Category: Монгол бөөгийн түүх

  • АЖЛЫН УУЛЗАЛТУУД /ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ/

    Цөөн хэд нь түр зуурын амжилтад хүрэв. Тэр бол түр зуурын амжилт байсан. Өөр, өөрсдийн замаа сонгож урагшилж үзлээ, амжиллтай мэт санагдавч энэ бүхэн “хад” мөргөнө. Цаашид хамтаар зүтгэж, “атар газар”-ыг зүсч зам гаргах зүтгэл хэрэгтэйг улам бүр ойлгох болно.

    djmedia:883
  • ДЭЭД ЦЭЦИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН /ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ/

    Бөөгийн байгууллага байнгын үйл ажиллагааа явуулахад байр хэрэгтэй байлаа. Тэгээд сансарт байсан хүүгээ гэртээ нүүлгэж, тэр байранд нь өнөөг хүртэл МБНЭ байрлаж байна. Манай дотны найз нар хэлдэг юм “солио гажуутай юм шиг авиртай, хувиа хичээсэн, амиа бодсон хүмүүсийн төлөө” ийм алхам хийх шаардлага байгаа юм уу гэж. Үнэн хэрэгтээ бөөг Ш.Сүхбат, надаас өөр хэн сайн мэдэх вэ дэ.

    djmedia:877
  • ДОРНОДЫН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ОНГОДЫН ӨРГӨӨГӨӨР ЗОЧЛОВ /ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДДЭГ/

    Цаг хугацааны явцад янз бүрийн бэрхшээлтэй тулгарч байлаа.
    Гэвч бодит байдал дээр бэрхшээл харагдаж байсан. Тэр нь бөөгийн байгууллагын орших нэг нөхцөл нь санхүүгийн дэмжлэг юм. Хоосон хүсэл эрмэлзлээр ажил явахгүй. МБНЭ нь салбараа байгуулаад гишүүдээс татвар авч эхэлсэн. МБНЭ-ийн гишүүний жилийн татавар 30,0-50,0 мян төг байсан. Элсэхэд нь нэг л удаа авсан байдаг.
    Дээр нь Дорнодын бөөгийн хүрээлэн нь салбараа байгуулахын зэрэгцээ “Хун хатан ээж” гэсэн ТББ байгуулж, гишүүн давхардуулж бас татвар авч эхэлсэн. Энэ нь эцэсдээ гишүүдээ татварын дарамтад оруулж, гишүүдийн идэвхид нөлөөлж эхэлсэн. Тэгээд яваандаа үйл ажиллагаа саармагжих шалтгаан болсон.

    djmedia:862
  • ИТГЭЛ ТЭЭСЭН ОН ЖИЛҮҮД БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ МОНГОЛ БӨӨГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО БОЛ ЦОЛ ОЛГОЛТ ЮМ.

    Үндэсний оюун санааны дархлааг хамгаалах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол Улсын хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санаа, байгаль орчиноо хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр,бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монголбөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, оруулсан хувь нэмрийг тус тус үндэслэн цол, тэмдэгийг олгоно гэж тодорхойлсон.
    Монгол бөөгийн цолны тодорхойлтонд “Дээд тэнгэр, удмын тэнгэр онгод нь сонгож тамгалсан, байгалиас заяасан зөн мэдрэмж, далдыг харах увидас чадвартай, заяагдмал эрчим хүчтэй, Эх болсон байгаль дэлхий, хүн төрөлхтөн, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн, Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайтар мэдлэгтэй, тэнгэрийн өмнө өргөсөн андгай тангарагаа гүнээ ухамсарласан, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн зан үйлийг эрхлэн үйлдэгч эгэл бус хүмүүнийг Монгол бөөгийн зайран, удган гэнэ” гэжээ.
    Тэгвэл шавь төрүүлэх багш болох түвшинд “бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж чадах өндөр ёс суртахуунтай, гэрийн болон хээрийн онгодыг тахих чадвартай, бөөгийн эрдэм чадал, увидас хүч нь бүрэлдсэн, дадлага туршлага хуримтлуулсан, чадварлаг бөөд ”Монгол бөөгийн тэргүүн”цол олгож байна.
    Тэнгэрийн савдаг, лусын эзэнтэй харьцаж чаддаг, тэдгээрийг тахих тахилгын чадварыг эзэмшсэн, нэгдсэн их тахилгад толгойлж бөөлсөн, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, тэднийг манлайлан дагуулсан удган, зайранд “Тэргүүн дээд” цол олгож байна.
    Монгол бөөгийн уламжлалт ёс зүйг чанд сахидаг, өөрийн отог язгуурт тэргүүлэх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдсэн их тахилгыг удирдан зохион байгуулсан шалгуур үзүүлэлтээр “Их удган, зайран” цол, бөөгийн шид бүрэлдсэн, Монгол туургатан удган, зайран нарт толгойлон удирдах хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улаачид Дархан удган, зайран” цол тус тус олгохоор тодорхойлжээ. Нөгөө талдаа жирийн зан үйл хийхээс олон түмнийг хамарсан нэгдсэн их тахилгад бөөлөх хүртэл олон шат дамжлага шалгуурыг давж байх цолыг эзэмших эрхийг авч байгаа юм. Энэ шалгуур үзүүлэлтүүд амьдралаар баяжиж, баталгаажих болно.
    Бөөгийн зуу гаруй байгууллага ажиллаж байгаагаас 87 нь МБНЭ-д нэгдсэн байна. Бөөгийн байгууллагууд янз бүрийн 65 цол олгож байсныг зөвшилдөн тохиролцож цуцалсан бөгөөд хэлэлцсэээ зөрчин олгосон цол хэргэмүүд, төрөөс олгодог шагналтай нэр нь давхацсан гавьяат, баатар цол, төрийн зайран, удган цолыг ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн билээ.
    Цол бол бөөг зөв гольдирлоор чиглүүлж байгаа бодлого гэж ойлгохыг хүсч байна.Улаач хүн тэнгэрээс цол олгодог нь үнэн боловч хүний оршин байгаа орчинд түүнийг ойлгох нь нэн явцуу байгаа юм. Тиймээс бид цол олгох хэлбэрээр бөөг цэгцлэх хэлбэр бодлого болгон ажилласан. Шүүмжлэлтэй боловч үүнээс өөр арга зам өнөөдөр алга байна гэдгийг улаач нар ойлгохыг хүсч байна.
    Шинжлэх ухааны хөдөлмөрт бүх насаа зориулан байж, хүртдэг эрдмийн цолыг нэг нэгэндээ алга дарам цаасаар худалддаг, өөрөө өөртөө элдэв алдар нэр олгодог ёс зүйгүй үйлдэлээ таслан зогсоох цаг нь болсон. Тодорхой хэлбэл өнөөдөр монголын төрөөс албан ёсоор Төрийн зайран, удган цол олгоогүй байна. Хуулиар “төрийн”өмнөөс хэрэглэдэг үгийг хувь хүмүүс, ТББ ашиглах нь хориотой байдаг.Удган зайран нарт олгосон Дэд эрдэмтэн, Доктор цолыг шалгахад албан ёсны десертаци бичиж, эрдмийн зөвлөлд шалгуулан бөө судлалаар эрдмийн цол авсан хүн гарсангүй. Хамгийн сүүлд нийтэд нэртэй болсон нэгэн эрхмийн Дэд доктор, Доктор цол хамгаалж байсан гэх ярилцлгыг Шинжлэх ухааны Академийн холбогдох эрдмийн цол бүртгэдэг газраас лавлахад цол хамгаалаагүй байх жишээтэй байлаа.
    АНУ-ын зарим байгууллагаас Докторын зэрэг олгосон гэх баримтуудыг шалгахад хуурамч болох нь тогтоогдсон. Цаашдаа хуурамч нэр, албажаагүй элдэв цол шагналаар өөрсдийгөө сурталчилж иргэдийг татах гэсэн оролдлого улам бүр мухардах болно.
    Манай байгууллагын үйл ажиллагаа цаашид улам боловсронгүй болгох, хөгжүүлэх зорилго нь янз бүрийн бэрхшээлтэй тулгарч байна. Нэгдсэн байгууллагыг дотроос нь хагалан бутлах оролдлого цөөнгүй гарлаа. Манай байгууллагын удирдах бүрэлдэхүүнд орж дотор нь зөрчилдүүлэх, хагаралдуулах улмаар шинэ байгууллага үүсгэх оролдлого гарч байв.
    Бөөгийн манлайлагч нарын бүрэлдэхүүнд сонгогдчихоод дүрмээр ногдсон хуралдаанд таслахгүй оролцох үүргээ биелүүлэхгүй байх, гол тулгуур болсон санхүүгийн хувьд дэмжихгүй байх, (жилийн татвар болох 50-80 мянган төгрөг), нэгдсэн арга хэмжээнд огт оролцдоггүй дутагдал байсан. Тэгээд дүрмийн шаардлагын дагуу хасагдах болохоор байгууллагад элдэв нэр хаяг бурууг өгөх явдал гардаг. Зарим нэг нь бараг бүх байгууллагын удирдлагад нэрээ бүртгүүлж, үйл ажиллагаанд нь бие нь хүрэлцдэггүй байдал ч харагдаж байна.
    Нэгдсэн тахилга дээр толгойлж бөөлөх үүрэг хүлээчээд хаяж зугатсан тохиолдол гарав. Тэрхүү ёс зүйн дутагдал гаргасны төлөө бөөгийн цолоо хасуулах тохиолдол нэг удаа гарсан байна.

    djmedia:856