Нүцгэн биеээрээ газар завилаж нэг их харанхуйд уусан одоод,гал дүрэлзсэн хаалган дээр ирж,болсон явдалаа эрлэгт өчин ойлгуулж бор таван хүү, хатан сайхан гэргийнхээ амь сүнсийг аван гарч чаджээ. Амь орсон тэд нь эцэг бөөгөө хайн олсонд өнөөх бөө амьгүй болж суусан газар нь хотойн могойн чуулган биеийг бүтэн ороож мөрнөөс дээш гаралгүй байгааг анзаарахад эцэг тэнгэр шонхор шувуу болж толгой дээр нь суун хүчит бөөгийн хойноос харуусан шагширч байсийн гэнэлээ.
Энэ явдалаас хойш могойг дүрсэлсэн манжига дээлтэй 8 лусад саадгүй, шувуун өдтэй малгай нь Хөх тэнгэрээр дүүлдэг,өнөөх бөөгийн тэр царайг бид дуурайлган урлан хийдэг болжээ.
Эрлэг онгод тэнгэрийн хань түшээ болон харанхуй тамд гацаж намайг аврах заяач бөөг ирэхийг хүлээн санасан хэргээ бүтээх болтугай гэж санан санан хүлээж суухдаа саатуулж хоргоохгүй явуулж байгаарай хэмээн сайн муу зүгийнхэнд захиж явдаг болсийм гэнэлээ.
Ийм домгууд сонсож өслөө сайхан хэдэн бууралуудаасаа мартахгүй санаж явдагаасаа сонирхуулж нэгийг бичин үлдээлээ.
Хуяг хувцас гэдэг бол алд биеийг тань хамгаалж байх эд эдлэл болохоос,гарсан орсон нэгэнд гангараа мэт харагдуулаад яах вэ? Нэгэн насаар хэрэглэх тул өнгө чимэг гэхээс илүү чанар хийц нь чухал юм шүү
Category: Монгол бөө
-
ДОМОГ
-
ДАЛ ШАТААЖ МЭРГЭЛЭХҮЙ
Далыг хүндэлж цэвэр газар хадгалж эсвэл (Дал давж урт удаан наслаарай далан улаан үхэртэй болоорой ) хэмээн хэлж хаядаг ба далыг халуун, хүйтэн талтай гэх. Мэргэ хийхдээ; Хонь мэргэн Дал мэргэн алтан ясны төлгө мэргэн алсын мэргэ үнэн тавиарай гэж шившэх нь ч бий.
Далын шатаахад анхаарах зүйл :
Далыг олон хүнтэй газар шатаахгүй байх. Хамгийн дээд тал нь 2-3 хүний дэргэд тавих.
Далыг түлж байхад гаднаас хүн оруулахгүй байх.
Далыг аргал болон, харганы зөөлөн гал дээр шатааж мэргэлэх.
Түлж байгаа дал тань шинэ сайхан, бүрэн бүтэн, махнаас бүрэн цэвэрлэсэн байх.
Боож үхсэн, усанд унасан, араатан жигүүртэнд бариулж идүүлсэн, ямар нэгэн хүчин зүйлээс болж үхсэн зэрэг малын далыг ашиглахыг цээрлэдэг.
Далаар төлөг тавьдаг хүн далыг муулж элдэв үгээр хэлэх, буугаар буудах, шидэж гэмтээх, хөлөө дэвслэх, усанд хаях, зориудаар хугалж гэмтээж болдоггүй ажээ. Харин төлөг тавиулж байгаа хүмүүс өөр хоорондоо ярих эсвэл хөлөө ачих, элгээ тэврэхгүйгээр мэргэлүүлэх хэрэгтэй. Энэхүү бүхнийг зөрчвөл дал худал хэлж мэргэ төөрөг төөрдөг гэж үздэг..
Далны таван оронд хар цагаан 2 замтай тус бүр өөрийн хамаарах шинжээрэй тайлагдана
Бурхны орон, лусын орон, тэнгэрийн орон, дайсны орон, эрлэгийн орон гэх таван орноор болон тэнгэр газар, лус савдаг, эрлэг ад хорлол, бурхан шүтээн онгод гэх мэтээр хар ба цагаан замаар шатааж мэргэнд буулган төлгө шинжээ хийнэ. Мөн цааш лавшруулж таван төрлийн гал байдаг ба мөн таван төрлийн шинжээ бий түүнтэй холбон тайлах хэрэгтэй. Дээрхи мэргийг тайлан уншиж, хэрхэн тайлах нь мэргэч төлгөч хүний ухаан билиг, зөн совин хоёр мэддэг.
Далны мэргэ хийх нь залуу хүнд халгайтай гэж ярьдаг. Далыг худал уншиж тайлвал над шиг хувхайрч байгаарай гэж хараадаг гэлцдэг. Тиймээс мэдэх мэдэхгүйдээ цээр тавин хандаж, үл мэдэх зүйлдээ санааны мунхагаар бүү хандаж байгаарай хэмээн захъя.
А. Готов
-
МБНЭ-ИЙН АНХДУГААР ДЭЭД ХУРАЛДАЙД ХҮРЭЛЦЭН ИРСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД,
Монгол бөөгийн байгууллагыг үүсгэн санаачлагч, судлаач Бадарч хуралд оролцогчидтой дурсгалын зураг авахуулцгаажээ. Тэрээр өөрийн амьдралаа Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлд зориулсан нэгэн билээ.

-
БАНЗРАГЧИЙН БАЯР УДГАН. /СҮРЭН УДГАНЫ ОХИН/
Баяр удганы эхийн уг: Баяр удганы ээж нь Сүрэн удган. Багш нь Дамдин зайран буюу хадам ах нь, Сүрэн удганы авга эгч нь Цэмбэл удган, Цэмбэл удганы авга ах нь Пунцаг зайран, Пунцаг зайрангийн аав нь Мачир зайран, Мачир зайрангийн аав нь Эрмээлж зайран, Эрмээлж зайрангийн өвөө нь Хаж зайран, Хаж зайрангийн аав нь Жотог зайран.
Баяр удганы эцгийн уг: Баяр удганы аав нь Банзрагч. Банзрагчийн ээж нь Чөегө удган Өргөсөн ээж нь буюу нагац эгч нь Дашдаваа удган, Чөегө удганы ээж нь Цэвэг удган, Цэвэг удганы аав нь Галсан зайран. Ээжийн талаас 8 дахь үе, аавын талаас 6 дахь үеийн удам дамжсан удган байлаа.
Агни төв -
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗҮЙЛ СУМЫН ЗҮҮН ХАЙРХАН УУЛЫН СҮЛД.
Би маргааш нь Зүйл суманд барилдаж түрүүлээд буцаж явахдаа тус сумын ЗҮҮН ХАЙРХАН УУЛАНД телливизийн станц байрлуулж явсан хэдэн залуустай тааралдсан нь тэд нэг сонин зураг надад үзүүлж энэ хайрхны савдаг нь морь унасан баатар байдаг гэсэн үнэн юм. Бид нэг орой бороо сэв хийхээр Зүүн хайрхнаад явж майханд ганц эмэгтэй инженер үлдсэн юм .Тэр уйдахдаа гадаа байглийн зураг дарж байгаад орж ирсэн нь камерт нь морь унасан эртний баатрын ийм зураг гарсан байгаа юм хэмээн надад үзүүлсэн юм Тэр зураг энэ зураг дээрхи морьтой баатрын зурагтай яг адилхан байсан юмдаа.Энэ бяцхан эссэг уншаад ЗҮЙЛ СУМАНД РЕЙЛЭНИЙ СТАНЦ тавьсан залуучууд тэрхүү гайхамшигтай зургыг тавиарай. Маш сонин юм даа.Энэ Зүүн хайрхны савд-
гийн зураг лав 300 гаруй жилийн настай байх.Миний бодлоор өндөр Гэгээн минь энэ Зүүн хайрхны зүүн суганд 1635 онд төрсөн 5 насандаа Халхын анх дугаар богд ламын сэнтийд энэ нутагийн Ширээт цагаан нуурт залагдсан .Тэгээд л Шанхын хүрээг 14 настайдаа байгуулж төрсөн Зүүн хайрхныхаа савдгийн зургыг хийсэн болов уу хэмээн зөнөг өвгөн бодол хөвөрднөм… үгүй ч байж болно доо .Мэргэд, түүхчид сэтгэгдлээ бичээрэй. Энэ зургыг арай тодруулбал сайн байна. Морь унасан баатар нум сумны хөвч татаж байх шиг бас сэлэм зүүсэн ч юм шиг… Дээр нь гурван давхар сүм байгаа болохоор ямар нэг хувраг бүтээсэн болов уу.Эндээс ойрхон Шартын давааны бурханд ууланд цагаан онгоц явахад утаа шиг зам гардаг яг тийм зам гаргаад бурхан багш бадар аягаа бариад завилж сууж явсаар Бурханд ууланд шингэсэн гэж миний найз Мэндбаяр минь анхны их хурдаас буцаж явахдаа үзээд уулын “атейст ” нөхөр жаахан либреал тал руугаа орж түүнээс хойш Цагаан сар гарахад гэртээ лам залж ном уншуулдаг болсон байгаа юм . Би өөрөө нүдээрээ үзсэн болохоор үнэмшсэн.Тэгээд ч тэр өндөр хар уулыг Бурхант уул гэдэг болсон байх.Нүдээр үзээгүй бол энэ нөхөр худлаа гүвж байна л гэж хэлэх байсан .Байгал дэлхийд олон сонин зүйл байх юм даа гэж билээ.
Жамцын Амарсайхан 2023 оны 9 сарын 6 .Хужирт Шарбулаг .
Зураг 1. ЗҮҮН ХАЙРХНЫ САВДАГИЙН САХИУС. -
ЭРЭГСЭЛ БӨӨГИЙН ШИД
Бөө түүний далан дээр нь гараа тавьтал цаадах нь “Намайг ингэж тарчлааж байхаар алаад өг” хэмээн улам гингэнэн орилох нь тэр. Түүний тайвширсаны дараа “Чи цай хөрөөгүй шахам хугацаанд юу үзсэнээ ярь” хэмээн лүндэгнэхэд цаадах нь хоолойгоо чичрүүлэн байж болсон явдлыг ярьжээ. До яамны төлөөлөгч гэртэй буугаа цзвэрлээд сууж байтал буун гал алдан эхнэрээ хөнөөж орхижээ. Тиймээс эхнэрээ санаатай алсан гэдэг гүжир хэрэгт гүтгэгдэн гурван жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд байхад нь хүү, охин хоёр нь түүнтэй уулзана гээд явган гарсан сураг сонсогдохон тэр.
Мань эр санаа зовохдоо өмнөөс гараад алхчихаж. Харамсалтай нь замдаа хүү нь хөлдөөд үхчихсэн, охин нь дагжин чичирч байхтаа тааралдаад байтал хойноос нь хайж ирсэн шоронгийн хуягууд охин хүү хоёрыг нь орхиод түүнийг цасан дээгүүр чирээд явж л дээ. Цай хөрж амьжаагүй бүлээн байсан боловч энэ гурван жилийн зовлонг үзсэнээр үс нь цайчихсан байж. Ингээд До яамны төлөөлөгч уйлан хайлан өвдөг сөхөрч өршөөл эрээд ул мөргүй алга болсон гэнэ. -
ТАНЫ АЛГАН ДЭЭР М ҮСЭГ БАЙДАГ УУ?
Хэрэв таны эргэн тойрон дунд алгандаа М үсэгтэй бол та түүнд худал хэлэх эсвэл мэхэлж чадахгүй гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Маш ухаалаг төдийгүй зөн совинтой тул алган дээрээ М үсэгтэй хүмүүс өөрсдийгөө худал хуурмаг зүйлийн золиос болох эсвэл хууртагдаж байгаагаа амархан мэдчихдэг. Алган дээрээ М үсэгтэй эмэгтэйчүүдийн зөн совин нь эрэгтэйчүүдээсээ ч илүү хүчтэй байдаг.
Тэд амьдралын аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай бөгөөд тэдэнд байдаг нөөц, боломжуудаа ч хэрхэн ашиглахаа мэддэг. Өөрөөр хэлбэл “М” үсэг нь дараахь зүйлийг илэрхийлж болно.
• Манлайлах ур чадвар
• Аливаа зүйлийг хийх чадвартай.
• Баяр баясгалантай
• Маш сайн боломжууд хүрээлэгддэг.
Зарим хүмүүст энэ тэмдэг нь нэг гарт нь байдаг бол цөөн хэдэн хувьд нь хоёуланд нь байдаг. -
ШАРАВЫН ДАШДАВАА УДГАН
Би дэргэд нь тэмдэг тавьчихлаа. Малын хөлөөр гатлагдахаас наана маргааш өглөө эрт очиж аваарай гэжээ…Лам удганы хэлсэнээр газрын баримжааг мэдэж маргааш нь очтол Намнан, Тогос хоёр уулын хоорондох хөндийд горхины зүүн гарт нэгэн өндөр ургасан шарилжин бутны оройд аргал овоолоод тавьсан байв. Тавьсан тэмдэг нь энэ юм байх гэж бодоод морьноос буутал тэр хавьд бага гэрийн буурийн хэр өвс нь налчихсан, хөөрөг нь толгойноосоо салчихсан, тамхийг нь цувуулан асагчихсан бсан гэдэг
-
ШООРОЛ ДУГАР ЗАЙРАН
Хэд хоногийн дараа Харуулын ноён өөрийн биеэр бэлэг сэлттэй ирж, заарин аргагүй очив. Очиход нь олон жил хүний асаргаанд орсон, мах шөлөө барж хоол унднаас гарч, хүн болохын аргагүй болсон байв. Дугар нэгэнт ирснийх хуурдаж үзвэл цагаан лхаанаг бөөлүүлбэл эдгэж магадгүй гэж буужээ. Тэгэхээр нь гурилаар, сацал барьж сөхрөн сууж бөөлж байгаа хүний дүрс хийж үрийвэлийн таваг (жолооны хүрд) шиг хүрээтэй модон тавагт тавиад есөн бодын үс оруулсан цагаан бэлэг (өргөл) зэхэж хонины ноосоор ороов. Дугар зайран хоёр хоног бөөлөөд тусыг эс чадаад гурав дахь шөнийн үүрээр гурилан бөө амилан бөөлөхөд, нөгөө нь бас амилан дагаж гүйв. Тэгэхээр нь ямаан тулманд тэднийг хийгээд гурван морьтой хүнээр дүдийн зүгт чирүүлж давхиулаад, урьд нь бэлтгэсэн нүхэнд хийж булав. Түүнээс хойш долоо хоногийн дотор ноёны хатан эдгэж гэнэ. Төдөлгүй Шоорол Дугар заарин өргөн алаг Шишгэдрүү нүүж явахдаа Балбирагт Хар давааны аманд мориноосоо унаж, толгой нь гэмтэж нас барав. Энэ нь, есөн бодын үс оруулсан өргөлийн төлөөсийг Харуулын ноён өгөөгүй учир онгод нь баалснаас болсон гэдэг байна.