Энэ жилийн Нарны залбиралд ОХУ-ын Буриадиас, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос Монгол бөөгийн удган, зайрангууд ирж оролцлоо. Мөн АНУ, Канад, Герман, Фендланд улсын эрдэмтэн судлаач, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, Орхон, Дархан, Өвөрхангай, Увс, Архангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл ирж оролцлоо. Оройн галын наадмыг МБНЭ-ийн залуучуудын зөвлөл, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Ш.Нямдорж, Ч.Одбаяр, Л.Баяржаргал Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Дулаанцэцэг нар хариуцан зохион байгууллаа.
Leave a Reply