
Энэ нь хүн төрөлхтөний таньж мэдсэн үлэг гүрвэлийн тавны нэг нь гэсэн үг1.Х.Цогтбаатар. Хууль бус малтлага бол монголчууд бидний цаг үеийн эмгэнэл. Өнөөдөр.2015.9.28.
Гэтэл Палентлогийн олдвороо 1990 оноос хойш мэргэжлийн бус хүмүүс ухаад сүйтгээд, хил давуулж наймалцаад дууслаа. Түүнийг хамгаалах зорилт тулгарч байна.
2. Төв Ази төдийгүй дэлхийд ховор олон арван зэвсэг багажийн зүйлс нь нь хамгийн эртний шинжтэй бөгөөд 2европ, өвөр Ази, Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байна.
Манай ард түмний өвөг дээдэс дэлхий дахины эртний чулуун зэвсгийн сонгодог соёлтой хэмээн алдаршсан франц, Испанийн нэгэн адил хуучин чулуун зэвсгийн дээд үеээс, өөрөөр хэлбэл 40-12 мянган жилийн тэртээгээс Төв Азийн нутагт өөрийн өвөрмөц урлагийн бүтээлийг цогцлон бүтээж, баяжуулан хөгжүүлж ирснийг дээр өгүүлсэн баримтууд харуулж байна.
Дээр дурьдсан дэлхийд гайхагдах түүхийн бүтээлээс Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй лецензийн найманд өртөж, агуй дотор тэсэлгээ хийж нурааж эхэлсэн харамсалтай мэдээ байна. Бид ийм зүйлийг Монголчууд төдийгүй хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэргийн хэмжээнд авч үзэж, түүнийг хамгаалах нь нэн чухал зорилт юм.
3. Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм. Монгол улсын нутгаас 550 орчим, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас 20 орчим , Уулын алтайгаас 60 орчим, Казакстан дундад азиас 20 орчим , баруун тийш Оренбург муж Кавказ, Украйн, Эльба гол хүртэл нийт 10 гаруй олджээ.1А.П.Окладников. Оленные камни с реки Иволги. СА., 2 С.Н.Вайншеин. история народного искусства Тувы. М.,1974. рис. 2,1.3В.Д.Кубарев .Древние изваяния Алтая. Новосибирск 1979 табл.4 Х-3, 4 З.С.Самашев Алма-Ата, 1992.стр 156.
Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Ногоон нуур сумдын нутгаас 50 гаруй хүн чулуун хөшөөг үзэж тэмдэглэсний дотор урьд өмнө судлаачид олж үзээгүй хөшөө ч нэлээн байгааг тогтоожээ.1 В.Д.Кубарев, Д.Цэвээндорж. Новые камменние изваянния Монголсково Алтайя-Известия лабораторий и археологи.
Одоо цагт түүхийн гайхамшигт бүтээлээс зөөх боломжтойг нь гадагш ачигдаж байна. Хүн төрлөхтний өмнө бүтээгдсэн энэ гайхамшигийг хамгаалах зорилт ирлээ.
4. а.Манай улсын 13 аймгийн 30 гаруй газраас олдсон хадны сүг зургийг багтааж нийтлүүлсний 20 гаруй нь анх удаа хэвлэгдсэн ганц сэдэвт бүтээл туурвижээ. Д.Дорж , Э.А.Новгородова нар “Монголын хадны зураг” зохиолдоо Хойд цэнхэрийн агуйн зургийг Евразийн агуй ба хадны зургуудтай харьцуулан судлаж, дээд палоелитын үед холбогдоно хэмээн үзэж , улмаар “Урлагийн эхлэл түүний үндэс, анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсан” гэж шинжлэх ухааны зарчмын дүгнэлт хийсэн өгүүлэл, тусгай ном нь манай ард түмний эртний соёлыг судлах, түүнийг дэлхий дахинд сурталчилах ажилд оруулсан чухал хувь нэмэр юм.2 А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного исскуства. Новосибирск, 1971:А.П.Окладников. Утро исскуства.Л., 1967.
б. Х.Пэрлээ Рашаан хадны 400 гаруй тамгыг Монгол нутгийн 19 газрын хад чулуунаа сийслсэн 1000 гаруй тамга Ази Европын хээр тал нутгийн ард түмний дунд хэрэглэгдэж байсан олон зуун тамга түүнчлэн манай архивын материалд буй мянга гаруй тамгатай харьцуулан судалж ганц сэдэвт зохиол бичиж нийтлүүлсэн нь хадны зураг, тамга судлалд чухал ач холбогдолтой бүтээл болжээ.4 Х.Пэрлээ. монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь.УБ., 1976.
Хүн төрлөхтний түүхийн галарей болсон олон мянган жилийн хугацаанд хадгалагдаж ирсэн баялгаа бид хамгаалах шаардлага тулгараад байна.
5. Ноён уулын булшнаас олдсон Хүннү хүмүүсийн гавлын яс нь цөм монголжуу төрхтэй байжээ. Оросын эрдэмтэн С.И.Рудэнкө Хүннүгийн холбогдолтой археологи-антропологийн баримтуудыг судалж үзсэний үр дүнд хүннү нарын хэлбэр галбир нь европжуу байтугай Угро, Түркүүдийнхээс ялгаатай, харин монголчуудынхтай адил төстэй болохыг ажиглан тодорхой дүн шинжилгээ хийсэн байна. Ноён уулын булшнуудын түүхэн нэг ач холбогдолын нэг нь энэ байна.
Хүннү нар заримдаа зургаан хошуу мал хэмээн ярьдаг байсны нэг нь сарлаг байжээ. Монгол сарлаг Түвэдийнхээс зарим талын ялгаатай бол Хүннү, Монгол, Киргис сарлагуудад өвөр хоорондоо илүү адил төстэй байдаг байна. Энэ нь Хүннүгийн булшнаас олдсон сарлагийн яс монгол киркисийнхтэй үндсэндээ адил байдгаар нотлогдож байна. Ноён уулын булшны өөр нэг ач холбогдол энд байна.
Өнөөдөр зарим улсууд Монголын түүхийн зарим хэсгийг өөрийн түүхтэй холбон тайлбарлаж, дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн түүхийг өөрийн болгон өөрчлөх оролдлого хийсээр ирсэн. Чухамхүү түүнд үнэн зөв хариулт өгөх томоохон бүтээл, нотлох баримтыг манай эртний өвөг дээдэс үлдээсэн нь Ноён уул байгаа юм. Үүгээрээ Ноён уулын Монголын түүхэнд эзлэх түүхэн ач холбогдол оршиж байгаа юм.
Өнөөдөр энэ бүхнийг дурьдаж байгаа нь Монголын газар шороо бол бидний өвөг дээдсээс үлдээсэн юугаар ч солишгүй онгон нутаг төдийгүй хүн төрлөртөний үүсэл гарвалын нэг өлгийдсөн нутаг болох нь шинжлэх ухааны судалгаа бүтээлээр нотлогдож байна.
Тэгээд яагаад өнөөдөр Ноён уулаа газрын хөрснөөс арчиж, миний нутгийн түүхийг өөрийн нутгийн түүх болгон бичиж буй бусдад өгөөш бэлтгэх нь хэний бодлого вэ.
Одоо цагт дэлхийн хэмжээний төрт улсын түүхийг багтаасан Ноён уулаа хэдхэн тонн алтнаас болж устгах нь хэзээ нэг цагт хүн төрлөхтөний эсрэг гэмт хэргийн нэг болон дуурсагдах болно. Монголын бөө нар түүхэндээ анхны нэгдсэн их тахилгаа Ноён уулыг хамгаалахын төлөө хийсэн нь ийм учиртай.
6. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөрМонгол Улсын зүрх уул БУРХАН ХАЛДУН-д “Тэнгэрийн Улаач” нар Мөнх тэнгэрийн ёслолоор хүндэтгэл үзүүлж бөөлсөн. “Онгод”-ын айлдварын дагуу Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн нисгэгчгүй онгоц зэрэг иж бүрэн судалгааны техник бүхий Францын иргэд, тэдэнд хөлслөгдөн ажиллаж байгаа 20 орчим мотоциклтай монголын бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Тэднээс хайрханд хийсэн иж бүрэн судалгаанууд болон малталт хийсэн материалууд олж холбогдох газруудад өгөв. Түүхэнд тэмдэглэгдсэн их хаадын цогцолборыг хамгаалах асуудал тулгарч байна.
7. Монголын эзэнт улсыг байгуулсан Их хаадыш насан өөд болоход шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд Ихсийн газарт ихэнийг оршуулдаг байсан. Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ.
Одоо цагт Их мөнгөний сургаар эрдэмтэд, эрх мэдэлтнүүд нийлж Хэнтий нуруун дахь ихсийн газрыг 2000 оны дунд үед ухаж төнхөж, сүйтгэсэн байна. Энэ бол монгол хувь заяанд ногдох хатуу гэм бөгөөд Мөнх тэнгэр тэдгээр хүмүүсийг уучлахгүй.
Бид шинжлэх ухааны байгууллагуудын Монгол Улсад явуулсан энэ олон судалгааны материалууд, нотолгоонууд дээр үндэслэн, Монголчууд харийнхантай нийлж, дэлхийн түүх, өвөг дээдсийн түүх рүүгээ улангасан дайрч буй эрин үед амьдарч байгаагийн хувьд өнөөдөр дээрх бүтээлүүд төрийн хамгаалалтад байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүрч, Монгол бөө нар өнө эртний түүх дурсгалтай харьцдагийн хувьд өвөг дээдэс, онгон сайхан байгалиа хамгаалахын тулд тулгамдсан дээрх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Монголоо бид хамгаална, харынхан хамгаалахгүй гэдгийн учиг энэ билээ. Энэ аугаа зорилгын дор нэгдэн ажиллаж байгаа улаач нартаа баярлаж байна.

Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм.
Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ,
Мөнх тэнгэрийн төлөө бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын хөдөлмөрийг үнэлэх газар байхгүй, эх орон, байгаль дэлхий хүн ардынхаа төлөө насаараа зүтгэлээ гээд үнэлэмжгүй хоцорч байгаа юм. Мөнх “тэнгэрийн улаач” нар олон зуун ард иргэдийг өвчин эмгэгээс ангижруулж, бариа засал хийж, үйлчлүүлэгч нартаа сэтгэл зүйн тайтгарлыг өгч, ард түмнийхээ дунд орж ажиллаж, төрийн албаны нуруун дээр очих олон ачааллыг хөнгөлж байгаараа ач буянтай. Монголын их эзэнт гүрнээс хойш “тэнгэрийн улаач” нарыг алж хядаж, шорон гянданд хорьж байснаас, сайнаар үнэлж байсан удаагүй гэхэд хэлсдэхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад байдаг сэтгэл зүй, бариа засал, бясалгал гээд олон ажилтай зэрэгцүүлж үзэж болохоор зуун зууныг дамжин ирсэн ардын зан үйл ёсон бол бөөгийн үйлд шингээстэй.
Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэнгүүдээс аваад жирийн иргэд аман дээрээ шашингүй үзэл, бурангүй ёс, харанхуй үзэл, нийгмийн хоцрогдсон үйл гэх атлаа, орой үдшийн цагаар хүний нүд хариулан “тэнгэрийн улаач” нараар үйлчлүүлээд байдгийн учир юу вэ. Монгол бөө нар эртний үеээс өнөөг хүртэл удмын өвөг дээдэстэй учруулж, дэг жаягийг уламжлалт ёсоор авч яваа нь гайхамшигтай.
Нүдэндээ гал үзэгдэж, сэтгэлдээ илч бадарсан, хийморлог монголчуудын тухай олон зуун жил дэлхий дахинаа бичиж, ярьж ирсэн. Мөнх тэнгэрээ шүтдэг, онгод тэнгэрээ дэргэдээ авч явж, шаардлагатай бол түүнийгээ дуудаж, гайхамшигт хүчийг олдог, цөөн боловч олонхийг буулгаж өвдөг сөхрүүлж явсан суу билэгт Монголын үр сад нар бол бид билээ. Ийм агуу их шүтлэгийг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Агуу их Эйнштейн хүн төрөлхтөний ирээдүйн шүтлэг сансарт байх болно гэж хэлсэн. Түүний үзэл санааг Эйнштейний шагналт, Монголын их эрдэмтэн Лхагва “квант онол ба мөнх тэнгэрийн үзэл” бүтээлээрээ нотолж байна. Үнэхээрийн сансар буюу мөнхтэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн.Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Агуу их хааныхаа агуу их сүлдэнд, хатан эх ээжийн элгэн дээр төрсөн Монголын ард түмэн, хүн төрөлхтөний сүр сүлд болсон ийм их агуу их шүтлэгтэй байхаас өөр аргагүй билээ.
Дэлхийн улс үндэстний шашин шүтлэгийг нь ашиглаж, олон улс гүрний ард түмнийг хооронд нь зөрчилдүүлэхгүй, нийгэм, эдийн засгийг нь хямраахгүй, хөгжүүлэх монгол хаадын бодлого нь мөнх тэнгэрийн үзлийн салшгүй хэсэг байв.
Дэлхийн хэмжээнд монголчууд сэтгэж, удирдаж, зохион байгуулж байсныг хүний ертөнц хүлээн зөвшөөрдөг. Даяаршлын зуунд Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь бидэнд үлдээсэн байна. Энэ бол Мөнхтэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Ингэж чадвал бид Монгол үндэсний үзлийг авч үлдэнэ, Монголоороо бахархах сэтгэлийн хатыг олно, ихийг хийж бүтээж ирсэн омогшлоороо амьсгална, Аугаа их хүчийг олох огшлыг мэдэрч чадна.
Мөнх тэнгэр биднийг нөхцөлдүүлсэн байдаг. Яагаад ч юм бөөгийн талаар мэдлэг муутай надад, мөнх тэнгэрийн сургаалын мөн чанарийг улс гүрнүүдээр аялуулан байж мэдрүүлж, хуралдаа тавих илтгэл мэдээллийг бэлэн болгосон байсан. Зөвхөн зарлах л дутуу байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “зуун асуулт, хариулт” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн үг “Мөнх тэнгэрийн үзэлтнүүдийг анхдугаар дээд хуралдай”-гаа хийх цаг үеийн шалтгаан болсон юм. Бид дээд хуралдайгаа хуралдуулж зохион байгуулалтийн нэгдэлд орсон. Олон арван жил бие дааж ажиллаж байсан улаач нар нэгдэх болсон нь цаг үеийн шаардлага байлаа.
Бөө нар нэгдэж чадах уу ? гэдэгт, одоо ч гэсэн хариулт өгөхөд хүнд байна. Бөө нар бүрэн нэгдэх хүртэл их цаг хугацаа шаардагдана. Нэгдэнэ гэдэг их хугацаа шаардсан ажил юм. Мөнх тэнгэрээ дээдэлдэг Монгол бөөгийнхөө зөв хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулах хүсэл эрмэлзэлтэй олон улаач нар биеэр манлайлан нэгдэх нь эхний шат юм. Манлайлагч нар л үлгэрлэн ажиллаж, уламжлалт тэнгэр үзэл, бөөгөө авч явах болно. Бид олон хүнд бэрхшээлийг давж туулж байж амжилтанд хүрнэ. Би гэж хашгирах ганц дуу газартаа үлдэнэ, Бид гэх олны залбирал мөнх тэнгэртээ хүрнэ.
МБНЭ-ийг байгуулах ажил богино хугацаанд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бөө шүтлэгийг хаах тухай үгийн сэжүүр биднийг ийнхүү нэгтгэх шалтгаан болж чадав. Нэг хэсэгдээ нэгдсэн эвлэлд ажил ундарч, нэгдэж ажиллах санал, санаачлагууд буцлаж байлаа. Нэг хэсэг хугацааны явцад бөөгийн байдалд харьцангүй тайван байдал ноёрхож, төрийн зүгээс хатуурах тухай асуудал чимээ алдрав. Нэг хэсэг нөхөд надад бөөгөөр бизнес хийх санал дэвшүүлэх болов. Тэд ард түмний гавьяат, ард түмний баатар, бөөгийн доктор, профессор, төрийн зайран, удган цолыг худалдаж, олгох санал дэвшүүлсэн юм. Тэд намайг улс төрчдөөс асар их санхүүжилт авсан түүнийгээ хуваалц гэсэн шаардлага ч тулгаж байлаа. Түүнийг саналыг хүлээн аваагүйн төлөө МБНЭ-ийн бага хуралдаан дээр зайран \Сүнс\ хэмээх Одгэрэл ахалсан хэсэг нөхөд МБНЭ-ээс гарч байгаагаа мэдэгдэв. Тэд өөрсдийн араас цөөнгүй улаач нар эвлэлээс гарна гэж тооцсон байсан. Гэвч тэднийг хэн ч дэмсэнгүй. Хорсол нь туйлдсан Сүнс Одгэрэл хуралдааны гадна зогсоолд байсан миний машиныг араас нь мөргөж, их хэмжээний хохирол учруулаад зугатаж одов. Энэ бол надад халдсан эхний дайралт байлаа.
Дараачийн хүндрэл бол хамтарч ажиллаж, хуралдаж, шийдвэр гаргаж сураагүй, санал бодлоо илэрхийлж чадвар сул байлаа. Хуралдаа нэг хэсэг нь дуртай үедээ хаяахан сууна. Тийм хэсэг нь хуралд суухаараа хэлэлцсэн, яригдсан зүйлийг давтан цаг үрнэ. Нэг хэсэг нь байгууллагын гол санхүүжилт болсон татварын цөөн хэдэн төгрөгөө төлөхгүй. Татвар нь угтаа шалихгүй жилийн 30-50 мянган төгрөг байсан юм.
Үйл ажиллагааны явцад хүний мөн чанар, ноён нуруу их тодорно. Зайран Чинбат эхний хэдэн сар эвлэлийн идэвхтэй оролцож байсан. Тэрээр зарим сонинд ярилцлага өгчээ. Тэрхүү ярилцлагад Чинбат зайран Монгол бөөгийн “Голомт” төвийг санаачлан байгуулсан, тэгээд судлаач Ш.Сүхбатад, МБНЭ-ийг санаачлан байгуулсан боловч Д.Жаргалсайханд тус тус булаалгасан тухай уртын урт түүхийг гуйвуулсан ярилцлагыг нэгэн сонинд өгсөн байдаг. Энэ гүтгэлэгийн цаана үнэнийг гуйвуулсан тэгээд өөрийгөө бөөгийн өнөө цагийн удирдагч чиглүүлэгч мэтээр улс төрчид, төрд товойлгон ойлгуулах гэсэн маш явуургүй оролдлого харагдаж байсан. Түүндээ үнэний өмнө хүчин мөхөсдөж, бантсан уу, зайран Чинбат нэг хэсэг хугацаанд чимээ тасарсан. Нэгэн өдөр надтай ирж уулзаад, эвлэлдээ зүтгэе хэмээн санал тавьж, МБНЭ-ээс гаргасан сэтгүүл, сонин, ном зэрэг олон зуун мянган төгрөгийн зүйлийг бусдад түгээхээр авч явсан юм. Гэвч тэр оройноо утсаар надруу залгаж, авсан зүйлийн эргүүлж өгж чадахгүй, чиний хохь хэмээн мэдэгдсэн юм. Энэ үед үнэхээр зарим хүмүүстэй харьцах нь маш хэцүү болохыг ойлгосон юм.
Саяхан МБНЭ-ийг тараах хэрэгтэй хэмээн нэгэн фейсед уриалсан байна лээ. Ийм хүмүүсийн мөн чанарыг цаашид олон түмэнд таниулж байх нь бөөгийн байгууллагын хөгжилд нэн чухал ач холбогдолтой
Бидний сайн таних зайран Давгадорж, удган Өөдөө хоёр МБНЭ-тэй хамтран улаач нарыг телевизээр сурталчлах хамтарсан төлөвлөгөө гаргаж, Дээд цэцийн хуралдаанаар батлуулан ажилласан юм. Түүний хэрэгжүүлж, тэдний хөтөлдөг “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгээр олон улаач нарын тухай цуврал нэвтрүүлэг гарсан түүхтэй. Бид хөдөө орон нутагт ажиллахад унаа, телекамераар тусласан. Энэхүү хамтын ажилагааны дараа зайран Давгадорж, Өөдөө удган нар бие даасан бөөгийн өөр байгууллага байгуулж, олон сайхан үйл хэрэг хийсэн. Гэхдээ МБНЭ-ээс нэг хэсгийг өөрийн байгуулсан шинэ байгууллагад татах, байгууллагыг хагалган бутлах ажиллагаа явуулсан боловч амжилт олоогүй билээ. Зарим удган, зайран нар монгол бөөгийн хээрийн онгодыг нурааж, сүйтгэсэн зохисгүй үйлдлийг юугаар ч зөвтгөж боломгүй байгаа юм.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Дарьчулуун идэвхтэй байсан, тэгээд итгэл олж, гадаад хамтын ажиллагааны яриа, хэлэлцээрт байлцаж, мэдээлэл олж авчихаад, хамтын ажиллагааны явцад хүрсэн үр дүнг хувийн зорилгоор ганцаар ашиглах үйлдэл хийж, түүндээ хариуцлага хүлээж ДЦХ-н гишүүнээс хасагдсан билээ.
Бөөгийн үйл ажиллагаагаар бизнес хийх зорилготой томоохон хэсэг Монгол бөөд амь бөхтэй байна. Хүний зовлонгоор “хоол” олдог хэсэгт тэнгэр тун хатуу ханддагийг өнгөрсөн цөөн жилийн түүх бидэнд сургамжилсан билээ. Бид эндээс сургамж авах ёстой.
МБНЭ-ийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдээ бид зохих хэмжээнд урамшуулж, шагнаж байгаа. Харин Монгол бөөд олгодог цолыг шагнал мэт ойлгодог нэг хэсэг байна. Зарим нь толгойлж болон тэргүүлж бөөлсөнөөр цол авчихдаг мэт эндүүрэл байна. Монгол бөөгийн хувьд онгод, хуяг дуулга, тамлага дуудлага, гэрийн болон хээрийн онгод, лус савдагтай харьцах чадвар гээд нэн чухал чадварт эрчимтэй суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийн оронд цолыг шагнал мэт ойлгон цолны хойноос зүтгэх зарим нэгэн байна. Тэгээд өндөр цол өгсөнгүй гэж гомдоллох тохиолдол ч гарлаа.
Өнөөгийн ярьдаг улс төрийн хэллэгээр “гомдогсдын хэсэг” болох МБНЭ-ийн үйл ажиллагааны явцад ёс зүй, сахилгын хариуцлага хүлээж ДЦХ-аас хасагдсан нэг хэсэг шинэ байгууллага байгуулахаар зорьж байна. Хамтын ажиллагааны дээд хэлбэр болсон хуралдаандаа суудаггүй тасалдаг, байгууллагаа дэмжих гишүүний маш хариуцлагатай үүрэг болох татварын цөөн хэдэн төгрөгөө төлж дийлдэггүй, тахилгын талаар хамтарсан шийдвэрээ биелүүлэхгүй дураараа авирладаг, бүх зүйлд хувийн байр сууриа эхэнд тавьдаг, хамт олноо хүндэлж ажиллаж сураагүй, ийм зөрчилд нэр нь холбогдож, цаг хугацааны шалгуурыг даагаагүй, ДЦХ-аас хасагдсан гишүүд бие даасан байгууллага байгуулж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ шинээр байгууллага байгуулаад “хамтран ажиллах зовлонго” биеээр амсах нь сайн хэрэг юм.
Өөрт байгаа дутагдалаа засч чадсан МБНЭ-ийн гишүүн хэн ч бөөгийн байгууллагад эргээд манлайлагч байх боломжтой, эрхтэй.
Бид өнөөдөр цаг хугацааны хүнд шалгуурыг туулж, эвлэлдэн нэгдэж, чин сэтгэлийн угаас монгол бөөгийнхөө нэгдсэн байгуулагт өгдөг нэг гишүүний жилийн тавин мянган төгрөгөөр санхүүжиж, өөрсдийн амьдрах ёстой орон сууцны хоёр өрөөнд төв байгууллага нь их ажлыг бүтээж явна. Түүнээс гадна өөрийн байртай 10 орчим бөөгийн байгууллага байна. Түүнээс гадна төв, холбоо, нийгэмлэг, академи гэсэн нэг буюу 4-8 хэсэг бүлэг бөө нарыг төлөөлсөн Бөөгийн 70 гаруй байгууллага байна.Тэр нь голдуу түмэн олонд бөөгийн зан үйлээр үйлчлэх зориулалттай ажиллаж байна. Бөөгийн бодлого боловсруулж, нэгтгэн зангидаж байгаа байгууллага алга байна. Өнөөдрийн дур зураг ийм байна.
Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч билээ. Монголчуудын оюун санаанд одоо болон цаашид идэвхтэй үүрэг гүйцэтгэх Монголын бөөгийн үйл ажиллагаанд одоогоор туслаж байгаа байгууллага, хүмүүс байхгүй байгаа боловч цаг үеийн хүнд хэцүүг туулан Монгол бөө хөгжсөөр байна.

1. Б.Нарангэрэл –МБНЭ-ийн гишүүн
“ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
“МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
“АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ
2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
• 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
• 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
• 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
• 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
• 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
• 2015.06.21-22 өдөр. Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон.
• 2015.2 cap “Тэнгэрлэг залуус”- I аяны хурээнд амьдралын боломж муутай, эх орны төлөө хөдөлмөрлөж залуу насаа зориулсан ахмадууддаа туслах ажилд оролцсон.
• 2015.2 cap “Тэнгэрлэг залуус” – II аяны хурээнд Нийслэлийн Сонгино-Хайрхан дуургийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхуудэд туслалцаа узуулэх ажилд оролцсон.
• 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
• 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2016.10.24-ны өдөр. АНУ-ын Элчин сайд Галттай хийсэн уулзалтад оролцсон
• 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
• 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
• 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.
• 2018.06.22-ны өдөр. Нарны залбирал оролцсон.
• 2019.05- 17-ны өдөр ОХУ-ын Байгаль нуур, Бух ноён нэгдсэн залбиралд оролцсон.
• 2019.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
• 2019.07.07-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилга
• 2019.09.22-ны өдөр. Галын тахилгад оролцсон.
• 2019.10.23-ны өдөр. АНУ-ын Элчин сайд Кличенскитэй уулзалтад оролцсон
• 2019.12.04-ны өдөр. Спортын арга хэмжээнд оролцсон.
• 2020.06.04-06-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон
• 2020.06.07-08-ны өдөр. Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгад оролцсон.
• 2020.09.22-ны өдөр Нэгдсэн бөөлөө
• 2021.06.02-ны өдөр Бурхан Халдуны нэгдсэн их тахилгад оролцсон
• 2021.06.12-ны өдөр Өмнөговь аймгийн тахилгад оролцсон
• 2021.09.11-ны өдөр Хар зүрхиний хөх нуурын тахилгад оролцсон
• 2021.09.22-ны өдөр Галын тахилга оролцсон
• 2022.03.07-ны өдөр Шашны уулзалтад оролцсон
• 2022.03.19-ны өдөр Канадын элчин сайдын уулзалтад оролцсон
• 2022.03.26-ны өдөр Хаврын тахилга, Бэрхэд оролцсон
• 2022.06.22-ны өдөр Нарны тахилгад оролцсон
• 2022.07.07-ны өдөр Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон
• 2023.02.03-ны өдөр Туркын элчин сайдыг Монгол бөөгийн өргөөндөө зочилуулах ажлыг зохион байгуулсан.
• 2023.06.12-ны өдөр Их газрын нэгдсэн тахилгад оролцсон
Монгол улсад энэхүү арга хэмжээг 1999 оноос эхлэн Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулгаас санаачлан, тодорхой сэдвийг сонгон авч, бүх шашны төлөөллүүдийг урин Бурханы үе үеийн Тодруулагчдын сургаалд тухайн сэдвээр юу гэж айлдсан байдгийг хуваалцаж, хамтдаа бясалган, эдгээр сургаалыг өнөө үед бид амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар шашнуудын төлөөллүүд, оюун санаа, боловсрол гэгээрлийн талаар сонирхож судалдаг байгууллага, төр засгийн холбогдох байгууллагууд, хувь хүмүүс, эрдэмтэн мэргэдийн төлөөлөлтэй санал бодлоо солилцож тэмдэглэн өнгөрүүлдэг.
2023 оны арга хэмжээнд Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн удган Б.Нямтөр, шүтлэгтэн Бадам нар оролцсон байна.
Харамсалтай нь үндэсний язгуур шүтлэг Монгол бөөгийн төлөөллийг мөргөл унших болон илтгэл тавихад оролцуулдаггүй юм. Үл тоох байдал өөрчлөгдөхгүй бол бид цаашид оролцохгүй.

Харин гишүүн болсноороо Монгол бөөгийн ёс зүйн шаардлагыг биелүүлэх болдог. Уламжлал, ёс зан үйлээ зөв яваа хэнд ч энэ бол нэмж үүрэг хүлээх шаардлагагүй байдаг. Өөрийн бөөлөлтөө харуулаад бол оо.
Манай байгууллага бөөлөлтийг нь дүрсжүүлж, баримтжуулдаг. Тиймээс Монгол орны өнцөг булан бүрт бөөгийн уламжлалт дэг жаягаа авч яваа олон бөө нар гишүүнээр элсэж албан ёсны бүртгэл, үнэмлэх, тэмдэгтэй болсон. Бас нөгөө талдаа энэ цаг үед амьдарч байгаа олон сайхан бөө нар өөрсдийн зургаа, зан үйлээ түүхэнд баримтжуулж үлдээж байгаа.
Харин олон зуун болон олон арван жилээр уг нь завсардсан буюу орчин цагийн олдмол дэг жаягаар “боссон” бөөд асуудал үүсдэг. Олон арван бөө нар манайд элсэж зөв чиг хандлагаар явж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийгөө засаад уламжлалт бөөгийн замд орж байна гэсэн үг. Нилээд хэсэг нь өөрсдийгөө буруу замаар орсон гэж үзээд бөөгөөс татгалзаж байна. Цаг алдалгүй асуудлаа зөв шийдвэрлүүлэх нь олон талаар хувь хүнд ашигтай. Эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудалд цаана нь агуулагдаж байдаг.
Манайд гишүүнээр элссэн бөө нар цаг хугацааны явцад хатуу шалгуурыг давж өөрийгөө батлан харуулж байна.
Гэтэл өөрсдөдөө ямар нэг хэмжээгээр итгэлгүй, бөөг мөнгөний нүдээр хардаг иргэд, бөө нар биднээс зугатдаг. Бидний тухай буруу ойлголт бусдад тараадаг. Хариуцлагаас бэргэдэг. Гэвч үнэнд гүйцэгдэж байна. Яаж гэдэгт хариулъя.
МБНЭ-д хандагсадын саналыг бид албан ёсоор бүртгэж авдаг. Энэ нь цаг хугацааны явцад хаана байрладаг, хэн гэдэг бөө ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой болдог. Ялангуяа хүний амьдралаар тоглодог, өнгө мөнгөний хойноос явагсад нь өөрсдийн нэрээ ихэд нууцалдаг, бас ойр, ойрхон оршин суух хаягаа өөрчилдөг. Багш болчихоод, эсвэл зан үйл хийчихээд иргэдээс мөнгийг нь авчихаад сураггүй алга болдог. Нэг улаач хэт олон зуун шавьтай байх нь бас ёс зүй зөрчиж байгаа хэлбэр, тодорхой үзүүлэлт мөн юм.
Монгол бөөгийн байгууллагууд, бөөгийн багш доорх чиглэлээр онгод, сахиус, “эмээ, өвөө”-өөр уг барьж босгож байна.
Нэгдүгээрт: Олон жил уламжлалаа хадгалан хөгжиж ирсэн буриад бөө өнөөдөр тоон үзүүлэлтээр гол байр суурийг эзэлж байна. Сүүлийн хориод жил буриад бөө чанараас тоо руу шилжсэн байдал харагддаг. Буриад бөө нь Монголын баруун зүгийн бөө нарыг бодвол шашины зан үйлтэй ихэд холбоотой байдаг. Энэ бол бөөд нөлөөлсөн гадны нөлөөлөлийн ул мөр юм. Монголын зүүн аймгуудад буриад бөө ихэд дэлгэрч байгаа бөгөөд зарим аймгуудад өөрийн дугана, хийдтэй болж шашинлаг хэлбэрт шилжиж байгаа харагддаг. Тэдгээр төвүүдэд буриад бөө нар зуны улиралд хэдэн зуу, мянгаараа цугларч чанар хийдэг. Зуу, зуугаар тоологдох шавьтай буриад бөө нар цөөнгүй бий.
Түүхийн явцад, гадны нөлөөгөөр бараг бүрэн устсан халх бөөг бий болгох явц цаг хугацааны сорилыг туулж явна. Эрэл хайгуул үр дүнд хүрнэ. Тэгэхдээ цаг хугацаа их шаардах болов уу. Олон талаараа буриад бөөгөөс эх авсан халх бөө монгол бөөд тоогоор тэргүүлж байна. Чанар авахаас эхлээд олон зүйлээр ижил төстөй зүйл их харагддаг. Тэр чанараараа хэлбэр хэв маягаа орчин цагийн өнгө аясаар өөрчлөн эрчимтэй хөгжиж байна.
Зуны улиралд хэдэн мянгаар тоологдон уг авах халх бөө, хүний тооны хувьд нэн хурдатай өсч байна. Олон зүйлээр шашины зан үйл нэвт шингэсэн байдал ажиглагддаг. Бөөд уг оруулахдаа сахиус оруулдаг. Аль, аль бөө нь зул дээр босдог. Чанар хийхээр товлосон газар хэдэн зуугаар цуглардаг. Эхний хэдэн жилдээ бөө бологчдын тоо мянга руу дөхөж байв. Одоо тоо нь багасчээ.
Чанарын үед их багш, дунд багш, бага багш нар удирдана. Багш бөө нь шавь нартаа хар, цагаан тэнгэр, дорлигын сахиус босгоно. Тус тусдаа хуягтай, жил дараалан угаа босгодог. Хуяг дуулгаа хэд хэдэн чемоданд хийнэ.
Их, дунд, бага багшийн шавь, шавь нарын босгосон шавь гээд бөөгийн тоо хурдтай нэмэгддэг. Ингэх явцдаа зохиомол жаяг ч их нэмэх болжээ. Тухайлбал өмнө зүгийн халх бөө нарт чанарт ирэхдээ дөч гаруй зүйлийг бэлтгэх шаардлагатайг заасан байдаг. Жишээлбэл түүнд “соёмботой архи 2ш, АПУ-ийн архи 4 ш, ердийн архи 10 ш, баавгайтай чихэр 2 кг, тэгээд сүү, ааруул, хадаг, торго, арц төрөл бүрээр, …” гм 45-50 тоо заасан зүйлийг чанарт ирэхдээ авчирна.
Нэг айлаас хэд хэдэн бөө босгоно. Энэ бол монгол бөөд бий болгож байгаа хэцүү, төвөгтэй үзэгдэл. Олноор босгож байгаа бөө нарын шалгуур хугацаа 2-4 жил байна. Энэ хугацаанд олон зүйл тодорхой болдог.
Хоёрдугаарт: Монгол бөөд “эмээ, өвөө” босгох зан үйл байна. Үүнд “яс болон махан” талаас бус “эмээ болон өвөө” босгох асуудлыг хамруулж байгаа юм. Энэ байдал монгол бөөд багагүй байр суурь эзэлж байна.
Гуравдугаарт: Эртнээс уламжлан ирсэн дэг жаягаар уг босгон бөө болгох хэлбэр хамаарч байна. Уламжлалт бөө нь шашины зан үйлээс ангид байхыг эрмэлзэнэ. Үүнд дархад, цаатан, тува, ойрад бөө нар хамаарч байна. Энд дурьдахад монголын баруун зүгийн бөө нарын хуяг хэнгэрэгтээ багтдаг, морин дээр үүрээд явчихдаг. Голдуу ганц хуягтай байдаг.
Бид Монгол бөөд уламжлалт бөөг илүүтэй хамгаалан хөгжүүлэх бодлогыг баримталж, эрмэлзэж байна.
Үүссэн нөхцөл байдал нь бөөд багш хүний үүрэгтэй шууд холбогдоно. Өөрөөр хэлбэл хэдэн зуу, мянгаар тоологдох шавь нарын тоотой багш бөөтэй холбоотой байна. Олон зүйл нуршилгүй, МБНЭ-д ирж бүртгүүлсэн тохиолдолууд, өөрсдийн бүтээсэн түүхээ элдэв тайлбаргүйгээр дурдъя. Бөөд бий болсон байдал яагаад гэдэг асуултанд хариулт өгөхийг шаардах болно.
Багш бөө шавиа жинхэнэ онгодтой нь холбосон эсэхээс олон зүйл шалтгаална. Олонд нэр хүндтэй удган нэг айлын бүх хүнийг, эцэг, эх, хүүхдүүдийг бөө болгосон хэд хэдэн тохиолдол байна. Дээрх удган, бас олонд нэртэй нэгэн зайран шавь нараас нь МБНЭ-ийн үйл ажиллагааг сонирхосон байдаг. Гэтэл тэдгээр багш нар олон шавь нараа цуглуулан манайд хандсан шавийн эсрэг, бөөгийн хатуу зан үйл хийж айлган сүржигнэх тохиолдол гаргаж байлаа.
Иргэн Э нь МБНЭ-д хандав. Зөв газраа хандсан учраас асуудлаа ч хурдан зөв шийдвэрлүүлэв. Тэрээр Д гэдэг зайранд очсон бөгөөд “онгодоо хурдан авахгүй бол үхнэ” гэсэн байв. Ийм маягаар хандагсад маш их байдаг. Нэртэй зайран Б-д шавь орж багагүй хөрөнгө зарсан боловч “бөө болсонгүй” гэж гомдол гаргажээ.
Иргэн Г нь сахиусаа залаад нэг жил болсон, багш одоо өөрийг нь биш байна, дүүд нь “сахиусыг нь шилжүүл” гэсэн, зөвлөгөө авахаар манайд хандав.
Иргэн А хэлэхдээ Х багшид шавь орсоноос хойш 1,5 жилд гэр бүлээс нь таван хүн нас баржээ. Үүнийг тохиолдол гэж үзэхийн аргагүй юм.
Бага нуурт байдаг зайран З олон шавь босгож байна. Олон хүний амьдралаар тоглож байна. Баян хошуунд амьдардаг Э гэдэг удган, ахын хоёр хүүг уг авахуулсан одоо намайг уг ав гэсэн яах вэ гэв.
Бага нуурын удган Б бидэнтэй уулзсан. Өмнөговьд амьдардаг. Эхлээд ээжийг цагаан тэнгэрээр сахиус залсан, дараа нь ахыг харын тэнгэрээр сахиус залсан, энэ жилээс намайг дорлигын тэнгэрээр сахиус зал гэлээ. Одоо яахав.?
Телевизээр байнга өөрийгөө сурталчилдаг удганд очсон, маш өндөр үнэ хэлээд бөөгийн угаа ав гэсэн. Гэтэл манайд шалгаад үзэхэд үнэн хэрэгтээ татаж унадаг өвчтэй хүүхэд байсан.
Зайран Б дүүг нь угтай гээд бөө болгожээ. Багш нь их зэрлэг, очихоор нь үсдээд зоддог, чанарт яв гэдэг, тэр чанар дээр архи ууцгаагаад хоорондоо зодолддог. Багш нь жилд 2-оос доошгүй шавь босго гэж үүрэг өгдөг. Үүрэг биелүүлэхгүй бол цусыг нь сахиусанд тавьдаг.
Иргэн Б хэлэхдээ охиныг минь нэг зайран угтай гээд босгосон. Улааны сахиустай байна гэсэн. Бид увуулж цувуулсаар 11 сая төгрөг зарцуулаад байна гэв. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлсэн билээ.
Дүү маань уг аваад архинд орсон. Ааш зан нь эвдэрсэн. Байр, унаагаа зараад амьдрал нь уруудсан. Анх уг авч байхад хүчтэй эрчтэй байв. Суларсаар суларсаар одоо юу ч үгүй боллоо. Яах вэ.
Зайран Э нь Баянхошуунд байдаг О удганд шавь орсон. Нэг зэрэг 8 хүнтэй хамт бөө болсон. Удган Б-д хүүгээ шавь оруулсан. Чанар хийж 60 хүн нэг зэрэг уг авсан. Жил болоогүй хүү минь нас барчихлаа.
Нэгэн эх бидэнд хандав. Хүү нь тархины гэмтэлтэй. Унадаг, татдаг, сэтгэх ямар ч чадваргүй. Гэтэл Бага нуурын нэг удган хүүг уг авбал эдгэнэ гэв. Тэгээд олон сая төгрөг зарцуулж бөө болгосон боловч одоо ямарч өөрчлөлт орсонгүй хэвэндээ гэв.
Баянхонгорт нэг малчны эхнэр бөө болжээ. Тэгээд багш нь эхнэрийг маань улаан маханд хүрэх ёсгүй гэсэн. Хоол хийхгүй болсон, миний нуруун дээр ачаалал ирлээ яах вэ гэв.
Дорноговь аймагт Ө гэдэг багштай, З гэдэг удган “танайхаас олон хүн үхэх нь” гэсэн, тиймээс 20 тэмээгээр засал хийлгэсэн, тэгээд утсаа салгаад алга болсон.
Төв аймгийн нэгэн суманд байдаг иргэн С-д тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Зайран Х-д очжээ. Эхлээд ах Мя-гийн угийг барьжээ. Гэвч удалгүй гэрийн муур, нохойгоо ална гэж хөөцөлдөх болов. Шөнө унатахаа больсон. Улмаар галзуурсан. Багш дээр очиж, 9-н дорлигоор засал хийлгэсэн. Гэвч удалгүй хавдартай болж, бөө болоод 4 дэх жилдээ тэнгэрт хальсан.
Түүнийг дагаж очсон дүү Мө-г угтай байна гээд бөө болгосон. Гэвч бас л өмнөх зүйл давтагдаж, архинд орж, улмаар галзуурч эхэлсэн. Одоо яах вэ.
Боломжийн чадавхитай айлын хүү бөө болжээ. Хүүдээ тусгайлан их хөрөнгө зарж, онгодын өргөө барьж чамгүй хөрөнгө заржээ. Гэтэл одоо нэг л болохгүй болчихлоо.
Дорноговь аймагт Улааны тэнгэр залдаг бөө бол хамгийн хүчтэй хэмээн олон зуун шүтэн бишрэгчдийг бөө болгожээ.
Сэлэнгэ аймгийн нэг суманд амьдардаг зайран А нь нэгэн айлын охиныг удган болгожээ. Гэвч удалгүй охин нь нас баржээ. Түүний сахиусыг ээжид нь шилжүүлсэн байх юм. Бас нэг охиныг нь угтай гэж бүрэн итгүүлж чанартаа дагуулж явах болов.
Монгол бөөд техник хэрэгсэлээр буюу Аурагаар бөөгийн уг тодруулдаг болов. Ингэснээр монгол бөөгийн олон уламжлалт чанарт сөрөг нөлөө үзүүлж байна.
Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ.
Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, өөрөө тэнгэртэй бөө хvн бол… биднээс илүү айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бөө нар шийтгvvлсэн. Залуухан, залууханаараа яваад өгсөн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. өөрсдийнхөөхийсэн буруу юмандаа явсан. “Бөө хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хөсрийн дээстэй адилхан болно” гэж бөөгийн номон дотор байгаа шүү. Хөсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шүү дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерөөсөө харах үзэх юмгүй, ямар ч авралгүй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шүү дээ” гэжээ.
Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ. Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. ДЭМБ-ын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгнийг “бөө болгож” өгдөг болжээ. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм.
Олон бөөгийн байгууллагын дунд нэгийг нь нөгөөд нь муулж, бас зөрчилдүүлж явдаг, зан үйлд нь олон сая төгрөг зарцуулсан гэх боловч ноён нурууг үзүүлэхдээ өөрийгөө 1000 төгрөгөөс хэтрэхгүй үнэлдэг хүн олон байна. Бид цөөхүүлээ, тиймээс хаана ч явсан, хэний ч ул мөр нь тодорхой харагдаж байдаг.
Дээрх баримтуудаас дүгнэлт хийхэд бөөг “тэнгэр”-т цэгцэлэхээс гадна газарт улаач нар, бөөгийн байгууллагуудын хамтын хүчээр өөрсдөө зөв чиглэлд оруулах нь тодорхой байгаа юм.
