Category: Танилцуулга

  • 45.СУРТАЛЧИЛГАА ТАСАЛДСАН САРУУД

    Хөвсгөлийн бөөгийн нэгдсэн тахилга хүндхэн болж өнгөрөв. Дараалсан ажлууд гарч ирсэн, цаг хугацаа их авсан ажлууд үргэлжилсээр байсан. Бид наадмын өмнөх өдөр хотод хүрч ирсэн, бүх байгууллагууд амарсан. Амралтын урт өдрүүд эхэлсэн байлаа.
    Манай байгууллага олон зүйлээ баталж, фейсбүүкээ нээлгэх гэж дараалсан олон захидал илгээж олон сар үргэлжилсэн захидлын харилцаа үүссэн. Тэглээ гээд фейсбүүкээ нээж ажиллуулж чадаагүй билээ.
    Манай фейсбүүкийг уншигчдын тоо 140 000 орчим байснаа өсөж, 5-р сард 283400, 6-р сард 372 000-д хүрч сонгуулийн жилийн тогтоосон амжилтад хүрч байсан. 7 дугаар сард 345146 хүн үзэж, харьцсан хүний тоо 67800 хүрсэн байлаа.
    Монгол бөөгийн Дархан зайран П.Батжаргалын бөөлөлтийг 190062 хүн үзэж, 11469 лайк, Бурхан халдуны Лусын тахилгыг 193600 хүн үзэж, 14442 лайк, Хуурамч цол , тэмдэгийн өгүүлэлийг 12554 хүн үзэж, 1543 лайк, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн бөөлөлтийг 121600 хүн үзэж, 8952 лайк, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатарын бөөлөлтийг 121420 хүн үзэж, 12599 лайк дарж байсан байдаг.
    Эдгээр үзүүлэлэт МБНЭ-ийн фейсбүүкийн амжилт байсан. Гэвч энэ бүхнийг устгаж, үгүй хийсэн байдаг. Манай бүх ажиллагаа архивлагдаж байдаг тул хийсэн хорлолт үйл амжилтад хүрч чадаагүй юм.
    Бид 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа шинээр эхэлж улам өргөжүүлж ажиллах боллоо. Одоо манай сурталчилгаа болох,
    -mongolian shaman.com сайтын дэлхийн 62 орноос тогтмол үзэх болжээ.
    – mongolian shaman news 1-..100..-…186 youtube.com дугаар бүхий кино мэдээлэл гарч байна.
    – mongolian shaman news ба Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл ФЕЙСБҮҮК ажиллаж Та бүхэнд мэдээлэл хүргэж байгаа.
    -Бид ард, иргэдэд Мөнх тэнгэрийн шүтлэгт цэрэг эх оронч хүмүүжил олгоход зориулж ОФИЦЕР-ДАЙЧИД фейсбүүк хуудасыг дагалдуулан ажиллууж байна.
    Бид ирж байгаа халдлагыг сөрөн давж, тавьсан зорилтынхоо төлөө эрчимтэй ажиллах болно.

     

    djmedia:675
  • БНТУ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТАД ОРОЛЦОВ.

    Тиймээс энэ удаагийн хүндэтгэлийн хүлээн авалт БНТУ-ын байгуулагдсаны 99-н жилийн ойд зориулагдсан юм. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхтт Элчин сайд Зафер Атеш Монгол Улс өөрийн гуравдагч хөрш Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлаар эдийн засгийн агуулгаар баяжуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
    Турк-Монголын арга хэмжээнд анх удаа Батлан хамгаалахын сайд Сайханбаяр оролцов.
    Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Д.Жаргалсайхан нь Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд, Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд Турк улсад айлчилахад, Туркийн талаас Ерөнхийлөгч А.Н.Сэзэр 2002 онд, Ерөнхий сайд Р.Т.Эрдоган 2005 онд Монголд тус тус айлчилахад ҮАБЗ-д ажиллаж байсан билээ.
    Мөн Туркын ЕАБЗ-ийн нарийн бичгийн дарга Кылынчийг монголд айлчилахад уулзаж байсан билээ. Энэ үед Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах (1 сая ам.доллар,), Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих (6.7 сая ам.доллар) хөрөнгө оруулсан ажиллагаатай танилцаж явсан билээ.
    Хүлээн авалтын үеэр Д.Жаргалсайхан, АНУ-ын Элчин сайд Ричард Буангантай танилцаж, Туркын эртний хамтрагч нартай уулзаж ярилцлаа. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Сайханбаяртай уулзаж ярилцлаа.
    Монгол Улс-Туркийн харилцаа МЭӨ III зуунд өнөөгийн Монголын газар нутаг дээр байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхээ авч олон мянган жил өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрсэн. Хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин дэвжиж байна.
    Хоёр улс 1969 оны 6 дугаар сарын 24-нд хоорондоо дипломат харилцаа тогтоосон. Түркийн тал 1996 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа. Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж байгаа билээ.

    djmedia:674
  • МОНГОЛ-САХА УРИАНХАЙ БӨӨ НАРЫН ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ПРАКТИКЫН ХУРАЛДААН БОЛЛОО.

    МУИС-ын зохих тэнхимд биечлэн очиж, урилга хүргүүлсэн боловч хэн ч оролцсонгүй. Энэ бол сүүлийн гурван жилд бидэнд хандаж буй хандага, бодлогын илрэл билээ.
    “СОЁЛ БА ШАШИН: уламжлал, орчин үе ба хэтийн төлөв” сэдвээр олон улсын хурал хийгдлээ. Монгол туургатны гэж нэрлэвэл илүү зохих байсанч Саха, Буриад, Тува, Урианхай, Дархад гээд хилийн гадна орших гадаадын иргэншилтэй төлөөлөл оролцсон болохоор олон улсын гэж нэрлэв. Хуралдааныг нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ. Бөөгийн байгууллага болон улаач нарын өнөөгийн байдлын талаар тодорхой мэдээлсэн. Түүнийг хэлсэн үгийг бататган, Монголын бөөгийн байгууллагын хүрсэн амжилтын талаар баримтад кино үзүүллээ.
    Хуралдаанд эхний илтгэлийг Удмын зайран, Москвагийн сэтгэл зүйн их сургуулийн магистр Иванов Юрий Павлович (Якутск хот, Саха Якут улс, ОХУ) “Бөө мөргөл бол Саха ард түмний оюун санааны соёл” сэдвээр хийлээ. Түүний дараа оролцогчдод “Монгол бөө ба ЮНЕСКО-ийн Фестовальд” баримтад кино үзүүлэв.
    Хуралд “Буриадын бөөгийн тухай” сэдвээр Раднаева Ульяна, буриад илтгэл тавьсан. Түүний дараа “Монгол бөө БНАСАУ-д” кино үзүүлэв.
    “Дархад бөөгийн бөөлөлт” сэдвээр Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Х.Бадамсүрэн, “Монгол Тува бөөгийн тухай” Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул нар илтгэл тавилаа. Илтгэлийн дараа “МБНЭ-ийн говийн нэгдсэн тахилга” ба “Монгол бөө-АНУ-ын харилцаа” баримтад кинонууд гаргалаа.
    Завсарлагын дараа Зүүн хойд холбооны их сургуулийн магистр, номын зохиогч Хомус Сайдара Саарын кыыhа (Якутск хот, Саха Якут улс, ОХУ) “Саха ард түмний бөөгийн зан үйл: орчин үе ба уламжлал” сэдвээр илтгэл тавив.
    “Ойрад, дөрвөд бөөгийн бөөлөлт” сэдвээр Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү илтгэл тавьсан. МБНЭ-ийн улаач нарын тавьсан илтгэл хувь хүнээс хамтран ажиллах чиглэлд улаач нарын хийсэн алхамууд, удмын бөөгөөс төр улс, нийгмийнхээ төлөө, байгалиа хамгаалах чиглэлд хийх хамтын зүтгэл, тэмцлийн тухай байлаа.
    Илтгэлийн дараа Якутын зайран Иванов Юрий бөөлөлт хийж, бөөгийн зан үйл, бөөлөх чадвараа олонд үзүүлсэн билээ. Өөрийн өвөрмөц онцлоготой бөөлөлт байлаа. Бөөлөлтийн бэлтгэл ажлыг хоёр залуу хийв. Бөөлөлт голдуу завилан сууж зан үйл хийгддэг ажээ. Тиймээс хоёр эмэгтэй түшээд нь хажууд нь сууж ххэлмэрч хийж байв. Тэд онгод ороход өөрсдийн хариуцсан хэлээр ойлгож олонд тайлбарлан хүргэнэ. Орж ирсэн онгод нь манай улаач нараас гурван хүний төлөгийг хэлнэ билээ.
    Хуяглан бөөлөх зан үйл нь хаана ч адил бэлтгэл шаарддаг, бас тамлага, бөөлөлт, төөрөг тавихад чамгүй хугацаанд болж өнгөрөв.
    Тиймээс хугацаанд баригдаж, дараагийн илтгэл болох “Монгол бөө дахь залууч улаач нарын үүрэг, хариуцлага” сэдвээр МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Анхмаагийн илтгэлээ бичгээр өглөө.
    Онол-практикын хурлыг хааж, бөө судлал, бөөгийн байгууллагын талаар дүгнэж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлсэн. Хоёр тал харилцан дурсгалын зүйл солилцов.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулж яваа Якутын зайран Иванов Юрийг Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор”, зохион байгуулагч Хамус Сайдараг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнаж, гардууллаа.
    МОНГОЛЫН ТАЛААС ОРОЛЦОГЧИД:
    Д.ЖАРГАЛСАЙХАН – Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч.
    Президента Объединенного Союза шаманов Монголии.
    -Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга асан,
    Бывший руководитель аппарата Совета ноцианальной безопасности Монголии
    -Үндэсний батлан хамгаалахын их сургууль төгссөн, Зэвсэгт хүчний хурандаа.
    Национальный Оборонный университет, Полковник вооруженных сил.
    – ОХУ-ын Удирдлагын академи төгссөн, Академия управления РФ
    – Москвагийн Нийгмийн эдийн засгийн их сургууль төгссөн,
    Московский Университет социальной экономики
    – ХБНГУ-ын Жорж С.Маршаллын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төв суралцсан.
    Европейский центр исследований в области безопасности им. Джорджа К. Маршалла в Германы
    – АНУ-ын Монтерей хотын иргэн, цэргийн харилцааг судлах төв
    – Центра изучения военно-гражданских отношений в Монтерее, США
    Д.ОДОНХҮҮ
    МБНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч,
    Вице Президента Объединенного Союза шаманов Монголии,
    -Монгол бөөгийн их зайран
    Верховный шаман, Калимак, ойратских и дурвэдских шаманов Монголии
    -Үндэсний батлан хамгаалахын их сургууль төгссөн,
    Национальный Оборонный университет,
    Б. БАДАМСҮРЭН
    Монгол бөөгийн их удган, Дархад бөө, Дархан-Уул аймгийн бөө нарын байгууллагын тэргүүн,
    Верховная удаганка, Дархад шаманов Монголий, Лидер организация шаманов Дархан-Уул аймака,
    А.ОЮУНТУУЛ
    Монгол бөөгийн тэргүүн удган
    Ведущий удаганка Дархад шаманов
    Б.АНХМАА
    -МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч,
    Лидер Молодежного Совета Объединенного Союза шаманов Монголии, удаганка.
    -Сант дээд сургуулийг төгссөн.
    Институт Сант, экономист,

    djmedia:673
  • БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДТАЙ УУЛЗАВ.

    Энэ чанараараа цэрэг иргэний харилцаанд чухал ач холбогдолтой уулзалт боллоо. Уулзалтад оролцогчид Монгол төрийн хар сүлдэд хүндэтгэл үзүүллээ.
    Нэгэн үед хамт ажиллаж байсан дарга удирдлагууд, зааварлаж, зөвлөж, чиглүүлж байсан хүндтэй багш, захирагчидтайгаа уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна.
    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, харилцан санал солилцлоо.
    2017 оноос хойш Монгол Улсын Зэвсэгт хүчин Батлан хамгаалахын багц хуулиудын шинэчлэлийн хүрээнд тайван цагийн чиг үүрэгтэй томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Хуучин, цэргийн алба хаагчид эх орноо л хамгаалахад бэлэн байхаас гадна нийт ард иргэдийг батлан хамгаалах бэлтгэлжилттэй болгох чиг үүрэгтэй байсан.
    Харин өнөөдөр улс эх орныхоо хөгжил дэвшилд стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгцээ шаардлага бий болжээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 9 томоохон төслүүд дээр ажиллаж, 460 орчим тэрбум төгрөгийг төсвийн мөнгөнөөс хэмнэжээ. Энэ бол Батлан хамгаалах салбарын улс эх орондоо оруулж буй хувь нэмэр. Батлан хамгаалах салбар бэлэн байгаагийн тодорхой илэрхийлэл. Цаашид бид үйлдвэрлэгч салбар болохоор зорьж байна. Энэ ажил ч эхнээсээ биелэлээ олж, дотооддоо зарим техник хэрэгслүүдээ үйлдвэрлэхээр ажиллаж байна.
    Уулзалтын үеэр улс төр, соёлын ажилтнууд маань үнэтэй сайхан санал санаачилгуудыг дэвшүүлэв. Соёл хүмүүжлийн ажлуудыг анги байгууллага дээр орхигдуулалгүй хүртээмжтэй зохион байгуулах, залуу офицеруудыг хүнтэй харилцах арга барилд сургаж, хүнээр хүн хийх ухааныг зааж зөвлөх, ахуйн соёлоос илүү оюуны соёлыг эрхэмлэдэг байх, “Ирээдүйн батлан хамгаалагч” концепцийг хэрэгжүүлж, хүүхэд залуусыг цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй болгох зэрэг саналуудыг уламжлав.
    Сайд энэ бүх саналуудыг анхаарч үзэхээ илэрхийлж, уулзалт ажил хэрэгч сайхан болж өндөрлөлөө.
    Өнөө цагийн цэрэг эх оронч хүмүүжилд эртний монгол цэргийн баатарлаг дайчин уламжлал, Чингисийн цэргийн баатарлаг тууль, тусгаар улс болохын төлөө баатарлаг тэмцлийг бага тусгаж байгаа тухай ярихаар бэлдсэн байсан ч ярих боломж өгсөнгүй.

    djmedia:672
  • ӨМНӨД СОЛОНГОСЫН БӨӨ НАРТАЙ УУЛЗАВ.

    Өмнөд солонгост болсон НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Бөөгийн фестовальд МБНЭ-ийн төлөөлөл оролцож, хуяглан бөөлж, зан үйлээ хийж байсан түүхтэй.
    2020 онд Өмнөд солонгосын 60 орчим бөө нар монгол ирж МБНЭ-ийн удирдлагатай уулзалт хийж байсан билээ. Харцангүй бага хугацаа өнгөрсөн ч монгол-солонгосын бөөгийн хамтарсан ажиллагаа өндөр төвшинд байгаа гэж хэлж болно.
    Солонгосын бөөгийн шашин, Мусок-Шинанг эсвэл Мугёо гэж нэрлэдэг нь эртний үеэс эхлэлтэй буддизм ба даоизмын талаас ихээхэн нөлөөлсөн шашин юм. Энэхүү шашинд үнэнч хүмүүс сүнслэг эсвэл ер бусын ертөнц байгаа гэдэгт итгэдэг бөгөөд сүнс тэднийг удирдан чиглүүлэх, хамгаалах хүсэл эрмэлзэлтэй байдаг.
    Энэ удаагийн Өмнөд солонгосын бөө нар Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэлийн онгодын өргөөнд зочилсон билээ. Өмнөд солонгосын бөө гарын хүсэлтээр Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойн медальтан, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар медальтан, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунсувд нар хуяглан бөөлж, мөн бөөгийн зан үйлээр үйлчилсэн байна.
    Өмнөд солонгосын бөө нар монгол бөөд сүсэглэн мөргөж, зан үйлээр үйлчилсэнд манай бөө нарт талархал илэрхийлсэн байна.
    МБНЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьсан байдаг. Тэд харилцан санал солилцож, 2023 онд хийгдэх арга хэмжээгээ тохиролцсон байна.

     

    djmedia:669
  • УЛАМЖЛАЛТ ХҮНДЭТГЭЛИЙН ТАХИЛГА ХИЙВ.

    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ.
    Тиймээс МБНЭ-ийн Залуучуудын байгууллагыг энэ өдөр томоохон арга хэмжээ зохион байгуулж байхаар тохоосон билээ. Харамсалтай нь өнөөдөр монголын бөөд зүтгэж байгаа залуус хүчээ нэгтгэн сайхан арга хэмжээ хийх төвшинд хүрээгүй байна.
    Жил бүр галын тахилга хийж, залуус чөлөөтэй бөөлөх хэлбэрээр өнөөг хүрч ирлээ. Энэхүү арга хэмжээнд монгол үндэсний бөхийн барилдаан, урлагын тоглолт хийж байсан.
    Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, удган Нямжав улаанбаатар хотод ирж, Хүй долоон худагийн хөндийд хүндэтгэлийн бөөлөөн хийсэн билээ. Тайгын уламжлалт бөөлөлтийг харуулсан өвөрмөц бөөлөлт хийсэн. Бид тэр холын тайгаас улаачийг залж авчиран бөөлөлт хийлгэлээ, залууст үзэж харах сайхан боломж бүрдүүлсэн. Ийм боломжийг ашиглан бага ч гэсэн зүйлийг мэдээд, сураад авах боломжийг олгосон.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс жил бүр дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирах нийтийн арга хэмжээг зохион байгуулж хэвшмээр байна. Олонд хүргэж чадвал бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Энэхүү бөөлөлтийн дараа удган Майцэцэг бөөгийн зан үйл хийсэн билээ.

    djmedia:668
  • МОНГОЛ ДАХЬ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

    Монголд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон шашны төлөөллүүд 2022 оны 9 дүгээр сарын 13-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн Баянзүрх байранд шашны нэгдсэн дөрөвдүгээр хурлаа хийлээ. Энэхүү хуралд Даш Чойлон хийд, Монголын Мусульманы холбоо, Монгол дахь Японы Шинто шашин, Монголын Евангелийн Эвсэл, Монголын Бөөгийн нэгдсэн эвсэл, Католик сүм, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүм зэрэг шашны төлөөллүүд оролцжээ.

    Уг шашны хуралд Бригам Янгийн их сургуулийн хууль болон шашин судлалын олон улсын төвийн захирал, Профессор Элизабет А.Кларк уригдан ирж, илтгэл тавьсан бөгөөд тэрээр хэлэхдээ, “Монголын олон шашны төлөөлөгчид хамтран ажиллаж байгаа нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Би тэнд ирсэн шашны төлөөлөгчидтэй Монголын өнөөгийн шашны эрх чөлөөний хуулийн орчны зарим асуудлыг ярилцсан нь үр өгөөжтэй хэлэлцүүлэг болж өнгөрсөн бөгөөд өөр шашнуудын нүүр тулж буй янз бүрийн асуудлуудыг ойлгоход надад тусалсан.” Гэлээ.
    Хуралдаанд Монгол гэгээнтэн залуус дуугаа дуулснаар эхэлсэн билээ.
    Энэхүү уулзалтаараа Монголын шашны удирдагчид болон гишүүд хамтран тулгамдсан асуудлаа зөв тодорхойлох, монголчууд хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлаар санал бодлоо солилцож байлаа.

     

    djmedia:667

     

  • БНАСАУ-ЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ.

    1951 онд хоёр улс Элчин сайдын яамдаа хоёр орондоо байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Ийнхүү хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байна.
    БНАСАУ байгулагдсаны ойг тохиолдуулан баярын цуглаан хийлээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улс-БНАСАУ-ын парламентийн бүлгийн дарга Анужин, УИХ-ын гишүүн Цогтбаатар, БНАСАУ-д сууж байсан элчин сайд Ломбо нар байлцлаа.
    Баярын ажилагааг нээж БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо баяр хүргэж үг хэлээ.
    Хөдөлмөрийн нам нь 1940-өөд оны дундуур байгуулагдсанаасаа хойш БНАСАУ-д ялалт, ард иргэддээ баяр баясгалан, хөгжил цэцэглэлтийг авчрах гэгээн замыг тавьсан түүхтэй.
    Хөдөлмөрийн нам социализм байгуулж, түүнийгээ хамгаалах томоохон шалгууруудтай нүүр тулсны зэрэгцээ дэлхий дахин дахь улс төрийн үймээн самуун болон империалистуудын түрэмгий үйлдлүүдийг хазаарлах зорилгоор Сонгун улс төрийн онолыг баримталж байв. Ингэснээр Хөдөлмөрийн нам улс орон болон ард иргэдийнхээ хувь заяаг хамгаалж, улс орноо хөгжүүлэх замыг тавьсан юм.
    Түүхийн шуургыг сөрсөн бат бөх цайз, улс орон болон хувьсгалын төлөө мөнхөд дуурсагдах үйл хэрэг бүтээсэн Солонгосын Хөдөлмөрийн нам цаашид гялалзах ялалтын түүхээ бичсээр байх болно.
    Энэхүү баярын үйл ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна.

    БНАСАУ БАЙГУУЛАГДСАНЫ 73 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.
    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан баярын арга хэмжээ зохион байгуулав.
    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан уламжлан солонгосын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэлээ.
    Оролцогчид мэндчилгээндээ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын үе үеийн зүтгэлтэн, судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж байлаа. Мөн БНАСАУ-ын ард түмэнд эрүүл энх, ажлын амжилт, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

    djmedia:666
  • ДИПЛОМАТУУТЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

    Энэхүү арга хэмжээний үеэр Монгол дахь Элчин сайдуудтай уулзах таатай боломж бүрддэг. Энэ боломжийг ашиглан хийгдсэн уулзалтууд хийгдэх ажлуудаа улам тодорхой болгож өгсөн билээ.

    djmedia:665
  • ‪ АНУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯРТ ОРОЛЦОВ. ‬‬

     

    АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийн нээлтийн арга хэмжээний эхэнд АНУ-ын төрийн далбааг залах ёслол болов. Тусгаар тогтнолын баярын арга хэмжээг нээж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески үг хэлэв.
    АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийн нээлтийн арга хэмжээг Эрх чөлөөт, ардчилсан улсад олон анд нөхдийн хамтаар баяраа тэмдэглэлээ.‬ Арга хэмжээний үеэр АНУ болон Монголын нэртэй хамтлаг дуучид яа дууны мэндчилгээ дэвшүүллээ.
    Уг арга хэмжээнд оролцсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна.
    Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээний цуврал арга хэмжээний томоохон хэсэг болох АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг Монгол Улсад энэ оны 6-р сарын 26-наас 7-р сарын 2-ны хооронд Улаанбаатар болон Дархан хотуудад тоглосон байна.
    Уг жазз хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй аялах бөгөөд Япон улсад байрладагаар нь Япон дахь АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг гэдэг бөгөөд эдний хувьд Монгол улсад анх удаа зочилж байна.

     

    djmedia:664