Category: Бидний тухай

  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 41

     
    2015 оны 01 дүгээр     Дугаар  41                            Улаанбаатар
    сарын 08-ны  өдөр                                                        хот
    Мэдээлэлээр хангах тухай
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Цахим мэдээллийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд нь улирал дутам 1-ээс доошгүй мэдээлэл, судалгаа, нийтлэлийн материалыг МБНЭ-ийн сайтад тавьж байхыг даалгасугай. 
    Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийн өгсөн материалын чанар, байдалд үнэлэлт өгч МБНЭ-ийн Дээд цэцэд мэдээлж байхыг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүүд үүрэг болгосугай.
     
     
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ1

    2012 оны 01 дүгээр                  Улаанбаатар
    сарын 09-ны өдөр                           хот
    Чингис  хаан – Тэмүүжиний  мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай
    Монгол Улсын үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь :
    1. Эзэн богд Чингис хаан – Тэмүүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын  Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан – Тэмүүжиний мэндэлсэн огноог билгийн тоололын  гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй.
    2. Их хааны мэндэлсэн өдрийг “ Монгол бахархалын өдөр ” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай.
    МОНГОЛ УЛСЫН  ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
     
  • Тав. Нэгдсэн тахилгын дүн ба шагнал гардуулав.

    Мөн тахилгыг хийхэд туслалцаа үзүүлсэн Г.Гэрэлцэцэг \”Хорин цагаан” ХХК\, Р.Алтмаа, Д.Дашдэлэг \”Хатан түлхүүр” ХХК\, Д.Сундуйжав, Б.Бат-Эрдэнэ, Мишигмаа, Цэрэнбямба нарт МБНЭ-ийн өргөмжлөл, Долгорлхам, Мөрдорж, Чинболд, Батмөнх, Тэгшээ, Ганбаатар, Үржинханд \”Чук” амралтын газар\, Болдбаатар \”Богд дөрөө” ХХК\ нарт “Хун хатан ижий” ТББ-ын шагналыг Дорнод аймгийн МБНЭ-ийн тэргүүн, Монгол бөөгийн Бухиадын Их Удган Г.Гэрэлтуяа гардуулав.
    Их тахилгад зориулсан бөхийн барилдааны шагналыг Монгол бөөгийн Буриадын их Удган Г.Гэрэлтуяа, сурын харваанд байх эзэлсэн харваачдын шагналыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Баатаржав нар гардууллаа.
    Орой наран шингэх үед хайрханы Их тахилгын галын тахилга эхэлж, тахилгын бөөлөлтийг Монгол бөөгийн Зайран Ч.Болд, Г.Болд нар хийлээ. Дүрэлзэн асах галаа тойрон тахилгад оролцсон түмэн олон буриад бүжигээ хатиран, дуугаа дуулан наадлаа. Нутгийн зон олон сэтгэл, баяр, баяслаар итгэл дүүрэн Их тахилгад оролцлоо.
    Их тахилгын маргааш өглөө Дашбалбар сум, Хөх уулыг тойрон их цас орсоныг тахилганы дараах Мөнх тэнгэрийн рашаан хэмээн нутгийн олон түмэн хүндэтгэн ярилцана билээ. Монгол туурагтны тулгуур хөл уул, Хөх уулын их тахилга ийнхүү амжилттай өнгөрлөө.  
    Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын Их тахилыг хийхэд туслалцаа үзүүлсэн Дашбалбар сумын ИХТ, Засаг даргын тамгын газар, С.Зоригийн нэрэмжит сургууль, цэцэрлэг, Чух амралтын газар, ”Хорин цагаан” ХХК, ”Хатан түлхүүр” ХХК, ”Богд дөрөө” ХХК, “Хун хатан ижий” ТББ, “Ундрах” зоогийн газар, “Жаргалант булаг” ХХК, Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, “Хос мандал” ХХК, Баяртогтох зочид буудлын захирал, хамт олон, Монгол Улсын гавьяат малчин Ц.Дэнсмаа, Д.Долгор ба Мөнхцэрэн, Баярцогт, Бадамдорж, Бадамсэд, Урантуяа, Жамьяан нутгийн бөө нар иргэддээ МБНЭ ба Дорнод аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүсч байна.
         

     
  • Дөрөв. Хайрханы ба Лусын тахилга боллоо.

    Хөх уулын овоон дээр Хөх уулын их хайрханд хүндэтгэл үзүүлэх тахилгыг МБНЭ-ийн Дашбалбар сумын бөөгийн тэргүүн, Зайран Г.Болд, МБНЭ-ийн гишүүн, Зайран Дамдинхүү нар бөөлж удирдлаа. Хайрханы овоонд эмэгтэй хүн гарахыг цээрлэдэг тул овооны тахилгад эрчүүл очсон байлаа. 
    Тахилгат овооноос зүүн урагш арван хоёр км зайд Хайрханы лусын тахилга болж, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Удган Цэрэндэмид, Зайран Энхбаатар нар бөөлж тахилгыг хийлээ.
    Их тахилгад зориулсан үндэсний баийн барилдаанд Дашбалбар сумын бөх Очирхуяг түрүүлж, сумын начин Мөнгөнхуяг үзүүрлэсэн байна.
     
  • Гурав. Үерийн усны гамшигтай тулгарч усны түвшин 11,5 метр дээшилжээ.

     

    Одоогоор энэ бүс нутагт оросын гвардин 1300 цэрэг, 40 нэгж техник ажиллаж байна. Мөн онцгой байдлын албаны 1400 аврагчид, 287 нэгж техник ажиллаж байна. Энэ үеэр Онцгой байдлын албанд 2000 иргэн хандаж туслалцаа авчээ.
    Онцгой байдлын бүсэд монголдоо амрахаар швецараас яваа 8 иргэн, Шведээс яваа 2 иргэн, нутгаа зорж явсан 5, бүгд 16 монголын иргэд нэг газар төвлөрөн бууж, усны түвшин доошилж, зам нээгдэхийг хүлээж байна.
    Өнөөдөр 8 дугаар сарын 1-ны өдөр. Бид байрлаж байгаа өндөрлөгөөс хотын байдлыг бүрэн харж болохоор байна. Өдөр болгон үерийн байдлыг газар дээр нь очиж үзэх боломж байна. Хотын хүн ам тайван амгалан байна. Төлөвлөсөн ажлууд хийгдэж, өвлийн бэлтгэл ажил, дулааны шугам тавих ажил үер болсон газраас 100 орчим метрийн зайнд хийж байгаатай таарав.
    Хотын төв хэсэгт онцгой байдлын штаб байрлаж, үйл ажиллагааг удирдана. Түүний хажуухантай Оросын гвардын цэргийн штаб байрлаж ажиллагаа явуулж байна.
    Тодорхой цэгүүдэд цэвэр ус тараах зэвсэгт хүчний цестерүүд ирж байрлаж түгээлт хийнэ. Үер болсонтой холбоотойгоор хөрсний ус бохирддог бололтой. Тиймээс цэвэр усны хангалтууд хийгдэх ажээ.
    Зам хаагдсан тул их хэмжээний автомашины төвлөрөл, хүн цугларч байна. Хот хоёрхон зочид буудалтай бөгөөд өрөөнүүд хүнээр дүүрчээ.
    Харин монголчууд бид өндөрлөг газар байрлаж, хоол ундаа зохицуулан байдалд хурдан зохицож чадав. Бид хоёрын хувьд арван өдрийн хоолны нөөцтөй тул ямар нэг байдлаар хүндрэлгүй байлаа.

  • Хоёр. Эрдэм шинжилгээний хурал болов.

    Хуралд үндсэн илтгэлийг Цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Мягмарсамбуу, Дашбалбар сумын ахмадын хорооны дарга Б.Балжид нар илтгэл тавьлаа. Хурлын дараа сумын өндөр настангуудад хүндэтгэл үзүүлж, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын Их удган Г.Гэрэлтуяа бэлэг гардуулав.
    Энэ ажиллагаатай зэрэгцэн Их тахилгад зориулсан буриад сурын наадам эхэлсэн билээ. Сурын харваанд эрэгтэйчуудэд Баяндун сумын харваач Сүхбаатар түрүүлж, Дашбалбар сумын харваач Насандорж, Цэрэнжав, Бумчиндорж нар удаах байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдэд Баяндун сумын харваач Гандаваа түрүүлж, Дашбалбар сумын харваач Оюунжаргал үзүүрлэж, мөн сумын харваач Хандулам, Баяндун сумын харваач Баярмаа нар тус тус эхний байруудыг эзэлсэн байна.
    МБНЭ-ийн Их тахилгад оролцохоор ирсэн бөө нар тус сумын нэгдүгээр ангийн 49 сурагчдад бэлэг гардуулав. Дараа нь Дашбалбар сумын орон нутгийн музей, орой нь Их тахилгад зориулсан хүндэтгэлийн концерт үзлээ.

     
  • МОНГОЛ УЛСЫН ТУЛГУУР ХӨЛ УУЛ ХӨХ УУЛЫН ИХ ТАХИЛГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО. Нэг.Тахилгад зориулж наадам хийлээ.

    Жигд хурдтай явсан цувааны хурд багассан нь Дорнод аймгийн Дашбалбар сум дөхсөнийх байлаа. Удалгүй машины гэрэлд Газ пургон автамашин харагдав. Сумын төвөөс 20 гаруй км-т орших Улаан Эрэг хэмээх газарт нутгийн зон олон Буриад үндэсний хувцсаар ижилдэн гангарсан төлөөлөгчиддөө илгээж, буриад дуугаа дуулж ирж байгаа зочин төлөөлөгчидөө хүндэтгэн угтан авч байгаа нь энэ билээ.
    Маргааш өглөө буюу 9 дүгээр сарын 10-ны өглөө эртлэн боссон сумын олны сэтгэлийг сэргээсэн дааганы уралдаан болов. Энэхүү дааганы уралдааныг МБНЭ-ийн Дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал ивээн тэтгэсэн юм. Хорин зургаан даага уралдсанаас Б.Мөнхбатын Сэвсүүл жараахай хэмээх хээр даага түрүүлж, аман хүзүүнд Б.Усанболорын номинт багийн савидар, гуравт А.Амармөнхийн Чук хүрэн, дөрөвт Д.Батмандахын хээр даага, айргийн тавд Цагаан овоо сумын Батцэрэнгийн Өсгий цагаан хуа даага тус тус хурдалж цугласан олныг баясгав.
     
  • БАЯНХОНГОР АЙМАГТ МБНЭ-ИЙН ГИШҮҮН НЭГ ЗУУГААР НЭМЭГДЭВ.

     Монгол бөөгийн түүх арвижан тэлсээр байна. 2013 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 10.00 цагаас Баянхонгор хотын Тэргэл hotel зааланд болсон уулзалт бөөгийн тухай нэг нэгнийгээ сорьсон яриагаар эхэлсэн боловч удалгүй халуун дотно ярилцлага болж өрнөсөн билээ. Монгол бөөгийн өмнө тулгамдсан олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай, мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчдээ түгээн дэлгэрүүлэх талаар оролцогчид санал хүсэлтээ илэрхийлж билээ. Бидний яриа уулзалт дууссан ч үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр МБНЭ-д нэг зуун гишүүн элсэж байгаагаа илэрхийлсэн билээ.
    Цугларсан олны төлөөлөл биднийг Баянхонгор хотоос гарах хүртэл хамт байж биднийг үдсэн билээ. Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаад бид бүхэн баяртай байлаа

     
  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 39

     
    2015.01.08 Дугаар 39          Улаанбаатар хот
    Монгол бөөгийн цол хураах  тухай
    Монгол говийн нэгдсэн их тахилгын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан болж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө шинэчлэн гаргасан билээ. Энэ хурал дээр Монгол бөөгийн их удган Л.Амгаланням Монгол говийн нэгдсэн их тахилгын галын тахилгыг хийхээр өөрөө санаачилга гаргасан юм. Гэвч Тахилга эхлэхээс долоо хоногийн өмнөөс удган Л.Амгаланнямын сураг алдарч, улмаар Нэгдсэн их тахилгыг тасалсан байна. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн  Ерөнхийлөгчийн хувьд:
    1. МБНЭ-ийн дүрэмийн 2.6.2. МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх” гэсэн гишүүний үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Өмнийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг хийлгүй тасалж, Удган хүний хувьд байж боломгүй ноцтой хариуцлага алдсан,
    2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажилласан. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
    3. МБНЭ-ийн дүрэмийн “2.7.1. Гишүүний татвараа 18 сараас дээш хугацаанд төлөөгүй.”, “2.7.2 МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон.”
    4. Гурван жилийн хугацаанд МБНЭ-ийн Дээд цэцээс гаргасан хандив өргөх тухай шийдвэрийг нэг ч удаа биелүүлж байсангүй. Түүгээр зогсохгүй МБНЭ-ийн дүрэмийн “14.1. МБНЭ-ийн … үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хөндив хуримтлуулах  ажлыг зохион байгуулсан” бөгөөд шавь нараас МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцох нэрээр хандив цуглуулсан атлаа “ 14.5. МБНЭ нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж хувьдаа зарцуулсан, 
    Эдгээр зөрчлүүдийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Л.Амгаланнямын Монгол бөөгийн Буриадын Их удган цолыг хасч, шат бууруулан Монгол бөөгийн Тэргүүн Удган цолтой болгосугай.
      
    ЕРӨНХИЙЛӨГЧ    Д.ЖАРГАЛСАЙХАН
     
     
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЖАРАН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

     
    2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Жаран хоёрдугаар хуралдаан, МБНЭ-ийн төв байранд боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
    Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
    1. Тува Улс, Буриад Улсад бөөгийн байгууллагын өнөөгийн байдал
        Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    2. Хоёр мянган цааны баярын галын тахилгад оролцсон тухай
    3. Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгээс Халх голын баярт ороцсон тухай
            Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
    4. ОХУ-ын Бөөгийн Буриадын Ольхоны нэгдсэн тахилгад оролцсон тухай
    5. ОХУ-ын Тувагийн хамтарсан тахилгад оролцсон тухай 
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.ОдонхүүЖаргалсайхан нарын мэдээлэл хийв. 
                Дөрөв. ДОТООД АСУУДАЛ
    6. “Намрын тахилга зохион байгуулах тухай санаачлага” Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн зайран Мөнхчулууны санаачлагыг хэлэлцэв. 
    7. “Монгол төрийн сүлдний тухай” МБНЭ-ийн гишүүн Гантогоогийн мэдээллийг
     Хуралдаанаар хэлэлцсан асуудалтай холбогдуулан  П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Д.Одонхүү, Б.Батжаргал, Оюунтуул, Сэргэлэн, Одбаяр, Д.Жаргалсайхан, Гантогоо, Мөнхчулуун нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
     Хуралд урилгаар оролцсон МБНЭ-ийн гишүүн Гантогоо “Монгол бөөгийн нэгдсэн тахилгыг Их хаадын хуралдай хийж, шүтэж явсан Хэнтий аймгийн Дэлгэрхаан хайрханд хийх”-ийг санал болгон дэвшүүллээ.
     Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан тодорхой асуудлуудыг дараагийн ДЦХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. МБНЭ-ийн 2020 оны жилийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах нь зүйтэй гэлээ. 
      Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн зайран Мөнхчулууны санаачлагын талаар гишүүд санал, бодлоо ярилцаж Намрын тахилгыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү намрын тахилгыг зохион байгуулахаар ажлын хэсгийг баталлаа.
     Намрын тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, гишүүдээр Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Сэргэлэн нарыг баталлаа.
     МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр Монгол бөөгийн зайран Б.Баттогтох, Монгол бөөгийн удган Балжид нарыг сонгож, Төрийн ажилд шилжсэн тул Одсүрэнг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээс чөлөөлсөн байна.
    Хуралдааныг Цагаанхүү, У.Ганхуяг, Наранцэцэг, Отгончимэг, Одсүрэн, Я.Отгонбаатар, Ч.Сумьяа, Одгэрэл, Мөнхбүрэн, Цэндсүрэн, Тамжид нар тасаллаа.  Хуралдаан 2.45 минут үргэлжлэв.