Category: Монголын түүх

  • ЧИНГИС ХААНЫ ЧАНЧУНЬ БУМБАД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ ТҮМЭНД ТҮГЭЭ!

    Бидний үндсэн зарчим нэг бөгөөд бие биенээ ташуурдах зүрх зориг үргэлж эвлэлдэн нэгтгэдэг. Цэргийн сургуулилтанд би үргэлж урд нь дагуулж жинхэнэ тулаанд хэзээ ч хойно суудаггүй. Долоон жилийн дотор би агуу их амжилтыг бүтээж, бүтэн дэлхийг нэг гүрэн дор нэгтгэж чадлаа. Би онцгой өвөрмөц чанартай нэгэн биш юм.
    Гэхдээ Kин улсын төр тогтворгүй учраас Мөнх тэнгэр намайг хаан ширээнд (Кин улсын) залархад тусалж байна. Өмнөд нутгийн Сүн улс, хойд зүгийн Хүй, зүүн талын Хиа ба баруун хязгаарт орших зэрлэгүүд бүгд миний ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө. Миний харж буйгаар эртний үеийн Шан Юүгаас хойш ийм зах хязгааргүй гүрэн байгуулагдаж байгаагүй билээ. Хэдийгээр миний энэ дуудлага өндөр ч, надад ноогдсон үүрэг бас хүнд юм. Миний засаглалд ямар нэгэн зүйл дутагдаж буйг би эмээж байна. Гол усыг гатлахдаа бид завь залуур хийдэг. Түүнтэй адил бид ухаант мэргэдийг урин, их гүрнээ жолоодох туслах зөвлөхийг сонгодог. Хаан ширээнд заларсанаасаа хойш би өөрийн ард түмнийг удирдах жолоог зүрхэндээ тээсэн билээ. Харин гурав (kung) ба есийн (k’ing) байрыг эзлэх зохистой хүнийг олж чадахгүй байна. Энэ учир тохиолдолын улмаас би эрэн сурвалжлан, эрхэм багш таныг үнэнийг нэвтлэн, зөв замыг сонгон туулж явааг дуулан сонслоо.
    Ихийг суран өнөр туршлага хуримтлуулсан эрхэм таны хуулийн судалгаа агуу билээ. Таны дархан оюун тунхаглал болсон. Та эртний мэргэдийн нугарашгүй зүй тогтолыг хадгалан түгээгч. Таны бүтээл цуутай алдартны авьяас билэг бүхий. Та урт удаан хугацаанд хад чулуун дунд, энэ ертөнцөөс холдон амьдарсан. Гэвч таниас хүмүүс оюун ухааны эдгээрлийг, үхэшгүй мөнх бурхдын замд зогсох үүл адил, үй олноор олж авч байна. Таныг дайн дууссаны дараа Шан туны ойролцоо хуучин буйрандаа байрлаж буйг дуулсан, таны талаар би үргэлж боддог. Вэй голын эргээс нэг л тэргээрээ буцаж, хулсан урцандаа урих урилгыг гурвантаа хэлдэг талаар мөн мэдэх билээ.
    Гэвч би яах билээ? Өндөр уулс, өргөн уудам тал нутаг бидний тасалж, би таньтай уулзаж чадахгүй байна. Би зөвхөн хаан ширээнээсээ буун, хажуулан хүлээж чадна. Би мацаг барин, биеэ угаалаа. Эрхэм таныг дагалдан хүргэхээр би өөрийн хиа Ли Чунг Лүүг илгээлээ. Мянган бээрийн замаас бүү бэрхшээгээрэй. Эрхэм таны гэгээн алхалт хийгдэнэ гэж би хүснэм. Элсэн цөлийн цар хүрээг бүү бодоорой. Өнөөгийн нөхцөлд амьдарч буй хүмүүсийн үйлийг эмгэнэн тунгаан, эсвэл миний биеийг нигүүлсэн энэрч амьдралыг сахих арга билгээ дамжуулан олгооч.
    Би өөрийн биеээр танд үйлчилнэ. Эрхэм та өөрийн мэдлэг оюунаас өчүүхэн хэмжээг миний биед үлдээнэ гэж найднам. Надад нэг л үг хэлэхэд би аз жаргал дүүрэн байна. Эл захианд өөрийн бодлоо би товчоор өгүүллээ. Эрхэм таныг болгоон соёрхон гэж найдна. Агуу Даогийн зарчмыг нэвтлэгч, зөв бүхнийг энэрэн тэтгэгч, эрхэм таныг олон түмнийн хүслийг сөрөн зогсохгүй гэж бодож байна. /Тавдугаар сарын 15 1219 он/
    1220 онд Чанчун бумба Чингис хааны дуудснаар Алтан пайз өвөртлөн түүнтэй уулзахаар 19 туслахаа дагуулан хойт зүгт хөдөлжээ. Бээжин хавьд иртэл Чингис хаан өрнө зүг мордсон тухай сонссон байна. Хойноос нь нэхэж явсаар 1222 онд Чингис хааныг Хималайн уулын салбар уул болох Хиндү Күш ууланд (одоогийн Афганистан) өргөөлж байхад нь уулзсан.
    Энэ зуур Их хаанд захидал явуулсныг танд толилуулья.
    “Ши хиа хиэнээс гаралт, Даогийн үнэнч дагагч Чанчун би хол нутгаас хамгийн эрхэм тушаалыг хүлээн авлаа. Далайн эрэг дагуух олон түмэн бүгд авьяас билэгтэй бус гэдгийг би тэмдэглэн хэлье. Миний энэ бие ертөнцийн үйлд мөхөс бөгөөд Даог бүрэн судлаж гүйцсэнгүй. Гэхдээ би олон талаар хичээнгүйлэн оролдсон.
    Миний нэр алдар хаант улсаар түгэн тархсан ч миний оюун ухаан энгийн бусад ардаас дээрдэх зүйлгүй. Би өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн хараад өөрөөсөө хэчнээн ичнэ. Миний сэтгэлд нуугдсан бодлыг хэн мэдлээ? Урд өмнө би өмнөд нийслэлээс болон Сүн улсаас хэд хэдэн урилгыг хүлээн авсан ч, хүрч очоогүй ээ. Харин одоо, Луу ордны (Монгол хааны ордныг нэрлэж байна) эхний дуудлагаар, би бэлэн.
    Яагаад гэвэл, Би эзэн хаанд Мөнх тэнгэр эртний цагт ч одоо үед ч үзэгдээгүй эр зориг, мэргэн оюун ухааныг заяасан гэж дуулсан. Сүр жавхлант гал цогийг тань шударга ёс мөн дагадаг. Хятадын ард түмэн болон харийнхан бүгд эзэн хааны ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө.
    Эхэндээ би ууланд бүгэх, далайд зугтахын (арал руу) алиныг нь шийдэж чадахгүй байсан ч тушаал сөрөхийг зориглосонгүй. Би цас, мөсийг зориглон гэтэлж эзэн хаан таны өмнө өөрийгөө танилцуулахаар шийдсэн.
    Миний анхлан дуулсанаар Сүр жавхлант эзэнтэн таны хөсөг Хуан чао ба Фү чаогийн хойд хэсэгт байрлаж байлаа. Харин Иен (Бээжин)-д ирсэний дараагаар их хол, хэдэн мянган бээр явсаныг хэлж мэдэхгүй хол явсаныг олж мэдлээ. Шуурга тоос дээд тэнгэрийг сүүдэртүүлэн харанхуйлхаа зогсоохгүй юм. Миний бие өтөлж тэнхээгүй болжээ, би энэ урт аян замын чилээг даван туулж чадахгүй гэж эмээх бөгөөд сүр жавхлант таны бараанд хүрч амжихгүй болов уу, хүрсэн ч гэлээ миний бие ямар ч үйлд нэмэр болохгүй нь. Түмний хэрэг болон дайны ажиллагаа миний чадварын хүрээнээс халисан зүйлс. Даогийн номлол хүсэл тачаалаа номхотгохыг сургадаг. Гэхдээ энэ бол их хүнд даалгавар. Эдгээр учрыг бодолцон, би Ли Чүнлүтэй зөвлөлдөн, Сүр жавхлант таныг Иен эсвэл Те хингд (одоогийн Пао ан чао) буцан ирэхийг хүлээе гэж түүнээс гуйлаа.
    Харин тэр үүнийг зөвшөөрөөгүй тул, би өөрөө эзэн хаантан таны өмнө хэрэг явдлаа учирлаж байна. Миний бие эзэнтэн таны хүсэл зоригийг гүйцэлдүүлэн, цас мөсийг зориглон гэтлэх эрмэлзэлтэй билээ. Иймээс шийдвэрийг (цаашид явах эсвэл хүлээх) заалдахыг хүсэж байна.
    Бид дөрвүүлээ нэгэн зэрэг сахил хүртсэн лам нар. Гурав нь мэргэн оюуныг олсон. Харин би ганцаараа надад үл таарах гэгээрсэн хүн гэдэг нэр алдрыг олж авчээ. Миний зүс царай омголтож, бие маань сул дорой болов. Эзэн хаантан таны тушаалыг би хүлээж байна.
    1220 оны Гурав дугаар сард (4 сар) бичив.
    Хөдөлхүйн дээд Хөх Монгол гүрний эзэн, Их Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, Дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн жанжин, стратегич, Суут эзэн Тэмүүжин – Чингис хаан (1162-1227)

  • БЯМБЫН РИНЧЕНГИЙН ХVV, ПАЛЕОНТЛОГИЧ Р.БАРСБОЛД: ХАР БАГААСАА АРДЫН ДАЙСНЫ БЭЛТРЭГ ГЭЖ АДЛАГДАЖ ИРСЭН

    Коммунист дэглэм дор, хvнд бэрх хавчлага, мєрдлєгийн дунд єнгєрсєн тvvний бага насны дурсамж бусадтай адил гэрэл, гэгээтэй байгаагvй. Тийм ч учраас єнгєрсєн тvvх, нэг намын дарангуйллын хэцvv бэрх он жилvvд тэдний амьдралд насаар нь хар сvvдэр vлдээж одож.
    -Юуны ємнє цаг зав гаргаж, “Хэний хэн бэ?” буланд ярилцлага єгч байгаа танд уншигчдынхаа ємнєєс талархаж байна. Еншєєбvv Бямбын Ренчин гэдэг гурван vг бидний хувьд юунаас ч илvv ойрхон, хvндтэй сонсогддог алдар. Энэ овог, удмын vvх тvvх, сурвалжийн талаар яриагаа эхэлье?
    -Би тийм сvрхий нарийн, ширийнийг мэдэхгvй юм. Гэхдээ ааваас сонсож байснаа хэлье. Еншєєбvv бол уг нь нэг омгийн нэр шvv дээ. Еншєєбvv овгийнхон одоо зvvн тийшээгээ нэлээн байдаг юм билээ. Уг нь Чингисээс ємнєх vед байсан омог.
    Яагаад гэвэл Хятадын судар бичигт тэмдэглэгдсэн байдаг юм. Чингисийн vеийн Монголчууд одоогийнхоос их єєр байсан. Єєр ч байсан учраас тийм том гvрнийг бий болгож явж. Хэдий одоо vеийн Монголчууд мундаг ч Чингисийн Монголчуудын юунд ч хvрэхгvй гэдгийг хvлээн зєвшєєрєх нь зvйтэй. Судлаачдын яриагаар мянгаад жилийн дотор улс vндэстэн єєрчлєгддєг юм байна, бvх талаараа. Ухаанаараа ч тэр. Тийм ч учраас бид ийм баян, дэлгэр оронд ард тvмнээ сайхан амьдруулж чадахгvй удирдагч нартай хэдэн зуун жил болж байна.
    -Та сахалгvй л болохоос аавтайгаа их адилхан юм. Та аав, ээжээсээ хэдvvлээ вэ? Их эрдэмтний vр, ач одоо чамгvй єнєр болоо биз. Их эрдэмтний авьяасыг євєлсєн нь бий юу?
    -Дєрвvvлээ. Би дээрээ гурван эгчтэй, айлын отгон нь. Хоёр эгч маань эндээ байгаа. Бага эгч маань єєд болчихсон. Vр ач олон, заримыг нь би мэдэхгvй шахуу. Авъяасын тухайд бий л байх гэж найдаж байна. Илрээгvй л болохоос. Яг мэргэжлийг нь євлєсєн хvн одоохондоо байхгvй.
    -Та чинь Б.Ренчингийн хvv гэхээсээ илvv vлэг гvрвэлийн Барсболд гэдгээрээ алдаршсан. Одоо ч vлэг гvрвэлтэйгээ ноцолдсоор л явна уу?
    -Тэгэлгvй яахав. Монгол vлэг гvрвэлийн талаар дэлхийд дээгvvрт єрсєлддєг. Багагvй ч хувь нэмэр оруулсан байх гэж бид бахархаж байдаг юм. Манай аав ч гэсэн vлэг гvрвэлийг сонирхдог байлаа. Намайг палеонтологич болоход аав нєлєєлсєн. Бага байхад тэр vеийн их алдартай Ромер гэдэг профессорын хэвлээр явагчдын тухай маш мундаг сурах бичиг авчирч єгсєн юм. Тэр vед тийм ном олохын аргагvй цаг vе байсан. Урд хєрштэйгээ харилцаа муутай, баруун, зvvнээс харилцаа нээлттэй биш. Тийм vед аав маань тэр номыг захиж авчруулж байсан даа. Тvvнийг шуудангаар ирэхэд шалгаж, нягтална. Одоо бодоход манай тєр засаг их аймхай байсан юм уу даа. Байр суурь нь ч их муу. Манайх ч бай, Зєвлєлтийн ч тэр. Уначих болов уу гэж их айдаг байсан юм уу.
    Аавыг маань гадаадаас ном захиалахад ном, захиаг нь хvртэл замаас нь авч, нууцаар шалгадаг байсан юм. Аав номыг их шvтдэг хvн байлаа. 20-р зуунаар номын соёл vндсэндээ алга болж байгаа. Одоогийн залуусыг ном уншихгvй байна гэж зэмлэх ч аргагvй л дээ. Єєрєєр хэлбэл vзэж харах юм ихтэй болчихлоо, интернет гэж том орон зай гарч ирлээ. Дургvй хvнийг сургаад ямар ч нэмэр байхгvй гэж аав маань их ярьдаг байлаа. Албадан сургалтаар хvн олигтой vр дvнд хvрдэггvй, харин єєрєє сонирхвол хvн юуг ч сурч болно. Муу багштай, техник нь хоцрогдсон, хугархай харандаагаар бичсэн ч гэсэн сурна гэж ярьдаг байсан нь их тод vлдэж
    -Та чинь нэг хэсэг vлэг гvрвэл зарсан хэл аманд орооцолдов оо?
    -Би юунд ч орооцолдоогvй. Манайхан чинь хэрэгтэй, хэрэггvй юм их ярих дуртай хvмvvс шvv дээ. Тvvнчлэн манайхны мэргэжил нэгтнvvдээс тийм яриаг зориуд vvсгэж, миний нэр тєрийг гутаах гэсэн байх. Би ийм юмтай их дайралдаж явна. Эхлээд ардын дайсны хvv байсан. Vvнийг би балчир байсан болохоор тєдийлєн сайн мэдэхгvй, эгч нарынхаа ярианаас мэддэг. Ардын дайсны гэр бvл, vр хvvхэд гэдэг ямар хvнд байсныг одоо vлдсэн цєєн хэдэн хєгшчvvл, тэдний vр хvvхдvvд нь мэднэ. Тухайн vед хvvхэд байсан болохоор ийм л байх ёстой юм байх гэж боддог байлаа. Дараа нь эргээд бодоход ард тvмнийхээ тєлєє юу ч хийж чадахгvй байгаа тєр засгийг хараад уур хvрдэг дээ. Монгол бол Хятад эсвэл Орос биш шvv дээ. Энэ 2 их гvрэн чинь цаанаа єндєр vvрэг, хариуцлагатай ажил хvлээдэг байсан байх. Хятад хvн амаа тэрбум л гэдэг. Vнэндээ хэн ч тvvнийг тоолж чадахгvй шvv дээ.
    Энэ их хvн амыг тэжээх, амьдруулах vvргийг тэд хvлээдэг. 2.5 сая хvн амтай Монгол бол нэг их ядрахгvй шvv дээ. Би их сайн санаж байна, 90-ээд оны vе бvх юм картын системд ороод яг л дайны vе шиг хэцvv цаг байлаа. Яг тэр vеэр манайхны хэдэн ардчилсан vзэлтэй залуучууд НVБ-д Монгол хэцvvдэж байна, идэж, уух юмгvй боллоо, туслаач гэж хандсан юм. Тун удалгvй хариу нь “Танайх 2 сая гаруй хvн амтай, 25 сая /тэр vеийн байдлаар/ малтай. Гэтэл Африкт хэдэн арван сая хvнтэй, мал байхгvй, талх, тариа байхгvй, гантай, иргэний дайнтай, бvр баларч, хатаж, vхэж байгаа улс байна. Бид тэднийг яая гэж байхад та нар юу ярьж байгаа юм бэ? Тийм єргєн уудам нутагтай, байгалийн баялагтай, хvн ам цєєн, єдий, тєдий малтай оронд ингэж амьдарч байгаа нь та нарын л буруу. Та нарт тусламж єгєх аргагvй юм. Харин ч та нарыг зэмлэмээр байна” гэсэн утгатай хариу єгсєн юм шvv дээ. Тэгээд би боддог юм л даа, ухаантай Монголчууд нь Чингисийн vед л байсан байх.
    Тэд нь устаж, алга болоод хэдэн зуун жил Монголчууд зовж, зvдэрч явна. Бичгийн их соёлтой, он удаан жилийн тvvхтэй, тухайн vед тийм том тєр байгуулсан ард тvмэн цєєн хэдэн зуун жилийн дараа ингэтлээ хоосорч, доройтно гэдэг дэлхийн тvvхэнд байхгvй vзэгдэл. 19, 20-р зуун гэхэд Монгол vндэстэн устаж, байхгvй болж байсан шvv дээ. Vvнд гадны нєлєє их байсан. Чингисийн vед эзлэгдэж явсан улс, vндэстнvvд ийм байдлаар л Монголчуудыг дарж, vгvй болгоё гэж бодсон байх. Туйлдаа хvртлээ ядарчихсан, євчиндєє баригдчихсан, юу ч хийж чадахгvй болтлоо шалчийчихсан ард тvмнийг Оросууд босгосон нь vнэн. Энэ бол Оросуудын гавьяа юм.
    -Их эрдэмтний хойморт єссєн бага насныхаа дурсамжаас хуваалцаач. Айлын отгон, ганц хvv нэлээн эрх дураараа байсан биз?
    -Их эрдэмтэн гэдгийг би тэр vед мэдэхгvй шvv дээ. Мэдэхийн ч арга байхгvй. Эгч нар ч мэддэггvй байсан. Хєшєєнийх нь нээлт болсон єдєр одоогийн Ерєнхийлгєгч, тэр vед их хурлын дарга байсан Н.Энхбаяр их сайхан vг хэлсэн юм. Тэндээс буцаж явахад том эгч Нямаа маань “Чи бид 2 их хvний дэргэд єссєнєє одоо л мэдэрч байгаа биз дээ” гэж хэлж байсан юм. Бага байхад аав маань байнга л юм бичээд сууж байна. Тиймээс их хvний дэргэд єсч байна гэхээс илvv бид нийгмийн бололцоотой орчноос хасагдсан хvмvvс юм уу даа гэсэн ерєнхий мэдрэмж тєрдєг байсан.
    -Таны аав оюун санааны хувьд хэлмэгдэж, хавчигдаж, хvнд амьдрал туулсныг мэднэ. Тэр бvхэн гэр бvл, vр хvvхдvvдэд нь хэр мэдрэгддэг байв?
    -Мэдрэгдэлгvй яахав. Багаасаа ардын дайснуудын бэлтрэгvvд гээд нэг хэсэг явлаа. Дараа нь хувьсгалын эсэргvv, vндэсний vзэлтний эсрэг гэдэг болов. Одоо энэ vг их хол хєндий, энгийн сонсогдож байвч тэр vед хамгийн муу нэр, аймаар vг энэ байлаа. Явцуу vзэл шиг аймаар зvйл байхгvй шvv дээ. Тэр vеийн манлай намын vзэл. Одоо тэр нэрийг нь зvvсэн нам нь энэ нэрийг vлдээгээд байдаг. Би vvнийг vнэхээр ойлгодоггvй. Яах гээд байгаа юм. Нэг муухай жишээ ярьчих уу. Жишээлбэл, бидний vзэн яддаг нацист нам, фашист нам гэж байлаа шvv дээ. Уг нь бол Германы ажилчны социалист нам. Улаан тугтай. Муугаар ярьвал МАХН гэдэг чинь vvнтэй л адил зvйл шvv дээ. Ангийн тэмцлээсээ татгалзсан, пролетарийн дэглэмээ нураасан, тэгвэл нэрээ солихоос юунд нь айх юм.
    -Дээр vед эсэргvvний хvvхдvvд хамаагvй сургууль соёл сургадаггvй байсан?
    -Тиймэрхvv тал байсан. Гэхдээ суларч байсан л даа, vндсэндээ. Большевик гээд ард тvмнээ иддэг залуу vеийн хурц шvдтэй махан идэшт vлэг гvрвэл шиг айхтар vе нь єнгєрч байсан юм. Би Москвад сургууль тєгссєн. Єєр хаашаа явахав. Уг нь Америк явах гэж зvтгээд дийлээгvй юм аа. Америкийн vлэг гvрвэл судлаач нэртэй эрдэмтэн намайг урьсан юм. Миний тэр асуудлыг хэлвэл та нар итгэхгvй л дээ. Тэр vед гадаад явах асуудлыг Намын тєв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар оруулж хэлэлцэж байж шийддэг байсан юм. Хожим би 80-аад оны vед хvрээлэнд захирал болоход мєн л тэдний хурлаар орж батлагдана. Хєгийн инээдтэй байгаа биз. Нарийн бичгийн дарга гэдэг чинь их том албан тушаал шvv дээ. Гэтэл нэг муу жижигхэн академийн жижиг дарга нарын асуудал авч хэлэлцэж байдаг. Улс орны хєгжилтэй холбоотой єдий, тєдий асуудал байхад шvv. Vvнийг хvмvvс засч болно гэж ярьдаг. Vгvй. Тийм социализм, Зєвлєлтийн хандлагатай социализмыг засч болдоггvй юм. Хvний нvvртэй социализм гэдэг. Энэ бол зvvд. Хvний нvvртэй социализм гэж байдаггvй юм. Мангасын нvvртэй социализм гэж бий. Vvнийг бид vзсэн.
    -“Мангаа Догийн эцсийн зvvд” гээд таны аавын айхтар єгvvлэг байдаг. Тэр их эрдэмтний туулсан амьдралын нэг хэсэг байсан байх. Тэр цагийг эргэж дурсахад таньд их хvнд байдаг бололтой юм?
    -Vнэхээр тэр Мангаа Догийн эцсийн зvvд чинь миний аавын туулсан амьдрал гэдэг vнэн шvv. Сэтгэл хєндvvрлэлгvй яахав. Зvгээр нэг тайван байдлаар дуугармааргvй байдаг юм. Ийм ч учраас би энэ намын нэрийг ч хєндчихлєє л дєє. Уг нь бол нэрээ єєрчил гэх эрх ч байхгуй. Гэхдээ иргэний хувьд ярьж байна.
    -Б.Ренчин гуай айхтар мэдрэмжтэй, бэлэн цэцэн vгтэй хvн байсан. Тэр бvхэн нь єдгєє ардын аман зохиол адил афоризм болон vлджээ. Гэртээ бас хошигнох уу?
    -Тэгэлгvй яахав. Гэртээ ч бас тийм байна. Их хєгжилтэй хvн байсан ш дээ. Ажил, зовлон, дарамтаасаа хєндийрчихєєрєє их хєгжилтэй, их сонин, шогч хvн байсан юм. Ажил дээрээ ч дургvй нь хvрэхээр тэр vеийн дарга нарын тухай айхтар хурц хошин юм ярьдаг байсан гэнэ лээ. Єнєєдєр монгол хэл, бичгийн соёл гэж ярьж байна. Тэр vед ингэж ярьвал буруутна. Монгол хэлийг хоцрогдсон, феодализмын vеийн хэл гэж шvvмжилж бvр “Vнэн” сонинд бичиж байлаа шvv дээ. Єєрєєр хэлбэл, бид хоёрын одоо яриад сууж байгаа энэ хэл хоцрогдсон, феодализмын хэл юм байна, тэр vеийнхээр. Монгол хэлийнхээ уран, тансагийг мэдэрдэг хvнд vvнийг уншихад ямар байсан бол? Бодоод vз дээ. Vvнийг мэддэггvй, хєнгєн ханддаг хvн бол за яасан ч яахав, тийм л юм байгаа биз гээд єнгєрнє биз. Тэгж чадахгvй, “Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” гэдэг хvн vvнийг сонсчихоод энэ дэлхийд, ийм хvмvvсийн дунд яаж амьдарна даа л гэж бодож амьдарч явсан. Их тэрсэлдэж, зовж, vнэхээр хэцvv амьдарч байсан даа, аав минь.
    -Амьдралынх нь сvvлийн мєчид та дэргэд нь байж чадсан уу? Бурхан болохдоо ч гутрангуй байсан байх?
    -Байсан. Євчтэй байсан юм. Гутрангуй байлгvй яахав. Сvvлийн хэдэн жил их олон удаа “Цаг бага байна, хийх юм, бичих юм их байна. Би амжихгvй л болчих болов уу” гэж их ярьж, зовниж байсан даа.
    -Аав тань хvvхдvvддээ хэр хатуурхдаг байсан бол? Зааж сургасан, хэлж захисан vг нь одоо ч сэтгэлд байдаг биз?
    -Аав ярьж, хэлж биш байгаа байдлаараа биднийг хvмvvжvvлдэг байсан санагддаг. Бидэнд хааяа л сурах хэрэгтэй, их унших хэрэгтэй гэж хэлдэг байсан. Номыг жаахан ураад, хуудсыг нь нугалаад муухай болгочихвол vнэхээр их дургvйцдэг байж билээ. Номонд vнэхээр хайртай. Дахиад нэг муу дурсамж сєхєхєд єєрийнх нь бичсэн, Монгол хэлний зvйн талын 4 дэхь ботийг нь шатаасан шvv дээ. Энэ ШУА-ийн хvрээлэн дээр шатааж байсан тvvхтэй. Гэхдээ хvрээлэнгийн академич, эрдэмтэн биш тєр засгийн vvрэг даалгаврыг их дуртай биелvvлж байсан хvмvvс шатааж байсан юм. Одоо ч амьд, сэрvvн байдаг гэсэн.
    -Их эрдэмтний намтар тvvх, бvтээлийг бид сайн мэднэ. Харин арын албыг нь авч явсан хvний талаар тэр бvр мэддэггvй. Хvчирхэг эр хvний ард 2 дахин хvчирхэг эмэгтэй байдаг гэж vг бий. Таны ээж эрдэмтнээс дутахгvй ухаалаг, цэцэн цэлмэг хvн байсан гэж би сонсож байсан юм байна?
    -Vнэхээр сайхан хvн байсан. Ээж маань нэгдvгээрт, залуудаа их гоё эмэгтэй байж. Бараг мисст орохоор шахуу. Тэр vед нь сонинд зураг хєрєг нь гарч байсан юм билээ. Ийм гоё Азийн эмэгтэй байна гэж. Их ухаантай хvн байсан даа. Орчуулагч мэргэжилтэй. Тавь нэлээн гарсан хойноо, тэтгэвэрт гарсан байхдаа англи хэлний курсэд суралцаж тєгсч байсан. Ємнє нь бага сага гадарладаг байсан л даа. Ном зохиол их сайн мэднэ. Оросын хаадын тvvхийг их сайн мэднэ. Бvvр их сайн ярина. Би одоо ч сайн ялгахгvй байх. Александр II, III гээд жаахан тєєрнє байх. Ээж бол их сайн мэднэ.
    Тэгээд тийм хvнд амьдралыг туулж, гучин долоо, найман онд нялх хvvхдvvдтэй vлдээд, ажлаасаа хєєгдєєд бvр цэргийн дотуур хувцас оёж байсан шvv дээ. Нэг хар гэрт амьдарна. Гэхдээ шантраагvй. Эмэгтэй хvн гэдэг эр хvнээс айхтар сэтгэлийн хаттай байдаг юм билээ. Нэг дурсамж ярихад 20-иод оны сvvлээр ээж нэг Москва орж. Тэнд нэрт Монголч эрдэмтэн Козловтой таарсан юм байна. 20-иод оны vед Семековтой Монголд ирж байсан хvн. Семековыг мэднэ шvv дээ, манай С.Зоригийн хєгшин аав нь шvv дээ. Дараа нь Монгол явсан тухай нь ном гарсан юм. Ээж тэр хэдэн Монголчуудаас ганц уншсан хvн нь байж. Тэгээд Козловт ярихад баярлаад, нулимс унагасан гэдэг. Тэгээд баярласандаа ээжид александр чулуун шитгээтэй бугуйвч бэлэглэсэн нь ээжид байдаг байлаа.
    -Таны 2 хvv, Б.Дэнзэн, Б.Лигдэн нарыг манай уншигчид андахгvй. Б.Дэнзэн гуай євєєгийнхєє болоод С.Зориг агсны хєшєєг барьсанаар нь бид сайн танина. Б.Лигдэн гуай МУИС-ийн Герман хэлний тэнхимийн эрхлэгч байсан. Одоо хvvхдvvд тань хаана байгаа вэ?
    -Эндээ байгаа. Лигдэн манайхан, судалгаа шинжилгээний хєдєє хээр явах асуудлыг зохицуулж байдаг хvн. Надад их тус болдог юм. Уг нь хоёулаа багаасаа говиор их явж байсан хvvхдvvд. Дэнзэн одоо Бээжинд байгаа. Дэнзэн их айхтар. Тvvх их сайн мэддэг юм. Тvvх мэдэхдээ боловсронгуй Хятад хvнтэй Хятадынх нь тvvхийг яриад сvvлдээ цаадах нь юу билээ гээд vлдэж байсан удаа олон доо. Цаадуул нь vгээ бардаг юм гэсэн. Дэлхийн тvvх их сайн мэднэ. Би бvр гайхдаг юм. Дэнзэнгийн уншсан номыг би ч бас уншсан. Тэгэхдээ Дэнзэн шиг тийм айхтар нарийн ширийн мэддэггvй.
    -Чех гэргийтэй, Чехэд амьдраад байсан буурь сэлгэжээ. Та ч Чех, Монгол хоёрын хооронд жим гартал нисээ биз?
    -Гэргий нь Монголч эрдэмтэн. Их сайн монгол хэлтэй. Одоо Чехэд суугаа ЭСЯ-нд нэлээн том алба хашиж байгаа. Би Чехэд нэг л удаа очсон. Хэдий би дэлхийгээр нэлээн явсан ч гэсэн Чехэд ноднин л анх удаагаа очлоо.
    М.Уранчимэг

  • МОНГОЛ НУТАГ ДАХЬ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ СУДАЛГААНЫ АСУУДАЛД

    Энэ бүс нутгийн Монголын үеийн хүн чулуун хөшөөд нь Сүхбаатар аймгийн Дарьгангын нутагт илүү их бөөгнөрөн байрласан байх ба Монгол нутгийн төвөөс баруунтийших нутгуудад ганц нэгээрээ цөөн олдсон байгаа юм. Иймээс эдгээр хөшөөнүүд ньМонгол угсаатны уугуул нутаг орныг бүхэлд нь
    хамран тархсан дурсгал биш, харинтодорхой нэг нутгийн хүрээнд хамрагдах дурсгал ажээ [Баяр, 2001]. Мөн зүүн өмнөдхэсгийн хүн чулуун хөшөөнүүдээс гадна манай хилээс урагш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутагт ийм чулуун хөшөөнүүдэд багагүй байгаа нь уугуулМонголчуудын оршин суудаг нутаг байсныг гэрчилнэ.Монгол говийн бүс Өмнөговь аймгийн нутгаас Номгон сумын нутаг Уртынамралтын хүн чулуун хөшөө, Ханбогд сумын Баянхөөвөр, сумын төвийн хүн чулуунхөшөө бөгөөд эдгээрээс анхны байрандаа байгаа Баянхөөвөрийн хүн чулуун хөшөөнийхашлага чулуун эвдэрч, зэл чулуу мэдэгдэхгүйгээс гадна энэ бүс нутагт одоогоор тухайнүед холбогдох нэг ч тахилын чулуун хашлага олдоогүй байгаа нь сонирхолтой юм. ҮүнийгЗүүн Түрэгийн хаант улсын өмнөд зах хязгаар нутаг буюу хүн амьдрах цаг уурынтааламжтай бус нөхцөлтэй холбоотой хэмээн үзэж болох хэдий энд үлдэж хоцорсонцөөн тоотой хүн чулуун хөшөө, зэл чулуу зэргийг хэрхэн тайлбарлах нь асуулт хэвээрээүлдэж байна.
    Олон он цагт хамаарах хүн чулуун хөшөөний хийц загварын ялгаа
    Хүн чулуу хөшөө нь ихэнхдээ цоолборлон урлахад эвтэй, тухайн нутаг оронд элбэголддог чулууг ашиглан янз бүрийн ур хийцтэйгээр урлан бүтээсэн дурсгал юм. Чулуундямар хэлбэр дүрс оруулсан, хэрхэн урласан, холбогдох байгууламж, дүрслэлийн хэлбэр,хийц загвар гэх зэрэг олон зүйлсэд тулгуурлан судлаачид түүхэн он цагийн ялгаа, утга учир холбогдол он цагуудад хуваан үзсээр иржээ. Эдгээр цаг үед хуваан ангилал нь өөрхоорондоо дүрслэл, утга учир, хийц загвараа эрс ялгардаг боловч чулууг цоолборлон урласан хүний дүрс оруулсан гэдэг утгаараа хүн төрөлхтөн өөрсдийгөө дүр төрх, тухайнүеийнхээ биет эд өлгийн зүйлсийг чулуун дээр дүрсэлдгээрээ ижил хэмээн үзэж болно.
    Хийц загвар.
    Хүн чулуун хөшөөг судалсан эрдэмтэд түүнийг хийж бүтээсэн арга ажиллагаа, хүний биеийг яаж дүрсэлсэн, юуг дүрсэлсэн, дүрслэлийн дэг жаяг, хөшөөнийзохиомж зэрэгт үндэслэн хэд хэдэн янзаар ангилсан байна.Ангилалыг хийхдээ олон газар, янз бүрийн арга барилаар үйлдсэн өөр өөр цаг үедхолбогдох хүн чулуун хөшөөдийг нийтэд нь хамруулан зохиомжид тулгуурлан хийх ньзөв хэмээн үзэж бүрэн, заримдаг, тойм гэсэн хэсэгт хуваан авч үзэв.
    Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөний хийц загварын тархалт
    Хүн чулуун хөшөөдөөс хийц дүрслэлийг нь тодруулж болохуйц хэмжээндхадгалагдсан үлдсэн хөшөө дийлэнхи нь боловч зарим нь эвдэрч гэмтсэнээс анх чухамямар хэлбэр дүрстэй байсан нь мэдэгдэхгүй болжээ. Гэхдээ Түрэгийн үеийн хүн чулуунхөшөөний хийц загварыг тодорхойлж болох бүрэн дүрслэлтэй хөшөө, 270, заримдагдүрслэлтэй хөшөө 83, тойм дүрслэлтэй хөшөө 15, мэдэгдэхгүй 23 тус тус байна.Хүний биеийг толгойноос хөл хүртэл бүтнээр нь урласан хүн чулуун хөшөөдийгдотор нь мөн суугаа ба босоо байрлалтай хэмээн хоёр ангилдаг [Баяр , 2001].
    Монголын үеийн хүн чулуун хөшөөнд сандал дээр суусан 33, сандалгүй 26,тодорхойгүй 15 хүн чулуун хөшөө тус тус байна.
    Заримдаг дүрслэлтэй хөшөөнд босоо, суугаа алин болох нь яв цав мэдэгдэхгүйболовч хүний толгой, нүүрний дүрсийг тодорхой дүрслэн гаргаад харин их биеийн бусадэрхтэн, хувцас эд хэрэглэл зэргийг хагас дутуу заримдаг байдлаар дүрсэлснийг багтаанавч үздэг. Мөн толгой нүүр дүрслэхийн зэрэгцээ гар зэрэг бусад эрхтэн, хувцас эдхэрэглэлийг бүрэн гүйцэд бус ч гэсэн ямар нэгэн хэмжээгээр дүрсэлсэн байх ажээ.Тойм дүрслэлтэй хөшөөнүүд гонзгой хэлбэртэй чулуунд хүний толгой, их биеийнерөнхий дүрс оруулж засаад нүүр, ам, нүд болон ямар ч эд хэрэглэлийн зүйлгаргалгүйгээр зөвхөн чулууны гадаргууг ялимгүй өнгөлж зассан хөшөө
    бас тохиолдоно. Ихэнхдээ эвдэрч гэмтсэнээс зөвхөн дан ганц толгой, эсвэл толгойгүй, цээжин бие болонбие эрхтний бусад хэсэг нь үлдсэн хөшөө байх бөгөөд эдгээрийг тойм дүрслэлтэй хүнчулуун хөшөө гэсэн ангилалд оруулав.
    Утга учир.
    Хүн чулуун хөшөө цогцлон бүтээх заншил нүүдэлчин ард түмний дунднэн эртнээс буюу хүрэл зэвсгийн үеэс эх үүсэлтэй гэж судлаачид үздэг байна. Энэ нь нэгталаар эртний хүмүүсийн өвөг дээдсийнхээ хөрөг дүрсийг онголон тахих сүсэгбишрэлийн утга санаа, нөгөө талаар тэдний гоо сайхны хүсэл эрмэлзлэлийн биет илрэл мөн тул хөшөөг урлан хийхэд заавал баримтлах нарийн дэг журам тогтоход хүргэсэнбайна. Тиймээс Евразийн хээр тал нутагт идээшин амьдарч ирсэн эртний овог аймгуудаль нэг өвөрмөц хэв загвартай хэд хэдэн төрлийн хүн чулуун хөшөөг цогцлон бүтээсэн ньнүүдэлчдийн уугуул нутагт эдүгээг хүртэл хадгалагдан үлджээ. Хүн чулуун хөшөөг хэндзориулан босгож байсан талаар судлаачдын дунд хоорондоо зөрүүтэй үзэл байсаар иржээ. Нэг хэсэг судлаачдын эдгээр хөшөө нь нас барсан баатар эрсийн хамгийн хүчитдайсан этгээдийг дүрслэн үзүүлсэн дурсгал гэж үздэг бол нөгөө зарим нь нас барсанбаатрыг өөрийг нь дүрсэлсэн хөшөө хэмээн өөр өөр саналууд бий. Ихэнхи Түрэгийнтахилын онгон нь хүн чулуун хөшөө, түүний өмнө талаас зүүн урагш нь чиглүүлэнцувуулж зоосон балбал буюу зэл чулуу гэх хоёр төрлийн хөшөөг агуулж байдгаас үүдэндээрх зөрчилтэй санал гарч байжээ. Гэхдээ одоо ихэнхи судлаачид хүн чулуун хөшөө ньнас барсан баатар дайчныг дүрслэх бол харин цувуулж тавьсан зэл чулуу буюу балбал ньтүүний алж устгасан дайсан этгээдийг төлөөлдөг гэсэн саналыг баримтлах болжээ [Баяр, ,2001].
    Бидний судалгаанаас үзэхэд хүн чулуун хөшөөг завилсан 48, босоо 320, сөхөрчсуусан 10, цомцойн суусан 53, утга учир нь тодорхойгүй эвдэрч гэмтэж дүрсэлбэр мэдэгдэхгүй болсон хөшөөнүүд 300 тоотой байна.
    Монголын үеийн хүн чулуун хөшөөнд сандал дүрсэлсэн байдал
    Дээлийн энгэр дүрслэл.
    Дээл хувцас бол олон мянган жилийн турш аливаа улсүндэстний угсаа гарал, язгуур сурвалжийг илэрхийлэх нэг шинж тэмдэг болж байсныгсудлаачид тэмдэглэсээр иржээ. Бидний судалгаанд дээлийн энгэр дүрсэлсэн 114 хүнчулуун хөшөө мэдэгдэж байгаагийн зөв энгэртэй дээл дүрсэлсэн 29, буруу энгэртэй 13,хушуурсан 72 хүн чулуун хөшөөнд дүрсэлсэн байна. Үүнээс Түрэгийн зөв энгэртэй 17,буруу энгэртэй 13, хушуурсан 71 бол Уйгурын хушуурсан энгэртэй 1, байгаа болМонголын үеийн зөв энгэртэй 12, буруу, хушуурсан дээлийн энгэрийг огт дүрслээгүйбайна. Дээлийн энгэрийн талаар XIII зуун үеийн жуулчин Г.Рубрук “Түрэгүүд дээлээбуруу талдаа бүчилдэг бол Татарууд зөв талдаа бүчилдэг тул Татарууд Түрэгүүдээсялгаатай ажгуу” гэж дурдсан байдаг. Үнэхээр ч судалгааны хэрэглэгдэхүүнээс
    үзэхэддээл хувцастай дүрсэлсэн Түрэгийн ихэнх хүн чулуун хөшөөнд дээлийн энгэр ямагтбуруу хандсан байх нь сурвалж бичгийн мэдээ хийгээд тусгайлан судалгааны баримтаарнотлогдож байна. Дээлийн хамгийн нийтлэг хэлбэр бол хоёр тийш эргүүлсэн өргөн захдүрсэлсэн байх ба энэ нь дотроо баруун тал руу дарж товчлох (зөв энгэртэй), зүүн тал руударж товчлох (буруу энгэртэй), мөн хааш нь дарж товчилсон тодорхойгүй энгэрийншугамыг яг цээжин голоор дүрсэлсэн гэх мэт гурван төрлийн үндсэн ялгаа агуулжээ [Баяр 2001].

    (Хоёр )
    Нийт хүн чулуун хөшөөнд дээлийн энгэрийг дүрсэлсэн байдал
    Энд өгүүлэн буй Монголын хүн чулуун хөшөөнүүдийн дотор дээлийн энгэр заамтодорхой мэдэгдэх 12 хөшөө байгаа нь бүгд зөв энгэртэй ажээ. Мөн төв нутгаар тархсанТүрэгийн 14 хүн чулуун хөшөөнд зөв энгэртэй дээл дүрсэлсэн байна.Харин төв нутгаар тархсан Түрэгийн 13 хүн чулуун хөшөөнд буруу энгэртэй буюузөрүүлсэн захтай дээл дүрсэлсэн байх бөгөөд баруун Монголоор тархсан Түрэгийн хүнчулуун хөшөөнд зөв энгэр дүрслэлтэй цөөн, буруу энгэртэй дээл дүрслэл огт байхгүйзөвхөн дээлийн энгэрийг зөрүүлээгүй хушуурсан дээлийн энгэр дүрсэлсэн байна.Эдгээрээс харахад баруун Монголын нутагт хушуурсан энгэртэй дээл, Төв Монголыннутагт Түрэгийн хожуу хаант улсын үед зөв, буруу, цөөнх тохиолдолд хушуурсан захтайдээл, зүүн өмнөд талын Монголын үеийн хөшөөнүүдэд зөв энгэртэй дээлийг дүрсэлсэнбайгаа нь он цаг болоод газарзүйн байршил, ёс заншил, он цагийн хувьд ялгаатайболохыг тодорхой илтгэнэ. Гэхдээ төв нутгаар тархсан түрэгийн үеийн зөв энгэртэй хүнчулуун хөшөөд байгаа нь түрэг болон монголчуудын хоорондын харилцан хамаарал,газар нутгийн ялгаа зэрэг нь газарзүйн байршлаар тодорхой харагдаж байна.Энгэр дүрслэлийн өөр нэгэн ялгаа нь энгэр заамын хэлбэр бөгөөд Түрэгийн хүнчулуун хөшөө ихэнхдээ гадагш эргүүлэн өргөн захтай, бие барьсан дээлтэй байдаг болМонголын хүн чулуун хөшөөний дээл зөвхөн зөв тийш товчилсон, ташуу шулуун захтайнилээд уужим байдаг. Ийм зөв ташуу захтай дээл эртний Хятан нарт ч байсан төдийгүйМонголын хаад, хатадын хөрөг, перс номын чимэглэл зураг зэрэг уран зургийн олондурсгалд мөн дүрслэгджээ [Баяр , 2001]
    . Зөвхөн хүн чулуун хөшөө дүрсэлсэн дээлийнэнгэрээс он цаг, учир утга, үндэстэн хоорондын ялгаа, харилцан хамаарал олон зүйлийгтаамаглах боломжтой тул хүн чулуун хөшөөн түүхийн судалгааны чухал биет сурвалжболох ажээ.
    Хүйс дүрслэл.
    Бидний судалгаагаар он цагт хамаарахгүй хүйс дүрсэлсэн нийт 51 хүнчулуун хөшөөд байгаагаас эрэгтэй 28, эмэгтэй 23 байна. Энэ нь зөвхөн судалгааны эххэрэглэгдэхүүнд хүйсийн тухай бичиж тодорхойлсоноор оруулав. Судлаачид эрэгтэйхүнийг эр бэлгэ эрхтэн, эмэгтэй хүнийг хөх дүрсэлсэн байдлаар ерөнхийд ньтодорхойлдог хэдий зарим тохиолдолд хоёр онцлог шинж хоёулаа байх тохиолдол басбий. Зарим тохиолдолд судлаачид хүйс тодруулсан дүрслэл байхгүй боловч хүнийнүүрний хэв шинжээрээ нь эрэгтэй, эмэгтэй болохыг тодорхойлсон байдаг.Хүйс дүрслэл нь хүн чулуун хөшөөний биеийн галбир төрх, хүйс дүрслэл ньтэдгээрийн хүйсний ялгааг харуулахаас бус он цаг буюу холбогдох угсаа хамаадлынялгааг тусгаагүй нь илт [Баяр 2013, 98] бөгөөд тухайн цаг үед хүн чулуун хөшөөг бүтээгчид хир олон хүйс дүрслэдэг байсан нь сонирхолтой.
    Газрын зураг, 12. Нийт хүн чулуун хөшөөнд хүйс дүрсэлсэн байдал
    Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнд эмэгтэй дүрслэл, Монголын үед эрэгтэйдүрслэл олон тоотой байгаа юм. Учир нь Түрэгийн хаад, язгууртнуудад зориуланбосгосон цогцолбор дурсгалуудад хатад, шивэгчин дүрсэлсэн дүрслэл байгаатайхолбоотой тоо үзүүлэлт нэмэгдэж байна. Харин Монголын үеийн хүн чулуун хөшөөдийнхувьд цөөн тохиолдолд хүйс цохон гаргасан, эсвэл эрэгтэй дүрслэлд байдаг элементүүдбайхгүй [Баяр 2013, 96], өвөрмөц дүрслэл байгаа зэрэгт дулдуйдан эмэгтэй
    хүнийгдүрсэлсэн хэмээн үздэг байна.
    Дүгнэлт
    Манай улсын археологийн судалгаанд өнгөрсөн ба өнөөдрийн судалгааг нэгтгэндүгнэх, ирээдүйн зорилтыг тодорхойлох зайлшгүй шаардлага урган гарч байгаа билээ.Үүний тулд археологийн дурсгалын тархац, хил хязгаар, он цагийн хамаарал, хэлбэрийн
    ангилал зэрэг зүйлсийг багтаасан мэдээллийн санг бүрдүүлэх, улмаар түүнийгдэвшилтэт арга зүйгээр нэгтгэн дүгнэж, түүхэн зангилаа асуудлыг шийдвэрлэх гарцыгтодорхойлох хэрэгтэй юм. Иймээс эдгээр ажлын өчүүхэн эхлэл болгон хамгийн цэгцтэйсудалгаа бүхий хүн чулуун хөшөөг сонгон авч туршиц судалгааны ажлыг толилуулжбайна.Мэдээллийн санг бүрдүүлэхэд тухайн сэдэвт холбогдох нийт 30 гаруй тоонысудалгааны нэгэн сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, тайлан эххэрэглэгдэхүүний
    судалгааны бүтээлүүдээс 731 хүн чулуун хөшөөний мэдээллийгцуглуулав. Эдгээрт, хүрэл зэвсгийн үеийн хүн чулуун хөшөө 2, хүний нүүр дүрсэлсэнбуган хөшөө 14, Түрэг (VI
    -VIII зуун) үеийн 6, 28 , Уйгур (VIII-X зуун) үеийн 12, Хятан (X -XII зуун) үеийн 1, Монгол (XIII
    -XIV зуун) үеийн 74 хүн чулуун хөшөө багтаж байна.Хүрэл зэвсгийн үеийн хүн чулуун хөшөөд нь Алтайн нурууны өвөр биеэр цөөнтоотой тархсан бол бол Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд нь Алтай, Хангайн нуруундилүүтэй тархаж, Говийн Алтай, Хэнтий, Говийн бүсэд сийрэг байна. Уйгурын үедхамаарагдаж буй өвөрмөц хэлбэрийн хүн чулуун хөшөөд зөвхөн Алтай нуруунд байхбөгөөд тэдний төвлөрөн сууж байсан Хангай нуруунд цөөн тоотой байгаа нь тунсонирхолтой. Хятаны үе хэмээн тодорхойлогддог цорын ганц хүн чулуун хөшөө Хангайннуруу буюу Сэлэнгийн савд байдаг. Харин Монголчуудын чулуун хөрөг нь дорнодМонголын тал хээр, Хангай, Хэнтий нуруугаар илүү олон тоотой тархсан бөгөөд ГовийнАлтайд ганц ширхэг бүртгэгдээд байна.Хүн чулуун хөшөөний хамгийн анхны баримт хүрэл зэвсгийн эхэн үе буюу НТӨ IIIмянганы сүүлийн хагаст Хээмцэгийн соёлын хүрээнд тэмдэглэгдэж байгаа бол түүнийдараа НТӨ II мянганы төгсгөлөөс НТӨ I мянганы эхний эхний хагаст холбогдох буганхөшөөнд хүний нүүрний дүрс маягтай уламжлагджээ хэмээн үзэж
    болно. Үүнээс мянгагаруй жилийн дараа буюу VI зууны үеэс нилээд хэлбэржсэн маягтай хүн чулуун хөшөөддахин гарч ирэн цаашид тасралтгүй үргэлжилсээр XIV зуун хүргэж байгаа юм. Хүнчулуун хөшөөний он цагийн хэлхээсийн тасалдаж буй энэ он цагт Хүннү, Сяньби, Жужаны үеүдийг хамаарч байгаа бөгөөд энэ нь угсаа соёлын ялгаатай тал уу эсвэл энэталын судалгааг дахин нягтлан авч үзэх шаардлагатай юу гэдэг хоёр асуулт гарч ирнэ.

  • Домогт гардаг ганц эвэрт амьтан.

    Өрнийн домогт гол төлөв цагаан өнгийн морь төрхтэй дүрслэгддэг бол дорно дахинд ялангуяа Хятадад луутай төстэй домгийн амьтан хэмээн төсөөлдөг ажээ. Хятадууд бэлгэт гөрөөсийг “чилэн” хэмээн нэрлэнэ.
    Монголчууд уг амьтныг бүс, адууны тоног зэрэгт дүрслэн гоёл болгож байсан нь археологийн олдворуудаас харагддаг. Үүний тод жишээ нь өдгөө ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас илэрсэн бүсний мөнгөн чимэг юм.
    Бэлгэт гөрөөсийг Хүннүгийн үед их шүтэж байсан нь сүүлийн жилүүдэд Хүннүгийн язгууртны булшнаас илэрч олдсон эмээлийн хударга хөмөлдрөгний чимэгт олонтаа дүрслэсэн байгаагаас мэдэгдэнэ. Анх Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газрын 20-р булшнаас бэлгэт гөрөөсийн дүрстэй алтаар шарж мөнгөөр хөөмөлдөн хийсэн дугуй болон гонзгой хэлбэрийн хударга, хөмөлдрөгний чимэгнүүд олдсон ба түүний дараа Ноён уул, Гол мод-2 зэрэг дурсгалаас ч төстэй алт, мөнгөн чимэг олджээ.

  • ЧИНГИСИЙН УДАМ ЛИГДЭН ХААНААС ИЧГVVРГVЙГЭЭР УPBACAH АР, ӨВӨР МОНГОЛЫН НОЁД МАНЖТАЙ НЭГДСЭН !!!

    Өвөр монгол ноёд Чингисийн алтан төрөөс, Чингисийн үрээс ичгүүртэйгээр урважээ. Өвөр ноёд Чингисийн төрийг алт мөнгө, цалин пүнлүүгээр Манж хаанд худалдаж, дагаар оржээ. Тэд Манжийн хаанд урваад зогсохгүй, манж цэргийн гол хүч болж, Чигисийн хойч Лигдэн хааныг сөнөөхөөр Цахарын нутагт цөмрөн ороход Лигдэн хаан цэрэг албатаа аван Хөх нуурын зүг зугтаажээ. Түвдийн өндөрлөгийг хянавал Лигдэн хаан Монголчуудад нөлөөлж, улам хүчээ авч буй Түвд шашны үзэл суртлыг хянаж, Манжид дагаар ороогүй монгол ноёдод хаант төрөөр нөлөөлж болох байв.
    ( Лигдэн хаан 1592 – 1634 )
    Гэвч харамсалтай нь Лигдэн хаан 1634 онд аян замдаа халдварт өвчнөөр нас барж, Чингисийн байгуулсан их төр эмгэнэлтэйгээр төгсгөл болсон гэдэг. Лигдэн хааныг өөд болсны дараа 1636 онд Өвөр Монголын 49 ноён Манжийн нийслэлд цуглан манж хаан Абахайг бүх Монголын хаан болгон ширээнд залжээ. Энэ бол Өвөр Монголын ноёдын үйлдсэн асар том нүгэл байсан юм. Өвөр Монголын ноёд тэрхэн үедээ Манж хааны худ ураг болж, эд баялагт умбаж, Бээжинд ордонд сууж, манж хаанд шадарлаж байсан гэдэг.
    ( Лигдэн хаан 1603 – 1634 оны хооронд хаан ширээнд суусан )
    Өвөр Монголын ноёд Чингисийн угсааны төрөөс бөөнөөрөө урваж, зальхай Манжийг дагах болсны дараа Халхын ноёд цаашид хэрхэх талаар хэлэлцжээ. Энэ үед Халхын хүчирхэг удирдагчдын нэг, Чингисийн удмын Цогт хунтайж эрс шийдэмгийгээр Лигдэн хааны талд зогссон аж. Цогт тайж нь бичиг номд нэвтэрсэн боловсрол өндөртэй, гүн ухааны шүлэг зохиодог хүн байсан бөгөөд Лигдэн хаанд зориулсан шүлгээ алдарт Дуутын хаданд сийлж үлдээжээ. Цогт тайж, Лигдэн хаан нар тухайн үеийнхээ соён гэгээрүүлэгчид байснаараа бусад ноёдоос эрс ялгарч байжээ.
    ( Цогт хунтайж 1581 – 1637 )
    Лигдэн хаан монголчууд бурханы шашны номлолыг өөрийн хэлээр судлах ёстой гэж үздэг хүн байжээ. Иймд тэрээр буддын шашны Ганжуур, Данжуур хэмээх хоёр их хөлгөн судрыг ихээхэн хөрөнгө хүч зарж монгол хэл рүү орчуулуулсан байна. Цогт тайж энэ тал дээр Лигдэн хаантай адил бодолтой хүн байжээ. Хэрэв монголчууд эх хэлээрээ шашны номыг судалдаг болбол монголчууд Төвдийн шарын шашны нөлөөнд автах нь багасах учиртай аж. Гэтэл энэ нь буддын шашны номыг монголчуудад түвд хэлээр зааж, Монголыг оюун санаагаар нь удирдах гэсэн Түвдийн шарын шашныхны дургүйцлийг хүргэв.
    Ингээд Төвдийн шарын шашныхны явуулгаар Далай ламын шашныг дагагч монгол ноёдын хувьд Лигдэн, Цогт нар “шашны дайсан” болж хувирсан аж. Өнөөгийн шарын шашны урсгалын монгол лам нар ч Цогт тайжийг “шашны дайсан” гэж үздэг. Ямар ч цаг үед “шударга эх орончид” ийнхүү ганцаардан шахагддаг ажээ. Нэг талаас Манжийн хаан болон Манжид урвасан ноёддоо шахагдсан Лигдэн, нөгөө талаас Чингисийн төрдөө үнэнч байж, Төвдийн шарын шашны оюун санааны түрэлтэд шахагдсан Цогт хунтайж нар хоюул тэмцэл хийх боломжит нутаг Хөх нуурын зүг цэргээ дагуулан хөдөлсөн ч зорьсондоо хүрэх хувь дутжээ.
    ( Цогт хунтайж 1581 – 1637 )
    Ноёд нь Манжид урван, өөрөө хавчигдан зугтсан Лигдэн хаан хүчээ сэлбэж амжилгүй халдварт өвчнөөр нас баржээ. Харин Түвдийн Далай ламын зарлиг бүрийг үнэнчээр дагагч Ойрадууд өөрийн “эзэн” Далай ламаа аврахын тулд Цогт тайжийг цэрэглэн, байлдаж хөнөөжээ. Хувь тавилан Чингисийн их төрдөө үнэнч байсан эх оронч баатруудад хэтэрхий хатуу хандсан нь энэ бөлгөө. Цогт тайж эх орныхоо төлөө хэрхэн тэмцсэнийг “Цогт тайж” хэмээх уран сайхны кинонд харуулдаг билээ. Энэ киног үзэл сурталжсан гэж лам нар шүүмжилдэг боловч кинонд гарч буй хүмүүс, үйл явдлын ихэнх нь үнэн бодитой юм.
    Цогт тайж бол уг кинонд харуулсан шиг үнэхээр Чингисийн хаант төрдөө үнэнч, цогтой эх оронч байжээ. Лигдэн хаан замдаа нас барсан тул Цогт тайж Түвдийн өндөрлөг Хөх нуурт түүнтэй хүчээ нэгтгэж чадсангүй. Тэр үед Далай ламын эсрэг тэмцэгч бүлэглэл болох Түвдийн улааны шашныхан түүнээс дэмжлэг хүсчээ. Цогт тайж улааны шашныхантай холбоолж, Монголд даяар хэтэрхий нөлөөтэй болж, хэрэг дээрээ монгол ноёдын “эзэн” нь болж буй Далай ламыг сөнөөхөөр цэргээ илгээсэн ч гол хүчийг нь захирч байсан түүний хүү Арслан тайж Далай ламд урвасан байна.
    Тэрээр төрсөн хүүгээ үл өршөөж цаазалсан билээ. Тэр гэр бүлээсээ төрт улсынхаа эрх ашгийг дээдлэн хүүгээ цаазалсан нь жинхэнэ эх орончийн үйлдэл байв. Цогт тайж киноны зохиолыг их эрдэмтэн Б.Ринчен бичсэн нь бас л сонин хувь заяа аж. Цогт тайжийн өшөөг авч байгаа мэт шарын шашны сүм хийдийг үгүй хийсэн Х.Чойбалсан их эрдэмтэн Б.Ринченд эх орончийн тухай кино зохиол бичихийг даалгажээ. Гэхдээ Чойбалсан байлдан дагуулагч эзэрхэг хаад бус, харин Монголын төлөө зүтгэсэн хэн нэг эх орончийн түүхээр зохиолоо бичихийг хүсжээ.
    ( Билгүүн номч Б.Ринчен 1905 – 1977 )
    Ринчин бодож байгаад Цогт тайжийн талаар зохиол бичихээр болсон байна. Гэтэл Б.Ринчен өөрөө Цогт хунтайжийн удам байсан нь хувь заяаны тохиол байсан гэлтэй. Өвөр Монголын ноёд Манжид урваж, бусад монгол ноёд нь өөрийн төрөө бодохгүй Түвдийн Далай ламын “дуулгавартай үйлчлэгч” болж байсан тэр хар бараан цаг үед Чингисийн удмын сүүлчийн хаан Лигдэн ямар их ганцаардаж байсан бол. Харин тэр цагт Лигдэн хаандаа Халхын хунтайж Цогт тайж ганцаараа үнэнч үлджээ. Тэд ганцаардаж, хүч тэнцвэргүй тэмцэлд мөхсдөж, дайсандаа ялагдсан.
    ( Билгүүн номч Б.Ринчен 1905 – 1977 )
    Гэвч өнөө цаг үеээс харвал тэднийг дийлж байсан дайснууд хожим бүгд бууран доройтох буюу мөхжээ. Манж улс, манж үндэстэн мөхжээ. Төвд Хятадын эрхшээлд тарчилж, лам нар нь өөрөө зулын гол болж байна. Цогт тайжийг хөнөөж Түвдэд эзэн суусан Хошуудын Төрбайхын үр хойчис, албат нь ихэд бууран доройтож Түвдэд үндэсний цөөнх болсон ба хятад, төвдүүдэд гадуурхагдаж яваагаа Монгол улсаас ирсэн хүнд ярьсан байдаг. Гэхдээ хамгийн хэцүү хувь тавиланг өвөр монголчууд туулжээ. Тэд Маогийн соёлын хувьсгалаар хятадуудад хядагдаж, газар бэлчээргүй болсон.
    Одоо тэд гишгэх газар байтугай ярих эрхгүй болж байна. Их хаанаа гомдоосон Өвөр Монгол ноёдын хойчсийг Лигдэн хааны сүнс харж ивээхээ больсон юм болов уу? Гэм үйлдсэн ноёдын хойчсыг Лигдэн хааны сүнс уучлан өршөөх болтугай.
    Харин Чингисийн их төрд үнэнч үлдсэн Халхын Цогт тайжийн шударга тэмцлийн ачаар Чингис хаан тэнгэрээс Ар Халхыг ивээж байгаа нь гарцаагүй билээ. Өвөр Монголчууд Чингисийн онгонд мөргөдөг, харин Халхчууд Чингис хааны төрсөн нутгийг сахидаг. Ялгаа асар их байна. Чингис хааны төрсөн нутгийг сахин үлдэж, сүүлчийн их хаанд үнэнч байсан Цогтын тайжийн хойчсыг Их хаан үүрд ивээг.
    ( Чингис хаан 1162 – 1227 )
    Түүх судлаач Э.Амар

  • “ИХ ЗАСАГ” хууль

    Монгол үндэстнийг нэгтгэж, төвлөрсөн хүчирхэг улсыг үүсгэн, хэзээ ч гандан бууршгүй мөнхөд дурсагдах гавьяа байгуулсан. Эзэн богд Чингисийн их засгийн үүсэл, шинж, онцлог, бүтэц түүнийг монголын ба гадаадын олон эрдэмтэн, мэргэд ихээхэн судалсаар ирсэн. Энэ хуулиас хааныг сонгох, бишрэх, төрийг засах тэгшитгэх, улсын гадаад, дотоод бодлогыг явуулах, цэрэг, иргэнийг захирах, улс үндэс, газар нутаг, ус бэлчээр, ан амьтан, мал сүрэг, хэв ёсыг хамгаалах, аж ахуй хөтлөх, худалдаа арилжаа хийх, шашин суртал, заншлаа хүндэтгэх тухай мэдэх болно. Чингис хаан зөвхөн хурдан хүлэг, хурдан зэвсэг, эр зоригоор улс гүрнийг нэгтгэн захирж, төрийг засан тохинуулж үл болно гэдгийг сайтар ухаж, засаг цааз, хэв ёс журам дүрмийг цэгцлэн тогтоож, иргэн бүхэнд даган мөрдүүлжээ. Чингис хааны хууль цаазыг зөрчсөн хэн боловч алагчалгүй шийтгэгддэг байжээ. Өөрөөр хэлбэл хууль цааз нь их эзэн хаанаас эхлээд иргэн бүрд тэгш үйлчилдэг байжээ. Ийнхүү шударга ёсыг өөрөөсөө буюу дээрээсээ тэгш хэрэгжүүлсэн нь Чингис хааны Их монгол улс байгуулж чадсаны нэгэн нууц юм. Дэлхийн олон улсад ихэд алдаршсан их засаг бол их монгол улсын хууль цаазын эмхтгэл, үндсэн хууль бөгөөд уламжлал шинжлэлийг үнэн мөнөөр, монгол ухаанаар эргэн харах болсон өнөө үед олон талаас нь шинжлэн үзвээс зохих монголын эртний хууль цаазын дурсгал бичиг юм. Засаг хэмээх үгийн язгуур нь ЗАСА- /засах/ билээ. Засах гэдэг үйл үг ямар утга илтгэдэг вэ гэвэл “Мууг сайн болгон халах”, тэнгэрийн доорх хэргийг шийдгэх, бичгийн үгийг зохистой сайн болгох, төвийг үзэн тушаа тушаа захиран тэгш нийгэм болгохыг засна хэмээдэг. Аливаа улс оронд төр байгуулагдаж, өөрийн тогтолцоогоо бүрэлдүүлэх бодлого зорилтоо тодорхойлохдоо хууль цааз тогтоон түүхээ биелүүлэх замаар хэрэгжүүлдэг нь нийтлэг зүй тогтол мөн. Ингэхлээр монголд феодалын тулгар төр байгуулагдахад түүнтэй нэгэн зэргээр улсын цааз бий болох нь зайлшгүй зүй тогтолд үйл явц байжээ. Үүний үндсэн дээр Чингис хааны их засаг хууль гарсан.чингис хааны байгуулсан гавьяаны нэг болох төрийн алтан буулга Их засаг хуулийг гаргасан. Уг хуулийн үзэл санаа нь монголд төдийгүй, Чингисийн эзэнт гүрний хэмжээнд үйлчилж байв. Чингис хааны монголыг нэгтгэх, дэлхийн эзэнт их гүрнийг байгуулах асах төвөгтэй үйл ажиллагааг амжилтад хүргэж даяарт алдаршсан суутан болох их засаг хуулийн гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй их юм. Судлаачид их засаг хуулийг бичигдмэл хууль байсан гэдэг талаар санаа нийлж байдаг нь түүхэн эх сурвалжид үндэслэсэн хэрэг, харин зарим судалаачид санал нийлдэггүй.
    Жишээ нь: Попов хэлэхдээ энэ хууль байсан ба хууль дахь монголын эзэнд гүрний Юань улсын хууль цаазын бичигт орох байсан, их засаг хууль бичигдмэл хууль байж чадаагүй хэмээж байна. 1204 онд найман аймгийг дарсаны дараа Уйгар угсааны Татунгаг Чингис хаан албандаа зүтгүүлж улс гүрний хэрэг явдлыг Уйгаржин монгол үсгээр бичиж тэмдэглэн хөтлөх болсон болохоор энэ хуулийн эхийг Уйгаржин үсгээр бичсэн. Их Засаг бол Монгол оронд Феодалын харилцаа тогтон төлөвших явдлыг хангасан Феодлизмын үеийн анхны хууль мөн. Үүнд түүний гол шинж нийгмийн үүргийн нэг чухал тал оршино. Монгол оронд анхны төр улс үүсэн тогтсноос хойш феодалын төвлөрсөн улс байгуулах хүртэл 1400 гаруй жилийн хугацаанд төр ёс, хууль цаазын зохих дэвшил гарч, туршлага хуримтлагдсан түүхтэй. Монгол оронд бүрэлдэн тогтсон феодалын харилцаа, төрт ёс, эрх зүйн журмын үндсийг тогтоон бэхжүүлсэнд Их Засагийн гол шинж чанар илэрнэ. Их Засагийг гаргахдаа хааны хэмжээгүй эрх, төрийг байгуулахад хүчин зүтгэж, хаанд үнэнчээ харуулсан хүмүүсд бусдаас илүү эрх дарх олгох, цэрэг байлдааны үед хатуу ёс суртал бий болгоход илүүтэй анхаарч улмаар энэ хуулийн тогтоомжид бодит тусгалаа олсон онцлогтой. Их Засаг цаазын тунхагласан өдрөөс эхлэн эзэн Чингисийг насан хутга болох хүртэлх хугацаанд хэдэнтээ сайжруулан төгөлдөржүүлж 1211, 1219, 1225 онуудад нэмэлт засвар хийж байжээ.
    Их засаг хуулийн зурвас бүрийн гол агуулгын тойм
    Нэг. Ерөнхий буюу Үндсэн хууль
    Энд их хааны халдаж болшгүй дархан эрхийг хамгийн дээдээр хамгаалан хөгжүүлж, тус хуулийн гол зорилгыг бататгажээ. Их хаан бол феодал ноёрхогчдын төлөөлөгч, улсын бүх эрх мэдлийн биелэл, төвлөрөл болсныг харуулсан байдаг.
    1 дүгээр зурвас: “Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай”
    Энэ бол монголын эзэнт гүрний төрийн тамганы бичээс бөгөөд “Мөнх тэнгэрийн хүчин” гэдэг ойлголтыг шинээр бий болгон төрт ёс, жам ёс хоёрыг холбон нэгтгэж өгсөн явдал мөн. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” жамыг илэрхийлэхийн хамт монголын эзэнт төр, их Чингис хаан чухамхүү ертөнцийн жам, хүмүүний ёс төр, хэрэгцээ шаардлага, эрхт дээд тэнгэрийн соёрхлоор бий болсныг тодотгон заажээ.
    Их хааны зарлиг бол жам ёсны, эзэн тэнгэрийн хүсэл соёрхол болохын учир бишрэн дагахгүй байхын аргагүйг энд заасан бөлгөө.
    2 дугаар зурвас: “Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй”
    Чингис хаан оюун бодлоороо Мөнх тэнгэртэй үргэлж харилцаж, тэндээс хүч чадал, онгод зоригоо авч, түүний зарлигийг хэрэгжүүлж байсан агаад “Их засаг” хууль, “Билиг” сургаал зэрэг нь Мөнх тэнгэрийн зарлиг байлаа. Чингис хааны хийж хэрэгжүүлж байгаа бүхэн зайлшгүй байх ёстой гарцаагүй үнэн зөв зүйл мөнийг энд заажээ.
    3 дугаар зурвас:“Хүүхэд нь эцэг эхээ, залуус нь ахмадаа, эхнэр нь нөхрөө үл сонсвол хуулийн хариуцлага хүлээнэ”
    Нүүдлийн соёл иргэшилтэй малчин монголчуудын хувьд өрх айл нь төрийн болон нийгмийн мөн агаад айл өрх бат бол төр улс бат бэх байх ёстой болохыг зааж, өрхийн тэргүүнийг төрийн төлөөлөгч болгож, эрх дархыг нь хуулиар хамгаалсан зурвас юм. Өрх айлыг, ах захыг дээдэлсэн энэ заалт дэлхий нийтэд ихэд үнэлэгддэг.
    Хоёр. Хаан төрийн тухай хууль
    Эзэнт гүрний хаан төрийн түшиг болсон ихэс дээдэс, шадар ноён жанжнууд нь их хааныхаа өмнө тодорхой үүрэг хүлээсэн, үйл ажиллагаа нь зохих дэглэм журамтай байх ёстойг энэ хэсэгт тодруулан заасан байдаг.
    4 дүгээр зурвас:“Хаан ширээг залгамжлахад заавал овог аймгийн ахмадууд ахлагчид болон алтан ургийн хурилдайгаар сонгох хэрэгтэй. Хараат улсын хаадыг ч мөн тийм журмаар сонгох хэрэгтэй.”
    Тэр цагт Чингис хааны нэр алдар, эрх мэдэл асар өндөр байсан хэдий ч ганцаараа бүхнийг шийддэггүй бусдын үгийг сонсож, ухааныг эь дээдэлдэг байсныг эндээс харж болно.
    5 дугаар зурвас:“Монгол хүмүүс улсын эзэн болон эрхэм язгууртан хаан, хан, ноёдын нэрийн дор зөвхөн тушаал зэргийг нэмж дуудна.”
    Энэ нь хаан ба хан, ноёд элдэв цол өргөмжлөлд хэтэрхий бялуурч, төрийн хэргийг самууруулах, эсвэл ард олны зүгээс тэдэнд тал засаж, хуурамч магтаалаар чимж, зусар үгээр хуурч, төр ба ард олны хооронд ан цав гаран ажил хэргийг хохироосоо болгоомжилсон заалт юм. “Хаан” гэдэг эрхэм хүндэтгэлийг зөвхөн өөрийнхөө гавъяа зүтгэлээр олж авах хэрэгтэйг Чингис хаан өөрөө сурган “Хаан” гэдгээсээ өөр ямар ч цол өргөмжлөл хэрэглэдэггүй байв.
    6 дугаар зурвас:“Ноёд жил бүр хоёр удаа хааны ордонд цугларч ажлаа тайлагнаж хааны сургаал зарлигийг сонсож, буцаж хариад биеэр үлгэрлэн гүйцэтгэж ард олноо сайтар удирдаж чадвал хамаг үйлс эеэр бүтнэ. Миний зарлигийг аман дээрээ дагаж, алс далд зөрчиж уснаа унасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлбэл нийтийг захирч үл чадна.”
    Ноён хүн тухайн орон нутагтаа хааны нэрийн өмнөөс онцгой эрх дархыг эдэлдэг байсан ч эзэн хааныхаа өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж, жилд 2 удаа хаанд бараалхан сургааль зарлигийг нь сонсоод нутагтаа очоод хэрэгжүүлэх ажлаа өөрсдөө гардан хариуцах ёстой байв. Ингээгүй тохиолдолд ард нийтийг захирах эрх мэдэл нь шууд хүчингүй болдог байсан нь харагдаж байна.
    7 дугаар зурвас:“Аравтын даргын тушаалыг биелүүлж чадаагүй хүмүүсийг даруй чөлөөлж, тэрхүү аравтын дотроос өөр нэгийг олж сонгох хэрэгтэй. Аливаа нэгэн зарлиг тушаалыг буулгахад заавал 3 хүн санаа нийлсэн байх хэрэгтэй. Тийм болбол сая биелүүлж болно. Гурван хүний дотор өөрийгөө оруулж тооцно. Өөрийн хэлсэнийг бусдын хэлсэнтэй, ялангуяа мэргэдийн яриатай адилтгаж үзэх хэрэгтэй. Эс бөгөөс зарлиг тушаалыг буулгаж үл болно.
    Өрх айл болон аравтын тогтолцоо нь монголын нийгмийн харилцааны үндэс, гол судас байсан бөгөөд төр улсын бүхий л хэрэг явдал чухамдаа аравтаас эхэлж байжээ. Удирдлагын шинжлэх ухааны үүднээс үзэхэд нэг хүн араваас илүүг удирдаж үл чадах нь бүрэн батлагдсан бөгөөд дэлхийн улс орнууд бүхий л түүхэндээ аравтын тогтолцооноос илүүтэй зөв зохион байгуулалтыг олж чадаагүй байна. Ингэхлээр төр нийгмийн болон хөдөлмөр зохион байгуулалтын дээд хэлбэр болох аравтын даргын ажил үүрэг хичнээн чухал болохыг энд заажээ.
    Нөгөө талаар аливаа удирдах хүний зоргоороо авирлах явдлыг хориглож асуудлыг хамтаараа шийддэг байхын чухлыг хуульчлан бататгасан байна.
    Гурав. Цэрэг дайны тухай хууль
    Монголын их гүрэн бодит нөхцөл, шалтгааны улмаас дайн байлдаанаас ангид оршиж үл болох нүүдэлчдийн улс байсны учир цэргийн зохион байгуулалт байлдааны арга ажиллагаа, зэр зэвсэг, хүлэг морьдыг бэлтгэх зэрэгтэй холбоотой заалтууд “Их засагт” чухал байр эзэлж байлаа.
    8 дугаар зурвас: “Эр хүн хорин нас хүрвээс цөм цэргийн алба хаах хэрэгтэй” Чингис хааны үед 14-20 насыг гэр бүлийн нас хэмээн тооцож байсан агаад энэ хооронд гэр бүл болж үр үндсээ залган бэлтгээд 20 нас хүрсэн хойноо хэрэгцээтэй цагт эр хүн болгон аян дайнд мордоход бэлэн байх ёстойг илтгэж байна. Бие бялдар, оюун санааны хувьд бүрэн гүйцэж төлөвшөөгүй хүнийг байлдаан тулалдаанд оролцуулахаас сэргийлсэн ажээ.
    9 дүгээр зурвас: “Хааны торгон цэргийн албанд аравт, зуут, мянгатын даргын хөврүүдийг явуулах хэрэгтэй. Мянгатын даргын хүү арван нөхөр, нэг дүүгээ, зуутын даргын хүү таван нөхөр, нэг дүүгээ, аравтын даргын хүү гурван нөхөр, нэг дүүгээ дагуулж ирэх хэрэгтэй.”
    Хааны хишигтэн цэргийг үнэнч шудрага, найдвартай хүмүүсээр бүрдүүлэх арга барилыг энэ заалтаар бататгаснаас гадна нэгдсэн улсын цэцэн билэгт их хааны амь нас, өмч хөрөнгө, гэр бүлийг хамгаална гэдэг нь улс орны аюулгүй байдлын үндсэн асуудал болохыг тодруулж өгчээ. Бас, ноёдын хөвгүүдийн найз нөхөд нь төрийн нэгжид харъяалагдаж, язгууртнуудын амьдрал ахуйн орчинд өсөж хүмүүжин, төр улсын үйл хэргийн болон төрт ёсны мэдэгдэхүүнтэй болох бололцоог энэ заалтаар хангажээ.
    10 дугаар зурвас: Ан авын ажиллагааг цэргийн сургуулийн суурь болгож хуульчлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Авын үед дайралдсан анг гурванг давхар бүсэлж, тойргоо хумьж авлагтун. Анг гадагш алдсан аравт, зуутын дарга нарыг огцруулж шийтгэх хэрэгтэй.
    Ан ав хийж дайн байлдааны бэлтгэлээ хангах, цэрэг эрсийн эрдэм чадал, тэсвэр хатуужлыг боловсруулж, морь малаа зүгшрүүлэх, хүнсний хангамжаа бүрдүүлэх, улмаар дарга нарын удирдах арга чадварыг дээшлүүлж, хариуцлага сахилгыг нь батжуулах зэрэг ажлыг энэ заалтаар зохицуулж байв. Анг тойргоос гадагш гаргаж алдсан ноёдыг шийтгэж байсан нь тухайн цагийн цэрэг, дарга нарын хариуцлага, сахилгыг харуулж байгаа юм.
    11 дүгээр зурвас: Дайны үед өтгөс залуус, эрхэм доорд ялгалгүй байлдагч, хорчин жадчин болж дайнд оролцох хэрэгтэй. Хүн бүрийн хэрэглэх зэр зэвсэг, унаа хөсгийг аравт, зуутууд хуваан авч хариуцах хэрэгтэй. Цэрэг цуглах үед бүхий л хэрэгсэлээ авч очих хэрэгтэй. Дайн дажны цагт хөгшин залуу, дээд доод ялгалгүй цэрэг эр болох ёстой гэсэн энэхүү заалтын ачаар ахмад туршлагатай хүмүүс залуучууд цөмөөрөө оюун бодлоо нэгтгэн улс гүрнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцдэг байлаа.
    Ялангуяа ноёд дарга нар нь гол төлөв ахмад хүмүүс байснаас гадна ерөөсөө Чингис хаан, Мухулай, Сүбэдэй мэтийн жанжнуудаас авахуулан ихэнх монгол эрчүүд 60 өнгөрсөн насандаа ч мориноосоо үл буун дайтаж ялгуусан амжилтанд хүрч байжээ. Цэрэг цуглах үед хүн болгон хувийн бэлтгэлээ базааж очдог агаад бэлтгэл хангагдаагүй бол аравт, зуутын ноёд шийдгэл хүлээж байв.
    12 дугаар зурвас: Жанжин захирагчаас эхлээд жирийн цэрэг хүртэл дайсангүй энх амар байсан ч гэлээ дайны бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй. Зарлиг тушаал буусан тохиолдолд даруй түргэн мордох хэрэгтэй. Яаруу түргэн мордох зарлиг буусан үед өчүүхэн ч саатаж болохгүй. Урьдчилан очиж ч болохгүй.
    Нүүдэлчин монголчууд тайван цагт мал ахуйгаа маллаж, ан аваа хийхийн зэрэгцээ болзошгүй байлдаан тулалдаанд бэлэн байж чаддаг, хэрэгцээтэй цагт товлосон цаг хугацаанд бэлэн очиж ялалтанд хүрдэг байсан. Дэлхийн бусад орны цэрэг дайны түүхэнд огт байдаггүй хосгүй туршлага практикийг энэ заалтаар бататган бэхжүүлж бий болгожээ. Ялангуяа дайсан этгээдийн гэнэтийн довтолгооны цагт энэ байдал онцгой ач холбогдолтой байв.
    13 дугаар зурвас: “Зарлиг тушаалыг цаглашгүй хичээн гүйцэтгэх хэрэгтэй. Жишээлбэл, мянгатын, түмтийн захирагч хааны байх газраас хол, наран гарахаас наран шингэх хүртэл байрлах авч ямар нэгэн осол эндэгдэл гаргасан тохиолдолд хаан тусгай элч бүхий морь цэрэг явуулж тогтоол зарлиг ёсоор шийтгэнэ.”
    Хуулийн өмнө эзэн ноёноос эхлээд жирийн ард хүртэл тэгш эрхтэй бөгөөд хэрэг зөрчил гаргаж, хариуцлага алдсан тохиолдолд ямар ч эрх мэдэлтэй ноён, түшмэл байсан ч хатуу шийтгэл хүлээлэг байсныг хааны зарлиг ёсоор шийтгэгдэж буй ихэс дээдсийг ямар ч доод тушаалын хүн хичнээн ч хол газар очиж шийтгэсэн байлаа ч гэсэн заавал биелэгдэх ёстой гэдгийг энэ заалт бататгаж байгаагаас гадна, хааны зарлиг тушаал хичнээн нарийн чанд, хатуу бөгөөд цаг нартай зүйл болох нь эндээс харагдаж байна.
    14 дүгээр зурвас: “Өөрийнхөө аравт, зуут, мянгатынхаа харъяанд байхаас биш өөр тийшээ дураараа шилжиж болохгүй, өөр газар очиж нуугдаж болохгүй, тийм этгээдийг нуун дарагдуулж болохгүй. Тус зарлигийг зөрчиж шилжигчдийг цэргийн өмнө алах ялаар шийтгэж, тухайн хүнд хорогдох орон зай олгогсдыг хүндээр шийтгэнэ.”
    Дуртай болгон нь хүссэн газраараа сэлгүүцдэг байвал байлдааны бэлэн байдал үл хангагдаж, аравтын тогтолцооны үр дүн ач холбогдол үгүй болохоос гадна тэнэж яваа хэн хүнийг харъяандаа оргонуулах нь хор хөнөөлтэй байж болохыг энд зааж, сахтлга дэг журам, сонор сэрэмжийг дээшлүүлж, аливаа цалгардлаас сэргийлж буй заалт юм.
    15 дугаар зурвас: Байлдааны талбарт шархагсдыг орхиж огт болохгүй. Байлдаж байхын цагт цэргийн туг буухаас урьд хэн ч байлдааны талбарыг орхиж сольж үл болно.”
    Энэ нь цэрэг хүний эрхийг хүндэтгэж, урам зоригийг нь бадруулсан, бас байлдааны үед замбараагүй байдал гарахаас сэргийлсэн заалт юм. Энд бас байлдааны үеийн зохион байгуулалтыг чухалчилж байна.
    16 дугаар зурвас: “Дайн байлдааны үед олзонд битгий шунагтун. Байлдаан хойно хуваалцах хэрэгтэй.”
    Байлдааны үед олзонд шунаснаас цэргийн давшилт саарч эмх журам алдагдан, дарга цэргийн дунд шудрага бус явдал гарах аюулаас сэрэмжилсэн агаад ховдог шунахай занг цээрлэж, байлдаанд байгуулсан гавъяаг нь зохих ёсоор хөхүүлэхийг сайшаасан заалт юм.
    17 дугаар зурвас: “Урван тэрслэх буюу байлдааны талбараас зугтаагсдыг алах ялаар шийтгэх хэрэгтэй.”
    Урван тэрслэх буюу байлдааны талбараас дутаах нь ихээхэн уршигтай зүйл учир урьдчилан хуульчлан хориглосон энэ заалт нь монголчуудын байлдааны амжилтад зохих ёсоор нөлөөлж байсан нэн чухал зурвас юм.
    18 дугаар зурвас: “Зарлиг зааваргүйгээр эвдлэн шатаах буюу олзлогсдыг дураараа шийтгэх тарчлаан зовоохыг орлдсон тохиолдолд алах ялаар шийтгэнэ.”
    Ийм заалт оруулсан нь Чингис хааны болон монголчуудын нэр төрийг хамгаалсан энэрэнгүй үзлийг илэрхийлсэн хамгийн чанд сахилга бат, зохион байгуулалттай болохыг харуулах, шудрага агаад хүнлэг ёсыг дээдлэх зорилготой байжээ.
    19 дүгээр зурвас: “Байлдааны талбарт нөхдийнхөө буюу дайн байлдааны олзыг хулгайлагсдыг алах ялаар шийтгэнэ.”
    Дайн байлдааны үед ч гэсэн төрийн бодлогоо алдалгүй сахиж, эмх журамтай байдал шудрага үнэн үйлсийг ямагт дээдлэх үзлийг хэвшүүлэн тогтоож байснаараа энэ заалт чухал юм.
    20 дугаар зурвас: “Хэрэв дийлэгдэн ухарвал эхний довтолсон байрандаа буцаж ирэх хэрэгтэй. Эхний байрандаа буцаж үл ирэгсдийг алах ялаар шийтгэнэ.”
    Дайны үед ялагдаж ухарна гэдэг ихээхэн бэрх явдал байдаг ч байдлыг тэр дор нь засаж, тулалдааны зохион байгуулалтыг шинээр хйиж чаддаг байсан нь монголчуудын цэргийн эрдмийн нэгэн гайхамшиг байсан агаад энэхүү заалтын үр ач байлаа. Ухралтанд ороод сарнин бутарвал бүр мөсөн бут цохиулах аюул байдаг учир энэхүү нөхцөл байдлыг урьдчилан харж хуулиар зохицуулсан нь цэрэг дайчид ямар ч нөхцөлд эхний байрандаа ирж нөхөдтэйгээ хамтран дахин тулалддаг дадал заншил ёс суртахууныг монгол цэргүүдэд хэвшүүлжээ.
    Жич: 17-20 дугаар зурвасуудад алах ялаар шийтгэхээр заасан нь эцсийн эцэст хүнээ алаад байх гэсэн хатуу харгис заалт бус, харин дээрх алдаа эндэгдэл гэм буруугаас урьдчилан сануулж сэрэмжлүүлсэн нарийн чанд атлаа энэрэнгүй бодлогын илэрхийлэл байсныг энд тэмдэглэхгүй өнгөрүүлж болохгүй юм.
    21 дүгээр зурвас: “Цэргийн албанд мордсон эрчүүдийн ажлыг гэргий нар нь эрхлэн гүйцэтгэх хэрэгтэй. Эрсийнхээ албан тушаалыг эхнэр нь орлох хэрэгтэй.”
    Энэ нь дайн байлдааны нөхцөлд ар талын ахуй амьдралын аж төрлийн бүхий л салбар хүрээний ажил алба цалгардах удирдлагын хомсдол болохоос урьдчилан сэргийлэх улс нийгтйин ажил хэвийн явах баталгааг бий болгосон заалт юм.
    Дөрөв. Ард иргэдийн хууль
    Шудрага бөгөөд тэгш ёсыг дээдэлж, аливааг алагчлахгүй авч үздэг байх, хүн бүрийн эзлэх байр суурь нь иргэдийн өөрсдийн авъяас чадвар, зан чанараасаа хамаарахыг заасан чин шудрага байдал уг хуулийн мөн чанар болохыг энэ бүлгийн заалтуудаас үзэж болно.
    22 дугаар зурвас: “Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу, эрхэм доорд гэж ялгаж үл болно.
    Төр улсын зүгээс ард олноо баян, ядуу, эр эм, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан тэгш шудрага хандах ёстой гэдгийг энд ийнхүү хуульчлан заасан байгаа агаад тэрээр XIII зуунд хүний эрхийг дээдлэсэн, тэгш ёсыг хамгаалсан энэрэнгүй сайхан ийм хуулийг зөвхөн Чингисийн монголчууд л гаргажээ. Энэ заалт нь олон үндэстэн ястантай асар том гүрний оршин тогтнолын нэг тулгуур болж байлаа.
    23 дугаар зурвас: “Өтгөстийг хүндэлж, ядуусыг тэтгэх хэрэгтэй. Богд мэргэд ба бясалгачдыг хүндэтгэвэл зохино.”
    Оюуныг дээдэлсэн заалт. Амьдралын их туршлагаар алдар гавьяатай өтгөс ахмад, авьяас чадвартай ном эрдмийн мэргэд нийгэмд гоц хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.
    24 дүгээр зурвас: “Үл харгис, үнэнч шударга, цэгц журамтай, эрдэм гүн билэг хурц хүмүүсийг эрхбиш сайшаан хүндлэх хэрэгтэй бөгөөд зусар харгис болон элбэрэл журамгүй этгээдийг жигшин занагтун.
    Сайныг дэмжиж саарыг жигших үзлийг нийгэмд хэвшүүлж, нийгмийн эрүүл саруул орчныг бүрдүүлэхэд чиглэсэн заалт болно.
    25 дугаар зурвас: “Шашны хэргэмтэн, шавь нар, эмч сурагчаас бусад бүх ард иргэд гааль гувчуур тушаах үүрэгтэй.”
    “Төр буй дор татвар буй” хэмээх зарчмыг тунхагласан заалт. Гэхдээ ард олныг гэгээрүүлж, хүмүүжүүлж байдаг шашны байгуулага зүтгэлтнүүд л энэхүү ажил үүргийнхээ төлөө татвараас чөлөөлөгдөнө. Төр , шашин хоёр хамтран ажжиллаж, ард түмэндээ үйлчилдэг байхыг ийнхүү хуульчилжээ.
    26 дугаар зурвас: “Хөвгүүд охид нь эцэг эхээ үл хүндлэгсэд, гэргий нь эрийнхээ зарлигийг үл дагагсад, харьяат иргэд нь захирагчаа үл хүндлэгсдийг хүндээр шийтгэнэ.”
    “Хүн ахтай дээл захтай” байх зарчмыг тунхаглаж ах зах, төр ёсыг дээдлэхийг заажээ.
    27 дугаар зурвас: “Ноёд түшмэд, ард иргэд нас барсны дараа түүний эд хогшил хичнээн байсан нь ч хамаагүй хөндлөнгийн этгээд ингэ, тэг гэж үл болох бөгөөд хэн ч тэр хөрөнгөд халдаж болохгүй. Нас барсан хүн залгамжлах үр хүүхэдгүй бол эд хөрөнгийг нь үнэнч шавь буюу зарцад нь өгөхөөс биш улсын сан хөмрөгт оруулж болохгүй.”
    Аливаа өмч бол нийгмийн баялаг гэсэн төр улсынхаа төлөө сэтгэлгээг төлөвшүүлж, завших шамшигдуулах замыг хааж буй заалт байлаа.
    28 дугаар зурвас: “Байлдааны талбарт амь үрэгсдийг боол зарц үүрэн гарч ирсэн бол түүний мал хөрөнгийг энэхүү боолд өгөх хэрэгтэй. Өөр хүн үүрч гарч ирвэл амь үрэгдсэн хүний гэргийг боол, зарц мөн эд хөрөнгийг цөмийг тухайн хүнд өгнө.”
    Байлдааны талбарт нас барагсдын эхнэр хүүхэд өнчирч, өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй олон гэр бүл үүсэхээс сэргийлсэн үр хүүхдүүд хүмүүжил сайтай эцгийн хайр халамжинд өсөх боломж бий болгосон бас амь үрэгсдийн ар гэр нь танил дотно хүмүүсийнхээ хүрээлэлд үлдэх нөхцөл бүрдүүлсэн ухаалаг заалт болно.
    29 дүгээр зурвас: “Хүмүүс архи ууж согтвоос тэргүүнээ цохиулсан мэт аливаа оюун билиг хэрэггүй болмуй.”
    Архи уух нь хортой зүйл боловч хүнд бага зэрэг архи уух хэрэгцээ байх тул хязгаар тогтоосон заалт энд оржээ.
    Тав. Тусгай хуулиуд
    Монголын эзэнт гүрэн дэлхийн тавцан дээр гарч ирснээр улс орны гадаад харилцаа ихэд хөгжиж, энэ талын асуудлыг зохицуулах хуулийн заалт аргагүй шаардагдаж эхэлсэн байна. Энэ хууль нь Чингис хааны гадаад бодлогын үндсэн чиг шугамын илэрхийлэл, гол зарчим байсан юм. Үүнийг олон улсын харилцааны хуулиндаа тусгажээ.
    30 дугаар зурвас: “Хаант Монгол улс болбоос дэлхийн эл улсын нэгэн болохоос биш, харин цогцлон байгуулагдаж буй дэлхийн улс болой.”
    Монгол улс бол ердийн нэгэн улс биш, харин дэлхийн улс, бусад бүх улс орныг эзэгнэн захирсан аугаа гүрэн гэж Чингис хаан үзэж байсан нь энэ заалтаар илэрхийлэгдэж байна. Монголчууд монгол гүрэн бол тэнгэр заяатай учир “Мөнх тэнгэрийн хүчинд” ивээгдсэн онцгой төр засаг, хууль цаазтай өвөрмөц гүрэн мөн.
    31 дүгээр зурвас: “Элч зарлагыг гутаан доромжилж үл болно”
    Дэлхийн их гүрэн Чингис хааны элч бол онцгой эрх үүрэгтэй, хариуцлагатай дээд зиндааны хүмүүс мөний гадна ерөөсөө элч зарлага бол олон улсын харилцаанд гүн хүндэтгэл хүлээсэн байдаг. Иймд элч зарлагатай зүй бусаар харьцаж хэрхэвч үл болно. Элчийг доромжилно гэдэг нь бүхэл бүтэн гүрэн улсыг доромжилсон хэрэг мөн болохыг энэ заалт харуулж байна.
    32 дугаар зурвас: “Улс хоорондын арилжаа худалдааг хамгаалах хэрэгтэй”
    Их монгол улс нь өрнө, дорно хоёрыг холбосон торгон замыг сэргээж, өртөө улааны албыг бий болгосноос гадна энэхүү заалтыг хуулинд оруулснаараа хулгай худал, дээрэм тонуулгүй болгож олон улсын худалдаа наймааны ажилд асар их түлхэц үзүүлсэн байна.
    33 дугаар зурвас: ” Хоёр улс дайтахын өмнө дайсан этгээдийн цэрэг ардад хэрэв эсэргүүцэлгүй бууж өгвөөс та нарын сайн сайхан амар түвшин батлагдана, хэрэв эсэргүйцвээс ямар зовлон учрахыг гагцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэднэ гэдгийг зарлана.”
    Чингис хаан 40 гаруй улсыг эрхшээлдээ оруулан захирахдаа дөнгөж 10 орчим улстай нь л дайтжээ. “Их засаг” хуулийн энэ заалтыг мэдэж ойлгосон Чингис хаан хэлсэн үгэндээ хүрнэ гэдэгт итгэсэн 30-аад орон байлдалгүй дагаар орсон байна.
    б. Монгол улс нүүдлийн мал аж ахуйтай орон учир энэхүү аж ахуйг эрхлэн хөтлөхтэй холбоотой тусгай хуультай байсан нь аж ахуйн хууль болно.
    34 дүгээр зурвас: “Бэлчээр газрыг эвдэж сүйтгэгчдийг хүндээр шийтгэ. Өвс ногоорсон хойно газар нүхлэсэн ба гал алдаж бэлчээр шатаасан хүмүүсийг гэр бүлийн хамт цаазлана.”
    Бэлчээр муу бол мал сүрэг, түүний дотор нүүдэлчдийн гол эрдэнэ амьдрал ахуйн амин сүнс болсон агт морьд тарга тэвээрэг авахгүй тул үнэхээр зүйл бүрээр мухардан доройтох нь илт юм. Асар их ач холбогдолтой энэ заалт нь байгаль хамгаалах талаар ч маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
    35 дугаар зурвас: “Дайн байлдаан дуусмагц унааны сайн морийг ус бэлчээрт тавих хэрэгтэй, унах ба гүйлгэхийг хориглоно. Агт морио сүйтгэгчдийг яллатугай. Ялангуяа морины толгой нүдийг занчигчдыг ална.”
    Агт морьд бол монголчуудын нүүдлийн аж ахуйн чухал бүрэлдэхүүн хэсэг, зам харилцааны гол хэрэгсэл, дайн байлдааны хосгүй зэвсэг хань нөхөр учир жич дээдлэн үзэж хайрлан хамгаалах хэрэгтэй байв
    36 дугаар зурвас: “Өвлийн анхны их цаснаас эхэлж дараа хавар ногоо соёолтол их ав хийж зэрлэг амьтдыг авлана.”
    Дөрвөн улирлын байдалд зохицуулж нүүдэлчин малчин анчдын хөдөлмөрийн хуваарийг хийж байсныг энэ заалт гэрчилж буй ялдамд байгаль, ан амьтантай зөв харьцаж, зөв ашиглаж хэрэглэхийг хуульчлан заасан хэрэг болой.
    37 дугаар зурвас: “Их авыг тусгай зарлигаар зохих бэлтгэлтэйгээр хийнэ”
    Их авд өвөл гарах агаад хаан тусгай зарлиг буулгаж ойролцоох нутаг орны цэрэг дайчид тусгайлан бэлтгэл хийнэ. Аравт бүр зарлигийн дагуу хэдэн хүн томилж зэр зэвсэг болон авын хэрэгслийг тараана. Авын горимыг зөрчсөн хариуцлагагүй хандсан тохиолдолд шалтгааныг байцаан тодруулж гэм буруутныг хүндээр шийтгэнэ.
    38 дугаар зурвас: “Өрхийн ба гааль гувчуурын хуулийг баримтална”
    Монголчууд аливаа улс угсаатныг ноёрхсоноор өөрийн заншил аргаар өрхийн дүрэм тогтоох, цэргийн алба, өртөөний алба, ахуй хангамжид зориулан татвар гувчуур авна.
    В. Арилжаа худалдаа хийх явдал нь аз сорьж амь дүйсэн хүчир ажил гэдгийг Чингис хаан сайтар ойлгосон учир тэр тухай асуудлыг хуулинд тусгасан нь арилжаа худалдааны хууль болно.
    39 дүгээр зурвас: “Худалдаа наймаачдыг хамгаална”
    Наймаа арилжааны хүмүүсийн амь нас, өмч хөрөнгө, зам тээврийн аюулгүй байдал шударга орчинг бүрдүүлэх зэрэг бүхий л асуудлууд энд оржээ.
    40 дүгээр зурвас: “Итгэмжийн өртгөөр зээлээр бараа аваад алдагсад хоёр дахиа бараа авч болно. Хоёр дахиа аваад дампуурвал гурав дахь удаагаа бараа авч болно. Харин гурав дахиа дампуурвал алах ялаар шийтгэсүгэй.(Вернадский “Монголия и Россия” номонд буй)
    Худалдаа наймааг хөгжүүлэх төрийн бодлого хүчтэй хэрэгжиж байсныг энэ нь харуулж байгаа агаад гурав дахин зээл өгнө гэдэг бол асар том итгэл. Харин гурав дахин дампуурна гэдэг бол эрүүл ухаантай хүний гаргаж болшгүй алдаа юм.
    Г. Асар том гүрэнд зам харилцаа маш чухал байсан учир энэ талын асуудлыг тусгай заалтуудаар зохицуулж байжээ.
    41 дүгээр зурвас: “Өртөө бүрд байх ёстой унаа морьдын тоо, хоол хүнсний зүйл, бусад зардлыг дааж, тэр бүхнийг мянгат түмэтүүдээс гаргуулж байхаар тогтоосон байна. Нэг замын өртөөг хоёр түмт хариуцаж хангах агаад түмтүүд нь өрх бүрдээ хуваарилан татварладаг байлаа.
    42 дугаар зурвас: Өртөө бүрийг сар тутам түшмэл ирж шалган бүхий л асуудлыг байцааж буруутныг шийтгэнэ.
    Сар бүр шалгана гэдэг уг асуудлыг хичнээн их анхаарч байсны илэрхийлэл. Хязгааргүй уудам монголын их гүрэнд зам харилцаа өртөө улаа үнэхээр чухал байжээ.
    Олон янзын сүсэг бишрэл, шашин шүтлэг бүхий янз бүрийн үндэстэн, олон хэлний ард олонтой дэлхийн их гүрэн улсад шашин шүтлэгийн асуудлыг хуулиар зохицуулахгүй бол болохгүй байлаа.
    43 дугаар зурвас: Аливаа шашин болон түүнийг шүтэгчдийг онцгойлон үзэж бусдаасаа дээгүүр тавихгүй, басхүү хавчин дарамтлахгүй бөгөөөд харин шашин бүрийн төлөөлөгчид шүтэн бишрэгчид эзэнт гүрний өмнө адилхан үүрэг хүлээнэ гэсэн алсын хараатай ухаалаг заалт юм.
    44 дүгээр зурвас: “Чингис хаан Чингисийн монголчууд мөнх тэнгэрийг шүтдэг байсан агаад бусад ямарваа шашныг дээр буюу доор үл үзнэ. Мөн ямарваа шашинтнууд Чингис хааны зарлигийг үл зөрчинө.
    45 дугаар зурвас: “Аль ч шашны хэргэм мяндагтан, шавь нарыг алба, гувчуураас онцгойлон хэлтрүүлнэ.
    Сүм хийд, шашны санваартнууд нь ард олны оюун санаа, боловсрол мэдлэгийн талаар тодорхой үүрэг гүйцэтгэж төрийн өмнө зохих үүрэг хүлээдэг учир аливаа албан татвараас чөлөөлөгдөнө. Гэхдээ өнөөгийнх шиг төр шашин хоёр бие биедээ хамаагүй гэсэн уриатай байж үл зохино. Ер нь төрд хамаагүй юу байх билээ.
    Төр, нийгмийн үндэс бол өрх гэр, айл орон байдаг болохоор гэр бүл, эр эмийн асуудлыг төрөөс зохицуулах нь нийгмийн ёс журам, ариун нандин орчинг бүрдүүлж, үе үеийн залгамж халааг хангах, нөхөн үржилтийн асуудлыг зохистой болгох зөв эрүүл саруул байдлыг төлөвшүүлэх ач холбогдолтой учир ургийн хуулийг бий болгожээ.
    46 дугаар зурвас: “Эр хүн санааны зоргоор олон эхнэр авч болно. Анхны гэргий нь эрхэм хүндтэй онцгой эрхтэй байх агаад энэхүү эрх нь түүний үр хүүхдүүдэд ч бас хамаарна.

  • ТУГУХУНЬ Сяньбийн Муюны нэг салаа, эртний монгол хэлт аймаг

    Уурлаж хилэгнэсэн Илогуй хүн явуулж ахдаа “эцэг маань биднийг тусдаа байг гэж хувь овог өгсөн, гэтэл та холдож яваагүй учир адуу хэмлэлдэж, биесээ хазлаа” гэж хэлүүлжээ. “Азрага бол өвс идэж ус уудаг амьтан ш дээ. Хавар болсон учир зодолдсон байх. Адгуусын хэргийг юунд хүнд тохно вэ? Салж нүүх нь амархан, маргааш би чамаас холдож түмэн газар алслан нүүсүгэй” хэмээн Тугухунь хариулж, овгоо дагуулан Иньшань уулаар дамжин Хөх нуур хавийн нутагт хүрч очсон гэдэг. 285-289 оны үед ах дүүс муудалцаж Тугухунь холчлон нүүжээ. Нүүх үедээ л Тугухунь кэхань (хаан) цолтой байжээ. Тэр “хаан” цол зүүсэн Сяньбийн анхны толгойлогчдын нэг юм. Тугухунь (吐谷渾, tu-gu-hun) хэмээх үгийг Фан Чжуаню 1930 онд монгол хэлний *toghosun/тогосун буюу “тоосон” гэсэн үг гэж оноосон. Тугухунь овгийн нэрийг тэмдэглэсэн утга үсгийн Хожуу Ханьгийн үеийн дуудлага нь *tho-kok-γun гэсэн хэлбэрээр сэргээгддэг нь Фан Чжуанюгийн тайлбартай төстэй. Л.Базин 1950 онд Тугухунийг *Tuγquγun гэж сэргээгээд Tuγquγun бол *Tuγqu-гийн хувилбар юм, Тугху гэдэг нь “тугчид” гэсэн утгатай зүйл хэлжээ. Тус нэрийг хэзээ овгийн нэр болгосон тухай хятад сурвалжид дараах мэдээ үлджээ. Түүнд Хөх нуур хүрсэн муюн нарын салаа овгийн хүмүүс Тугухунь нэрийг Тугухуний ач Еянь-ий үед өөрийн овгийн нэр болгосон гэж өгүүлдэг.
    Эртний хятад сурвалжийн мэдээ баримт Муюн аймгаас Тугухунь аймаг салбарлаж гарсаныг баталж байна.
    Тугухуний дээд өвөг Тугухунь 72 насыг зооглож, жараад хүүхэдтэй байсан гэдэг. Түүний эцэг нэгтэй дүү Муюн Илогуй 333 онд 65 настайдаа өөд болсон. Үүнээс үзвэл Тугухунь III зууны жараад оны үед төрж IV зууны гучаад оны үед нас баржээ. Олон хүүхэдтэй тул Тугухунь аймаг хожмоо өсч үржин олон овогтой болсон нь тодорхой. Тугухуний 5-р үеийн Шилянь, 6-р үеийн Шулогань нар хаан байсан төдийгүй тэдний нэртэй овог байжээ. Мөн Гухунь, Пилоу, Ифу, Дугухунь зэрэг хүн ам олонтой овог, аймгууд Тугухуньд багтаж байв.
    285 онд Мужуны хаан болсон Мужун Гуй ахтайгаа муудалцаж хөөж явуулсандаа их гэмшиж, ахаа санагалзан “ахын дуу”-г (агань жи гэ) зохиосон гэдэг. Нэгэн сурвалжид сяньби хэлээр ахыг “агань” гэдэг, Тугухунь ахаа санасан Мужун Гуй “ахын дуу”-г зохион, насан өтөл болсон хойноо ихэд гуниглан, энэ дууг байн байн дуулдаг байсан гэж тэмдэглэжээ. Энэхүү “агань” бол “ах-а” гэсэн монгол үг. Тугухуний үндэслэн байгуулсан Тогон улс 426 оны орчим үхсэн Ачайн үед газар нутгаа тэлж эхэлжээ. Тэр хөрш Түвэд, Ди нарын зарим нутгийг эзэлжээ. Гэвч Тогон улс Сяньбийн Табгач аймгийн Вэй улс дайсагнасан харилцаатай байсан тул үе үе тэдний зэвсгийн амтыг мэдэрдэг байжээ. Эртний хятад сурвалжид өгүүлснээр Вэй улс 445, 450, 460, 470, 491 онд Тогон улсыг их цэргийн хүчээр довтолж байжээ. 532 онд Вэй улсын Ши Нин гэгч Тугухунийг ихэд дайлж байсан байна. VI зууны дунд үеэс Тогон улсыг хүчирхэгжиж эхэлсэн Түрэг улс үе үе довтлох болов. 555 онд Баруун Вэйгийн Лянчжоу мужийн захирагч Ши Нин Түрэгийн Мухань хаантай нэгдэж гэнэт Тугухуний Куалюй хааныг довтолж хүчтэй цохьжээ. VII зууны эхээр Тугухуний Фуюнь хааны үед хятадын Суй улс өндөр тэрэгтэн аймгуудыг хатгаж Тугухунийг довтолжээ. Суй улсын Янди хаан ч өөрөө цэрэглэж Тогоныг дайлж байв. 635 онд Тангийн цэрэг, Түрэг, Циби аймгийн цэрэгтэй хамтарч Тугухунийг дайлж хүчийг нь ихэд сулруулахын зэрэгцээ Тугухунь Түвэд хоёрыг эвдэрцүүлжээ. Тэд бие биеэ байнга довтлох болов. Улмаар түвэдүүд 663 онд Тогон улсыг мөхөөжээ. Тогоны сүүлчийн хаан Мага Тогон Түвэдийн их сайдаас дээгүүр дээгүүр хэргэм хүртэж язгууртны зэрэгт багтжээ. (Б.Батсүрэн)

  • ХОЛХИОС САРАВЧЛАН СУУХ ХАЛИМАГ ТҮМЭН

    хөлбөмбөгийн тамирчин Юрий Жоркаев нарын зэрэг алдартнууд төрөн гарчээ. Пролетарийн их удирдагч хэмээх В.И.Лениний эмэг эх халимаг эмэгтэй байсан ч гэдэг.
    Халимаг түмэн хэдэн зууны тэртээ эх Монгол нутгаасаа алслан нүүсэн ч Монголоо гэх сэтгэлээ алдсангүй, Жангарын туулиа тасалсангүй, товшуур хөгжмөө тавьсангүй, хөхүүр суулгаа хагсаасангүй, бурхны шашнаасаа буруулсангүй.
    Халимагийн нийслэл Элстэйд хөл тавихад Монголынхоо нэг аймагт яваад очсон шиг л санагдана. Манай нэг аймгийн төвийн хэртэй дээ, Элстэй хот. Өчнөөн удаан нүүж зовж зүдэрсний хойно бууж төвхнөсөн газрыг нь ээ. Яльгүй элсэрхэг хөндий, явган зэрэглээ бэлээр нь бэдэрлэсэн эрэвгэр сэрэвгэр уул толгод. Яг л Монголын хээр тал мөн дөө. Нутгийн нүдийг олж агт морьдын эмээл хуулж, атан тэмээдийн тэгнээ буулгаж, шар үхрийн буулга мулталж, ханаа дугуйлж тооноо өргөхдөө чухам заяаны нутгаа олсон мэт сэтгэл тэнийн амс хийсэн биз ээ.
    Монгол зочдыг угтан хүндэт харуулд зогссон бор цэргүүд, цагаан хадаг дэлгэн “Үсэрсэн цусан,тасарсан мяхан минь манийгаа гэсээр хүрээд ирэв үү. Саравчлаад л хараад суудаг шүү, бидэн” гэсээр тосох эмгэд, бишүүрхэнгүй харах улаахан хацарт охид, замын турш хамгаалалтад гарсан бүсэлхий хавиараа зузаан намхан чийрэг цагдаа нар. Харангуут “Хаа хол ингээд сууж байх гэж дээ эд маань” хэмээн бодохуйд өөрийн эрхгүй хоолой торж нулимс мэлтрэх юм билээ. Урлагийн тоглолт нь гал цогтой. Уулынхан, кавказынхны маягаар хувцаслаж товшин товшин бүжиглэвч хэлэх үг нь монгол, царай төрх нь монгол, товшуур хөгжмийн хөг нь монгол. Монгол, халимагийн сэтгүүлчдийн уулзалт дээр бүжиглэсэн нэг охин санаанаас салдаггүй. Түүний эрэмгий гэдэг нь. Шир суран тоногтой хувцас өмсөж, Германы “Чингис хаан” хамтлагийн ижил нэрт дууны аянд үсрэн цойлон бүжихэд нүдэнд нь оч гялалзан бүх биеэс нь эрч цацрах мэт, бусад нь тойрон зогсож “Чингис хаан, Чингис хаан” хэмээн түрэх нь сүртэй.
    Халимаг нь Европ тив дэх цорын ганц Буддын шашинт улс. Бурхны шашны “Бурхан багшийн Алтан сүм” буюу халимагаар “Алтан сюмэ” хэмээх том төвд эргэлчин мөргөлчин тасардаггүй шинжтэй. Уг нэрийг Далай багштан морилон очихдоо хайрлажээ. Хийдийн гадна хаалганы өмнөх өндөр шатны хоёр талын тавцангаас ус тасралтгүй мяралзан урсах нь Алтайн өндөр уулсынхаа түргэн урсгалт голыг дүрслэн хийсэн болов уу гэлтэй.
    Хөдөө айлд зочлоход ч монгол ахуй тосно. Сүүтэй, задьтай шаргал цай самарч, шар тостой улаан боорцог чанаад жижигхэн гэрт хэдэн хүүхэн завгүй. Бүхэл мах тавьчихсан, монгол ердийн буузнаас арай томхон хонин бууз таваглачихсан. Амт шимт бол яг л монголоороо. Эх нутгаасаа нүүгээд хэдэн зуун жил болчихсон байхад ахуй амьдрал огтхон ч өөрчлөгдөөгүй ажээ.
    Халимагчуудын туйлын мөрөөдөл бол Монгол нутагтаа ганц ч болтугай очиж Есөн хөлт цагаан тугандаа мөргөх. Тэдний нэг болох ОХУ-ын Халимаг Улсын иргэн, нутаг усандаа “Олны ээж Нимя” хэмээн өргөгдсөн 86 настай Нина Уланова хэдэн жилийн өмнө хүү болон өөрийн тэргүүлдэг “Өв” сангийн төлөөлөгчдийн хамт үндэсний хувцсаараа гоён Монгол төрөө ихэд хүндэтгэн Төрийн ордонд бараалхсан билээ.
    Нина Уланова Халимагийн язгууртан гаралтай хүн. Нагац ах нь Жангар туулийг 1910-аад онд Санкт-Петербургт анхлан хэвлүүлж байж. Тэдний өвөг дээдэс халимагийн морьт цэргийн манлайд тулалдан Францын Напалеон жанжны цэргийг Оросоос үлдэн хөөхөд гарамгай гавьяа байгуулж явжээ. Нина Уланова өвөг дээдсийнхээ шүтээн болох тугийн бумба /зэв/-ийг авчирч Монгол нутагт цэнгүүлсэн юм. Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд Халимагийн Торгууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Дөрвөдийн хорооны магнайдаа өргөж явсан тугийн зэв нь тэрхүү Монголд авчирсан бумба ажээ. Байлдааны тугийн зэвийг Нина Уланова гуай цагаан хадаг дээр залан Чингис хааны хөрөг, Төрийн есөн хөлт их цагаан тугийн сууринаас адис хүртээн “Нэгэн насны хэргээ бүтээлээ” хэмээн дахин дахин залбирч нүд дүүрэн нулимстай хөөрч догдолж байсан сан.
    Эх нутгаасаа холхид нүүсэн халимагуудыг оросууд Догшин Иван хааны үе 1574 онд хүлээн зөвшөөрч зарим цайзад худалдаа, наймаа хийх боломж олгожээ. Оросын I Петр их хаан Астраханьд биеэрээ морилж, халимаг цэргүүд Оросын өмнөөс олон дайнд их гавьяа байгуулсан алдрыг нь өргөмжлөн Халимагийн Аюух ханд алтан сэлэм бэлэглэж, алба гувчуураас чөлөөлж байсан үе бий. Гэвч төвхнөсөн нутагтаа бас амар тайвныг үзсэнгүй ээ.
    Екатерина II хатан хаан өмнөх бүхнийг үгүйсгэж, Хоо өрлөгийн тавдугаар үеийн хан Убашийн хэргэм цолыг хасаж, Туркийн дайнд олон цэрэг дайчилж, татвар гувчуур нэмж, суурин амьдралд татан христийн шашинд дагаар оруулахыг албадан тэсвэрлэхэд бэрх болсноос Убаши хун тайж 1771 оны эхээр, тэсгим хүйтний дундуур хагас хүнээ дагуулан аяны замд гарч орос, казах, киргизийн цэрэгтэй тулгарахын сацуу өлсөж, осгож, өвчинд баригдаж, тууж гарсан малаа барж хагас жилийн дараа сая Монголдоо эргэн ирсэн гэх. Дэлхийн түүхэнд хагас жил аяны зам туулсан их нүүдэл өөр гараагүй юм гэдэг.
    Нүүдэлчин цустай халимагуудаас түм илүү хүн Ижил мөрнөөс Дон руу нүүж Доны казакуудтай нийлэн улаантан, цагаантны цэрэгт элсэж бужигнуулж явсан удаатай. Төрөлхийн омголон дайчин халимагууд Оросын хааны морин цэргийн гол хүч болж 1665 онд Орос-Польшийн дайнд нэгэн түмэн цэрэг гаргасан бол 1668-1676 онд Турк, Крымын дайн, 1701 онд Орос-Шведийн дайн, мөн Орос-Персийн тулаан,1812 онд Францын Напалеоны цэргийг бут цохиход сумны зэв, жадны үзүүр болж явав. Түрүүхэний Орос-Чечений тулаан, өдгөө ид үедээ байгаа Орос-Украины дайнд ч халимаг цэргүүд “өргөж авсан”эх орныхоо төлөө тэргүүн эгнээнд явж буй.
    Дэлхийн II дайны үед гитлерчүүдэд Есөн цагааны бэлэг өргөж, армид нь хэсэг халимаг цэрэг элсэн тулалдсаны улмаас И.В.Сталины тушаалаар 1943 онд Зөвлөлт социалист Автономит Халимаг улсыг татан буулгаж, газар нутгийг нь Оросын ойролцоох мужуудад хуваан өгч, 120 мянган халимаг хүнийг Сибирь, Алтай, Сахалинд хуваан цөлсөн эмгэнэлт түүх бий. Улаан армийн бүрэлдэхүүнд олон халимаг тулалдаж байсан ч элэг нэгтнүүдээ цөллөгөөс аврахад тус болсонгүй. Ид өвлийн хүйтнээр Сибирь рүү ачааны галт тэргээр 15 хоногийг туулуулан байж цөлөх үед хамгийн голдоо балчир хүүхдүүдээ, түүний гадуур өвгөд хөгшдөө, тэгээд эмэгтэйчүүд, хамгийн гадна идэр эрчүүдээ хүрээ болгон зогсоож явсан ч олон хүн аяны хөл даалгүй хорвоог орхиж, цогцсыг нь галт тэрэгний явдал дунд хөлдүү гулууз мэт гаргаж чулууддаг байсан тухай торгууд хөгшид хуучилдаг билээ. Олон жил цөлөгдөж, хатуу амьдралд нухлагдсаны эцэст 13 жилийн дараа буюу 1956 онд Н.С.Хрущевын шийдвэрээр тэд нутагтаа эргэн ирж Автономит Халимаг улсаа сэргээн байгуулжээ. Өнөөгийн ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Халимаг улсыг 1992 онд байгуулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болж, К.Илюмжинов анхны Төрийн тэргүүнээр сонгогдож байв. Холхиос Монголынхоо зүг саравчилж, эмээлийн бүүргээ урагш харуулан тавьж, “Элгэн саднаа нүдээ онийтол харуулдан суудаг даа” хэмээн элгэмсдэг халимаг түмний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.
    Д.Оюунцэцэг

  • Зураг түүхийг авч үлддэг 6

    Монголчуудын мэдэлд байсан өргөн уудам бүс нутаг нь харьцангуй тайван, аюулгүй байдлыг тогтоож, түүхий эд материал, техникийн мэдлэг, дүрслэх урлал, чадварлаг гар урчуудын хөдөлгөөнийг хөнгөвчилж, улмаар 1256-1296 оны хооронд Ираныг захирч байсан Монгол Илханчуудын урлагт хувьсгалт дэвшил гарч ирсэн. 1353 он, 1295 онд Ислам шашныг батлав. Энэ дээл шиг алтаар ороосон торгон даавуугаар сүлжмэл тансаг нэхмэл эдлэлийг янз бүрийн газарт хийж Европ руу худалдаалж Тартар даавуу эсвэл панни tartarici гэж нэрлэх болжээ. Ага Хан музейн дээлний дугуйрлууд нь хуурамч бичгээр чимэглэгдсэн байдаг бөгөөд энэ нь Иран эсвэл Төв Азид хийсэн гэсэн үг юм. Энэ дээлийг доор нь үнэтэй, гоёмсог нэхмэл эдлэлийг илүү сайн харуулахын тулд богино ханцуйтай гадуур задгай гадуур хувцас өмссөн байх байсан. Дээлний гар нь ер бусын урт бөгөөд шуу орчмоороо түлхэгдэж, хамгаалалтын давхарга нэмж, эзэнд нь алтаар нэхсэн торгон элбэг дэлбэг байгааг онцолсон байв.
    Аугаа өвөг дээдэс таньдаа мэхийн ёслоё. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс өнө мөнх оршиг!