Нутгийн зааг дээр Урианхайчууд биднийг угтаж, туульсаа хайлж, нутгийн өндөр настныд хүлээж авч, домын сумаа харваж угтсан.
Буянт сумын соёлын төвд "Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал" сэдвээр Эрдэм шинжилгээний хурал хийж, хүүхэд, хөгшчүүдэд хишиг тарааж, Цэцэрлэгт нь иж бүрэн тавилга хандивлав.
Хүйтэн байсан учраас спорт зааланд хоноглож, өглөө эрт Цаст хайрханыг зорьсон.
Цаст хайрхан биднийг их өвөрмөц угтаж авсан. Нарны ийм огцом цацрах туяаг энд анх харсан.
Цэнгэл хайрханы тахилга хийсэн газарт шинээр нуур тогтсон байдаг.