бөөгийн их зайран Балжир, Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэн нар Отгонтэнгэрийн нэгдсэн их тахилгад толгойлж бөөлөхөө батлан амлалт өгч байсан билээ.
Гэвч Отгонтэнгэрийн нэгдсэн их тахилгын Лусын тахилгад бөөлөх болзоогоо таслаж Монгол бөө хүнд байж боломгүй хариуцлага алдлаа. Монгол бөөгийн их зайран Балжир харь улсад бөө босгох ажилд улайрч, түүнийгээ бүхний эхэнд тавьж, мөнгөнд шунан, тавьсан болзоогоо таслав.
МБНЭ-ийн удирдлагын зүгээс монгол бөөгийн зарим эрдмийг чандлан хамгаалах талаар багагүй зөвлөсөн. Би бөөлнө хэмээн бусдын өмнүүр орж анхны тахилгад босч бөөлж байсан Монгол бөөгийн их зайран Балжир ийнхүү монгол бөөгийн их хайрханд тавьсан болзоогоо тасаллаа. Монголын минь хувь заяаг түшиж явдаг, тэнгэр минь харж байгаа.
Биднийг Монгол бөөгийн ёс зүйн хариуцлагыг зайран Балжирт тооцохоос аргагүй байдалд хүргэлээ.
1. МБНЭ-ийн дүрэмийн 2.6.2. МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх” гэсэн гишүүний үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Отгонтэнгэрийн нэгдсэн Их тахилгын Лусын тахилгыг хийлгүй тасалж, зайран хүний хувьд байж боломгүй ноцтой хариуцлага алдсан,
2. МБНЭ-ийн “Монгол бөөд Цол олгоход мөрдөх журам”-ын 4 дүгээр зүйл. Цол хураах, бууруулах хариуцлага тооцох тухай. Бүлгийн “4.1.2. Монгол бөөгийн нэгдсэн их тахилгыг толгойлж бөөлөх ажиллагааг тасалдуулсан, ”тохиолдолд дүрмийн “4.2. Монгол бөөгийн ёс зүй, МБНЭ-ийн дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн дараах тохиолдолд Хяналтын цэцийн дүгнэлт эсвэл МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Монгол бөөгийн цолыг нэг шатаар бууруулна.” гэснийг үндэслэн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд танилцуулж Шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.