9 настай зуныхаа амралтаар ээж, аавдаа очиж хонь хариулаад явж байгаад хониныхоо захад унтсан, тэгсэн зүүдэнд нэгэн өвгөн ирээд уйлаад тэнгэрт бос ,жолоогоо атга гээд л байна, сэрээд харсан юм алга.
Тэгээд тэр цагаас хойш уг гарвал маань ээрч эхэлсэн дээ ,Түүнийгээ ээж, аавдаа хэлээгүй ээ, нуусан. Тэр үед шашин нууцлаг байсан даа, Бид ч лам сайн мэдэхгүй, бөө гэж бүр мэдэхгүй байлаа.
2011 онд Өмнөговь аймгийн Хан богд сумын Цэрэн одын Цэцгээ багш дээрээ очиж эхийн талын цагааны тэнгэрийн уг гарвалаа барьж авсандаа. Тэр цаг үеэс эхлэн бөө мөргөлийн зан үйл, тэнгэр шүтлэгт зорьж явна даа Бөө хүн дээд тэнгэрийн заяатай болохоор амьтан, хүний тусын тулд харыг нь цагааруулж,хатууг нь зөөлрүүлж ,хар цагаан үйлийг нь тэнцүүлж явна даа ,
Монгол бөөгийн тэргүүн удган Байгалтөгс
Category: Монгол бөө
-
ХАРЫГ НЬ ЦАГААРУУЛЖ,ХАТУУГ НЬ ЗӨӨЛРҮҮЛЖ ,ХАР ЦАГААН ҮЙЛИЙГ НЬ ТЭНЦҮҮЛЖ ЯВНА ДАА
-
МИНИЙ ГЭР БҮЛД АМЬДРАЛ, АЗ ЖАРГАЛ ХАЙРЛАСАН (СЭТГЭГДЭЛ)
Биднийг очиход тэр эгч хөдөө явах гэж байсан санагдана. Тэр эгчид учир байдлаа дуулгалаа.
Тэгээд эгч явахаа больж хуур манжигаар төөрөг тавьж үзсэн. Өнөөдөрийн дотор яаралтай засал дом хийлгэж, гал голомтоо ариулж, лусыг аргадаж, хорлолыг холдуул гэсэн.
Бэлтгэх ажлаа амжуулаад хүүхдээ аавд нь түр харуулаад засал зан үйлээ хийлгэсэн юм. Маргааш охин минь ухаан нь ороод л бид Улаанбаатар хотруу явсан. Ирээд эмчилгээ сайнхан болж, охин минь өдрөөс өдөрт эдгэрч эхэлсэн.
Тэр эгчийн онгодын зан үйл одоо хүртэл сэтгэлд тод байдаг юм. Одоо миний охин 9 настай, 4 дүгээр ангид ангид суралцаж, эрүүл, саруул сайхан амьдарч байна. Миний гэр бүлд амьдрал, аз жаргал хайрласан Байгальтөгс эгчдээ маш их баярлаж явдаг даа.
2023.11.25 -
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН В.МӨНХЧУЛУУН
2015 оноос хойш Дорноговь аймгийн иргэдэд өөрийн онгодын мэргэн сургаалийг үзүүлж нэмэр тус болсоор байна. 2021 онд олон жил хүлээсэн Даян Дээрхийн Агуйд залбирал хийж үүнийгээ богино үгээр МБНЭ-д өгч “Даян Дээрхи ороход учир бий” нэртэй өгүүлэл нийтэд дэлгэсэн. Мөн 2021 онд Их Удганы хамтаар тв1 телевизээр бөө мөргөлийн тухай цуврал нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг. Мөн өөрийн мэдлэг чадвар, бөөгийн онгодын захиасаар уламжлалт бөө мөргөлийг түгээн дэлгэрүүлэхийг зарим онгод тэнгэрийн шавь авах тухай үйл хэргийг хэрэгжүүлж яваа. Тэнгэрийн шавь авах тоог баримталж энэ учрыг олохын төлөө яваа улаач юм.
МБНЭ-ийн шагнал: Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор”, МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүнээр 7 дахь жилдээ ажиллаж байна.
Улаач хүн ер нь амьдралаа төвхнүүлж хажуугаар нь улс эх орондоо, байгаль дэлхийдээ ээлтэй, ард иргэддээ тустай ажил хийж зон олондоо дээд тэнгэрийн хайрласан билэг оюунаа харамгүй хайрлаж, онгод тэнгэрээ ихэд шүтэх, хатуужилтай, хүмүүжилтэй, ухаантай, хүч чадалтай, худал хуурмагийг үл тэвчиж, элдэв гаж зуршилгүй хүмүүний итгэлт хүн болж явах учиртай юм. Түүний төлөө хичээж буй зүтгэлтэй улаачаа өнөөдөр танилцуулж байна.
-
УЛААЧ НАР НЭГДВЭЛ ЯМАР ИХ ХҮЧ БАЙГААГ ХАРУУЛСАН ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА
Энэ тахилгын үеэр зохион байгуулалтын олон асуудлууд яригдах байсан боловч МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг Ноён уулын нэгдсэн тахилгын дараа баривчлан хорьж, уг ажиллагааг тасалдуулах ажлыг хийсэн байдаг. Тиймээс зохион байгуулалтын ажилд томоохон саад хийж, олон ажлууд тасалдсан түүхтэй. Энэ тахилгыг эхлэх шөнө МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хорихоос сулалсан. Шөнөжин давхиад тахилгад ирэхэд улаач нар халуун дотно угтаж билээ. Тэргүүн ёуллагдаад ирчихэж гэсэн үг майхнаас майханд түгэж билээ. Тэр өглөөний мөчийн дурсгалт зургуудыг харж байна.
Бидний тэмцэл дардан замаар яваагүй билээ.
-
ТАНИЛЦУУЛГА-“ХАН ТЭНГЭРИЙН ХАТАН УЛААЧ” НОМ-оос ХӨӨРӨГ БАГШИЙНХАА ТУХАЙ ӨГҮҮЛЭХ НЬ
Баяраа ахынх 1990 гаруй оны үед Улаанбаатар хотод нутаглаж байгаад Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түр очих үедээ алдарт Баяр удган тэнгэрийн орондоо заларч миний багш Хөөрөг удган аавтайгаа дөрвөн өнчин дүү нараа асран хүмүүжүүлж Улаанбаатар хотод амьдарч байх үед нь авга ах Агий, Юра эгч нарынхаа хамт нөхөр бид хоёр зорин очсон.
Баяраа ах Хөөрөг багш нар маань дүү нарынхаа хамт биднийг нутгийн заншлаар халуун дулаанаар хүлээн авч бидний зорьсон хэрэг зовлон жаргалыг маш нухацтай сонсож ярилцаж зөвлөөд ил далдын ертөнцийн ялгааг таниулах багш шавийн нандин холбоо үүсгэж нарийн учигны үзүүрээс бариулж хөтөлж бас хуяглаж онгодын замд шулууруулж өгсөн ачтан билээ.
Багш минь, ээжээсээ өнчирч айлын том охин учир их үүрэг хариуцлага Хөөрөг багш аавтайгаа Хан тэнгэрийн хатан улаач 49 Хөөрөг багш маань авга ах Агий, Юра эгч нарын хамт үүрч хот төв газрын ээдрээтэй амьдралыг эвэнд нь оруулах, өсвөр насны эрэгтэй, эмэгтэй дүү нараа сурган хүмүүжүүлж өсгөх гэж яваа нь яг л миний бага насны амьдрал шиг санагдаж бас бодогдож байж билээ.
Баяраа ах маань алдартай удган ханиа өнгөрсний дараа “Тэнгэрийн улаачин түшээ” хүний үүргээ гүйцэтгэх үлдсэн уг удмын онгод тэнгэрээ зөв залж, залруулж үр хүүхдээ удган зайран болж дархад бөөгийн зөв зөөлөн идтэй шидтэй удмын үргэлжлэл болгох амаргүй давааг хашир түшээгийн чадвараар даван туулж чадсан ачтан гэж би хүндэлдэг. Баяраа ахынхан манайхан хоорондоо сайн нөхөрлөлтэй сайхан гэр бүлүүд болсон.
Миний Хөөрөг багш бол үнэхээрийн төлөв даруу, чадварлаг, залуухан үзэсгэлэнтэй бүсгүй. Удам дамжсан улаач монгол бөөгийн үүргээ сайн биелүүлдэг, онгод тэнгэрийн ёс жаягийг алдагдуулахгүй авч яваа монголын дархад бөөгийн цөөхөн улаач нарын нэгэнд зүй ёсоор тэмдэглэгдэх хүн гэж тодорхойлмоор байна.
-
Бид нэгдвэл асар их хүч байгаа
Дэлхий дээр амьдрагч олон иргэд Тэнгэр шүтлэгтэй Монгол бөө мөргөлийг ихэд сонирхон, судлах гэж, таньж танилцахсан хэмээн тэмүүлж буй нь үнэн. Монгол бөө мөргөл шашин болж Гандан хийд шиг байр саванд морилохгүй. Өөрсдийн онгодын өргөөндөө л заларна. Юу үнэн, тэр үнэн.
Энэ цаг үед бөө мөргөлийг дагнаж хийх улаач нар уламжлалт зан үйлээ хамгаалахын тул нэгдэж ажиллах нь гарцаагүй, мөнгө санхүү, байг гэхэд өвлийн улиралд хамтраад хуралдах, ярилцах бусдаас үл хамаарах байртай байх, татвар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа хамтарч төлөх цаг ирнэ.
Сүүлийн жилүүдэд бидний язгуурын шүтлэг болох бөө мөргөл сэргэж, асар олон хүмүүс уул ус, байгаль дэлхийн шүтлэг рүүгээ орж байгаа. Бид анхнаас зөв хандлагаа хамгаалахгүй бол нэр хүндээ алдаж, дахин босох тэнхээгүй болно.
Биднээс хамаарахгүй өрнөж буй үйл явцыг хардах хэрэггүй. Хүн төрлөхтний хөгжиж ирсэн шашин, шүтлэгийн нийтлэг жамаар явна.
Бид хүсвэл, зоривол зорилгодоо хүрч чаддагийг Ноён уулын тахилгад оролцогчид түүхэнд үлдээжээ. -
УЛААЧ НАР НЭГДЭЖ БАЙСАН ТҮҮХ БИЙ.
Түүхийн явцад бөөгийн эсрэг хандагчдаас тарааж байсан, бөө нарыг нэгдэхээс айн болгоомжлогчидоос бий болгосон үг худлаа болохыг түүх харууллаа.
Бөө нар нэгдэж, хамтарч ажиллаж, ямархуу хүчтэй болохоо харуулж чадлаа. Бид тус тусдаа үйл хийж ирсэн түүхэн уламжлал бий ч, одоо цагт нэгдэн нийлж их үйлийг хийх түүхэн үед тулж ирсэнийг ойлгох ёстой. Бөө нар би гэж бус бид гэж ярьж, ажиллаж суралцаж байна.
-
ДЭЭД ЦЭЦИЙН БАГА ХУРАЛДАЙ
Нөгөө талдаа бөөгийн байгууллагын тулгамдсан асуудлыг шийдэх, лекц, сурталчилгаа хийх, уулзалт, ярилцлага гээд олон арга хэлбэрийн ажил хийх боломжоор хангагдах байсан.
Олон асуудлыг ч эртхэн дэг журамд оруулахад хамтын хүчийг нэг зүгт чиглүүлэх боломжийг алдсан юм.
ДЦХ нь 9 удаа хийгдэж, 6-г нь миний бие хандиваар санхүүжилтийг хийжээ.
-
БИД МОНГОЛ ТҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ, ӨВӨГ ДЭЭДСИЙН ЗАЛГАМЖ
1983 оноос 1984 оны сургуулийн жилд хариуцсан салаа нь армийн тэргүүний салаагааар шалгарч, армийн марш тактикийн тэмцээн, армийн радио чимээний тэмцээнүүдэд хариуцсан дайчид нь амжилт гарган алт, мөнгөн медалиаар шагнагдаж байсан.
Хариуцсан ажил албандаа амжилт гаргасан тул 1985 онд салбарын захирагчаар дэвшин ажилласан. 1986 онд Таван толгойд болсон болсон армийн команд штабын хээрийн сургуулийн нэгтгэлийн команд штабын байлдааны буудлагатай хороо дэлгэх хээрийн сургуульд амжилттай оролцон тухайн үеийн улс төрийн товчоо, армийн командлалаас өндөр үнэлгээ авч байсан. Зэвсэгт хүчинд ажиллах хугацаандаа армид холбооны 3000 гаруй бага мэргэжилтэн бэлтгэж, залуу үеийг бие бялдар, оюу санааны өндөр хаттай болгон улс ардын аж ахуйд хүлээлгэн өгсөн.
1985-1989 онуудад хариуцсан салбар нь байлдааны бэлэн байдал, зэвсэгт техникийн бүрэн байдал, цэрэг дайчдын сургуулийн хүмүүжил, цэргийн албаны зохион байгуулалтаараа нэгтгэлийн хүндэт дэвтэрт бичигдэн сайшаагдаж, штабын орлогчоор томилогдон ажиллаж анги салбарыг нүүлгэн шилжүүлэх, зэвсэг техникийн армийн нөөц, хадгалалтанд байрлуулах чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байжээ.
1990 онд зэвсэг хүчнээс бэлтгэл офицэрээр халагдаж, Авто тээврийн салбарт ажиллах хугацаанд улс эх орон чөлөөт зах зээлд шилжсэн үед авто комбинатын удирдах бүрэлдэхүүнд орж авто техникийн үзлэг оношилгоо, удирдлагын холбооны шуурхай ажилласны үр дүнд 1992 оны авто комбинатын Тэргүүний инженер техникийн ажилтнаар шалгарч байсан.
1993 оноос одоог хүртэл Монгол-Ойрдын угсаатны зан заншил, тэнгэр зүйлийг судалж нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байв. Монгол Улсад Бөөгийн зан үйлийг дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, бөөгийн шүтлэгтэй холбоотой олон бүтээлийг боловсруулахад биечлэн оролцсон байна. Энэ хугацаанд зургаан мянга гаруй уул, усанд залбирч тахилга, тайлгыг зохион байгуулж, 21 аймгийн 40000 гаруй иргэдэд тэнгэрийн хүчээр бөөгийн зан үйлээр үйлчилсэн байна. Монгол орныг бүтэн гурван удаа тойрч 15000 гаруй км газраар аялан Монгол орны хамгийн баруун, зүүн, өмнөд, хойд цэгт очиж судалгаа хийсэн, Монгол-Ойрдын угсаатны зан заншил, аж амьдрал, байгаль эх орон, ургамал, амьтан байгалийн баялгийг хайрлан хамгаалах, зүй ёсоор харьцах хандах талаар 3800 гаруй хүнд таниулан сурталчилсан, албан ёсоор 3 удаа 90 гаруй иргэдэд сургалт явуулж, 5 удаа нийтийг хамарсан лекц уншсан байна.
Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын бөөгийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Мөн ард олон, залуучуудад зориулан “Тэнгэр шүтлэгийн уламжлалт ёс зүй” судалж боловсруулан хэвлүүлэн гаргаж бусдын хүртээл болгосон ба одоо угсаатны зан заншил, зан үйл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, удам судар угийн ичиг бичих талаар гарын авлага, ном товхимол, арга зүйг боловсруулан хэвлүүлэхээр бэлтгээд байна.
2012 онд Монголын бөөгийн шүтлэгийг түгээхэд түүний хуримтлуулсан туршлага, олон түмнийг өөрийгөө хүрээлүүлэн хамтран ажиллах чадвар нь түүнийг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгчид сонгож ажиллуулах үндэс болсон. Тэрээр МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
МБНЭ-ийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдолтой тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд шуурхай, чанартай, манлайлан гүйцэтгэдэг манай тэргүүний ажилтан юм. Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан, нийт улаач нарт хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
2012 онд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад, Хүннүгийн Ноён уулын тахилгад, 2013 онд Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилга, Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад, Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад, 2014 онд Өмнөговь аймгийн Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад, Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д, Хөвсгөл нуурын Нэгдсэн их тахилгад, Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж, 2015 онд Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж, хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгыг удирдсан, Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгыг зохион байгуулцсан, “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн зэрэг Монгол уламжлалт соёлын өвийг эртний ёс жаягаар түгээхэд биеэр үлгэрлэн манлайлж оролцсон.
Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, Монгол бөөгийн 2016 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн.
Цэргийн хүндэт медаль, Ардын хуьсгалын 90-н жилийн ойн медаль, Залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медаль, Мэдээлэл холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын бөөгийн төв байгууллагын Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар, “Долоон өвгөн од” одонгоор тус тус шагнагдсан. -
ГУРВАН ГОЛЫН ТАХИЛГА
Тахилга үргэлжилээд явж байхад гэнэт нэг Пургон давхиж ирээд тулаад зогсонгуут дотроос нь бэлэн хуягласан улаач нар бууж ирээд бөөлөөд унаж билээ. Харваас нэг нэгнийхээ тахилгыг “үймүүлж” байгаа нь тод харагдана.
Яваандаа учраа ололцоод хамтарч тахилгаа хийгээд өндөрлөж билээ. Онгодуудад учирлавал ойлгодог л юм билээ.