Category: Монгол бөөгийн түүх

  • МАЧИР ЗААРИНГИЙН ДОМОГ


    33 жилээс дээш бөөлж, алдар цуу нь түгсэн бөөг Дархад даяараа хүндлэн дээдэлж, 9 булдруутай хэнгэрэг барих эрхтэй байдаг гэдэг. Мачир заарин ийм 9 булдруутай хэнгэрэг барьдаг байсан аж.
    Заарин хоёр эхнэртэй байсан ба эхний эхнэрээс гарсан хүү нь Пунцаг заарин хэмээн ард олондоо алдартай байсан заарин, нөгөө эхнэрээс нь төрсөн охин нь Дулам удган юм.
    Мачир заарин гэртээ бөөлж байтал түүний тэнгэрийн сахиусны увидас чадлаар охин нь нисэж Ховдод очиж буусан гэдэг. Тиймээс Дулам удганыг Ховдынхны онгод шүтээн болсон аж.
    Мачир зааринг өөд болоход Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт Хогоргын голын зүүн суганд байрлах Бурианы амны эхэнд онголсон гэдэг.

  • ОНГОДОД БАРИХ БЭЛЭГ

     

    Нэгэн удаа анд мордохын өмнө бөөлөөд “Пөөх та чинь цагаан үнэг агнах юм байна. Арьсыг нь надад авчирж өгөөрэй” гэжээ. Гэндэн гуай ч андаа яваад эхнэрийнхээ хэлсэн ёсоор нь цагаан үнэг авлаж гэнэ. Тэгээд энэ ховор амьтны арьс хот хүрээ орвол их үнэ хүрэх байх гэж бодоод тайгад нуучихаад харьжээ.

    Г эртээ ирээд цайгаа ууж сууж байтал эхнэр нь “цагаан үнэгний арьсаа яасан бэ?” гэж гэнэ. Гэндэн гуай: “Үнэг алаагүй ээ” гэж хэлээд цайгаа уугаад суугаад байж. Удган “Худлаа яриад л та модны хонгилд арьсыг нь

    нууж байх чинь билээ” гэж хэлээд нүүр хийх газарг үй болгосон аж.

  • ГЭРЭЭСЭЭ НИСЭЖ, НӨХӨРӨӨ БУУЛГАЖ АВСАН НЬ

    –    “Би нэг бөөлөхгүй бол болохгүй нээ” гэж гэнэ. Нөхөр нь ч намын гишүүн хүн болохоор хүн амьтнаас айж байж эхнэрээ чимээгүйхэн бөөлнө шүү гэжээ. Тэгтэл Дашдаваа удган:
    –    Өнөөдер би нисэж үзмээр санагдаад байна. Та намайг нисэхээр барьж авахыг бодно шүү. Толгой маань тоононоос дээш гарах байх. Тэгээд ирэхэд барих хэрэггүй байх. Хүзүү хавьцаа ирэхэд ч барьж авч болохгүй шүү. тэгсээр байгаад суга хавьцаа ирэхэд барьж авахгүй бол болохгүй байх. Тэгэхэд л бариад авдаг юм шүү. Та тамхиа татаж байгаад мартчихваа гэжээ.
    Хөвсгөлийн өндөр уул тайгатай нутагт хэнгэрэг дэлдэх дуунаар ганц гэрээр өвөлжиж байсан айлд хавь ойрынх нь нутаг нугын арав гаруй улс Дашдаваа удган бөөлж байна гээд давхиад иржээ. Тэгээд удган бөөлж гарч дээ. Нилээд бөөлж байгаад удганы хөл нь газраас хөндийрэээд эхэлж гэнэ. Г эрт цугласап хүмүүс “удганы хөл газраас хөндийрчихлөө” гэж Гэндэн гуайд хэлсэн ажээ.
    Гэндэн гуай ч тамхи татаад суугаад байж гэнэ. Хэсэг сууж байснаа гаансаараа хөл доогуур нь хэд хэд

    явуулаад авч, гаанс нь хөлд нь тээглэхгүй сул гараад байх юм гэнэ. Гэндэн гуай итгэж үл чадан нүдээ сайн нээн хартал үнэхээр л эхнэрийнх нь хөл газраас хөндийрчсэн байх юм гэнэ. Ингээд юу болоод байх нь вэ? Гээд хараад байтал үнэхээр толгой нь тоононоос гараад явчихав гэнэ. Удалгүй суга нь тоонотойгоо зэрэгцээд ирж байх юм гэнэ. Хүмүүс ч “Хүүе одоо л барьж авахгүй бол болохгүй нь” гэтэл улам дээш ахиад байж гэнэ. Гэндэн гуай ч юу болох нь вэ? гээд харж байгаад бүсэлхий нь тоонотойгоо ч бүсэлхий нь зэрэгцээд ирж, бариад авах санаатай ухасхийтэл эхнэрийнх нь хэнгэрэг, малгай, бүс дээл, гутал энэ тэр нь тооно тушаа унаж, нөмгөн чигээр харанхуй огторгуй руу нисээд явчихав гэнэ. Г эрт үзэгчээр сууж байсан улс дуу орон шуугилдаж, хаалгаар чихэлдэн гарахад ойр хавьд нь юу ч болсон шинжгүй ажин түжин байлаа. Тэд ойр хавьдаа цасан дээгүүр эрж, хайж. хашгирч дуудсан боловч сураг байсангүй. Хүмүүс тэгэсхийгээд гэр гэрийнхээ зүг давхиад оджээ.
    Гэндэн гуай ч хүүгээ (Дархадын нэрт Баяр удганы аав Банзрагч гуай юм) өвөртлөн цурам хийлгүй үүр цайлгаж гэнэ. Тэгээд гэгээ орохоор гарч, гэрийнхээ ойр орчим хайсан боловч бараа сураггүй алга байна гэнэ. Өдөртөө удган эхнэрийнхээ орж гардаг айлаар явж сурсан ч сураг ажиг ер алга гэнэ шүү. Аргаа ядаад ойр хавийнхаа бөө заарин улсаас асууж лавлахад танай гэрийн ойролцоо эхнэрийн чинь тахидаг хоёр удган мод байгаа. Тэндээс л асууж сурсан нь дээр байх гэв. Үнэхээр л тэдний гэрийн ойролцоо нэгэн бүдүүн хуш мод байх юм гэнэ. Бас гэрээс зайдуу тахиж өргөл өргөдөг нэг хар мод байдаг байж л дээ. Гэндэн гуай ч намын гишүүн хүн Мй болохоор хүн амьтны нүд хариулж байгаад өнөөх хоёр модонд өргөл өргөж “Орон дэлхий минь эхнэрийг минь эргуүлж өгөөч” || гээд гуйгаад л байж. 9 Бөөлсөнеөс хойш 1L долоо хоног өнгөрч W эхнэрээс ямар ч f сураггүй байж.
    Нэгэн өдөр Гэндэн
    суутал тэр дээр модны    –
    оройгоос эхнэр нь тас
    тас инээх сонсогдов гэнэ. Өөдөө хартал эхнэр нь нэг бүдүүн гишүүн дээр нөмгөн чигээрээ суучихсан инээж байв. Гэндэн гуай ч эхнэрээ харж учиргүй баярлаж, нэхий дээлээ цасан дээр дэвсэж байгаад буруугаа хүлээн, бууж ирэхийг хүсэн элдвээр аргадаж гэнэ дээ.
    Тэгтэл эхнэр нь мөнөөх гишүүн дээр суусан чиггээ хөөрч алгуур доошилсоор нэхий дээлэндээ ороож тэврээд гэр лүүгээ гүйчихэж. Тэгээд орон дээрээ эхнэрээ тавьмагцаа зуух тулгатайгаа ноцолдож, эм хүнгүй хүйт даасан гэртээ гал түлэхээр оролдож байхад эхнэр нь “Тий тий ямар хүйтэн юм бэ? Галаа хурдан түлээч” гэсэн гэдэг.

    Энэ явдлыг нүдээр үзсэн олон хүн ярьж байсаныг бөө судлаач О.Пүрэв гуай тэмдэглэн авсан байдаг. Хожим
    нь Гэндэн гуайгаас өөрийн биеэр болсон явдлыг нэг нэгэнгүй яриулж тодруулж авсан гэдэг.

  • АЗГҮЙ СОХОР ТАВИЛАН

    Тэгээд Награнз бөөг гэрээс нь баривчлан явахаар болоход бөө “Ганц миний үгэнд ороод эндээс явбал хэн хэнийх нь аминд өлзийтэй юм. Эс тэгвээс эндээс хамгийн азгүй хувь тавилант хүн нь чи байх болно” гээд нөгөө ногоон малгайт “ногоон” Санжааг заажээ. Тэгээд бөө өөрөө тогоон дотороо ороод суучихжээ.
    Энэ гэнэтийн хачин яриа, гаж үйлдэлд цочирдсон “ногоон” Санжаа нагаан буугаа гаргаж ирээд бөөг буудтал яг ард нь зогсож байсан нэгэн туслах нь үхэтхийн унасан аж. Гайхаж балмагдсан өнөөх Санжаа дахин бөө рүү буугаа чиглүүлж байгаад гохоо дартал хажууд нь байсан туслах үхжээ.
    Харин Награнз бөө энэ бүхнийг харж зүв зүгээр инээгээд л тогоон дотроо суугаад байх юм гэнэ. Гэтэл нөгөө Санжаа урагш ухасхийн Награнзын толгойд тулгаж байгаад дахин гохоо дартал үлдсэн нэг туслах нь яг цохондоо буудуулан үхэтхийн унажээ. Энэ үед Награнз бөө тогоон дотроосоо босч ирээд “Одоо ахиад гохоо дарвал чи өөрөө өөрийгөө буудах болно. Тэгэхдээ чи шууд үхэхгүй. Өөрийгөө буудаж шархны халуунд их л удаан зовох болно” гэж хэлжээ. Болсон явдалд үнэхээр цочирдон балмагдсан мөнөөх “ногоон” Санжаа дахин гохоо дарсангүй бөгөөд ёстой нөгөө Награнзын хэлснээр гурван туслахынхаа хүүрийг аваад буцжээ. Ногоон малгайт Санжаа бөөгийн гэрийн гаднаас хөдлөөд удалгүй эргээд харахад эзэнгүй гэрийн буурь харагдаж байсан гэдэг.
    Энэ явдал Завхан даяар шуугиан тарьж Урианхайн Награнз бөөгийн гэрт “ногоон” Санжаа туслахуудаа хүйс тэмтэрч гэнээ гэсэн яриа бөглүү зэлүүд нутгийн
    хүн зоны амнаас ам дамин яригдаж гэнэ. Удалгүй Санжаа ч өөрөө баригдан төрийн гянданд хоёр жил гаран эрүүдэн шүүгдэж тарчилсаар амь алдсан юм гэдэг. “Усч хүн усандаа үхдэг’’ гэгчээр Ногоон малгайт Санжаа өөрийнхөө гараар бариулсан шорондоо өөрийнхөө яргаллыг амссаар дөрвөн мөч нь мэдээгүй болж, амьтай голтой амьтан зовж тарчилсаар тийнхүү нүд аньсан гэдэг. Энэ нь мөнөөх Награнз бөөгийн хэлсэнчлэн түүний азгүй сохор хувь тавилан байжээ.

  • ТҮШЭЭГИЙН ЯВДАЛ

     

    Би энэ тухай бичих гэж эртнээс бодсон юм аа. Гэвч цаг гарахгүй байсаар нилээд хугацаа өнгөрчээ. Болсон явдал сургамжтай. Манайд нэг байгуулагад нэг бөө байсан юм, одоо гомдоод өөр байгуулагад очсон. Тэрээр томоохон тахилгад тэргүүлж бөөлөх болоо. Уламжлалт бөөг бодвол орчин цагийн жаягаар сандал дээр сууж бөөлнө. Тамлага, дуудлага муутай болохоор ямар онгод дуудаж байгааг мэдэхэд хэцүү, тэгээд шүтээн дуудаж байна гэж боддог болсон. Сууж бөөлдөг болохоор хөдөлгөөн багатай, түүнийг түших түшээ нэг их хариуцлага хүлээгээд байдаггүй. Тиймээс тэрээр бөөгийн түшээд нэг их ач холбогдол өгдөггүй байж мэдэх юм. 
    Бусдад санамж өгөхөөр нэг ийм явдал болов. Энэ удаа нэгэн бөөг хайрханы тахилгад толгойлж бөөлөхөөр томилов. Зургаан сарын өмнөөс онгод юугаа илгээж, хайрханы савдагтай харьцаж, дуудлага, магтаал, тамлагын тухай мэдээлэл авч бөөлөлтийн үеийн талаар бэлтгэл хангах ажилд оров.
    Нэг л мэдэхэд бөөлөх хугацаа тулж, хайрханы зүг хөдлөх болов. Тэр залуухан бөө уламжлалт жаягаар бөөлдөг учраас түшээ онцгой үүрэгтэй. Бөө хүнд өнөө цагт тохиодог нэг бэрхшээл болох түшээд нь ажлын газраас нь чөлөө өгсөнгүй. Тэгээд бид ярилцлаа. Хэнээр түшээ хийлгэх вэ гэж. Удаан зөвлөлдсөний эцэст хэдэн шавь нараас нь нэгийг сонгохоор болов. Тэгээд түүнийг нь ажлаас нь чөлөө авахуулж Түшээ хийлгэхээр болгов. Өнөө цагийн бас нэг зовлон хоёр өөр газарт амьдардаг, хоорондоо уулзаж чадахгүй байсаар холын аянд зорих өдөр ирэв.
    Бөөлөх улаач, түүний түшээг хамтад нь нэг машинд явах замд нарийн нандин зүйлээ ярилцаж, бөөлөх үед түшээг хэрхэн ажиллах талаар ярилцах байв. Бас л хясаантай явдал болж, хамт нь явах унаа бусдын “адармаатай” санааны улмаас тэд хамтдаа явах боломжгүй болчихов. 
    Тэгээд бөө, түшээ хоёр өөр, өөр машинд явахаар боллоо. Аян замын явцад орой унтах үеээр уулзаж, хоорондоо бага, сага зүйл ярилцах боломж гарна гэж үзэв.
    Харин энэ удаа бөөлөх улаачийн түшээ нь дээрх түшээд ач холбогдол өгдөггүй бөөгийн машинд суух нөхцөл бүрдчихэв. Нөгөө оройн цагаар Түшээтэйгээ ярилцаж, бөөлөхөд бэлтгэл ажил бүтэхгүй болж эхлэв. Яагаад гэхээр нэг нь бөөлөхдөө түшээд ач холбогдол өгдөггүй, нөгөө нь бөөгийн түшээгийн хариуцлагтай ажил хийж байгаагүй хоёр нийлчихсэн хэрэг.
    Тэгээд түшээ хийх хүнийг авч яваа нөгөө машин цуваанаас тасарч хаа нэгтэй хоноглоно. Аймгийн төвд эрх биш нэг уулзалдаад учир нь олдох биз хэмээн санаа зовохоо бас хойш тавив. Гэвч аймгийн төвд ирээд нөгөө машин түшээгийн хамт алга болов. Одоо бид бодит байдалтай эвлэрэхээс аргагүйд хүрч өөр түшээгийн эрэлд мордов. 
    Бөөгийн түшээ хариуцлагатай ажил. Хэн нэг нь шууд хийчих ажил биш. Нөгөө талдаа томоохон тахилгад бөөлөх улаачийн түшээ өндөр хариуцлагыг өөртөө хүлээдэг. Түшээ хүний хариуцлага, улаачийн амь, амьдралтай тулгарах үе ч байдаг. Уламжлалт бөөгийн шавь хүн багшдаа үнэлэгдэж чадвал их зүйл сурна. Ийм боломж чухамхүү томоохон зан үйлийн үед олддог. Ийм боломжийг шавь нь ашиглаж чадсангүй. Энэ бол түүний л асуудал, боломж байв.
    Ийнхүү улаач, түшээ хоёр уулзалдаж чадалгүй зан үйлдээ очсон нэгэн түүх болоод өнгөрөв.
    Хариуцлагатай үүрэг хүлээж яваа улаачийн түшээ, бөө хүн хоёр хэн хэн нь томоохон үйлд зүтгэж яваа гэхэд ингэж хандах нь хариуцлагггүй явдал, бас санаатай ч гэмээр асуудал юм.
    Эцэст нь бид аргагүйн эрхэнд өөр түшээгээр бөөгөө түшүүлэхээр шийдвэрлэхэд хүрсэн билээ. Нэг нэгнийгээ хийх үйлдээ дэм болж, тус болохын оронд бөө хүнд байж боломгүй хариуцлага алдсаныг бусдад сургамж болгох үүднээс ийнхүү бичлээ. 
    Түшээд нэг их ач холбогдол өгдөггүй бөө өөрийгөө дээд тэнгэрт өндөр суудалтай гэж тунхагладаг юм. Томоохон тахилгад бөөлөх улаачийн түшээг түшээгийн эрдэмд суралцах боломж олгоогүй болохоор энэ үйлдлийг нь санаатай үйл гэж болохоор юм. 
    Нэг талдаа Түшээд ач холбогдол өгдөггүй бөө, нөгөө талдаа багшаа хүндэлдэггүй, хариуцлаггүй шавийн тухай бичмээр санагдаад болдоггүй.
    Түшээд ач холбогдол өгдөггүй улаач, хариуцлагаа ойлгодоггүй шавь, бөө болтолоо хол байна даа, хол байна. 
    Д.Хүрэлбаатар

  • ШАРЫН ШАШИНД БУУЖ ӨГӨХГҮЙ БИ…

    Цорж ламын явуулсан хүнийг Жав заарин хүлээн авч хоол цайгаар дайлаад “Чи түрүүлээд явж бай би араас чинь очино” хэмээн явуулав.
    Цорж ламын гэрийн ойролцоо хэнгэргийн дуу сонсогдож Жав зайран хэнгэрэгээ унаад орж иржээ. Гэтэл тэр нь Жав зайран өөрөө биш онгодоо өөрийнхөө дүрд хувирган Цорж ламынд очуулсан хэрэг байв.
    Жав зайран Цорж ламын биенээс 3 ширхэг зэвтэй холбогоо аваад явахдаа шарын шашинд хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ хэлээд буцаж гэнэ. Ингээд Цорж ламын ч бие эдгэсэн байна. Энэ онгод Хөвсгөл аймгийн Хөгийн гол эх Буурал голын онгод
    болсон гэдэг.

  • ТУВА БӨӨГИЙН ХОВС

    Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Бараг Дорлигжав л ганцаар амьд УЛДЭЖ, нутгийн номч мэргэн улаан сахиусны өвгөний номын шидэд биширч байв. Нэг удаа Улаан өвгөн ТУУНД хэлжээ. “Миний бие барагтай болов. Одоо УУНЭЭС цааш чамд туссан бөөгийн хараалыг хариулж чадахгуй. Чи нутаг сэлгэж хол HVV, тэгвэл гайгуй байж магадгуй” хэмээжээ.
    Дорлигжав ч өвгөний УГЭНД орж бөөтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд Хөвсгөл аймагт шилжиж очжээ. Дархадын бөө нарт оч иж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд огт халгаасангуй, “Өөрөөс чинь холуур өнгөрөөх арга бодъё” гэжээ. Төдий удаагуй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том xvv Цэдэн сураггүй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд УЗЭГДЭХ бараагуй алга болсон ХУУГИЙНХЭЭ талаар зовлонд учирсан эцэг Дорлигжав асууж, сураглаад vp ДУНД хурсэнгуй. ШУУХ, цагдаагийнхан ч ямар нэгэн ул мөр ОЛСОНГУЙ гэнэ. Арга барахдаа нөгөө бөө дээрээ очиход “ХУУГИЙН ЧИНЬ бие СУНСИЙГ Тувагийн хөхчин бөө хулгайлсан байна. ТУУНД ЧИНИЙ ХИЙСЭН НУГЛИЙГ ууруулж байгаа юм байна” гэсэн итгэхэд бэрх УГИЙГ хэлжээ. Амьдын хорвоод ХУНИЙ горьдлого хэзэз ч тасардаггуй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хөхчин бөөгийн гадаа очиж харвал ХУУХЭД нь ухэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгуй ажиллаж байна гэнэ. Унэхээр боол, зарц шиг ЗУТГЭЖ байгаа ХУУГЭЭ хараад Дорлигжав ТЭСЭЛГУЙ “Цэдээн, миний xvv нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харья” гэж
    орилсон байна.
    Xvv Дорлигжавыг хараад танихгуй байгаа бололтой,6vp УЗЭН ядсан царай гаргаад ХӨЛДУУ баасаа шидэж хөөжээ. Дорлигжавыг харсаар байхад xvv нь дурээрээ байсан бөгөөд их л зовж шаналсан харагджээ.
    Цэдэн xvv
    Дорлигжавыг өөртөө ойртуулахгуй хөөж, ТУУНИЙГ барьж тэврэх
    Гэж зутгэн тэмуулсэн
    байдалд нь дийлдмэр болмогц бөөгийн гэр pvv улангасан ГУЙЖ орсон байна. Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хөхчин бөөгийнд ГУЙЖ оржээ. Бөө урт хулсан гаансаар тамхи татан сууж байв. ТУУНИЙГ XVH ГЭХЭД бэрхтэй, XVH гөрөөс гэмээр төрхтэй санагджээ.
    Дорлигжав эхэр татан уйлж, газар сөхрөн суугаад 6vx гэм буруугаа хэлж “Өршөөн хэлтруулж, xvvr минь буцааж өгөөч” хэмээн гуйжээ. Тэр хооронд мал хөрөнгө, алт эрдэнэс хуртэл амласан байна. Энэ уед Цэдэн xvv Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвууцэнгуйгээр Хөхчин бөөгийн хажуугаар би энэ ХУНИЙ талд LUVV гэсэн шиг зогсож байв. БУХЭЛ өдөржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хөхчин бөө XVн болохоор сэтгэл зөөлөрч Цэдэн xvvr TVVHfl өгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дуургэж ТУЛЭЭД бөөлж гарах нь тэр.
    Энэ хугацаанд Цэдэн ХУУГИЙН Hvvp царай хэдэнтээ хувирч өнгө солигдох шиг болж байв. Энз бухнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд xvv нь ТУУНИЙ хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бөөгийн ХУССЭН бухнийг ах ДУУГЭЭСЭЭ цуглуулж хургэж өгсөнөөр Цэдэн ХУУТЭЙГЭЭ хамт Хөвсгөл нутап’ ирж амар жимэр амьдарч байжээ. Цэдэн xvvr уеийнхэн нь гажиг зантай гэлцдэг. Оршуулгын газар очиж хохимой толгой цуглуулж төмөр утсаар хэлхдэг байна.
    Нөгөө хэлхээтэй толгойнууд маргааш нь салчихсан байдаг гэнэ. Цэдэн нэг толгойн талаар уеийнхэндээ их сонин TVVX ярьж өгчээ. Тэр толгой амьддаа их юм хийсэн эд гэнэ. Ойд жимс ТУУЖ явсан охид 6УСГУЙЧУУДИЙГ ангуучилдаг байсан ТУУНИЙ хувхайрсан толгой дээр өдөр болгон хар хэрээ зайдлан суудаг юм байх. Тэр өгөр толгойг зовлонгоос салгах гэж Цэдэн бусад толгойнуудыг хооронд холбож төмөр утсаар эрх зангиддаг байна. Тэрхуу хохимой толгойн эрхи нь ГУЙЦЭЖ 108 болоогуй болохоор ХУЧ чадал нь хуралдаж амжихгуй хоорондох хэлхээс нь тасарч байгаа гэнэ. ТУУНИЙ ЭНЭ ажил удахгуй дуусна гэж Цэдэн нээх том ЗУЙЛ амжуулж байгаа аятай ярьжээ. Яаждуусах вэ гэвэл голын урдтай амьдардаг ная гарсан настай эмгэнийг бурхан болмогц ТУУНИЙГ ИЛ задгай оршуулах эртний заншлаар авч ирж тэрхуу хохимой толгойнуудтай нэгдэх аж. Ингэснээр тэрхуу хохимой тол^гойн эрхи ГУЙЦЭЖ нөгөө зовлонт хохимой толгой амаржин, өгөрших бололтой.
    Үнзхээр ч Цэдэнгийн хэлж ярьж байсан ЗУЙЛ 6УГД УНЭН болж 108 хохимой холбосон эрхи бий болсноор нутаг усанд ээлийн сайхан зун болсон гэлцдэг. Юм гэдэг огт холбоогуй мэт боловч далдуур машид ГУН холбогддог байна. Энэ ТУУХИЙГ эргэлзэн ХУЛЭЭЖ авах XVH бий боловч унэхээр УНЭН ЮМ ШУУ ГЭСЭН УУДНЭЭС хандах нь ч ЦӨӨНГУЙ буй за.

  • Онгод тэнгэртэй ярилцсан минь

    – Таньд өдрийн  мэнд хүргэе. Өнөөдөр энд ямар зан үйл болж байгаа юм бол
    – Туяа удган:  Монгол зон олон маань сайхан зусацгааж байна уу. Өнөөдөр болж байгаа үйл явдал бол  бөө мөргөлийг ойлгодог хүнд их чухал зан үйл юм. Бөө болох хүн өөрөө дуртайгаа болж байдаг хэрэг биш,  харин тэнгэр онгод түүнийг аль эртнээс онцолж  сонгодог. Нэгэнт тэнгэр сахиус хэн нэгнийг сонгосон л бол тухайн хүн хүссэн хүсээгүй  бөө мөргөлийн зан үйлд суралцаж, өнгө шүтээнээ  хүлээн авах учиртай. Өнөөдрийн энд болж байгаа зан үйл бол шинээр онго шүтээнээ хүлээн авч байгаа болон   нэгэнт хүлээн авсан сахиуснууддаа “чанар” авах /зэрэг дэв буюу хүч чадлаа нэмэгдүүлэх зан үйлийн шинжтэй арга хэмжээ/ зан үйлийг хийж байгаа юмаа.
          Өнөөдрийн энэ зан үйлийн хувьд бол Бөөгийн улаач болохоор сонгогдсон хүнд онго тэнгэр нь буух ёстой гэдгээ хэлж, мэдрүүлж, тухайн улаачаас эд мөнгө бие зөвхөн  “биеэ” л  нэхдэг. Тэгвэл тухайн онго тэнгэрийг өөртөө буулгах “биеийг” бэлтгэхэд чиглэсэн зан үйлүүдийг энд  хэрэгжүүлж байгаа юм.
    Бөө мөргөлийг ойлгодоггүй хүнд бол “бөө нь ихдээд бөөс нь олширсон” гэмээр, айл гэрт  ачаа дараа болж байгаа ч гэмээр хэрэг юм уу даа. Гэвч үнэндээ яг үүнийг ойлгоод, онго тэнгэртэй харьцаад эхлэхээр нарийн учир шалтгаан нь тайлагддаг. Би бөөг шашин гэж хэлэхгүй, учир нь  бөө хүний биед эцэг нь юмуу элэнц хуланцын онго сахиус нь бууж байдаг болохоор тэднээс  тусдаа бурхан шүтээн гэж байхгүй. Миний хувьд бөө хүн өөрөө жаргах гэж биш, тэнгэрийн зарлигийг биелүүлэх гэж л  амьдардаг гэж ойлгодог. Тэгээд ч  бөө хүн  тэнгэрийн зараалаар онго тэнгэртэйгээ  хэрхэн харьцахаа мэдээгүй, зовж зүдэрч яваа өрөөл бусдад туслах чин сэтгэлээр туслаж, ямар зан үйл хийхийг лавлан асууж байж л ийм хүн зан үйлийн арга хэмжээг явуулна шүү дээ. Миний хувьд гэхэд л хар багаасаа зовлон зүдгүүр, үхэл хагацал үзэж явсан нь одоо эргээд ойлгоход онго тэнгэрийн улаач болох ёстой  дохио зааварыг ойлголгүй олон жил явсантай холбоотой байдаг.
    Ер нь хүн онго тэнгэр өөрт нь буух  цаг хугацааг хүн мэдэхгүйгээсээ болж алддаг амьдын хагацал үздэг, амьдрал ахуй нь урууддаг, аврал өршөөл хэнээс эрэхээ мэдэхгүйгээсээ болж  их хугацаа алддаг. Үүнийг нь урьдчилж хэлдэг хүн нь л багш болдог.  Өөрөөр хэлбэл сахиусаа  хүлээн авах ёстой хоног хугацаа чинь  тулсныг,  тэнгэр сахиус  чамайг улаачаа болгохоор биеэ нэхээд байгаа учрыг  гэр бүлийнхэндээ хэлж дуулга хэмээн багш нь хэлдэг. Энд анх удаа  ирж байгаа,  ах дүүс, гэр бүлээрээ  бөө гэдгийн учрыг ч ойлгоогүй, мэдэхгүй хүмүүс зөндөө ирдэг, энэ бүхэнд багш л чиглүүлж  тайлбарлаж өгдөг. Харамсалтай нь  энэ зан үйлийг өөрөө ч мэдэхгүй байж бусдад  заана сургана  хэмээн мөнгө төгрөг нэхдэг багш нар олон болсонд харамсаж явдаг даа.
    – Таны шавь болохоор ирж байгаа  хүмүүс ч гэсэн онго тэнгэрээ ойлгодоггүй, хүлээн авч чадалгүй  олон жил зовж зүдэрсэн  хүмүүс байдаг уу?
    Туяа удган:  Тийм тохиолдол байна, энэ онго сахиус чинь удмаа олох гэж, төрлөө  олох гэж,  улаачаа олох гэж олон жил дагаж явдаг. Харамсалтай нь сүүлийн үед жинхэнэ сахиус, онгийг нь  буулгахын оронд   өнгө мөнгө  хөөсөн хэсэг  хүмүүс зовж зүдэрсэн хүн болгоныг л бараг бөө болох  ёстой хүн  байна гэж ханддаг, өөрөө багш болдог хүмүүс их олон байгаад сэтгэл дундуур явдаг. Миний хувьд  би олон шавьтай, шавь болгондоо алдаа оноог хэлж, шавь алдах юм  бол багш нь түших барилдлага заавал барьж байж багш шавь бололцдог. Ийм тохиолдолд шавийн сайн муу бүх зүйлийн үр дагавар багш дээр л буудаг.
    – Та боломжтой бол  онго тэнгэрээ дуудан оруулж, бидэнтэй ярилцах боломж олгож болох уу?
    /Энэ асуултанд удган Туяа татгалзаагүйгээр үл барам, эхний удаад Даваа хэмээх өндөр настан буусан юм. Би ярилцах учраа хэлэхэд Даваа онгод би энэ талаар бувтнаад сайн ярьж чадахгүй тул,  толгой сахиус Халхын Жамьян   онгодтой ярилц гээд хэц хэнгэрэгээ дэлдэж, хар Жамьян хэмээх онгодийг урин буулгасан юм. /
     
    Жамьян  онгодтой ярилцсан  нь:
    –  Амар байнуу өвөө, та аян замдаа сайн явж ирэв үү? Өвөө, би сонин мэдээ түгээдэг хүн байгаа юмаа, таниас хэдэн зүйл асууж лавлан түгээж  болох уу гэж явнаа?
    – Мэндээ, Хөрстийн муу үхээрүүдүүд минь,  хэл дайх нь ээ дээ /инээв/. Хөрстийн энэ балчиртай элдвийг сурах нь ээ дээ.
    – Өвөө таниас хэдэн хэдэн зүйл асууж сураглая.  Хөх монголчуудад хандаж юуг захиж хэлэхсэн бол. Үр хүүхэд бид чинь алдаж эндэх нь их байх юмаа.
    – Халхын зондоо хүүрнэх нь бүү хэл,  хааяа дарсан садандаа хүүрнэж давахгүй, энүүнтэй урхагтай үйлийг ялгахын цондонд түгээж хүүрнэх үү…
    Эрдэж мордсон халх зүс нь хаа мордов
    Эрэмгий хүлгээ арилжан муутуун зоосоо барилдсан
    Дэвтэй алаг зондоо
    Өөдөө тэнгэрт чинь өргөлтэй олон
    Өмнөх тахилдаа мөргөлтэй олон
    Гал тулгаа ер тахиж давалгүй
    Урагаа үндэсээ шүтэж давамгүй
    Удам дээдэлж давалгүй
    Алаг одсон  халх зондоо би,  бид гоморхож суудаг юм
    –  Үр ач бид нар чинь тэр бүр тэнгэр язгуурт та бүхнийхээ захиа занааг тэр бүр мэдэхгүй болж дээ
     –        Хөрс өвс  мэт  хүсэвч ариламгүй яс нь байлтай
              Хусаад ч шавхардаггүй цус нь байлтай
              Халахад цус нь оргисон, дүүхэлзсэн эгүүнтэй
    Халх зон нь  хавтгайгаа зүдэж тахиагүй атал
    Үндэсгүй модыг тойрч эргэсэн
    Өмсгөл нь нимгэн балчируудыг ажихнээ бид гоморхож л суудаг юм.
    – Балчир үрс бидэнд дээд тэнгэрээс юуг анхааруулж хэлэх бэ, бор дарсанд орох явдал бидэн дунд нэлээд байх юмаа
    – Муйхараа муйхар, муйхар хэмээхээс ам давж үг урсаж давахгүй юм. Муйхар одсийн.
              Хөрстөөсөө улбаатай
              Хөх тэнгэрээсээ унжлагатай
              Халх зон нь хаа мордсийм
              Сүсэгээ шавируулсан
             Сүжин сүжин сүүжээ цоортол  хавтгайрсан  би удмаа ер гайхдаг юм, халх зон
    минь хавтгайрч  давсийм, ай даа улаа  шүүс хүртэхээс, уул усаа шүтэж давахгүй юм. Энүүтэй хөрстийнхөө балчируудад бид гоморхдог юм. Хурмаст нь гоморхохоор хөрстийн балчир та нар энх цагийг ажицгаан,  элдэвлэж л мартаснаас элэнц хуланцаа ухаж давсангүй ээ.
     
    – Тэгэлгүй яах вэ өвөө,  бас нэгэн асуух  учиг байна, тун удахгүй халх даяар толгой ноёыг олох их аян байгаа юм. Ямар хүн толгой ноён болвол улс гэр амгалан, сайн байх болоо? /Онгод маань түшээгээсээ ямар учиртай хүүрнэв хэмээн миний асуултыг лавлан асуув/
    – Аан,  өнөө төрийн хэвтүүлийн сунгааны тухай хүүрнэсэн байх нь ээ, ээ дээ би ер  ухдаггүй юм, ноёд олшироотвол алба нь дордойдог юм. Ноход олшироотвол хотол нь харладаг учир бий. Энүүтэй ёсыг умартсан, төрийн хэвтүүл /төрийн албан хаагчдыг хэлэв бололтой/ хэмээн цээжээ дэлдсэн хаахалзсан ноёчуудыг, аа даа үхсэн муу үхээрүүд л гэхээс, ер түмэнд элэгтэй балчир  үгүй байна.  Энэ яриаг ингээд хазаарлах уу даа.
     
     –  За өвөө миний асуух учир  ингээд боллоо, танд гялайлаа
    – Хуучлахгүй дээ…
    Босгыг нь даваатахвал ундыг нь барьдаг халх ёс байна, хаяан  дэргэд очоотвол нохойг нь шуугиулдаг нас байна чамд, хуучлахнуу  хэмээтэл одох нь  ээ дээ.
    Цэгээ барих уу даа,
    Дэлэнгээс нь  шувтарсан цэгээ нь үгүй болсийм
    Бортогтой хар ундыг пунцаг хэмээн нэрийдсэн
    Бид хөх тэнгэрийн ноёдууд хөрст наадсан балчируу хэмээхээр ер сийлэхээ болиотохсон  цөвүүн цаг даа
    Энх л цаг хэмээн бурдаг юм
    Элдэвлэсэн балчирууд энүүтэй хөрстөөр арвинтай юм
    Үндэстэй модоо шүтэж даваагүй атлаа
    Үндэсгүй модыг  тойрч эргэсэн халх зоноо ажихаар
    Харуусч  л залардаг юм бид…
    Өмсгөл эгэлдэргэлээд
    Хэц дэлдэхээр хурмастын үйлэнд шамддаг балчир цөөн  байнаа
    Уул усаа ухалгүй
    Удамаа гундуу одоход нь  дэмнэдэг
    Энүүтэй балчируудын сэтгэл нь хаа мордсийм
    Өнөө л муутуун зоос
    Шижир ембүүний амь тэрслэн байж дэлдсэн энэ балчируудыг ажихаар элэг минь харуусан суудаг юм
    Түмэнд цуу түгээнээ хэмээвээс  дорвитойхон түгээ  хүү минь
    – Хөрс дэлхийг сандаачин, муутуун  зоосоор арилжиж байгаа муу сэтгэлтэн олонд  тэнгэр ямар гэсгээл үзүүлэх болоо?
     – Хөрстөдөө  унасийм, хөх тэнгэрээсэ залсийм хэмээн хүн гээч сэтгэлээ өнөө муутуун зоосондоо өгсөн үхсэн муу үхээрүүдийг хүүрнэж байна даа, би таашаадаггүй юм, энүүтээ тэнгэрийг дэлдээд уул усыг бид баясгаж гялайлгаж заларч байхад, өнөө л чулуун хороондоо заларчихаад, зоосон ембүүгээр халх зонгоо мэрсэн үхсэн муу үхээрүүд дээ. Хүн гээч сэтгэлээ хөсөр дэвслээтэхсэн, Хүний нутгаа хэмээн адлаатахсан үхсэн муу үхээрүүд цөөрч л байвал учигтай аятай байгаа юм
    – Дээд тэнгэрээс халх зон биднийгээ харж, даатгал ивээлдээ багтаадаг байхаа гэж бодох  юмаа хүү нь
    – Халх зондоо харам, алаг нутагтаа бидэн ээнэгшиж одоогүй бол энүүтэй улаач нарт  өмсгөл эгэлдэрэгдүүлж одуулах үгүй  л байсан, ураг садан гагц л удам атугай ухагдээ хэмээгээд удамдаа шүтээн болж заларч байгаа нь энүүтэйгээр бид адлуулсан адлуулсан. Арвинтай зүхүүлсэн, адласан ч бидэн зулын гол шиг, долоон бурхан шигээ бадамлах учигтай байгаа юм.
    Зоосон ембүүнд  бид хатирсангүй
    Зориг гээчээр нь мартсан юм
    Хэц хэнгэрэгээ дэлдсэн юм
    Хан тэнгэр нь гялайсан юм
    Хатан уулс нь түшсэн юмаа
    Ураг садан нь уухайлсан юм
    Улаа нэхсэн улаач нь түшсэн юм
    Энүүтэйд л бидэн эрдэж морддог юм…
    Хүн гээч цэгээн сэтгэлтэн
    Дэлэнтээ малаасаа шувтардаг
    Цэгээг нь хүртдэг халх ёсоо умартаж
    Зоосон ембүү, хурдтай хүлэг л хэмээн
    Дөрвөн туурайтай цуцдаггүй хүлэг зайдлан
    Халх зоноо мартан төрийн хэвтүүл хэмээн омогшсон балчируудыг би таалдаггүй юм.
    … Хөвчийн хүрнийг нь хөх чонотой нь намнаад байхаар энэ лусад эзэн байх уу даа хүү минь
    Түмэнд түгээх цуу нь арвинтай байг дээ хүү минь…  гэснээр Жамьян онгод бид хоёрын  яриа хүүрнэл өндөрлөж, онгод маань одохоор  мордсон юм.
    Энэ мэтээр олон  зүйл ярьсныг мөхөс би дуу хураагуурт бичиж авсан нь цөөн ажээ
     
  • АРЬСНЫ ЦААНААС АЛАГ МАХЫГ НЬ АВСАН УДГАН

     Удган Буриадын Бух бөөгийн хайнагийн шарын дөрвөн өндөр хавирга, өвчүү сээртэй нь арьсны цаанаас авч гэртээ хариад хоол хийж иджээ. Энэ явдлыг Бух бөөтарган хайнагийн шараараа идшээ хийх үедээ мэдээд Шар тугчийн дүү удганыг ихэд хүндлэх болсон гэдэг.

    Бөөгийн домог номноос

  • Дархадын алдарт Тувааны Балжир удганы ярилцлага

    -Би шашинтай төрд хүн болсон хүн. 25 настай байхад, хувьсгалт төрийн үед, бөө нарыг цөмийг нь бариад явчихсан. Харин намайг хориглоогүй. Би бодохдоо, түүхийг “юм” дагадаг байх, би түүх болж үлдсэн юм болов уу л гэж боддог.
    -Та залуудаа аль хэр бөөлж байв ?
    – Үхэх гэж буй хүнд арга засал хийж бөөлнө, бөөлөхөд ясны онгод өнөө хүнийг чинь үзээд, энэ жил үхэх байсан бол хойд жил болтол, тэгээд улам цаашлуулж уламжлаад л нөгөө хүнийг чинь үхүүлэхгүй давуулж орхино доо. Гарз гарч байгаа айлын гарзны талын учрыг нь олоод үүдийг хааж орхино.
    -Бөө нар хүчээ сорьдог уу?
    – Тайгаас урианхай нар манайд ирсэн. Урианхайн онгод, хүн хорлодог юм гэсэн гэж бодоод л баахан айж, хүчээ үзэх гээд бөөлөв. Тэгсэн худал юм. Урианхай нар чинь онгодгүй, тайгын савдгууд, эзэд, лус тийм юмаар л аргалж явдаг бөөгүй улс юм билээ. Би бол хангай дэлхийн аль ч савдагтай элэглэж наадаж явдаг удган хүн, хаанахын ч савдгийг түүгээд л бөөлнө. Халхууд онгодтой, бөөгүй юм шүү дээ. Тэд одоо атаа таван тэнгэр гэж ганц “юмтай” бид гэдэг юм. Тэр яахав, амьд амьтанд байх ёстой л юмны нэг. Онгод ч гэж, бурхан ч гэж зүйрлэж хэлж болшгүй тийм л нэг байгаа юм.
    -Та багшийнхаа талаар….
    -Сандиг зайран гэж хүн байсан. Маш олон хүнийг мэргэлж, үзэхэд төлөг нь таарч байж энэ хүний шавь болсон. Багш минь эх юм зааж өгсөн дөө. Гурван жил багшаар өөрийн онгодоо тахиулж, гурван жил багшийн онгодыг тахисны дараа багш маань “Чи гараас гарлаа, хүнд арга засал хийж яваарай, мууг битгий хийгээрэй, дандаа сайхан цагаан санаагаар ач тус хийж яваарай” гэж захисан юм. Тэрнээс хойш 3 жилийн дараа багш минь баригдаж яваад эргэж ирээгүй. Алагдсан хэрэг л дээ.
    -Багш тань таны онгодыг яаж амилуулж өгөв?
    -Ядарч байж л оруулсан даа. Тэгээд гурван жилдээ л хүнийг шууд хараад таньдаг болсон. Ер нь яая л гэвэл яаж болно. Онгодын надад хэлсэн юм туйлын үнэн байдаг юм. Ердөө худал хэлдэггүй юм.
    -Онгод гэж ер нь юу юм бэ?
    -Дүрсэлбэл шуурга шиг, хуй салхи шиг тэнгэрийн луу гэдэг л юм. Бодит талдаа бол ханын толгойд өлгөөстэй даавуугаар хийсэн тэр зүйл юм. Надад бүтээсэн зөндөө олон онгод авдраар дүүрэн бий. Тэрийгээ тахиж явдаг юм. Онгод орохлоор зэрэг өвч хуяг, дээл хувцас өмссөн юм шиг бүх биеэр битүү хуяглаж, бүх мах ясаар дүүрээд ирдэг.
    -Онгод ирж байгаа нь мэдэгддэг үү?
    -Мэдэгдэлгүй яахав. Аяндаа орж эрээд л, хэлэх юмаа хэлээд л бөөлж байх үед ухаан улам саруул сайхан болдог. Би одоо нас ная гараад, бөөлж чадахаа байгаад байна. Энэ хэрэглэл чинь маш хүнд эд юм шүү дээ. Одоо цаашаа харж сууж байгаад манжгаараа бөөлдөг болсон. Онгод намайг захирхаас биш, би онгодоо захирч чадахгүй болжээ. Онгод худлаа хэлсэн хүнийг битий худлаа хэл гэж хэлээд л байдаг юм. Цаад хүнийх нь хорлол хатуу, нүүр таагүй хүнд бөөлөхөд өөрийн ясны онгодоороо л хуяглаж чадахгүй бол өөрийгөө ч хорлож орхино шүү дээ.
    -Та шавьтай юу?
    -Байхгүй, Тэр тийм амар юм биш.
    -Одоо алдартай том бөө би юу?
    -Өөдтэй бөө байхгүй болж дээ. Худал бөө нар тун олон болсон.
    -Яагаад? бөөгийн удам тасарч…
    -Хувьсгалт төрийн үед лам, бөө хоёрыг үгүй хийсэн юм шүү дээ.
    -Та юугаар мэргэлж үздэг вэ?
    -Би дал түлж мэргэлдэг. Дал ч мэргэн дээ. Хүний санаа хүртэл ил байдаг юм.
    Т.Балжир удганы тамлага:
    Хөсрийн хэлтэй хүн чинь
    Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
    Хөвчин бие нь тарчилж
    Хамгаалах юмгүй тонгочиж
    Хар санаа нь баглаж
    Хачин тарчлахыг үзнэ хө
    Хэлсэн санасныхаа төлөө
    Хэмжээгүй муухай тарчилж
    Үхэл зовлонд унаж үйлээ эдэлж тарчилна тэр
    Хааяа намайг дуудаж хашиграарай !
    Хэл амаа таслахын тулд саадгүй 49 өдөр
    Сайн зангаж хяргаарай /Хутгаараа/
    Хар санаатныг хааж чадна
    Хатуу хэлийг тасалж чадна
    Бардам аюулыг зайлуулж чадна
    Баруун талдаа хадгаа авч яв
    Алт мөнгөө дууд! Хадгаараа
    Ангайх хэлийг тасал! Хутгаараа
    Халзан цагаан хонинд сайн мөргүүл
    Гэрийн хэрүүлээр муугийн үүдийг бүү нээ!
    О.Пүрэв