МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ХИЙМОРЬ СҮЛДИЙГ ИЛТГЭХ ШИЛИЙН БОГД УУЛАНДАА БӨӨЛӨӨ.

Энэ хайрханд дөхөхдөө алсаас залбирч явсан юм. Сүүлийн үед савдаг нь их догширсон байлаа. Шилийн богдыг зорьсон олон хүн хайрхандаа буруу ёс заншил зан үйлээр хандсанаас ийм байдал үүссэн гэж болно.
Ялангуяа Шилийн богд дээр автомашинтай гарсанаас хайрханы савдаг ихэд догширох болсон билээ. Тиймээс өнгөрсөн жилд биднийг бөөлөхөд савдаг нь хайрханы орой дээр машинтай гарсан хүмүүсээс арван гурав дахь хүн болгоны амийг нь авч байх болно гэж айлдсан байдаг. Шилийн богд монгол эрчүүдийн хийморь, сүлдний илэрхийлэл билээ.
Шилийн богд хайрханы орой дээр гарахад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ерэн жилийн ойг тэмдэглэх үеэр босгосон зорчигчдод анхааруулах самбар тавьсан харагдана. Их тахилгын үеэр тавьсан хонины бүхэл мах ялзарч үнэр орж, ялаа батгана шавьж, хавь ойрыг эвгүй үнэрээр бүрхэж хүн удаан байхад бэрхтэй болгожээ. Монголчуудын хувьд энэ нутаг бурханы шашин ихэд хөгжиж дэлгэрсэн нутаг. Тэгээд ч бурханы шашины ёсоор хайрханаа тахисан ажээ. Тахилгын зан үйл буруу хийгдсэний бэлэг тэмдэг бол өргөсөн тахилгыг хүлээж авахгүй байдлаар илэрдэг.
Шилийн богдыг зоригсодын цуваа үл тасарна. Автобус хөлөглөсөн байгууллага, хамт олон, хувийн унаа унасан түмэн олны тасрахгүй хөвөрнө.

djmedia:690

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts