Category: Монгол бөөгийн түүх

  • НАГРАНЗ БӨӨГИЙН ДОМОГ

    Юутай ч энэ алдарт бөө Завхан аймгийн хойт талын сумд болон Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан нуур, Цагаан уул сумын нутгаар хэрэн хэсч насаараа ганц бие явсан нэгэн юм.
    жижгийг том, томыг жижиг
    БОЛГОДОГ ЧАДВАР
    Награнз бөө ганц цагаан мориороо өвөл зунгүй хэрэн хэсэж явахдаа ердөө ганц хар богцтой л явдаг байсан гэдэг. Гэхдээ зарим үед айлд ороод бөөлөх болоход хаанаас ч юм бэ? Бөөгийнхөө өмсгөл, хувцас, цан хэнгэргийг гаргаад ирдэг байсан гэх бөгөөд гэнэт гарч ирсэн цан хэнгэрэг, хувцас хунар нь яагаад ч тэр жижиг хар богцонд багтахааргүй зүйлс бөгөөд мөн л гарч ирсэн шигээ нэг мэдэхэд л байхгүй болдог байжээ.
    Мөн нэг өвөл Награнз бөө Баян Тэсийн нэг айлд очиж хоносон аж. Гэрийн хар хүн бөөгийн морийг аргамжихдаа “Зааринтан минь өнөө шөнө гайгүй л байгаа даа. Би ч нэг сарын дотор хоёр ч сайхан морио “чононд” өгчихлөө. Энэ өвөл чоно их ширүүн байна” хэмээн ярьжээ. Өглөө гэрийн эзэн бөөгийн цагаан морийг авч ирэхээр аргамжаан дээр нь яваад очтол тэр хавьд дөрвөн чоно үхчихсэн хэвтэж байсан бөгөөд харин зааринтпы цагаан морь юу ч болоогүй юм шиг өвс идээд зогсож байсан гэдэг.

  • ДАМБИЙЖААГ ДӨРЛӨСӨН ЗААРИН

     

    Дамбийжаа ч ирж нутаг хошуугаар хэсүүчлзн явахад нь Чүлтэм заарин явж очоод түүнийг барьж аван хайнагийн шар шиг дөрөлж орхисон гэдэг. Үүнээс улбаалан нутгийн ардууд Чүлтэм зааринг “Дөрт бөө” гэж өргөмжлөн авгайлдаг болсон гэдэг.

  • АЗАРАГАН ДЭЭР БӨӨЛДӨГ БӨӨ

    Говь -Алтай аймгийн Тогрэг сумын глдарт заарин Даш том гэртэй байсан бөгөөд бөөлөх үедээ үүдэндээ цагаан эсгий дэвсэж бөөлөхөд хөх борлог онгон азрага нь унгалдаж давхиж ирээд зогсоход нуруун дээр нь босоо зогсож байгаад бөөлөхөд азарганы дөрвөн хөл чичрэн хөлс нь дуслан байдаг байжээ

  • “ЮМГ-ЫГ ГАЛ РУУ хийсэн ЗААРИН

     

    Нэгэн удаа Раднаа заарин жаахан Бадарч хэмээх айлын хүүхэд нь өвдөхөд гэрт нь залагдан очжээ. Заарин өрхийг нь бүтээлгэж, зулыг нь унтраалгаад “нэг шил архи аваад ир” гэжээ. Архи ууж, онгод сахиусаа дуудан бөөлж байснаа тулгыг нь тойроод нэг юм хөөж байснаа бариад авав бололтой гал руу хийчихээд “За боллоо, одоо галаа сайн түл” гээд мөнгөн аяганд боов хийж хөшиглөн дэвтээгээд 10-аад хоног хоол идээгүй өвчтэй байсан охинд өгсөнд цаадах нь шууд л идээд эхэлжээ. Хэд хоногоос охин эрүүл саруул болсон гэдэг. Эцэг эх нь ч баярлан хурдан удмын үрээ морийг зааринтанд бэлэглэжээ.

  • Алтан тэвшийн домог

    ус хутган тоглож бүжиглэж байхыг мангас шулмын хаан хараад ихэд уурлан энэ бол бурханы явуулга, энд амьдрал үүсгэж хүн суурьшуулах гэж Лусын хаан охиноо явуулсан байна. Энэ эрдэнийн алтан тэвшээр цацрах ус шиг ус булаг ундарсан ургамал цэцэг тэгш үзэсгэлэнтэй нутаг үүсэж хүн амьтан суурьших нь гэж ихэд уурлан атаат сэтгэл төрж таван чөтгөрөө дуудаж ирүүлээд нэгдэх чөтгөрт ингэж хэлжээ.
    -Чи урд талаас нь очиж тэр булаг дээр эрдэнийн алтан тэвшээр ус хутган тоглож байгаа Лусын охин, түүнийг дагаж яваа таван охидыг айлган сандаргаж эрдэнийн алтан тэвшийг нь авчир гэж явуулжээ. Энэ үед Лусын охиныг дагаж яваа таван охины хамгийн бага нь үзмэрч их мэргэн охин байж. Тэр үзмэрч мэргэн охин тоглож байснаа гэнэт ингэж хэлжээ:
    -Яана аа, биднийг мангас шулмын хаан харчихлаа. Бид хэдийг хорлож алтан тэвшийг авах гэж чөтгөрөө явууллаа, одоо яах вэ гэхэд, Лусын охины дагуул таван охины эгчмэд нэгдэх охин ингэж хэлжээ,
    -Ном муутай тойн хүнээс ном эрдэмгүй гөрөөчин эр дээр гэдэг үг бий. Би анчин гөрөөчин болж угтъя гэж анчин эр болон хувирч угтан овоохой босгож хоолоо хийгээд хүлээж суужээ. Нэг дэх чөтгөр ихэд саваагүйтэн исгэрч орилж айлгах гэж ядаад овоохойг нь шөргөөж цоолж шагайтал халуун тостой шөлөөр нүдийг нь сохлоод алчихаж гэнээ. Нэг дэх чөтгөрөө алагдаж нүдээ сохлуулсанд мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж хоёр дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ,
    -Чи миний далан алд төмөр шилбүүрийг авч тэр олон бэлчиж яваа зээрийг тас ороолгон хөөж Лусын охин, түүнийг дагаж яваа таван охиныг дайруулан алаад эрдэнийн алтан тэвшийг нь авчир гэж явуулсныг тав дахь охин бас мэдээд мангас шулмын хаан хоёр дахь чөтгөртөө далан алд төмөр шилбүүр өгч үй олон зээрийн сүргээр биднийг дайруулан алж эрдэнийн алтан тэвшийг авахаар явууллаа, одоо яана гэхэд хоёр дахь охин ингэж хэлжээ:
    – Зээрийн сүрэг олон гэлээ ч зэгэл саарал ганцдахгүй гэдэг. Би хөх чоно болж хөөе гээд хөх саарал чоно болон хувирч улин хөөхөд олон зээр эргэн дайрч зугтахдаа далан алд төмөр шилбүүртэй чөтгөрийг нь дайраад алчихаж гэнээ.
    Хоёр дахь чөтгөрөө алдсан мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж арга ядахдаа гурав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ:
    -Чи эрдэм номтой түшмэлийн дүрээр тэдэнтэй ном хаялцана. Лусын охин, түүнийг дагаж яваа таван охин дуулж дэвхцэхээс өөр юу хийж чадав гэж. Хэрэв чи тэдэнд буруу зөрүү ярьж асуусанд нь хариулж чадахгүй ялагдвал чи газар дээрээ аянганд нэрвэгдэнэ. Тэд ялагдвал тэд аянганд ниргэгдэж тэдний алтан тэвш миний болно гэсэн хатуу тангарагтай ном хэлэлцэхээр явуулжээ. Тав дахь охин бас мэдээд ингэж хэлжээ:
    – Мангас шулмын хаан бидэн рүү гурав дахь чөтгөрөө ном эрдмийн түшмэл болгон хувиргаж, ном хаялцуулахаар явуулж байна. Хэрвээ бид буруу зөрүү хариу өгч үг алдвал аянганд нэрвэгдэж, газар дээрээ үхэж алтан тэвшээ алдана гэж санаа алдан хэлэхэд гурав дахь охин ингэж хэлжээ:
    -Эрдэм номонд муухан гэлээ ч би элдэвтэй тэр түшмэл болсон чөтгөртэй ном хаялцъя гээд явжээ. Мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр гурав дахь охинтой уулзаж болзлоо хэлж хэн нь эхлэхээ шодоход мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр эхлэн асуух болжээ. Мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөр:
    -Бурхан, бурхан гэх бурханы чинь эцэг хэн бэ гэж асуухад охин:
    -Сэтгэл гэвэл, түшмэл болсон чөтгөр ихэд гайхан тэгвэл сэтгэлийн чинь эцэг хэн бэ гэхэд гурав дахь охин:
    -Мөнх хөх тэнгэр гэхэд мангас шулмын түшмэл болсон чөтгөр ихэд баярлан тэнэг минь тэр бурханы чинь эцэг манай мангас шулмын хаан гэвүүт аянга мангас шулмын хааны түшмэл болсон чөтгөрийг ниргэчихэж гэнэ ээ.
    Гурав дахь чөтгөрөө аянганд ниргүүлсэн мангас шулмын хаан уурлахын ихээр уурлаж дөрөв дэх чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ:
    -Чамайг зуу дахин хувирах шидэт баатар болгон явууллаа. Чи Лусын хааны охин, түүнийг дагаж яваа таван дагуулыг алаад эрдэнийн алтан тэвшийг авчир гэж явуулжээ. Тэгэж явуулахдаа хохимой толгойн дуулга өмсгөж, чиний хохимой толгойн дуулган дунд байгаа өндгөн чинээ хар мэнгэ, хар үсийг чинь харваж чадаагүй үед чи үхнэ гэж үгүй. Иймд чи бүү ай, бүгдийг устгаж алтан тэвшийг ав гэж дахин дахин хэлжээ. Энэ явдлыг тав дахь охин бас мэдэж ингэж хэлжээ:
    -Мангас шулмын хаан зуу дахин хувилах шидтэй түмэн хүний хохимой толгойн дуулгатай, дуулганы элгэн голд чигчийн чинээ хар мэнгэ, хар үстэй баатраа явууллаа. Энэ баатрын хар мэнгэ хар үсийг харваж чадаагүй хэн ч дийлэхгүй, одоо яана гэхэд дөрөв дэх охин:
    -Бүү ай, харанхуй шөнө хар батганы толгой хага харвах баатар би биш ч гэсэн харвая гээд харваад алчихаж гэнэ.
    Мангас шулмын хаан дөрөв дэх чөтгөрөө алуулсанд уурлахын ихээр уурлаж тав дахь охины мэргэн шидтэйг мэдэж гаслахын ихээр гасалж өөрийгөө хараан цамнаж цамнаж тав дахь чөтгөрөө дуудаж ингэж хэлжээ:
    -Чамайг би хэнд ч үзэгдэхгүй хөх өвсөнд хөх зүү мэт хөх могой болгон хувиргаж, Лусын охин, түүнтэй яваа таван охиныг алуулахаар явууллаа. Тэр дундаа тав дахь бага охиныг хамгийн түрүүнд ал, тэгэхэд бусад нь яаж ч чадахгүй гэж хэлээд явуулжээ. Өдөржин шөнөжин айж түгшсэн Лусын охин түүнийг дагаж яваа таван охин ядарч, үүр шөнөөр нүд нь анилдаж байтал тав дахь охин хашгиран босон харайж, хариугүй хатгах гэж байсан хар эрээн могойн толгой сүүлийг базан тэлж Лусын охин чинийхээ хаш цагаан орд харшийн чинь хаалга үүдийг сахих ерөөлтэй хангарьд нь би боллоо гээд нисээд явчихжээ. Үүнээс үүдэн хүрээ хот хангарьд сүлдтэй болсон гэнэ.
    Нэг дэх охин нь анхны аюулыг анхлан зайлуулснаараа урд уулын савдаг анчин эр болъё гээд явчихаж гэнэ. Тэр цагаас хойш Богд уул ан, гөрөөндөө харам үгүй ч худал хулгай тогтдоггүй, анчин эр савдагтай болсон гэдэг.
    Хоёр дахь охин нь хөнөөлийг хөөж хөх чоно болсон учир хайрхан уулыг чинь харж харамлах савдаг сахиус нь болъё гээд явчихаж гэнэ. Тэрнээс хойш Сонгино уул догшин (Хөх чоно) савдагтай уул болсон гэнэ.
    Гурав дахь охин нь эрдэмтэй түшмэл болж ирсэн гурав дахь чөтгөрийн хөнөөлийг дарсан учир эрдэм номыг дээдэлсэн эрдмийн савдаг болж Чингэлтэй уулыг чимж явъя гээд явснаас Чингэлтэй уулыг ном эрдмийн улс шүтдэг болсон гэнэ.
    Дөрөв дэх охин нь баруун өмнөөс байлдахаар ирсэн баатрын хорлолыг арилгаж чадсан би Баянзүрх уулын чинь савдаг нь болъё гээд явснаас Баянзүрх уул баатар эрийн зүрх мэт цэрэг эрсэд ээлтэй уул болсон гэнээ. Ингэж Лусын охиныг дагаж ирсэн таван охин буцаж чадахгүй болсонд Лусын охин алтан тэвшээ урд ууланд тавьснаас Ширээ тэвш хэлбэртэй уул үүссэнээс алтан тэвшийн хөндий гэж ам бүрээс нь ус булаг ундарсан үзэсгэлэнтэй сайхан хөндий үүссэн гэнэ гэх энэ домгийг ноёны хатан явсан Хоролдаваа гэдэг нэгэн буурал, ээжид минь 1949 оны үед хуучилж суухыг сонсон сууснаа санан санан хожуу тэмдэглэсэн минь энэ билээ.
    Д.Баасанжав

  • Дархадын Лагсаг зайран хуурамчаар үхэж, долоон хоног булаастай хэвтжээ №2

    Амьдралдаа бууны хараа шагайж үзээгүй Лагсаг мэдээж хэрэг юу ч оносонгүй.Ингээд айж мэгдэхдээ амиа хорлохоор шийджээ.Буугаа эрүүндээ тулгаад хэтээ цахих гэтэл тэнгэр дуугаран хиншүү хярвас үнэртээд явчихав.
    Нүдээ нээгээд хартал эцэг нь яг өмнө нь зэрэглээ адил сүүмэлзэн зогсож байх нь тэр.Лагсаг ч балмагдан буугаа унагалаа.Эцэг нь хий хоосон юм шиг атлаа,
    – Чи ингэж болохгүй.Миний сүнс чиний онгод болж буучих гээд зовоож байна.Чамд ан агнаж өгье.Хангай дэлхий өгөх байх.Чи өвчиж авахаа бод.Алсдаа их газар бараадна биз гэж хэлээд алга болжээ.Залуу эцгийгээ хичнээн дуудсан ч ахиж харагдсангүй.Гайхаж балмагдсан залууг ойн цоорхой дахь отог дээрээ ирэхэд гайхмаар зүйлс хүлээж байлаа.Бодон, чоно, булга, буга, хандгай гээд зүсэн зүйлийн амьтан овоолоостой байв.Ингэж хэд хоног ангаа өвчиж дуусгав.Намын болоод багийн дарга ч сайшаалаа.Дайн дуусаад удаагүй байтал гэнэтхэн толгой нь маналзан татаж уналаа.Ингээд өвчтэй юм шиг хэвтэрт оров.Нэгэн удаа өвгөн зайран гэрт нь сэмхэн ирэхдээ,
    – Чиний онгод чинь ирж байгаа бололтой гээд бага сага юм зааж өгснөөр бөөгийн шидийг олж, жинхэнэ зайран болох замдаа оржээ.Ингээд нууцаар бөөлдөг боллоо.Гэвч 1950-иад оны эхэн үеэс намаас илт хавчиж эхлэх болсон нь сэжиг авсныг илтгэж байлаа.Нэгэнтээ онгод нь түүнд,
    – Энд удвал үхэл айсуйг шивнэсэн учраас мань эр хот бараадахаар шийдэн нүүдэллэсэн нь энэ.Цөөн хэдэн малаа зарж үрээд хэдэн янчаан болгосон Лагсагт хотод ирж мөнгө төгрөг олохдоо гол нь бус элдэв дарамт, хавчлагагүй амар тайван аж төрөх нь л чухал байлаа.Хотод нүүж ирээд гэрээ хаана барихаа мэдэхгүй гайхалзаж байснаа Сэлбийн голын хөвөөн дээр айлуудын хашааны төгсгөл дээр босгов.Шилжих бичигтэй байсан учраас газрынхаа зөвшөөрлийг аван хашаархуу юм босгож дөнгөв.Ингээд ажил хийх их аянд мордов.Мань эрд үнэндээ модноос өөр хийж чадах ажил байсангүй.Тийм ч учраас мужааны ажилд оров.Хүүхдүүд нь сургуульд, эхнэр нь эмнэлэгт асрагч хийх болсноор амьдрал ахуй нь нэг үеэ бодоход овоо сэхэх тийшээгээ ханджээ.

    Ийн санаа зовох явдалгүй сайхан аж төрж байтал нь бас л болохоо байлаа.Нутгийнх нь нэгэн хүүхэн хотод орж ирээд Усны гудамжны нэгэн луухаантай ханилан суусан юмсанж.Лосолмаа гэгч уг эмэгтэйн нэр Хуар хэмээн солигдсон бөгөөд Лагсагийнхыг нүүж ирснийг мэдэж орхисон юмсанж.Тэгээд бие нь өөдлөхөө больсон учраас Лагсагаас тусламж гуйх санаатай эрсээр олчихжээ.
    Нэг л өдөр үүдэн дээр нь морин тэрэг зогсон залуухан эрлийз эр гэрт нь орж ирэв.
    – Таныг Хуар эзэгтэй гэртээ урьж байна.
    – Хуар гэдэг хүн танихгүй ээ.
    – Лосолмаа гэдэг нэртэй юм л даа.Уг нь танай нутаг юм гэнэ лээ.Хөвсгөлөөс ирж манай данжаадтай ханилсан юм.
    – Тэгээд надаар яахнав?
    – Таныг морилж ир л гэж хэлүүлсэн.
    – Тэгвэл намайг завгүй байна гэж хэл.Тэгээд ч би таньж мэдэхгүй айлд ордоггүй гэж хэлээд нүүр өгөлгүй буцаажээ.

    Маргааш нь мөнөөхөн морин тэрэг ахиад л ирэв.Дотроос нь нэгэн эмэгтэй нөгөөх эрлийз залуугаар түшүүлэн бууж ирлээ.Сая л гэрт нь орж ирэхэд нэг голынх нь Лосолмаа гэгч залуухан эмэгтэй болох нь танигдлаа.Төрсөн ах нь сумын намын дарга хийж байгаад өмч хөрөнгө идсэн хэргээр албан тушаалаасаа бууж байсан зэрэг олон зүйлсийг бодож амжив.Мэнд ус мэдэлцсэн болоод угийн зожиг Лагсаг хар цагаан дуугүй буруу хараад хэвтээд өгөв.Лосолмаа хэсэг чимээгүй сууснаа,
    – Би энд ирээд нэгэн дотор хүнтэй суусан юм.Сайн хүн бий.Даан ч бие минь дээрдэхээ болилоо. Тэгээд л танаасаа аврал эрж явна даа гэхэд нь Лагсаг өндийж суугаад,
    – Ах нь хэнгэргээ нутагтаа орхисон. Энэ цагт эмнэлгээс өөр хэрэгтэй зүйл байхгүй л болов уу.Чи нутагтаа очвол аяндаа бие чинь илааршина.Хужаагийн өмхий тагзанд чам шиг хүн өөдлөхгүй ээ.Энэ бол үнэн үг.Чи сайн бодоорой гэж хэлээд буруу хараад хэвтээд өгчээ.Тэсвэр алдсан Лосолмаа бүсгүй гэнэтхэн уурсч,
    – Чи муу үхсэндээ боогоод байгаа юм.Хятад хүн шиг амьдарч чадахгүй хэвтэж юун ч ихэмсэг юм бэ? Чам шиг новшнууд л дотор хүнд атаархаж байдаг болохоос бус ухаантай нь хамтран ажилладаг юм шүү. Харж л байгаарай гэж загнаад гарч оджээ.Эхнэр нь уйлж дуулан сүйд болов. Гэвч мань эр тоосонгүй. Харин шөнө дунд гэнэтхэн онгод нь орж ухаан алдан уналаа.Эхнэр нь босч архи цутган сэрээлээ.Лагсаг хэнгэнэтэл санаа алдсанаа эхнэртээ,
    – Чонотой нийлсэн монгол нохой гэдэг шиг хужаагийн дэвсгэр болсон гичий чинь балаг тарих нь бололтой.Тэр хужаа нь олон даргатай дотно юм шиг байна.Манай хорооны дарга хятад цустай хүн юм байна.Яая даа байз хэмээн үглэсээр унтжээ.Маргааш өглөө нь хороон дээр дуудаж байна гэсэн зарлан дуудах ирлээ.Тэрбээр сэтгэлээ хөвчлөн зоригоо чангалсаар явж очив.Хорооных нь засаг дарга дүвчигнэж гарлаа.
    – Чи муу эсэргүү зүс буруулж явсан юм бий.Би Дотоод яам, танай намын дарга хоёрт мэдэгдсэн.Дулаан хувцсаа өмсөөд наанаа сууж бай гэж хашгичлаа.Мань эр ч хэсэг зуурт балмагдсанаа ухаан алдан ойчив.Хорооны дарга бүүр ихээр уурсан өшигчиж байснаа гэнэтхэн царай нь хувиран,
    – Энэ хүн үхчихлээ гэж муухай орилон тусламж эрэв.Эмч ирэхэд аль хэдийн амьсгал хурааж цогцос хөрсөн байлаа.Гэрт нь цогцсыг хүргэж өгөхөд эхнэр, хүүхэд нь уйлан хайлан бөөн хөл үймээн болсон нь ойлгомжтой.Яг энэ үеэр Дотоодыг хамгаалахын чекист түүнийг барихаар ирсэн боловч үхсэнийг нь сайн батлаж мэдээд данжаадынх руу харайлгажээ.Хүмүүс явсан хойно баруун талын орон дээр хэвтэж байсан цогцос хөдлөх шиг болж хөшиг нь намирав.

    Эхнэр нь айж мэгдтэл,
    – Бүү айцгаа, би амьд гэж хүнгэнэсэн дуун сонсогдож бүгдээрээ уйлцгаав.Лагсаг босч сууснаа,
    – Та нар минь намайг маргааш оршуулсан нь дээр байх.Би босоод л явчихна.Та нар хэд хоногийн дараа нүүж Амгаланд очиж буу.Тэнд л аж төрөе гээд танилынхнаа хашааг зааж өгчээ. Маргааш нь оршуулах ажил даруухан болж өнгөрчээ.

    Харин яагаад ч юм Далай данжаад, хорооны дарга, намын дарга, Дотоодыг хамгаалахын чекист нар нэгэн зэрэг маш амархан үхэцгээсэн гэдэг.Амгаланд гэрээ нүүж очсоны дараагаар газарт булаастай долоо хоног хэвтсэн Лагсаг зайран эсэн мэнд гарч иржээ.Тэрбээр нэрээ солин Доржсүрэн болгосон бөгөөд эсэн мэнд явсаар далаад онд өөд болсон гэдэг.Мартсанаас хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Лосолмаа бүсгүй галзууран,
    – Лагсаг зайран хараад байна гэж үглэсээр Туул гол руу орж үхжээ.Ногоон малгайтан чекист эр Далай данжаадын заавраар Лагсагийг үхсэний дараа гурван хоног шарилыг нь шалгаж байгаад үхсэн гэлцдэг.

    Одоо болтол Лагсагийн үр ач нар дотроос бөө зайран төрөөгүй нь түүний сүнс цагийн хатууд үр, ачаа хэрхэн зовохыг мэдэж байсан учраас эргэж төрөөгүй байх гэж ярилцдаг юм.

  • Дархадын Лагсаг зайран хуурамчаар үхэж, долоон хоног булаастай хэвтжээ №1

    Нэгэн мянган есөн зуун тавин зургаан оны зун Улаанбаатар хотод хөдөөнөөс нэгэн айл нүүж ирсэн нь хэний ч анхаарлыг татсангүй.Гэрийн эзэн нь Лагсаг гэх дөч орчим насны эр байх.Харин жижигхэн хэрнээ адтайхан эхнэрийнх нь нэрийг Отгонжий гэх агаад тэрсхэн төрсөн гурван хүүхэдтэй гойд эд хогшил гээд байх юмгүй таван ханатай навтгар хар гэртэй.Үнэндээ хүний нүдэнд гялайж гялтайчих эд хогшил үгүй жирийн л бор тоорог амьдралтай айл байсан нь хэний ч анхааралд өртөөгүй хэрэг.Тэгээд ч 1950-иад оны үеэр олон үйлдвэр завод босохын эхлэл тавигдаж байсан учраас ажлын байр олноор бий болж нийслэлд шилжиж ирэгсэдийн нүүдэл эрчээ авч байсан юм.Гэвч эднийх ажиллаж амьдрах гэхээсээ илүүтэйгээр ороо бусгаа цагийн хатууд амьд үлдэхийн төлөөх тэмцэл явуулж байсныг анзаарсан хүн үгүй.Тийм ч учраас Улаанбаатар хотод ах, дүү, хамаатан бүү хэл тэр гээд нэрлэчих зүс таних хүн ч байсангүй.Үүндээ ч эр, эм хоёр ихэд сэтгэл хангалуун байсан нь гайхалтай.Цаашид өрнөх үйл явдлыг өгүүлэхийн өмнөхөн Лагсаг гэгч чухам хэн болох, яагаад орон нутгаасаа дайжиж огт хүн танихгүй их хөлийн газрыг бараадах болов?гэдгийг нь нуршилгүйгээр товчхон өгүүлэх нь зүйтэй болов уу.
    Лагсаг үнэндээ өөрийнх нь мэдэхээр долоон үеийн харын бөө.Түүний өвөг эцэг нь Дархадын томоохон зайрангуудын нэгэн байсан бөгөөд долоохон настай байхад мөнх тэнгэрт хальжээ. Өвөөг нь тэнгэрт одоход маш олон хүн цуглаж идэх уух юм арвин байсныг хүү санадаг байлаа. Хэдэн жилийн дараа эцэг нь гэнэтхэн ухаан алдан унах болж, өвчилж эхлэв.Гэвч энэ нь өвчин бус онгод нь орж бөө зайран болж буйг учир мэдэх хүмүүс хэлж, зөвлөснөөр эцэг нь өвөөгийнх нь хэнгэрэгийг барих болжээ.Ингэснээр хүүд хандах хүмүүсийн хандлага ч эрс өөрчлөгдөн хүндлэл хайр нь эргэж иржээ.Ийн сайхан байх цаг нь харамсалтай нь төгсгөлтэй байлаа.

    1936 оны өвөл гэнэтхэн эцэг нь хүүгээ дуудан аминчлан хүүрнэв.Нас бие гүйцэн эхнэр авахыг нь сануулсанаас гадна нэгэн гунигтай зүйл яригдав.Эцэг нь түүнд нас биед хүрсэн эр хүнийх нь хувиар итгэж илэн далангүй зүйл ярьжээ.Шинэ төр засаг лам нарыг төдийгүй бөө мөргөлтнүүдийг хяхан хавчин толгойг нь авч эхэлсэнийг яриад энэ их хядлага өөрийг нь ч тойрохгүйг илэн далангүй ярив.

    Эцэг нь үхлээс мултарч болох ч ар гэрээ бодох, бас чиг онгод нь түүнд нас нь гүйцсэнийг хэлсэн болохоор мөнх тэнгэрээс зөрчихийг зүрхлээгүй гэнэ.Харин хэдэн жилийн дараа эцгийнх нь сүнс түүнд онгод болон очих учраас Лагсаг бөө зайран болох аж.Нэгэнт мөнх тэнгэрийн хуулийг зөрчих аргагүй учраас амь насаа хэрхэн авч үлдэх нь онгодоос нь бус хувь хүнийх нь ухаанаас шалтгаална гэдгийг эцэг нь сайтар захьжээ.Гэвч эцэг нь тийм ч амархан бас чиг мөрөөрөө алагдчихсангүй.Үүнээс долоон хоногийн дараа сумын төлөөлөгч аймгаас ирсэн ногоон малгайтнуудын хамт хөвчид гарч иржээ.Гэрт нь орж ирээд зураастай бичиг уншиж хөрөнгийг нь битүүмжлэх болоход
    – Өө чааваас зайран зайран гээд байсан чинь олигтой эд хогшил алга л байна ш дээ гэж нэг ногоон малгайтан нь дурссан маягтай хэлж байсныг хүү тодхон санаж үлджээ.Эцгээс нь
    – Зайран дахиад төрдөг гэл үү?Чи одоо энэ хүүгээ үхсэн хойноо бөө болгох уу?гэж асуухад эцэг нь маш их сандран
    – Үхэх хүн дахин төрнө гэж юу байхав. Тэгээд ч ийм унхиагүй, шүтлэггүй хүн хэзээ ч зайран болж чадахгүй гэж шүлсээ хаяхад нь ногоон малгайтнууд баярласан янзтай муухай хөхрөлдөв.Ингээд эцэг нь зайдан морин дээр сууж ганц ч удаа эргэж харалгүй явж одсоноор сураг нь тасарчээ.Үүнээс хойш хэн ч ирж тэднийг оролдсонгүй.

    Лагсаг ч эхнэр аван эцгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхээр амьдрал ахуйгаа өөд нь татаж эхлэв.1940-өөд оны эхээр фронтод бэлэг явуулахаар бүх нийтийн хөдөлгөөн өрнөх үеэр Лагсаг багийн хуралд очжээ.Тэрбээр өөрийнхөө хэр хэмжээнд тохируулаад унааны морь нэгийг амлатал нь намын дарга гэнэтэн уурсч …
    Үргэлжлэл бий

  • Сартуулын Дүгэр бөө

    сэтгүүлч, яруу найрагч Чойжилсүрэнгийн Ууганбаяр

  • Сартуулын Тосонхүү удган

    Тэднийх нэг өргөмөл охинтой. Өргөмөл охин нь одоо “Нөхөрлөлийн” сангийн аж ахуйд буй сурагтай. Тосонхүү удган эрдэм чадал ихтэй, тэр болгон идийг гаргахгүй нууцхан амьдарч байжээ. Цөөхөр овог нь Баруун монголчуудын нэг үндэс угсаа цөөхөр овог буюу зарим тохиолдолд түүнийг цөхүүр гэх нь байсан ба зарим бичвэрт “цөөхөр” гэхийг “цоохор” хэмээн ташаа бичсэн байдаг. Монголын Цогт хун тайж бол цөөхөр овгийн хүн юм. Түүнийг зарим түүхэнд ташааран “Цөөхөрийн цогт” гэхийг “Цоохор Цогт” хэмээн буруу бичсэн байдаг. Завханмандал суманд цөөхөр овогтой хүмүүс мэр сэр байна.

    сэтгүүлч, яруу найрагч Чойжилсүрэнгийн Ууганбаяр