Category: Монгол бөөгийн түүх

  • Ноёноо булаалцалдсан нь

    Нэг өдөр Чандмань-Өндөр сумын Суйр дүвчин, хазгар Очир хоёр Эрдэнэбулган сум орж хэд хоноод буцаж, Елгосын голыг уруудан явтал бор цоохор хүдэр унасан, тал хэнгэрэг үүрсэн бөө хүн өмнөөс нь давхиж ирэхэд Суйр дүвчин бөөн гал болж угтав. Харин хазгар Очир нь ухаан алдан унасан байжээ. Суйр дүвчин хазгар Очирыгоо сэргээж:

    За юу болов, чамд юу харагдав гэхэд хазгар Очир:
    Цоохор хүдэр унасан тал хэнгэрэг үүрсэн бөө хүн шууд чиглэж ирэхэд багш таны бие гал болон асах шиг болсон. Тэгээд мэдэх юм алга гэхэд:
    Суйр дүвчин: Тэр хараал явж байгаа юм.
    Багшаа тэгээд одоо юу болсон гэж та бодож байна гэж хазгар Очирыгоо асуухад Суйр дүвчин:
    За даа, би хараалыг хариулсан юм болов уу даа гэсэн гэдэг

  • Бөөгийн тухай хууч

     Манж гүрний үед амьдарч байсан нэг хошууны ноён манжын хааны чуулганд явхаар болж өөрийн шадар төрийн зайрангаа дагуулан явж. Манжийн хааны чуулганд товолсон өдөрөө ирсэн байж. Нэг шөнийн дараа ар монголоос ирсэн хошуу ноёныг хүлээж авах зарлиг гаран тэд ч бэлдэж байтал хошуу ноёны ёслол хүндэтгэлийн дээл гэртээ орьхогдон үлдсэн байх тул бөөн асуудал үүсч ингээд өөрийн шадар зайрангаа  ямар нэг аргаар авчир гэсэн лүндэн буусан тул зайран шөнө дөлөөр бөөлж ихэлж бөөлөхдөө ноёны гаансыг авч тэгээдл бөөлөөд байж үүрээр бөөлөө дуусаж гэнэ. Ингэж бөөлөхдөө өөрийн онгыг ар монгол бүр ноёны гэрт аваачин гэрээс дээл юуг нь аваад оронд нь гаансыг үлдээн тэмдэг тавиад үүрээр дээлийг авчир ч гэтэл дээлийн дотоод хоримоо жаахан газарт чирэгдэн сэмэрсэн байж ноён яагаад ийм болов гэж учирыг асуухад таны дээлийн товьч алт мөнгөөр бүрдсэн байсан тул даахад бэрэхтэй хүнд байсан тул ийм болов гэж ээ. Ийнхүү ноён саадгүй манжын хаанд бараалхасан гэдэг.    Одоогоос 300 жилийн тэртээ Засагт хан аймаг Цогтоо вангын хотгойд хошуунд бөөгийн шигишлэгэ болсон гэдэг . Энэ шигшилэгэнд орсон сэргэлэн гэх юм уу зальтай гэх юмуу нэг онгын хөөрсөнийг энд сийрүүлэн бичий. Бөөгийн шигишлэгэ болно гэж өдөр товлогдон газар бүрээс бөө нар цуглан удирдан явуулах бөө нар товлогдон галын шигишлэг хийхээр тов тогтоход зарим нь сандар ч зарим нь буцаж байсан гэдэг. Товолсон өдөрөө тогтож 5 хантай гэрийн дайны урц босгоод шар тосоор тосолж орхиод маргааш өглөө мандах улаан нарнаар шигишлэгэ эхлэхээр болж . Шигишлэгт орох зайрангын ээж нь удаг байсан байна тэгээд нэгэнт хүний эх болсон хойно хүүдээ санаа зож шөнө дөлөөр очиж баруун хатавчийг нь сийрэг болгоод усаар шавшиш норгоод мөлхөж гархаар нүх ухаад хөвдөөр дараад өглөө хүүдээ хэлж баруун хатавчинд суугаарай гэж шөнө хийсэн зүйлээ хэлж өгчөө товолсон цаг болж шигишлэгт орох бөө нарыг бүгдийг оруулан урцаа шатааж эхэлж утаа май их гал дүрэлзээд хоолой ам гашуу оргиж ихэл бөө нарч бөөлж ихэлж бөөн дуу орилоон гал гэдэг дүрэлзээд энэ үед нөгөө газарлуугаа зүтгээд мөлхөж ихэлж зүтгэсээр байгаад гараад ирж амьнаас хол боллоо гэх барагцаанд бөөлж ихэлээд л бараг хамаг түрүүн гач ирсэн болтой байна гэнэ . Зарим нь зад татан гар ч ирээд зарим нь түлэгдэж үхээдэл их хэцүү байсан гэдэг чадалтай нэг нь дүүлээд дүүлээд гараад ирдэг гэсэн иймэрхүү галын шигишлэгэ болдог байсан байна.

  • Нямгаа заарингаас хариугаа авсан нь

    Сархийн Чами бөө нь XIX зууны сүүл үед амьдарч байсан бөгөөд Хайсны өвөр Хужиртад нутагладаг байжээ.
    Нэгэн зун Норжимын Нямгаа хэмээх омог бардам залуу бэлчээр булаацалдан уурлаж, омогдон Чами бөөгийн гэрийх нь тооныг унианы голоор хага цохин, гэрийг нь нураажээ. Чами бөө энэнд тун их уурлаж “Чамайг сарьстай нь хатаана даа” хонзогнон жатга хийжээ.
    Намар орой Нямгаа хэрмэнд явж байхдаа Чамийн намаржааны урдуур хөтөлгөө морьтой өнгөрч явтал хоёр чонотой тааралджээ. Нэгийг нь буудаж унагаад, нөгөөхийг нь буудаж чадалгүй алдав. Унасан чоноо авах гэтэл морь нь үргээд дөхөж өгөхгүй байхаар нь тэнд нь орхиж гэнэ. Гэртээ хариад эргэж ирээд чоноо авах гэтэл буудсан чоно нь олдсонгүй. Хайхсандаа ойр хавьд нь мөр хайтал шинэ хяруун дээр мөр ч гараагүй байв. Энэ тухай эхнэртээ очиж хэлбэл:
    Чамийн хар жатга биз ээ? гэхэд
    – Сархийн хүүг дор нь буудаад хаячихна гэж бардамхан байжээ. Төдөлгүй шөнө хонь нь үргэхэд яаран гарч харвал хонь хашааныхаа буланд бөөгнөрч хурсан байв. Чимээ чагнавал баруун хавирганы (талын) пүнзэн дотор чоно мал идэж байгаа чимээ сонсогдов гэнэ. Эхнэртээ “хутга, дэн хоёр аваад ир!” гэж хэлээд пүнзний амыг онгойлгон. Дотор нь байсан гарч хонио цувуулан гаргав.
    Хонио гаргаж дуусгаад харвал юу ч байсангүй. Учрыг үл ойлгон гайхаж ядан гэр лүүгээ орох гэж явтал үүдэн дээр нь нэгэн том чоно зогсож байв. Түүнийг буудах гэтэл
    чоно гэр тойроод хар хурдаараа харанхуйд уусан алга болов.
    Нямгаа гэртээ оронгуут орноосоо босж чадалгүй бие нь хүндрэн толгой нь эргэж гар хөл нь сулран хэвтэв. Энэ өдрөөс хойш Нямгаагийн бие өөдлөхөө больж олон сараар хэвтэрт орон өвчилжээ.
    Нэгэн өдөр Сархийн Чами Нямгаагийнд ирж цай уугаад гэртээ харив. Чами эхнэртээ: “Норжимын хүү яс арьс болсон байна. Өнөө шөнө бодийг нь хөтлөхөөс биш” гэж хэлээд бөөлсөн юм гэдэг. Үнэхээр маргааш нь Нямгаа өөд болсон байна.

  • АХЫНХАА ХӨӨРГИЙГ ОЛЖ ӨГСӨН НЬ

    Тэр лам нэг удаа хээр явж байгаад хөөргөө хээчихэж гэнэ. Тэгээд дүү удгандаа ирж “чамайг элдэв гээсэн юм олохдоо сүрхий гэлцэх юм. Чи нэг үзээд орхиоч” гэжээ. Удган ч хэнгэрэгээ аваад бөолж бөөлж дуусаад ахдаа ингэж хэлж гэнэ.
    Таны хөөрөг тахилгатай хоёр уулын дунд урсаж байгаа нэгэн жаахан горхины цаад биед хэвтэж байна. Сая би авчирах гээд дийлсэнгүй. Эрдэнийн чулуугаар бүтсэн болохоор их хүнд юм. Харин авчрах гэж байгаад алдаад тамхийг нь асгачихлаа. Та маргааш өглөө мал бэлчихээс өмнө очиж аваарай. Таныг таниг гэж бодоод би тэмдэг тавьчихсан байгаа шүү гэжээ Шарав-Осор гуай ч өглөө эртлэн босоод өнөөх хэлсэн газраар нь сажилж явтал нэг шарилжны оройд муудаж гандсан хив хадагны тасархай хийсэж байх юм гэнэ. Энэ л таних тэмдэг нь байх гэж бодоод очтол горхины цаад биед гэрийн буурийн чинээ газар хоёр амьтан хүч үзэн ач тач ноцолдсон бололтой л хамаг өвс нь налчихсан байсан аж. Тэгтэл тэнд хөөрөг нь толгойгүй хэвтэж байж л дээ. Хөөрөгнийх нь толгой тэрүүхэн тэнд бас хэвтэж байх юм гэнэ. Тэр хоёрын хооронд тамхи нь могой шиг мушгирч тахиралдаад асгарчихсан байсан гэнэ. Тэгж хөөргөө олоод дүү удганыхаа эрдэмд ихэд биширсэн гэдэг.

  • Дархадын бөөд хараалгасан самуун бүсгүйн долоон сүвнээс нь цус алдаж үхжээ

    Түүний нэрийг Тунгалаг гэдэг байлаа. Эцэг, эхээс заяасан нэр нь олон оны туршид хувьсан өөрчлөгдсөөр “Пянз” гэдэг хочтойгоор нөгөө ертөнцөд очсон юм. Ингээд хэрэг явдлын тухай бүр эхнээс нь бичиглэе.
    Тунгалаг дунд сургуульд байхдаа амьсгалахад хиртэм хөөрхөн цагаан охин байлаа. Сурлага хүмүүжил бүх юм нь О кей. Гэвч долоодугаар ангид ордог жил ээж нь “хар” Содвоо гэгчтэй ханилснаар хамаг хэргийн үүд нээгджээ. “Хар” Содвоо нь орон шоронгоор олон жил явсаны дараагаар их л аж ахуйч хүн болжээ. Социализмын үед хориотой байсан наймааг тэр л зоригтойгоор хийдэг байлаа. Хот хүрээ явж хөөрөг, гаанс авч ирэн адуу малаар арилжина. Идэшний үеэр хот явж бараа таваар олж ирнэ. Ингэснээр чамгүй хөрөнгө зоорь цуглуулж амжжээ. Түүнд хөрөнгө хогшлыг нь гамтайхан зарцуулчих чамбай авгай хэрэгтэй байлаа. Ингээд дөрвөн өнчин хүүхдээ өөрийнхөө цалингаар эвтэйхэн шиг аваад явчихаж байгаа Долгормаа авгай л таалагдсан байна. Чингээд өмнө хойно нь гүйсээр өөрийн болгож дөнгөв.
    Хоёр талаас нийлсэн шинэ гэр бүл маш найрсаг, эвлэг, хангалуун болсон нь хүмүүсийн атаархалыг төрүүлдэг байв. “Хар” Содвоо архи уухаараа л болдоггүй болохоос бус бусдаараа гэмгүй нэгэн гэж үнэлэгдэх боллоо. Нэгэн жил өнгөрөхөд “Цагаан” Тунгаа бие хаа нь өсгөлүүн болж 8-р ангидаа л хүүхэн шинж нь бүрдээд иржээ. Энэ үед л улаан махны хэргээр аавын хаалга татчихдаг зуршилтай Содвоогийн юм хөдлөж орхисон гэдэг. Үеийнх нь банди нар Тунгалаг руу хошууран ташраараа нурж байсан цаг. Тэгээд ч цагаан Тунгаа гэж нэрлэх болсон аж. Банди нар дагавар охиныг нь эргүүлдэж байгааг мэдэрсэн Содвоо уурсан харамлах нь бух шиг л харагдана.
    Эцэст нь нүгэлт эр дагавар охиндоо сэтгэл алдарчихжээ. Түүнийг харахаараа зүрх нь цохилоод болдоггүй бор нь өндийчихнө. Үнэндээ түүнийг шорон л айлгаж охинд халдахаас аварч байв. Нэгэнтээ сонин хувь тохиов. Аймгийн төвөөс зайдуухан сүү тараг авахаар мотоцикльтой явах болоход нь гэнэн томоогүй Тунгалаг охин
    – Ах аа! Би хамт явах уу? гээд хэлчихжээ. Муу юм болно гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн Содвоо
    – Яах юм гэж цааргалсан ч охин хойгуур нь сундалчихсан байлаа. Ингээд давхижээ. Бүсэлхийгээр нь зуурах охины гар цээж биеийг нь зарсхийлгэхэд мань эр аймгийн төвөөс гарангуутаа эзгүй газар руу давхижээ. Зогсонгуутаа охиныг бариад авахад аюулыг зөнгөөрөө мэдэрсэн охин орилов.
    Гэвч
    – Чамайг орилвол ална шүү гэж түрийнээсээ хутга гарган харуулахад охин чимээгүй болжээ. Ингээд охиныг хүчинджээ. Тэр босохдоо
    – Хүнд хэлбэл ээж, дүү нарыг чинь алчихна шүү. Би чамайг дахиад ингэнэ. Хүнд хэлэхгүй бол би чамд гоё хувцас авч өгнө гэж мунхаглажээ. Тунгалаг охин юм юмаа бодоод энэ тухай ам ангайхаас айжээ. Харин “хар” Содвоо охиныг хувцас хунар мөнгө төгрөгөөр булж эхлэв. Шорон санаатай юм болохоороо анхаарал татахгүйн тулд эхнэр болон бусад дагавар хүүхдүүдээ ч эрхлүүлэх болжээ. Гэвч Тунгалагийг сав л хийвэл ийш тийшээ дагуулан явж эзэмдэнэ. Азаар жирэмслээгүй нь нүгэлт эрийн хэргийг илчлэхгүй байлаа. 9-р ангид орсон жил нь биеийн тамирын багш Ганболд гэгч биерхүү эр Тунгалагийг шохоорхон сагсны секцэнд хүчээр шахам оруулав. Олигтой тоглодоггүй түүнийг улсын аварга шалгаруулах тэмцээнд авч явлаа. Үүний цаад учрыг Содвоо л ганцаархнаа мэдэж байлаа. Түүний дэмий мунхаглаж
    – Энэний спорт хөөдөг гэж юу байдаг юм. Сургуулиас гаргаад оёдолчин болвол таарна гэж дүвчигнэхэд эхнэр нь
    – Иш Содвоо минь чи бид хоёр л мэдэхгүй болохоос биш хот явна гэдэг чинь том юм шүү дээ гэж ятгахад мань эр бууж өгчээ.
    Тэрбээр Тунгалагт 300 төгрөг өгөөд
    – За чиний тамирчин болох ч яахав. Тэр биеийн тамирын багшаасаа болгоомжлоорой. Цаадах чинь чамайг тэгэх гэж шүлэнгэтэж байгаа юм гэж аминчлан захьсан нь бүр ч гай болжээ. Ганболд багш өөрт нь санаархаж байгаа гэж сонссон Тунгалагийн зүрх догдлоод явчихжээ. Учир нь Ганболдын өндөр чилгэр бие, өтгөн хөмсөг, инээвхийлсэн цайвар царай зэрэг нь түүнд таалагддаг байлаа. Хотод ирээд тэмцээн болоход Тунгалаг хувцас барьж суусаар дуусгалаа. Зочид буудалд байрлаж байсан хүүхдүүд тэмцээний дараа төрөл садангийнхаа айлуудад очиж хонох гээд явахад нь Ганболд багш Тунгалагийг зориуд авч үлджээ. Багш нь яах гэж авч үлдсэнийг ч Тунгалаг гадарлаж байв. Чингэж багштайгаа учир ургуулав. Багш нь түүнээс
    – Чи хэнтэй анх хавьтсан юм? гэж асуухад тэр хариулсангүй. Ингэж хойт эцэг, багш, ангийнхаа гайгүй гэгдсэн хөвгүүдтэй ээлжлэн хавьтсаар Тунгалаг сурамгай нэгэн бас, шунал тачаалдаа автсан нэгэн болж хувирчээ.
    10-р ангиа төгсөөд их дээд сургуульд орж чадаагүй ч хүнсний технологийн техникумд орно гэж зүтгэсээр Улаанбаатарыг зорьжээ. Хотод ирээд жил орчим болоход Тунгалаг залуусын анхаарлыг татаж эхэллээ. Оюутны байрных нь үүдэн дээр залуус хоорондоо зодолдон цус нөжтэйгөө хутгалдаж байхад Тунгалаг тас тас хөхөрч суудаг байлаа. Тэр үед CD гэж байсангүй. Тунгалаг хагас сайны орой болгон оюутны байранд бүжиг явуулахаар хэдэн пянз тэврэн ирнэ. Үүнээсээ ч болсон уу, аль эсвэл сексдэхдээ бөгсөө пянз шиг эргүүлдэг байснаас ч тэр үү “пянз” Тунгаа гэдэг болжээ. Тэрээр 2-р дамжаандаа Цогнэмэх гэдэг 40 гарсан, хувьдаа “Лада” машинтай эртэй ханилан суув. Сайхь Цогнэмэх нь нэгэн байгууллагад аж ахуйн даргаар ажилладаг сүйхээтэй эр байжээ.
    Хүүхдээ төрүүлсэн жил буюу 1988 оны хавар нөхөр нь улсын өмч шамшигдуулсан хэргээр 10 жилийн хорих ялтайгаар шоронгийн хаалга татлаа. Цогнэмэхийн бүх өмч хөрөнгийг хураасан учраас Тунгалаг бяцхан үрээ тэврээд л гудамжинд гарав. Тэрээр ил далд явалдаж байсан эрсээсээ замын зардал олж аваад гэрээдээ зорьжээ. Хойт эцэг Содвоо нь хачин их баярлаж байлаа. Нэгэн шөнө тэр хоёр сэмхэн загас наадуулжээ.
    Үүрээр босохдоо Тунгалаг
    – Чи намайг бага балчир байхад минь бузарлаагүй бол би ингэж явахгүй байсан. Өдийд би гадаадын аль нэгэн их сургуульд сурч байсан байх. Одоо чи миний хүүхдийг өсгөж өг. Эс тэгвэл… гэхэд нь Содвоо уйлагнаж
    – За за хайрт минь гэж мунхаглажээ. Харин Содвоо хэлсэндээ хүрч хүүг нь өөрийн үр шиг үзэх болсон гэдэг. Тунгалаг ч хэдхэн хоноод буцлаа. Тээврийн жолоочийн кабинд суусан Тунгалаг түүнийхээ толгойг эргүүлэн сексийн эрдмээрээ урхидсаар хот орон хуурай дүү нь болон жүжиглэж гэрт нь байрлах болжээ. Чингээд тун удалгүй нэгэн эрийг эхнэрээс нь салгаж суусан аж. Гэлээ гээд хар балчраасаа сурсан садар амьдралаа өөрчилж чадсангүй. Нөхрийнхөө найзуудтай хүртэл зүгээр байхгүй заваараад байхаар нь гэр бүлийн хүн нь яаж ч тэсвэрлэхэв дээ. Дахиад л саллаа. Ингэж 1990 онтойгоо золгосноор “пянз” Тунгаагийн хувьд нар нь гийжээ. Тэрээр Улаанбаатар зочид буудлын өмнүүр эргэлдэж биеэ үнэлж эхэлсэн байна. Энэ маягаар хоёр жил орчим биеэ үнэлээд хэдэн охин дагуулан өмнөд хөршөөр дамжин Макаод очжээ. Тэндээ энэ ажлаараа дагнаж байгаад гурван жи-лийн дараа Монголд эргэж иржээ. Тэр амьдралаа бодож аяга цайгаа хуваагаад уучих хүн хэрэгтэй байтал бөгсний дон нь хөдөлсөн “пянз” Тунгаа залуухан хархүүтэй ханилж амьдын жаргал эдлэхээр мунхагласан нь өөрт нь гай болсон юм.
    Тэрээр Арслантай гүүрний ойролцоох нэгэн бааранд ганцаархнаа сууж буй биерхүү пацааныг харчихаад дэргэд нь очиж
    – Уучлаарай! Энд суучихвал болох уу? гэхэд нь залуу яавал ч яаг гэсэн маягтай толгой дохьжээ. Өндөр чилгэр биетэй сайхь залуугийн нас яав ч хориос хэтрээгүй гэж бодоод сээтэн хаялаа. Хэдий дөч дөхсөн ч Тунгаа царайлаг хэвээрээ байсан учраас залуугийн нүд ч сэргээд ирэв.
    – Хоёулаа пиво уух уу?
    – Даан ч мөнгө алга.
    – Ийм сайхан залууд мөнгө байхгүй гэж үү?
    – Би оюутан юм л даа.
    – Өө тэгвэл аргагүй. Ирээдүйн боловсон хүчинд пиво авч өгч болох уу? гэхэд оюутан хархүү дуугарсангүй. Ингээд л пиводжээ.
    – Охид харчихаад хөгшин хүүхэнтэй сууж байна гэж шоолох юм биш биз дээ гэхэд нь
    – Тэдэнд ямар хамаатай юм гэж овоо дуугарахчаан аядлаа. Өөрийгөө Баярмандах гэж танилцуулсан оюутан юм үзээгүй шахам шал ногооноороо нэгэн байлаа. Гэвч бас чиг гоё ганган Тунгалагт татагдаж байгаа нь мэдрэгдэж байв. Шөнө дүл болсон хойно эр хүн гэсэндээ Тунгалагийг 11-р хороололд байдаг байранд нь хүргэж өгчээ. Орц руугаа орохдоо Тунгалаг
    – Би чамд санаа зовоод байна. Чамайг томоотой байвал гэртээ хонуулчихмаар байна гэж маяглахад нь Баярмандах
    – Би томоотой гэж хэлсэн аж. Ингээд гэрт нь орлоо. Гял цал оргисон айлд ороод эвгүйрхсэн Баярмандах
    – Танайхан хаачсан юм? гэж асуулаа.
    – Манайхан, би ганцаараа шүү дээ гэж санаа алдсанаа
    – Ганц бие эмэгтэйг элэг барих гэсэн хүн олон байх юм гэж зовлон жаргал ярьж ганц шил юм гарган хувааж хүртжээ.
    Хүүхнийг зовлон ярьж уйлахад Баярмандах аргадаж байлаа. Цав цагаан царайтай гоё эгчийг хараад үнэн голоосоо сэтгэл алдарсан Баярмандах яаж аргадахаа мэдэхгүй бөнжигнөж байв. Тунгалаг ч эрчүүдэд тоглуулж байсан хэмээн уйлагнахад нь Баярмандах үл таних ах нарыг занаж байлаа. Тэгснээ Тунгалаг
    -Чам шиг залуу надтай учирсан болоосой гэхэд нь Баярмандах ихэд зориглон
    – Би тэгвэл байж л байна ш дээ гэжээ.
    – Нээрээ юу хэмээн бүсгүйг тэвэрч авахад залуу эр зөөлөн буйдан дээр даран унах нь тэр. Олигтойхон юм үзээгүй залууд Монголд боловсорч, Хятадад мэргэжил дээшлүүлэн, Макаод төгс хэлбэрээ олсон бүсгүйн галзуу секс сайхан санагдсан нь ойлгомжтой байх. Залууг уухичин хөдлөж байхад нь
    – Чи ч гэсэн ингээд л орхиод явчихна шүү дээ гэхэд нь
    – Би чамд хайртай. Суумаар байна гэж хэлээд орь дуу тавин тарагаа цацав.
    Ингэж нас зөрүү гэр бүл үүслээ. Хөвсгөл аймгийн Ренчилхүмбэ сумын харъяат дархад залууг нөхрөө болгосон ч “пянз” Тунгаа засарсангүй. Олонтаа сүүлрээд баригдсан болохоор нь залуухан нөхөр нь хөх няц болтол нь дэлсэж орхив. Уурссан Тунгалаг ч тэр дорхноо явалддаг байсан мөрдөн байцаагчдаа мэдэгдэн хөөрхий залууг Ганц худагт хориулж орхисон юм байж. Түүнийг Ганцад орсныг сонссон ангийнх нь нөхөд Хөвсгөлд байдаг эцэгт нь дуулгаснаар энэ хэрэг дуусгавар болсон юм. Хүүгээ завхай явдалтай хөгшин хүүхэнтэй ханилан орон шоронд орсныг дуулсан өвгөн дорхноо онгоцоор нисээд ирэх нь тэр. Хамгийн аймшигтай нь Баярмандахын эцэг нь ус нутагтаа алдартай есөн үеийн харын бөө байх нь тэр. Өвгөн ч сайхь эмэгтэйг ямар хүн болохыг нь гадарлаад бөөлсөөр ухаан алдаж унасан гэдэг. Энэ үед Тунгалаг эмнэлэгт хүргэгдэж байжээ. Ямар ч шалтгаангүйгээр чих, хамар, ам болон нийт долоон сүвээр нь цус садрахад амь тавьж буй “пянз” Тунгаа
    – Цагаан сахалтай өвгөн. Миний буруу гэх зэрэг холбоогүй үгс шивнэсэн гэдэг. Ингэж хормой султай бүсгүй зайрангийн хүүг оролдсоныхоо шанг дэндүү чанга хүртсэн гэдэг.

  • ДУУСДАГГҮЙ ТАМХИНЫ УУТ

     

    Би чинь нэг хоёр cap хээр явах юм. Иймхэн гожгор юманд тамхи хийж явахад хоёр хонолгүй дуусах юм биш үү? гээд уурлажээ. Тэгтэл эхнэр нь:

    Та битгий уурла. Тамхи чинь дуусчихвал намайг нэрээр минь хэд дуудаад зүүн дэрэн доогуураа уутаа хийгээд унтаарай гэж гэнэ.

    Тайгад олон хоног яваад Гэндэн гуайн тамхи нь ч дуусаж. Гэндэн гуай хариугүй юм оёж өгдөг энэ тэр гэж жаал үглэж байгаад хэлснээр нь уутаа зүүн дэрэн доогуураа хаяж орхиод унтаад өгчээ. Өглөө сэрээд хартал өнөөх жижиг уутанд тамхийг нь хуруу орох зайгүй чигжээд хийчихсэн байж гэнэ. Тэрнээс хойш Гэндэн гуай анд явахдаа тамхиндаа санаа зовохоо больсон гэж О.Пүрэв гуайд хуучилжээ.

  • ЖАТГЫГ БУУГААР, ЖАРГАЛЫГ ЗОВЛОНГООР

    Тэр хоёр айхдаа хутгаа мартаад санд мэнд зугтжээ. Цааны эзэн Дуламжиг удган цаа унан ирж хутгыг нь хуйнд тааруулаад таньжээ. Удалгүй Дамба Зайрангийн хүү цааны эзэн Дуламжиг удганы жатганд өөд болжээ. Түүнийг Дамба зайран мэдээд цааны эзэн Дуламжиг удганд хариу жатга явуулжээ. Дамба заарингийн жатгыг Дуламжиг удган цагаатгаад, Дамба зайрангийн жатгыг Дуламжиг удган эргүүлээд Дамбыг жатгадахад хонхинуур нь Дамбын цээжинд оржээ. Дамба бөөлж жатгаа гаргахын тулд буудуулахаар болов. Ингээд сумтай буугаа маасгар Авирт өгч “Чи буудагтий” гэхэд Авир:
    “Би яасан гэж хүнийг буудах болж байна” гээд дургүйцээд, завилаад суучихаж
    Гэтэл Дамба бөөлөх зуураа оровоо шившиж Авирын өвөр дээр орхичихов. Тэгээд “бууд гэм чи буудаатах, тэгсэн хойно чи мэднэ” гэхээр нь Авир гэнэт буудмаар санагдаад хоёр далны нь дунд буудаж орхив. Дамба огих тоолонгоор цээжнээсээ цус гарган өндийхөд хонхинуур нь цустай хамт Дамбаас гарсан гэдэг. Ингэж Дамба бөө Дуламжиг удганы жатганаас /хараал/ гарсан юм гэдэг.

  • “Цоохор” Ядмаад өөрийнх нь толгойг өгсөн нь

     
    Тэрхүүуулзалтын
    тухайд хожим нутгийн зон олны дунд яриа гарсан гэдэг. Тэр ярианд “Цоохор” Ядмааг бөөгийнд ороход Награнз бөө түүнд “май цай” гээд аягатай юм бариулжээ. Ядмаа өнөөх аягатайг нь аваад хартал Ядмаагийн өөрийнх нь 
    малгайтайгаа толгой нь байсан гэх бөгөөд хоёр нүдийг нь ухчихсан байсан гэдэг. Үүнээс айж цочирдсон “цоохор” Ядмаа бөөд rap хүрээгүйгээр үл барам шууд туслахуудаа аваад ирсэн замаараа тийнхүү арилсан гэнэ.
    Энэ явдлын дараахан Награнз бөө Тэсийн нутгаас ор сураггүй алга болж, Хөвсгөлийн хойд талын сумдаар хэрэн хэсэх болжээ. Харин хожим мөнөөх “цоохор” Ядмаа нь галзуурч. солиорон нас барсан гэдэг.

  • ГЭДСИЙГ НЬ ДҮҮРТЭЛ ХАРААВ


    Нэгэн удаа Хавх бөө нутгийн нэгэн айлд хууч хөөрөн сууж байтал Хятад бага дарга хэдэн цэргийн хамт ирэн үхэр малыг туун айлын хүмүүсийг тонон дээрэмджээ. Гэтэл хотондоо эргэж хургаад байсан нэгэн үхэрийг Хятад бага дарга буудан унагаж цусан далай урсгав.
    Үүнд нь Хавх бөө ихэд уурсан хилгэнэж, онгодоо дуудан цамнан бөөлөв. Тэгтэл Хятад цэргийн бага даргын гэдэс нь дүүрч, үлээсэн гүзээ шиг хөөгөөд ирж гэнэ. Хятзд цэргүүд учрыг үл ухан муухай орилдоод. гүйлдэж гарав. Тэгтэл хятад цэргийн даргын гэдэс нь үлээсэн гүзээ шиг улам томорсоор гэдэс нь хагарч, муухай орилон үхэдхийн унав. Энэ аймшигтай үйл явдлыг харсан хятад цэргүүд ум хумгүй харсан зүгтээ
    зугтаан одов. Нутгийн ахан дүүс Хавх бөөд талархан даруй тэр нутгаас нүүн нутаг сэлгэсэн гэдэг

  • ХАЛЗАН ЗАНА ЗААРИН

    чадлаараа гаргуун нэгэн байсан аж. Зана заарин нь Хар болон Шар тэнгэрийг хамтад нь авч явдаг байсан байна.
    ХушдөлийнонгодньХөвсгөлаймгийнРинченлхүмбэ сумын Шаргын дэнжийн зүүн талд байрлах Саяаны нурууны дунд байрлах ганц өндөр цавчим хавцал дээр байрладаг байна