Category: Бидний тухай

  • МОНГОЛ БӨӨГИЙН БУРИАДЫН ИХ ЗАЙРАН ЦОЛ ХҮРТЛЭЭ.

    Монгол бөөгийн уламжлалт ёс зүйг чанд сахидаг, өөрийн отог язгуурт тэргүүлэх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдсэн их тахилгыг удирдан зохион байгуулсан ба журамын 3.3-т заасан МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, 2023 оны 10 дугаар сарын 21-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 100 дугаар хуралдааны нууц санал хураалтын дүн үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. Монгол бөөгийн Их зайран цолыг
    ОХУ-ын Буриад Улсын иргэн Дашдондиков Зоригтод олгосугай.

  • НАМРЫН ТАХИЛГЫН ДҮНГИЙН ХУРАЛДААН БОЛОВ

    2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр МБНЭ-ийн төв байранд Тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн ирсэн улаач нартай тахилгын дүн, онгодын айлдварын тухай ярилцав. Ярилцлагын төгсгөлд Тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт шагналыг МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардууллаа. Ийнхүү энэ намрын ээлжит тахилгын ажиллагаа амжиллтай болж өнгөрлөө.

    djmedia:761
  • НАМРЫН ТАХИЛГЫН ГАЛЫН ТАХИЛГА

    Тиймээс нөгөө талдаа улаач хүн галын тахилгыг бие даан хэрхэн зохион байгуулдаг уламжлалыг харуулсан. Өөрөөр хэлбэл олуулаа хамтарч хийх галын тахилгаас улаач бие даан гал тахих уламжлалт зан үйлийг харуулснаараа онцлог байлаа. Уламжлалт зан үйлээр улаач хүн гал тахих үйл ажиллагааг харуулсанаараа ойрын 10-аад жилд хийгдэж байсан нийтийн хамарсан Галын тахилгаас өвөрмөц өөр тахилга хийгдлээ.

    djmedia:760
  • ХҮҮХДИЙН ОВООНЫ ТАХИЛГА

    Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбирал хийдэг уламжлалтай билээ. Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна. Хүүхдийн овооны тахилгад Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар толгойлон, өөрийн шавь Удган С.Батзул тэргүүлэн бөөлж оролцлоо. Хүүхдийн гэх тодотголтой овоог хэрхэн, онцлог дэг жаягаар бүтээж, бөөлөх зан үйлийг харууллаа.

  • НААДМЫН АЖИЛЛАГАА

    Наадмын нээлтийн дараа багачууд, хүүхдүүд хоёр насны ангилалаар үндэсний бөхийн барилдаан хийсэн бөгөөд түрүүлсэн болон үзүүрлэсэн өсвөр насны хүүхдүүдэд медаль, дурсгалын зүйлээр шагналаа. Наадам үргэлжилж дааганы уралдаан боллоо. Уралдаанд айргийн тавд орсон даагнуудад медаль шагнал гардууллаа. Энэ үеээр хуран цугларсан олонд зориулж урлагын тоглолт болсон. Урлагын тоглолтод Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төлөөлөл болсон ээж, охин хоёр оролцсон байна. Наадамд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод зохион байгуулагчдаас хүндэтгэл үзүүлж, хүлээн авалт хийж, дурсгалын зүйл гардууллаа.

    djmedia:759
  • МОНГОЛ БӨӨГИЙН ЗАЙРАН ЧУЛУУНБААТАРЫН МЯГМАР ХАЙРХАНЫ ТАХИЛГАД ТОЛГОЙЛОН БӨӨЛЛӨӨ.

    Хайрханы тахилгыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Зайран Чулуунбаатарын Мягмар толгойлон бөөлж, монгол уламжлалт бөөлөөний дэг жаягаар бөөлөлтийг хийлээ. “Мянгантай сонсож байснаас нэг удаа үз” гэж өвгөд дээдэс минь айлддаг билээ. Олон залуу улаач нар сонирхон үзмээр ховорхон тохиолдол болоод өнгөрлөө.

    djmedia:758
  • НАМРЫН ТАХИЛГЫН ЛУСЫН ТАХИЛГЫГ МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ДЭЭД ЗАЙРАН Ц.БОЛД ТОЛГОЙЛОН БӨӨЛЛӨӨ

    Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран Ц.Болдын ярилцлагыг “Mongolian shaman News-147 2021он. Даваадорж, Болд зайрантай хийсэн ярилцлага”-аас дэлгэрэнгүй уншиж танилцана уу.
    Тахилгын дараа удалгүй мөндөр орж эхэлсэн нь онгод тэнгэр хүлээн авсаны дохио гэж олон түмэн үзэж байлаа.

    djmedia:757
  • ТЭНГЭР ШҮТЛЭГТЭН НАРЫН НАМРЫН ТАХИЛГА БОЛЛОО.

     

    Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбирал хийдэг уламжлалтай билээ. Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна.
    Энэхүү арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Одонхүү, Төлөөллийн зөвлөлийн удирдагч Оюунтуул, Залуучуудын зөвлөлийн удирдагч Анхмаа, Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Өлзийсайхан, Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Сосорбарам, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Солонго, Өмнөговь аймгийн төлөөлөл Тамжид, ДЦХ-н гишүүн Б.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Ж.Эрдэнэцэцэг, Алтанчимэг, Батзул нар оролцлоо.
    Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болж өнгөрлөө. Наадамд түрүүлсэн бөхчүүд, айргын тавд хурдалсан даага, унасан хүүхдүүдэд шагнал гардууллаа.

    djmedia:756
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН

    3. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР-ын биелэлтийн байдал. Газрын гүнд амилахыг хүсч буй “Шар тийрэн”-гийн эсрэг үйл ажиллагааны явц
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хоёр. ГАДААД ХАРИЛЦАА
    4. БНАСАУ-ын Үндэсний баярын арга хэмжээнд оролцсон тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Гурав. ДОТООД АЖИЛ
    5. Байгууллагын бүтэц, үйл ажиллагааг шинэчлэх тухай
    6. Дүүргийн шаардлагын дагуу хувийн хэрэг нээх материал бүрдүүлж ИХТ-дэд хүргэх тухай.
    7. Сөрөг сурталчилгаа, бичигч нарын үйл ажиллагааг 2014 оны оргил үетэй харьцуулж хийсэн анализ,
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Дөрөв. БУСАД АСУУДАЛ
    8. Хяналтын ажлын тухай
    Дээд Цэцийн хуралдайн гишүүн Р.Маахүү
    9. ДЦХ-н 100 дугаар хуралдааны бэлтгэл ажлын хэсэг байгуулах тухай
    Дээд Цэцийн хуралдайн гишүүн А.Оюунтуул

     

  • МОНГОЛЫН БӨӨ, ТЭНГЭР ШҮТЛЭГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ

    4. Хуралдайн тэргүүлэгчдийг сонгох Бадарч, Ц.Сумъяа, Бямбадорж,
    Жаргалсайхан, Сүхбат, Одгэрэл, Эрдэнэбаяр, Энхжаргал
    5. Хуралдайны бүрэлдэхүүний тухай мэдээлэл . Бадарч
    Хуралдайг Одгэрэл удирдана.
    6. Хуралдайн илтгэл тавих Д.Жаргалсайхан
    7. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн төслийг танилцуулах.
    8. Хуралдайн санал шүүмжлэлийн хугацааг тогтоож батлуулах. 5 минут
    9. Хуралдайн санал хураах комиссыг байгуулах Энхзаяа, Цэрмаа, Шүрэнцэцэг

    Санал шүүмжлэл.
    10. Завсарлага 2 цаг тутам 10 минут
    11. Санал, шүүмжлэл
    12. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийг батлах
    13. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх
    Хэрвээ нэг хүн байвал илээр санал хураана.
    14. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Бага хуралдайд нэр дэвшүүлэх, /бичгээр/
    15. Санал хураалт
    16. Тооллогын комисс санал хураалтын дүн танилцуулах

    djmedia:746