Category: Бидний тухай

  • ИХ АЖЛЫН ДАРАА ХООЛЛОХ САЙХАН ШҮҮ /ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДДЭГ/

    МБНЭ байгуулагдаад нэг айл шинээр төрсөн нь удган Хишигжаргал удган, Түмээ нарын гэр бүл байлаа. Зурганд байгаа дархан удган Батчулуун, Хишгээ удган нар байгууллага, хувь хүний боломжит хэмжээнд хүрч бие дааж ажиллахаар болж биднээс салан одсон билээ.

    djmedia:868
  • ШАШИНЫ УДИРДЛАГУУД НАУРЫЗЫН БАЯРЫГ ХАМТАРЧ ТЭМДЭГЛЭВ.

    Наурызын баяраар казах айлууд “көже” хэмээх идээ бэлтгэж ах дүү, хамаатан садан, айл хотлоороо бие биеэ дайлан баярладаг заншилтай.
    Өдөр, шөнө хоёр тэнцдэг гуравдугаар сарын 22-ныг лалын шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. Ийнхүү түүнийг “Наурыз” хэмээн нэрлэж шинэ жилийн баяр, хаврын болгон тэмдэглэдэг ёс тогтжээ. Наурыз гэдэг нь монголчилбол “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэг.
    Олон шашины төлөөлөл нэг дор цуглаж, Наурызын баярыг тэмдэглэж, чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцож сайхан өнгөрүүллээ.

    djmedia:867
  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН Л.АДЬЯА МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

     МБНЭ-ИЙН ДЭЭД ХУРАЛДААНД ОРОЛЦСОН.
     ТӨРИЙН “АЛТАН ГАДАС” ОДОН
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2014.09.28-10.05-ны өдөр. Ордос- 2 аялал
    2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.

  • ЖИЛДЭЭ НЭГ УУЛЗУУЛДАГ ЦЭРГИЙН АНДУУД АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ.

    БХИС-д Артиллерийн батарейд ажиллаж байхад гарын шавь байсан Батжаргал хурандаа Сүхбаатарын одонгоор шагнагджээ. ҮАБЗ-ийн Ажлын албаны анхны даргаар томилогдон очиход ахлах дэсгэгч байсан судлаач маань энэ өдөр хурандаа цол авчээ. Манай курсээс таван хурандаа төрсөн. Тэдний гурав нь иржээ. Тэдэнтэйгээ дурсгалын зураг авахуулав.
    Дурсамж уулзалтад зориулж Онцгой байдлын Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Дотоод хэргийн их сургууль, Монгол цэргийн музей зэрэг байгууллагаас харьяаллын түүхэн замналыг харуулсан сонирхолтой үзмэрүүд дэлгэсэн байна.
    Монгол цэргийн музей 1980-аад оны үеийн залуу офицерын өрөө, цэргийн байр, ахуй хангалтыг харуулсан булан дэглэсэн нь олны нүдийг хужирлаж дурсамж сэргээж байлаа.
    Дурсамж уулзалтад Хурд хамтлаг, Чингис Жагаа, ЦДБЭЧ, Хилийн цэргийн чуулга, Соёмбо чуулга, Харш хамтлагийн Баярт гээд олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөн барив.

    djmedia:866
  • ХАМТАРСАН КИНО ХИЙХ СОНИРХОЛ

    Тэдний бүтээсэн өвөрмонголын малчин гэр бүлийн тухай киног үзэж сонирхов. Тэрхүү кинонд малчин айлын дөрвөн улирлын аж байдлыг тод томруун тодорхой харуулахыг зорьжээ. Одоо болон цаашид үгүйлэгдэх олон зүйлийг авч үлдэхийг зорьсон байна. Байгалийн хүнд хэцүү нөхцөлд, тухайлбал хаврын шуурга, өвлийн цас, хүйтрэлтэй улиралд мал аж ахуйг хэрхэн эрхэлдэг тухай кино өгүүлнэ.
    Шинэ жилийн золголт, цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай, малчин айл өрх гэрийнхээ галын тахилгаа хийдэг байдал, бүх нийтээр хамтарч овооны тахилгаа хийж буй заг үйлийг кинондоо тусгасан байна.
    Манай малчдын байдлаас өвөрмонголын малчдын байдалд нэг зөрөө тод харагдаж байв. Тэр нь манайх бол зуны цагт нүүдлийн, отор хийж малаа таргалуулдаг бол энд суурийн нөхцөлд тэжээлээр малаа хариулдаг онцлоготой ажээ. Утгийн онцлог бүхий ялгаа харагдана.
    Монголчууд бид цагаан сарын идээ, тавгаа бид ул боовоор сондгой тоогоор тавьдаг бол өвөрмонголчууд тэгш тоогоор ааруул, цагаан идээгээр засах ажээ. Цөөнгүй зүйлд малчны ижил зан үйл байгаагаас гадна олон зүйлд нутгийн ялгаа харагдана. Ийнхүү монгол зан үйлийн тухай киног тусгайлан үзвэрийн танхимд үзэж сонирхолоо.
    Киноны дараа уран бүтээлчид бүтээлийн талаар тусгайлан ярилцлаа. Энэ удаа тэд хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан юм. Бидний ажил хэрэгч яриа хоолны ширээнд үргэлжлэсэн билээ. Нэг л мэдэхэд ажлын өдөр өндөрлөж, оройн бүрэнхий болж, хот өнгийн чимэглэлээ асаасан харагдана. Бидний амьдралд ч гэсэн ийм олон өнгийн билээ.

    djmedia:865
  • ХААНА Ч УЛААЧИД ТУЛГАМДСАН БЭРХШЭЭЛ ТӨСТЭЙ БАЙДАГ.

    Дэлхий нийтийг хамарсан цар тахал хятад улсыг “нөмрөөд” дуусгавар болж байгаа билээ. Бидний туулсан цар тахал энэ улсад хүчтэй дэлгэрсэн тухай мэдээг олонтой сонссоны хувьд энэ улсад очиход хүчтэй болгоомжлолыг төрүүлсэн.
    Бээжин хотын түгжрэлийг арилгахын тулд олон захыг нүүлгэн шилжүүлжээ. Их захуудын орон зайг орчин үеийн хувцас загварын брендүүд бүхий худалдааны цогцолборууд эзэлжээ. Загвар сүүлийн үеийнх, үнэ дэлхийн нийтийн үнэ рүү тэмүүлж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар өндөр болсоныг илэрхийлнэ. Бид ч үнийн өсөлтөд чирэгдэх бололтой. Бид бусдын адил амьдрахын тулд их зүйл хэрэгтэй болсоныг сануулна.
    Цар тахалыг даван туулсаны дараах Бээжинд хийсэн анхны аялал болохоор олон зүйл содон байлаа. Хамгийн анхны сэтгэгдэл бол таксины үйлчилгээ байлаа. Зам дээр зогсоод таксинд гар өргөдөг байсан цаг саяхан. Одоо бүх зүйл онлайнаар шийджээ. Харин гар утаснаас захиалга өгөхөд хэдэн минутын дараа такси ирэх нь тодорхой болчихно. Энэ нь хэд, хэдэн шаардлагыг хангасан байх ажээ. Энэ бүхний цаана цаг хугацаа хэмнэх, хүлээлт, шатахуун тос, эдийн засгийн хэмнэлтийн мөн чанар оршиж байна. Бээжинд цар тахалын дараах таксины үйлчилгээ хувийн машиныг өргөн оролцуулах хэлбэрээр өргөжсөн байна. Захиалга өгмөгц хамгийн ойр яваа такси үйлчлэгчдээ цаг алдалгүй яваад очно. Энэ бол үйлчлүүлэгч бидэнд тохирсон хамгийн зөв шийдэл билээ. Хамгийн гол зүйл нь захиалсан таксигаа “сахилгатайгаар” хүлээж зогсоно, хүлээлт удахгүй их хүлээлээ гэхэд арав орчим минут байлаа. Такси ирээд таван минут хүлээнэ. Ирэхгүй бол тэндээсээ дараачийн үйлчлэгчээ аваад хөдөлнө.
    Метро болон нийтийн автобусны хөдөлгөөн хотын доторхи хөдөлгөөнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь харагдана. Хотын доторхи автомашины хөдөлгөөний шийдэлийг манай дарга нар хуулбарлаж нэр хүндээ дээшлүүлэхэд ашигласан байдаг. Түгжрэлийг автомашины дугаараар шийдсэн туршлага бол Бээжингийн туршлага байсан.
    Бээжин хотод утааны асуудлыг шийдвэрлэхдээ энэ хотыг маш эрт утаагүй болгох гээд хэрэглэж байсан “утаагүй” нүүрсний аргачлалыг монголд хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ бол хоцрогдсон технологи билээ. Энэ аргачлалыг хэрэглэж “улсаа хуурсан мэргэжилтэн” одоо бараг сайд болчихсон байх жишээтэй. Харин Бээжин эрдэмтэдээ түшиглэн асуудлыг ул суурьтай шийдэж байна. Агаарыг хоргүйжүүлэн цэвэрлэж, хүний амьдрах таатай орчныг буй болгож туршлагаас бид хоцронгүй суралцаж байгаа билээ.
    Миний аялалын нэг тал бол бөө мөргөл байдаг. Бээжин хөл тавьсанаас эхлэн өвөрмонголчуудын сонихосон ганц ч гэсэн асуудалд хариулахыг хичээнэ. Монгол туургатан оюун санааны салбарт сэргэн мандаж байгаагийн нэг илрэл бол тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн дэлгэрэлт билээ. Намайг бээжинд ирсэнийг сонсоод надтай харилцаж, учирч байгаа зовлон бэрхшээл түүнийг талаар санаа бодлоо илэрхийлж, хэрхэн даван туулах вэ гэдэгт зөвлөлдөн ярилцана. Өвөрмонголын бүхий л аймгаас бидэнтэй холбогдон санаа бодлоо солилцож байлаа. Бидэнтэй эртнээс харилцаатай байсан Шилийн гол аймгийнхан ойрын хугацаанд хийсэн тахилга, зан үйлийн талаар мэдээлэл солилцов. Цахарын гурван хошууныхан холбогдож, сүүлийн хагас жилийн байдлаар үйл ажиллагааны явцаа ярив.
    Чингис хааны цогцолбороор алдартай Ордос нутгийн улаач нар зан үйлийн тухай, тулгамдаж буй асуудлаар санаагаа хэллээ. Хилийн боомт Эрээн хотод амьдардаг улаач нар байдлаа мэдээлж улаачийн хувьд санал бодлоо илэрхийлнэ.
    Бөөгийн түгэлт ихтэй, манай өмнөговийн хил залгаа нутаг болох Баяннуур аймгийн төлөөлөл холбогдов. Урадын хойд хошуу, урагшаа Ухай хотын чиглэлийн улаач нар бодол санаагаа илэрхийлж байна. Жинхэнэ улаач хүн өөрт тулгарч байгаа бэрхшээлээ бодитойгоор илэрхийлж чадна. Цаанаасаа андашгүй байдаг. Асуудалд хандаж буй байдал, тулгамдсан бэрхшээлийн тухай санаа бодол нь улаачийн байдлыг тодорхойлдог.
    Харин Алшаа аймгийн улаач нар анх удаа холбогдлоо. Монголоос ирсэн бөө нарт шавь орж, улмаар хүнд сорилтуудыг туулж яваа тэдний санал бодол сонирхолтой байсан.
    Одоогийн Баян-Өлгий амйгийн нутгаар амьдарч байгаад урагшласан Үзэмчин олон бидний тахилга хийсэн Цэнгэл хайрханыг, Жаргалтхаан хайрханыг Үзэмийн цагаан уул хэмээн нэрлэж тахиж шүтэж байснаа танилцуулав. Үзэмчин олны эртний тахин шүтэж байсан хайрханы зургаа хүртэл илгээсэн юм.
    Дөрвөд ястанууд бидэнтэй холбогдов. Өөр, өөрийн онцлоготой язгуурынхан тулгарч буй асуудлаа ярих ажээ. Одоогоор бол тэд хоорондоо дөнгөж танилцаж эхэлж байна. Биднийг бодвол харилцан ойлголцож хамтарч ажиллах сонирхол их, энэ талаар урагштай байдал харагдаж байна.
    Бас нэг сонирхолтой түүхтэй таарсан нь 1913 онд хятадын хар цэрэгтэй тулалдахаар өмнөд нутагт ирж байрласан монголчууд байлаа. Манжийн хар цэргээс уг нутгийн чөлөөлөн энд төлөөлөгчөөр сууж байсан Шинэн хэмээх цэргийн дарга, түүний удмын 200 гаруй өрх байдаг ажээ. Тэрхүү цэргийн зүтгэлтэн таван хэлтэй байсан домгийг хүртэл өгүүллээ.
    Бидний хооронд өрнөсөн халуун яриа олон өдөр дараалан өрнөсөн юм. Чөлөө цаг гарвал энэ тэнгэр үзэл, улаачийн холбоотой асуудал хөндөгдөн ярилцана. Энэ сэдэв дуусашгүй билээ. Энэ сэдэв гүнзгийрэх дутам бидний хоорондын харилцаа улам ойртох болно.
    Урьд өмнө дуулаагүй амьдралын үнэнийг сонслоо. Өнөөдрийн ярилцлага ховорхон тохиолдол байлаа. Азтай сайхан уулзалт боллоо. Ямар сайхан үнэнийг ярилцаваа.

    djmedia:863
  • ЭНЭ УДААГИЙН УУЛЗАЛТЫГ БӨӨГИЙН БАЙГУУЛАГАГҮЙГЭЭР ХИЙЖЭЭ.

    Өмнө олон удаа хийгдсээр ирсэн зүйл. Энэ бол чухал алхам. Өмнөх жилүүдэд уулзалт жирийн, ажил хэрэгч болдог байв. Шашины байгууллагуудын хөгжлийн байдлаас шалтгаалан ялгаатай зүйл харагдах болсон, тухайлбал хуулиар шашины байгуулага гэх бөөгийн байгуулагууд үүсээд 20 гаран жил болж байхад, Монголд ажиллаж буй бусад шашины байгууллагууд төгөлдөржөөд хэдэн мянган жил болсон байх жишээтэй. Энэ нь тэдэнд олон давуу талыг бий болгож байгаа юм.
    Үүнээс шалтгаалан шашины байгуулагад хандах хандлага өөр болж байгаа бололтой. Шаардлагатай байгуулагадаа бол “хэл” дуулгадаг, шаардлаггагүй байгуулагадаа “мартаж” өнгөрүүлдэг ааш гаргадаг болжээ. Магадгүй монголын уламжлалт зан үйл болсон, байнгын үйл ажиллагааатай бөөгийн байгууллагыг уулзалтандаа оролцуулаагүй нь бодлого биз. Ийм байх нь монголын хөгжилд саад болох болсон шарын шашины өөрийнх нь нэр хүндэд сэвтэй. Бас монголдоо “зонхилох шашин” байх гэсэн тэдний бодлогод бүр сэвтэй. Ямар ч байсан хамба маань өөрийн царай зүсээ бодитойгоор харуулав.
    Хамба ламтан Дамбажав нь уулзалтад “Ерөнхийлөгчийн парламентийн хуралд тааламжтай үедээ” суудагийг дууриадаг нэгэн. Бусад үед уулзалтад жирийн лам сууж буй нь харагддаг. Тааламжгүй үедээ бөөгийн байгууллагыг оролцуулаагүй нь шалтгаан байсан гэж бодоод өнгөрөе. Монголын уламжлалт тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн байгууллага уулзалтад оролцохгүй байж болно, хэрэггүй байж болно, гэхдээ энэ нь таны нэр хүндээ өсгөх чармайлтад хэрэгтэй юм гэж үү…
    Монголчууд хоорондоо зөрчилтэй явж ирсэний цаана алга хавсарсан нөмрөгтөн байсан, байсаар ч ирсэн тэр түүх үргэлжилсээр байгаа. Энэ байдал өөрчлөгдөх цаг үе ирнэ. Тэр цаг хол битгий байгаасай. Өөрийн гэх байргүй, ядуухан бөөгийн байгууллага “ад” үзэгддэг цаг удаан битгий үргэлжлээсэй билээ. Тэдэнд үг хэлэх, залбиралаа дуудах эрх олддоггүй байдал тохиолддог. Гэвч тэнгэриин муухай арилах цаг ирнэ.

    djmedia:861
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ ЯМАР ТӨВШИНД БАЙНА ВЭ ?

    Зарим нэг улаач нар өөрийн дутагдлаа ойлгохгүй байна. Хамтын бүтээлийн үр дүнг ганцаараа эзэмших тохиолдол гарсан. Олон арван хүнтэй уулзаж, багагүй цаг зарцуулж хүрсэн хамтын ололтын үр дүнг хувьдаа ашиглах нь ноцтой алдаа юм. Энэ бол хамтарч ажиллаж чадахгүй байгаагийн тодорхой илэрхийлэл билээ.
    Нийтээрээ сахиж мөрддөг ёс зүйг зөрчих үндсэн шалтгаан нь биеэ тоох үзэгдэл болж байна. Ёс зүйг үл мөрдөх нь байгууллагын нэр хүнд үйл ажиллагаанд дахиж өндийхгүй болтол сэв суулгах аюултай үйлдэл мөн. Тиймээс энэ асуудалд хэн ч байсан, хатуу хандах шаардлагатай.
    Нэгдсэн болон хамтарсан бөөлөлт дээр толгойлж болон тэргүүлж бөөлөх улаачийн үйлийг булаах гэсэн, өөрөө бэлтгэлгүй ирсэн мөртлөө тахилгад бэлтгэгдсэн зүйлийг ашиглан бөөлөх гэсэн зохисгүй үйлдэл хэд хэд гарсан. Бөөгийн эрхэмлэн дээдлэх зэмсэг болсон хэнгэргээ бөөлөх явцдаа галд шатаах үйлдэл ч гарсан. Ийм зүйл давтагдаж таарахгүй.
    Нэгдсэн арга хэмжээний үеэр бусдыг үл хүндлэн дураараа аяглах, онгирон сагсуурах явдал зарим бөөгийн байгууллагад гарсаар байна. Тэд оролцсон тахилга бүртээ бөөгийн хориотой зан үйл хийдэг явдал гаргадаг. Ийм байдлаар тахилгад оролцох шаардлагагүй юм. Түүний оронд дангаараа үйлээ хийгээд явсан нь дээр болов уу. Магтаалд “согтож” болохгүй, улам ухаажих хэрэгтэйг сануулая.
    “Монгол бөөгийн ёс зүй”-г (МБЁЗ) зөрчисөн залилангын хэрэг маш их байна. Сүүлийн хоёр удаагийн өршөөлийн хуулиар олон зуугаар тоологдох бөөгийн нэр барьсан залилангын хэрэг өршөөгдсөн болно.
    МБЁЗ-д заагдсан ноцтой зөрчил бол багш нэртэн хэт олон шавь төрүүлэх хандлага юм. Зарим талаар эерэг нөлөө үзүүлж байгаа боловч хэт олон зуун шавь төрүүлэх нь гэмт явдалтай зүйрлэж болохоор байна. Олон хүний амьдралыг даатгаж, дааж авч явж чадахгүйгээс хойш шавийг олон зуугаар нь төрүүлэхээс татгалзах хэрэгтэй байна. Зарим нэртэй удган зайрангын шавь нарийн тоо 30, 60, 100, 600, 8000-аас дээш байна. Тэгээд энэ олон тоо нь чанаргүй бөөг төрүүлэх эх сурвалж болж байна.
    Шавь нарын тоо олон зуугийн босго давсан байгаа ч, шавийн тоог нэмсээр байгаа цөөнгүй багш нар байна. Түүний нэг тодорхой жишээ нь Өмнөговь аймгийг бүхэлд нь хамарсан нэг багшийн шавь гэгдэх олон зуун шавь байна. Улаанбаатарт амьдарч байгаа зарим удганд энэ дутагдал хамаарна. Ихэнхи олон шавьтай бөө нарт шавь нараа хөрөнгө мөнгөөр нь ялгавралан гадуурхах, шавь нараа зааж сургах үүргээ умартах, орон гэрээ байн байн нүүлгэж зугтаах, нэрээ нууцлах, зэрэг явдал их гардаг. Хуурамч бөөгийн нэг тодорхой илэрхийлэл бол үхэл, хараал, чатга хийхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх арга хэлбэр юм. Шавь нар нь олон зуугаар биеэ “тэгштгэх”-ээр байдаг мөнгөө сэгсэрч багшийн үйлд өргөж байхад, багш нь улс, улсаар аялсан шиг яваа цөөнгүй тохиолдол байна. Багш хүн бусдын зовлонгоор жаргал хийж таарахгүй.
    Одоо цагт хавтгайрсан хэмээр бөөгийн зан үйлийг буруу үйлдэх тохиолдол байсаар байна. Багшаас улбаатай энэ үйлдлийг засахад их цаг орно. Би бүхнийг мэднэ гэж онгирч сагсуурах, биеэ тоох хандлага залуусийн дунд амь бөхтэй байна.
    Яаж учирыг нь олж үйлээ зөв хийх вэ? гэхийн оронд дутуу, дулимаг ойлголтоор зан үйлдээ хандсаар байгаад хэн ч биш болсоор байгаа тохиолдол их байна. Үнэндээ бид хуяг дуулга, малгайвч, гутал, суудал, зул, гал гээд олон зүйлд уламжлалаараа хандах ойлгох гэж оролдох зүтгэл хэрэгтэй байна. Бөөгийн эрдэмд суралцах нь энэ орчлонд амьдрах хугацаанд ч, харанхуй оронд ч тасралтгүй үргэлжилсээр байх зүйл юм.
    Монгол бөөгийн уламжлалт зан үйлийн зөв авч яваа залгамж халаа өсөн өндийж байгаад баяртай байна. МБНЭ-ээс бөөгийн өвийг авч яваа Дархад, Буриад, Тувагийн нутагт ажилласан билээ. Өнөөдөр бид эгнээндээ бөөгийн байгууллагуудийн 80 орчим хувийг нэгтгэсэн бөө нарын гол манлайлах бүрэлдэхүүн болсон багш нарийн үндсэн хэсгийг хамарсан хатуу гишүүнчлэлтэй байгууллага болж чадсан байна. Монголынхоо төлөө нэгэн зорилгын дор хамтран зүтгэх эд цаг хугацаа их шаардагдана.
    Тэнгэрийн улаачийн замнал бол маш хатуу үйл юм. Энэ жил бидний хувьд хатуу жил байлаа. Хүнд хэцүү албандаа зүтгэсээр Улаач нарын дотроос Дархан удган 1, Их удган 1, Их зайран 2 тэнгэрийн оронд заларчээ. Бид хамтран зүтгэж явсан тэднийгээ байнга дурсаж, алдрыг нь мөнхжүүлэх болно.