
Монгол бөөгийн ёс зүй эргээд задралыг авчирсан. Энэ нь зайлшгүй туулах зам мөр мөн юм. Орчин цаг биднээс байнгын үйл ажиллагаатай бөөгийн байгууллагыг шаардаж байгаа. Түүнийг ганц нэг идэвхтэй улаач, цөөхүүлээ байнгын үйл ажиллагааг хэрэгжүүлж чадахгүй. Одоохондоо өөр, өөрийн чиглэлээр зүтгэж яваа улаач нар он, цагийн явцад, зүтгэл нь тамирдаад ирэхээр нэгдэхийн ухаарлыг ойлгоно.
Нэгдэж ажилна гэдэг их ухаарал. Харин нэгдэж байгаа зүйлийг “хагална” гэдэг мунхаглал, бас тэнгэрийн өмнө хүлээж буй их гэсгээл юм. Шинээр байгууллага байгууллаа гээд гарсан иргэдийг харал даа. Нийлж хийсэн хэдэн тахилга, хандивын үйлсээс хальсангүй. Цаг хугацааны явцад үйл ажиллагаа нь улам л царцаж байна.
Харин олон чиглэлээр бөөгийнхөө төлөө ажиллаж байгаа багуудын хийсэн ажлыг нэгтгэж харвал их хүч, их зүйл байна аа. Тэртээ онуудад нэгдэхээр цугларч байсан түүх зурганд мөнхөрчээ.

Нэгдмэл байх үедээ хүчирхэг байсныг түүх гэрчилнэ. Нэгдмэл тэнгэр үзлийг бүтээхэд улаач нар түүхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.
МБНЭ-ийн Дээд хуралдаан дээр манай одоогийн хэд бараг бүгд л оролцож байсан зураглал харагдана. Түүх түүхээрээ үлдэнэ.

Үнэнчийн аав бол Өвөрмонголын Чингисийн онгоны дархадуудын нэг, цогцолборын удирдах зөвлөлийн гишүүн байв. Тэрээр МБНЭ-ээс зохион байгуулсан аялалын бүлгийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсан билээ.
Үнэнчийн судалгааны ажлын нэг шижүүр Бурхан халдун дахь тэнгэрийн туяаны (тэнгэрийн энергийн) хүч судлах ажлаар очоод тэндээ мөнхөд нойрссон байдаг. Тэнгэр нууцаа тайлахгүй гэвэл хэнийг ч үл хайрлана.
Үзэл бодолдоо үнэнч, түүндээ амиа зориулдагт судлаач хүний алдар оршдог. Залуус минь ухаараарай. Энд тэндээс цуглуулсан зүйл бол мөнгө олох л хэрэгсэл юм. Судлал гэдэг өөр зүйл билээ.
