Category: Бидний тухай

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ГУЧИН ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

    МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд долоон зүйлд заасан 111 арга хэмжээг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгасан ажил болгоныг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн нэг бүр хариуцан хийхээр тусгажээ.
    Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран И.Болдбаатар, Ч.Дангаасүрэн, Г.Бат-Эрдэнэ, Д.Дарьчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, зайран Ц.Мөнхбаяр, У.Ганхуяг Я.Отгонбаатар нар үг хэлж санал бодлоо солилцлоо.

  • МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ХИЙМОРЬ СҮЛДИЙГ ИЛТГЭХ ШИЛИЙН БОГД УУЛАНДАА БӨӨЛӨӨ.

    Энэ хайрханд дөхөхдөө алсаас залбирч явсан юм. Сүүлийн үед савдаг нь их догширсон байлаа. Шилийн богдыг зорьсон олон хүн хайрхандаа буруу ёс заншил зан үйлээр хандсанаас ийм байдал үүссэн гэж болно.
    Ялангуяа Шилийн богд дээр автомашинтай гарсанаас хайрханы савдаг ихэд догширох болсон билээ. Тиймээс өнгөрсөн жилд биднийг бөөлөхөд савдаг нь хайрханы орой дээр машинтай гарсан хүмүүсээс арван гурав дахь хүн болгоны амийг нь авч байх болно гэж айлдсан байдаг. Шилийн богд монгол эрчүүдийн хийморь, сүлдний илэрхийлэл билээ.
    Шилийн богд хайрханы орой дээр гарахад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ерэн жилийн ойг тэмдэглэх үеэр босгосон зорчигчдод анхааруулах самбар тавьсан харагдана. Их тахилгын үеэр тавьсан хонины бүхэл мах ялзарч үнэр орж, ялаа батгана шавьж, хавь ойрыг эвгүй үнэрээр бүрхэж хүн удаан байхад бэрхтэй болгожээ. Монголчуудын хувьд энэ нутаг бурханы шашин ихэд хөгжиж дэлгэрсэн нутаг. Тэгээд ч бурханы шашины ёсоор хайрханаа тахисан ажээ. Тахилгын зан үйл буруу хийгдсэний бэлэг тэмдэг бол өргөсөн тахилгыг хүлээж авахгүй байдлаар илэрдэг.
    Шилийн богдыг зоригсодын цуваа үл тасарна. Автобус хөлөглөсөн байгууллага, хамт олон, хувийн унаа унасан түмэн олны тасрахгүй хөвөрнө.

    djmedia:690

  • ЦЭДЭМБЭЭГИЙН АМАРЖАРГАЛ (ЖУРАЙ УДГАН) (1960-2023 он)

    Ц.Амаржаргал нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багт төрж, өссөн улаач билээ. Түүний өвөө аав нь Дархадын Базар зайран гэж нутаг орондоо алдартай улаач байсан. Тэрээр бүхий амьдралаа улаач хүний хүнд хэцүү замналаар явж, түмэн олондоо тус дэм хүргэсээр ирсэнийг Мөрөн хотын ард түмэн дурсаж байдаг.
    Арван гурван наснаас онгодын барианд орж, хүнд хэцүү бэрхшээлийг туулан 18-н насандаа онгодоо авсан байдаг. Тайгын олон онгод, Жавартайн ээж, Хосын ааваар сүлдэлж босдог байсан. МБНЭ-ээс зохион байгуулсан арга хэмжээнүүдэд залуу үедээ өөрийн санал бодлоо илэрхийлж, идэвхтэй оролцдог байлаа. Орон нутгийн байгууллагыг байгуулж төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулсан нэгэн билээ.
    2014 оноос Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт хийгдсэн “Хөвсгөл нуур”-ын Нэгдсэн их тахилгад биечлэн оролцож байлаа.
    Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан түүнийг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнаж байжээ.
    Монгол бөөгийн уламжлалыг өөрийн өвөрмөц хэлбэрээр өвлөж ирсэн түүний туулсан зам одоо үед бусдад үнэтэй сургамж болж байна. Түүний Мөнх тэнгэрийн төлөө тууштай замнасан өв уламжлалыг хойч үе нь залгамжлан хөгжүүлэх болно.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Байнгын гишүүд: Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, Р.Маахүү, Ш.Нямдорж, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, Т.Анхмаа, Т.Цэндсүрэн, Ч.Бадам, Ц.Тамжид, Ж.Эрдэнэцэцэг, Болортунгалаг, С.Бямбасүрэн, Х.Майцэцэг, Алтанчимэг, С.Батзул, Т.Бумдарь, А.Долгоржав
    Төлөөллийн гишүүд: Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Г.Янжинлхам, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Солонго, Ц.Бор, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Б.Байгальмаа, У.Ганхуяг, Н.Баттогтох, Т.Баттогтох, Б.Баттогтох, Б.Байгалмаа, Ч.Энхтуяа, Д.Батмөнх, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Ё.Алтанзул, Э.Болд, Р.Цэрэндэмэд, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Л.Дорж, Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунзул, Д.Отгонцэцэг, Буяннэмэх, Д.Хүнбиш, Л.Гэрэлмаа, С.Сэргэлэн, Н.Отгонбилэг, Д.Зина, Б.Анхбаяр, О.Тэгшжаргалa

  • ХӨХЧИН БӨӨГИЙН ХОВС

    Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Бараг Дорлигжав л ганцаар амьд үлдэж түүнийг нутгийн номч мэргэн өвгөн хааж хамгаалдаг байж. Нэг удаа Улаан өвгөн түүнд хэлжээ. “Миний бие барагтай болов. Одоо үүнээс цааш чамд туссан бөөгийн хараалыг хариулж чадахгуй. Чи нутаг сэлгэж хол нүү, тэгвэл гайгуй байж магадгуй” хэмээжээ.
    Дорлигжав ч өвгөний үгэнд орж бөөтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд дархад нутагт шилжиж очжээ. Дархадын бөө нарт дээр очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд, “Өөрөөс чинь холуур өнгөрөөх арга бодъё” гэжээ. Төдий удаагуй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том xүү Цэдэн сураггүй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд үзэгдэх бараагуй алга болсон хүүгийнхээ араас зовсон эцэг Дорлигжав асууж, сураглаад үр дүнд хурсэнгүй цагдаагийнхан ч ямар нэгэн ул мөр олсонгүй гэнэ. Арга барахдаа нөгөө бөө дээрээ очиход “хүүгийн чинь бие сүнсийг Тувагийн хөхчин бөө хулгайлсан байна. Түүнд ЧИНИЙ ХИЙСЭН НУГЛИЙГ үүрүүлж байгаа юм байна” гэсэн итгэхэд бэрх үгийг хэлжээ. Амьдын хорвоод Хүний горьдлого хэзэз ч тасардаггүй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хөхчин бөөгийн гадаа очиж харвал хүүхэд нь үхэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгуй ажиллаж байна гэнэ. Унэхээр боол, зарц шиг зүтгэж байгаа хүүгээ хараад Дорлигжав тэсэлгүй“Цэдээн, миний хүү нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харья” гэж
    орилсон байна.
    Xүү Дорлигжавыг хараад танихгүй байгаа бололтой бүр үзэн ядсан царай гаргаад хөлдүү аргал шидэж хөөжээ. Дорлигжавыг харсаар байхад xүү нь дүрээрээ байсан бөгөөд их л зовж шаналсан харагджээ.
    Цэдэн xүү
    Дорлигжавыг өөртөө ойртуулахгүй хөөж байв
    Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хөхчин бөөгийнд гүйж оржээ. Бөө урт хулсан гаансаар тамхи татан сууж байв түүнийг хүн гэхэд бэрхтэй, хүн гөрөөс гэмээр төрхтэй санагджээ.
    Дорлигжав эхэр татан уйлж, газар сөхрөн суугаад бүx гэм буруугаа хэлж “Өршөөн хэлтруулж, xvvr минь буцааж өгөөч” хэмээн гуйжээ. Тэр хооронд мал хөрөнгө, алт эрдэнэс хуртэл амласан байна. Энэ үед Цэдэн xvv Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвүүцэнгүйгээр харж Хөхчин бөөгийн хажууд зогсон бүхэл өдөржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хөхчин бөө хүн болохоор сэтгэл зөөлөрч Цэдэн xүүг өгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дүүргэж түлээд бөөлж гарах нь тэр.
    Энэ хугацаанд Цэдэн хүүгийн нүүр царай хэдэнтээ хувирч өнгө солигдох шиг болж байв. Энэ бүхнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд xүү нь түүний хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бөөгийн хүссэн бухнийг ах дүүгээсэй цуглуулж хүргэж өгсөнөөр Цэдэн хүүтэйгээ хамт Хөвсгөл нутагт ирж амар жимэр амьдарсан гэдэг

     

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ

     

    Нэг. ГАДААД ХАРИЛЦАА
    1. Хуралдааны бэлтгэл ажлыг хангах тухай
    2. Гадаад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хоёр. НЭГДСЭН ТАХИЛГЫН ТУХАЙ
    3. Нэгдсэн тахилгын бэлтгэл хангах тухай, Төлөвлөгөөний төсөл
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тус тус хэлэлцлээ.

    Гурав. СУРТАЛЧИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
    4. Фейсбүүкийн сурталчилгаа
    5. Баримтад кино хийхэд баримтлах чиглэл

    Дөрөв. БУСАД
    6. Батлан хамгаалахын сайдад өгсөн хүсэлтийн хариу, Хариу арга хэмжээг зохион байгуулах тухай.

    Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
    Энэ удаагийн хуралдааныг Байнгын гишүүн Анхмаа, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, С.Бямбасүрэн, Б.Бахаамаазагд, Д.Улаанцэцэг, Бумдарь, А.Долгоржав нар тасалсан байна.
    Асуудлаа хэлэлцэх дуусаад Д.Жаргалсайхан хаалтын үг хэлсэн билээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол зурхай судлал бол маш чухал сэдэв бөгөөд энэ чиглэлээр судлаач ховордож буй цаг үе юм.
    Зурхай бол хэн бүхний хийж чадах ажил биш, бас авьяас шаардагдана. Бид цаг заваа гарган чухал сэдвээр ярилцаж байгаа бөгөөд гол нь биднийг цаашид залгамжлах далуу үедээ зориулж энэ арга хэмжээг төлөвлөн хийж байгаа юм. Манай залуус залхуу, хойрог болохоор толгой шаардагдах зүйлд хойрго хандаж ирсэнгүй. Үүнээс илүү бэлэн “хоол” хаана байх вэ.
    Одоо бидний хийж буй ажлын гүлд зорилго гурван чиглэлээр өөрчлөлтийг хийхэд чиглэж байгаа.
    Нэгдүгээрт, Мөнх тэнгэрийн үзэл санааг боловсруулж, дэлэгрүүлэх зорилт, үүнийг хэн ч бидэнд хийж өгөхгүй, бид өөрсдийн хүчээр хийх ёстой ажил юм. Тэнгэр үзлийн эрдэмтэн, судлаачид, Улаач нар, шүтлэгтэн нар хамтран бүтээх их ажил юм.
    Хоёрдугаарт: Цаг тоололоо зөв тооцож боловсруулж сэргээн гаргаж, дэлэгрүүлэх ажил юм. Энэ үед, энэ чиглэлээр судлаачид бараг байхгүй болсон байна. 1-2 зурхайг төөрөг судлалын чиглэлээр хөгжүүлсэн хүмүүс байгаа. Бид өнөөдөр өрнө болон дорно дахины, бас төвөд зурхайгаар цаг тоололоо хийж яваа. Бусад үндэстний орон зай, цаг хугацаа, онцлогыг тусгасан цаг тоололд бид аль хэдийнээ дасан зохицжээ. Даяаршлын эрин зуунд монголоороо үлдэх гэж зорилт тадвж байгаа бол бид үндэсний цаг тоололоо сэргээн хэрэглэх цагт тулж ирээд байна. Бид их гүрэн задрах хүртлээ өөрийн онцлог бүхий цаг тоолол, зурхайтай байсан.
    Физикийн шинжлэх ухааныг ашиглан байлдааны оньсон техникүүд, ,хими, биологийн болон бактерлогийн зэвсэгүүд, гээд олон салбар дэлхийд тэргүүлэгчидтэй улс байлаа, монголчууд бид чинь. Тэр үед монголчууд 106 оронтой тоо бодож байсан гэж дурссан байдаг. Дэлхийд алдартай Мингад математикч байсан. Өвөрмонгол нэг хот түүний нэрээр нэрлэсэн байдаг. Тэр үед одон орон судлалаар монгол дэлхийд тэргүүлдэг байсан.
    Гуравдугаарт: Нэгдэж, нийлж, хүчирхэг болж ажиллах зорилт юм. Нэгдэх цаг нь хараахан болоогүй байна. Хүн хүн өөрийн байгууллага байгуулж, бие дааж “цойроож” гарах сонирхолдоо хөтлөгдөн ажилласаар арваад жил өоллоо. Одоо ч үргэлжилж байна. Зөвхөн өөрөө сайн улаач болох сонирхолдоо хөтлөгдсөн залуус олон байна. Тэгээд нийгмийн ажилаас хойш сууж хар амиа бодон суусаар цаг алдаж байгаа. Хамтын зүтгэл дотроос хүссэнээ хайх тэр орон зай, цаг хугацаа үйлчилж байна. Үүнийг ойлгохгүй бол хий дэмий цагаа үрнэ. Бөө бол удмын юм, түүнийг өөрөөс өөр хүн авч явахад түн хэцүү, бараг чадахгүй болов уу. Гэж тэмдэглэн хэллээ.
    ДЦХуралдайн хуралдааныг гурван удаа гишүүдийг ДЦХ гишүүнээс хасагдахаар болж байна. Энэ нь МБНЭ-ээс хасагдаж байгаа хэрэг биш, манлайлагчдын эгнээнээс хасагдаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.
    Тиймээс тэрхүү гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж асуудлыг эцэслэн шийдвэр гаргах үндэслэлийг тодруулахыг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүүд үүрэг болголоо.
    Лекцийн дараа Махбал МБНЭ-д элсэж хамтран ажиллахаар болсон. Учираа ойлгосон хүмүүс цаашид нэгдсээр байх болно.
    Нэгдүгээр улирлын хуралдааны дүнгээр хэд хэдэн гишүүд хасагдах болж байна. Энэ улирлын явцад Анхмаа, Ц.Тамжид, Ш.Нямдорж, Бумдарь, Долгоржав нар нэг ч хуралдаанд суугаагүй байна. Уулзалтын дүнг үндэслэн тэдгээрийн оронд дараагийн хуралдаанд нөхөн сонголт явагдана.

     

  • МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ОЛГОХ АЖИЛЛАГАА, БАЯРЫН ЦЭНГҮҮН БОЛОВ.

    ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА-г нээж Монгол ардын уртын дуу, морин хуур эгшиглэн цуурайтаж, ёслолын ажиллагааг эхлэснийг олонд тунхаглав. Баярын ажиллагааг нээж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан жилийн ажлаа дүгнэж үг хэллээ.
    2022 оны Нэгдсэн тахилгуудад Монгол бөө нарыг бөөлөлтийн дүнг МБНЭ-ийн ДЦХ-аар хэлэлцээд дараах хүмүүст Монгол бөөгийн эрхэм цол олгосныг тунхаглан зарлалаа.
    Монголын тулгар төр, Мөнх тэнгэрийн үйлийг төрийн дээд шүтлэг болгон тунхаглаж, тахиж ирсэний 2231 жилийг тохиолдуулан, Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан улаач нарт Дээд Цэцийн Хуралдайн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нууц санал хураалтын дүнг үндэслэн:
    Монгол бөөгийн их зайран Пүрэвээгийн Батжаргал Монгол бөөгийн ДАРХАН ЗАЙРАН цолоор,
    Мөн Монгол бөөгийн Тэргүүн дээд Зайран цолоор Пүрэвсүрэнгийн Эрдэнэбаатар, Гэндэнбазарын Өлзийхутаг, Монгол бөөгийн Тэргүүн дээд Удган цолоор Авирмэдийн Оюунтуул нарт,
    Монгол бөөгийн Тэргүүн Удган цолыг Батын Мэндбаяр, Рагчаагийн Маахүү, Буянхишигийн Солонго, Монгол бөөгийн Тэргүүн Зайран цолыг Төмөрбаатарын Пүрэвдорж, Бүрэнтөгсийн Болдбаатар, Борхүүгийн Доржпүрэв, Пүрэвсан нарт,
    Монгол бөөгийн Зайран цолоор Чагнаадоржийн Болд, Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ, Хандсүрэнгийн Бямба, Баатарцогтын Жавхланцогт, Жагваралын Ганболд, Зоригтбаатарын Мөнхбат нарыг, Монгол бөөгийн удган цолоор Бат-Очирын Нямжав, Хонгорын Майцэцэг, Бадрахын Нямтөр, Чулуунбаатарын Дэлгэрмөрөн, Билгүүн, Батсүрэн нарт олгогдсон байна.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд Монгол бөөгийн цол олгогсдод энгэрийн тэмдэг, цолны батламжийг гардуулж өглөө.

    Мөнх тэнгэрийн үзлийг эрхэмлэн түгээх ажилд их амжилт гаргасан улаач нарыг шагналаа.
    Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн Од” одонгоор, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа, “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэн, “Мөнгөн шонхор” медалиар Б.Мэндбаяр, Т.Пүрэвдорж, С.Болортунгалаг, Наранцэцэг, С.Пүрэвсүрэн, М. Төгөлдөр, Р.Наранцэцэг, Дугарсүрэн нарт, “Хүрэл шонхор” медалиар Б.Нямжав, Б.Нямтөр, Б.Амарсанаа, С.Батзул, Д.Долгорсүрэн, Т.Бумдарь, С.Эрдэнэбат, Б.Нандин-Эрдэнэ, Сү.Бямбасүрэн, С.Пүрэвсүрэн, Х.Бямба, Б.Жавхланцогт, Ж.Ганболд, З.Мөнхбат, С.Энхмөнх, Г.Отгонсүх, Болд, Ж.Эрдэнэцэцэг, Гаваагүнчин, Гантөмөр, Үүлэн, Билгүүн, Батсүрэн, Мөнх-Эрдэнэ, Д.Отгонцэцэг, Алтанчимэг нарыг монгол бөөгийн үйл ажиллагаанд тус нэмэр оруулсны төлөө шагналаа.
    2022 оны Нарны тахилга, хамтарсан залбиралыг зохион байгуулахад идэьхитэй оролцсон дараах улаач нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар Х.Ураннавч, Г.Алтанзаяа, Г.Тэмүүжин, Ц.Эрдэнэчулуун, Г.Энхбат, Б.Эрдэнэсувд, М.Билэгмаа, Р.Ганбаатар, З.Цэнгэлмаа, С.Мөнхжаргал, Ариунаа, Г.Баярсайхан, М.Мөнхцэцэг, А.Адъяасүрэн нарыг шагнаж урамшууллаа.
    Шагнагсдыг төлөөлөн Монгол бөөгийн Зайран Б. Жавхланцогт үг хэллээ. Тэрээр өөрсдийн багш боло Монгол бөөгийн Тэргүүн удган С.Бямбасүрэнг Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнагдсанд талархал илэрхийлж урлагын бүтэн багаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж буйг мэдэгдлээ. Монгол бөөгийн тэргүүн удган Б.Солонгод охиноос нь, Монгол бөөгийн удган Х.Майцэцэгт хамт олноос нь цэцгийн баглаа, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн болно.

    МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ХҮРТЭГСДЭД
    ЗОРИУЛСАН БАЯРЫН ЦЭНГҮҮН

    2022 оны ажлаа дүгнэх мөч ирж, Бөө хүний эрхэм дээд цол хүртэж, хийж бүтээсэн ажлынхаа төлөө шагнагдаж байгаа хамт олондоо зориулсан Баярын цэнгүүн эхэллээ.
    Хамгийн анхны Цэнгээнт бүжгийг Монгол бөөгийн Дархан зайран П.Батжаргалын нэрэмжит болгож, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан зарласан билээ.
    2022 онд МБНЭ-ийн хамт олны хувьд үйл ажиллагааны үндсэн бодлого, зорилтоо амжилттай хэрэгжүүлж ирлээ.
    Монгол бөөгийн тэргүүн зайран Доржпүрэвт зориулан түүний ажилладаг Урлагын хамт олон баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Энэ жил зайран маань нутаг орондоо томоохон тахилгуудыг хийсний зэрэгцээ Онгодын шинэхэн өргөөг барьж ашиглалтад оруулсан байна.
    МБНЭ-ийн нэг чухал зорилт болсон нийгэмд бөөгийн нэр хүндийг хамгаалах асуудал, түүний салшгүй хэсэг Монгол бөөгийн цол олгож, албажуулах ажиллагаа амжилттай үргэжилж байна. Шинээр Монгол бөөгийн цол хүртсэн удган, зайрангуудад зориулсан урлагын тоглолт, мэндчилгээ үргэлжилсэн.
    Монгол бөөгийн Тэргүүн удган Солонгогийн охин ээждээ цэцгийн баглаа, мөн урлагын багтай ирж “бяцхан” мэндчилгээ дэвшүүлсэн нь гэнэтийн бэлэг байлаа.
    Энэ жил Монгол бөөгийн өргөөнд БНАСАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо Канад Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф нар зочилж үйл ажиллагаатай танилцсан нь онцгой үйл явдал байсныг тэмдэглэж баярын мэндчилгээ дэвшүүллээ.
    Монгол бөөгийн Тэргүүн удган С.Бямбасүрэнгийн шавь нар багшдаа өргөн хэмжээний урлагын тоглолтоор ая дууны мэндчилгээ дэвшүүлж буйг мэдэгдлээ.
    Монголын төрт ёсны уламжлалаар хийсэн Хөвсгөл нуурын ба Эрдэнэхайрханы нэгдсэн тахилга, Нарны тахилга, Монгол төрийн төлөө амь насаа зориулсан зүтгэлтэн, баатруудад зориулсан хүндэтгэлийн тахилгыг амжиллтай зохион байгуулсанд улаач нарт дурсгалын Өргөмжлөл болон Дурсамж олгож түүнд зориулсан бүжгийн цэнгүүн хийлээ.
    Энэ удаагийн Цэнгүүнд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Нарны тахилга болон намрын сүүлчийн тахилгыг хийсэн залуу хамтлаг, Монгол бөөгийн удган Х.Майцэцэгийн удирдлага дор амжилттай зохион байгуулсаныг тэмдэглэж нэрэмжит бүжигээ хийсэн.
    Энэ жилийн шинэ жилийн арга хэмжээнд удган Цэрэн тэргүүтэй урлагын хамтлаг оролцож, МБНЭ-ийн хамт олонд шинэ уран бүтээлийн мэндчилгээ дэвшүүлсэн нь олны талархалыг хүлээж, алга ташилтаар сэтгэлээ илэрхийлж байсан.
    2022 оны ажлын жилийн ололт амжилтаа дүгнэж цэгнэдэг уламжлалт баяр Монгол бөөгийн ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА олгох ажиллагаа, түүнд зориулсан баярын цэнгүүн сайхан болж өнгөрлөө. Энэ ажиллагаанд оролцож, шагнал авсан олон залуус ирээдүйд хийх их ажлын төлөө хүртсэн гэж ойлгож болно. Залуус Та бүхэндээ улам их ажлын амжилт хүсэж байна. Шинэ цол, хийж бүтээсний төлөө олгосон шагнал залууст их урам зориг өглөө.

    djmedia:685
  • ХАМБАТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

     

    Уулзалтын эхэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Кардинал Жиоржио Маренгод 2022 оны 8-р сарын 27-нд Ромд хотод Кардиналуудын албан ёсны уулзалтаар (Consistory) Пап Францис түүнийг Гэгээн Жиуда Таддэо Апостоло хэмээх цол олгон Кардинал болгон зарлан тунхагласаныг тохиолдуулан баяр хүргэж, нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үйлчлэлд зүтгэж буй Кардинал Жиоржио Маренгод Монголын улаач нарын өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын үндэсний тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн талаар танилцуулж, түүхэн явц, өнөөгийн байдлыг танилцууллаа. Мөн харилцан сонирхосон асуудлаар санал солилцлоо.
    Монгол улсын Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго 1974 оны 6-р сарын 7-нд Итали улсын Кунео хотод мэндэлжээ. Гэр бүл нь түүнийг 3 настайд Турин хот руу ирж тэнд суурьших болсон. Бага залуу насаа спорт, скаут, сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй өнгөрөөсөн. Турин дахь Каворын лицейг төгссөний дараа Ай Эм Си (I.M.C) буюу шашин дэлгэрүүлэгч санваартнуудын Консолата хэмээх байгууллагын гишүүн болохоор элссэн.
    1993-1995 онд Хойд Италийн Теологийн (Тэнгэрбурхан судлал) Тэнхимд философийн (гүн ухаан), 1995-1998 онд Ром дахь Папын мэдлийн Грегорианы Их сургуульд теологийн чиглэлээр суралцсан. 2000 оны 6-р сарын 24-нд Консолата байгууллагын гишүүний хувьд үүрдийн сахилын тангаргаа өргөж, 2001 оны 5-р сарын 26-нд сахил санваарын хэргэм хүртжээ.
    1999-2002 онд Папын мэдлийн Урбаниана Их сургуульд мэдлэгээ ахиулан суралцаж шашин дэлгэрүүлэлтийн чиглэлээр магистр, хожим нь 2016 онд докторын зэрэг хамгаалсан.
    2003 онд байгууллагаасаа Монгол руу томилогдсон анхны гишүүдийн нэг болж байгууллагынхаа нэг санваартан болон гурван гэлэнмаа нарын хамт Монголд иржээ. 2006 онд бусад гишүүдийн хамт Арвайхээр хотыг зорьсон. Эдгээр жилүүдэд Арвайхээрт мэндэлсэн нэгэн жижиг сүмийн санваартнаар үйлчилж байсан.
    2020 оны 4-р сарын 2-ны өдөр Пап Францис түүнийг Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан эрхэмсэг хүндэт Вэнсэслао Падиллагийн залгамжлагчаар сонгон Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кастра Севериана нэр цол оноон хамба ламаар томилсон.

    КАРДИНАЛ ЖИОРЖИО МАРЕНГО
    2022-11-09
    Share Tweet

    Монгол улсын Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго 1974 оны 6-р сарын 7-нд Итали улсын Кунео хотод мэндэлжээ. Гэр бүл нь түүнийг 3 настайд Турин хот руу ирж тэнд суурьших болсон. Бага залуу насаа спорт, скаут, сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй өнгөрөөсөн. Турин дахь Каворын лицейг төгссөний дараа Ай Эм Си (I.M.C) буюу шашин дэлгэрүүлэгч санваартнуудын Консолата хэмээх байгууллагын гишүүн болохоор элссэн.
    1993-1995 онд Хойд Италийн Теологийн (Тэнгэрбурхан судлал) Тэнхимд философийн (гүн ухаан), 1995-1998 онд Ром дахь Папын мэдлийн Грегорианы Их сургуульд теологийн чиглэлээр суралцсан. 2000 оны 6-р сарын 24-нд Консолата байгууллагын гишүүний хувьд үүрдийн сахилын тангаргаа өргөж, 2001 оны 5-р сарын 26-нд сахил санваарын хэргэм хүртжээ.
    1999-2002 онд Папын мэдлийн Урбаниана Их сургуульд мэдлэгээ ахиулан суралцаж шашин дэлгэрүүлэлтийн чиглэлээр магистр, хожим нь 2016 онд докторын зэрэг хамгаалсан.
    2003 онд байгууллагаасаа Монгол руу томилогдсон анхны гишүүдийн нэг болж байгууллагынхаа нэг санваартан болон гурван гэлэнмаа нарын хамт Монголд иржээ. 2006 онд бусад гишүүдийн хамт Арвайхээр хотыг зорьсон. Эдгээр жилүүдэд Арвайхээрт мэндэлсэн нэгэн жижиг сүмийн санваартнаар үйлчилж байсан. Энэ хугацаандаа шашин хоорондын харилцаа болон соёлын судалгааны нэгэн жижиг төвийг Хархорин хотод санаачлан эхлүүлсэн. Үүний зэрэгцээ Папын дэргэдэх шашин хоорондын харилцааны зөвлөлд ажил үүрэг гүйцэтгэж байсан. 2020 оны 4-р сарын 2-ны өдөр Пап Францис түүнийг Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан эрхэмсэг хүндэт Вэнсэслао Падиллагийн залгамжлагчаар сонгон Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кастра Севериана нэр цол оноон хамба ламаар томилсон.
    2022 оны 8-р сарын 27-нд Ромд хотод Кардиналуудын албан ёсны уулзалтаар (Consistory) Пап Францис түүнийг Гэгээн Жиуда Таддэо Апостоло хэмээх цол олгон Кардинал болгон зарлан тунхаглалаа. Нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үйлчлэлд зүтгэж буй Кардинал Жиоржио Маренгодоо Монгол дахь нийт католик сүмүүдийн нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

    Тайлбар: Ромын хамба лам буюу Папын шашны хариуцлагатны үйл ажиллагааг дэмжих зэмсэг гэсэн утгаар кардиналуудын коллежиумын (нийт бүрэлдэхүүний) нэгдлийг бэлгэдэхийн тулд Кардинал болж буй хүнд Ром дахь шашны хүрээнд хамаарах сүмүүдээс эсвэл Ромын ойролцоох шашны хүрээнүүдээс аль нэгийг нь сонгон оноодог бөгөөд тухайн оноосон газрын нэр нь түүний цол гуншин болдог.

    djmedia:679
  • ОЛОН ХУРАНДАА ТӨРҮҮЛСЭН СУРГУУЛЬ

    Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яам, Алдар нийгэмлэг, Авто баталльон, Химийн баталльон, ЦНДСургууль байрлаж байлаа. Цэргийн ангийн складууд Япон толгойн урв хэсэгт байрлана. Тэдгээр анги салбаруудын офицер, ахлагчдын амьдардаг цэргийнхэн голдуу байрладаг 72 дугаар хотхон, Авто баталльон, химийн батальоны нийтийн хашаа байдаг байв. Энэ хэсгийн нутаг дэвсгэр 8 дугаар хороонд хамаарна.
    Энэ хэсэгт 10-н жилийн 14 дүгээр сургууль гэж ганц сургууль байв. Маахуур толгойд 30, Амгаланд 28-р найман жилийн сургууль байжээ. Алдарт 5-р гуанзны урд мөргөцөг дор нэг давхар жижиг байшинд дөрвөн жилийн гурван танхимтай 44-р бага сургууль нээгдэв.
    Удалгүй сүүний үйлдвэрийн урд талбайд наймин жилийн 53-р сургууль байгуулагдлаа. Ийнхүү энэ хавийн цэргийнхэний хүүхдууд эдгээр сургуулиудыг дамжин 10-р ангиа төгсөж, амьдралын дараагийн шатанд шилжинэ. Удалгүй хүн ам ихээр өсөж, 10-н жилийн 53,44,14-р сургууль гэсэн гурван сургуультай болсон байдаг.
    Цэргийнхэн голдуу амьдардаг байсан болохоор 53 дугаар сургууль хамгийн олон офицер энэ сургуулиас хамгийн олон хурандаа төрсөн алдар нэрийг авсан билээ. Тиймээс 53-р сургуулиас төрсөн хурандаа нартаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болсон билээ.

    djmedia:678
  • АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТУУД

    Ажлын хэсгүүдийг байгуулж бэлтгэл ажлуудыг хангаж, гүйцэтгэлийг зохион байгуулсан. Ажлын туршлага дутсанаас алдаа дутагдал гарч байсан ч багагүй ажил амжуулсан байна.
    МБНЭ-д ирж уулзсан иргэдийн тоо мянгаар тоологдож байна. Өмнөх жилүүдийг бодвол бөөгийн үйл явцад чанаржилт харагдаж, шүтэн бишрэгчид онгодтой харьцах мэдлэгт ихээхэн өөрчлөлт гарсан нь харагдаж байна.
    Төрийн байгууллагын дэмжлэггүй бол шашины үйл явц өрнөхөд хүндрэлтэй, чамлахааргүй жижигхэн музей байгуулаад зүтгэж байгаа нэгэн байгаач, өрнөлт хязгаартай. Ялангуяа шашины хөнжлийн чиг хандлага баг, хамт олонгүйгээр урагш явахгүй. Цээжний “пангаар”, өөрийгөө товойлгож 3-4 жил явна. Өөртөөгөө уулзсан гадаадын хэдэн хүнээр сэтгэлгээгээ “дүүргэнэ”, тэгээд цааш яах вэ.
    Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг хөгжүүлэн цэцэглүүлэхэд хамтын зүтгэл гол үүрэг гүйцэтгэнэ. Хамтарч хийж, бүтээх ажлууд багийн төлөвшилтийг бий болгоно. Бид тэр зүгт явж байна. Тиймээс 2022 оны ажлын уулзалтуудыг онцлох үйлд тооцож байгаа юм.

    djmedia:677