Түүхийн бол багахан, хүний бол байгагүйд тооцох таван жил бидэнд цөөнгүй сургамжийг үлдээв. Нэгдэх бол хямд зүйл биш, асар их үнээр олдоно гэдгийг харууллаа.
Миний хувьд амьдралынхаа таван жилийг Мөнх тэнгэрийн үзэл, монгол бөөгийн төлөө бүтэн зориуллаа. Шаардлагатай санхүүжилтийг өөрөөсөө гаргаж ажиллаа.
Хамгийн гол нь ажиллах их урам зориг өгч байсан Монголын бөөгийн төлөө зүрх сэтгэл нь цохилж, зүтгэж туслаж явсан олон сайхан “Тэнгэрийн улаач” нартаа баярлаж байна. Энэ их урам зоригыг хайрласан та бүхэнгүйгээр бартаат замыг туулж чадахгүй байсан. Монголын мөнх тэнгэрийнхээ төлөө, бөөгийн төлөө ингэж зүтгэх хувь заяа та бидэнд тохиожээ.
МБНЭ-ийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн төлөө цаг хугацаа, бие сэтгэл, хөрөнгө мөнгөө хайрлалгүй зүтгэсэн Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Дархан Удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Г.Болд, Ч.Дангаасүрэн, Э.Балжир, Д.Нямдаваа, П.Ганболд, Их Удган Г.Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн, В.Жавзансүрэн, Тэргүүн дээд зайран Н.Баярсайхан, Тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Г.Ялалтбаатар, тэргүүн Удган Я.Мөнгөнсувд, Б.Нанжаа, Н.Даарий, Монгол бөөгийн удган Б.Солонго, Т.Баттогтох, зайран Б.Батсайхан, шүтлэгтэн Бадам, Балжиймаа нарын түшиг тулгуур болсон хүмүүсийн туслалцаатайгаар бид амжилтанд хүрсэн.
Хувь хүмүүсийн дусал дусал хувь нэмэр нийлж байж бидний их зорилго бүтнэ. Дусал дусал ус урсацыг, урсац, урсац нийлж горхийг, олон горхи нийлж голыг, олон голууд нийлж их мөрөнг, их мөрөнгүүд нийлж нуур, далайг сэлгэдэг билээ. Тэгэхлээр бага гэлтгүй хүн болгоны зүтгэлийн дэмээр бидний ажил урагшилж явна. Итгэл тээсэн он жилүүдийг бид хамтдаа өнгөрүүлсэн, цаашид хамтдаа үргэлжлүүлнэ. Бидэнд хийх ажил их бий.
МБНЭ байгуулагдаад таван жил болжээ. Бид өнгөрсөн хугацаанд бие биенээ улам илүү мэддэг болж, зохион байгуулалтын хувьд бэхжиж, хуралдаж, харилцан ойлголцож сурчээ. МБНЭ байгуулж үйл ажиллагаа нэгтгэх гэж байхад нэг хэсэг нь салж одож, салаалж мөчирлөх, бутаргах гэж оролдов. Дараа нь тулхаггүй зарим нэгний болчимгүй үйлдэл, хийж байгаа ажлуудын эхлэлийг нурааж орхисон. Нэр төр, ашиг хонжоо хайгч зарим нэг нь бидний нэрийг ашиглах гэж оролдов.
Хийсэн бүтээснийг үнэлэхийн оронд, хүний нэр төрд халдсан, гутаан доромжилсон, гэр бүлийн амьдралд нь орсон, хүйсээр нь холбон шоолсон, хийсэн бүтээснийг нь үгүйсгэсэн, тарааж бутраахын шаардсан, хүнийг шантраахаар цаг үеийн их шуургыг сөрж, тал талаас онилон буудах пулемётын гал мэт “үг”-ийн шүршээн дор явж ирэв. Гэвч бид шантрахгүй, ховоор ажил хийгчдэд ичиж амьдрах цаг үе иртэл нь зүтгэж ажиллах болно.
Бидний дэлхий орчлон Азийн цээжинд орших жижиг улсаас хүн төрлөхтний итгэлийн гал гэрэлтэж, тэр зүгт хүний ертөнц шинэ эрэл хайгуулыг хийж байна. Тэр бол Монголчуудын хэлдгээр “Шинэ зүйл гэдэг бол мартагдсан хуучин зүйл байдаг” гэсэн үгэнд оршиж байгаа.
Хүн төрлөхтөн шинийг эрэлхийлсээр хорин нэгдүгээр зуунд орсон.
Францын их зөнч Нострадамус “ирж буй 2000-н жил үргэлжлэх Бумбын эриний алтан босгонд Тэнгэрээс нэгэн их хаан энэ газар дэлхийд бууж ирнэ, гэхдээ тэр Монголд дахин заларна” хэмээн 500-гаад жилийн тэртээ айлдсаныг түүний ном бүтээлд буй олон дөрвөн мөртүүд нотолдог.Энэ зөгнөл нь “хэн нэгэн хүн, хэн нэгний залгамжлагчаар бус,харин их Чингис хааны үзэл санаагаар эргэж хүний ертөнц амьсгалах, амьдрах шаардлага урган гарсаныг хэлж байгаад болов уу,” хэмээн мунхаглан би бодов.
Хүн төрлөхтний хөгжлийн манлайд яваа тэргүүлэгч гүрэн Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон “Өнөөдрийн хүн төрөлхтний хөгжил зогсонги байдалд орлоо. Энэ нь өнөөдөр дэлхийд улс төрийн сайн удирдагч байхгүй байгаагийн илрэл. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ганцхан улстөрийн удирдагч байсан нь Монгол Улсыг үндэслэгч их эзэн Чингис хаан байжээ. Тиймээс одоо дэлхий нийтээрээ Монголчуудаас болон Чингис хаанаас суралцах цаг нэгэнт болжээ ”гэж мэдэгдэв. Хэдхэн сарын дараа Монгол Улсад суугаа АНУ-ын элчин сайд Ж.Галт Монгол бөөгийн төлөөлөгчтэй уулзаж, Монгол бөөгийн өргөөгөөр зочилсон нь гадаадын элчин сайд нараас анхлан зочилсон түүхэн үйл явдал байлаа. Түүний дараахан Оксфордын их сургуулийн эрдэмтэн, судлаачид Монгол бөөгийн удирдлагуудтай уулзаж судалгааны ажил эхэлж байгааг мэдэгдсэн. АНУ-ын ерөнхийлөгч агсаны хэлсэн үг нь санамсаргүй зүйл байгаагүйг дээрхи явдалууд нотолж байна.
Ойрмогхон хэдэн жилийн дотор цөөнгүй улс орнууд задран салж, шашин хоорондын асуудал хурцдаж, Афганистан, Ирак, Кувейт, Сирид дайны гал дүрэлзэж олон сая дүрвэгсэдийн нүүдэл өрнөв. Африкаас европт шилжих хүний их урсгал олон шинэ аюулыг өөртөө тээн авчирч байна. Иран, Умард солонгост тэсэрхэд бэлэн “торхтой дарь”, улс төрийн шийдэл хүлээж сууна.
Европоор хэсүүчижлж явсан “хий үзэгдлийн манан” бодит биелэлээ олж хүн төрлөхтний нэг хэсэг нь хоёрзуу орчим жил тэрхүү үзэл, санаагаар зүг чигээ тодорхойлж амьдрав. Максизм, хүн төрлөхтний эрэл хайгуулын нэг тод жишээ болж сүндэрлэв. Социализмын бүтээн байгуулах ажил хүн төрлөхтөнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээв.
Марксист онолыг өөрийн онцлогт тохируулан бүтээлчээр хөгжүүлж, их удирдагч Мао Зэдун, Дэн Сяопин, Си зинь пиннарын удирдлагаар Хятад улс, өнөөдөр дэлхийн тэргүүлэгч АНУ-тай өрсөлдөгч гүрэн болж тодорч байна. Бүх хүний ертөнц, улс орнууд энэ орны хөгжлөөс шим хүртэн амьдрахын төлөө зорьж, зүтгэж эрмэлзэж байна. Монголчууд, зарим нэг тэднийг яаж ч шүлсээ үсэргэж, хамаг муу муухайгаар хараагаад, тэднийг хөгжлийг зогсоож чадахгүй гэдгийг ойлгох хэргэтэй. Бидний өмнөд зүгт хил залгаа орших гүрэн, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог хөгжингүй гүрэн боллоо.
Хүн төрөлхтөнд хөгжлийн бас нэг чиг хандлага, Лениний сургаалийг удирдлага болгосон Орос орон социалист хамтын нөхөрлөлийн орнуудын нэгдлийн манлайлагч болж нэгэн зууныг өнгөрөөлөө. Октябрын хувьсгалын зуун жилийн ойгоо өөр нэрээр нэрлэсэн тэд, улс орон даяр бүх нийтээр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хэдий муугаар хэлэгдэн, олон нэр хаяг зүүж байгаач Лениний үзэл санаа, Орос орныг шинэ хүчирхэг гүрэн болгож чадсан юм. Задарч, салж, бутарч, хагарч байсан, нойрмоглон зүйрмэглэж байсан гүрэн, ичээнээс боссон баавгай адил, нэг л сэгсрээд өндийгөөд ирэв.
Хүн төрлөхтний байгалын нөөцийн ихэнх орших, Орос орон дэлхийн тэргүүлэгчийн нэг болон тодрох цаг айсуй. Ийм хоёр гүрэнтэй Монгол улс хөршлөн оршиж байгаа нь юутай азтай хэрэг вэ?.
Энэ хоёр улстай хөршлөн оршиж байгаа монгол улс “Ардчилсан” хэмээх өрнөдийн гүрнүүдийн замаар сонголт хийвээ. Хүн төрөлхтөн хөгжлийн ямар замаар явж байна, тэр бүхнийг өөрийн биеэр турших хувь заяа монголчуудад тохиожээ. Энэ бол жирийн бус тохиолдол байлаа. Ардчиллын замнал нь Монголчуудыг хувийн өмч дээр тулгуурласан, эрх чөлөөтэй сэтгэх, шашинг эрхэмлэн шүтдэг, хүний эрх чөлөөг дээдэлдэг нийгэм байгуулахад чиглэв.
Маш богино хугацаанд, хорин таван жилд, хүн төрлөхтөний бүтээсэн түүхийн олон зуун жилийн ололтыг туулахыг оролдов. Бид феодалын зууныг товчилсон гэж ярьдаг байсантайгаа адил, капитализмын хамгийн харгис хатуу, зэрлэг үе, орчин үеийн чиг хандлага бүхий хөгжлийн замыг товчлон туулахыг зорив.
Тэгээд монголчууд, мөнх тэнгэрээ шүтэж ирсэн 2226 жил, шарын шашины төрийн зонхилох шашин болтол хөгжүүлсэн 300, иссусын шашин эрчимтэй 25 жилийн алийг сонгох вэ гэдэг сонголтын өмнө ирэв. Хүний ертөнцөд бүгд л хорин тавийг сонгож байна. Гэвч ардчилал нь үнэн хэрэгтэй Монголчуудын хүсэж байсан тэр зүйлийг өгч чадсангүй. Монголд сошиалаар чиг хандлагаа тодорхойлсон, хуулийг “гууль” болгосон, цөөнхөд үйлчилсэн нийгэм тодорч байна.
Хүн төрөлхтөн хөгжлийн эрчимтэй үе рүүгээ орлоо. Баялаг хаана байна, тэнд улс төр, эдийн засгийн эрчимтэй үйл явц өрнөж байна. Энэхүү өрнөл Монголд аль хэдийнээ орж иржээ. Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны гуч гаруй янз бүрийн шашны байгууллага идэвхтэй ажиллаж, монгол хүний оюун санааг эзэмшихээр эрчимтэй зорьж байна.
Гэвч харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүрэг Та бидэнд, Тэнгэрийн улаач нарт ногдож байна.
Хөгжлөөрөө хоцронгуй нүүдлийн соёл иргэншилээ, сууршимал болгох туршилтийг туулсан, хүн төрлөхтний хөгжлийн бүх чиг хандлагыг өөрийн бие дээр туршсан монгол орон одоо хүнд хэцүү адармаатай цаг үедээ тулж ирээд байна. Тэгээд түүнээс гарах чиг хандлагыг хайж байна. Тэр нь тэгээд юу юм вэ ?
/ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ/
Category: Бидний тухай
-
ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД МБНЭ-ийн таван жилд зориулсан илтгэл. Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан /ИНДЭР/
-
БИ, БИД МӨНХ ТЭНГЭРИЙН БӨӨГИЙН ШҮТЛЭГТЭЙ МОНГОЛ ХҮН /ИНДЭР/
Бөөг төрийн хэмжээнд шүтэж өнөөг хүрч ирсэн ганц үндэстэн бол Монголчууд, тиймээс Монголчуудад нэн ховор, өвөрмөц хувь аз заяагдсан нь учиртай. Монголчуудын үндэсний үзэл, бахархал, омогшил бүгд бөөтэй холбоотой байдаг. Мөнх тэнгэрийн Бөө шүтлэг, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их монгол гүрэн, үндэсний үзэл, монгол омогшлоос улбаатай. Тэгээд Монголчуудын үндэсний үзэл, үндэсний бахархал, Монгол хүний судсаар гүйх цусаар дамжих сэтгэлийн огшлоор бадамлан асч урган цэцэглэсэн. Мөнх тэнгэрииг жинхэнэ утгаар нь шүтэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан хүн бол Чингис хаан мөн. Дэлхийг донсолгосон эзэнт гүрэн байгуулах явцдаа Чингис хаан Бөөгийн шүтлэгийг жинхэнэ үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан болгон хөгжүүлсэн билээ.
Бөө бол энергийн асар их бөөгнөрөл, оюун санааны эв нэгдэлийн бодит уялдаа аугаа цохицол билээ. Тиймээс Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудын язгуур шүтлэгээс салгахаас эхэлсэн байдаг. Гадны төрөөс тусгайлан судалж боловсруулсан харийн шашныг Монголд нэвтрүүлэхдээ Монголчуудын нэр хүнд, эрх мэдлийн төлөөх хоорондын тэмцэлийн дүнд үүссэн хагаралыг ашигласан юм. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашин өөртөө шингээжээ.
Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Айл болгоны шүтээнийг хураан авч шатааж, Бөө нарыг олон зуугаар нь алж устгаж, ийм зан үйл үйлдэгсдийг монголчуудын гол амжиргаа болсон малаар торгон эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байсан тухай түүхийн шаргал хуудас өнөөд уламжлагдан иржээ. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна.
Гадны бодлого Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт тун хатуу ханддаг байлаа. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээч амжилтанд хүрч байгаагүй юм. Сүүлийн 100 жилийн түүхээс харахад бөө нараас цөөнгүй нь хэлмэгдэлд өртөж, амь насаа алдсан бөгөөд энэ хүнд үеийг давсан цөөн хэд нь хүмүүст тэнгэрийн зан үйлээр үйлчилж, өргөл, зэм авсан хэрэгт буруутгагдан амьдралынхаа олон арван жилийг шоронд өнгөрөөсөн гашуун түүх байдаг. Тэдний үр удам өнөөдөр үйл хэргийг нь уламжлан үргэлжлүүлж байна. Түүхийн ийм хатуу шалгуур нь өнөөдөр дархад, буриад бөөгөөс бусад бөөгийн үндэс язгууруудыг бүдэг ойлголттой болгоход хүргэжээ.
Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллыг нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг эх оронч өвөг дээдэс, бөө шүтлэгээ уламжлуулан хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулсан ахмад үеэрээ бахархаж, дунд үе, залуу үеийнхэн хамтарч ажиллах түүхийн цаг үед тулж иржээ.
Олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шүтлэгтэнгүүд саяхан хуран цугларч Дээд хуралдайгаа хийсэн билээ. Магадгүй түүхийн хэдэн зуун жилийн түүхэнд, Чингис хаанаас хойш анх удаа Бөө нар хуран цугларч, түүх, судлахуй, суурь үзэл, Монгол дахь шашны хөгжлийн байдалтай уялдуулан авч үзэж, нийгмийн ой санамжийг уудлан нээж, ургуулан дүгнэж, хойшдын бодлого зорилтоо тодорхойлж хамтран ажиллаж байгаад баярлаж байна. Тэнгэрийн айлдварт “Бөө нар эзэн Чингисээс хойш ингэж эвлэлдэн нэгдсэн нь үгүй билээ.” гэж буусан билээ. Өнөөдөр бидэнд сууж ажиллах байр үгүй, өөрийн гэх өмч үгүй, бүх зүйлийг эхнээс хийхээс ажил эхлэж байна. Гэвч Удган, Зайран нар, сүсэгтэн олны дэмжлэгээр Бөөгийн шүтлэгээ Дэлхий сонирходог хэмжээнд хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидэн зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй бөө нар, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл байлаа. Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны хоёр сард мянга гаруй уул, ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тахилга, зан үйлийг хийж байна.
Хөгжлийн олон зуун жил олсон ололтыг ч, алдсан алдааг ч Бөөгийн шүтлэгээс салгаж, тусад нь авч үзэх үндэс байхгүй билээ. Бахархаж бардамнах бахархал, үүрч хүлээх хариуцлагын аль аль нь Бөөгийн шүтлэгт бий. Асар хурдтай, эрчимтэй өөрчлөгдөж байгаа үйл явдалтай хөл нийлүүлэн алхахын тулд Бөөгийн улаач нар сэтгэлгээний хувьд шинэчлэгдах учиртай. Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй. Бид цаг үетэйгээ хамт байхын тулд шинэчлэгдэх шаардлагатай. Хөгжил дэвшилтэй хамт байхын тулд бид сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх хэрэгтэй.
Монгол үндэсний уламжлалт Бөөгийн шүтлэг жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтээн хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа эзлүүлсэн өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Бид үүнийг хүсэхгүй. Шинэ соргогоор сэтгэх, хуучирсан зарим ойлголтыг үндсээр нь өөрчилж гэмээнэ бөө нь өөрөө хөрөнгө баялгыг бий болгож чадна. Энэ нь ямарч материалаг эд баялгатай зүйрлэшгүй үндэсний өв соёл, оюуны асар их баялаг юм.
Өнөө үед үндэслэн цэцэглэсэн уугуул, үндэсний Бөө шүтлэг, шашнаа сэргээн хөгжүүлэхийн тулд бид нэгдэн нийлж, нэгэн зорилгоор ажиллаж эхлэх бодлого, шийдвэрийг Бөөгийн Дээд хуралдай гаргасан бөгөөд олон зуун жил дуншсан маш том асуудлын шийдлээ олох арга замыг тодорхойлсон бөгөөд Бөө шүтлэгээ хөгжүүлэх түүхэнд үр дүн тодоос тод харагдаж байна.
Бөөгийн үндсэн тулгуур ойлголтуудыг шүтэн бишрэгсэддээ ойлгуулах хэмжээнд цэгцлэн боловсруулах шаардлага байна. Өөрөөр хэлбэл бөө шүтлэгийн тулгын чулуу, амин сүнсийг зөв тодорхойлоход ихээхэн анхаарах учиртай. Үүнд Манай зайран удганууд, Бөө судлаачдын хамтын ажиллагаа нэн чухал нь тодорхой. Бөөгийн шүтлэг баялаг уламжлалд-шинэчлэлийн үр нэгэнт боловсорчээ. Аливаа шинэ зүйл, бидний сайтар мартсан хуучин зүйл байдаг билээ.
Орчин цагт хүмүн нь төрийн хуулийн дор амьдардаг болохоор шашны байгууллага хэмээх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна. Бөө нь шүтлэг үү, шашин уу гэдэгт хариулт нь тодорхой юм. Гэвч нийгэм маань нийтлэг нэг ойлголттой болж чадаагүй байна. Ийм зүйлээс болоод дотроо зөрчилдмөөргүй байна. Эрдэмтэн судлаачид, бөө нар, сүсэгтэн олон нэр томъёгоор маргалдан цаг алдмааргүй байна. Бидэнд судалгаа хийх цаг бий.
Сүүлийн 20 жилд бидэнд Бөөгийн шүтлэг, шашнаа хөгжүүлэх чиглэлд олсон ололтын зэрэгцээ алдсан алдаа мундахгүй байсан. Цаашид алдсан алдаагаа давтах эрх байхгүй. Манай Зайран, Удган нар ухаантай хүмүүс. Алдаагаа өөрөө ухаарч, улмаар засах чадвартай. Алдсан алдаагаа ухаарч байгаа бол шүүмжлэлээс хулчийх хэрэггүй. Бөөгийн шүтлэгийн нэр хаягаар давтагдан хэлэгддэг шүүмжлэлд үнэлэмж дүгнэлттэй хандаж, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж чадвал бид амжилтад хүрнэ. Мэдээж алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдаагаа ойлгож, дахин давтахгүйгээр одоо цаг үед шинээр хийж эхлэх хэрэгтэй.
Гал усны аюул мэт хөнөөлтэй, шашныг дотроос нь хөгцрүүлэн ялзруулж, идэж сүйтгэдэг аюулт хорлол болох Бөө болоод улаачийн нэр хүндийг ашигладаг цөөн бус хүмүүс бий. Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл Бөөгийн нэр хүндэд айхтар цохилт болж байна. Ганц нэг, хэсэг бүлгээрээ зан үйл хийж, хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдал, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна. Энэ бүхнийг өөрчлөх нь манай Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. Бөө хүн өөрийн онгодыг дээдэлж, бусдын онгодыг хүндэтгэж явах учиртай.
Бөөгийн нэр хүндэд халдсан үйлдлийн үндсийг таслах шийдвэртэй арга хэмжээ авах учиртай. Тийм хувь хүмүүс, иргэдтэй зохих төрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
Олон түмэн манай Бөөгийн байгууллагын бодлогын юуг нь дэмжиж, юунд нь эгдүүцээд, юунд нь дургүйцээд байна вэ?, цаашид юунд анхааралтай хандах вэ гэдэг бидний анхаарч байх зүйл.
Хуурамч Бөө хүн чадваргүй бөгөөд олны доог, чадваргүй дээрээ, өлөн нүд, бохир гар, бирдийн сэтгэлээр бөөгийн нэр хүндийг олны дунд унагааж байдаг. Тэнгэрийн үйлийг завхаруулж, бөөгийн шавь нарыг хэт олноор нэгэн зэрэг төрүүлж бизнес хийдэг бусармаг явдал газар авч байна. Ийм үйлийг эрхлэгчид олон иргэдийн амьдрал ахуйд хохирол учруулж, зан чанар, удмын хувь заяанд ноцтой буруу нөлөө үзүүлж байгаа билээ. Бөөгийн түүхэн уламжлалд нэг дор, нэг өдөрт, нэг цагт олноор нь шавь босгодог уламжлал байгаагүй юм.
Түүнээс гадна ганц хүний өмчлөл, шийдвэрээр элдэв алдар нэр олгож, олон зуун жил оршин тогтож ирсэн бөөгийн нэр хүндийн үнэ цэнийг унагаж, сэвтүүлдэг бөөгийн нэр хүндээр бизнес хийдэг үзэгдэл байсаар байна. Зарим бөө нар элдэв хуурамч диплом, цомгийн цуглуулагч болжээ. Түүгээрээ хүмүүсийн сэтгэл зүй, итгэлээр тоглож байна. Хүмүүс тийм нэр зээлдэгсэдээс болгоомжилох ёстой. Бөөгийн нэр хүндээр тоглодог Бөө нарт хариуцлага тооцож байхыг олон түмэн хүлээж байгаа юм. Тийм хүмүүс хэзээ нэг цагт тэнгэрийн гэсгээлийг хүртэх нь дамжиггүй. Гэхдээ үхэхдээ үхэр буугаар буудна гэгчийн үлгэрээр тэд багагүй хугацаанд бөөгийн нэр хүндэд их хохирол учруулсаар байх болно.
Жинхэнэ нэр хүндийг Бөөгийн зан үйлийг бодит утгаар хөгжүүлж байгаа чадварлаг Удган, Зайран нарт үйлчлүүлэгчид, иргэд өгч байдаг. Ийм Бөө нар олон байгаа. Бидний хоорондоо ярьдагчлан боловсролтой хүн даруухан гэдэгтэй адил чадалтай, чадвартай бөө даруухан амьдардаг. Бид тэдний тухай тун бага мэдээлэлтэй байдаг юм билээ.
Өнөөдөр МБНЭ-ийг эсэргүүцэх нэгэн байгаа. Сайн муу ямар үр дүнд хүрэхийг тааж мэдэх аргагүй. Сайн, муугийн шалгуур нь цаг хугацаа хэмээх гэдэг. Бөө нар орчин цагийн хөгжилтэй хөл нийлэн ажиллах нь Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бодлогын шинэчлэл байх болно. Бөө нар шударга ёсыг өөрийн бэлгэдэл, тугны хамт өндөрт өргөн явах учиртай. Энэ бол Бөөгийн байгууллагын бодлого, арга барил, сэтгэлгээний шинэчлэлийн амин сүнс мөн.
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл бол Бөөгөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн хамтран ажиллах, далд ертөнцийн тухай ойлголтыг хүмүүст зөвөөр таниулах байгууллага. Цаашдаа та бид олонтой цугларч шинэчлэлийн бодлогыг тодорхойлох асуудлуудаа шийдэх болно.
Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл улс орноо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
Удган, зайран, сүсэгтэн нараа. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийнхээ төлөө Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд нэгдэцгээе.
Би, бид бөөгөө шүтдэг Монгол хүн. Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр.
Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2012 он -
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ-2023 он Дөрөв
2023 онд 6 дугаар сарын 17-нд Дундговь аймгийн Их газрын чулуунд МБНЭ-ийн зохион байгуулалтын дээд хэлбэр болсон Нэгдсэн их тахилга, 6 дугаар сарын 18-нд Онгон байгалиа хамгаалах “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилга, 6 дугаар сарын 22-нд Нарны тахилгыг Налайхын голд зохион байгуулсан, 9 дүгээр сарын 22-нд Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд багачуудаа хүндэтгэх Хүүхдийн хайрханы тахилгад толголйж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт ХҮНДЭТГЭЛИЙН ДУРСАМЖ олгосон байна. Үүнд:
Нэг. НЭГДСЭН ТАХИЛГАД
1. Нарны тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал,
2. Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан,
3. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр
4. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран
5. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн,
6. Лусын тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Пүрэвдорж
7. Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн,
8. Тэнгэрийн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Гэрэлмаа
9. Галын нэгдсэн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Гэнэнхүү
Хоёр. ШАР ТИЙРЭНГИЙН ЭСРЭГ ТАХИЛГАД
10. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
Гурав. ХАВРЫН ТАХИЛГАД
11. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Х.Майцэцэг
Дөрөв. НАМРЫН ТАХИЛГАД
12. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болд
13. Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Мягмар
14. Хүүхдийн овооны тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
15. Хүүхдийн овооны тахилгад тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Батзул,
нарт тус, тус ДУРСАМЖ олгож, гардуулсан байна.
-
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ-2023 он Гурав. МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ ОЛГОХ АЖИЛЛАГАА
Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
1. Дашдондоков Зоригто Сандакович-Монгол бөөгийн Их зайран, ОХУ, Буриадын
2. Ц.Отгонсүрэн-Монгол бөөгийн их удган
3. Балжима-Тулмааш, ОХУ
4. Амгалан-Түшээ, ОХУ
Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
5. Цэвэлмаа-Монгол бөөгийн тэргүүн удган
6. С.Батзул-Удган
7. Эрдэнэцэцэг-Удган
8. Пагма-Орлом-Удган
9. Дашдондоков Пүрбэ Дамдинович-Монгол бөөгийн зайран, ОХУ,Буриадын
10. Жамсран Сайнбаяр -Даян дээрхийн санг санаачлагч
11. Басан-Халимагийн төлөөлөл
Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
12. Баасанжав-удган
13. Энхтүвшин-Удган
14. Наран-Өвөрмонголын төлөөлөл
15. Баттулга, -Өвөрмонголын төлөөлөл
16. Бэлгүүнтөгс-Өвөрмонголын төлөөлөл
17. Цэрэнчимэг -шүтлэгтэн
18. Дашдондоков Байр Ачитуевич- зайран,
19. Каширина Надежда Андреевна-Тулмааш
20. Дашдондоков Баяр Дашдоржеевич- Тулмааш
21. ОХУ-ын Тува Улсын иргэн Дүгэр Оолович
22. Алтанчимэг-Монгол бөөгийн удган
Шагналыг МБНЭ-ийн Дээд цуцийн хуралдайн гишүүд, ахмад зүтгэлтнүүд гардууллаа.
-
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ Хоёр. МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ ОЛГОХ АЖИЛЛАГАА-2023 ОНД
6 дугаар сарын 22-нд Нарны тахилгыг Налайхын голд зохион байгуулсан.
9 дүгээр сарын 22-нд Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд багачуудаа хүндэтгэх Хүүхдийн хайрханы тахилга,
“Шар ийрэнгийн эсрэг тахилга,
Хар сүлдийг дүгшруулах тахилга,
Ачинск-т хийсэн буриад бөө нарын тахилга
зэрэгт толгойлон болон тэргүүлж бөөлсөн улаач нарт Монгол бөөгийн цол олголоо.
Монголын тулгар төр, Мөнх тэнгэрийн үйлийг төрийн дээд шүтлэг болгон тунхаглаж, тахиж ирсэн, Тулгар төрийн 2232 жилийг тохиолдуулан, Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан, “Бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар үйлдэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үндэслэж, 2023 оны 10 дугаар сарын 21-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 100 дугаар хуралдааны нууц санал хураалтын дүн үндэслэн
Нэг. Монгол бөөгийн Их зайран цолыг
ОХУ-ын Буриад Улсын иргэн Дашдондиков Зоригтод
Хоёр. Монгол бөөгийн Их удган цолыг
ОХУ-ын Буриад Улсын иргэн Балгахинов Балжимсу Батуевна
Гурав. Монгол бөөгийн тэргүүн дээд Удган цолыг
Б.Батжаргал-Монгол бөөгийн тэргүүн удган
Дөрөв. Монгол бөөгийн тэргүүн зайран, удган цолыг
Ч.Мягмар-Зайран, Улаан тайгын
А.Аюуш-зайран,Өвөрмонгол
Гэнэнхүү-Монгол бөөгийн зайран
Дүгэр Оолович -ОХУ-ын Тувагийн зайран,
Д.Д.Пүрбэ-ОХУ-ын Буриад Улсын Зайран
Тав.Монгол бөөгийн зайран, удган цолыг
Ч.Далайбаяр-зайран
Б.Энхзориг-Зайран
Р.А.Баир- ОХУ-ын Буриадын зайран
Пагма-Орлом-Удган
С.Батзул-Удган
Алтанчимэг-Удган
Отгонжаргал-Удган нарт тус тус Монгол бөөгийн цол олгож, Батламж олгож, цолны тэмдэгийг гардууллаа.
Монгол бөөгийн цолыг МБНЭ-ийн удирдлага гардуулж өглөө.
-
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭВ
Танхимийн голд индэр дээр МБНЭ-ийн удирдлагууд болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Төлөөлийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул, Манлайллын зөвлөлийн удирдагч С.Батзул нар гарч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, улаач нартаа мэндчилгээ дэвшүүллээ.
“2023 онд МБНЭ-ийн хийсэн ажлын тайлан мэдээлэл”-ийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийлээ.
Тайлан мэдээллийг дуусмагц Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар дэлхийн хамгийн том шашны тэргүүн Ромын пап лам Францисийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Хүн театр”-т Монгол дахь шашин хоорондын уулзалтад МБНЭ-ийг төлөөлөл оролцож, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хэлсэн үгийг кино мэдээлэлээр үзүүллээ.
2023 онд МБНЭ-ийн зохион байгуулалтын дээд хэлбэр болсон Нэгдсэн их тахилгыг Дундговь аймгийн Их газрын чулуунд хийсэн.
Дараа нь Нарны тахилгыг Налайхын голд Нарны тахилгыг зохион байгуулсан.
Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх тахилга, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдрийг тохиолдуулан энэ удаа Хүүхдийн хайрханыг тахих тахилга болгон тус тус тэмдэглэсэн билээ.
Мөн “Шар тийрэн”-гийн эсрэг болон Хар сүлдийг догшруулах тахилгыг хийсэн бөгөөд эдгээр тахилгуудад толгойлон болон тэргүүлж бөөлсөн улаач нар бөөгийн цол, батламж, үйл ажиллагаанд идэвхи зүтгэл гаргасан иргэдэд шагнал урамшил олгосон байна.
Монгол бөөгийн цол олгох ажиллагаа эхэлж, Монгол бөөгийн Их зайран 1, Монгол бөөгийн их удган 1, Монгол бөөгийн тэргүүн дээд удган цолоор 1, Монгол бөөгийн тэргүүн зайран цолоор 5, Монгол бөөгийн зайран цолоор 3, Монгол бөөгийн удган 5 тус тус улаачид олгосныг МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн гардуулах ажиллагаа болов.
Дундговь аймгийн Их газрын чулуунд хийсэн Нэгдсэн их тахилга, Нарны тахилга, Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх тахилга, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд багачуудаа хүндэтгэх Хүүхдийн хайрханы тахилга, “Шар тийрэн”-гийн эсрэг болон Хар сүлдийг догшруулах тахилгыг хийсэн 15-н улаач нарт дурсгамж гардууллаа.
МБНЭ-ээс зохион байгуулсан ажилагаанд идэвхи, зүтгэлтэй оролцсон 3-н улаачид Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар, 4-н улаачийг “Мөнгөн шонхор” медалиар, “Хүрэл шонхор” медалиар 3 улаачийг шагнасныг гардууллаа. Ийнхүү үйл ажилагааны эхний хэсэг өндөрлөсөн билээ.
Үндсэн ажиллагааны хоёр дахь хэсэг болсон “МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ, ШАГНАЛ” хүртэгсдэд зориулсан баярын ЦЭНГҮҮН болоо.
Баярын цэнгүүнд урлаг соёлын гавьяатнууд, залуу зүтгэлтнүүд оролцож, хөгжөөнт тоглоом, бүжиг, цэнгүүн өрнөсөн билээ.
Монгол бөөгийн цол олгох, цол, шагнал олгох ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН ажиллагаа, цол шагнал хүртэгсдэд зориулсан БАЯРЫН ЦЭНГҮҮН болж өнгөрлөө.
Монгол бөөгийн цол олгох, цол, шагнал олгох ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН ажиллагаа, цол шагнал хүртэгсдэд зориулсан БАЯРЫН ЦЭНГҮҮН-ийн ажилагааг энэ 7 хоногийн турш дэлэгрэнгүй мэдээлэл хүргэх болно.
-
УЛААЧИЙН АЖЛЫН ГАРАА ХӨДӨЛМӨРИЙН ФРОНТООС ЭХЭЛДЭГ.
Тухайн үед Өмнөговь аймгийн (одоогоор) Цагдаагийн газрын барилгын барихаас ажилын гараагаа эхэлсэн билээ. Цаг тухайд , хамт олонтой шаргуу хөдөлмөрлөн, өөрт ногдсон нормын ажилдаа шамдан ажиллаж гадна, дотно, шавардлага, дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэж, цаг нартай уралдан ,ажиллаж ирсэн билээ.
Өмнөговь аймгийн Улсын тэргүүний 3 дугаар сургуулийн барилгын (640 ) бүтээн байгуулалт, сургуулийн мөн гадна дотно шавардлага ажил ,нарийн засалын ажил, пельта зэргийг нааж, чанарын өндөр зэрэглэлтэй барилгаа хийж гүйцэтгэн ирсэн.
Сэврэй сумын эмнэлгийн барилга, Ноён сумын соёлын төв, Номгон сумын Соёлын төв ,Говь гурван сайхан компани барилгын ажил ,Баяндалай сумын банкны барилга болон олон арван барилгын засал чимэглэлийн ажлыг хийн гүйцэтгэсэн байдаг.
Мөн олон айлын байрны засал чимэглэл, нарийн мэргэжил шаардсан ажлыг хийж гүйцэтгэсэн билээ
Ингээд энэ хугацаанд Монгол улсын барилгын яамны тэргүүний ажилтан, Яамны жуух Өмнөговь аймгийн засаг даргын жуух ,Монголын залуучуудын эвлэлийн Хөдөлмөрийн алдар Алтан медалиар энгэрээ мялаасан билээ.
Бурхан хүнийг бүтээнэ, Бусдын барилгачид бүтээнээ ,Барилгачин хүний бүтээл зуун зууны түүх болж үлддэг юм. -
В.МӨНХЧУЛУУН АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА.
Хамгийн их ойжиж байгаа газрыг дурдвал Өмнөговь аймгийн төвийн хойд хэсгээр 600 га талбайд мод усалгаа, Төв аймаг Лүн сумд 600 га талбайд мод усалгаа, Багануур дүүрэгт 120 га гэх зэрэг газрууд байна. Энэ жилд Дорноговь, Ховд, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ мөн Улаанбаатар хот орчмоор гээд хэд хэдэн аймагт энэнхүү буянтай ажлаа хийжээ. Хамгийн том ажил нь Сэлэнгэ аймгийн нутгаар 7 сумаар нийтдээ 130 га газар хүлэмж барьж, Шаамар сумын нутагт 1500-аад мод тарин иж бүрэн усалгаатай зуны 30м хүлэмжтэй аж ахуй байгуулж хүлээлгэн өгчээ.
Түүний энэ их олон жил эх орон, газар шороондоо хийж буй буянтай ажлыг нь төр засаг үнэлж Залуучуудын хүндэт тэмдэг, Ой модны салбарын 90 жил одон тэмдэг, Байгаль орчны яамны салбарын тэргүүн, Хөдөө аж ахуйн яамны жуух, ХАА яамны салбарын тэргүүн, Баянгол дүүргийн хүндэт жуух, мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн дээд одон болох “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ. Манай залуусаас төрийн одонгоор шагнагдсанд бид баярлаж байна.
-
ТЭРЭЭР МОНГОЛЫН БҮХ НУТАГТ ХӨДӨЛМӨРИЙН МӨРӨӨ ҮЛДЭЭСЭН НЭГЭН БОЛЖ ЧАДСАН.
Ховд аймгийн Ховд хот, Манххайрхан, Зэрэг, Мянгат, Буянт, Булган, Үенч, Наранбулаг, зэрэг олон сумдаар солонгос хүлэмж, иж бүрэн усалгааний систем, сургалт угсралт зохион байгуулсан.
Увс аймгийн Ховд, Зүүнговь, Баруунтуруун, Хяргас, Түргэн сумдаар Том, жижиг хүлэмжүүд, сүүлийн үеийн трактор болон бусад техникүүдийг нийлүүлж, сургалт суурилуулалт хийсэн бално.
Завхан аймгийн Улиастай хот, Сонгино, Нөмрөг, Тосонцэнгэл сумдаар том жижиг хүлэмжүүд, усалгааний систем, тоног төхөөрөмжүүд нийлүүлж, сургалт угсралт зохион байгуулж ажиллалаа.
Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Тайшир, Баянтоорой, Цогт, Тонхил, Бугат, Алтансоёмбо гээд олон сум, хүн ам ихтэй суурингуудад хүлэмж усалгааний систем угсарч, тоног төхөөрөмж, трактор, сэлбэгэ хэрэгсэл нийлүүлж, сургалт суурилуулалт хийсэн болно.
Ийнхүү Монгол орныхоо хөдөө орон нүтгаар 19 жил тасралтгүй ажиллаж иржээ. Ер нь хийж байгаа ажил маань байнга цаг агаараас хамаарч ажилийн маань бүтээмж явагддаг. Тийм болохоор ямарч газар орон нутагт ажилласан тэр уул хайрханий эзэн, савдагтай шаардлагатай тохиолдолт харицаж хуурдаж, явган бөөлж залбирал хийж салхи бороог түр зуур зогсоож ажилаа амжуулж явдаг. Тийм болохоор улаач болсондоо бахархаад ханашгүй итгэл дүүрэн онгод тэнгэрээ шүтэж дээд тэнгэртээ баярлаж явдаг даа
(Хоёр. Дундговь, Өмнөговь, Дорноговь,Өвөрхангай, Баянхонгор аймагт )
ДУНДГОВЬ аймагт. Дуу хуурийн өлгий болсон энэ аймагт мөн олон жил хэд хэдэн сумдаар ажилласан. Хүлэмж усалгаа тоног төхөөрөмж гээд олон техник угсарч сургалт явуулсан билээ.
ӨМНӨГОВЬ аймагт 2004 оноос эхлэн ихэнх сум бага хөдөө хотонд хүлэмж усалгаа мод тарилцсан. Ханбогд суманд усалгаа хүлэмж мод, Даланзадгад хотын хойд талаар мод иж бүрэн усалгаа, Цогт-Цэций суманд мод усалгаа гээд нийт 200 гаруй мянган мод, 700 гаран га талбайд ажиллаж энэ аймагт бүх сумдаар хамгийн анхний гэх бүх хүлэмж техник тоног төхөөрөмж иж бүрнээр угсарч хүлээлгэн өгсөн. 2023 зун очиж үзээгүй Сэврээ сумаар очих хүсэл маань биелэж бүх сумаар нь очсон билээ. Сайхан нутагдаа.
ДОРНОГОВЬ АЙМАГТ. Энэ аймаг их онцлогтой аймаг. 2008 онд анх очсон. Зургаан сумаар мод тарих ногоочидод ил талбайд ногоо тарих, багаж усалгааний систем хэрэглэх, хүлэмж ашиглахад тохиромжтой эсэхээр судалгаа хийж очсон. Сумийн ногоо тарих сонирхолтой хүмүүст тухайн үед аймагийн анхний орчин үеийн хүлэмж усалгааний системийг нийлүүлж сургат явуулж угсарч өгсөн. Түүнээс хойш олон жил очиж ажиллаж байна. 2023 оний хавар бүх суманд хүлэмж арга хэмжээний хүрээнд 350 хүлэмж нийлүүлж сургат угсралт хийсэн болно.
БАЯНХОНГОР АЙМАГТ. Энэ аймагт 2010 онд анхнийх нь хамгийн том хүлэмжийг бариж байгуулж билээ. Мөн хэд хэдэн сумдаар явж иж бүрэн хүлэмж усалгааг суурилуулсан түүхтэй. Хамгийн сүүлд 2022 оны зун Шинэжинст мөн түүнээс урагш уурхайд нөхөн сэргээлтийн модонд иж бүрэн усалгааний систем хүлэмжийн усалгааг байгуулж өгсөн. Энэ аймаг мөн үзэх харах зүйл ихтэй байгалийн баялаг ихтэй сайхан нутаг юм.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ. Элсэн тасархайн байгалиййн элсний нүүдлийг зогсоох МУШУА ийн геолоогийн хүрээлэн судалгааний газар энд бий. Мөн мод үржүүлгийн газар байрладаг. Энэ судалгааний газрийн үржүүлгийн хүлэмж тарицанд таарсан усалгааний иж бүрэн системийн угсарч хиййсэн. Мөн хэд хэдэн сумдаар хүлэмж иж бүрэн усалгааг суурилуулсан.
Молнголын өргөн уудам нутагт байгалиа хамгаалах чиглэлээр хийсэн ажил, энэ чиглэлээр нутгийн иргэдийг сургах ажил асар их үр дүнд хүрч байгаа билээ. Тэнгэр шүтлэгтэн нэг л хүний явсан мөр, бүтээлийг харахад бахархамаар байгаа юм.
(Гурав. Хөвсгөл, Булган, Орхон, Архангай,Дархан-Уул аймагт)
ХӨВСГӨЛ АЙМАГ. Хоймор сайхан нутаг минь билээ. Сүүлийн үед энэ аймаг хүлэмжийн хэрэглээг зөв хэрэгжүүлж ашиг шимийг нь мэдэрч олонтоо хүлэмж авч байна. Зөвхөн 2022 онд л энэ нутагруу 5 удаа очиж ажилласан. Ер нь Цагаан нуур сум, Рэнчинлхүмбэ, Улаан уул, тосон, тариат, цагаан үүр, эгүүр гэх мэт олон сумаар ажиллаж, бас залбирал хийж явсан. 3 жилийн тэртээ Цагаан үүр сумийн нутагт байх ДАЯН ДЭЭРХИЙН АГУЙД 8 сарийн эхээр очиж залбирсан. Уулийн эзэнтэй хөөрөлдөж юуны тухай хөөрөлдсөнөө нийтэд бас нийтлэл бичиж байсан. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг юм.
БУЛГАН АЙМАГ. Малчид тариаланчид ихтэй хөдөлмөрч, мөн эртний үүх түүхийн гайхалтай үзүүштэй нутаг билээ. Хар бухийн цайз, Цогт тайжийн цагаан хэрэм, мандухай цэцэн хатний оршоосон газар гээд их сайхан өргөн уудам газарт ихэнх сумдаар нь очиж ажиллаж, сайхан дурсамжтай нутаг билээ.
Мөн аялал жуулчилалийн үзмэр ихтэй хүн зон нь ч мөн сайхан хөдөлмөрч тууштай хүмүүс байдаг.
ОРХОН АЙМАГТ. ЭНЭ аймаг бол монгол орны байгалийн баялаг ихтэй үйлдвэрийн бүс юм. Олон жил ажиллаж, хамгийн сүүлд улаантолгой тариалангийн бүсэд хүлэмж усалгааний систем нийлүүлж угсарч ажиллуулсан. Ингэт толгой сангийн аж ахуй гэж байсан тэнд мөн ажиллаж билээ. Энэ нутагт бас үзээ харах байгалийн юмс ихтэй.
АРХАНГАЙ АЙМАГТ. Энэ аймагт 2004 оноос очиж төвшрүүлэх, цэнхэр, тамир гэх мэт олон сумдаар, Онгоний ам, шивэртийн амралт, өгий нуур гээд газар орон нутагт ажилласан. Ер бол хамгийн олон удаа очиж ажилласан аймагий эхний 4-т Архангай аймаг багтдаг.
ДАРХАН УУЛ АЙМАГТ. Шарийн гол, Хонгор сум, бага, ходоогүүр мөн олон жил ажиллаж хүлэмж усалгааний систем бусад тоног төхөөрөмж зэрэг бусад техникийг нийлүүлж ажилласан. Энэ аймаг хөгжилөөрөө улсдаа дээгүүр байранд жагсдаг, газар тарийлангийн томоохон бүс нутаг билээ.
(Дөрөв. Төв, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт)
ТӨВ АЙМАГ. Энэ аймаг газар нутаг томийн дээр хүн ам ихтэй учир газар тариалан, мод тарих, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг хүмүүс маш олон байдаг. Тооцоогоор энэ аймагт л 200 гаран хүлэмж мон тооний усалгааний систем угсарч сургалт хийсэн байдаг. Төв аймагийн ЛҮН сумийн нутгийн урдуур 2008 оноос хэрэгжсэн элсний нүүдлийг зогсоох хөтөлбөрийн хүрээнд 600 гаран га талбайд мод тарихад оролцож иж бүрэн усалгааний систем угсарч удирдан зохион байгуулж ажилласан.
ДОРНОД АЙМАГ. Аймагаас урагш халхгол сум орж, сумаас урагш 30 км явж яг халх голиййн эрэг дээр шахуу хүлэмжийн аж ахуй барьсан түүхтэй. Тэр үед Мэнэнгийн талд одоогийн газрийн тос олборлодог тонголзуур гарийн 10 хуруунд багтам цөөхөн байсан. Харин одоо тэр талаар нэг болж үржээд монгол газар шороо, байгалийн баялагийг маань хайр найргүй зөөж байна. Ерөөс би уул уурхай байгальд харш ажлыг хэзээд үзэн яддаг. Ялангуяа улаач хүн хэзээ ч байгаль дэлхийгээ ухаж буруугаар харицаж болохгүй. Өөр хэдэн сумаар ажиллаж хүлэмж усалгаа иж бүрнээр суурилуусан болно.
ХЭНТИЙ АЙМАГТ. Чингис хот, Биндэр, Жаргалтхаан, Цэнхэр, зэрэг хэд хэдэн суманд хүлэмж иж бүрэн усалгааний систем, багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж ажилласан ба Хар зүрхний хөх нуурийн урд талаар хөрөнгөтөй хүмүүс хашаалсний улмаас нийтийн аялаж зугаалах хүмүүсийн эрх чөлөөг ноцтой хашин боогдуулсанийг үзээд бид эр нь умар шуналт нийгэмд амьдараад байгааг эндээс бэлхэнээ харж болно. Энэ нуур бол эртнээс бидний өвөг дээдэс ундаалж нутаглаж, хуралдай хийж байсан ариун сайхан газар билээ. Мөн Тэнгэрийн улаач нарийн заавал очиж бөөлөх тахилгат сайхан байгалийн үзэлгэлэнт газар юм.
ГОВЬ СҮМБЭР АЙМАГТ. Энэ аймагт үе үехэн очиж ажилласан. Газар тариалан төдийлөн сайн хөгжөөгүй монгол орний хамгийн жижигхэн газар нутагтай хүн ам цөөтөй бүс билээ. Энд хүлэмж, иж бүрэн усалгааний систем, техник тоног төхөөрөмж угсарч ажилласан.
СЭЛЭНГЭ АЙМАГ. Газар тариалангий хамгийн том бүс нутаг юм. Энэ утгаараа хамгийн их олон удаа очиж ажиллаж байгаа аймагийн 2 рт ордог. 2023 онд нийт 6 сум аймагийн төв гээд энэ зуны 3 сар гаран нь энэ нутагт ажиллалаа. Хамгийн олон хүлэмжийн аж ахуйг Зүүнбүрэн суманд бариж байгуулж монгол орний хамгийн олон хүлэмжийг 1 дор барьж өглөө. Мөн иж бүрэн усалгаа бусад тоног төхөөрөмжөөр хангалаа. Энэ намар 10 р сард Шаамар суманд 1400 гаран жимс гоёлийн мод шилмүүст модийг тарьж, иж бүрэн 30 шаран хүлэмжийг угсарч сум орон нутагт хүлээлгэж өглөө.
Өнөрболор гишүүний санаачилж хийлгэсэн төсөл дээр ажиллаа.
