МБНЭ байгуулагдсанаас хойших хугацаанд Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан Чингис хааныг хаан ширээнд залж, их хаанд өргөмжилсөн Хар зүрхний Хөх нуурт буюу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын нутгийг дамнан орших Хүннүгийн үеийн түүх соёлын олдворуудын өлгий нутаг “Ноён уул”, Хан Хэнтийгээс эхтэй, Хэрлэн, Онон, Хатан Туул ээжийгээ аргадан уярааж, ард олныхоо ундаа болсон ариун ус рашаанаа халигааж цалигааж байхын ерөөл гуйсан тахилгыг амжилттай зохион байгууллаа.


Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны гурван сард мянга хоёр зуу гаруй уул, ус, байгаль дэлхийгаа хайрланхамгаалах тахилга, зан үйлийг хийсэн байна.
Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй.
Өнгөрсөн хорин жилийн хугацаанд бөөгийн шүтлэгийг хөгжүүлхэд бөө нар болон судлаачдын оруулсан хувь нэмэр асар их юм.
Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл, ганц нэг, хэсэг бүлгээрээ хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдлыг өөгшүүлэх, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна.
Бөөгийн нэр хүндэд халдсан хувь хүмүүс, иргэдтэй зохихтөрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
Нэг. Бөөгийн байгууллага, бөө нарын нэр хүндэд халдсан, таагүй байдал нийгэмд үүссэн энэ үед бид улам нэгдэн нягтарч хамтран ажиллах байтал, Зарим бөө, судлаачид МБНЭ-ийн гишүүдийг цуглуулан өөр байгууллагыг байгуулж, хагалан бутаргах, МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаа, бодлогод хортой үр дагавар учруулсан үйлдлийг гаргах боллоо.
МБНЭ-ийн зарим гишүүд өөрсдийн үйл ажиллагаагаараа эвлэлдэн нэгдэж бүтээн байгуулах чин хүсэл, өөрийн үзэл бодлоосоо ухарсан, үнэт зүйлээс няцсан туйлбаргүй үйлдэл гаргаж байна. Тэд МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн зарим гишүүдийг цуглуулж хуралдаан зохион байгуулжээ.
Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд өөрсдөө үлгэрлэн манлайлан ажиллаж, Тахилгын зан үйлийн үед архи ууж согтуурахыг хориглосон юм. Гэтэл хамтын шийдвэрийг үл тоон тахилга дээр архи ууж согтууран бусдыг доромжлох, зодолдох зохисгүй үйлдлийг гаргаж, улмаар согтуугаар автомашин жолоодож, онхолдож осол гаргажээ.
Гурав. Сүүлийн үед Монголын бөөгийн нэр барьсан бизнесийн ажиллагаагаа идэхжих боллоо. Ганц хүний байгуулсан бөөгийн олон байгууллагын нэр барьсан “Мөнх тэнгэрийн зайран, удган, бөөгийн гэрчилгээ, Бөөгийн үйл хийх батламж, тусгай зөвшөөрлийн лиценз, хүндэт доктор, баатар, гавьяатан” зэрэг шагналууд, алдар цолыг олгох ажиллагаа хийгдсээр байна. Энэ нь олон түмнийг төөрөгдүүлсэн хортой үзэгдэл юм. Мөн зарим шагнал нь төрийн нэр барьсан, төрийн өмнөөс олгож байгаа цол мэт ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа юм. Гэтэл төрийн нэртэй шагнал, урамшлыг зөвхөн төрийн байгууллага олгодог хууль, журамтай билээ.
МБНЭ-ийн гишүүдийн эдгээр үйлдлүүд нь:
1. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөл бүлгийн 5 дугаар зүйлийн 6-д “МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн Ээлжит бус хурлыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно.” Гэсэн заалтыг,
2. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний үүргийн 2 дугаар зүйлийн 6.3-д “МБНЭ-ийн нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлэх,эв нэгдлийг хамгаалах,” гэсэн заалтыг,
3. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөлийн бүрэн эрхийн 5 дугаар зүйлийн 12.3-д “бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх.” Гэсэн заалтыг зөрчсөн байна.
4. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний хүлээх хариуцлага бүлгийн 2 дугаар зүйлийн 8.1-д “МБНЭ-ийнбайгууллагын нэр хүндийг унагасан” гэсэн заалтыг зөрчжээ.
Иймээс МБНЭ-ийн дүрмийн зохих заалтуудыг үндэслэн МБНЭ-ийн зарим гишүүдийг МБНЭ-ийн сонгуульт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг МБНЭ-ийн Бага хуралдайд оруулж байна.
МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦ

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/