Category: Бидний тухай

  • ШАШИНЫ ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ

    МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА

    ХОРИН ДӨРӨВ.ШАШИНЫ ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ
    Монгол дахь шашины тэргүүн нар уулзаж зөвлөлдөх болсон нь энэ цаг үеийн нэгэн ололт юм. Олон зуун жил оршин байсаар ирсэн шашины үйл ажиллагааг цаг үеээс нь ангид үзэж болохгүй билээ.
    Төрт улс оршин байгаа цагт хуулийн дагуу шашины байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Амьдралд тохиож байгаа бэрхшээлүүдээ ярилцаж, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх нь зайлшгүй зүйл юм. Тиймээс монгол дахь шашины удирдлагууд санал солилцох уулзалтуудыг хийж хэвшжээ.
    Дэлхийн шашин шүтлэг илтгэлийн талаар саналаа солилцож, түүнд өөрсдийн тулгамдсан асуудлаа хөндөн хэлэлцэх нь маш их ач холбогдолтой зүйл билээ.

  • МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА Хорин нэг. ЗАЛУУЧУУД ГАЛЫН ТАХИЛГА ХИЙЛЭЭ.

    Тахилгад бэлтгэх ажлын хэсгийн идэвхитэй ажиллагааны үр дүнд бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж, тахилгын үйл ажиллагаа бэлэн болсон байлаа. Тахилгад МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд бүрэн оролцсон юм.
    Өдрийн 12.00 цагт МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Тахилгын үйл ажиллагааг нээж, оролцогчдод баяр хүргэж үг хэллээ.
    Морин хуурын хийморь сэргээсэн уянгалаг сайхан эгшигээр тахилгын нээлтийг ажиллагаанд хүч нэмэн түрлээ.
    Тахилгад зориулан үндэсний хүчит бөхийн барилдаан боллоо.
    17.00 цагаас Галын тахилгын үйл ажиллагаа эхэлсэн билээ. Галын тахилгыг хийхээр чандмалан зассан байсан. Ийнхүү галын тахилгыг
    1. Монгол бөөгийн зайран Тамжид, Монгол бөөгийн удган Лхагва, зайран Гаваагүнчин
    2. Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол баагийн зайран Баттогтох, зайран Цэрэнбат
    3.Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Сумьяа, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг нар тэргүүлж бөөлөв.
    Харин толгой галд Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн зайран Доржпүрэв нар толгойлж болон тэргүүлж бөөлсөн байна.
    2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр МБНЭ-ийн ДЦХ-аас “Эцэг, эх, өвөг дээдсээ хүндэтгэх өдрийг тэмдэглэх тухай” шийдвэр гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгох, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргэээ баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх, Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлэхээр тогтсон билээ. Чухамхүү энэ гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд энэ удаагийн Галын тахилга томоохон түлхэц өглөө.
    Галын тахилгыг зохион байгуулсан Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Сэргэлэн нартаа талархал илэрхийлж байна.

  • СЭЛЭНГЭ АЙМГИЙН УЛААЧ НАРТАЙ УУЛЗАВ.

    Уулзалт зохион байгуулах гэж олон удаа зорьж байсан хүсэл ийнхүү бүтэв. Зар хожуу ыайсан хэдий ч санасныг бодвол бөө мөргөлөө шүтдэг цөөнгүй иргэд хуран цугларсан билээ. Чамласнаас чанга атга гэдэг билээ.
    Спорт зааланд цугларсан олны ихэнх нь улаач, түшээ нар байсан билээ. Цуглаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, Өөдөө нар оролцсон билээ.
    МБНЭ-ийг байгуулах болсон шалтгаан, нөхцөл, хэтийн зорилгын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулж, Монгол бөө мөргөлийн талаар дэлэгрэнгүй тайлбарыг Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун өгсөн. Түүний дараа Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, Өөдөө нар асуултанд хариулц ярилцлага өрнөсөн байдаг.
    МБНЭ-ийн үйл ажиллагааны талаар иргэдэд шинэ мэдлэг мэдээлэл өгч, хийсэн танилцуулга мэдээллийг оролцогчид тааламжтай хүлээж авсан. Мөн мэдээллийн дараа асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ.
    Бид Сэлэнгэ амйгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүнийг сонгох болоход нэгэн бүсгүй саналаараа сонгуульт ажлыг хийхээ мэдэгдсэн билээ. Тэгээд дараа дарааачийн асуудлыг зохион байгуулахаар болоод хурал тарсан юм. Тэр бүсгүйн нэрийг дурьдаад яахав. Учир нь хуралдааны дараа уулзаад сайн дураараа хийх, цалин мөнгөгүйг сонсоод шууд сонгуульт ажлаас татгалзсан юм. Эцсийн дүндээ зохион байгуулсан уулзалт аймаг эзэнгүйдсэнээр дууссан харамсалтай түүх үлдсэн юм.

     

  • ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ-24

     

    МБНЭ-ийн гишүүдэд Монгол бөөгийн цол олгох тухай
    2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ийн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. Монгол бөөгийн Тэргүүн зайран, удган цолоор
    1. П.Ганболд-Өмнөговь аймгийн МБ-ийн хүрээлэнгийн тэргүүн
    2. С.Энхмаа-Өмнөговь аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн
    3. С.Отгондулам-МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн
    4. М.Энхбаатар- МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн
    5. Жавзансүрэн- МБНЭ-ийн гишүүн
    6. Ч.Дуламжав-Өвөрханхгай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн
    7. Д.Отгончимэг-МБНЭ-ийн гишүүн
    8. П.Зоригтбаатар-МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн
    9. Лхагва-Эрдэнэ- МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн
    Хоёр. Монгол бөөгийн Зайран цолоор
    1. Мялдорж-МБНЭ-ийн гишүүн

    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • ДЭЭД ЦЭЦ, ХЯНАЛТЫН ЦЭЦИЙН ГИШҮҮДЭД

    1. МБНЭ-ийн долдугаар бага хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 25-ны 09.00 цагаас Тусгаар тогтнолын ордоны танхимд болно. /2 дугаар давхарт/ зарлал хүргэнэ.

    2. Зарлал хүргэсэн тухай тэмдэглэл үйлдэж, МБНЭ-ийн ажлын албанд өгнө.

    Бага хуралдааны дараа хариуцсан гишүүдээ цуглуулан нэг бүрчлэн уулзаж дараах асуудлаар ярилцана. Үүнд: Нэгдсэн Их тахилгад оролцох тухай санал авах,

    3. Монгол Их говийн тахилын тухай (2014 оны 5 дугаар сарын 16-17-нд Өмнөговь аймагт хийх.)

    4. Монгол туургатны нэгдсэн Их нарны залбирал (2014 оны 6 дугаар сарын 21-22-нд Улаанбаатар хот,Хүй долоон хутагт хийх).

    5. Монгол Улсын хоймор Хөвсгөл нуурын Их тахилга (2014 оны 7 дугаар сарын 3-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд хийх.)

    6. Монгол Үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа (2014 оны 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод хийх.)

    7. Татвараа төлсөн байдал, хэрхэн төлөх талаар тайлбар авах,

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН АРВАН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

    2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр МБНЭ-ийн Дээд Цэцийн арван есдүгээр хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцлээ.
    1. МБНЭ-ийн долдугаар бага хуралдааныг зарлан хуралдуулах тухай.

    2. Монгол Их говийн тахилгын тухай (2014 оны 5 дугаар сарын 16-17-нд Өмнөговь аймагт хийх.)

    3. Монгол туургатны нэгдсэн Их нарны залбирал (2014 оны 6 дугаар сарын 21-22-нд Улаанбаатар хот,Хүй долоон хутагт хийх).

    4. Монгол Улсын хоймор Хөвсгөл нуурын Их тахилга (2014 оны 7 дугаар сарын 3-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд хийх.)

    5. Монгол Үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа (2014 оны 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод хийх.)

  • ДАРХАНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ.

    МБНЭ ийн Удирдлагын бүрэлдэхүүн оролцсон Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалт Театрийн дугуй зааланд боллоо. Уулзалтыг эхэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүнийг танилцуулж, Монголын бөөгийн байгууллагын цаашдын бодлого үйл ажиллагааг танилцуулж, хэтийн үйл ажиллагаанд тусгах санал бодлыг анхаарч ажиллахаа мэдэгдээд уулзалтыг нээв.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх хөх тэнгэрийн үзэл санааг түгээхэд “Тэнгэрийн улаач” нарын гүйцэтгэх түүхэн үүргийн талаар мэдээлэл хийлээ. Уулзалтанд Монгол бөөгийн дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Дархан Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Бат-Эрдэнэ, Мялдорж, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, Нараа, Өөдөө нар оролцлоо.
    Уулзалтад оролцогсод Дархан-Уул аймагт сүүлийн жилүүдэд бөөгийн тоо эрс нэмэгдэж, үйл ажиллагааг эрчимжиж байгааг хэлж байлаа. Мөн иргэдийн дунд зарим бөөгийн үйл ажилллагаанд санаа зовинож байгаагаа илэрхийлж байсан.
    Дархан хотод амьдарч байгаа бөө нарын дотор янз бүрийн чиг хандлага өрнөж байна. Тэдгээрийн зан үйлийн талаар анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байлаа. Зарим улаач нарын үйл ажиллагааг шүүмжилж ярьлаа. Заримынх нь үйл ажиллагаа, асуудлыг цаашид илүү сайн шалгах хэрэгтэй байна гэсэн шүүмжлэл гарч байсан.
    Мөнх тэнгэийн шүтлэгтэн, бөө, түшээ нарын сонирхосон асуултанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал нар дэлгэрэнгүй хариулт өглөө. Уулзалт ярилцлага ажил хэрэгч болж өнгөрлөө

  • ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГА БОЛОВ.

    Эрдэнэ хайрхан буюу Монгол улсад орших ЗУ-1000, ХӨ-500 -д цэгийн тахилга, Галын тахилга гэсэн хэсгээс бүрдэх тахилгыг амжилттай сайхан хийлээ. Эрдэнэ хайрхан буюу Монгол улсад орших ЗУ-1000, ХӨ-500 -д цэгийн тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн зайран П.Эрдэнэбаатар толгойлон бөөлж, Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийн цолмон нар тэргүүлэн бөөллөө. Тахилгад Монгол бөөгийн их зайран П.Ганболдын шавь нар оролцлоо.
    ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ГАЛЫН ТАХИЛГА ХИЙГДЛЭЭ.
    Өнө эртнээс Монголчуудын байгаль дэлхийн гайхамшигийг мэдэрч, онгод юугаа залж, шүтэж ирсэн гайхамшигт газрын нэг Эрдэнэ хайрхантай холбоотой домог байдаг. Нутгийн нэг айл холоос даага авчирч, нутагтаа буцаж гүйхээс сэргийлэн өөрийн адуутай холбож тавьжээ. Гэтэл Эрдэнэ хайрханы ар зоонд байдаг тогоо руу унаж, уулмаар нилээд хугацааны дараа Эрхэл нуурт гарч ирсэн байдаг. Тиймээс Эрдэнэ хайрхан, Эрхэл нуурыг хүйн холбоотой гэж үздэг. Эрхэл нуур. Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум.Эрхэл нуурын хөндийд ХӨ 50 ЗУ 100 градусын солбицолтой цэг оршдог.
    Эрхэл нуурын зүүн урд эрэг дээр МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн Галын тахилга хийлээ. Галын тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Д.Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүллээ.
    Түүний араас Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон, Монгол бөөгийн их удган В.Жавзансүрэнгийн шавь Ц.Мөнхбүрэн, Ч.Одсүрэн, Бямбаням, Н.Ганхуяг, Баяртогтох, Олонбаяр, Г.Ганчимэг, Батцэцэг, Г.Ганхуяг, Батчулуун, Амаржаргал, Монгол бөөгийн их зайран П.Ганболдын шавь удган Цэндээ нар босч бөөллөө.
    Дашрамд дурьдахад МБНЭ-д Хөвсгөлийн алдарт Д.Дамдингийн хоёр охин гишүүнчлэлтэй байдаг. МБНЭ-ийн анхлан байгуулагчдын нэг, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, \Улаанбаатар хотод амьдардаг\, нөгөө нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Д.Батчулуун юм.
    Д.Хүрэлбаатар

  • Арван долоо. ОХУ-ын Тувагийн болон МБНЭ-ийн бөө нар хамтарсан бөөлөлт хийлээ.

    Тосгоноос цааш давхисаар модтой хайрханы өвөрт байрлах Самагалтай тосгонд ирлээ. Энд бид машиндаа шатахуун аваад цааш аялалаа үргэлжлүүллээ. Тосгодод шинээр цөөн ч гэсэн барилгууд нэмэгдэж баригдсан харагдана. Модтой хайрханыг өгссөөр хөтөл дээр байрлах бөөгийн болон буддагийн суварга бүхий өргөлийн газарт ирлээ. Төв замын хоёр талд байрлах энэ өргөлийн газарт нэгэн эмэгтэйтэй тааралдаж ярилцах гэсэн боловч хэл ойлголцсонгүй. Ойрхоноос сайн зүс харж танилцаад өнгөрсөн. Тэндээс хөдлөөд явсаар цөөнгүй км явсаны дараа замын хажууд тэрхүү бусгүй зогсож байгаатай дахин таарсан нь сонин учрал байлаа.
    Өндөр хайрханыг давсаны дараа уудам тал угтаж энэхүү талаар давхисаар их хөндийд орших Кызыл хотод ирлээ.
    2. Бөөгийн “Дүнгэр” төвөөр зочлов.
    Өмнө ирж байснаас зарим зүйл шинээр нэмэгдсэнийг анзаарав. Бөөгийн “Дүнгэр” төв хотын төв замын дагуу байрладагаараа онцлоготой. Тэнд биднийг очиход бөөгийн “Дүнгэр” төвийнхөн угтаж билээ. Бүгд цугларчээ. Хашаан дотроо монгол гэр барьж тэнд биднийг хоолоор дайлсан билээ.
    Бид Тувад байх хугацаанд хийх, үзэх ажлаа тохиролцож, ойрын хугацаанд хийж байгаа ажил, үйл явдлаа ярилцсан билээ. Тэндээс гараад бид Сара Оолын гэрт зочилж, түүний гэр бүлийнхэнтэй танилцсан юм. Орой нь саунд сууж аян замын алжааллаа тайлсан билээ.
    Хот өргөжин тэлж байна. ОХУ-ын БХЯ-ын сайд Шаогугийн үед энэ хот өргөжин тэлж хөгжиж байна. Хотын төвд байх захиргааны барилга, төв төлбайд очлоо. Тува улсын түүхэнд их үүрэг гүйцэтгэсэн Буянжаргалын хөшөө сүндэрлэнэ. Түүний нэртэй зочид буудлаар оров. Нэгэн цагт Буянжаргалаа буудаж хөнөөсөн түүхтэй Токо буюу Тогоо хэмээх Тувагийн нэртэй цэргийн зүтгэлтэний зураг байна. Лениний одонгоор долоон удаагийн шагнагдсан социалист хөдөлмөрийн баатар цэргийн жанжины түүх байна. Жижиглэсэн масштабаар бол монголын Тогоо хэмээх цэргийн жанжины бусдыг няцалж өөрөө өндийсөн түүхтэй түн адил түүхтэй юм.
    Төв талбайд үхэр хөлөглөсөн хүний хөшөө байна. Энэ бол савдагийн хөшөө ажгуу. Биднийг музей үзэх үед үнэт олдворын хэсэг ажиллаж, тувагийн нутгаас олдсон алтан эдлэл болон үнэт зүйлсийн үзмэрүүд бүхий тусгай хамгаалалтай хэсгийг үзэх боломж олдлоо. Зураг авахыг хориглодог тул бөөтэй холбоотой онгод байж болох зарим зургийг авч чадсан билээ.
    Тува Улсын их сургуулийн шинэ барилга содон харагдана.
    Хотын зүүн хэсэгт Цэргийн кадетийн сургуулийн иж бүрэн барилгын цогцолбор бэлэн болж энэ жилээс сургалт эхлэх бөгөөд монголоос хүүхдүүд ирж суралцах ажээ. Ийнхүү цэргийн томоохон сургууль бэлэн болжээ. Хоёр томоохон сургууль шинэхэн барилгатай болсон нь шинэчлэлийн явц сайн байгааг харуулж байна.
    3. Албан ёсны уулзалт хийв.
    Монгол Улсаас Тува Улсад суугаа Ерөнхий консуль Ганчимэгтэй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Тувагийн бөөгийн төлөөлөл Сара Ооловна нар гурвалсан албан ёсны уулзалт хийлээ. Монголын тэнгэр үзэл, бөө мөргөлийн тухай дэлэгрэнгүй мэдээлэл хийж, сонирхосон асуудлаар ярилцлаа.
    Бидний уулзалт харилцан мэдээлэл өгч, сонирхосон асуудлаар хариулт өгч найрсаг сайхан болж өнгөрлөө. Өмнөх ерөнхий консулын газрыг бодвол өнгө зүс орж, уулзалтын хүндэтгэлийн танхимтай болжээ.
    4. Хамтарсан бөөлөлт хийлээ.
    Хотын баруун хэсэгт өндөрлөг газарт мөргөлийн газар эртнээс ажиллаж иржээ. Энд бөө мөргөлийн овоо, буддагийн шашины суварга хоёрыг байгуулжээ. Энд дөч гаруй төрлийн өвчинг эмчилэхэд тустай рашаан байдаг ажээ. Хоёр монгол гэр барьж, үйлчилгээний төв байршуулжээ.
    Эрэг дээрээс Енесей мөрөн тод харагдана. Кызыл хотын зүүн хэсэг үзэгдэнэ. Тува бөө нар эхлээд цунцал өргөх галаа бэлтгэнэ. Цунцал дотроо өргөх идээгээ байрлуулдаг онцлоготой ажээ. Бэлтгэл хангаж байх үед удган дуудлагаа уянгалуулан эхлэх бөлгөө.. Тэгээд галаа асаангуут бөөлөлт эхэллээ. Тува бөөгийн удган эхэлж бөөлөв. Түүнийг бөөлж дуусагуут араас нь Тува зайран бөөлөлтөө хийсэн юм.
    Монгол бөө нарын хувьд усны урсгалын эх рүү харж байрласан нь сонин санагдсан болов уу. Бид тайлбар хийсэн билээ. Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур, манжигаар онгодоо оруулж бөөлсөн юм. Хуур эгшиглэн тамлага, дуудлагаа дуудаж, онгод орж ирэв. Хамт байсан бөө нар төөрөг тавьж тулгамдсан асуудлаа асууж байлаа.
    Бороо зөөлөн шивэрч байсан боловч хувцас нэвт норсон байлаа. Бидний савдаг, лусандаа холбон залбирсан бөөлөлт ийнхүү өндөрлөлөө. Түүхийн арвин их мэдээлийг өөртөө шингээсэн бөөгийн тамлага, дуудлагыг өөртөө шингээн баясч энэ өдрийг хамтдаа баясан баярлалаа.
    Хотын зүүн хэсэгт байрлах малчны овоонд очиж залбирч, өргөл өргөлөө. Алсыг харж алхах малчин хүн, түүний эргэн тойрон үхэр, морь, тэмээ, хонь, ямаа, сарлагын хөшөө байна. Төв замаас орой дээр нь гартал асвальтан зам тавьжээ.
    Энэ өндөрлөгөөс хөндий бүхэлдээ, Кызыл хот тэрчигтээ харагдах ажээ. Бид эртний тахил бөөгийн “Дух медведев” байгууллагаар орлоо. Анх ирж байхад орж байсан барилгаа дулаалгын давуун материалаар битүү хучжээ. Бусад зүйл огт өөрчлөгдсөнгүй хэвээр байлаа.
    Өрөөнүүд нь хүнгүй байв. Хананд нь тэдний хуяг, дуулгууд өлгөөтэй байх бөгөөд сууж ажилладаг ширээнүүд эзэнгүй харагдана. Ихэнх удган, зайрангууд тахилга, тайлгаар хөдөө, гадагшаа явсан гэж тайлбарлаж байв ч хуяг дуулга нь энд байгаа нь нэгийг хэлнэ.
    Енесей мөрнийг гүүрээр гарч явсаар өндөр уулын оройд орших нэгэн овоонд хуяглан бөөллөө. Уулын оройгоос алсад байгаа Енесей мөрөн, Кызыл хот тов тодорхой харагдана. Эргэн тойрон түймэр гарсан учраас бороо олон өдөр орсон ч түймэр унтраагүй тул битүү утаан дунд сүймийн харагдана. Бүрэнхий болохын алдад хот гэрлээ асааж байршил нь ямар хэмжээтэй байгаа нь харагдах бөлгөө.
    Уламжлалт ёсоор цунцал өргөх мэт модоо өрж, өргөх идээ, зүйлсээ өрж тавина. Тэгээд дуудлагаа дуудаж сүү өргөх бөгөөд дараа нь галаа асаана.
    Гал асаж эхэлмэгц бөө хуяглан бөөлөх бөгөөд хэнгэргээ цохин, тамлага дуудлагаа их тод хийж бөөлнө. Бөөлөлтийн байдлыг анзаарахад дуудлага нь дуу аялах мэт уянгалаг бөгөөд хэнгэргээ цохин дуулж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ удаагийн бөөлөлтийн зураглалыг авахуулсангүй. Хийж байгаа газар, бөөлөлтийн цөөхөн зураг авахууллаа.
    Энэ удаа өндөр уулын орой байсан боловч салхи үгүй, намуухан зөөлөн сэвэлзсэн байдалтай байлаа.
    Кызылээс хойш нилээд яваад Цэцэрлэг хэмээх бяцхан тосгоны хажуугаар өнгөрч өндөр уул өөд өгслөө. Өтгөн ойн дунд юу байгаа нь эс харагдана. Ганцхан содон тэмдэг нь энэ өндөр ууланд засмал зам тавьсанаар бүх зүйл тодорхойлогдоно. Өндөрлөг газраас тээр доорх ой мод, алсад дүнхийх уулс үзэгдэнэ.
    Машин өгссөөр нилээд дээр гарах үед төв асьфалтан замаас салж, уулын замаар дээш өгсөв. Замын хажууд тахилга хийдэгийн тэмдэг болсон хадаг цуудар өлгөсөн модод байх бөгөөд бид тэнд буудаллав.
    Дугуйлан тавьсан чулуунууд дотор авчирсан модоо өрж, өргөх идээ, дээжээ тавьж голд нь хонины сүүл тавьдаг ажээ. Галаа арцаар асаана. Бадран асах гал хуурай модыг асааж эхлэнгүүт сүүгээ өргөн дуулагаа эхлэнэ.
    Дараа нь хуяглан босч, хэнгэргээ дэлдэн дуудлага, тамлагаа уянгалуулан эгшиглэнэ.
    Ой, хөвч ямар ч хэнгэрийн дууг дэм өгч цуурайтуулан сүрлэг дэм өгнө. Хэнгэрэгийн дуутай хамт удганы уянгалаг хойлоо хэнгэрэгийн дуутай хамт хоршин дуу мэт өрнөнө. Гал аажимхан асна, гал өрнөн асах үед бөөлөлт эрчимжиж, гал бадамлах үед бөөлөлт дуусна.
    Нутаг нутгийн бөөлөлт өөр өөрийн онцлоготой, өвөрмөц жаягыг өөртөө шингээсэн байх юм. Олон зүйл бидний өв уламжлал нэгтэйг сануулах ажээ.

    5. Саяаны нурууг давав, баяртай Тува.
    Бид Тувагийн толгод дунд сүлжин явсаар аажимдаа өндөр уулыг өгсөх болов. Туран, Арадан, Танзынбей тосгоноор дайран их уулыг өгсөж эхэллээ.
    Өндөр уулын давааны орой дээр нарах үед урт туннел таарах бөгөөд түүний нэг талыг багана хэлбэрээр шийдсэн хувилбартай туннел байв. Хэзээ нэг цагт олон сар, хоног зарцуулан байж давдаг давааг орчин цагт хэдхэн минут зарцуулан давахаар болгожээ. Цаг хугацаа, хөгжил гэж энэ буй заа. Туннель дуусмагц тусгайлан зассан тавцан, автозогсоол байх бөгөөд эргэн тойрон үзэсгэлэнтэй тод сайхан харагдана. Их оргилын асга хад бүхий хэсэг, эргэн тойрон орших их ой бишрэм сайхныг мэдрүүлнэ.
    Дахин ирэхийн ерөөл тавьж, Тувагийн нутгаас гарч байна. Үзэсгэлэнт сайхан нутаг, газрын хөрсөндөө бүхий баялагийг шингээсэн энэ нутгийн ард түмний түүх бол хэзээ нэг цагт монголтой холбоотой байсан арвин судар билээ.

     

  • ОНГОДЫН ӨЛГИЙ НУТГААР

    Тумелекын усан хүрхрээ бидний замд байдаг. Энд лус өвөрмөц хэлбэрээр оршдог. Лусдаа өргөлөө өгч цаашид аяны замаа үргэлжлүүллээ. Зааны толгой хэмээх өвөрмөц байгалийн үзэсгэлэнт хошууг тойрон аяны зам үргэлжлэнэ. Зам засаагүй бол ямар хүнд бартаатай үазар болохыг дотроо төсөөлөн бодож явлаа. Бас “Монголын нууц товчоо”-ны үйл явдлууд нүдэнд зураглан үзэндэнэ.
    Ноён оргилд Жамухын гэр харагдана. Бурхан халдуны нэг оргил энд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ л газраас хоёр тийш их ус эх аван урсах бөлгөө. Ахын эхэнд очиж, билэгт сайхан газраас өргөлөө өргөн залбирлаа. Толгойд “Монголын нууц товчоо”-ны үйл явдал эргэлдэнэ. Яагаад ч салж өгдөггүй.
    Эндээс цааш бид давааны уруу бууж эхлэв. Боксоны өргөлийн газар зогсож, өргөлөө өргөлөө. Уул ус, мод ургамал нь онгоноороо сайхан нутаг ажээ. Удалгүй Сорок тосгонд ирлээ.
    Улаан нугын өргөлийн газарт олон машин зүгссон харагдана. Гол даган загас барьж яваа хүн хаяахан тааралдана.
    Андрей, Аюна хоёр төрсөн нутагтаа соёлын төв байгуулж өгч байна. Хүний оюунд хийх өргөл бол хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Нутгийн зон олон нийтийг хамарсан лекц, ярилцлага, урлаг, соёлын олон араг хэмжээ зохион байгуулах материалаг суурийг байгуулж өгчээ. Энд үе үеийн олон багачууд өөрийн болон дэлхийн өвтэй танилцах болно. Соёлын төвийн барилгын явцтай танилцав.
    Гол даган сайжруулсан замаар явсаар Орлыкын өргөлийн газарт ирлээ. Цуудар голдуу уясан модод, өргөлийн төмөр “овоо” байрлуулсан байдаг.
    Авто зам уулын хөндийрүү орж ирсэнээр Сенсины талын өргөлийн газарт ирлээ. Хан уул хажууд дүнхийж, бишрэн шүтэж өргөлөө өргөлөө. Монголын олон газраар аялсан надад монголынхоо нэг л гол хөндийгөөр аялж яваа мэт сэтгэлд бууна.
    Буриад зон олны билэгдэл болсон Обтайн өргөлийн газарт ирлээ. Бүх шүтээнээ модоор хийсэн байх агаад гол шүтээнээ тойроод буриад язгуур бүрийг төлөөлөн сүлд босгосон байх агаад тэдний нэгэнд Монгол хэмээн багтаажээ. Эндээс би шүтлэгийн гол философыг олж харсан юм.
    Цааш хөдлөн Цайллагын усан хүрхрээнд ирж бидний аялал цаад цэгтээ хүрчээ. Усан хүрхрээнд орох нь биеэ ариусгадаг учраас хүрхрээнд орох зориулалтай бөх бат төмрөөр зам, гишгүүр тавьжээ. Хүрхрээг тойрсон үзэсгэлэнт газруудад амралт, зоогийн ширээ зассан харагдана.
    Энд буриадууд их ирж амарч, зугаалдаг газар бололтой. Зон олон байнга тасралтгүй ирдэг ажээ.