Уншиж байна...

Монголчуудын хүн ам зүйн бодлого өвөрмөц байж, хүн амынхаа тоог нууцалдаг байсан. Юан гүрний эхэн үед 40 түмэн монгол, дөрвөн түмэн ойрад байсан хэмээн түүх сударт тэмдэглэгджээ. Үүнээс үзэхэд тэр үед монгоьл нутагт 40 түмэн монгол өрх, 4 түмэн ойрад монгол өрх бүгд нийт 44 түмэн өрх бүх айл байсан гэсэн үг мөн билээ. Юан гүрний хаад монголчуудыг хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж монгол, хятад хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ. Улс төр, шашин, соёлын талаар монгол хаад иймэрхүү бодлого явуулж байсан нь цөөн тооны монголчуудыг хятадын соёлын нөлөөнд автагдуулахгүй, харин монгол хаад ноёдын ноёрхлыг үзэл суртлын аймагт аль болохоор бэхжүүлэхийг оролдсон хэрэг ажээ.


Монгол нутагт байсан тархай олон аймаг нэгдэж нэгэн улс гэр болсны үрээр нийт монголын үндэсний соёл бүрэлдэн хөгжих аятай нөхцөл тухайн үедээ бий болсон байна.
Монголын эзэнт гүрэн янз бүрийн улс түмнийг нэгэн хүчтэй засаг төрд нэгтгэсэн нь тэдний соёл, уламжлал хоорондоо нэгдэн нягтарч харилцан нөлөөлөхөд түлхэц өгсөн нь тодорхой юм.
Эртний монголын соёлын түүхэнд гарсан нэг том үйл явдал бол монголчуудын дунд уйгуржин бичиг үсэг дэлгэрэн улмаар нийт монгол улсын албан ёсны бичиг үсэг болон явдал мөн. Монгол энэ бичиг үсэг нь уг гарлаараа эртний Финикид /Ойрхи Дорнодын/ анх үүсэн финикийн бичгийн системд хамаарагдах бичиг үсгүүдийн нэг байжээ. Учир нь финикийн бичиг үсгээс арамей бичиг үсэг, түүнээс согд бичиг, түүнээс уйгур салбарлан гарч улмаар согд, уйгур бичиг үсгээс монголын уйгуржин хэмээх хуучин бичиг үсэг бий болсон түүхтэй.
Хубилай хааны шинэ үсэг авч хэрэглэсний учир бол ихэнх эрдэмтэний үзэж байгаагаар Юан төрийг үндэслэгч нь зөвхөн монгол хэл төдийгүй их гүрний бүрэлдэхүүнд багтсан бүх улс үндэстний хэлүүдийг нэгэн зэрэг үйлчилж чадах, хятад дахь монгол төрийн олон улс аймгийн нийт дундын тусгай бичиг зохион бий болгохыг эрмэлзсэнээс болжээ. Пагва лам дөрвөлжин үсгийг түвэд, энэтхэг үсгийн үндсэн дээр монгол хэлний аялгуунд түшиглэн зохиожээ.
Монгол аймгуудын дунд нэгэнт зүгшрэн тогтсон аман бичгийн буюу аман уран зохиолын хэл байжээ. Энэхүү эртний аман зохиолын хэл бол ард түмний аман зохиолын удаан хугацааны хөгжлийн үр дүн мөн байжээ. Эртний монголчуудын аман зохиол нь үлгэр, домог, дуу, шүлэг, зүйр үг, оньсого зэргийн олон хэлбэртэй байжээ. Ерөөс эртний монголчуудын дунд уран яруугаар толгой холбон шүлэглэх заншил өргөн дэлгэрсэн байжээ.
Эртний монгол хүмүүсийн дунд яруу найргийн авъяас билигтэй шүлэгчин, үлгэрчин, хуурчин хүн цөөнгүй байжээ. Монгол шүлэгчид Хабул хааны хүү Хотула ханд зориулан эр чадлыг нь магтан дуулсан олон шүлэг зохиожээ” гэж бичсэн байдаг.44 Рашид-ад-Дин.т.1 кн.2.стр 39.
“Нууц товчоо” бол монголын язгууртан ноёдын талыг баримталсан зохиол боловч үзэл санааны хувьд дэвшилт зохиол гэж эрдэмтэд нэгэн дуугаар үзэж байна.2 Энэ зохиол монгол орон, эртний овог төрлийн нийгмээс феодалын нийгэмд дэвшин орж, тархай бутархай олон монгол аймаг нэгэн улс гэрт нэгдэн төвлөрч, монгол угсаатан бүрэлдэн торгтож байсан түүхэн үеийн уран зохиолын бүтээгдэхүүн гэж тодорхойлжээ. 2 Б.Я.Владимирцов “Общественный срой монголов” Л. 1934: С.А.Козин “Сокровенное сказание” Введение в изучение памятника. М-Л.1941, Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” УБ. 1957. 57-61-р тал.
Монголын их гүрний үед хамгийн дээд зэргийн багажаар төхөөрөмжилсөн номын сан нь 400 000 номтой байсан гэдэг.1 Алтан Ордоны улсад монгол хэл бичгийг албан баримтанд ашиглаж байжээ. XIV зууны дунд үеэс монголоор бичсэн зарим нэгэн зарлиг, ханы тунхаг бидний үед уламжлагдан иржээ. Мөн үед хамрагдах ханы нэрийг монгол үсгээр дээр нь бичсэн нь Тогтамын ханы сүүлчийн зооснуудад байдаг. Ил хаад шинжлэх ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар их нэрд гарсан байна. Хүлэгү хан өөрийн зөвлөх нэрт гүн ухаантан, одон орон судлаач Насир ад-Дин ат-Гүш /1201-1274/-д Табризийн хойт талд Азербайджаны Марагхад одон орон судлалын төв байгуулах ажлыг даалгаж байжээ.
Монголчуудын шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмэр нь зурхай, одон орон судлал, математик, физик, химийн салбарт өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсан байдаг.
Монголын их гүрэн байгуулагдсаны дараагаар монголчууд соёлт орнуудтай харилцаа холбоотой болж ирэхийн хамтад монголын хаад ноёд тансаг хээнцэр амьдралыг эрхэмлэн дагах болж, хээр талын нутгийн нүүдэлчдийн бэрх амьдралаасаа суурин газрын тохилог боловсронгуй аж байдалд аажмаар шилжин орж, байлдан дагуулсан орнуудынхаа соёлын өмнө өөрсдөө сөгдөн бууж эрдэм соёлын нь ололт амжилтад амтархан шунаж, өөрсдийн амьдралын жаргал цэнгэлд хэрэглэхийг аль болохоор эрмэлзэж байжээ.
б. Төрийн байгуулалт, хууль эрх зүйг эрхэмлэх байдал
Монгол их гүрний үед төрийн дээд байгууллага нь Чжүншүшэн хэмээх Дотоод бичгийн яам байжээ. Мөн Шумиюан буюу Нууц бичгийн яам, Юйшитай буюу Дэвшүүлэх буруулах яам хэмээх яамд байжээ. Дотоод бичгийн яамны шууд харъяалалд тодорхой ажил эрхэлсэн 6 яам оршиж байжээ. Тухайлбал: Түшмэлийн яам, Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүх яам, Үйлдвэрийн яам болно.
Харъяа зургаан яам нь тус бүрийн оногдолт ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ. Сангийн яамны эрхлэх ажилд өрх айл, хүн амын тоо бүртгэл байцаан явуулах явдал чухал суурь эзэлж байв. Үйлдвэрийн яам хэмээх нь мал тариалангаас бусад гар үйлдвэр уран дархны ажил болон суваг малтах, усны аюулаас хамгаалах, далан үйлдэх зэрэг нийгмийн чанартай томхон ажлуудыг эрхэлж байжээ. Монголын хаад мөн л Их Монгол улсын засаг төрийн хэлбэрийг үргэлжлүүлэн, үндсэн Монгол улсынхаа засаг засаглалыг явуулж байсан ажээ.
Чингис хааны дэргэд Сэцэдийн зөвлөл гэж байсан бөгөөд аливаа ажил явуулахдаа, тэдний зөвөлгөөг анхааран сонсдог байжээ. Шинэ хаан сонгох, байлдах, найрамдах зэрэг онцгой чухал асуудлыг ,,Их хуралдай,, хэмээх улсын ихэс ноёдын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байжээ. Чингис хаан засаг төрийн захиран баримтлах түмт, мянгатын системийг давын өмнө зохион байгуулж хэрэглүүлсэн байна. Өгэдэй хааны үед төрийн аппарат нарийсаж гүйцэтгэх үүрэг нь улам тодорхой болжээ.
XIII зууны эхэн үеэр Монголын нэгдсэн төр байгуулагдахын хамтад төр ба хууль зүйн мэдлэг ухаан нэлээд хөгжжээ. Тархай бутархай олон монгол аймаг дор дорынхоо хэв ёсыг сахин дагаж ирсэн бол харин XIII зууны эхээр эдгээр аймаг хоорондоо нэгдэн, төр улс байгуулагдахын хамтад олон аймгийн хэв ёсыг нэгтгэн эмхтгэж, улмаар нийт Монгол дундын эмхлэн цэгцэлсэн бичигдмэл хууль үүсэн гарах нь зайлшгүй болж иржээ. Үүний дүнд монголд анх удаа бичигдмэл хууль гарчээ. Энэ нь “Их засаг хууль” /Их жаса/ гэж алдаршжээ.
Энэ хуульд овгийн байгууллын үеийн зарим үлдэгдэл хэв заншлын зүйл байсан боловч бүхэлдээ монгол төрийн жинхэнэ хууль мөн ажээ. Энэ хууль эзэлсэн бүх нутагт үйлчилж байсныг араб, егептийн эрдэмтэд гэрчлэн үлдээжээ. Засаг хуулиас гадна Чингисийн хэлсэн үг, зарлиг тушаалыг эмхтгэсэн “Билэг” гэдэг сургаал байжээ.
Чингисийн засаг захиргааны бас нэг шинэтгэл бол улсын заргач (шүүгч)-ыг бий болгосон явдал мөн.
Хууль хэнд ч алагчилгүй хатуу үйлчилдэг байсны жишээнд асар их нөлөөтэй, тэнгэр нартай шууд харилцан ярилцдаг, агуу хүчтэй, ид шидтэй хүн гэж жирийн нүүдэлчид шүтэн биширдэг байсан Тэб тэнгэр хэмээх Хөхөчү бөөг эрэмшин дур зоргоороо аашласан хууль ёсыг зөрчсөнд цаазласан явдал орно. Үүнийг зарим нь одоо цагт бөөг устгасан мэт ташаа, гуйвуулж бичсэн байна.
Монголчуудын дотоод зөрчлийн илрэл бол дээд бөөгөө цаазалсан явдал байв. Энэ нь том үйл явдлын эхлэл байсан.

2
2
3
3
Previous Next Play Pause
2 3

Бусад мэдээ

Mar 30, 2024 1621

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/