Category: Гадаад харилцаа, мэдээлэл
-
ШИНТОО.
Шинтоо бол Японы уламжлалт шашин бас мөргөл. Байгальтайгаа ойр байх бас зэрэгцэх ухаан.
Тории хэмээх хаалгаар нь ормогц Ками буюу эзэд савдгийн мэдлийн онгон дархан газар эхэлнэ.
Японд манай сэтэрлэхтэй төстэй ёс бас бий. Зурагт буй царс 800 гаруй жилийн настай. Шимэнава хэмээх олс, шидэ хэмээх цаасыг зүүснээр Ками болно. Ийм зүүсгэлийг сүмогийн Ёкозүна нар зүүх эрхтэй. Манайхан бөхийн аваргуудаа шүтэн хүндэлдэг шиг л юм. Ижил төстэй чанар байна аа.
П.Наранбаяр
-
МАНАЙ ХАМТ ОЛОНД ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ.
МАНАЙ ХАМТ ОЛОНД ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков -
А.Н.Евсиков: Бүх Монгол найз нөхдөдөө шинэ оны мэнд хүргэе
Ирэх онд бид Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой, мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар буй Орос-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой зэрэг түүхэн чухал ойг өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Бүх монгол найз нөхдөдөө эрүүл энх, сайн сайхан, гэр бүлийн аз жаргалыг хүсэн ерөөе. Шинэ оны мэнд хүргэе.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд А.Н.Евсиков
