Category: Монгол бөө

  • ХАРМАЙН ХАЙРХАН БУЮУ ХАЖ ЗАЙРАН. Жотог зайрангийн хүү

    Олон домог түүхийн эзэн болон мөнхөрсөн Хаж зайранг өөд болоход нь Цагааннуур сумын Хармайн голын хойно байрлах Гурвансайхан ууланд онголсон бөгөөд үр хүүхдүүд нутгийн ард нь тахиж дээдэлж залбирдаг юм.

  • БОЛСОН ЯВДАЛ

    –“Тиймээ, алтан савыг нь Баян хошууны хийдийн зурхайч ламаар нээлгэсэн юм. Тэгсэн чинь итгэхийн аргагүй юм хэлээд” гэлээ.
    –“Юу гэж хэлсэн юм?” гэвэл, нөгөө авгай:
    — Бөөгийн хорлолоор өөд болсон байна гэсэн. Манай талигаач дүү, хүн амьтантай хэрүүл уруул хийдэггүй их амгалан тайван хүн л дээ. Тэгээд нарийн учрыг нь танаас асууж мэдэх гэсэн юм гэлээ. Би ,9-н зоос гүйлгэж, эрих татаж үзээд:
    –Алтан сав дээр гарсан нь үнэн байна. Миний төлгөнд адилхан бууж байна гэвэл, Тэр гурав гайхсан байртай бие биенийгээ харав. Тэгтэл хөдөөнөөс ирсэн байж магадгүй дээл өмссөн залуу: –Талигаач эгч маань нэг бөө залуу дээр байнга очдог байсан юм билээ гэлээ.
    Би, түүнд хандан:”тэр бөө нь хараал хийчихсэн юм биш үү гэж хэлэхэд ,хоёр хүүхэн нь ам уралдуулан , Үгүй ээ тэр бөө нь талийгаачид муу юм хийх ёсгүй дээ. Талигаач тэр бөө залуу дээр байнга очиж ажил төрлөө асуудаг ,юм хумаа даатгадаг бараг хуурай эгч дүүс болсон гэх юмуу, багш шавь болсон ч гэх юмуу их дотно харилцаатай болоод удаж байгаа хүмүүс шдээ гэлээ. Би тэд нарт хандан:
    -“Миний төлгөнд яриа байхгүй наад бөөтөй чинь холбоотой, түүнээс болсон гэж буугаад байна. Та нар тэр бөөтөй нь уулзсан уу гэж асуувал, залуу эр урдаас: “Очоогүй, яаж мэдэхэв, хэрвээ тэр бөө нь хараал мараал хийчихсэн бол бид нар тэрүүнтэй уулзаад дэмий биз дээ” гэлээ. Би тэд нарт хандан, ” Энд нэг л учир байна, та нар миний үгэнд итгэхгүй ,би ч та нарт нарийн учрыг нь хэлж өгч чадамгүй нь. Өөр сайн хүнээс асуу. Удам дамжсан олон жил бөөлсөн сайн бөөг олж уулз, тэгвэл нарийн учрыг нь хэлээд өгөх байх” гэж хэлээд явууллаа. Тэгээд хэд хоногийн дараа хөдөөний залуу нь над дээр эргэж ирээд чухам юу болсон ,яасан тухай нарийн учрыг нь надад ярьсан юм .
    Тэр гурав эндээс гарч яваад нэг настай удган дээр очоод онгодтой нь хөөрөлдснөөр онгод тэнгэр нь талигаачийн амиа алсан учир шалтгааны талаар нарийн учрыг нь маш тодорхой хэлж өгчээ.
    –“За танай талигаачийн байнга очдог амьдрал ахуй, гэр бүлээ даатгадаг байсан тэр улаач биендээ удмынхаа онгодыг биш , зуйгуул онгод, тийрэн маягийн юм буулгадаг нөхөр байна. Тэр зуйгуул онгод нь их чадалтай юм байна шүү. Тэгээд юунаас ч болсон юм, зуйгуул онгод тийрэн нь догшроод өөрийнх нь амийг авах гэсэн байна. Ямар ч хүн аминдаа хайртай хойно, миний амийг өршөө гээд гуйгаад байж, тэгвэл эхнэрийн чинь амийг авна гээд дайрч, нөгөө нөхөр чинь, эхнэрийн минь амийг битгий аваач гээд гуйгаад байж, тэгвэл хүүхдүүдээс чинь авна, тэр хүүхдийг чинь гээд дайрчээ. Улаач маань, хүүхдүүдээс минь битгий аваач , амийг нь өршөө гээд сөхрөөд уначихаж, тийнхүү аргаа баран арчаагаа алдан нус нулимстайгаа хутгалдаж байхдаа, мань эрийн толгойд тийм бодол орж ирсэн гэх юмуу ямартай ч ухаан сийлж ” Онгод тэнгэр минь өршөө, та болгоон соёрхвол би танд хамгийн хайртай шавиа боол болгон өгье. Надад өөрийгөө даатгасан хүн байгаа юмаа. Өөрөөр хэлбэл миний мэдлийн болсон хүн. Би түүнийг танд өргөл болгоё гээд гуйсан байна. Түүний хэлэхийг сонсоод догширсон тийрэн нь жаахан зөөлөрч , За яахав тэгэхээс дээ” гээд гуйлтыг нь хүлээн авчээ. Тэгээд л танай талигаачийн сүнсийг аваад мордсон байна хэмээн учрыг нь тайлан хэлж өгчээ. Хөөрхий бүсгүй ийнхүү амиа алджээ. Үнэхээр харамсалтай. Жичид нь өгүүлэхэд манай Монголд олон түмний төлөө явдаг хүч чадалтай сайн бөө нар олон бий. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр албин тийрэн, зуйгуул сүнс онгодтой нөхцсөн буруу явдалтай бөө нар ч бас байдгийг энд сануулахын үүднээс дээрх постыг тавилаа.
    Улаачдын Оршихуй

  • МАНАЙ ГЭР БҮЛД ГЭР ДҮҮРЭН АЗ ЖАРГАЛ, ИНЭЭД БАЯР, БАЯСГАЛАН АВЧИРСАН. (Сэтгэгдэл)

    Өмнөговь аймагт нэг буянтай бөө байдаг гэж дуулаад нөхөр бид 2 очлоо. Очоод уулзтал нэг сайхан эгч байна. Учир байдлаа хэллээ. Хуураа татаж үзлээ. Эх үрийн амь тасрахгүй ээ, эсэн мэнд төрнөө гэлээ.
    Угийн цагаан тэнгэрээ залаж бид 2 т бөөлж өглөө. Лусын хорлол хоргоогоод байна гээд аргалж өгсөн дөө. Тэгээд арга домоо ч сайн, чанга хийлээ. Тэгээд нөгөө эмч дээрээ 10 хоногийн дараа очсон чинь, ихэс дээшилсэн байна гэж хэлж билээ. Түүнээс хойш бөө мөргөл гэж хүнээ олоод очвол үнэхээр бишрэхээр зүйл байдаг юм байна гэж шүтсэн дээ.
    Охиноо 10 сар сайхан тээгээд л ямарч бэрхшээлгүй төрсөн. Миний охиныг Б. Ухаан заяа гэдэг, одоо 4 настай, миний гэр бүл 2 хүү, 1 охинтой. Манай гэр бүлд гэр дүүрэн аз жарга ,инээд баяр, баясгалан авчирч өгсөн Өмнөговь аймгийн Удган Байгальтөгс эгчдээ маш их баярлаж явдаг даа
    Ган хуягын Өнөрцэцгийн гэр бүл ,Нөхөр Батбаяр

  • ХАМАГ МОНГОЛЫН ХАТАН ЖАДНЫ ҮЗҮҮР ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ. ХАРАА ИХТ ” ХАР СҮЛД “

    Эрт дээр үеэс монголчууд аян дайнд мордохдоо ” Хар сүлд “- ээ тахиж, ялалт амжилтаа даатган, хийморь сүлдээ бадраадаг байснаас гадна улс орны дотоодод гарсан үймээн самуун, хулгай дээрэм, нийтийг хамарсан бослого тэмцэл, халдварт өвчин тахалыг дарахад ” Хар сүлд “-ээ догшруулан тахиж, саадтай саар бүхнийг дардаг байсан талаар түүхийн эх сурвалжуудад дурьдсан байдаг.
    Тэмүүжин 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлж, итгэл бишрэлийг бадраахын тулд Хар тугийг шинээр бүтээн залж, тахисан бөгөөд Жалайр овгийн Мухулай жанжинд хариуцуулсан бөгөөд Хар тугийг дайн байлдаанд залж явах, тахих болон догшруулах, байрнаас нь хөдөлгөхөд Мухулай жанжин болон түүний үр удмынхан гардан гүйцэтгэхийн зэрэгцээ өөр хүмүүс ” Хар сүлд “- энд гар хүрч хөндөхийг цээрлэдэг байсан ажээ. Монголчуудын Хар сүлдний тайлгын тухайд их тайлга, бага тайлга, зуслангийн тайлга, догшруулах зэрэг тайлгыг үйлдэж байсан түүхэн уламжлал бий.
    Монгол Улсын Бүх Цэргийн Их Хар Сүлд.
    Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 349 дүгээр зарлигаар баталсан Бүх цэргийн Их Хар сүлдийн дүрмэнд “ Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн “ хэмээн тодорхойлжээ. 
    Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос төрт ёс, түүхэн уламжлал сэргэж эхэлсэнээр Монгол төрийн Есөн хөлт цагаан сүлдийг бүтээхийн сацуу Эзэн Чингис хааны Хар сүлдийг шинээр бүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залахаар 1991 онд Батлан хамгаалах яамны захиалгаар Хар сүлдийн эх загвар зургийг Урлагийн гавьяат зүтгэлтэн ардын зураач М.Амгалан зурж, түүний урласан эх загвар зургийг БХЯ-ны сайдын зөвлөлийн 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат БХЯ-наас ирүүлсэн санал, сүлдийн эх загварыг эрдэмтдийн зөвлөлөөрөө хэлэлцээд, туг сүлдийг эх зургийнх нь дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгсөн ба Батлан хамгаалах яамны сайдын 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Цэргийн сүлд, байлдааны тугийг бүтээн залах ажлыг зохион байгуулах комисс байгуулжээ. Бүх цэргийн Их хар сүлдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч залах хүндэтгэлийн ёслол XVII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн гурван буюу 1992 оны 5 дугаар сарын 5-ны билэгт сайн өдөр болсон байна.
    Бүх цэргийн Их хар сүлдийн титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй 25.8 см урт гилбэр 6,6*10 см-ийн хэмжээтэй дөрвөн ган цэцэг, 3,5 см голчтой хоёр ган зангилаанаас бүрдэнэ. Гангаар хийсэн дөрвөн цэцэг нь монгол орон дөрвөн цагийн эргэлтэнд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол ган шиг бат байхыг, хоёр ган бат зангилаа нь төр улс эв нэгдэлтэй, бат хүчтэй байхыг бэлгэднэ. Оройн гилбэр нь эртний монгол цэргийн сумын зэв хэлбэртэй байна. Энэ нь цэрэг эрс шулуун шударга, зэв шиг хурц, харьшгүй хатан зоригтой байж эх орноо дайснаас хамгаална гэсэн утгатай. Их хар сүлдийн дээврийг монгол газрын 35 см голчтой гангаар бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимсэн. Туургыг мөн гангаар бүтээж, дээд, доод захаар нь алтадсан хүрээ товойлгон хадаж, наян нэгэн сүвэгч гаргасан байна. Сүлдийн дээвэр, туурга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг бэлгэдсэн гэр хэлбэртэй, туурган дээрх наян нэгэн сүвэгч нь улсын хил эргэн тойрон мөнхийн хяналттай байж, дайлаар ирэх дайсныг сүвэгчийн төдий ч зайгаар оруулахгүй хамгаалахыг бэлгэднэ. Их хар сүлдийн залааг хар зүсмийн азарганы 40-60 см урттай хөхөл дэлээр, бүч, бүслүүрийг хар дэвсгэр дээр одтой хөх торгыг давхарлан оёж хийсэн. Залааг харьшгүй хатуу бат бөхийг бэлгэдсэн хар өнгийн хөхөл дэлээр хийсэн нь монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь бат бэх, тогтвортой байхыг бэлгэднэ. Залааны гадуур хар дэлний үсээр хялгасан ханан сүлжээс гарган бүрж, бүч, бүслүүртэй холбосон. Бүч 55 см, бүслүүр 35 см урттай байна. Гол сүлдийн дөрвөн бүч, бүслүүр нь хар өнгийн дэвсгэр дээр хөх өнгийн эдээр хийгдсэн нь мөнх хөх тэнгэрийн дор Бүх цэргийн Их хар сүлд мөнхөд оршихыг бэлгэднэ. Бүч, бүслүүрийн уулзварт 9 см голчтой дөрвөн толь байна. Энэ дөрвөн толь нь дөрвөн зүг найман зовхисоос учрах аюулыг сэрэмжлэн харж, Монгол Улсын тусгаар тогтнолыг ашид мөнх сэвгүй ариун байхыг бэлгэддэг.

  • ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА-ын ЛУСЫН ТАХИЛГА

    Энэ тахилга хамтарч нэгдэж хийсэн анхны тахилга байсан. Хоорондын зөрчил байсан, түүнийгээ түр хойш нь тавьсан. Зарим улаач бөөлж байгаа нэгрүүгээ архины шил шидэх хүртэл үлгэргүй байдал гаргаж байсан ч Тахилга амжилттай болоод өнгөрсөн билээ. Тэрээр дараачийн дүнгийн хурлаас эхлэн бөө нарын нэгдлийг задлах үйлдлийг манлайлан хийж билээ.
    Үнэн хэрэгтээ бол Хүннү гүрний үеэс Их монгол гүрний үед монголчууд бүх чиглэлд, улаач нарын хувьд ч нэгдэж чадсан юм.

    djmedia:795