Аймгуудын МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгүүд тэдэн дотроос Хөвсгөл аймгийн төв болон сумдад амьдардаг “улаач” нараар бөөгийн зан үйл хийлгэх нь ихэсч байна. Энэ зуны хувьд Өмнөд солонгос, АНУ, Франц, Германы жуулчид олон ирж байлаа.
Жил дутам дундажаар таван зуун мянга орчим жуулчид монголд ирдэг бөгөөд тэднээс цөөнгүй нь монгол уламжлалт бөөгийн зан үйлийг сонирхох нь ихэсч байна. Тэдний нэг болсон монголд жуулчилж яваа германы иргэн Илбера, Карин хоёр МБНЭ-д ирж үйл ажиллагаатай танилцсан байна. Тэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, Монгол бөөгөөр үйлчлүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцов.
Тэдэнтэй хамт ирсэн жуулчдад үйлчлэгч нар хөдөө орон нутагт монгол бөөгийн зан үйлээр мөнгөжих чиглэлд ашиглаж, хүмүүс, иргэдийг хуурч байгаа иргэдийн талаар мэдээлэл өгсөн билээ. МБНЭ-д бөөгийн зан үйлийг мөнгөжих чиглэлээр ашиглаж байгаа иргэдийн тухай мэдээллийг нэгтгэн бүртгэж, судалж байгаа гэсэн хариултын өгнө билээ.
Д.Хүрэлбаатар
Category: Гадаад харилцаа, мэдээлэл
-
ЖУУЛЧИД ИХ УУЛЗАЖ БАЙНА.
-
БНСУ-ЫН СҮМИЙН ПАСТОР Ю ХЭ ГЫН БОЛОН ЛИМ ИН БИН НАРТ МОНГОЛЫН АЛТАНГАДАС ОДОН ХҮРТЭЭСЭН ТАЛААР ТУС УЛСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЖЭЭ
Тодруулбал, алтангадас одонг МУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгож болох хамгийн дээд шагнал бөгөөд Ю Хэ Гын болон Лим Ин Бин нарыг БНСУ-д Монголын соёлыг сурталчлан таниулах, монгол хэлний сургуулийн үйл ажиллагааг дэмжих ажлыг хийсэн хэмээн тус шагналыг хүртээсэн гэжээ. Энэ талаар тэд, “Монголчуудын төлөө зүтгэсэн хичээл зүтгэлийг минь үнэлж энэхүү шагналыг өгсөнд баяртай байна” гэлээ.
Эх сурвалж: News.kmib -
ТОГЛОЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль байлаа. Тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр Монголтой хийсэн тоглолтыг ийнхүү дүгнэжээ. Вилли Саньоль “Ямар нэг дүгнэлт хийхэд хэцүү байна. Би шигшээ багт цөөхөн тоглосон тоглогчдоо ашиглах шийдвэр гаргасан. Тийм болохоор чанар муудсан. Шинэчүүд маань хамтдаа тоглож байгаагүй болохоор ойлголцол дутагдалтай байлаа. Би эхний үеийн тоглолтод сэтгэл хангалуун бус байна. Бид маш удаан тоглосон. Энэ улирлын анхны тоглолт гэхэд өөдрөг үр дүн гэж харж байгаа.” Гэжээ.
Энд хөлбөмбөгөөс илүү хөгжөөн дэмжигчийн тухай өгүүлэх гэсэн юм. Үзэгчдийн дунд монголын далбааг барьж зогсоо хөгжөөн дэмжигчид бол монгол туургатнуудын нэг, Халимагууд байсан билээ. Тэнгэр үзлийн төлөө санаа нэг байдаг Б.Захарович монголын хөл бөмбөгчдийн тоглолтыг дэмжин зогсож байгаа харагдана лээ. Хаана ч байсан бид нэг багийнхан билээ. Халимагууд минь хаана ч Монголоо гэдэг элгэмсэг хүмүүс шүү.

-
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
Европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин:
Баялгийн эзэн улс нь 34 хувь эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66 хувь эзэмших ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ нь мянганы шилдэг луйврын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн шийдвэр гаргагчид нь их хэмжээний ХАХУУЛИАР л хийнэ.
……Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар гэж эдийн засгийн мэргэжилтэн европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна. Тэрээр гуравхан асуудалд багтаан энэ тухай тайлбарлажээ.
– Монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсэж байна хэмээн Ханс Вернер Зин яриагаа эхлүүлэв.
1. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв 2 талаас хамтарч байгаа бол 2 талаас өөр, өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100% эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм.
Нөгөө талаас оролцож байгаа Рио Тонто бол Монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхэлхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51% дээш хувь эзэмших ёстой.
Гэтэл байгалийн эзэн улс нь 34% эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66% эзэмших гэрээ болсон өөрөө Мянганы шилдэг луйварын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн авсан хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг.
Монгол улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм.
2. Оюутолгойн хувьцааг Рио Тинто бүрэн 100% эзэмшин ашгийг нь хүртэж байна.
Яагаад Монголын тал 34% эзэмшдэг гэж та бодож магад тэгвэл үгүй юм. Учир нь Монголын тал өөрийн авах ёстой 34% ашгыг авдаггүй уг нь 2022 оноос авах байсан гэрээг өнгөрсөн жил Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусах юм. Өөрөөр хэлвэл Монголчууд нэг ч төгрөг хүртэхгүй өөрийн асар том ордыг гадаадын луйварчидад бэлэглэж байгаа гэсэн үг юм.
Яагаад Рио тинто Оюутолгойн 100% эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай 2, 3 хан тэрбум долллар гаргах бол юу ч биш тэрийгээ ч гаргасан. Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлвэл тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн Монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж тэрнийхээ 34% ийг Монголчуудаар төлүүдж байгаа юм. Тэд нар 66% хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу?
-Үгүй! яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш тухайн мөнгө гарсан банканд байршсан Рио тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлвэл Рио тинто оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66% ийг шууд аваад Монголчуудад ноогдох 34% -ыг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны мөнгө хэмээн хуурч Монголчуудын авах 34% ашиг тэдний өвөрт ордог гэсэн үг юм. Ингээд нийлээд 100% ашиг тэд хүртдэг юм.
3. Монголчууд яагаад мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр их гайхдаг.
Монгол бол асар том нутагтай байгалийн асар их баялагтай улс. Ердөө 3 сая хүнтэй миний хувьд бол Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй, 2 том зах зээлийн дунд байршилтай цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ.
Миний гарал үүсэл болон ДНК ямар нэг хэмжээгээр Монгол гэгч энэ үндэстний 13 зууны үеийн цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн үеэс хойш ямар нэг хэмжээгээр сонирхсоор ирсэн билээ.
Миний хувийн бодол бол Монголчууд Оюутолгойг буцаан бүрэн өөрсдийн талд авах хууль эрхзүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Мөн уг гэрээ нь булхай луйвар хээль хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг.
Хэрэв миний хувьд Монголын ЭЗ-ийг барьдаг хүн байсан бол.
1. Оюутолгойн гэрээг цуцлан, дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдалгүй шууд олон улсад тендэр зарлан шууд зарах хэрэгтэй юм. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг төгрөг ч авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу юм.
Мэдээж зарах үнэ бол дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум $ хүрч зарагдана. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөг авалгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум доллар бэлэн авах гэрээ болгож байгаа гэсэн үг.
Мэдээж өөрийн мөнгөөр 100% худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно. Энэ нь Монголд ажлын байр нэмэгдэж мөн бэлэн эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх учраас Монгол улсын татварт төлөх мөнгөний хэмжээ өнөөгийн Рио тинтогийн төлж байгаа татвараас хэдэн 10 дахин их байх болно.
Оюутолгойг зарсан 50 тэрбум $ оор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд л 4-5 томоохон ордыг Монгол улс 100% өөрөө эзэмшин хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн ЭЗ ердөөл 2-3 жилийн дотор нэг хүнд ноогдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой юм.
Монгол бол дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэл хэвээрээ байгаа улс аялал жуулчлал бол уул уурхайгаас ч өндөр ашиг оруулах салбар уул уурхайгаас орж ирэх асар их мөнгийг аялал жуулчлалын салбарт оруулж яваандаа энэ салбараа тэргүүлэх салбар болгох хэрэгтэй.
Монголчуудыг сэрээсэй мянганы аймшигтай том луйварыг зогсоож ЭЗ-аа хурдан босгоосой гэсэн бодлоор өөрийн бодож санаж явдаг зүйлсийг танд ярьлаа гэж бидний яриа өндөрлөв.
Шаравын Энхтайван -
АНУ-Д ҮРЧЛЭГДСЭН МОНГОЛ ОХИНЫГ ТАМЛАН ЗОВООЖ БАЙСАН МЭРИ ХЕЛЛЕРИЙГ ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧОО БАРИВЧИЛЖЭЭ
“WANE-TV“ “Fox-59” гэх мэт америкийн томоохон телевизээр “Өсвөр насны хоёр охинг хичээлд нь явуулалгүй, хооллож ундлалгүй гэртээ хорьж, тамлан зовоож байсан хэрэгт буруутган цагаан арьстай эмэгтэйг баривчилсан талаар дурджээ. АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллер гэгч өсвөр насны хоёр охинг тааламжгүй нөхцөлд, хоол ундгүй удаан хугацааны турш хорьж, зодож, жанчиж байсныг хөршүүд нь мэдээд цагдаад хандсан байна. Цагдаагийнхан өнгөрсөн сард энэ талаар мэдээлэл хүлээн авч, гүйцэтгэх ажиллагаа явуулсны үрд дүнд түүний үйлдсэн жигшүүрт хэргийг илрүүлжээ. Эх сурвалжийн мэдүүлснээр өмхийрсэн үнэртэй байшингаас эцэнхий, бохир ази охин гарч ирсэн. Охидын нэг Хятадаас ирсэн бол нөгөө нь Монгол охин байж. Охид “Бид хоёр зөвхөн шуудан, сонин авахаар гарах л зөвшөөрөл өгдөг байсан” гэж мэдүүлжээ. “WANE-TV”-ийн баримтаас үзэхэд, цагдаа нар өрөөнүүдээс их хэмжээний хар үснүүд, хадаастай суран бүс, гав, бороохой зэргийг олсон байна. Охидыг “Хүүхэд хамгааллын газар”-т аваачин халамжлаж байгаа гэнэ. ХМТ-оос Мэри Хеллерийг цагдан хорьж, охидыг хүчирхийлж байсан хэргээр шалгаж байсан ч энэ этгээд яаж шийтгүүлсэн түүний гарын шүүс болж байсан монгол охины ирээдүй юу болсон нь бүрхэг хэвээр хоцорсон. Сэжигтэн Мэри Хеллер хүнд өвчний улмаас гэрээ цэвэрлэж чадахгүй байснаа хүлээн зөвшөөрсөн ч охидыг зодон, хорьж байснаа үгүйгэжээ. Ингэхээр гаж донтон Мэрийгийн гарт яагаад монгол охин орсон юм бол? гэдэг талаар манай хууль хяналтынхнаас авахуулаад Хүүхэд хамгаалах байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, ТТБ-ууд ч таг чиг өнгөрсөн нь харамсалтай…Энэ талаар Монгол төр юу ч дуугарсангүй нүдэн балай чихэн дүлий өнгөрсөн. Өнөөдрийн байдлаар АНУ, Европ бусад оронд Монголын 3000 орчим өнчин хүүхэд үрчлэгдсэн гэсэн тооноос өөр тодорхой мэдээлэл эрх баригчдад алга!!!
Bayar Gerelee
-
МОНГОЛ БӨӨ НАР МАЛАХОВЫН НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОВ
Тэд буриад бөө нартай хамтран, Украинд цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа буриад дайчдын төлөө ёслол үйлдсэн нь ийнхүү уригдах шалтгаан болжээ.
Буриадын бөө мөргөлийн тэргүүн Олег Булатов хоёр улсын бөө нарын энэ ёслол нь маш хүнд хэцүү үед л хийдэг ёслол бөгөөд хамгийн сүүлд 1177 онд хийж байсан юм гэдгийг онцоллоо.
800 жилийн дараа хийх болсон шалтгаан нь дайн дажин гээд хүнд үе тулгараад байгаа тул дээд тэнгэрээс дохио өгсөн гэнэ.Та бүхэн энэ нэвтрүүлгийг “Россия1” сувгийн цахим хуудаснаас үзэх боломжтой.
-
ХАМТАРСАН КИНО ХИЙХ СОНИРХОЛ
Намайг урьсан уран бүтээлч бол өмнө нь гурван удаа уулзаж байсан хүмүүс билээ. Намайг очиход уран бүтээлчийн захирал, өвөрмонгол залуу, студын захирал хүлээж авсан билээ. Залуу захирал бидэнтэй хамтарч ажиллах чиглэлийн талаар саналаа тавьсан юм. Яриа харилцан ойлголцлын түвшинд өндөрлөв.
Тэдний бүтээсэн өвөрмонголын малчин гэр бүлийн тухай киног үзэж сонирхов. Тэрхүү кинонд малчин айлын дөрвөн улирлын аж байдлыг тод томруун тодорхой харуулахыг зорьжээ. Одоо болон цаашид үгүйлэгдэх олон зүйлийг авч үлдэхийг зорьсон байна. Байгалийн хүнд хэцүү нөхцөлд, тухайлбал хаврын шуурга, өвлийн цас, хүйтрэлтэй улиралд мал аж ахуйг хэрхэн эрхэлдэг тухай кино өгүүлнэ.
Шинэ жилийн золголт, цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай, малчин айл өрх гэрийнхээ галын тахилгаа хийдэг байдал, бүх нийтээр хамтарч овооны тахилгаа хийж буй заг үйлийг кинондоо тусгасан байна.
Манай малчдын байдлаас өвөрмонголын малчдын байдалд нэг зөрөө тод харагдаж байв. Тэр нь манайх бол зуны цагт нүүдлийн, отор хийж малаа таргалуулдаг бол энд суурийн нөхцөлд тэжээлээр малаа хариулдаг онцлоготой ажээ. Утгийн онцлог бүхий ялгаа харагдана.
Монголчууд бид цагаан сарын идээ, тавгаа бид ул боовоор сондгой тоогоор тавьдаг бол өвөрмонголчууд тэгш тоогоор ааруул, цагаан идээгээр засах ажээ. Цөөнгүй зүйлд малчны ижил зан үйл байгаагаас гадна олон зүйлд нутгийн ялгаа харагдана. Ийнхүү монгол зан үйлийн тухай киног тусгайлан үзвэрийн танхимд үзэж сонирхолоо.
Киноны дараа уран бүтээлчид бүтээлийн талаар тусгайлан ярилцлаа. Энэ удаа тэд хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан юм. Бидний ажил хэрэгч яриа хоолны ширээнд үргэлжлэсэн билээ. Нэг л мэдэхэд ажлын өдөр өндөрлөж, оройн бүрэнхий болж, хот өнгийн чимэглэлээ асаасан харагдана. Бидний амьдралд ч гэсэн ийм олон өнгийн билээ.
-
ХАМБАТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ
Уулзалтын эхэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Кардинал Жиоржио Маренгод 2022 оны 8-р сарын 27-нд Ромд хотод Кардиналуудын албан ёсны уулзалтаар (Consistory) Пап Францис түүнийг Гэгээн Жиуда Таддэо Апостоло хэмээх цол олгон Кардинал болгон зарлан тунхагласаныг тохиолдуулан баяр хүргэж, нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үйлчлэлд зүтгэж буй Кардинал Жиоржио Маренгод Монголын улаач нарын өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын үндэсний тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн талаар танилцуулж, түүхэн явц, өнөөгийн байдлыг танилцууллаа. Мөн харилцан сонирхосон асуудлаар санал солилцлоо.
Монгол улсын Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго 1974 оны 6-р сарын 7-нд Итали улсын Кунео хотод мэндэлжээ. Гэр бүл нь түүнийг 3 настайд Турин хот руу ирж тэнд суурьших болсон. Бага залуу насаа спорт, скаут, сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй өнгөрөөсөн. Турин дахь Каворын лицейг төгссөний дараа Ай Эм Си (I.M.C) буюу шашин дэлгэрүүлэгч санваартнуудын Консолата хэмээх байгууллагын гишүүн болохоор элссэн.
1993-1995 онд Хойд Италийн Теологийн (Тэнгэрбурхан судлал) Тэнхимд философийн (гүн ухаан), 1995-1998 онд Ром дахь Папын мэдлийн Грегорианы Их сургуульд теологийн чиглэлээр суралцсан. 2000 оны 6-р сарын 24-нд Консолата байгууллагын гишүүний хувьд үүрдийн сахилын тангаргаа өргөж, 2001 оны 5-р сарын 26-нд сахил санваарын хэргэм хүртжээ.
1999-2002 онд Папын мэдлийн Урбаниана Их сургуульд мэдлэгээ ахиулан суралцаж шашин дэлгэрүүлэлтийн чиглэлээр магистр, хожим нь 2016 онд докторын зэрэг хамгаалсан.
2003 онд байгууллагаасаа Монгол руу томилогдсон анхны гишүүдийн нэг болж байгууллагынхаа нэг санваартан болон гурван гэлэнмаа нарын хамт Монголд иржээ. 2006 онд бусад гишүүдийн хамт Арвайхээр хотыг зорьсон. Эдгээр жилүүдэд Арвайхээрт мэндэлсэн нэгэн жижиг сүмийн санваартнаар үйлчилж байсан.
2020 оны 4-р сарын 2-ны өдөр Пап Францис түүнийг Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан эрхэмсэг хүндэт Вэнсэслао Падиллагийн залгамжлагчаар сонгон Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кастра Севериана нэр цол оноон хамба ламаар томилсон.КАРДИНАЛ ЖИОРЖИО МАРЕНГО
2022-11-09
Share TweetМонгол улсын Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго 1974 оны 6-р сарын 7-нд Итали улсын Кунео хотод мэндэлжээ. Гэр бүл нь түүнийг 3 настайд Турин хот руу ирж тэнд суурьших болсон. Бага залуу насаа спорт, скаут, сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй өнгөрөөсөн. Турин дахь Каворын лицейг төгссөний дараа Ай Эм Си (I.M.C) буюу шашин дэлгэрүүлэгч санваартнуудын Консолата хэмээх байгууллагын гишүүн болохоор элссэн.
1993-1995 онд Хойд Италийн Теологийн (Тэнгэрбурхан судлал) Тэнхимд философийн (гүн ухаан), 1995-1998 онд Ром дахь Папын мэдлийн Грегорианы Их сургуульд теологийн чиглэлээр суралцсан. 2000 оны 6-р сарын 24-нд Консолата байгууллагын гишүүний хувьд үүрдийн сахилын тангаргаа өргөж, 2001 оны 5-р сарын 26-нд сахил санваарын хэргэм хүртжээ.
1999-2002 онд Папын мэдлийн Урбаниана Их сургуульд мэдлэгээ ахиулан суралцаж шашин дэлгэрүүлэлтийн чиглэлээр магистр, хожим нь 2016 онд докторын зэрэг хамгаалсан.
2003 онд байгууллагаасаа Монгол руу томилогдсон анхны гишүүдийн нэг болж байгууллагынхаа нэг санваартан болон гурван гэлэнмаа нарын хамт Монголд иржээ. 2006 онд бусад гишүүдийн хамт Арвайхээр хотыг зорьсон. Эдгээр жилүүдэд Арвайхээрт мэндэлсэн нэгэн жижиг сүмийн санваартнаар үйлчилж байсан. Энэ хугацаандаа шашин хоорондын харилцаа болон соёлын судалгааны нэгэн жижиг төвийг Хархорин хотод санаачлан эхлүүлсэн. Үүний зэрэгцээ Папын дэргэдэх шашин хоорондын харилцааны зөвлөлд ажил үүрэг гүйцэтгэж байсан. 2020 оны 4-р сарын 2-ны өдөр Пап Францис түүнийг Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан эрхэмсэг хүндэт Вэнсэслао Падиллагийн залгамжлагчаар сонгон Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кастра Севериана нэр цол оноон хамба ламаар томилсон.
2022 оны 8-р сарын 27-нд Ромд хотод Кардиналуудын албан ёсны уулзалтаар (Consistory) Пап Францис түүнийг Гэгээн Жиуда Таддэо Апостоло хэмээх цол олгон Кардинал болгон зарлан тунхаглалаа. Нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үйлчлэлд зүтгэж буй Кардинал Жиоржио Маренгодоо Монгол дахь нийт католик сүмүүдийн нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!Тайлбар: Ромын хамба лам буюу Папын шашны хариуцлагатны үйл ажиллагааг дэмжих зэмсэг гэсэн утгаар кардиналуудын коллежиумын (нийт бүрэлдэхүүний) нэгдлийг бэлгэдэхийн тулд Кардинал болж буй хүнд Ром дахь шашны хүрээнд хамаарах сүмүүдээс эсвэл Ромын ойролцоох шашны хүрээнүүдээс аль нэгийг нь сонгон оноодог бөгөөд тухайн оноосон газрын нэр нь түүний цол гуншин болдог.
-
ЭРЭЭНД БӨӨГИЙН ОНГОДЫН ӨРГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО.
Эрээн хотын гарч Баруун Сөнөд хошууны нэгэн хээр талд байрлах малчны гэрт зочилсон. Биднийг очиход түүний ээж өндөр настан хүлээж байсан юм. Өргөн уудам хээр талыг өнөө цагийн өнгө болсон цахилгааны эх үүсвэр болсон салхин сэнс бүрхжээ.
Хаашаа л харна өндөр баганад суурьласан цахилгааны салхин сэнс эргэлдэнэ. Түүний завсар зайнд малчин байшингаа барьж, амжиргааны малаа өсгөн аж ахуйгаа эрхэлдэг байна. Удганы ээж өндөр настан байшинтай боловч монгол гэртээ амьдардаг. Байшинд дасахгүй байгаагаа хэлж байсан. Хоёр зэргэлдээ гэрийн нэг нь шинээр барьсан Онгодын өргөө байлаа. Удган Нарангуа онгодын гэрээ Хөвсгөлийн Тариалан сумаас авчирч байрлуулжээ. Бас ч багагүй бэрхшээлийг туулж онгодын өргөөтэй болжээ. Онгодынхоо өргөөг Монголоос хилээр нэвтрүүлэн оруулахдаа нэг бүрчлэн өөрийн биеээр өргөж зөөж оруулж ирсэн гэдэг яриаг нь сонсоход тэр хүний ямар хэмжээний сэтгэл зүтгэл гаргасныг харж байлаа.
Онгодын гэрээр нь зочиллоо. Эгэл жирийн боловч уран гар, сэтгэмж орсон хээтэй сайхан монгол гэр байлаа. Доторх тавилгууд ч гэсэн эвтэй сайхан тохирчээ. Үнэхээр уран сайхан урласан гэр, тавилга ажээ. Гэрт ороход л яг л сайхан тал нутагтаа Монгол гэрт орж байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрж байлаа. Онгод шүтээнээ дээдлэн залсан нь энэ хүн мөнх тэнгэрийн үйлийг хийхээр туйлын их хүсэж сэтгэл гаргасан нь харагдаж байв. Биднийг ирсэнд баярлан хүндэтгэн нулимс унагаж билээ. Нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг монгол гэр, түүндээ залж, эрхэмлэж, хүндэтгэж явдаг онгод минь Монгол үндэстэний бахархалт соёлын өв билээ. Хаа ч монголчууд энэ соёл, уламжлалаа дэлгэрүүлж байгаа нь бахархалтай.
Өвөрмонголын тал нутагт байгуулсан Монгол үндэстэний тэнгэр шүтлэгийн Монгол бөөгийн өргөөнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Их зайран Д. Одонхүү, Монгол бөөгийн Их дархан удган Д. Батчулуун, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Тэргүүн удган Бадамсүрэн, Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжаа, Монгол бөөгийн Тэргүүн удган Я. Мөнгөнсувд нар, Дархад, Тува, дүрвэд, халх, хотгойд, цаатан бөөгийн төлөөлөл оролцсон нь ховор тохиолдол байлаа. Бидний төлөөллүүдэд өөрийнхөө хийж буй зорьж буй үйлээ танилцуулж, ярилцаж хөөрөлдөн сууцгаалаа.
Манай хоёр улсын шашны талаар баримтлах бодлого маш их ялгаатай. Энэ улсад бол ямар нэгэн үйлийг хийхэд заавал албан ёсны зөвшөөрөл хэрэгтэй. Уулнаа гарч үйл хийхдээ албан ёсны тодорхойлолт авч хажууд нь цагдаа нар хянаж байдаг байна. Нарангуа удган маань бүх зүйлийг ёс журмынх нь дагуу хийдэг. Энэ нутагтаа нэр хүнд нь сайтай байгаа харагдаж байлаа.
Нарангуагын итгэлт хэдэн хүмүүс бас шавь нь иржээ. Бидний Ар Монголоос ирэхийг дуулаад маш их баярласан гэж дахин дахин ярьж байхыг нь сонсоод аргагүй бидэндээ л элэг нэгтэй юмдаа гэж бодогдож байлаа.
Олон түмэндээ буянтай ийм сайхан үйлийг хийж буй улаачдаа тэнгэрийн үйл нь бүр илүү арвин байхаг хүсэн ерөөе.
Д.Хүрэлбаатар
-
ЦОО ШИНЭ БӨМБӨРИЙН (Хэнгэрэгийн) ДУГУЙЛАНД НАДТАЙ НЭГДЭЭРЭЙ.
Өвлийн туйл болон чиний дотор гэрэл дахин сэргэж буйг тэмдэглэхийн тулд Ариун тойрогт надтай нэгдэхийг би танд онцгой урилга өгөхийг хүсч байна. цоо шинэ бөмбөрийн дугуйланд надтай нэгдээрэй.
Та нарын олонх нь утасдаж, цахим шуудангаар Мастер ангиа дахин зохион байгуулах уу гэж асуусан байна.
Энэхүү сэтгэл хөдөлгөм, үйл ажиллагаанд чиглэсэн Мастер ангийн үеэр та дараахь зүйлийг олж мэдэх болно.
~Сэтгэл чинь чамайг чиглүүлж байгаа шинэ чиглэлд урагшлах урам зориг.
~Эргэлзээ, айдсаас яг яаж ангижрах тухай бөөгийн арга.
~Сүнстэй холбогдож, өдөр бүр илүү амьд байхын тулд танд хэрэгтэй “зогсоох боломжгүй” болон өөртөө итгэх итгэл.
Хэрэв та өөрийн гэсэн оюун санааны хүч чадлын эх үүсвэрүүд нь одоохондоо хүрэх боломжгүй мэт санагдаж байвал, та үүнд хүрэхийн тулд хязгаарлагдмал амжилттай ажиллаж байсан эсвэл зөв чиглэлд явж байгаа эсэхээ эргэлзэж байгаатай холбоотой.
Таны бясалгал өмнөх шигээ хүчтэй биш юм шиг санагдаж байсан уу?
Таны сүнслэг дадлага бага зэрэг хуучирсан мэт санагдаж байна уу?
Таны оюун санааны хүчийг үнэхээр сэрээж чадах нэг зүйл бол бөөгийн Зөн билгийн дасгал юм…
Үүнийг яаж хийхийг би өнөөдөр танд үзүүлэх болно.
Би та бүхнийг жижиг, дотно, виртуал мастер ангид урьж байна. Энэхүү арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд илүү агуу амьдралын дуудлагыг сонсож байгаа (эсвэл дуудлага сонсохыг хүсч буй) болон дуудлагад хариулахад бөөгийн тусламж үзүүлэхийг хүсч буй цөөн хэдэн хүмүүст зориулагдсан болно.